| Оффлайн |
| Ноёлон Ноёрхогч Гишvvн |
 |
 |
Нэгдсэн: 10-р сар.29.02 6:59 am Бичлэгүүд: 1053
Байршил: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
|
“МОНГОЛЫН ГЕОЛОГИ – 70”
Монгол улсад Үндэсний Геологийн Алба байгуулагдсаны 70 жилийн ой
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Улаанбаатар хот
2009 оны 10-р сарын 14-15 өдрүүд
ХУРЛЫН ХӨТӨЛБӨР:
- НЭГДСЭН ХУРАЛДААН
Монголын Геологийн алба - 70 жилд
Монголын Геологи ба Тектоник
Монголын Стратиграфи ба Палеонтологи
Монгол орны ашигт малтмал
Геологийн боловсрол
Монгол орны усны нөөц, баялаг
САЛБАР ХУРАЛДААНУУД
1. Геологи
• Стратиграфи ба Палеонтологи
• Структур геологи, Геодинамик
• Минералоги, Петрологи, Геохими
• Гидрогеологи ба Хүрээлэх орчны Геологи
2. Ашигт малтмалын эрэл хайгуулын аргууд
• Ашигт малтмалын эрэл хайгуул
• Геофизик
• Өрөмдлөг
• Инженер геологи
• Лабораторийн аргууд
ХУРААНГУЙГ ИЛГЭЭХ
- Илтгэлийн хураангуйг дөрөв хүртэл хуудсанд багтааж 2009 оны 8 сарын 1-ний дотор MSWord файл байдлаар бэлтгэн электрон шуудангаар (munkhtsengel_at_yahoo.com) явуулна уу.
Хураангуй нь дараах форматтай байна.
1. Хуудас: A4 цаас (210mm x 297 mm), баруун ба зүүн захаас 3.0 cm, дээд ба доод талаас 2.0 cm, мөр хоорондын зай 1.5.
2. Үсгийн фонт ба хэмжээ: Times New Roman 12
3. Гарчиг: Төвлөрүүлсэн, үсгийн хэмжээ 12 ба харлуулна.
4. Зохиогч: Зүүн талд тэгшилсэн, жижгээр, үсгийн хэмжээ 10
5. Албан газар: Зүүн талд тэгшилсэн, жижгээр, үсгийн хэмжээ 9
6. Эх бичлэг: Тэгшилсэн байна
7. Эх бичлэг дотор ашигласан хэвлэлийг (Pearce et al., 1994; Pearce, 1994) байдлаар бичнэ.
8. Ашигласан хэвлэлийн жагсаалт: Зохиогчийн нэр, Овгийн эхний үсэг, (он), …. Сэдэв..., .... сэтгүүл...., ... дугаар...., ...хуудас...
ХУРЛЫН ФОРМАТ
Бүх оролцогчдыг аман буюу ханын илтгэл хийхийг урьж байна. Аман илтгэл нь асуулттай хамт 20 минут байна. Ханын илтгэл нь 90 cm (өргөн) x 120 cm (өндөр) хэмжээтэй байна.
ХЭЭРИЙН АЯЛАЛ
- Хурлын өмнөх аялал нь 2009 оны 10 сарын 11-13-нд явагдана. Оролцогчдын тоо 30 хүн байхаар хязгаарлагдана.
1. Улаанбаатар – Оюу Толгой - Ханбогд – Улаанбаатар
Өмнөт Монголд шинээр илрүүлсэн Cu-Au порфирын Хюго Даммиттийн бүлэг орд (Хойд Хюго, Өмнөд Хюго), Өмнөт Оюугийн бүлэг орд болон (Өмнөт Оюу, Баруун Өмнөт Оюу ба төв Оюу) Херуга зэрэг ордуудыг өөртөө багтаасан Оюу Толгойн бүлэг ордууд нь Девоны арлан нумын нөхцөлд үүссэн гэж үздэг. Хюго Даммитт орд нь маш өндөр агуулгатай Cu-Au порфирын орд (3% Cu болон 0.76 г/т Au агуулга бүхий 329 сая тонн нөөцтэй) бөгөөд 300 – 1800 м гүнд оршдог бол Өмнөт Оюугийн бүлэг ордууд гадаргууд ойрхон байдаг хожуу Девоны кварц-монцодиориттой гарал үүслийн холбоотой гэж үздэг. Оюу Толгойн ордууд нь серицитжих ба эрчимтэй шаваржих хувирал бүхий сайн хөгжсөн порфир систем бөгөөд хүдрийн гол эрдэс нь борнит, халькопирит, алт, пирит, молибденит зэрэг болно.
Пермийн настай (U-Pb изохрон нас 292 сая жил) Ханбогд шүлтлэг боржингийн массив нь Говь-Тяньшанийн бүсэд Цэрдийн настай Зүүнбаянгийн хотгорын захын хэсэгт Гурвансайхан арлан нумын террейний Цохиот формацийн хурдасыг зүсэн тогтдог. Ханбогдын массив нь шүлтлэг боржин, цагираг дайк, ховор металт боржингоос тогтох цагираг бүтэцтэй хоёр том биетээс тогтоно.
БҮРТГЭЛ
- Эрт бүртгэл 700 US$ (2009 оны 7 сарын 1)
(Улаанбаатар-Оюу Толгой-Улаанбаатарын нислэг; Хээр байрлах зардал ба хоол; Хурлын зардал)
Хурал ба хээрийн аялал 750 US$
(Улаанбаатар-Оюу Толгой-Улаанбаатарын нислэг; Хээр байрлах зардал ба хоол; Хурлын зардал)
Хурал 300 US$
(Хурлын зардал)
ҮЗЭСГЭЛЭН
- 1. Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яам
2. Ашигт Малтмалын Газар
3. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
4. Монгол Улсын Их Сургууль
5. Геологи, Эрдэс Баялгийн Хүрээлэн, ШУА
6. Геологийн Төв Лаборатори
7. Геологийн Судалгааны Төв
8. Палеонтологийн Төв, ШУА
9. Монголын Геологийн Холбоо
10. Монголын Үйлдвэрийн Геологчдын Холбоо
11. Монголын Геофизикчдын Холбоо
12. Монголын Өрөмдлөгийн Холбоо
13. Компаниуд
ХУГАЦАА
Эрт бүртгэл 2009 оны 7 сарын 1
Хурлын бүртгэл 2009 оны 9 сарын 1
Хурал ба Үзэсгэлэн 2009 оны 9 сарын 15
Хураангуйг хүлээн авах 2009 оны 8 сарын 1
УРЬДЧИЛСАН ХӨТӨЛБӨР
- 2009 оны 10 сарын 9-10 (Баасан-Бямба) Улаанбаатарт ирэх, Бүртгэл хийлгэх
10 сарын 11 (Ням гараг) Өглөө: Аялалд бүртгүүлсэн оролцогчид Оюу Толгой руу хөдлөх
10 сарын 11-13 (Ням-Мягмар) Хээрийн аялал
10 сарын 13 (Мягмар) Өдөр – Улаанбаатар руу хөдлөх
10 сарын 14-15 (Лхагва, Пүрэв) – Бүртгэл, Хурлын Нээлт, Илтгэлүүд, Хурлын хаалт
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
- Ministry of Mineral Resources and Energy
Mineral Resources Authority
Mongolian University of Science and Technology
Institute of Geology and Mineral Resources, Mongolian Academy of Sciences
Paleontological Center, Mongolian Academy of Sciences
Geological Society of Mongolia
Mongolian Society of Economic Geologists
Mongolian Society of Geophysics
Mongolian Society of Drilling
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
- О.Гэрэл, ШУТИС, ГГТС
Ч.Минжин, ШУТИС, ГГТС
Б.Мөнхцэнгэл, ШУТИС, ГГТС
Б.Болд-Эрдэнэ, Монголын Геологийн Холбоо
М.Тодбилэг, Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам
С.Жаргалан, ШУТИС, ГГТС
С.Амар-Амгалан, ШУТИС, ГГТС
Г.Сэрсмаа, ШУТИС, ГГТС
Б.Соёлмаа, ШУТИС, ГГТС
Н.Ичинноров, ШУА-ийн Палеонтологийн төв
Д.Алтанхуяг, Монголын Үйлдвэрлэлийн Геологчдын Холбоо
Б.Баатарцогт, Монголын Үйлдвэрлэлийн Геологчдын Холбоо
Ч.Энх-Амгалан, Алтан Рио Компани
М.Очирбат, Монголын Үйлдвэрлэлийн Геологчдын Холбоо
Т.Мөнхбат, AMMI Групп
Э. Ариунцэцэг, Монголын Үйлдвэрлэлийн Геологчдын Холбоо
ХҮНДЭТ ГИШҮҮД
- Ө.Оюунбаатар, Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яамны Геологийн Бодлогын Газрын дарга
М.Ариунбаяр, Ашигт Малтмалын Газрын Геологи, уул уурхайн албаны дарга
У.Борчулуун, Ашигт Малтмалын Газрын Геологи, судалгааны хэлтсийн дарга
Д.Чулуун, ШУТИС, Геологи, Газрын Тосны сургуулийн захирал
С.Оюун, Монголын Геологийн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн
Д.Бат-Эрдэнэ, Монголын Үйлдвэрлэлийн Геологчдын Холбооны ерөнхийлөгч
Р.Барсболд, ШУА-ийн Палеонтологийн Төвийн захирал
Д.Төмөрхүү, ШУА-ийн ГЭБХ-ийн захирал
Ж.Бямба, МУИС-ийн ГГЗФ-ийн профессор
Б.Батжаргал, Геологийн Төв Лабораторийн дарга
П.Дугараа, Монголын Геофизикчдын Холбоо
Ж.Цэвээнжав, Монголын Өрөмдлөгийн холбоо
ИВЭЭН ТЭТГЭГЧ
Монголын ба гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Геологийн салбар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Улаанбаатар,
210646, Шуудангийн салбар-46, Хайрцаг: 654
Утас: 976-11-326425
Факс: 976-11-312291
E-mails: tsengel_at_must.edu.mn; munkhtsengel_at_yahoo.com; gerel_at_must.edu.mn;
_________________ Алга ташуулах гэж бүү яар
|
|