#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.17.19 9:44 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 92 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Oct.03.07 12:59 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
ОЮУТНЫ АВТОБУСНЫ БИЛЕТНИЙ ҮНЭ БУУРАХГҮЙ Ч СУРГУУЛИЙН ЗАХИРГААГААР ДАМЖУУЛЖ АВДАГ БОЛНО
2007.10.1 Өглөөний сонин

МУИС, ХААИС, ШУТИС-ийн оюутны холбооны дарга нар оюутны билет захиалгын менгөн дээр Монголын оюутны холбооныхон гурван зуун төгрег нэмж өөрсдөө завшиж байгаа талаар мэдэгдэж байсан. Үүний учир эдгзэр сургуулийн Оюутны холбооныхон өнгөрөгч Баасан гаригт Нийслэлийн тээвэр эрхлэх газарт хандан шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагадаа “Оюутны автобусны билетийг 4700 төгрөгөөр Монголын оюутны холбоогоор дамжуулж бус 4400 төгрөгөөс Нийслэлийн тээвэр эрхлэх газраас шууд авч байх талаар тусгасан” хэмээн ХААИС-ын оюутны холбооны тэргүүн Ж.Сандаг мэдээлсэн. МУИС, ХААИС, ШУТИС-ийн оюутны холбооны дарга нар Нийслэлийн тээвэр эрхлэх газарт хандахад тус газрын дарга Ванчигмаа “Манай байгууллагаас энэ тал дээр татгалзах зүйл байхгүй” гэсэн хариуг өгсен байна. Харин БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газрын дарга Бат-Эрдэнэ төрийн байгууллагуудын хоорондын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй гэсэн нэрийн дор МУИС, ШУТИС ХААИС-ийн захиргаандхандан бичиг илгээсэн байна. Энэ бичгийн дагуу оюутнууд автобусны билетээ оюутны холбоогоороо дамжуулж бус сургуулийн захиргаагаар дамжуулж авдаг болох юм байна. Харин захиалгын үнийн хувьд мөн л өөрчлөгдөхгүй 4700 төгрөгөөр захиалсаар байх юм байна. Ийнхүү оюутны автобусны билетны үнийг бууруулна хэмээцгээсэн МУИС, ХААИС, ШУТИС-ийн оюутны холбооны дарга нар амжилтанд хүрээгүй хэдий ч цаашид бууруулахын төлөе ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Харин энэ асуудлаар Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Х.Батсайхантай холбогдоход “Тэр нэмж байгаа гурван зуун төграг нь Монголын оюутны холбоонд санхүүжилт болдог. Тэгээд ч бүх сургуулиудын оюутнууд адилхан үнээр билетээ захиалдаг учир зөвхөн МУИС, ХААИС, ШУТИС-ийн оюутны холбооны дарга нар билетний үнийн асуудлыг шийдэх боломжгүй. Сургуулийн захиргаа нь нэгэнт төрийн үйлчилгээг явуулж байгаа учир оюутнуудынхаа билетийн захиалгыг сургуулийн захиргаагаар
дамжуулж авдаг болно” хэмээн мэдээлсэн юм. Мөн Монголын оюутны холбооны удирдлагуудыг сонгох чуулган дөхсөнтэй холбоотойгоор МУИС, ХААИС, ШУТИС-ийн оюутны холбооныхон ийнхүү “шоу” зохион байгуулж байна гэж үзэж буйгаа ч илэрхийллээ. Юутай ч сүүлийн үед оюутнуудын эрх ашгийн төлөө хэмээх хүмүүс олон болж. Оюутнуудынхаа эрх ашгийн төлеө гурван зуун төгрөг дээр хуртэл ийнхүү тэмцэж байгаа нь эрх мэдлийн төлөех шоу биш байгаасай гэж найдъя

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
   
PostPosted: Oct.03.07 1:01 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Монголын 58 оюутанг тэтгэлэгт хамрууллаа
2007.10.2 Ардын эрх

Жил бүр Тайванийн Засгийн газраас олгодог оюутны тэтгэлэгт энэ жил Монголын шилдэг 58 оюутанг хамруулахаар болжээ. Энэ тэтгэлэгт хамрагдсан оюутан жилдээ 500 ам.долларын мөнгөн тусламж авах юм. Мөн эдгээр оюутан Тайванийн их дээд сургуульд магистр, докторант зэрэг горилон суралцаж болох ажээ. Тайванийн Хятад, тевд холбооны гишүүн хатагтай Ван хэлэхдээ “Манай улс цаашид ч гэсэн энэ тэтгэлэгт хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байх болно. Боловсрол гэдэг улс оронд хамгийн чухал зүйл - тиймээс бид Монголын залуусыг чанартай сайн боловсон хүчин болоход тус нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэлээ.
Тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээнд хурэлцэн ирсэн УИХ-ын гишүүн Т.Ганди, Батж.Батбаяр нар хүрэлцэн ирсэн бөгөөд эрхэм гишүүн Т.Ганди “Тайвань нь манай улсад эруүл мэнд, боловсролын салбарт харамгүй тус хүргэсээр ирсэн. Тэтгэлэг хүртэж байгаа эдгээр оюутан залуус маань улам сайн сурч эх орондоо ихийг хийж бүтээгээсэй” гэж хүслээ.
М.Дөлгөөн

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
   
PostPosted: Oct.03.07 1:03 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Оюутнууд бизнесийн төвтэй боллоо
2007.10.2 Өглөө орой

Санхүү Эдийн Засаг Бизнесийн дээд сургууль Эдийн засаг бизнесийн төвтэй боллоо. Уг төвийг Сингапурын ФТМС глобаль сургуультай хамтран байгуулж байгаа бөгөөд энэхүү төв нь санхүүгийн сургалтын онолоос өөр мэдлэггүй туршлагагүй оюутнуудад ихээхэн тус болох нь мэдээж. Ямар ч байсан нэг их том сургууль төгсөөд хийж чадах ажилгүй бааранд зөөгч, гуанзанд туслах тогооч хийдэг диплом өвөртөлсөн боловсон хүчнүүдийг цөөрүүлэх нь мэдээж. Энэ төвийн ачаар санхүүгийн дадлага, бизнесийн туршлагыг чамгүй судалж эзэмшихээс гадна оюутнуудад маань дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад тус болох нь мэдээж.

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
   
PostPosted: Oct.08.07 10:54 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
МУИС, ХААИС, ШУТИС-ийн ОЮУТНУУД БИЛЕТЭЭ 300 ТӨГРӨГӨӨР ХЯМД ЗАХИАЛЖЭЭ
2007.10.5 Өглөөний сонин

Харин МОХ-гоор дамжуулсан оюутнууд үнэтэй билет авч байна. Оюутны автобусны билетний мөнгөн дээр 300-н төгрөг нэмэн Монголын оюутны холбоо завшиж байна гэж үзсэн МУИС, ХААИС, ШУТИС-ын оюутны холбооныхон оюутнуудынхаа аравдугаар сарын билетийг 4400-н төгрөгөөр Нийслэлийн тээвэр эрхлэгчдийн холбооноос шууд авч байгаа аж. МУИС-ийн оюутны холбооны дарга Амгаланбаатар “Манай сургуулийн билет захиалдаг 3000 гаруй оюутнаас гэхэд л Монголын оюутны холбоонд нэг сардаа сая 200 мянган төгрөг ордог. Үүнийг жилээр бодоод үзэх юм бол ямар тоо гарах нь ойлгомжтой байх. Гэтэл Монголын оюутнуудын төлөө юу ч хийхгүй байна” хэмээн
ярилаа. Мөн ХААИС-ийн билет захиалдаг оюутнуудаас сард нэг сая 500 мянга, ШУТИС-иас хоёр сая төгрөг туус тус Монголын оюутны холбоонд ордог байсан гэнэ. Үүнээс гадна Монголын оюутны холбооныхон сургуулийн захиргаагаар дамжуулан оюутнууд билетээ захиалд болгоно гээд байгаа нь оюутнуудын билет захиалгын ажилд улам чхүндрэл учруулна гэж үзэж байгаа МУИС, ХААИС, ШУТИС-ийн оюутны холбооныхон илэрхийлж бйана. Юутай ч эдгээр гурван сургуулийн оюутнууд 4400-н төгрөгөөр билетээ авч бусад сургуулийн оюутнууд 4700-н төгрөгөөр билетээ захиалсаар байна.

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
   
PostPosted: Oct.16.07 12:23 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Сургалтын зээл олгох үйл ажиллагаанд мониторинг хийнэ
12 минутын өмнө

Төрөөс гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид сурч буй оюутнуудад төрийн сангийн зээл, сургалтын тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгодог. Харин энэ нь хэчнээн оюутанд хүртсэн, үр дүн нь ямар байдаг, шударгаар олддог эсэх талаар олон нийтэд төдийлөн тодорхой биш байдаг билээ. Улс төрийн намууд ч сонгуульд ялахын тулд малчин өрх, гурваас дээш хүүхэд нь их, дээд сургуульд сурдаг айл, төрийн албан хаагчдын хүүхдэд төрийн сангаас зээл, тусламж олгохоор амлаж, зээлээр сурах боломжийг нь харгалзан магадлан итгэмжлэгдсэн сургуулиудад элсэгчдийн тоо хэтрэх болжээ. Оюутан олноор элсүүлэх боломжид дулдуйдан шаардлага хангаагүй их, дээд сургуулиуд ч магадлан итгэмжлэл олж авахаар хөөцөлдөх болсон.

Харин сүүлийн 10 жилд энэ үйл ажиллагаа хэр үр дүнтэй, шударга байсанд мониторинг хийх төслийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэхээр болсон байна.
Энэхүү төслийг Нээлттэй нийгэм форумаас санхүүжүүлэн “Зориг” сан хэрэгжүүлэхээр болжээ. Төслийг зургаан сарын хугацаанд гүйцэтгэх юм байна.

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
   
 Post subject: Aimar Ym
PostPosted: Oct.18.07 12:53 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Nov.18.06 12:25 pm
Posts: 212
Уран бүтээлээрээ олны танил болсон залуус Соёл урлагийн их сургуулийг шорон шиг болгочихсон байна-
Цагдаагийн ерөнхий газрын Цдарга, хошууч генерал Т.Ганболдод хаягласан нэгэн ергөд-лийн мөреөр өчигдөр сурвалжиллаа. Соёл урлагийн их сургуулийн Театр, кйно урлагийн факуль-тетийн жүжигчний ангийн ахлах курсийн оюутнуудын талаар санаанд баггахгүй мэдээллийг агуулсан нэгдүгээр курсийнхны өргөдөл цагдаагийн байгууллагад очсоноороо Монголын ард түмний хүндэлж, биширдэг жүжигчдийг бэлтгэж гаргасан, гаргасаар ч байгаа Соёл урлагийн их сургуульд бараг л шоронгийнх шиг дарамт, дэглэм нүүрлэчхээд байгааг ил болгож байна.
Уг өргөдөлд, Соёл урлагийн их сургуулийн Төатр, кино урлагийн факультетэд энэ намар элсэн ор-сон оюутнууд хичээл эхэлсэн анх-ны өдрөөс дээд курсийнхнийхээ дарамтад орж, бүр амиа алдахдаа тулаад байгаа тухай бичжээ.”Уламжилж ирсэн энэдэглэмийг хувь хүн ч, хувьсгал ч, хууль ч өөрчилж чадахгүй”
“Ангиараа сургуулийн арын эмнэлгийн хашааны гадна очоод жагсч бай”. Ах нар нь ийм үүрэг өгөхөд муу юм бодоогуй хүүхдүүд заасан газарт нь шуугилдан очжээ. Удалгүй ах нар араас нь ирж, нэг эгнээнд орж жагсахыг тушаажээ. “Ах нар” нь шинэковуудын өмнүүр алхаж, өөрсдийгөө танилцуулаад, цаашид байнга мэндэлж байхыг, бас дуудсан цагт, заасан газарт очихыг сануулан баахан үүрэг егчээ. Тэгээд “Уламжилж ирсэн юмг гээд хүүхдүүдийг ээлж дараалан элэгдэж, өшиглөж, шанаадан уна-гаж тохуурхаж. Энэ хатуу тог-лоомоо ах нар “Хэрвээ чи энэ сургуульд элсч, жүжирчин хоор орж ирсэн л бол уламжлал болж тогтсон энэ дэглэмийг давж гарах ёстой” гэж тайлбарлажэ: Бичигдээгүй ийм хууль байдгийг хүүхдүүд хичээл эхэлсэн анхны едрөөс ингэж мэдрэв. Ард түмэндээ хүндлүүлсэн мундаг жүжигчин болно гэж мерөеделдөе умбаад орж ирсэн хүүхдүүдийг ийм нэг ахуй орчин угтсан байна. Дараагийн удаа ах нар Улсын драмын эрдмийн театрт “Ромео Жулетта” жүжиг тавьчихаад дүү на-раа дууджээ. Дараа нь, хэлмэг-’ дэгсдийн дурсгалыг хүндэтгэх клипний зураг авалтад оролцчи-хоод… Эсвэл шууд анги танхим дотор…Ингэж дуудах болгондоо ах нар дүү нараа жагсааж байгаад зодно. Гар утсыг нь авч ломбардад барьцаалуулан, мөнгеөр нь архи авч ууна. Ийм байдлаар I курсийн оюутнууд ахлах курсийнхнийхээ
дарамт зодуурыг амссаар байлаа. Аравдугаар сар гарахад жүжигчний 1-ийн А, Б бүлгийн хөвгүүдийн дунд эрүүл гэж хэлэхээр хүн үлдсэнгүй. Чихнийх нь хэнгэрэг цоорч, толгой нь байнга өвддөг болж, нүдний нь хараа муудаж, элэг, бөөр нь ноцтой гэмтжээ. Бүр зарим нь ухаан алдаж
унадаг болсон байна. Нэг хүү төмсгөндее бэртэл авч, хүндээр өвчилсөн байна, Хүүхдүүдийг ийм болгож байгаадаа ах нар санаа зовсонгүй. Ийм бусармаг явдлыг тэвчиж чадаагүй хүүхдүүд бүгд өргөдөл гаргажээ. Энэ алхам ах нарын хатуу дарамтыг зогсоож чадсангүй, Хүүхдүүд Дээрээсээ уламжилж ирсэн энэ дэглэмийг хэн ч зогсоож чадахгүй, Хувь хүн ч, хувьсгал ч, хууль ч зогсоож чаддаггүй юм байх аа” гэсэн үгийг
ах нараасаа сонсчээ. Дээр дурдсан мэдээллийг цагдаагийн ажилтан бидэнд өгүүлээд “Монголын нүүр царай болсон сургуульд ийм бусармаг явдал нүүрлэсэн гэхэд үнэмшимгүй” гэж хэлсэн.
-Сургуулийг шорон шиг болгосон ах нарыг хэн гэдэг вэ?
Энэ асуултад цагдаагийн ажил-тан хариулахдаа харамсаж бай-гаагаа эхлээд хэлэв. Уран бүтээ-лээрээ олны танил болж яваа за-луус ийм явдалд орооцолдсон боло-хоор харамсаж буй гэнэ. Соёл урлагийн их сургуулийн “уламж-лалыг хадгалах гэсэн залуусаар Бэкэ, Ариука, Байлаа. Цоомоо, Мөөнее, Цоож гээд зөндөө нэр хэлэв. Байлаа л гэхэд ‘;Оддын эрэлд” гэдэг хошин шогт тогложээ. Цоомоо, Мөөнөе, Цоож нар нэрд гарч байгаа нэг хамтлагийн гишүүд гэнэ. Тэд хүүхдүүдээс татаж авсан мөнгеер уран бүтээл хийдэг гэж хэлсэн. Намраас хойш бараг хоёр сая төгрөг хүүхдүүдээс татсан гэдэг мэдээллийг цагдаагийнхан авчээ. Нэгэн үе хал цэргүүд шинийгээ дарамталж, бүр аминд нь хүрч байсан амьд түүх шиг ийм байдал Соёл урлагийн их сургуульд нүүрлэчихсэн байна гэж хэн санах вэ.
Театр, кино урлагийн факуль-тетийн жүжигчний ангид үе улиран уламжлагдаж байгаа дэглэмээс гадна үе улиран хадгалагдаж бай-даг уриа байдаг аж. “Амь нэггэй”. “Дэм дэмэндээ” гэх зэрэг сайхан уриа. “Уг нь сайхан л уриа юм. Даанч энэ уриа эсрэгээрээ хэрэгж-дэг нь гайхал терүүлж байна” гэж цагдаагийн ажилтан ярилаа.
Шинээр элссэн хүүхдүүдийг дарамталж, зоддог дээд_курсийых-нээс цагдаагийн ажи-лт-нууд бай-цаалт авахад “Бид нар бас ингэж зодуулж байсан, манай факультет хагас цэргийн зохион байгуу-лалттай ш дээ” гэжээ. Түүгээр ч барахгүй дүү нараа IV сургуулийн хойно, Дөлгөен нуурын тэнд, II сургуулийн хашаанд, Хуучин гэмт-лийн хашаанд аваачин зодож байснаа хүлээжээ. Цагдаад ингэж байцаалт өгч ирчихээд ах нар “Та нар, арай ч дээ бидний итгэлийг эвдлээ” гэж дүү нартаа бас л гар хүрсэн гэх.
Ах нарын зодуурыг амсч эхэлс-нээсээ хойш дүү нар нь сургууль дээрээ очихоосоо айдаг болжээ. Ах нартай тааралдахаар аймаар айдаг. Харц нь хүртэл айлгадаг гэж багш нартаа ярьжээ. Декан болон багш нар нь бяцхан шавь нар-тайгаа нууц хурал хийж, энэ асууд-лыгхолбогдох байгууллагад мэдэг-дэхээр шийдсэний дагуу цагдаа-гийн сонорт энэ асуудал хүрчээ.
Сургуулийн уламжлалыг хад-галах гэсэн оюутнууд багш нараа хүртэл айлгадаг гэсэн үнэмш-мээргүй үг ч сонсогдлоо. Бид ечигдөр I курсийнхнээс ярилцлага авах гэсэн боловч ах нараас айж байна гээд нэг ч хүүхэд зөвшөөрсөнгүй. Бичигдээгүй энэ хууль 1990 оноос хойш уламжлал болжээ Цагдаагийн ажилтны ярьснаар бол Соёл урлагийн их сургуулийн Театр, кино урлагийн факультетийн жүжигчний ангид нүүрлэсэн энэ бусармаг явдал 1990 оноос эхтэй гэнэ. Олны танил болчихоод уран бүтээлээ хийж яваа зарим нэг жүжигчинтэй уулзахад, “Тийм зүйл байдаг байсан” гэсэн товчхон хариултыг хэлцгээжээ. Хамгийн сүүлийн жишээ татахад л, 2006 онд кино драмын ангид элсч орсон 30 хүүхдийн тал нь ахлах курсийнхны “дарамт зодуурыг тэвчилгүй сургуулиа орхижээ.
Цагдаагийн офицер Соёл урлагийн их сургуулийг манах болов.
Цагдаагийн байгууллага Соёл урлагийн их сургуулийг түгшээгээд байгаа дээрх асуудалд шуурхай анхаарал хандуулжээ. Өчигдрөөс цагдаагийн офицериуд ээлжлэн сургууль хавиар эргүүлд гарсан байна. Мөн доод курсийнхнээ дарамталдаг арваад оюутныг сургуулиас хеөж, зарим нэгийг нь хорьж шалгахаар болжээ. Боловсрол, соёл, шинжлэхухааны сайдын сонорт энэ асуудал хүрсний дагуу дээрх арга хэмжээг авсан бололтой. Хүний эрх чөлөөнд халдаж, сурч боловсрох, мэдлэг олох иргэний эрх алдагдаж, дарамт хүчирхийлэлд ороод байгаа оюутнуудын асуудлыг төр засаг, холбогдох байгууллагууд анхааралдаа авч зохицуулахаас өөр аргагүй байдал үүссэн байгааг эцэст нь тэмдэглэе.


Top
   
PostPosted: Oct.21.07 1:40 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
[sub]ЭР ХҮНИЙ ХУВЬД ТОЙРОХ БУС ТУУЛАХ ЁСТОЙ АЛБА
2007.10.20 Соёмбо

ХУИС-ийн Олон улс судлалын сургуулийн захирал, доктор, профессор Т.Төрбат
Юуны өмнө сургуулийнхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Манай сургууль Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бүтцэд багтдаг 4 сургуулийн нэг. Орос, Англи, Франц, Герман, Солонгос, Хятад, Япон хэлний багш, орчуулагч бэлтгэдэг. Анхны үндэс суурь нь МУИС-ийн харьяанд орос хэлний багш бэлтгэх зорилготойгоор байгуулагдсан. Өдгөө 65 жилийн түүхтэй ийм л сургууль. 30-аад жил багш, орчуулагч бэлтгэсэн. Сүүлийн жилүүдэд хэл шинжээч зэрэг 4 мэргэжлийн анги шинээр нээсэн.
Хэлний чухлыг хүн бүр мэдэрдэг. Мэргэжлийн хүний хувьд Та илүү чухал зүйл хэлэх байх?
-Хэл гэдэг маань орчин үед мэдээлэл, харилцааны чухал хэрэглүүр болж байгаа. Мөн оюуны жинхэнэ бүтээл, бас мэдлэг дамжуулах үндсэн гол хэрэгсэл. Сүүлийн үед зарим мэргэжилтнүүдийн онцлож буйгаар стратегийн нөөцөд тооцогдсон гол код болж байгаа зүйл юм. Ашиглаж чадвал хэл шиг маш хүчтэй, дайчин зэвсэг байхгүй гэж онцлож болно. Цэргийн сонины уншигчдад хэлийг цэргийн чиглэлтэй нь холбоод яривал илүү сонин байх болов уу. Хэлний чиглэлээр, хэлний технологид асар их дэвшил гарсан учраас түүнтэй холбож тайлбарламаар санагдлаа.
Тэгвэл уншигчдад маань үнэхээр сонин байх нь мэдээж …
-Одоо Монгол дайчид Ирак, Сьерра Леон зэрэг оронд энхийг сахиулж байна. Тэгвэл тэнд манай хүмүүсийг амьд үлдээх, манай дайчдын нэр хүндийг өргөх нэг чухал суваг бол яах аргагүй гадаад хэл. АНУ-д л гэхэд Кибернетикийн цэрэг гэж байдаг. Радио телефон, интернэтийн сувгаар явж байгаа мэдээлэл дээр хэл ашиглан шүүлт хийж байна. Миний мэдэхээр АНУ-ын Батлан хамгаалахын шугамаар хийгддэг томоохон төслүүд байдаг. Түүн дотор дэлхийн 108 хэлээр терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хэлний шүүлтийн механизм, машины орчуулгын механизм зэрэг бүтээлүүдийг хийж байгаа. Тэр чиглэлээр компьютерүүд, зэвсэглэсэн гар станцууд, орчуулгын машинуудыг маш эрчимтэй хийж байна.
Монголчууд бид энэ бүхнээс хол хоцорсон юм шиг санагддаг?
-Бид ч гэсэн энэ чиглэлээр явууштай, хийгүүштэй зүйлүүд их байгаа. Адаглаад л монгол хэлнийхээ машины боловсруулалтыг сайн хийгээгүй л явж байна шүү дээ. Яахав, хэрэглэж байгаа техник, зэвсэглэмжээрээ хоёр хөрш улсаасаа дутахааргүй болчихсон. Гэтэл тэр дотор төрөлх хэлээ оруулах, төрөлх хэлнийхээ боловсруулалтыг хийх талаар маш хол хоцорсон. Тухайлбал бид монгол хэлнээс бусад хэл рүү автоматаар орчуулга хийх талаар юу ч байхгүй л сууж байна. Тэр бүү хэл интернэтийн мэдээг шинэ үсгээр (кирилл үсэг) хаяг нээчихсэн байх шаардлагатай. Гэтэл түүнийг ч хийгээгүй л явж байна даа. Өөрөөр хэлбэл бид зарим зүйлээр хоцорч, заримаас нь түрүүлж байгаа гэсэн үг.
Түрүүн Та монгол дайчид энхийг сахиулж байгаа гэлээ. Тэгвэл ЭСА, өнөөгийн Зэвсэгт хүчний талаар ямар бодолтой байдаг вэ?
-Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнийхээ үүргийг биелүүлж буйн тод жишээ ЭСА гэж боддог. Нөгөө талаар монгол хүмүүний энхийг эрхэмлэсэн, тал шигээ уудам, тэнгэр шигээ өндөр сэтгэгдэлтэй эрхэм нандин чанарыг бодсон ч гэсэн энхийг сахиулахад зайлшгүй оролцох ёстой. Үүнийг Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөхөд манай Ерөнхийлөгчийн хийж буй том алхам гэж би үнэлдэг. Сүүлийн арваад жилд гарсан Монголын ард түмний томоохон ололт гэж боддог. Даян дэлхийн энхийг сахиулна гэдэг хэлэхэд амархан боловч, хийхэд хэцүү бөгөөд нэр хүндтэй үйлс. Ийм сайхан үйлсийн эзэд болсон өнөөгийн цэрэг дайчдаараа бахархахаас өөр арга байхгүй. Харин цэргийн дэг гэдэг хэрэггүй зүйл одоо ч хэвээр байгааг сонин хэвлэлээс уншаад эмзэглэж л явдаг. Армийн шинэчлэл иргэний бусад салбарт хийгдэж байгаа шинэчлэлээс дутахгүй хэмжээнд явж байгаа л гэж би ойлгодог.
Дээхнэ үед их, дээд сургуульд цэрэгжлийн хичээл ордог байсан. Одоо сэргээвэл оюутан залууст их тустай санагддаг юм?
-Оюутан байхдаа цэргийн бэлтгэлд хамрагдаж л байлаа. БСШУ-ны сайдын тушаалаар их, дээд сургуульд заавал үзэх хичээл дунд гамшгаас хамгаалах гэсэн ерөнхий нэр томъёоллын хүрээнд цэрэг эх оронч хүмүүжлийн бэлтгэл тусгагдсан байгаа. Нөгөө талаар эрүүл мэнд, нийтийн биеийн тамиртай холбоотой хичээл бий. Өөрөөр хэлбэл нэг талаасаа бие бялдрын хүмүүжил дээр тулгуурласан, нөгөө талаасаа гамшгаас хамгаалах дээр тулгуурласан байдлаар үүнийг оруулаад явах бололцоотой. Энэ чиглэлээр нь орох юм бол чамлалтгүй их цаг, нөөц байгаа. Боломж бол байгаа гэсэн үг шүү дээ.
Цэргийн албанд мордох нь эр хүний хүмүүжил төлөвшилд чухал гэдэгтэй Та санал нийлэх үү?
-Эх орноо таних, өөрийгөө мэдрэх, хүн болоход эр цэргийн алба их чухал. Эх орноо хамгаалах нь хуулинд заасан үүрэг гэж ярихаасаа өмнө эр хүний хувьд тойрох бус, туулах ёстой зүйл л гэж боддог. Миний хувьд цэргийн алба хаагаагүй. Насаараа багш хийлээ. Харин ах маань цэрэгт эзэмшсэн мэргэжлээрээ насны хоолоо залгуулж Эрчим хүчний гавьяат ажилтан болсонд бахархаж явдаг. Цэрэгт очоод техникт дур сонирхолтой болж, цааш нь түүнийгээ хөгжүүлсэн хэрэг. Манай хүүхдүүд сургууль соёл гээд бас цэргийн алба хааж амжаагүй.
Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

Хошууч Ц.ТӨРМӨНХ
[/sub]

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
   
PostPosted: Oct.21.07 1:41 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
[sub]23 оюутанд сургалтын төлбөрийг нь олгожээ
2007.10.19 Монголын мэдээ

Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газраас энэ сарын17-ны өдөр салбарын мэргэжлийн чиглэлээр сурал-цаж байгаа 23 оюутанд энэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийг нь олгожээ. Оюутнуудад төлбөрийг нь гардуулан өгөхдөө тус газрын дарга Ч.Сайханбилэг, “Скай-Тайхан” хэмээх уг оюутны сургалтын тэтгэлгийн хөтөл-бөрийг мөн 2006 онд 23 оюутанд гардуулж байсан бөгөөд сурлагын амжилтаа ахиулсан оюутнуудын тэтгэл-гийн гэрээг сунган ажиллах, мен энэ оны 10 дугаар сард тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх үүднээс нэмж зарласан юм. Хөтөлбө-рийн дүнг шалгаруулах явцад зохион байгуулагч талууд зөвшилцөөд сурлага сайтай, өнчин гурван оюутныг нэмж хамруулан, нийт 23 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болсон юм гээд хөтөлбөрийг хамтран хэрэг-жүүлж байгаа БНСУ-ын “Тайхан” корпораци, “”АЙ СИ ТИ” хүний нөөцийн хөгжлийн сан”-дталархал илэрхийллээ. Уг тэтгэлгийг 2006 онд хүртэж байсан 14 оюутанд тэтгэлтийг үргэлжлүүлэн олгохоор тогтож мөн энэ жилээс шинээр есөн хүүхдэд хөтөлбөрт тавигдсан болзол ёсоор мэдээлэл, харилцаа холбоотехнологийн салбарын дотоодын их дээд сургуу-лиудад хоёр буюу гурав дугаар ангид дэвшин сурал-цаж байгаа, сурлагын голч дүн нь тухайн сургуулийн үнэлгээний 85-аас дээш хувийг хангасан, тухайн оюутны ар гэрийн нөхцөл байдал, үндэсний болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд гаргасан амжилт зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулан нийт 23 оюутанд тэтгэлэг олгох болжээ. Тэтгэлгийн үйл ажиллагааг “АЙ СИ ТИ” хүний нөөцийн хөгжлийн сан” зохион бай-гуулж байгаа аж. Сангийн зүгээс шалгарсан оюутнуудтай гэрээ байгуулж ажиллах бөгөөд гэрээний дагуу оюут-нууд хичээлийн жилийн улирал бүр өөрийн сурлагын амжилт, олон нийтийн ажилд оролцсон байдал, улсын болон олон улсын чанартай уралдаан.тэмцээнд хэрхэн оролцсон тухайгаа санд тайлагнах гэнэ
[/sub]

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
   
PostPosted: Nov.18.07 6:21 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Дэлхийн оюутны эрхийн өдөр
Бямба, 2007 оны 11-р сарын 17

Өнөөдөр дэлхийн оюутны эрхийн өдөр. Залуучуудын өдөр, Ахмадын өдөр гээд “өдөр” нэртэй ач холбогдол маруухан байдаг бусдыг бодвол оюутны өдөр аргагүй л оюунтны өдөр болж өнгөрдөг өө.
Энэ өдөр МОХ-ны нэрэмжит “Оюутны парламентийн мэтгэлцээн”-ийг Боловсролын Их Сургууль дээр зохион байгуулах гэж байна. Оюутны эрх, оюутан хүн ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээх ёстой талаар хэлэлцэх энэхүү мэтгэлцээн өнөө, маргааш гэсэн хоёр өдөр үргэлжлэх болно.

Мөн өнөөдөр “Оюутан 2007” ном нээлтээ хийж байна. Оюутан хүнтэй холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг агуулж чадсан энэхүү номын нээлт Нийслэлийн хүүхэд залуучуудын газар 13.30 цагт болох гэж байна. “Оюутан 2007” номноос эрхэм оюунтан та засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, төрийн сангийн зээлд хэрхэн хамрагдах, оюутнуудын олон нийтийн арга хэмжээ /форум/ хэрхэн зохион байгуулах хийгээд оюутнуудтай холбоотой бүхий л статистик тоо баримтыг мэдэж авах болно. Мөн Боловсролын болоод оюутнуудтай холбоотой бүхий л хуулиуд энд багтсан байгаа. Сүүлийн үед нилээд маргаан дэгдээд байгаа МОХ гэх байгууллага ямар байгууллаг болох талаар, ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мөн та эндээс уншиж болох юм. Хүн эхлээд аливаа зүйлийн талаар мэдлэгтэй болчихоод дараа нь бусадтай маргахад хялбар байдаг. Тиймээс эрхэм оюунтан та оюутан гэж хэн бэ гэдгийг “Оюутан 2007” номноос мэдэж аваарай.

Дэлхийн оюутны эрхийг хамгаалах энэ өдөр “Хөх сүлд- хөгжил” клуб “Зөв хооллолт-Амьдралын чанар” сэдэвт хэлэлцүүлэг, өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Буруу хооллолтоос болж өвчинд нэрвэгддэг оюутнууд энэ өдөр Сүхбаатарын талбайд очсоноор хэрхэн зөв хооллох талаар мэдлэгтэй болох юм. Бие эрүүл байж, оюун ухаан эрүүлээр сэтгэж чадна гэдгийг эрхэм оюунтнууд та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

Мөн энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад МОХ тэтгэлэг гардуулна. Улирал тутамд зохион байгуулагддаг энэ үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад 250 мянга хүртэл төгрөгийн тэтгэлэг гардуулдаг байна. Энэ удаа ШУТИС, МУИС, Тэнгэр дээд сургууль зэрэг сургуулиудаас хүсэлтээ гаргасан 20 гаруй оюутан энэхүү тэтгэлэгт хамрагдаж байна.


Image

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
   
PostPosted: Nov.18.07 6:27 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Японы боловсрол ба Монгол оюутны амьдрал
Бямба, 2007 оны 11-р сарын 17

Image
Image

Нара хотын Хакухо коллеж
Японы их, дээд сургуулиас Хакухо коллежийг онцлох болсон нь учиртай. Дэлхийн 21 орноос ирж суралцаж байгаа дан охидын сургуульд манай монгол оюутнууд бий. Нара хот бол Япон улсын эртний нийслэл байсан. Японы эртний өв соёлыг хадгалсан түүхт их хот. Хамгийн томоохонд тооцогдох бурхан энд байдаг гэх бөгөөд үзэсгэлэнт байгалийг нь шагшдаг. Тус хотын Оожи дүүрэгт орших Хакухо коллежийн 10 жилийн ойн баяр тохиож гаднаас гийчид зочид уригдсаны дотор "Соёл Эрдэм" дээд сургуулийн захирал У.Соёлт, МУИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал Н.Болд гэсэн цөөн хүн оролцож байв. Хөх өнгийн юбка, пиджакаар ижилссэн нэгнээсээ зүс ялгагдахгүй шахам охидын дунд монгол дээл, энэтхэгийн үндэсний хувцсаар гангарсан нь нүдэнд шууд тусаж байв. Нара хот, Оожи дүүргийн захирагч нарын хэлсэн үгнээс үзэхэд жил бүр 30-40 гадаад оюутанд тэтгэлэг олгодог аж. Үүнд монгол оюутнууд хамрагдаж чаддаг гэсэн. Энэ жил нийт гадаадын 85 оюутан суралцаж байгаагийн 10 нь монгол. Индонезиос ирсэн оюутан шиншяа хэмээх үндэсний бүжиг бүжиж олны нүдийг баясгасан. Дэлхийн өнцөг булан бүрээс эх орныхоо төлөөлөл болон ирсэн оюутнууд нэг талаар алхам тутамдаа сурталчлах болдог учраас авьяас төгөлдөр байх нь сайн үзүүлэлтийн тоонд орно. Хоёр жилийн хугацаатайгаар Хүмүүний ухааны факультетэд нь суралцаж буй монгол оюутнуудын дотуур байрыг сонирхон орж үзэв. Оюутны байрны ганц сарын төлбөр 350 мянган төгрөг орчим. Үүн дээр хоол ундаа зохицуулна гэхээр бас ч гэж чанга байгаа биз. Долоо хоногт 28 цагаас илүү ажиллах ёсгүй бөгөөд энэ цагтаа ч багтаж амжихгүйд хүрдэг гэж байв. Хичээлийн хуваариа өөрсдөө сонгодог. Өглөө 9 цагаас 3 цаг 40 минут хүртэл хичээлийн цаг. Өдэрт цагийн ажил хийдэг болохоор шөнө хичээлээ давтахад хүрдэг гэнэ. Цэцгийн дэлгүүрийн худалдагч, ресторанд зөөгч зэргийн ажил голцуу олдоно. Япон хэлний хичээлийг явуулахдаа тухайн оюутны түвшингээр нь А, В, С гэж гурав хуваана. Дүнгээ ахиулж А түвшинд хүрэх нь чухал. Сонирхуулахад Хакухо коллежийн хамгийн өндөр настай оюутан 45 настай индонези эмэгтэй.

Энэ улсын их, дээд сургуульд хувь хүний хөгжлийг түлхүү анхаардаг ажээ. Тухайлбал, Хакухо коллежид карьер дизайн гэсэн хичээл ордог. Хувь хүн нийгэмд биеэ хэрхэн авч явахад чиглэгдсэн. Манайхны хэллэгээр пиар хийх чадвартай болох юм даг уу даа. Албан газрын хаалгыг хэд тогших вэ гэдгээс эхлээд сурах юм их байдаг гэж "Соёл Эрдэм" дээд сургуулийн төгсөгч оюутан ярьсан. Хакухо коллежийн онцлогийн нэг бол яах аргагүй сургуулийн эргэн тойрны байдал. Нэг талаар сүм, цайз шиг харагдах уран хийцэт барилгыг усан цөөрөм, ногоон хүлэмж нь чимнэ. Коллежийн бөөрөнд наалдсан оюутны дотуур байранд лав эрэгтэй хүн оруулахыг хориглодог юм билээ. Уг коллежийн дэргэд Нара хотдоо сургалтаараа тэргүүлсэн 1986 онд байгуулагдсан Ниши Ямато Гакү Эн Кото дунд сургууль бас бий. Агаарын теннис, ширээний теннис, газрын теннисийг сонгодог спорт гэж үздэг тул энд чөлөөт цагаа зарцуулж болно. Монгол оюутнууд нэг байрны нэг өрөөнд шахуу байдаг мөртлөө бие биенийхээ царайг олж харах нь тун ховор. Хичээл, ажил. Зав гарвал унтаж амрах. Ийм л цаг наргүй биеэ дайчлаад сурчихдаг юм уу даа. "Соёл Эрдэм" дээд сургуулиас жилийн сургалтын төлбөрийн 45 хувийг нь хөнгөлөх гэрээний дагуу үлдэгдэл долоо, найм орчим мянган ам.долларыг өөрсдөө төлдөг юм билээ.

Тогая хотын Сейжо эдийн засгийн их сургууль
Жуулчид гийчдийн нүдийг хужирлсан Нара хотоос хурдан галт тэргээр давхиад дараачийн зогсоолдоо ирлээ.
Энэ бол Тогая хотын Сейжо эдийн засгийн их сургуулийн оюутнуудтай уулзах байв. Тус сургуулийнхан нэг ангидаа 250 оюутантай хичээлээ явуулдаг. Багш самбар дээр хичээлээ заана. Оюутан бүр өмнөө компьютертэй.

Ирсэн даруйдаа гүн стресст ордог тухай монгол оюутнууд ам булаалдан ярьсан. Хятад, Монголоос бусад орныхон хичээлийнхээ хажуугаар хэр баргийн ажил хийнэ гэж үгүй. Манай монголчууд болсон хойно сургалтынхаа төлбөрийг өорсдөө төлчих санаатай. Болвол илүүчлээд гэр рүүгээ явуулахын тулд ажлын мал болтлоо зүтгэдэг болох нь ойлгогдож байв. Монголд сурч байсан жилүүдийг эндэхтэй харьцуулбал "Юу ч биш. Сурах гэж халтуурддаг байсан төдий санагддаг. Энд хичээлээ давтахгүй нэг өдөр хоцрох нь маш том асуудал үүсгэдэг". Өглөө долоон цагт хичээлдээ яваад гэрээрээ өдөр орж хувцсаа сольж гүйх хэдхэн минутад амжин хооллоно. Цаг бол алт. Мөнгө бол цаг. Эндхийн монгол оюутнууд юун нүүр амаа будаж шунхдах. Гангалж гоёх. Ар гэрийнхэн нь бичлэгийг нь үзээд "Ямар царай алдчихаа вэ" гэж дуун алдсан гэдэг. Үнэхээр ч царай алдсан байх магадлалтай л юм билээ. Япон хүмүүс ажлыг яг таг үнэлдэг, зарчимч. Нэг ийм явдал болж л дээ. Шилний үйлдвэрт ажиллаж байсан монгол охин ар араасаа цувран унах байсан шилийг хөлөөрөө тогтоогоод авч. Тэгтэл япон ажилтан "Чи ямар соёлгүй юм бэ. Үүнийг гараараа барьж авах ёстой" гэж ирээд учир зүггүй загнаж гарчээ. Оюутан охины бодлоор унахаас нь өмнө амжиж хөлөөрөө тогтоохоос өөр ямар ч боломж байгаагүй аж. Хэрэв сэргэлэнтэж тогтоож аваагүй бол төлбөрт унах байж. Тухайн үед охин гомдохдоо бага насны хүүхэд шиг эхэр татан уйлсан гэдэг. Энд ажилдаа жаахан хайнга, дорой сул хандвал ажлынхан нь илтээр нийлж байгаад ганцаардуулж гадуурхана. Ингэжхандах нь амар биш шүү гэж ярихдаа хүртэл хоолой зангирах нь холгүй байсансан. Хордлого аваад толгой нь эргэж, дарга нь яв гэхэд ажлаа алдчихна гэдэг бодлоор "Зүгээр ээ, бие сайн байна" гэж гүрийж байгаад ухаан алдан унасан тохиолдол ч бий гэж ирээд оюутнууд хөхрөлдсөн. Монгол хүмүүсийн алддаг нэг том дутагдал байдаг. Бүгдийг толгой дааж ганцаар хийх гэдэг. Харин Японд бол бүгдийг хамтын хүчээр. Илтгэл тавих боллоо гэхэд хэзээ ч нэг хүн бэлтгэхгүй. Группээр хамтдаа л гэнэ. Сейжо их сургуулийн багш нар ээлж дараалан нэг улс оронд очиж ирээд тэр орны соёл, онцлогийг нь заадаг сонирхолтой хичээлийг оюутнууд шимтэн сонсдог гэнэ лээ. Багшийнхаа яриаг сонсох тусам гадаадад очиж суралцах хүсэл эрмэлзэл төрдөг. Хүссэн орон руугаа явахын тулд ямар боломж байгааг судалж эхэлдэг гэж ярьж байв. Энд хичээлийн хувьд хэлний бэрхшээлийг эс тооцвол тийм айхтар ч хүнд биш. Практик талаасаа сургалтаа явуулдаг. Мэдээжийн юм шиг атлаа нарийвчилж заах нь илүү тогтоогддог. Манайд болохоор бүгдийг нь нэг дор тойм төдий хэлээд орхидог болохоор нэг чихээр ороод нөгөөхөөр гарна гэдэг шиг үр дүн багатай болдог болов уу гэлцэх.

Мөн л "Соёл Эрдэм" дээд сургууль сургалтын төлбөрийн 55 хувийг хөнгөлдөг учраас оюутнуудад харьцангүй ачаалал бага тусдаг. Оюутан хүн цагийн ажил хийх эрхтэй ажил олдох нь маш ховор. Америк оюутнууд англи хэл цагаар заах боломжтой байдаг бол монгол хэл сурах хүн тэр болгон олдохгүй шүү гэж бодлогшрон өгүүлснээс үзэхэд болвол монгол хэлээ заачихья гэсэн санаа цухалзаж байгаа биз. Япон хүмүүсийн жил гаруй хүлээж байж ажилд ордог өөрдсийнх нь шалгуурын дагуу нэг ажилд орсон бол хичээх тусам цалин жил жилээр ахих жишээтэй. Нэгэнт Японд сурч байгаа оюутнуудад ажил хийх хэрэгцээ гарч ирдэг Японы шилний үйлдвэрлэлийн зах зээлийн 50 хувийг хангадаг "Бютек" группт цагийн ажил хийх боломжийг "Соёл Эрдэм" дээд сургуулиас бас олгожээ. Автомашины шил толь хийдэг Японы томоохон групп "Бютек"-ийн үйл ажиллагаатай танилцсан болон Монгол залуус энэ том компанид программ бүтээх ажил хийж байгаа талаархи сурвалжлагаа дараа өгүүлье. Дашрамд дурдахад "Бютек"-ийн салбар Монголд нээгдэж байгаа баяртай мэдээг дуулгахад таатай байна.

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
   
PostPosted: Nov.30.07 5:06 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Их, дээд сургууль бизнесийн байгууллага мөн үү?
2007.11.26 Маш нууц

Их, дээд сургууль бол бизнесийн байгууллага мөн. Ингэжхэлбэл ихэнхуншиг-чид дургүйцэж мэдэх авч үнэн хэрэгтээ тийм. Бид талх авахдаа дэлгүүрт 400 төгрөг төлдөг. Түүний л адил. Боловсрол олж ава-хын тулд мөнгөө төлнө. Мөнгө үүсээгүй байхад хүмүүс барааг бараагаар сольдог байсан. Үүнийгээ “таваар солилцох” гэж нэр-лэдэг байлаа. Тухайлбал нэг хуйлаас дурдан хоёр борлонтой тэнцэнэ, нэг шар цайгтаван толгой ёотонгоор солино гэх мэт. Хүмүүсийн хэрэщээ нэмэгдэхийн хэ-рээр таваар солилцох гэх мэт. Хүмүүсийн хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр таваар солилцох нь орчин үед то-хиромжгүй арга болж “Мөнгө” бий болжээ. Үүнийг худалдаа арилжаанд ерөн-хийд нь “бизнес” гэж нэрлэ-дэг. Бизнес үүсэн хөгжих цэвэр, бохир хоёр арга зам бий. 1200-н төгрөгний шар сүүнд ус холиод хэмжээг нь ихэсгэсэн ч чанарыг нь муутган зарах тохиолдол бол бохир бизнес.’ Ийм биз-несбогинохон настай байж “дампуурдаг”. Харин үнэн-дээ тохирсон, тослог, илч-лэг нь заасан хэмжээндээ байвал энэ бол цэвэр бизнес байж цаашид олон хэрэглэг-чидтэй, үйлдвэр нь их ашиг-тай ажиллахболно. Боловсролын байгууллага, ихдээд сургуулиуд ч мөн адил. Тэд оюутнуудаас мөнгө авах нь зүйн хэрэг. Харин авсан мөнгөндөө тохирох хэмжээ-ний боловсролыгөгч чаддаг байх хэрэгтэй. Үгүй бол “Жирмийн сүлжээ”, “Цагаан лавай” зэрэг их, дээд сур-гуулиудын жишгээр “дам-пуурна”. Дампуурахгүй, дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр цеехөн оюутнаа төгсгөлөө гэхэд тэд нь мэргэжлээрээ ажиллах бус “Дээд боловс-ролтой, англи хэлтэй худап-дагч авна” гэсэн зарын дагуу л явцгаах улс. Гэтэл ШУТИС-ийн инженерийн ангийн төлбөр яагаад тийм өндөр байна вэ? Яагаад гэвэл Монголд барилга нэмэгдэхээс л их юм алга. Энд тэндгүй шинэ байшин сүндэрлэсээр л байна. Өөрөөр хэлбэл барилгын инженерүүдиин эрэлт их байна. Тиймээс түүнд тохирсон нийлүүлэлт байх хэрэгтэй, Эрэлт их байхын хэрээр нийлүүлэлт их байх ёстой Бид боловсролыг худалдаж авч болохгүй гэжярьдаг. Гэ-тэл боловсрол гэдэг бас г оюун ухааны бараа таваар Мөнгөө төл, тэгээд ба-раагаа ав. Ийм л зарчи-.1 үйлчилдэг. Америкийн их дээд сургуулиудыг өндөс төлбөртэй байна гэж хэн -гомдоллодоггүй. Учир нь түүндээ тохирсон өндөс түвшинд оюутнаа бэлтгэдэг Төгсөөд гарахад тэдэнд зориулагдсан ажлын байс нь хангалттай цалинта/ хүлээж байдаг. Тиймэзс тэндхийн боловсролын системд манайх шиг уналт доройтлууд өдөр хоногоор таардаггүй. Үүнийг орчин үеийн залуучууд ойлгодог солжээ. Үүний жишээ нь луулиан шуугиантайхан болоод өнгөрсөн МАХН-ын XXV Их хуралд оюутнуудын оруулсан санал нотлоод эпнө,
Тэд ирээдүйн ажлын оайраа баримжаапж их дээд зургуулиуд боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байна Тиймээс хэтэрхий олон. чанартай, чанаргүй их сургуулиудаа цөөлеххэрэг-тэй байна гэсэн санал тавьжээ. Ах нам ч жижиг сажиг зүйл ярьж галтогоон-доо эргэдэггүй “Эх орны асуудал” ярьдаг заншлаа-раа шууд л өнгөрсөн. Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэж байгаагийн хэ-рээр олгож буй боловсролын чанар өндөр байххэрэгтэй. Ингэвэл хүн бүр тэр зүйл рүү тэмүүлэхгүй, тэмүүл-сэн нь чанартай суралцаж жинхэнэ дээд боловсролтой болжтөрөнгарна. Уг нь оюутнууд маань төлбөр нэмэгдэж байна гэж жагсахаас илүү тэр төл-бөртөө таарсан боловсрол олгож чадахгүй байна гэж тэмцвэл ухаантай агаад ирээдүйтэй хэрэг болно.
Ц.АНХЗУЛ

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
   
PostPosted: Dec.12.07 4:25 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7217
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Монголын оюутны холбооныхон оюутны байруудад шалгалт хийхээр болжээ
2007.12.12 Өглөө орой

- ОЮУТНУУД ХУУЛЬЗҮЙН ЯАМНЫ ӨМНӨӨС АРХИНЫ СУРТАЛЧИЛГААТАЙ ТЭМЦЭЖ ЭХЛЭВ-

МОХ-оос жил бүр оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх зорилгоор аян өрнүүлдэг билээ. Энэ удаагийн аян нь “Хуулиа дээдлэе, хэрэгжүүлье” уриан дор 10 хоног үргэлжлэх аж. Тус аяны хүрээнд дөрвөн ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд дээрх ажлууд нь эхнээсээ хэрэгжиж эхлээд байгаа гэнэ. Үүнд нэгдүгээрт, Архи, шар айраг болон согтууруулах бусад төрлийн ундааг үйлдвэрлэхийг багасгах болон тэдгээрийг сурталчлахыг зогсоох. Хоёрдахь ажил нь зургаан дүүргийн их дээд сургуулиудын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидалтыг зогсоох” нэрийн дор дэвжээ тэмцээнийг зохион байгуулсан ба энэ сарын 13-ны өдөр шалгарсан зургаан их, дээд сургуулиудын тэргүүн байрны төлөөх уралдаан болох аж. Харин гуравдугаарт хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажил нь 1000 шил, 1000 асуудал бөгөөд тус ажлын хүрээнд нийслэлчүүдийн нэг шөнийн дотор уусан согтууруулах ундааны шилийг Жанжны талбайд цуглуулан, үзэсгэлэн гаргах гэнэ. Ингэснээр Нийслэлчүүд ганцхан шөнийн дотор хэр их архи ууж биеэ махбодио хохироож байгаа болон үүнээс үүдэн гэмт хэргийн гарц нэмэгдэж, хичнээн төгрөгийг архинд үрж байгааг нь бодитоор харуулахыг зорьж байгаа юм. Мөн тэдний хийхээр төлөвлөж байгаа дөрөвдүгээр ажил нь оюутны хотхонд байрладаг оюутны байруудаар шалгалт хийх юм байна. Учир нь анх 2002 онд батлагдсан гэрээгээр бол оюутны байр төвлөрсөн оюутны хотхоныг дэлхийн нийтийн жишигт нийцүүлэн А болон Б бүс гэж ангилсан бөгөөд дээрх бүсүүдэд архи, согтууруулах ундаа худалдаалахгүй байх ёстой хэмээн заасан байж. Гэтэл өнөөдрийг хүртэл тус асуудал нь зөвхөн цаасан дээр л хэрэгжиж байгаа гэдгийг та бид мэднэ. Тиймээс архи согтууруулах ундаа худалдаалж байгаа болон ийм төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа газруудыг МОХ, Нийслэлийн цагдаагийн газар, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагуудаас зохион байгуулж хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хамтран шалгалт хийх аж. Мөн үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах гэнэ. Манай улсад хэдийгээр “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Зар сурталгааны хууль” байдаг боловч хэрэгжихгүй байгаа билээ. Сүүлийн үед иргэдийн эх оронч үзлийг нь ашиглан далд хэлбэрээр архи согтууруулах ундаа худалдаалах болсон. “Заавал ууж үзээрэй. Тэгвэл та түүнээс хэзээ ч салахгүй” гэх мэт оюутан залуусыг шууд архичин болгоход уриалсан суртчилгаанууд гарч байгаа нь маш муу үр дагавартай юм. Архи, согтууруулах ундааг дагалдан хамаг л муу муухай зүйл явж байдаг. Ялангуяа гарч байгаа гэмт хэргийн дийлэнх буюу 80 гаруй хувь нь согтууруулдах ундаа хэрэглэсэн үедээ үйлддэгдсэн байдаг. Тиймээс залууст архи хэрэглэхийг эсэргүүцэн уриалах байтал харин ч өөгшүүлэн аль сайхан үгээр рекламдаж байгаа нь хамгийн учир дутагдалтай асуудал гэж МОХ-ныхон ярьж байна. Монголын хууль гурван хоногийн настай хэмээн шоглон ярьдаг нь инээдэм бус эмгэнэл болсон талаар ч тэд хэлж байсан юм. Оюутан залуус “баасан ах”-ын төрсөн өдөр хэмээн өөрсдөө нэрийдсэн Баасан гаригийн үдэш баар цэнгээний газарт шөнө дөл болтол сууж согтууран хөлчүүрхэж янз бүрийн гэмт хэрэг үйлддэг бөгөөд цаашлаад амь насаараа ч хохирч байна. Тиймээс цаасан дээр байгаа хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх, залууст архи согтууруулах ундааны хор уршгийг ухуулан ойлгуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс МОХ нийт оюутан залуус, иргэдийг энэ үйлстээ уриалж байна. Мөн тус аяны хүрээнд энэ сарын 17-ны өдөр Архи, шар айраг, согтууруулах ундаа үйлдвэрлэгч болон сурталчилагч, хууль хяналтын байгууллага, сэтгүүлчдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг хийх гэж байгаа гэнэ. Залуус нийгмийн үйл хэрэгт оролцон, санаачлага гаргаснаар нийгмээ өөрчилдөг олон жишээг та бид мэдэх билээ. Тиймээс оюутан залуусын төлөөллийн тус аянг иргэд та бүхэн дэмжиж хамтран ажиллах шаардлагатай байна. Өнгөрсөн жил МОХ-оос зохион байгуулсан тус аяны хэрэгжүүлсэн ажлын үр дүн өнөөг хүртэл гарсаар байна. Үүний нэг жишээ нь Нийслэл Улаанбаатар даяараа жилийн нэг өдрийг архигүй өнгөрүүлэх уриалгыг гаргаж байсан юм. Харин өнөөдөр зөвхөн БГД л энэ ажлыг санаачлан сар бүрийн 15-ны өдрийг архигүй өдөр болгон тэмдэглэж байгаа. Тиймээс бусад дүүргүүд ч тус өдрийг тэмдэглэж занших хэрэгтэй юм.

_________________
New YIM Ncaptive@yahoo.com


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.08.08 4:58 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг

Joined: Nov.07.05 6:25 pm
Posts: 266
CALLING ALL INTERNATIONAL STUDENTS STUDYING IN SINGAPORE..!

Are you ready to complete your master degree with Top Ranking Universities in USA?

WE are giving you an FREE ENGLISH COURSE for 6 months!!!!!!!!!!


Email NOW: bbs_edu_sg@yahoo.com


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.11.08 7:26 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Dec.26.07 3:09 pm
Posts: 1729
Location: in Mongolia...
Humuusee MIU-d l bitgii orooroi, JESUS-chin bolj uhne shoo


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.11.08 9:07 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
hov jiv bichej bhiin orond arai heregtei gaigui yum olood capydchij chadku bnuu ter shine mod.

gamezmn gants udaa ch gsn unen ug hellee

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.01.08 11:56 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Mar.19.08 3:00 pm
Posts: 5
hi humunlegiin oroi n angiin tuhai medeelel ogooch . tolbor surgalt heden jil hezee burtgeh g. pl


Top
   
 Post subject: sonirhohod iluudehgui...
PostPosted: May.09.08 6:06 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Dec.26.07 3:09 pm
Posts: 1729
Location: in Mongolia...
Hi guys!!! 10 jilee togsood hyatad orond ochij surii gej bodoj bga bol nadad neg shan sanal bna !!!
Beijing hotod, mgl hun bagatai, surgaltiin zardal busad surguuliin zardluudiig bodvol haritsangui hyamd, hyatad heliig jinhene sain surah (sain gedgiig zugeer ch neg bicheegui shuu, bagsh nar ni hicheelee ih sain zaadag, hyataduud ni ih nohorsog, tusch baidiin) orchintoi neg surguulid oruulj ogch chadna shuu!!! sonirhoj bga oyutan bval PM bicheerei :wd:

please moderatoruudaa bitgii ene bichlegiig ustgaarai, thanks :hi:

_________________
Gamezmn@yahoo.com


Top
   
 Post subject:
PostPosted: May.28.08 4:22 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Nov.06.04 7:08 pm
Posts: 1266
Location: Надаас дээртэй нь учирвал намайг чи мартана даа, Надаас дортой нь учирвал намайг чи санана даа...
Их сургуулиудын вэб сайт хаягуудыг тавиач хө.

_________________
72 дахь ёкозуна Тэрүнофүжи...


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.08.08 3:36 am 
Offline
Гишvvн

Joined: Jan.29.07 4:54 pm
Posts: 4252
Хүмүүнлэг www.humanities.mn
www.unimis.mn (дүнгийх)

_________________
=)


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.28.08 6:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12179
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд


Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагууд
1. Боловсролын их сургууль /2004-2014 он/
2. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль /2004-2014 он/
3. Монгол улсын их сургууль /2004-2014 он/
4. Шинжлэх ухаан технологийн их сургууль /2004-2014/
5. Хүмүүнлэгийн ухааны их сургууль /2004-2014/

6. Хөдөө аж ахуйн их сургууль /2004-2014/
7. Соёл урлагийн их сургууль /2004-2014/
8. ЭМШУИС-ийн харъяа Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны коллеж /2005-2015/
9. Ховд их сургууль /2005-2015/
10. ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь Анагаах ухааны коллеж /2006-2016/
11. Санхүү, эдийн засгийн дээд сургууль /2006-2016/

12. Соёлын дээд сургууль /2006-2016/
13. Дархан-Уул аймаг дахь Техникийн коллеж /2006-2016/
14. Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
15. ЭМШУИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны коллеж
16. МУИС-ийн харъяа Завхан дахь Эдийн засгийн сургууль/ 2006-2016 /

17. Улаанбаатарын их сургууль
18. МУИС-ийн харъяа Орхон аймаг дахь салбар сургууль
19. Дүрслэх урлагийн дээд сургууль
20. Барилгын коллеж
21. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

22. БИС-ийн харъяа Архангай аймаг дахь Багшийн коллеж
23. Хүнсний технологийн коллеж
24. ШУТИС-ийн харъяа Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль
25. Батлан хамгаалахын их сургууль
26. БИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллеж

27. БИС-ийн харьяа Дорнод аймаг дахь Багшийн коллеж
28. Цагдаагийн академи
29. СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж
30. ХААИС-ийн Ховд дахь Алтайн бүсийн салбар
31. Хилийн цэргийн дээд сургууль

Төрийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
1. Монгол-Солонгосын техникийн коллеж
2 . Үйлдвэрлэл урлалын сургууль
3 . Увс аймаг дахь "Улаангом" коллеж

Төрийн бус дээд боловсролын байгууллагууд
1. "Монгол бизнес" дээд сургууль /2004-2014 он/
2. "Отгонтэнгэр" их сургууль /2004-2014 он/
3. Нягтлан бодох бүртгэлийн "Мандах бүртгэл" дээд сургууль /2005-2015/
4. "Улаанбаатар" дээд сургууль /2005-2015/
5. Их засаг их сургууль /2005-2015/

6. Орхон их сургууль /2005-2015/
7."Оточ манрамба" дээд сургууль /2006-2016/
8. Үндэсний биеийн тамирын дээд сургууль /2006-2016/
9. Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль /2006-2016/
10. "Шихихутуг" хууль зүйн дээд сургууль /2006-2016/

11. "Тэнгэр" дээд сургууль
12. Идэр дээд сургууль
13. Дархан коллеж
14. "Евро-Ази" дээд сургууль
15. "Соёл-Эрдэм" дээд сургууль

16. Нийгмийн ухааны коллеж
17 . "Их Монгол" дээд сургууль
18 . "Улаанбаатар-Эрдэм-Оюу" дээд сургууль
19 . "Хархорум" коллеж
20. Бизнесийн дээд сургууль

21 . "Хэл судлаач" дээд сургууль
22 . "Гурван-Эрдэнэ" багшийн дээд сургууль
23 . "Монгол" коллеж
24. "Улаанбаатар-Эрдэм-Судлал" коллеж
25. Монголын үндэсний коллеж

26. "Монгол фермер" коллеж
27 . "Боловсрол" дээд сургууль
28. Хэл, иргэншлийн дээд сургууль
29. Сутай дээд сургууль
30. Монгол-Оросын хамтарсан "Сан" дээд сургууль

31. Компьютерийн техникийн "Цахим" коллеж
32. МҮЭ-үүдийн холбооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургууль
33. Төрийн захиргаа, хотын удирдлагын "Соёмбо" дээд сургууль
34. Чингэс хаан дээд сургууль
35. "Засагт хан" дээд сургууль

36. Олон улс судлалын дээд сургууль
37. Бөхийн "Аварга" коллеж
38. Бөхийн"Шонхор" дээд сургууль
39. "Мон-Алтиус" коллеж
40. "Оюуны өргөө" дээд сургууль

41. "Шинэ иргэншил" дээд сургууль
42. "Зохиомж" коллеж
43. Түшээ дээд сургууль
44. Хөвсгөл аймаг дахь "Далай ван" коллеж
45. Ирээдүй дээд сургууль

46. "Ач" анагаах ухааны дээд сургууль
47. Эдийн засаг, бизнесийн дээд сургууль
48. Баянхонгор аймаг дахь "Хонгор" коллеж
49. "Монголжингоо" коллеж
50. "Билиг" коллеж

51. "Гурвантамир" коллеж
52. С.Зоригийн нэрэмжит "Санко" коллеж
53. "Хангай" коллеж
54. Маргад коллеж
55. Анагаах ухааны Монос дээд сургууль

Нийт 89 сургууль магадлан итгэмжлэгдсэн. 2007-01.20

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.18.08 12:26 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Apr.28.05 7:25 pm
Posts: 432
Sain Baitsgaana uu zaluuchuudaa, ta buhend ene udriin mendiig hurgie.
Angli yum uu Hyatad heleer yaridag Foriegn Policy sudalj suraltsdag, Beijing-n Ih Surguuliin bagsh profesortoi turshlaga soliltsoh huseltei oyutan baival holboo barina uu.

P.S: I think it's a good opportunity ;)


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.27.08 7:57 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.19.05 5:15 pm
Posts: 1177
Location: †Sp@ce†




2008-9-15 нд ХААИС-ийн 50 ЖИЛИЙН ОЙ ГЭЖ НҮСЭР ЮМ БОЛОХ ГЭЖ БАЙГАА ШҮҮ!!!





:angel: :angel: :angel:

_________________
JuSt Do It...
:olympic1:


Top
   
PostPosted: Dec.27.08 5:31 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.01.07 8:49 am
Posts: 595
Location: You know you love me
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль-n ajilladag site-g olood ogooochee!


www.hsum.edu.mn bolku bna!


Top
   
PostPosted: Jan.02.09 3:36 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Dec.31.08 5:44 am
Posts: 4
nada neg asuux yum bnaaa! xagas jileer uwul tugsuj diplomoo awj boldog surguuli bdiimu medexuu? ix chuxal bna! bolwol uul n ulsiin surguuli l bwal zuger bgan yaraltai xereg garsiim


Last edited by wex on Jan.11.09 3:25 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.02.09 3:56 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.19.08 2:16 pm
Posts: 2024
Location: Not found...
Quote:
nada neg asuux yum bnaaa! xagas jileer uwul tugsuj diplomoo awj boldog surguuli bdiimu medexuu? ix chuxal bna!
Ooriigoo xuurax gj bgaa bol yaxav zondooshde.Diplom gargana gd baaxan zar chataar yavj l bdg.Ted nar bur chamaig yamar ch surguuliig ulaan dip-t togsgishd.Gol ni chamd yo ch bxgui.

Suriy gvl chamd xagas jild bol joloonii surguli l toxirox bx.(joloonii unemlex=diplom gj bodood bx shig bn)

Er ni ene l uls ornii doroitol,avliga,ariin xaalga,zalilangiin exlel shu...

_________________
Идэвхгүй байгааг минь уучлагтун


Top
   
PostPosted: Jan.09.09 6:09 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Sep.04.06 7:44 pm
Posts: 490
Location: Chinii hajuud
Mongold bgaa tsoglog oyutan zaluusaa!!!!!!!!!!

Angli helnii ondor medlegtei buyu hudaldaa hiih chadvar saitai 20-32 nasnii eregtei emegtei hymyysees shalgarluulj 1 hyniig America ru ajiliin erhtei daatgaltai visa gargaj ogno. Ternes gadna social security card bugd bagtah uchraas sonirhoj bgaa zaluusaaa holboo bariarai.

Doorhi mail hayg ru oorsdiin tovch taniltsuulga, surch bgaa surguuli yum uu esvel togsson surguulia ymar mergejileer togsson eseh, mon zuragin hamt mail bicheerei.

za amjilt hysie zaluusaa!

email hayg: eejmodeejmod@yahoo.com, sm_ehe@yahoo.com

_________________
Das Leben ist UNBeRECHENBAR!!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 92 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited