|
Сэтгvvл зvйн хамгийн том тєлєєлєл болох телизийн талаарх миний бодол. Энэ эь ямар ч мэргэжлийн шүүмж биш бөгөөд телевизүүдийн талаарх ойлголт маань юм.
Монголын vндэсний телевиз.
Урд засгийн газрын харьяанд байхдаа тухайн ерєнхий сайд болон, тус танхимын vйл ажиллагааны дагуу vйл ажиллагаа явуулдаг байснаа 2004 оноос Монголын Yндэсний Олон Нийтийн Теливиз болон тєрийн мэдлээс гарсан. Гэвч одоог хvртэл тус телевизийн уран бvтээлчид телевизийн удирдлага одоог хvртэл олон нийтийг хамарсан уран бvтээл хийх бололцоо олдохгvй байна гэж vздэг.
МYОНТ нь Монголдоо хамгийн сайн мэдээний багтай. ММ агентлагийн мэдээ, мэдээлэл нь цэвэр сэтгvvл зvйд хvрч чадсан маш чадварлаг мэдээ байдаг бєгєєд аль нэгэн тал уруу хэтийдсэн мэдээлэл бараг гаргадаггvй. Сэтгvvлч, сурвалжлагчдын баг нь чадвартай. Удирдаж буй хvн нь /нэрийг нь санадаггvй/ АНУ-д мэргэжил дээшлvvлснээс хойш мэдээлэл нь илт сайжирсан. Мэдээний vг хэллэг нь энгийн боловч оновчтой. Ер нь нэг мэдээ харчихъя гэж бодож байгаа хvмvvст ММ агентлагын мэдээг хамгийн тvрvvнд санал болгох байна.
Нийтлэл нэвтрvvлгvvд нь цаг vе, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг сайн хєндєж чаддаг боловч техник хэрэгсэл нь хуучирч муудсаны нєлєє ажиглаггдаг.
МYОНТ-ын гол онцлог нь хєдєє орон нутгийн иргэд голчлон vздэг учир тэдэнд чиглэсэн хєгжєєнт, цэнгээнт хєтєлбєрvvдийг явуулдаг. Yvнийг хотын залуус тэр бvрий ойшоодоггvй байдал анзаарагдаж энэхvv телевизийн ихэнхи vзэгчид нь ахимаг насны хvмvvс байдаг. Хvмvvст хамгийн таашагдаж байсан нэвтрvvлэг нь Оддын эрэлд 1.
Улаанбаатар телевиз.
Нийслэлээр овоглосон тус телевиз нь нийтлэлийн бодлогоо нийслэлийн хvрээнд болж буй асуудлуудад хандуулдаг. Нийслэлийн тєлєєлєгчийн газар болон, хотын мэрийн ажил vйл тус телевизийн мэдээний цаг болон бусад нэвтрvvлгийн нэлээдгvй жинг дарна. Мэдээний хувьд дотоод мэдээ нь чанар муутай. Сэтгvvлч, сурвалжлагчид нь хувийн дvгнэлт, vзэл бодлоо тvлхvv оруулах хандлагатай ажиглагддаг. Мэдээ vзэх гэж буй хvмvvст UBS телевизийн гадаад мэдээг санал болгох байна. Улс төрийн тоймч Дашзэвэгийн ахласан тус мэдээний баг нь сүүлийн үед чанар нь илт сайжирч байгаа агаад /бас л нэрийг нь санадаггүй/ мэдээ хөтлөгч залуу өөрөө мэдээгээ бэлтгэн, редакторлодог бөгөөд ирээдүйтэй, авьяаслаг сэтгүүлч болох байх гэсэн найдлага төрүүлдэг. UBS телевиз нь сүүлийн жилүүдэд реалити шоунуудыг өөрийн боломжиндоо суурьлан хийж эхэлсэн нь ч энэ нь нэг их амжилт олдоггүй. Учир нь найруулагч хийгээд бусад уран бүтээлчдийн чадвар дутдаг юм уу даа гэсэн сэтгэгдэл төрдөг. UBS2 телевизээр голчлон танин мэдэхүйн агаад, хөгжөөн цэнгээх нэвтрүүлгүүд цацагддаг агаад UBS телевиз өөрсдийн арвин сан хөмрөг дээрээ суурилан амжиллтайгаар Монгол дах велевизүүдээс анх хоёр дугаар сувгаа гаргасан нь бусад телевизүүд хоёр дугаар сувгаа гаргахад нөлөөлсөн байх. UBS телевизийн олон нийтийн хамгийн таашаал хүрч чадсан нэвтрүүлэг нь UBS Мusic.
C1
Гадаад, дотоодын хєрєнгє оруулалттай уг телевиз манайд маш хvчтэй тvрэн гарч ирж залуучууд болон бvхий л насны vзэгчидтэй болж амжсан телевиз. Нийтлэлийн бодлого нь чєлєєт, хєгжєєн цэнгээх зорилготой. Энэ зорилгодоо ч сайн хvрсэн байх. Залуучууд тус телевизийн ихэнхи нэвтрvvлгvvдийш vздэг. Мэдээний баг муулахааргvй. Гадаад болон спортын мэдээ нь сайн. Учир нь Reuters-тэй хамтран ажилдагаас тэр биз. Миний хувьд хамгийн их ач холбогдолтой нэвтрүүлэг нь Унагалдайн мухлаг байсан юм болов уу гэж санадаг. Унагалдай одоо Монголын бүх хүүхдүүдэд брэнд болж чаджээ. Тэгээд Т цаг ч юм уу, Шоу биз, АА гэх мэт олон нэвтрүүлэгт нь хүмүүс дуртай байдаг. Энэ телевизийн бусдаасаа онцлог байдал нь маш чөлөөтэй байдагтаа юм болов уу.
25-р суваг телевиз.
Тус телевиз нь Монголын анхны хувийн, чєлєєт, ардчилсан гэх тодотголтой. Энэ нэрэндээ ч зохицсрн нийтлэлийн бодлого явуулдаг. Монгол Ньюс-ын хэвлэлийн магнатын томоохон тєлєєлєл. Тус телевизийн нийтлэл нэвтрvvлгийн дийлэнхи нь нийгэмд чиглэсэн байдаг агаад энтертайнмэнт чиглэлийн нэвтрvvлэг багатай. Сvvлийн vед хийх оролдлого их байгаа ч амжилт, ур чадвар, шинэ соргог санаагаар дулимаг. Арга vгvй шд мэдээний баг нь тийм нэвтрvvлэг хийхээр. Мэдээний хувьд Монгол телевизийн дараачаар орох сайн мэдээтэй. Дотоод мэдээ нь нийгэмд эмзэг тусч буй асуудлууд уруу тvлхvv анхаардаг. Нэг ёсондоо тvгшvvрийн харангыг байнга vзэгчиддээ хvргэдэг. Гадаад болон спортын мэдээ нь муулахааргvй. Мэдээний баг аливаа асуудалд єєрсдийн дvн шинжилгээг хийж буй нь оновчтой, нvдээ олсон байдаг. Нийтлэл нэвтрvvлгvvдийн чанар жаахан тааруу санагддаг нь техникийн шинэчлэл удаантай холбоотой байдаг юм болов уу? Тус телевизийн ТВ1-ыхний 360 градус хошин мэдээлэлийн хєтєлбєр нь олон улсын сэтгvvлчдээс єндєр vнэлгээ авч BBC, NHK зэрэг телевизүүдээс ирж тусгайлан нэвтрүүлэг хийж байсан. Үүргэвчтэй аялал, Танайд хонъё гэх зэрэг үзэгчдийн тэсэн ядан хүлээж үздэг нэвтрүүлгэтэй. Хамгийн муу хийсэн уран бүтээл нь Миний гэр хэмээх манай сэтгүүл зүй дэх анхны реалити шоу. Залуу үед үргэлжийн мөнхийн эвдрэлцэл, хэрүүл уруул бүхий нэвтрүүлэг хүргэж байсан. Үүнийгээ дахиад ч давтсан. Тэгэхдээ тус телевийн хамгийн том онцлог нь цензур огт байдаггүй санагддаг.
ТВ5
Манай сэтгүүл зүйн хөгжилд өөрийн хувь нэмрээ чамгүй оруулсан телевиз. Анх маш хүчтэй гарч ирж байсан. Олимп олон бусад олон улсын хэмжээний спортын наадмуудыг шууд дамжуулан үзүүлж байсан нь үзэгчдийг талархалыг сайн хүлээдэг байсан. Нийтлэлийн бодлого нь Монгол орноо хөгжүүлье уриан дор эдийн засгийн чиглэлийг барьдаг. Шинэ төслийн уралдаан болон, шинэ техник технологийн талаархи мэдээлэлийг жижиг дунд бизнес эрхлэгчидэд хүргэдэг нь сайшаалтай. Мэдээний баг муу. Мэдээний сэтгүүлчдийн ур чадвар дутмаг санагддаг. Мэдээний голоор шар мэдээ явуулдаг нь цэвэр сэтгүүл зүй биш. Мэдээнд хов жив байх ёсгүй. Гадаад мэдээний баг нь сайн. ТВ5 телевиз нь олон уран бүтээл туурвидаг ч бүгд нэгэн хэмнэлтэй. Шинэчлэгдэн хөрвөх чадвар багатай. Нэг ёсондоо уйтгартай. Миний хувьд тус телевизийн тийм нэвтрүүлэг хүмүүст хүрч бас муу дүн авдаг гэсэн ойлголт алга.
ТВ9
Анх нээгдэж байх үедээ бурхан шажиныг сурталчлана гэсэн зорилготой нээгдэж байсан. Учир нь эзэмшигч нь шарын шашнаар улс төрийн ПР хийгч болоод тэр юм байх. Энэ ТВ-г тэгтлээ үздэггүй болохоор хэлж мэдэх юм маруухан байна. Мэдээний баг нь ажиллаад л байдаг юм шиг байгаа юм. Сэтгүүлч, сурвалжлагчид нь олон шагнал өргөмжлөлтэй ч зурагтаар согтуу мэдээ өөрөө унших ч юм уу, бохь зажилж зогсдог нь тийм сэтгүүл зүйг би заалгаагүйнх байх. ТВ9 хоёр дугаар суваг нь спортыг дэмжиж сурталчлах нийтлэлийн бодлоготой нь таалагдсан. Өөр мэдэх зүйл энэ ТВ талаар бас л алга.
NTV
Залуучуудад зориулагдсан нийтлэлийн бодлоготой. Шинээр гарч ирж буй тв-vvдээс хамгийн сайн уран бvтээл хийж байгаа ТВ шиг санагддаг. Нэн ялангуяа гадаад орчуулгын баг сайтай нь амжиллтай олон дэлхийн алдартай реалити шоуг хvргэснээр илэрсэн юм болов уу. Мэдээний багын хувьд юу ч ярих вэ дээ. Ер нь л vзэх дэмий байж мэднэ. Бусад телевизээр гардаг л зvйлсийг нэг их сайнгvй, муутгахгvй гаргачихдаг. Гадаад мэдээгээр нь оддын хов жив яваа харагддаг. Гадаад мэдээг сайн ойлгоддогvй юм болов уу? Бусад талаараа нэвтрvvлгvvдийн vзээд сууж байхад дажгvй л санагддаг.
Бусад арилжааны телевизvvд
ТВ чаат, мессэж элдэв тусгай дугаартай утастай нэвтрvvлгvvд нийтлэлийн бодлогын илэрхийлдэг ТВ vvд бvгд улс тєрийн зорилготой. Дампууруулчихгvй vлгэн салган сонгууль дуустал байлгаад байх сонирхол хvмvvст байдаг бололтой юм билээ. ТВ8 телевизийн мэдээ манай телевизийн сэтгvvл зvйд байгаа хамгийг аймшигтай гаж vзэгдэл. Сэтгvvлч нь мэдээ, сэтгvvл зvйг багадаа оролддог байсан хип хоптой хольж хутгадаг юм уу? Баримт гэх зvйл хэд гуравыг дурдвал их юм vлдсэн нь элдэв доромж vг, дан єєрсдийн vзэл бодол. Гадаад мэдээ нь vзээд байх эд биш.
Боловсрол телевизийн нийтлэлийн бодлого нь маш сайн. Танин мэдэхvйн нэвтрvvлгvvд нь хvvхэд, єсвєр насныханд хэрэгтэй зvйл хийж байгаа юм шиг санагддаг. Гэм нь хєтлєгчидийн vзэгчидээ байлдан дагуулах чадвар л жаахан муу байгаад байдаг нь сайхан нэвтрvvлгээ давсгvй болгочихдог юм уу даа. Yлдсэн арилжааны телевизvvд ТВ чатаар нэвтрvvлнийн цагаа бардаг учираас хэлэх юмгvй байна. Тухайн чатуудаас болж хvн амины хэргvvд, олон удаагын эрvvгийн хэрэг, садар самуун vйл явдалууд их дэлгэрсэн гэж vзээд цагдаагын байгуулга хяналтандаа авдаг болсон байна лээ. Шашин сурталчилсан хэргээр хаагдаж байсан Иигл тв-нээс онцлох ган зүйл бол манай сэтгүүл зүй дах хамгийн сайн спортын мэдээтэй гэж хүмүүс дүгнээд байдаг.
за нэг иймэрхүү л ойлголт төсөөлөл байна даа. Та бүхний санал шүүмж нэмэгдсээр манай сэтгүүл зүйн нэг салбарыг залуучууд хэрхэн дүгнэдэг нь гараад ирэх болов уу. Дээр мэдээж маш олон сайхан нэвтрүүлгүүдийг мартсан бөгөөд орхисон байгааг уучилна биз дээ.
|