Ишлэл:
Ишлэл:
LCD plasma 2.n ali n sain yum?
2langiih n hdtv ymar yalgaatai ali n iluu ve?
HDTV.nii talaar?
Энэ хоёр бол технологийн хувьд хоёр ялгаатай.
LCD нь /liquid crestal display/ шингэн дэлгэц энэ нь хар фонтой. Тэгээд хар фон дээр шингэн дотор гэрэл асч дүрс үүсгэдэг. Хамгийн жижиг хэмжээтэй хийж болно.
Plasma хийн төлөвтэй Тодорхой хэмжээний зузаантай хийн дотор гэрлийн тусгалаар дүрс үүсгэдэг. Хамгийн бага даа 37 инчийг л хийдэг түүнээс дээш бол хийж болно.
LCD&Plasma хоёрын HDTV бол ялгаагүй. Харин дээр бичсан зурагтны үзүүлэлт нь ялгаатай байна. Тэрнээсээ хамаарч сайн муу нь ялгарах болно оо.
Технологийн хувьд андуурч бичсэн бололтой.
LCD flat panel нь цахилгаан оронгоор удирдагдах шингэн талстын тусламжтайгаар фоны цагаан гэрлийг шүүж өгөх бөгөөд талст шүүлтүүр дээрх өнгөний хугарлаар дүрс үүсдэг. Өөрөөр хэлбэл арын фон нь цагаан өнгийн жигд тархах гэрэлтүүлэгтэй байдаг. харин нүүрэн дахь шингэн талст нь өнгө өнгийн цэгнүүд үүсгэх бөгөөд үүн дээр шүүгдсэн гэрэл харагдахгүй. харин нэвтэрч гарсан гэрлүүд нь дүрс үүсгэнэ гэсэн үг.
гэрэлтүүлгийг нэмэхийн тулд хэд хэдэн гэрлийн үүсгүүр зэрэгцүүлж байрлуулдаг.
Харин плазм дэлгэцэнд цэг бүрт цахилгааны нөлөөгөөр гэрэлтэгч (жишээ нь 3) өнгийн неон хийнээс бүрдэх 3 блокноос тогтох бөгөөд үүнээсэээ (цэгийн нягтралаас) болоод 37' -аас доош хэмжээтэй үйлдвэрлэхэд тохиромжгүй байдаг юм.
TFT буюу актив матриц дэлгэц нь түрүүний хэлсэн цэг бүрийг транзистораар удирдах бөгөөд хүчдэлийн бууралтыг огцом болгосоноор дүрсийг шилжүүлэх хурд нь өндөр болдог
үүний өмнөх технологийн буюу PаssiveMatrixLCD нь транзистораар удирдагддаггүй бөгөөд цэг дээрх хүчдэлийн бууралт налуу болсоноор дүрс шилжих үед сүүдрийн эффэкт үүсдэг. өөрөөр хэлбэл курсор шилжүүлэх үед курсорын замыг даган бүдэг дүрс үлдээд аажмаар замхрана. анхны үеийн компьютерүүд график горимд ажилладаггүй зөвхөн текст горимд ажилладаг байсан болохоор энэ эффект нь нөлөө үзүүлдэггүй байсан бол график горим хэрэглэдэг болсон үед энэ нь шаардлага хангахаа болиод TFT мониторууд гарч ирсэн юм.
нүүрэнд нь шил байрлуулахын тухайд бол LCD дэлгэц өөрөө гэрлийг зөвхөн 60-90 градусын өнцөгөөр шүүж өгдөг болохоор шүүгдэж гарсан гэрлийг тодорхой хэмжээгээр сарниулж харагдах өнцгийг нэмэх зорилгоор байрлуулдаг юм. үүнд TFT технологи хамаагүй юм.
Сүүдрийн эффект харин ч CRT дэлгэцэнд байнга тохиолддог. Учир нь Электрон цацрагт хоолойн люминесцент хавтангийн тодорхой нэг хэсэгт үргэлж электроноор бөмбөгдсөний улмаас уг хэсгийн люминесцэнт давхарга нь шинж чанараа өөрчлөх чадвараа алдаад дүрсээ хадгалаад байдаг. үүнээс зайлахын тулд скрийн сейвэр хэрэглэдэг билээ.
LCD дэлгэцэнд circuit reset функц ажиллахаа больсоны улмаас унтраагаад асаах үед унтраах үеийн дүрс хальт харагдаад өнгөрдөг бөгөөд (унтраахад шингэн талст царцана) үүнээс өөрөөр TFT LCDний сүүдэр гэж би лав мэдэхгүй байна. харин плазм дэлгэцэнд сүүдрийн эффект үүсэх нөхцөл байхгүй гэж бодож байна.
бусдаараа бол их сайхан сэдэв хөнджээ. нэг зүйл асуухад 4х6 харьцаатай өрөөнд хэдэн инчийн LCD зурагт тавьбал зүгээр вэ? надад бол 32-37 инч байхад хангалттай болов уу гэж бодож байна. санал байна уу?