Play.G[Crew] Дон Джуан**********Гоонь эрсийн*********Тэмцээнд урьж байна.
-ийн зүгээс АС-ын нийт эрэгтэй гишүүдээ нэгэн сонирхолтой тэмцээнд хүчээ сорихыг урьж байна. Энэхүү тэмцээн нь 30 хоногын турш явагдах ба дотроо 3н үе шаттай. Эдгээр үе шатууд нь одоогоор нууц болж үлдэх ба тухайн үед нь зарлаад яваад байх болно.
Бүртгэл: 2007 оны 11р сарын 21-нээс 28ныг дуустал явагдана.
Бүртгүүлэхдээ:[spoil] 1хувь цээж зураг, нотариатаар баталсан иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугчийн тухай хорооны тодорхойлолт...
Тавигдах шаардлага: АС-ын гишүүн байх ба хамгийн гол нь эрэгтэй байх шаардлагатай.
Монгол Аниме уралдаан
За тэгэхээр АС-н Кино Форумын зүгээс та бүхэндээ анимегийн зохиол бичих болон баатрын дүрийг зурах уралдааныг зарлаж байна. Энэхүү уралдаан нь 2 үетэй байх бөгөөд эхний үед шилдэг зохиолыг шалгаруулж, харин 2-р шат нь түрүүлсэн бүтээлийн гол баатрыг зуруулах даалгавартай юм. Та хүсвэл 2ланд нь ч орж болох юм. Түрүүлсэн бүтээлээр манайхан аниме хийх бөгөөд энэ нь монголын анхны аниме болох юм. Ингэснээрээ монголын кино урлагт нэг ч болов ахиц гаргах болно. Өөр асуух зүйл байвал энэ сэдэвт бичиж болно шүү. Ингээд таньд амжилт хүсье!
I-р үе - Зохиол бичих уралдаан
Таны зохиол доод тал 300-н үгтэй байх ёстой юм. Та зохиолоо бичихдээ дүрүүдээ маш сайн тодорхой бичих ёстой бөгөөд үйл явдлын дүрслэлийг илүү хурц тодоор гаргаж өгөх хэрэгтэй юм. Мэдээж зохиолоор олон ангит аниме хийх учраас гол дүр болон үйл явдлын хувьд цааш үргэлжлүүлж болохуйц байх хэрэгтэй юм. Хэрвээ танд санаа байгаа боловч зохиолоо бичихэд чинь хүндрэлтэй байвал
энэ сэдэврүү
(одоохондоо бэлэн болоогүй байгаа) ороорой. Зохиолын цаг үеийн хувьд гэвэл аль ч үеийнх байж болох юм. Таны зохиолд засвар оруулах зэргийг та мөн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж энэ талаар таньтай зөвлөлдөх бөгөөд та цаашдаа манай аниме-тай байнга хамтарч ажиллах болно. Та зохиолоо
ийшээ явуулж уралдаанд оролцоно.
Энэ тэмцээн 2008 оны 1 сарын 11-н дуусах бөгөөд дүн нь 1 сарын 15-нд гарах болно
Шагнал: www.mongolduu.com -с * дуу татах эрх, Аниме-тай холбоотой цол мөн ...
II-р үе - Chracter зурах уралдаан
Энэ тэмцээн нь 2008 оны 1 сарын 20-с эхлэх бөгөөд эхний үед түрүүлсэн бүтээлийн гол дүрийг (туслах дүрийг нэмж зурж болно) зурж оролцох юм. Баатрыг зурахдаа 4-н янзаар (урд, хойд, зүүн, баруун талаас нь харсан) зурсан байх ёстой. Ганц нүүрийг нь биш хөл хүртэл нь дүрээ бүрэн зурах хэрэгтэй. Хүсвэл та дүрээ будаж болно (заавал гэж шаардахгүй). Та нэг баатрын 3-н (дээд тал нь) өөр зургыг илгээж болно.
Энэ тэмцээн 2008 оны 2 сарын 20-н дуусах бөгөөд дүн нь 2 сарын 25-нд гарах болно
Шагнал: www.mongolduu.com -с * дуу татах эрх, Аниме эсвэл зурагтай холбоотой цол мөн ...
Шүүгчдийн хувьд гэвэл:
Би буюу
kronix - Энэхүү уралдааны зохион байгуулагч, аниме сонирхогч, шимтэн үзэгч, шүүмжлэгчийн үүднээс шүүж оролцох болно.
SOK - Энэхүү гишүүний урьд урьдны бичлэгүүдийг харж байхад аниме-г мэдэрдэг, сайн мэддэг бөгөөд өөрөө нилээд олон аниме үзэж дуусгасан .... учраас шүүгчээр авсан болно.
BUDUUN_GAR - Энэхүү гишүүн нь мөн адил аниме-г сайн мэддэг, ойлгодог бөгөөд өөрийн гэсэн аниме-н веб хуудсыг одоогоор хийж байгаа болно. (Шүүгчээр урьсан захидал ХЗ явуулсан боловч хариу одоогоор ирээгүй байгаа)
coolbaby - Аниме-г сонирхогч, үзэгч мөн Кино Форумын удирдагч болохоор оролцож байгаа болно.
BestFriend - Энэхүү гишүүн нь өөрөө аниме шимтэн үзэгч бөгөөд энэ уралдааныг зохион байгуулахад нилээд их үүрэг гүйцэтгэсэн болно.
Мөн бусад шүүгчдийг тэмцээний дундаас нэмж оруулах болно.