#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.12.26 6:39 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 318 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 513 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: ...:::: СУИС::::...
БичлэгБичигдсэн: 9-р сар.08.07 6:46 pm 
Оффлайн
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Нэгдсэн: 6-р сар.17.05 7:51 pm
Бичлэгүүд: 431
Байршил: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
[sub]СУИС-ийн дотуур байранд нэг ч ор, орны зай байхгүй тул хүн хүлээж авахгүй
2007.09.6 Өглөөний сонин

Оюутны дотуур байр оюутнуудын шүдний өвчин болж байна

Оюутны дотуур байрны асуудал жил жилийн намар л хөдөө орон нутгаас ирж.суралцдаг оюутнуудын толгойны өвчин болдог. Тэд хичээлдээ явахаач умартан дотуур байрандаа бүртгүүлэхээр байрны багш, сургуулынхаа захиргааг царайчлан үүдийг нь сахина. Байрандаа л орж байвал хичээл ч яамай гэж ярих оюутнууд ч цөөнгүй. Арга ч үгүй биздээ хүний газар “наашаа манайд бай” гэх хүнгүй тэдэнд хоёр гурван өдрийн хичээл таслах нь юу ч биш санагдаж байгаа. Улсын сургуулийн дотуур байранд л гэхэд хөдөөнөөс ирсэн хотод орох оронгүй оюутнуудыг бүгдийг нь оруулах сургууль өдрийн од шиг. Нэгдүгээр курсын оюутнуудыг оруулаад л бусад нь ёстой л сугалаа сугалаж байгаа юм шиг азаа үзсэний эцэст ганц нэгэнд нь л ийм боломж олдоно. Харин ЭМШУС-ийн харъяа Сувилахуйн сургуулийн дотуур байр оюутнуудын хувьд хамгийн азтай нь. Тэнд орьё гэсэн бүх оюутнуудад нээлттэй юм байна. Эдний сургуулийн дотуур байр нь 320 оюутан хүлээн авах чадалтай бөгөөд сургуулийнхаа дотуур байранд орох оюутнуудаа оруулаад одоогоор 70 оюутныг ЭМШУИС-иас аваад байгаа хэмээн тус байрны эрхлэгч М.Долгормаа ярьж байлаа. Харин бусад улсын сургуулиудын хувьд байдал өөр байна. МУБИС-ийн Оюутны нэгдүгээр дотуур байр дөрвөн салбар сургуулийнхаа 388 оюутанг хүлээн авах боломжтой. Гэвч Монгол Судлалын сургуулиас л гэхэд одоогийн байдлаар 130 оюутан байранд орох хүсэлтээ өгөөд байгаа ч 100-г оруулах боломжтой юм байна. “Энэ хичээлийн жилийн хувьд нэгдүгээр курсынхэн маш их байна. Тиймээс 4-р курсийнхэн орох найдваргүй болохоор сургалтын төлбөрөөрөө сарын 70 мянган төгрөгөөр айлийн хажуу өрөө хөлсөлж байгаа. Хотод таних айлгүй болохоор гудамжинд хонолтой биш. Уг нь би гурван жил байранд амьдарсан. Уйлах нь холгүй гуйж байгаад ордог байлаа. Ер нь жил ирэх тусам дотуур байранд орох нь хэцүү болох юм. Одоо чинь байранд орно гэдэг сансарт нисэхтэй адил болж дээ” хэмээн тус сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Д.Саруул ярьж байлаа. Мөн ШУТИС-ийн таван байранд нийт 1500 гаруй оюутан оржээ. Нэгдүгээр байр нь л гэхэд 320 хүн байх ёстой ч 408 оюутан авчээ. Гэсэн хэдий ч нэг хоёроос бусад курсийнхэн орж чадаагүй тул одоо хүртэл байранд орохыг хүссэн оюутнуудын хөл татрахгүй л байна. Улсдаа тэргүүний гэх МУИС-ийн оюутны дөрвөн дотуур байр нийт 1500 оюутны багтаамжтай. Зөвхөн гуравдугаар байр нь 330 хүүхэд байлгах ёстой бөгөөд үлдсэн оюутан маш их байгаа тул нэг өрөөнд байх хүнийхээ тоог нэмэхийг тус сургуулийн оюутны холбоо сургуулийн захиргаандаа хусэлт тавин зөвшөөрөл авчээ. Тэглээ ч өдийг хүртэл байрандаа бүртгүүлж чадаагүй оюутнууд байрныхаа гадаа горьдлого тавин хүлээсээр л байна. Д.Чулуунцэцэг МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааний факультетийн дөрөвдүгээр курст суралцдаг. Есдүгээр сарын гуравнаас эхлэн дотуур байрандаа бүртгүүлэхээр дугаарлан зогсжээ. Гэвч ёстой л хамраараа таслуулан байрандаа бүртгүүлж чадсангүй. Хотод мөн л хамаатан садангүй тул арга буюу ангийнхнаараа хоног төөрүүлж яваа юм байна. Үүнээс гадна манай урлаг соёлынхныг төрүүлэн гаргадаг СУИС-ийн дотуур байрны үүдэнд “СУИС-ийн байранд нэг ч ор, орны зай байхгүй тул багш хүн хүлээж авахгүй” гэсэн зарлал харагдаж байлаа. Учрыг лавлавал СУИС-ийн байр өөрийн гэсэн байргүй тул ХУИС-ийн дотуур байрны нэг, хоёрдугаар давхрыг түрээслэн ердөө л 150 оюутнаа дотуур байраар хангажээ. Оюутнуудын амьдрал хичээлийн шинэ жилийн эхний өдрөөсөө л эхлэн ийнхүү проблемоор дүүрэн байлаа. Байрны асуудал хичээлийн программаас нь илүү оюутнуудын сэтгэлийг зовоосоор байна.

А.Энхжаргал
[/sub]

_________________
New YIM [email protected]


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.13.07 12:06 pm 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.12.07 10:42 am
Бичлэгүүд: 43
balaa yum aa uugan or baihgui bol arggui dee oyutnuud ch zowj bna daa


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.18.07 4:14 pm 
Оффлайн
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Нэгдсэн: 6-р сар.17.05 7:51 pm
Бичлэгүүд: 431
Байршил: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
ЗурагЗураг


Соёл урлагийн их сургуулийн эрхэм зорилго:

[sub]Монгол улсын соёл, урлагийн салбарын эрдэм шижилгээ, сургалт, уран бvтээлийн vндэсний цєм байж , олон улсын жишигт нийцэхvйц тэргvvлэх чадвар бvхий мэргэжилтэн бэлтгэх дорно дахины уран сайхны сэтгэлгээний тєв болох.[/sub]

Зураг
[sub]Хvн тvрлvхтний соёл иргэншлийг уран сайхны сэтгэлгээний даль жигvvргvйгээр, уламжлан залгамжлахын жам ёсгvйгээр тvсvvлvн ухаарахын аргагvй юм. Ахмад залуу vеийн холбоо, єрнє дорны соёлын євєрмvц хослол, эрдэм шинжилгээ, сургалт, уран бvтээлийн бат нэгдэл, монгол туургатны уран сайхны сэтгэлгээний том тєв нь Монголын Соёл, урлагийн их сургууль мvн.

СУИС-ийн захирал, хэл бичгийн ухааны доктор, профессор Д.Цэдэв.
[/sub]


Магадлан итгэмжлэх гэрчилгээ
Зураг

Соёл Урлагийн Их Сургууль нь Дээд боловсролын ХОЁР ДАХЬ магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг ханган биелvvлсэн тул Боловсролын магадлан итгэмжлэх vндэсний Зєвлєлийн 2004 оны 07-р сарын 02-ны єдрийн хуралдаанаар 10 жилийн хугацаатай магадлан итгэмжилж ГЭРЧИЛГЭЭ олгов.

YНДЭСНИЙ ЗЄВЛЄЛИЙН ДАРГА Б.Эрдэнэсvрэн
ГYЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ:
В.Алзахгvй

УЛААНБААТАР ХОТ
2004 оны 07-р сарын 02-ны єдєр

_________________
New YIM [email protected]


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.18.07 4:21 pm 
Оффлайн
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Нэгдсэн: 6-р сар.17.05 7:51 pm
Бичлэгүүд: 431
Байршил: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Сургалтын жилийн бїтэц хугацаа .

Бїх шатны сургалтын їйл явц 9- р сарын 1- с 6- р сарын 30- ны хооронд їргэлжилдэг . Сургалтын жил тус бїр нь 16 долоо хоногтой , 2 улиралтай . Улирал бїрийн сургалт дууссаны дараа 2 долоо хоногт багтаан шалгалт авдаг .Магистр , докторын сургалтыг дээрх хугацаанд зохион байгуулдаг . Магистрын сургалт улиралд 10-12 долоо хоног , докторын сургалт 8-9 долоо хоног їргэжлжилдэг .

Сургалтын агуулгын багтаамж

Дээд боловсролын сургалтын агуулгын багтаамжыг багц цагаар тодорхойлно . Нэг багц цагийн хэмжээ нь єдрийн хэлбэрээр суралцаж байгаа дундаж суралцагчын 7 хоногийн бїтэн ачаалал буюу 40 цагтай тэнцїї байна . Багц цаг нь тухайн хичээлийг судлан эзэмшихэд суралцачаас зарцуулах нийт хугацаа буюу уг хичээлийн танхимын цаг суралцачын биеэ дааж ажиллах цаг , зєвлєгєє авах , ангийн ажил ( тєсєл ), реферат , судалгаа шинжилгээ , тооцооны ажил , гэрийн даалгавар гїйцэтгэх , тайлан тоглолтод бэлтгэх , хийх , шалглт єгєх зэрэг сурах їйл ажиллагааны нийьт хугацааг єєртєє агуулна .

Сургалтын агуулга дор дурдсанаас багагїй багтаамжтай байна .

Бакалаврын сургалт 120-иос доошгїй кредит цаг
Магистрын сургалт 30-с доошгїй кредит цаг
Докторын сургалт 60-с доошгїй кредит цаг

Урьдчилсан нєхєн шалгалт

Хїндэтгэн їзэх онцгой шалтгаантай євчилєх хїн асрах захиргааны чєлєєтєй байх г.м хуулинд заасан бусад шалтгаан їед оюутан магистрант улирлын шалгалтуудаа урьдчилан буюу нєхєн єгч болно. Хуваарьт хугацаанд шалгалтанд ирээгїй сурагч нэг удаа нєхєн шалгалт єгнє.

Давтан суралцах

Сургалтын явцын їнэлгээг D ---ээс доош дїнтэй суралцагч тухайн улирлын шалгалт їргэлжлэх 2 долоо хоногт багтаан хичээлийн агуулгыг давтан судалж кредитээ гїйцээх шалгалт єгєхийг зєвшєєрнє.
Аль нэг хичээлийн улирлын їнэлгээгээр F дїнтэй суралцагч тогтоосон хугацаанд бие даан кредитээ цуглуулахыг зєвшєєрнє.

Улируулан суралцуулах хасах

Улирлын эцсийн їнэлгээгээр 3 тїїнээс олон хичээлд F дїнтэй суралцагчийг цаашид суралцах боломжгїй гэж їзэж улируулан суралцуулах буюу сургуулиас хасна. Улиран суралцагч нь тухайн хичээлийн сургалтын зардлыг тєлсны їндсэн дээр їйлчилгээ авах нєхцєл бїрдэнэ. Монгол улсийн хууль сургуулийн дїрэм журам зєрчсєн суралцагчийг шууд хасна.

Суралцагчийн мэдлэг чадварын їнэлгээ

Суралцагч сургалтын хєтєлбєрїїдийг сургалтын явц улиралд хэрхэн судалж эзэмшсэн тїїнийг шинэ мэдлэг олж авхад болон практик їйл ажиллагаанд хэрэглэх чадвар дадлаа їнэлїїлж дїгнїїлэх гол хэлбэр нь сургалтын явцын хяналт улирлын болон тєгсєлтийн шалгалт дипломын ажлын хамгаалалт байна. Тухайн хичээлийн 75-аас дээш хувьд идэвхтэй оролцож хєтєлбєрийн агуулгыг эзэмшсэн явцын їнэлгээгээр D -ээс дээш дїнтэй суралцагч улирлийн шалгалт єгєх эрхтэй болно.Суралцагчийн мэдлэг чадвар дадалын їнэлгээнд хичээлийн ирц идэвхи оролцоо бие даасан ажлын гїйцэтгэлийг хамааруулан тооцож дэлхийн их сургуулиудын жишгээр їсэг тоо оноогоор дїгнэдэг.

Їсгэн дїн Тоон дїн Процентон дїн

А- 4.0 97--100
А 3.7 94—96.99
А- 3.3 90—93.99
В+ 3.0 87—89.99
В 2.7 84—86.99
В- 2.3 80—83.99
С+ 2.0 77—79.99
С 1.7 74—76.99
С- 1.3 70—73.99
D + 1.0 67—69.99
D 0.7 64—66.99
D - 0.3 60—63.99
F 0.0 0—59.99

Голч дїн

Суралцагчийн мэдлэг чадварын голч дїнг улирал жил суралцсан хугацаагаар нь дараах аргаар гаргадаг .

x 1 - тухайн улиралд судалсан I дугаар хичээлийн кредит
d 1 - тухайн улиралд судалсан I дугаар хичээлээр авсан дїн
Суралцсан хугацаандаа судалсан хичээлїїдийн голч дїнгээрээ D --ээс дээш їнлгээтэй оюутан ,С-ээс дээш дїнтэй магистрант тєгсєлтийн шалгалт єгєх ,дипломийн ажил хаигаалдаг .
Суралцагч шагнал урамшилд нэр дэвших , хєнгєлєлт эдлэх , дотоод ,гадаадын сургуульд шилжих ,мгистоантурт элсхэд голч дїнг гол їзїїлэлт болгодог.

Тєгсєлтийн шалгалт

Бакалавр ,магистар бэлтгэх хєтєлбєрєєр суралцагч сургалтын тєлєвлєгєєний дагуу тєгсєлтийн шалгалт єгч, уран бїтээл, судалгааны шинжилгээний єичвэрээр дипломын ажил хамгаална.

Сургалтын зардал
Монгол улсын сургалтын зардал, тєрийн сангийн зээл,буцалтгїй тусламж тэтгэлэгийн зєрїїг захиалагч буюу суралцагч хариуцдаг Сургалтын зардлынхэмжээг сургуулийн удирдах зєвлєл тогтоодог Монгол улсын иргэн хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хєнгєлттэй зээл буцалтгїй тусламж тэтгэлэгээр суралцаж болно

Бакалаврын нэг жилийн кредит цагийн зардал дор дурдсан хэмжээтэй байгаа Їїнд

- Урлагийн мэргэжлийн сургалт-15-16.5 мянган тєгрєг
- Соёл судлал удирдлагын мэргэжил-11-12 мянган тєгрєг

Бакалаврын мэргэжил эзэмших гадаадын суралцагчийн нэг жилийн сургалтын зардал 2000-2500 ам долларын хэмжээтэй байдаг.
Байр орон сууц хоол хувийн хэрэглээ болон хот дотор зорчих тайлан тоглолт хийх їзэсгэлэн гаргах гэх мэт зардлыг суралцагч єєрєє жич хариуцна Валютын ханш инфляцийн тївшнээсшалтгаалж сургалтын зардал єєрчлєгддєг

Байр сууцны нєхцєл

Жилд 120 оюутан амьдрах багтаамжтай оюутны байртай Нийслэлээс алс орших аймаг сум /орон нутаг/-ын харъяалалтай иргэд оюутны байранд амьдардаг Жилийн тєлбєр 110 мянган тєгрєг Гадаадын иргэд тус сургуулийн оюутны байранд болон гадаадын суралцагчдын нэгдсэн байранд амьдрах бїрэн боломжтой Оюутны байрын нэг сарын тєлбєр 90 ам долларын хэмжээтэй болно

Шилжилт хєдєлгєєн

Дотоод гадаадын сургуулиас оюутан магистрант докторант мэргэжил сургалтын чиглэлийн дагуу шилжин ирж суралцах явахыг хууль дїрэм журмын ёсоор зохицуулна

Дїн хїчинтэй байх хугацаа

Бакалаврын шатны сургалтын хичээлийн дїн 2 жил магистар докторын сургалтын хичээлийн дїн 3.5 хїчинтэй байна

Сургууль тєгсєгчид

Тус сургуулийг тєгсєгчид аймаг хот улсын мэргэжлийн урлаг соёл дээд боловсролын байгууллагад їр бїтээлтэй ажиллаж байна Манай тєгсєгчдийн дотроос олон улсын болон тив улсын уралдааны шагналтан улсын алдар цолтнууд тєрсєєр байна Манай тєгсєгчдийн байгуулсан хамтлагууд хошин урлагийн театрын тоглолтыг гадаад орны їзэгчид єндєр їнэлэх болсон билээ Сургуулийн нэр хїнд єєрийн оронд тєдийгїй гадаадад єсєж буй учир БНХАУ ОХУ-аас суралцагчдийн тоо нэмэгдсээр байна

Тєгсєгчдийн бэлтгэлд тавих нийтлэг шаардлага

- Хїмїїнлэгийн болон нийгэм-эдийн засгийн шинжлэх ухааны їндсэн сургуулиудтай танилцсан нийгмийн шинжтэй їйл явдал асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх чадвартай эдгээр шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бїрийн хэлбэрийн їйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх
- Байгаль нийгэм хїний хоорондын харьцааг зохицуулдаг ёс зїй эрх зїйн хэм хэмжээг мэддэг тэр мэдлэгээ амьдрал їйл ажиллагаандаа харгалзах чадвартай байх
- Амьд болон амьгїй байгаль дахь їзэгдэл їйл явцын тухай бїрэн дїїрэн тєсєєлєлтэй байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин їеийн аргуудын боломжийг ойлгосон тэдгээрийг мэргэжлийн їїргээ биелїїлэхэд ашиглаж чаддаг байх
- Аль нэг тїгээмэл гадаад хэлийг єдєр тутмын болон мэргэжлийн їйл ажиллагаандаа ашиглахы чадвартай байх
- Эрїїл аж тєрєх ёсны талаар шинжлэх ухааны тєсєєлєлтэй болсон єєрийн бие бялдрыг хєгжїїлэх чадвар дадлыг эзэмшсэн байх
- Иргэний ардчилсан ёсны суурийг бїрдїїлэгч їнэ цэнт зїйлсийг мэддэг бусад їндэстэн бїс нутаг єєрийн улс орны тїїх соёлын олон ургальч агуулгаар ойлгох тайлбарлах баяжуулах чадвартай эх оронч їзэлтэй хїмїїнлэг ёсыг дээдлэн сахидаг байх
- Багаар хоршин ажиллахад бэлэн єєрийн хєдєлмєрийг шинжлэх ухааны їндэслэлтэй зохион байгуулдаг харилцааны соёлтой монгол утга зохиолын хэлээр найруулан бичих илтгэх зєрчилтэй нєхцєлд бусдын їзэл бодлыг хїндэтгэн зєвшилцєх удирдлагын оновчтой шийдвэр гаргах єєртєє болон бусдын ємнє хариуцлага хїлээх чадвартай байх
- Шинжлэх ухааны хєгжил,нийгмийн практик хурдацтай єєрчлєгдєж байгаа єєрийн боломжоо дїн шинжилгээ хийх, орчин їеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах,бїтээлчээр тасралтгїй бие даан суралцах чадвартай байх
- Мэргэжлийн їїргээ биелїїлэхтэй холбоотой зорилгыг тавих ,зорилтуудыг тодорхойлох чадвартай , тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг байх

Суралцачдын амралт

Оюутан євєл 3 долоо хоног,зун 8 долоо хоног амарна.Магистрант ,доктрант сургалт, шалгалтын бус хугацаанд амралт ,ажлаа єєрсдєє зохицуулдаг .

_________________
New YIM [email protected]


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.18.07 9:19 pm 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.05 7:01 pm
Бичлэгүүд: 40
Байршил: minii daraaa 2!
:mrgreen: manai ih surguuli topic toi bsiimuU!?................
heddugeer kursiin hen hen gedeg garuud bn daa end!

_________________
:stereo: :zuragt: :eviii:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.18.07 9:31 pm 
Оффлайн
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Нэгдсэн: 6-р сар.17.05 7:51 pm
Бичлэгүүд: 431
Байршил: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Ишлэл:
:mrgreen: manai ih surguuli topic toi bsiimuU!?................
heddugeer kursiin hen hen gedeg garuud bn daa end!

Odoogiin baidlaar ene surguulias chi l baih shiv.

_________________
New YIM [email protected]


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.04.07 7:15 am 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.14.07 2:22 am
Бичлэгүүд: 330
Байршил: beehive
oo SUIS chin oyutangvi surguuli bsiim uu :-P


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.21.07 9:31 pm 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.05 7:01 pm
Бичлэгүүд: 40
Байршил: minii daraaa 2!
Ишлэл:
oo SUIS chin oyutangvi surguuli bsiim uu :-P
hehehehe.... uul ni youtanuud baidiishd eE! daanch huurhii amitan ihenh ni bortsnuuud oooooO!!! SUIS soyl urlagiin ih surguuli bish harin :oops: BBTS :oops: buyu bortsnuudiin buugnursun tom shuudai gevel tohirno dooo huurhiiI! online d bitgiii hel neg angid net meddeg heden huuhed baidiim bol hehed helsdehgui shd! :mrgreen: bi udirdlagiiin fakultet manai udirdlagiinhan arai bisheeEE!

_________________
:stereo: :zuragt: :eviii:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.21.07 9:34 pm 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.05 7:01 pm
Бичлэгүүд: 40
Байршил: minii daraaa 2!
BORTS BORTS BORTS BORTS

_________________
:stereo: :zuragt: :eviii:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.26.07 1:33 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.13.07 1:09 pm
Бичлэгүүд: 21
Ишлэл:
Ишлэл:
oo SUIS chin oyutangvi surguuli bsiim uu :-P
hehehehe.... uul ni youtanuud baidiishd eE! daanch huurhii amitan ihenh ni bortsnuuud oooooO!!! SUIS soyl urlagiin ih surguuli bish harin :oops: BBTS :oops: buyu bortsnuudiin buugnursun tom shuudai gevel tohirno dooo huurhiiI! online d bitgiii hel neg angid net meddeg heden huuhed baidiim bol hehed helsdehgui shd! :mrgreen: bi udirdlagiiin fakultet manai udirdlagiinhan arai bisheeEE!
Нэг фак л юм байна. Гэхдээ сайхөөн муулаал явж байхымаа? Өөрөө хэддүгээр курс вэ?


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.29.07 1:44 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.26.07 3:09 pm
Бичлэгүүд: 209
Байршил: in Mongolia...
SUIS-iig muuldag oyutan bdag l yum bna! Tanai surguulid Anunaran gej joohon harduu ohin bdag uu? Zurgiin 3r kurs havitsaa l bh??? meddeg hun bval hariulaach zaluusaa !!! manai 10 jiliin ohin bgaa yum


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.30.07 2:23 pm 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.05 7:01 pm
Бичлэгүүд: 40
Байршил: minii daraaa 2!
Ишлэл:
SUIS-iig muuldag oyutan bdag l yum bna! Tanai surguulid Anunaran gej joohon harduu ohin bdag uu? Zurgiin 3r kurs havitsaa l bh??? meddeg hun bval hariulaach zaluusaa !!! manai 10 jiliin ohin bgaa yum
yunii fak(fakultet) iiN!?

_________________
:stereo: :zuragt: :eviii:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.30.07 2:27 pm 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.05 7:01 pm
Бичлэгүүд: 40
Байршил: minii daraaa 2!
ahmad gishuun ug helj baihad duugai sonsoldoo anhaa_ts!!!! minii hed dugeer kurser yahnuuU!!?!??!?!??! yamartaich busdaasaa iluu computer gadarladag ni bololtoi! tegeed ch neeh olon huuhedtei bishdE!

_________________
:stereo: :zuragt: :eviii:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.30.07 3:00 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.26.07 3:09 pm
Бичлэгүүд: 209
Байршил: in Mongolia...
Yamar fakultetiig ni sain medehgui bnaa. Aimar goe zurdag bsiin .Zuraach muraachiin angid bj magadgui l bh, sorry. medeh hun bna uu?


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.08.08 12:55 am 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.23.06 2:14 pm
Бичлэгүүд: 67
Байршил: HALUUN ELGEN NUTAG
chi bortsoo yarisaar yavj baih shivdee.....naizaa!!!!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.09.08 4:29 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.26.07 4:13 pm
Бичлэгүүд: 59
Байршил: GUDAMJ
Ишлэл:
Ишлэл:
oo SUIS chin oyutangvi surguuli bsiim uu :-P
hehehehe.... uul ni youtanuud baidiishd eE! daanch huurhii amitan ihenh ni bortsnuuud oooooO!!! SUIS soyl urlagiin ih surguuli bish harin :oops: BBTS :oops: buyu bortsnuudiin buugnursun tom shuudai gevel tohirno dooo huurhiiI! online d bitgiii hel neg angid net meddeg heden huuhed baidiim bol hehed helsdehgui shd! :mrgreen: bi udirdlagiiin fakultet manai udirdlagiinhan arai bisheeEE!
Tanai fac l tiim yum b.gaa biz manai fac bol teatr urlagiin facultet end aviyastnguud b.dag yum za!!!!!!!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.10.08 5:58 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.23.06 2:14 pm
Бичлэгүүд: 67
Байршил: HALUUN ELGEN NUTAG
teatr urlagt boon hudlaa atamanuud.......


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.10.08 6:22 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.26.07 4:13 pm
Бичлэгүүд: 59
Байршил: GUDAMJ
Huchtei ni huchguigee diildiimshdee chi ali fac yum :hi:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.08 5:30 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.23.06 2:14 pm
Бичлэгүүд: 67
Байршил: HALUUN ELGEN NUTAG
xexe nad chine neeh baharhaad baih yum bishee ene surguulid soyliig bolon urlagiig surah gej ordog bolhoos huchtei huchguigee uzeh gej ordgui yum zaluu mine..... chi tiim huchtei yum bol bieiin tamiriin surguuli ruu shilj!!!!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.08 5:31 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.23.06 2:14 pm
Бичлэгүүд: 67
Байршил: HALUUN ELGEN NUTAG
bi duulaachiin tenhim!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.08 6:21 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.07 6:31 pm
Бичлэгүүд: 186
СУИС гэж естой тэнэг сургууль


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.08 3:50 pm 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.05 7:01 pm
Бичлэгүүд: 40
Байршил: minii daraaa 2!
Ишлэл:
СУИС гэж естой тэнэг сургууль
demjij baina!

_________________
:stereo: :zuragt: :eviii:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.08 4:12 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.28.05 9:19 pm
Бичлэгүүд: 53
Байршил: Shal oor gazar
Ишлэл:
Ишлэл:
СУИС гэж естой тэнэг сургууль
demjij baina!
Yagaad surguulia uur surguuliin huntei niilj muulaad bna aa. hatnaahan min

_________________
Ambassador


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.06.08 4:58 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.29.07 4:54 pm
Бичлэгүүд: 411
sambo bolii iluu bnsht...keke
just kiddinG,

_________________
=)


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.18.08 1:50 am 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.23.06 2:14 pm
Бичлэгүүд: 67
Байршил: HALUUN ELGEN NUTAG
ene arai dendenee. suis d internet gej meddeg hun bdaggui yum boluu green man????? xaxa


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.21.08 7:54 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.26.07 4:13 pm
Бичлэгүүд: 59
Байршил: GUDAMJ
B.dag eniig uhaj oloh zavtai hun b.deiimuu geech


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 318 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 513 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр