Тэр М-Стринг онолын тухай жаахан зүйл зохиогчийн эрхийг хөндөхгүйн тулд аль болох хар хүрэхгүйг хичээв.
Мэдээллийн эх Сурвалж:
http://biznetwork.mn/topic/show/9731/1
GUT-Grand Unified Theory ---> Их Нэгдлийн Онол
Тодруулга: Энэхүү сэдэвт Ч.Эрдэний Супэр Нэгдэлийн онолын тухай бичээгүй бөгөөд Их нэгдлийн онолын тухай ойлголт өгөхийг зорьсон болно. Их нэгдэлийн онол бол Супер нэгдлийн онол биш юм.
Дэг ёс нь хамгийн хялбар байхаар
Дэлхийг бүтээх боломжийг
Дээд бурхан тэнгэр зайлшгүй ашигласан байж таарна. А.Эйнштэйн
Үнэхэээр байгалын тулгуур хууль зүй тогтолууд, түүнд үйлчилэх хүчинүүд ээдрээтэй нарийн сэжмээр огт холбогдмооргүй юм хэмээн А.Эйнштэйн хэлдэг байсан ба тэдгээрийг нэгтгэх гэж амьдралынхаа 20 жилийг зарсан юм. Тэрээр юуг нэгтгэхийг хүссэн юм болоо?
- Монголчууд бидний УИХ-с батлаад байгаа хууль нэг аймаг, сумандаа ч бүрэн төгс хэрэгжиж чадахгүй байгаа бол манай дэлхийд төдийгүй бүх гариг ертөнцөд үйлчлэх 4 хүч , 4 хууль байна аа. Тэдгээрийг нэгтгэж чадвал гариг ертөнцийн нэгдмэл нэг хуулийг бариад авлаа гэсэн үг юм. Тиймээс энэ асуудал дээр Эйнштэйн их цаг хугацааг зарцуулжээ. Бүх гариг ертөнцөд нэг л хууль үйлчилэх ёстой. Тэр нь бусад бүх хуулиудаа дотроо агуудсан байх бөгөөд харилцан уялдаа холбоог харуулсан байх шаардлатай. Энэ бол онолын физикийн өмнө тулгараад байгаа нэгэн томоохон сорил, хүндхэн бодлого, хэцүүхэн даалгавар юм. Дэлхийн өнцөг булаг бүрт байгаа олон эрдэмтэд хүчээ нэгтгэсний үр дүнд эхний загваруудыг босгосон. Энэ бол супер утасны онол болон түүнтэй зэрэгцэн уялдаатай хөгжигч онолын загварууд болно.
M-theory бол 6-н янзын утасны онолыг нэтгэсэн 11 хэмжээст огторгуй дахь утасны онолын хамгын сүүлийн загвар болно. Үүнд: M-theory =E8*E8 Heterotic+ 11d supergravity11+IIA+IIB+I+SO(32)Heterotic гэсэн нэмүү хэмжээст утасны онолуудыг нэгтэгнэ.
Энгийн үгээр хэлбэл биднийг бүтээгч эгэл бөөмсүүдийн бүтэц маань маш нарийн хэмжээст орших нарийн утаслаг бүтэц бүхий энергүүдээс тогтдог гэсэн онол юм. Хэрвээ энэ онол пратик дээр батлагдвал олон асуудлыг бид шийдэж болохоор байгаа юм. Нэгтдүгээрт: бид байгалын тулгуур 4-н хүчийг нэгтгэсэн GUT онолоо баталж чадах юм. Хоёрдугаарт: Хэмжээст огторгуйн тухай илүү прагматик төсөөлөлтэй болох юм.
Ганцхан хэмжээс ямар агуу болохыг энгийнээр тайлбарлах гэж оролдьё.
1 хэмжээс. Энэ бол зураас. Энэ хэмжээст огторгуйд амьтад амьдардаг гэвэл тэд зөвхөн нэг цэг л харах боломжтой. Өөр юу ч харж чадахгүй тийм өрөвдөлтэй амьтад аа.
2 хэмжээс. Энэ бол хавтгай хэмжээс юм. Цаастай зүйрлэн ойлгож болно. Энэ огторгуйд амьтад амьдардаг бол зөвхөн зураас л харах болно. Хажуу тийшээ харна гэсэн ойлгот байхгүй ээ. Хажуу тал гэсэн ойлголт 3 хэмжээст огторгуйд байдаг. Тиймээс тэрхүү цаасыг нэг хуруугаараа хатгаад амьтадыг нь алж орхилоо гэхэд тэд ингэж л бодно. Нэг зураас гарж ирээд манай тэрийг алсан. Дараа нь хоёр зураас гарч ирээд тэр тэрийг маань алчихлаа гэсэн яриа өрнөнө. Бид эндээс хичнээн наадах чинь зураас бишээ миний хуруу байгаа юм. Тэр 2 зураас гээд байгаа чинь миний 2 хуруу байсымаа гээд нэмэргүй ээ. Тэд яагаад ч ойлгохгүй. 3 хэмжээст огторгуйд хүн, бас гахай нохой, тахай гэсэн амьтад байдагыг хэзээ ч ойлгуулах боломжгүй юм. Тэдэнд юу ч байсан зураасаараа л үлдэнэ ээ.
3 хэмжээс. Энэ бол бидний оршин байгаа хэмжээс
4 хэмжээс. Гурван хэмжээс дээр цаг хугацааг нэмнэ. Одоо ч гэсэн бид цаг хугацаанд байгаа тул 4 хэмжээст амьтад бишүү гэж бодож болох юм. Үүнийг физикт 3+t гэж салгаж ойлгодог. Харин цаг хугацааг оруулсан 4 дэх хэмжээсийг spacetime хэмээнэ. Дөрвөн хэмжээст огторгуйд бөмбөгийг хагалахгүй цоолохгүйгээр гадна талыг нь дотор талд нь дотор талыг нь гадна талд нь гаргаж болдог. Мөн цаг хугацаагаар аялах боломжийг харж болно.
Жишээ: Цаасан дотор амьдрагч өт А цэгээс В цэгт хүрэх зорилготой . Түүний хувьд ирээдүй нь В цэг юм. Гэтэл би цаасыг нугалж тэрхүү А болон В цэгийг нь холбоод наасан бол мөнхийн цикл болно.
5 хэмжээс Дөрвөөс дээшхи хэмжээсүүд илүү нарийн энергийн түвшиний асуудлууд болдог.
Гэтэл Их нэгдэлийн онол 10 болон 11 хэмжээст огторгуйд яригдаж байна.
GUT= electricmagnetic+ Gravitation+ weak+ strong
Electricmagnetic Цахилгаан соронзон хүч
Gravitation (бvх ертєнцийн таталцал)
Nuclear weak force (цємийн сул харилцан vйлчлэл)
Nuclear strong force (цємийн хvчтэй харилцан vйлчлэл) юм