|
ХЯТАД ЗУРХАЙ
ГАХАЙ ЖИЛ
/сайхан сэтгэлтэй хуучин найз/
Эелдэг зөөлөн, тусч, туйлын ёсорхог зантай Гахай нь ямагт цэвэр ариуны далбаа намируулдаг. Тэр маш баатарлаг зантай /Гахайд арай дэндүү гэмээр/. Та түүнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй. Тэр их гэнэн, итгэмтгий, өөрийгөө хамгаалах чадваргүй. Гэхдээ сул дорой биш тэр ердөө л эвтэй найрсаг байхыг хүсдэг. Тэр Мич шиг оюун ухаантай. Мэдлэгтэй болохыг их тэмүүлдэг. Их уншина гэхдээ замбараагүйгээр. Тэр их юм мэддэг мэт санагддаг ч үнэндээ бол тийм биш.
Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай мөн үүнийгээ хамгаас чухалд тавьдаг.
Тэр их сэргэлэн амьд зантай, гэхдээ таньд хайртай бол тантай хэзээ ч маргалдах, эсэргүүцэх явдал гаргахгүй. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл, маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Хэт ёсорхог зангаасаа болж ёсорхог бус хүнд хожигддог.
Гахайн сайхан сэтгэлтэй гадаад төрхийн цаана зориг, эрх чөлөө бүр эрх мэдэл ч байдаг. Түүний зорилго, шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бүгдийг нь бүх хүч чадлаа зориулан бүрэн бүтэн гүйцэтгэдэг. Түүний дотоод хүч чадал нь эсэргүүцэхийн аргагүй агуу их юм.
Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоохгүй. Тэр ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгүй бүгдийг харьцуулан үздэг. Харин энэ нь түүнийг өөрөө юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй байна гэсэн хуурмаг бодол хүмүүсд төрдөг. Үүсэх хүндрэлээс зайлсхийхийг хүсэн ингэж удаан бодож байгаа юм. Хааяа энэ нь ажилд хор хөнөөлтэй байдаг.
Тэр ямар ч мэргэжилд, салбарт үнэнч ба үүрэг хариуцлагтай ажиллана. Мэдрэмж сайтай тул зарим нэг урпагийн төрөлд ажиллаж амжилт олно, жишээ нь яруу найраг, уран зохиол.
Эд хөрөнгө, мөнгөний хувьд тэр өөрийгөө хэрэгцээтэй юм бүхнээр болгож чаддаг. Түүнд ажил болон мөнгө ямагт байна үүний тулд тэр их хүч чадал зарцуулахгүй. Тэр амьдралынхаа турш дээд зэргийн санхүүгийн хүрээнд хүрэх туслалцаа авна.
Ардын мэргэн үгээс: “Гахайг илүү тарган болгохын тулд байнга түүнийг хооллоно, харин дараа нь шинэ жилийн баяраар түүнийг алж иднэ" гэдэг тиймээс тэр болгоомжгүй ба итгэмтгий байх ёсгүй, ихэвчлэн муу санаа агуулан түүнийг ашигладаг.
Хайр дурлалдын хувьд ч гэсэн, түүнийг ихэвчлэн хайрладаг ч мэхэлж хуурах нь ч элбэг. Эмэгтэй-Гахай сайн ээж болно. Энэ жилийн эмэггэйчүүд жижиг баяр зохион байгуулах мөн бэлэг өгөх их дуртай. Тэр их сайн гэрийн эзэгтэй болно.
Гэнэн Гахай хууртагдах нь элбэг. Гэхдээ өөрийнхөө азгүйтлийг хөнгөнөөр харин найз нөхдийнхийгөө хүнд хүлээж авдаг.
Сайн тоглогч болно харин өрсөлдөх сэтгэл хэзээ ч олж хардаггүй. Тэр өөрөө аливаа нөхцөл байдалд зөв үнэнч байсан уу гэдэг асуултыг байнга өөртөө тавьдаг энэ нь түүний их үнэнч шударгыг баталж байгаа юм.
Түүний чин үнэнч зан нь бүх эргэлзлийг бүр мөсөн устгаж өрсөлдөгчөө бололцоогүй болгодог. Өөрийгөө хамгаалах эсвэл арга барсан үед л худлаа ярина. Гахай их ухаантай гэхдээ заль мэх гэж түүнд огтхон ч байхгүй. Түүнд дадал дүй дутагдах байдал ч гардаг.
Бялангач байдлын өмнө Гахай өөрийгөө хамгаалж чаддаггүй, өөрийгөө зөвтгөхийг оролдон бүр будилдаг. Түүнд хэлсэн юм бүхэнд итгэдэг харин өөрийн хэлсэн зүйлийнхээ баталгаа нотолгоог өгөх хэрэгтэй гэж боддог. Өөртөө их хатуу хандаж буулт хийх нь ховор.
Гахайд найз нөхөд бага байдаг гэхдээ байгаа найз нөхөддөө бүх насаараа үнэнч байдаг. Найз нөхдөө их үнэлдэг. Тэдгээрийнхээ төлөө том золиослоход бэлэн байдаг. Их анхаарал халамжтай, ялангуяа өөрт нь таалагддаг хүмүүстээ.
Гахай бол хамт олны хөгжилтэй найз байдаг, хааяа дэггүй зан гаргадаг. Санал бодлоо хэлэх нь ховор гэхдээ хэлэхээр шийдсэн бол ярианы сэдвийг дуусан дуустал нь нэг дор бүгдийг ярина.
Түүний амьдралын эхний үе нь харьцангуй тайван байна. Дараагийн үед хувийн амьдралд нь янз бүрийн асуудлууд үүснэ. Эдгээр үеүүд нь ямар ч байсан даруу төлөв Гахай туслалцаа хэнээс ч гуйхгүй. Тэр өөрөө гарцаа олно.
Түүний даруу төлөв зан нь өөрт нь хор хөнөөл авчирч болзошгүй, учир нь хэн ч түүний зовлонг тааж чадахгүй.
Баяр ёслолын өдрөөс хол өмнө төрсөн бол таагүй явдлаас хол байна харин төрсөн өдөр нь хэдий баярт ойр байна, төдий "идүүлчих" нь их байна.
Хоорондын харилцаа
Туулайтай амьдарвал тайван, маргаангүй байна.
Могойгоос хол байсан нь дээр. Гахайг хөдлөхгүй болтол нь "орооно". Могойгоос хараат болох нь амархан.
Хонь Гахайн сайхан сэтгэлийг муу санаа агуулан ашиглана.
|