#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.27.26 5:12 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 980 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 538 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 4-р сар.21.08 5:20 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Намайг бага байхад манай өвөө ингэж сургадаг сан. Хөдөөний малчин ч гэсэн одоогийн биднээс хамаагүй ухаантай хүн байсан гэж би боддог.

Өдөр бүр л нар мандаж бас жаргадаг адилхан өдрүүд үргэлжлэж байхад ямар юмаар нь хагас бүтэн сайн гээд хуваагаад байгаа юм бэ гэж загнадаг. Хотын та нар өглөө босохгүй унтаад л байх юм гэдэг сэн.

Энэ үгний цаана юу байсан бэ гэхээр ажил хийхгүй хайран цаг хугацааг амралт гэж алдаж байна л гэж биднийг сургамжилдаг байсан даа. Хорвоогийн энэ өдрүүдийг ингэж хуваахгүйгээр бид дээр үеийн малчид шиг өдөр бүр хөдөлмөрлөх юм бол хийж бүтээх боломж бидэнд байна шүү дээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Сүүлийн удаа Galaa039 4-р сар.03.09 2:37 pm-д засварласан, нийт 3 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.21.08 5:25 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Миний үзэл бодлын нэгхэн хэсэг үүнд бичигдэж байх болно.

Хүмүүст нэг их сонирхолтой биш байх.

Би өөрөөсөө нэг зүйлийг байнга асуудал чи үхэх хүртлээ юу хийх юм бэ. Одоогоор би өөрийн хийх зүйлээ хийж л байгаа гэж боддог ч нэг л сэтгэлт хүрэхгүй байх юм даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.08 5:27 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Би төрсөн өдөр тэмдэглэдэггүй. Яагаад ч юм бэ тэмдэглэхийг хүсдэггүй. Би төрөө л биз хэнд хамаатай юм бэ гэж бас боддог.
Миний төрсөн өдөр гэж хэлээд бэлэг нэхдэг хүмүүст бас дургүй.
Хийж бүтээснийг минь хүмүүс мөнхлөөд төрсөн өдийг минь хийж байвал тэр л миний төрсөн өдрийн баяр байх болов уу. Гэхдээ би тэр баяр боллоо ч гэсэн өөрөө оролцож чадахгүй байлаа ч гэсэн би гомдохгүй ээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.08 5:32 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хүсч байна би хүн шиг амьдрахыг хийж байна би өөрийнхөө өмнө байгаа ажлыг гэхдээ илүү ихийг хиймээр байгаа ч чадахгүй юм. Бодол минь байлаа ч сэтгэл минь нэг л хөдлөхгүй. Хийж чадна гэж ирддэг юм уу хийвэл чадна гэдэг юм уу бас нэг юм байгаад байдаг. энэ ч залхуу хүний л шинж л дээ. Залхуураад л ...

Амьдралын олон шалгалтын бас нэг хэсгийг би өгөх гээд бэлдэж байдаг гэхдээ бэлдэж байгаа үйл явц маш удаан байна. Харин хугацаа нь ойртсоор л би залхуу болж ээ.
Хавар цагийн нозоорол ч юм уу нойр хүрээд толгой өвдөөд байх юм. Хайртай хүмүүс минь гэрт минь хүлээгээд л харьж амрах юм сан.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.08 5:48 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.10.04 9:57 pm
Бичлэгүүд: 446
Байршил: Dakar
Чи их дажгүй бодолтой залуу юм шиг надад санагддаг. :wd:

_________________
www.flickr.com/photos/ku_g/


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.08 6:22 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Ишлэл:
Чи их дажгүй бодолтой залуу юм шиг надад санагддаг. :wd:
Намайг ингэж үнэлэж байгаад чинь баярлалаа.

Энэ дэлхий дээр муу бас сайн хүн гэж байдаггүй харин муу, сайн гэдгийг нь хэрхэн ялгаж салгаж байгаагаас хүнийг сайн муу гэж дүгнэдэг.
Би өөрийн бодлоороо л асуудлыг ялгаж салгах гэж хичээдэг ч заримдаа аль хэзээний далийгаад хол явчихсан байдаг. Зөв явж байна уу буруу явж байна уу гэдгийг та бүхэн хэлэхээс би өөрөө олж мэдэхгүй. Замыг минь зааж өгч байдаг та бүхэн хэлж, бичиж байгаарай.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.08 6:24 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хавар, намар хоёрт хавчигдаад зун vгvй боллоо. Хадаг, мєнгє хоёрт хавчигдаад хууль vгvй боллоо” XVIII зууны Манжийн vед зохиогдсон энэхvv алдартай vг XXI зууны Монгол оронд улам л биеллээ олоод байх шигАрхи, тамхи хоёрт хавчигдаад нас vгvй боллоо. Авлига, луйвар хоёрт хавчигдаад мєс vгvй боллоо. Даяаршил, хужаа хоёрт хавчигдаад цус vгvй боллоо

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.24.08 11:52 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хийсэн бүхэн ямар ч үр дүнгүй урам хугарах үе олон тохиолдох юм даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.24.08 3:15 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.17.06 7:20 pm
Бичлэгүүд: 642
Байршил: ...
Чи их содон үзэл бодолтой хүн юм... Юманд иймэрхүү өвөрмөц байдлаар хандах чиний хувьд амар байдаг байх... Гэхдээ хэн нэгэн хэн нэгэндээ юу гэх нь хэнд хамаа байх билээ... Содон үзэл бодол энэ бол бусад ямар нэг ухамсар чамд халдаж чадахгүйэ гсн нэгэн төплийн хамгаалт ч гэхэд болмооп... Хэтэрхий их тэрэндээ итгэлтэй бичвэл тэрэн дээр чинэ илүү их анализ хийцэн хэн нэгэн шүүмжлэлтэй хандана... Гэхдээ шүүмж бол сайн зүйл гэгддэг... Энэ бол зүгээр л санаа зовсон хүний худлаа баг... Гэнэт ийм айхтар юм бичсэнд уучлаапай... Жоохон хадуурчлаа...
Амжилт...

_________________
...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.24.08 3:26 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.07.06 1:54 pm
Бичлэгүүд: 3622
Байршил: Хоёр зууны өмнөх тосгон.
Hun bur meddeg ch gesen neeh anzaardaggui zuils bna shuu. Medeej hereg chinii bichij bgaa chine sain l hereg... Odor buhen negen heviin... Bi ch bas heden jiliin omno yag chiniih shig iim bodoltoi bsaan... Harin odoo bi odor buriig shineer ugtaj ahin oldohgui ene moch buhnee az jargal, bayar baysal duuren bailgahiin toloo amidrah bolsoon... Medeej hereg huvi hunii uzel henees ch ul hamaarah erhtei ni unen l dee. Gehdee yortontsiig oor ontsgoos neg haraad uzeerei! (Teglee geed ene sedev, bichij bgaa zuils chine taalagdahgui bna gesen ug bish shuu!!! Keep Continuing!!!) :wd:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.24.08 3:44 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Та бүхний санаа тавьж саналаа бичсэнд баярлалаа.

Өдөр бүр нар манддаг бас жаргадаг байхад Зарим хүний амьдрал үргэлж манддаг заримынх нь бас жаргадаг.

Хүний амьдралыг үүнтэй зүүрлэн үзвэл өдөр бүр мандаад байгаа бас жаргаад байгаа нэг өдрийн нар шиг юм даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.24.08 7:35 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.17.06 7:20 pm
Бичлэгүүд: 642
Байршил: ...
Ишлэл:
[/b]Та бүхний санаа тавьж саналаа бичсэнд баярлалаа.

Өдөр бүр нар манддаг бас жаргадаг байхад Зарим хүний амьдрал үргэлж манддаг заримынх нь бас жаргадаг.

Хүний амьдралыг үүнтэй зүүрлэн үзвэл өдөр бүр мандаад байгаа бас жаргаад байгаа нэг өдрийн нар шиг юм даа.

Mandaj bas jargadag narnii huuliar hunii amidarliig zuirleh joohon hangaltgui yum shig sanagdaj baih chine...

_________________
...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.24.08 8:23 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.24.06 7:17 pm
Бичлэгүүд: 3
Байршил: Лүксэнбүрг
Амьдрал бол далай.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.25.08 11:08 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Ишлэл:
Ишлэл:
[/b]Та бүхний санаа тавьж саналаа бичсэнд баярлалаа.

Өдөр бүр нар манддаг бас жаргадаг байхад Зарим хүний амьдрал үргэлж манддаг заримынх нь бас жаргадаг.

Хүний амьдралыг үүнтэй зүүрлэн үзвэл өдөр бүр мандаад байгаа бас жаргаад байгаа нэг өдрийн нар шиг юм даа.

Mandaj bas jargadag narnii huuliar hunii amidarliig zuirleh joohon hangaltgui yum shig sanagdaj baih chine...


Нар мандаж байхдаа хурц гэрэлтэнэ бас үүлс халхлана гээд янз бүрийн юм тохиолдоно доо. Чамд өөр зүйрлэх юм байна уу

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Сүүлийн удаа Galaa039 5-р сар.14.10 4:14 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.25.08 11:12 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Ишлэл:
Амьдрал бол далай.
Далайг би мэдэхгүй юм нарыг, талыг, уулыг, урсгал усыг, Монголыг, үнэнч сэтгэлийг, эр зоригийг харин мэдэх юм тийм болохоор мэддэг зүйлтэйгээ харьцуулж байна даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.25.08 1:31 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясгалан, атаархал, хайр гээд хүний зан чанарууд аж төрдөг байж, Гэтэл нэгэн өдөр арал шатаж тэд амь амиа бодон завь олон арлаас зугтаацгааж гэнэ. Харамсалтай нь хөөрхий хайр сэтгэлд завь олдсонгүй. Хайр усанд живэх шахан сэлж байхдаа уйтгар гунигтай таарч түүнээс завиндаа суулгахыг гуйсан ч уйтгар гуниг: би гунигтай байгаа болохоор ганцаараа баймаар байна гэж. Баяр баясгалан: чи миний баяр жаргалтай мөчийг үгүй хийчнэ гээд бас авсангүй. Харин атаархал түүнд хүмүүс тэмүүлдэгт нь атаархаж түүнийг авахаас татгалзав. Харин нэгэн сайн санаатан түүнийг завиндаа суулган эрэгт хүргэж өгөв. Хайр түүнд талархаад хэн гэдгийг нь асуувал "цаг хугацаа" гэж хариулжээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.25.08 9:13 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.17.06 7:20 pm
Бичлэгүүд: 642
Байршил: ...
naaach ni harin nice y um bna shuu ... Humuusiin ene ih uitgar gunig ene ter odoo zalhah tsag ene ter ni bolooguin baihdaa . ..
zaawal ch amidarliig yamar neg yumtai zuirleh ch alba bicheldee.. Gehdee minii huiw shattai l baij boloh yum shig sanagddag ...

_________________
...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.28.08 5:37 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Завгүй өдрийн төгсгөлд хүн сайхан амарья л гэж боддог байх даа. Их ядарч байна ажил их байна

Ажиллаад л байж дээ

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.08 1:06 am 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.30.08 4:23 pm
Бичлэгүүд: 68
Байршил: Ууршиж дэгдээд хий болчих юмсан...
Урсгал усанд тавьсан хожуул мод шиг


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.08 10:38 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Ишлэл:
Урсгал усанд тавьсан хожуул мод шиг
Харин тийм ээ урсгал усанд хожуул мод ихэнхдээ хөвөхгүй дандаа живдэг юм аа. Харин үндэстэйгээ мод бол хөвнө шүү.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.08 3:00 pm 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.23.05 3:05 pm
Бичлэгүүд: 1086
Байршил: НАДАД ЧИ БАЙГАА :mrgreen:
[align=center]тогтонги усанд vндэстэй хожуул мод???[/align][/font]

_________________
Т4-н цэг.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.08 3:39 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Ишлэл:
[align=center]тогтонги усанд vндэстэй хожуул мод???[/align][/font]
Хожуул гэдэг чинь үндэсний уг болон модны газраас дээш гарсан бага хэсгийг нийлүүлж хэлнэ.

Үнэндээ бол ус нь хожуулыг живүүлэх хэмжээний гүнзгий бол живнэ. Тогтонги байна уу урсгал байна уу эхэндээ бол бага зэрэг хөвдөг л байх гэхдээ удахгүй живнэ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.30.08 1:01 am 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.30.08 4:23 pm
Бичлэгүүд: 68
Байршил: Ууршиж дэгдээд хий болчих юмсан...
Амьдрал үргэлжилсээр байхад чимээгүй нам гүмхэн амьдрахын үлгэр болж өгч байгаа юм.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.05.08 2:04 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Чимээгүй нам гүм амьдрасаар л байна.

Доошоо орчихвол хүн дээрэлхээд дээшээ гарчихвал хүн атаархаад хэцүү юм аа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.05.08 2:08 pm 
Оффлайн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.14.05 5:39 pm
Бичлэгүүд: 213
Байршил: I'll make them all remember me
blognii chini ner taalagdlaa :wd:

_________________
Come on, let's bounce.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.08 2:12 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хүнийг хувцасаараа угтаад ухаанаараа үд гэдэг дээ.

Чамд хувцас болох нэр таалагдсан байна харин ухаанаараа үдэж чадаагүй л юм байна даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 980 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 538 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр