Энэ nehalem гэж cpu яадаг эд вэ? quad сонирхож байтал ийм cpu гараж ирнэ гэсэн мэдээ байх юум.
Intel өөрийн Silverthorne-цөмд суурилсан Atom процессороороо компьютер сонирхогчдын “шохоорхлыг” татаж байх зуур шинэ үеийн жинхэнэ онцгой бүтээгдэхүүн болох Nehalem архитектурын бүтээгдэхүүний дээжийг өмнөд хөршийн Шанхай хотод болж буй Intel Developer Forum 2008 үеэр нийтэд “чимээгүйхэн” танилцуулсан байна.
Бүх үеийн бүтээгдэхүүнүүдээс хамгийн шилдэг архитектур гэж хэрэглэгчдийн дунд хэлэлцэгдэж буй Intel Nehalem нь энэ удаа AMD-ийн “алдарт” К8 процессоруудаа нэвтрүүлсэнтэй төстэй олон технологийг өөртөө шингээж өгөх юм. Үүнд гурвалсан сувгаар /triple-channel/ өгөгдөл дамжуулах, мөн DDR3-1333 төрлийн санах ойг дэмжих интегрэйтэд өгөгдөл хуваарилагч /memory controller/, процессор болон системийн хойд холбогч чипсеттэй өндөр хурдаар өгөгдөл солилцох QuickPath Interface, хуучны Pentium 4-үүдэд ашиглагдаж байсан Simultaneous Multithreading (SMT) буюу Hyper-Threading (HT) зэрэг технологиуд орно.
Анхны Nehalem процессорууд одоо үйлдвэрлэлд буй 45нм үйлдвэрлэлийн процессоор “цутгагдах” бөгөөд SSE4 инстракшныг дэмжинэ. Эдгээр процессор нь нийт 4 физикал цөмтэй, цөм тус бүр 256KB өөрийн L2 кэштэй, харин цөмүүд дундаа 8MB хэмжээний L3 кэшийг ашиглах аж. Энэхүү 8МВ кэш л гэхэд нийт 731сая ширхэг транзисторыг зөвхөн дангаараа авах аж.
Энэ долоо хоногийн сүүл хүртэл үргэлжлэх Shanghai Intel Developer Forum дээр 3.2 GHz давтамж дээр тогтвортой ажиллаж буй A1 хувилбарын Bloomfield-цөмд суурилсан Nehalem процессор танилцуулагджээ. Нyper-Threading (HT) технологи бүхий 4 физикал цөмтэй уг процессор нь нийт 8 хандалт тооцооллыг зэрэг гүйцэтгэх чадвартай.
Intel-ийн дэд ерөнхийлөгч Patrick Gelsinger-ийн мэдэгдсэнээр сервер платформын Nehalem процессорууд 8 физикал цөмтэй, уг платформын эх хавтан 4 ширхэг процессорыг дэмжиж чаддаг байна гэснээс үзвэл шинэ Xeon MP процессорууд бүхйи систем дээд тал нь 64 хандалт тооцооллыг нэг дор гүйцэтгэж чадах хүчирхэг машин болох аж.
Intel-ийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөөний дагуу Nehalem процессорын түрүүч 2008 оны 4-р улиралаас эхлэн сервер болон десктоп платформд нийлүүлэгдэж эхэлнэ. Уг шинэ процессор нэлээд хэдэн шинэ технологиудыг агуулах тул одоо хэрэглэгдэж буй эх хавтангууд тохирч ажиллахгүй байх юм.
INTEL : NEHALEM DEMO