#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.28.26 7:52 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 300 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 512 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: .:. Хурим .:.
БичлэгБичигдсэн: 5-р сар.31.08 6:25 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.25.08 10:38 am
Бичлэгүүд: 327
Хурим, хурим, хурим гэж юу вэ?
Зураг
Хурим ямар байх ёстой вэ?
Зураг
Та хурим хийх үү?
Зураг
Хурмыг яаж хийвэл хамгийн гоё вэ?
Зураг


Сүүлийн удаа ***dursgui jaal*** 7-р сар.21.11 2:44 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Тэмдэг тавив


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.31.08 6:35 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.25.08 3:09 pm
Бичлэгүүд: 2697
Байршил: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Хурим бол хаана ч байх хэрэгтэй боловуу?Энэ бол энэ насны амьдралын хамгийн сайхан нь шүү дээ.Тиймээс алтан хуримаа ганц удаа л хамгаас хайртай хүнтэйгээ хийгээсэй л гэж бодож байна даа.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.31.08 6:37 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.30.08 4:23 pm
Бичлэгүүд: 68
Байршил: Ууршиж дэгдээд хий болчих юмсан...
Хурим гэдэг чинь баян айлын эрх охинтой мөнгийг нь хувааж идэх ГЭРЭЭ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.31.08 6:47 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.06 7:20 pm
Бичлэгүүд: 740
Байршил: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
ЗурагХуримын өмнөхөн
Та мөрөөдлийн ханхүүтэйгээ учирч сүй тавьжээ. Удалгүй хуримаа хийхээр болжээ. Энэ чухал арга хэмжээнд маш хариуцлагатай бэлдэх ёстой.

Хуримаас таван сарын өмнө
Манайхан хуримаа тулгаж байгаад зарладаг. Уг нь таваас зургаан сарын өмнөөс бэлдэж эхлэвэл зохистой. Хуримаа хаана хийх вэ? Голдуу энэ үеэс эхлээд зөрөлдөөн үүсдэг. Хурим ойрын болон холын хамаатан, найз нөхөд бүгдийн сэтгэлийг хөдөлгөж, бүгд л ямар нэгэн юм зөвлөж гардаг. Гэр орондоо хуримаа хийхээс өгсүүлээд зоогийн газар гээд л санал зөрөлдөнө. Иймээс "хуримын зөвлөлөөр" хэдэн хүний саналыг авч хэлэлц, үүнд таны сүйт хархүү, мөн хуримын зардлын мөнгө өгөх учраас эцэг эх нараа уг зөвлөлд оруулаарай. Бүх юмыг сайн хэлэлцэж тохир, жижиг зүйл гэж байдаггүй уригдах зочдын тоо, хугацаа, хоол, хуримын аялал гэх мэт.

Хуримын өдрөө товло:Энэ тун амаргүй ажил. Намар ямар нэгэн баярын өмнө хурим их хийдгийг тооцоолоорой. Өөрсдийн болон дотны хүмүүсийн ажил албыг зохицуулах шаардлагатай. Сүм хийдэд хурим хийх бол урьдчилан тохиролц.

Хуримаас дөрвөн сарын өмнө

Энэ үед хуримын даашинзаа хайхад хамгийн тохиромжтой. Эхлээд сүйт бүсгүй болгон өвөрмөц гоё хувцаслахыг боддог, дараа дараа гэсээр цагыг нь тулгачихаад дараа ажилд өмсөж болох хувцас авъя гэдэг, тэгээд яг хуриман дээр тохиромжгүй өөрт таалагдахгүй хувцас өмсөх тохиолдол гардаг.

Иймээс тусгай төлөвлөгөө зохио:

хуримын хувцас зардаг бүх дэлгүүр, оёдог хувцас захиалгын газрын хаягийг бичиж ав. Шууд өөрт таалагдсанаа олно гэж бүү найд, харин юу өмсөх хэрэггүйгээ та мэдэж авна. Дэлгүүрээр ээжтэйгээ эсвэл найз хүүхэнтэйгээ яваарай. Эхлээд өндөр үнэтэй дэлгүүрүүдээр орох хэрэгтэй, үнэхээр гоё сайхан даашинз, хувцас зардаг бөгөөд хүн цөөтэй тул танд дуртайяа үзүүлж зөвлөгөө өгнө. Та мөнгө багатай ч хуримын даашинз ямар байх ёстойг мэдэж авна. Дараа нь өөр бусад дэлгүүрүүд болон зах руу очоод үзээрэй. Олон дэлгүүрээр орсны эцэст та өөрийн ямар даашинз эсвэл үндэсний хийц маягтай хувцас өмсөхөө төсөөлнө. Нэг даашинзны материал, нөгөөдхийн торгон шаа гээд аажмаар та өөрийн хуримын даашинзтай болно.


Хуримаас гурван сарын өмнө

Хэрэв та хувцас захиалгад өгсөн бол эхлээд заавал өмсөж үзэж өө сэвийг засуул, эс тэгвэл хуримын өмнөх өдөр даашинзаа авах гээд очтол огт өөр юм өгөх вий. Сайхан даашинз таны итгэлийг өргөж, гоо үзэсгэлэн харагдуулна.


Хуримаас хоёроос гурван сарын өмнө

Та хуримын урилгаа захиал, алтан мөнгөн боронзтой хэт чамин урилга хэрэггүй, сайн чанарын цаасан дээр даруухан байвал зохино. Хуримын үеэр гэрэл зураг болон видео бичлэг хийлгэх хүнээ сонго, өөрсдийн хүнд даалгаж болох ч архи уухгүй, согтохгүй гэх баталгаа үгүй. Мөн үймээн шуугиан дунд аппарат хэрэгслээ мартах вий. Гоо сайханд орж бүрэн үйлчилгээ хийлгэ. Нүүр аман дээр гарсан юмаа арилгуул.


Хуримаас нэг сарын өмнө

Ирээдүйн нөхөр чинь хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг шалга: Хуримын бөгж, хөгжим, аялал гм. Хэрэв сандарч тэвдээд амжаагүй бол та өөрөө хийж дуусга. Түүний зангиа таны даашинзны өнгөтэй тохирч байх ёстойг сануулаарай.
- Шинэ туфлиэ өмсөж өрөөн дотуур алхаж дасга
- Дотуур хувцас худалдаж ав. Хэт хичээж олон янзын юм бүү худалдаж аваарай. Хамгийн гол нь биед эвтэйхэн байх нь чухал. Эс тэгвэл та хуримын өдрөө хөхний даруулгын мөрөвч, оймстойгоо зууралдсаар таарах болно. Тэгээд ч орой та хоёр маш их ядрах тул таны хархүү гоё дотуур хувцсыг үнэлэх чадваргүй болсон байна.


Хуримаас долоо хоногийн өмнө

- Та тайвшир
- Хүүхдүүдэд өгөх бэлэг, чихэр авахаа мартав
- Үсчин, хумс засдаг хүнтэй тохир
- Сүйт хархүүдээ зориулж цэцэг худалдаж ав
- Өөрийн машинаа хэрэглэх бол угаа
- Бүү сандарч тэвд, ээжид чинь даашинз таалагдахгүй эсвэл хуримын бөгжөө авахаа мартсан зэрэг юу ч болж байсан бүү сандар гагцхүү сандрах ганцхан шалтгаан бий, сүйт хархүү чинь бодлоо өөрчилсөн байх вий.


Хуримнаас нэг өдрийн өмнө


Та таатай бөгөөд хүндхэн бэлтгэл ажлаа дуусгалаа. Одоо сайхан унтаж амар.


Эхийг гого-с :wink: :wd:

_________________
wandelaaar


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.31.08 6:57 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.06 7:20 pm
Бичлэгүүд: 740
Байршил: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Хэддүгээр сард гэрлэхэд зохимжтой вэ?

ЗурагӨнгөрсөн зууны хатагтай нарын мөрийн хөтөлбөрт ийм нэгэн сонин сэдэв байгаа юм. Оршил үггүйгээр танд толилуулъя.
1-р сард нөхөрт гарвал эрт бэлэвсэрч магадгүй.
2-р сард хуримаа хийх юм бол нөхөртэйгөө их эвсэг, найртай амьдарна.
3-р сард хадамд очигсодыг хүний хүмүүсийн дунд аж төрөх тавилан хүлээж байдаг.
4-р сард гэрлэх нь түр зуурын аз жаргалаар цэнгэхийн дохио.
5-р сард өөрийн чинь гэрт хууран мэхлэх явдал гарахыг зөгнөнө.
6-р сард хийсэн хуримын бал сар бүх насан туршид үргэлжилнэ.
7-р сард гэрлэвээс амтат сайхан дурсамжууд үүрд санагдаж байх болно.
8-р сард гэрлэвэл эр нөхөр чинь танд хайртай, халамжтай байна.
9-р сард гэрлэгсдийн амьдрал амар түвшин байна.
10-р сард хуримлах харин амьдрапыг чинь нилээд хэцүү болгох вий.
11-р сард хуримлагсдад маш их баяжих эгзэг таарна.
12-р сард хувь заяагаа холбосон бол жил ирэх тусам хайр дурлал чинь цэцэглэх болно.

_________________
wandelaaar


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.31.08 7:22 pm 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.22.06 6:16 pm
Бичлэгүүд: 1879
Байршил: With enough courage, you can do without a reputation.
Bi lav hurim hhgui.

_________________
Гүехэн ус далай болохгүй...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.31.08 9:03 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.03 9:17 pm
Бичлэгүүд: 4063
Ишлэл:
Bi lav hurim hhgui.
Би ч гэсэн. Хадаг барьж гуйгаад гэр бүлхийнхээ хүрээнд цайллага хийхэд л хангалттай.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.01.08 12:59 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.20.06 11:43 pm
Бичлэгүүд: 16
Байршил: ***chinii hajuud***
bi lav hurim hiine... ahandaa ch olon hunii hel am gej bodoj bsan odoo bol ugui shuu... harin ni ch nijger hiine gej bodoj bgaa... hurimaa hiimeer bna... manai naiz zaluu nadaas hedhen hongiin omno nadaas ehner mine bolooch gej guisan bi shuud l zuvshuursun...zovshooronguitee ali hediin suuchijsan yum shig bodood bgaa sh d.... ugaasaa nohor mine... geriinhen ni ch medej bgaa... bugd l saihnaar huleej avj bgaa... naiziigaa emnelgees garhaar mgl-doo ochood ter hund uzuuleh tsaasand ni gariin usgee zurchihnaa... hurim hiisench hiigeegui bid 2 setgeleeree negdchihsen bolhoor saihan l bna... gehdee gants oldoh amidrald hurimaa hiinee... nijger saihan... hun bolgon hurimaa hiigeeei gej husej bna.. yahav tansag saihan temdegleh albagui zugeer naiz nuhud geriiheniihee dund daruuhan temdeglej bolno.... amjitl husii


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.01.08 10:53 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.03.06 3:29 pm
Бичлэгүүд: 1429
Байршил: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Gants oldoh amidraldaa hun buhnii hiidgiig hiigeel uzeh heregtei sht. Bi lav mair gogo hurim hiinee (moroodohod mongo toloh bish) hehe...

_________________
One in a lifetime


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.01.08 11:06 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.25.08 10:38 am
Бичлэгүүд: 327
Ишлэл:
Хуримын өмнөхөн
Та мөрөөдлийн ханхүүтэйгээ учирч сүй тавьжээ. Удалгүй хуримаа хийхээр болжээ. Энэ чухал арга хэмжээнд маш хариуцлагатай бэлдэх ёстой.

Эхийг гого-с :wink: :wd: [/font]
Huuh, lag heregtei zuvluguu tavisand bayartai baina!
Buh zaluu hosuudda amjilt husie!, tani amidralin hamgiin gaihaltai, hamgiin dursanjtai ene tsag muchuu bitgii algasaarai! :wd:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.08 8:33 am 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.14.05 4:48 pm
Бичлэгүүд: 106
Байршил: Ottawa
Urinhiidoo zaaval hurim hiine gej boddog, ehleed MONGOL undestniihaa yoslol mayagiin yum higeed, Parist jinhene hurimaa hiien gej boddog. Odoo udahgui jilyn daraa hurimlah bh.

_________________
● It's you I'm looking at.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.08 2:57 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.08 2:06 pm
Бичлэгүүд: 63
Байршил: нисдэг машинд
medeej saihan hurim tusuuluul bjiin.hurim hiinee.amidraliin hamgiin goe temdeglelt ue shde.hurim gol n zuvhun bayar bish buh l amidraliin amlalt.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.08 3:16 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.24.05 8:11 pm
Бичлэгүүд: 642
Манай нөхцөлд бол 5-6 сарын өмнөөс хурим товлоно гэж худлаа байдаг байхаа тээ? Би лав нөхөртэйгээ хурим хийх талаар санаандгүй ярьснаа сэтгэл хөөрөөд л 14 хоногийн дараа хуримаа хийчихсэн. Уг нь хурим хийнэ гэж төлөвлөөгүй хамт амьдраад 4 жил болж байсын хэхэ. Одоо хуримын зургаа харахад лаг гоё шд


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.08 3:29 pm 
Оффлайн
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.05.06 7:59 pm
Бичлэгүүд: 342
Байршил: LOVE YOUR LIFE&LIVE IT
<Yutai ch hurimaa saihan nijger, setgeld urgelj saihnaar honogshhoor hiinee!
BUgdd ni Amjilt =)

_________________
"DALAIN EREG DEER"


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.08 3:38 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.06 7:20 pm
Бичлэгүүд: 740
Байршил: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Ишлэл:
Манай нөхцөлд бол 5-6 сарын өмнөөс хурим товлоно гэж худлаа байдаг байхаа тээ? Би лав нөхөртэйгээ хурим хийх талаар санаандгүй ярьснаа сэтгэл хөөрөөд л 14 хоногийн дараа хуримаа хийчихсэн. Уг нь хурим хийнэ гэж төлөвлөөгүй хамт амьдраад 4 жил болж байсын хэхэ. Одоо хуримын зургаа харахад лаг гоё шд

Hun bolgon adilgui shuu dee... :wink:

_________________
wandelaaar


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.08 4:31 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Нэгдсэн: 5-р сар.09.06 2:11 pm
Бичлэгүүд: 499
Байршил: Dare 2 be DifferenT
Ганц олдох л юм чинь хуримаа үнэхээр сайхан хийнэ гэж боддог шд сүүлд нь бодоход гоё дурсгалтай


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.08 4:33 pm 
Оффлайн
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.25.05 2:21 pm
Бичлэгүүд: 750
Байршил: Wherever
500 н мянга....

_________________
full


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.08 10:30 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.03 9:17 pm
Бичлэгүүд: 4063
Ажиглаад байхнээ хүүхнүүд хурим хийх учиргүй дуртай юмаа янз нь.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.08 10:33 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.06 7:20 pm
Бичлэгүүд: 740
Байршил: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Аваад суучмаар санадчихлаа :razz:

_________________
wandelaaar


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.08 11:29 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.27.05 12:47 pm
Бичлэгүүд: 1722
Байршил: ♥ CGY ♥
mongold odoo humuus huuhduudiinhaa hurimaar uralddag bolson gee biz dee, saya neg tanidag hunii hurim bolson 10 000 dollar oruulsan geh sen baih shuu, bal sartaigaa niileed

_________________
the one and only XtaCy


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.03.08 1:54 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 9-р сар.06.03 5:30 am
Бичлэгүүд: 186
Ишлэл:
mongold odoo humuus huuhduudiinhaa hurimaar uralddag bolson gee biz dee, saya neg tanidag hunii hurim bolson 10 000 dollar oruulsan geh sen baih shuu, bal sartaigaa niileed
Хэрвээ бал сартайгаа нийлээд тийм бол ер нь тиймэрхүү л зардал гардаг юм бишүү... Амьдралдаа ганц олдох тэр үйл явдалд тэр хэмжээний зардал гаргахад яахав дээ...

_________________
www.suuder.com


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.03.08 4:03 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.03.08 6:22 pm
Бичлэгүүд: 16
Үнэхээр хайртай хүнээ олсон л бол нээх айхтар тансаг биш ч гэсэн хуримаа заавал хийнэ дээ, амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг бол яах аргагуй ХУРИМ.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.03.08 4:06 pm 
margaash nz n xurimillaa shdee...nzuudaa...taanuusiig bugdiig n urisan...belegnuudee bariad ireerei... :mrgreen:


Дээд талд
   
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.03.08 4:45 pm 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.23.05 3:05 pm
Бичлэгүүд: 1086
Байршил: НАДАД ЧИ БАЙГАА :mrgreen:
[align=center]будаа агшаагч, ус буцалгагч 2-н алийг нь авах вэ???[/align][/font]

_________________
Т4-н цэг.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.03.08 6:06 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.11.02 10:00 pm
Бичлэгүүд: 452
Байршил: Нагоя, Япон
Ишлэл:
yagaad ta nar zaaval гантс олдох хурим ingej yriad baigaan??

2, 3, 4, bur 7, 8 ch hurimlajbolno bizde???
Одооны хүүхдүүд гэж нээрээ. Надад лав хуримаа хийхээсээ өмнө иймэрхүү бодол огт орж ирж байгаагүй шүү.
Амьдралд ганц л дурсгалтай хурим байна. Муу ёртой хог 2,3,4... гэнэ шүү. Байлаа ч тэрэнд хурим юу гэж хийдийн.
Ишлэл:
tegehdee bid medeej 5 , 6 hurimlana gej tolovlodgui bolohoor anhnii hurman daa buh mongoo zartsuulna. hehehehehehe mair surtai laita hurim hiineshuu
бүх мөнгөө гэж бас юу вэ?

Хурим хийх хийхгүй нь тэгээд хүнээсээ л хамаарна даа. Гэрлэснийхээ дараа хуримаа хийгээгүй хосууд их л онцгүй байдаг юм даа 1-2 найзууд маань байдаг юм хурим хийгээгүй ёслох төдийтэй өнгөрөөсөн.

Адаглаад шинэхэн хосынд найз нөхөд хол ойрын хүмүүс ирэхэд хуримын зураггүй сууж байвал ямар байх уу? За за тэгээд янз янзын юм байна даа.

_________________
IT世界


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.03.08 10:54 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.04.08 4:38 pm
Бичлэгүүд: 3
12 sard gerelvel goe yum bna :)


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 300 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 512 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр