|
О.Доржраа: Мазаалайн хойд хөлний мөр хvний тавхайн мөртэй их төстэй
Дэлхийд зөвхөн Монголын� говьд амьдардаг, баавгайн нэгэн өвөрмөц төрөл бий. Тvvнийг мазаалай хэмээнэ. �Улаан ном�-д орсон� нэн ховор энэхvv баавгайн тоо толгой сvvлийн vед эрс цөөрч, мөхлийн ирмэгт хvрээд буй билээ.
Тиймээс өмнө нь сайн судлаагvй байсан мазаалайн амьдралыг нарийн судлах, өсгөн vржvvлэх, хамгаалах ажил хийж байна. НҮБ-ын �Говийн экосиситем ба тvvний шvхэр зvйлийг хамгаалах� төслийн хvрээнд судлаачид говьд ажиллаад иржээ. Уг судалгааны багийн ахлагч, Монголын ховор амьтдыг хамгаалах vндэсний комиссын нарийн бичгийн дарга, эрдэмтэн О.Доржраатай мазаалайн амьдралын талаар ярилцсан юм.
-Мазаалайн тоо толгой сvvлийн жилvvдэд эрс цөөрч байгаа нь юутай холбоотой вэ?
-Говьд ган их болж, мазаалайн гол тэжээл болсон ургамал ховордсон. Тиймээс мазаалай хоол тэжээл хайж, говиор хэсvvчлэн тарга хvч авч чадахгvйд хvрч, өлбөрч vхэх нь ихэссэн. Одоогоос 30-аад жилийн өмнө мазаалай өргөн уудам нутагт тархаж амьдардаг, тоо толгой нь ч олон байсан. Харин энэ жил бидний хийсэн судалгаагаар говийн Атас уул, Шар хулс, Цагаан богд уулын гэсэн 15-16 мянган ам.дөрвөлжин км нутгийн гурван бvсэд л мазаалай амьдарч байгааг тогтоосон.
Идэш тэжээлийн дутагдлаас гадна говьд хvмvvс нутаглах болсон нь энэ амьтанд� тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө vзvvлж, нутгийн зах руу дайжсан. Их говийн нутгийг 1975 онд дархан цаазтай газар болгосон шvv дээ. Үvнээс өмнө хvмvvс мазаалайн доньдыг авах зорилгоор, эсвэл хээр таараад айхдаа буудчихдаг байсан. Дээрх шалтгааны улмаас 1975 оноос өмнө 50 орчим мазаалай хорогдсон мэдээ байдаг. Эдгээрээс vvдэн мазаалайн тоо толгой цөөрч, мөхөхдөө тулаад байна.
-Говийн баавгайн гол идэш тэжээл нь юу байдаг вэ?
-Гол тэжээл нь бажууна, хармаг өвс, хөмvvл. Мазаалай ихэвчлэн ургамлаар хооллодог ч хавар том хөхтөн амьтдын сэг, мэрэгч амьтад, мөн шавьж иддэг. Биднийг говьд ажиллах хугацаанд бороо хургvй, маш гандуу байсан. Мазаалайн гол тэжээл болох дээрх ургамал огт ургаагvй байлаа. 1985 оноос хойш мазаалайг ичээнээс гарах 4-5 дугаар сар, ичээнд орох арваннэгдvгээр сард Их говийн дархан цаазат газрын захиргаанаас нэмэлт тэжээл болох уураг, тос, амин дэм, лууван, эрдэнэ шиш тавьж өгөх болсон.
Мазаалайн vр төлийг аламцаг гэдэг
-Мазаалайн амьдралын хэв маягийг орчин vеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нарийн судлах боломжтой болсон гэсэн. Энэ баавгай ямархуу зан ааштай, хэр зэрэг төлсөг амьтан юм бэ?
-Тиймээ, бид энэ жил хоёр мазаалай барьж, сансрын дохиололтой хvзvvвч зvvсэн, мөн гол байршил болох Баянбvрд, устай газруудад хөдөлгөөнт камер суурилуулж, амьдралын хэв маяг,хvйсийн харьцаа, зан араншин, тархац нутаг зэргийг нь 24 цагийн турш нарийн судлах боломжтой болоод байна. Мазаалай хоёр жилд нэг удаа төллөдөг.
Нэг удаа 1-2 бамбарууш буюу аламцаг гаргана. Гарал vvслийн хувьд бусад баавгайтай харьцуулахад хамгийн эртний төрөл. Гэхдээ биеийн ерөнхий хэлбэр,� хэмжээ, өнгө зvсээр ойн хvрэн баавгайтай төстэй. Монголын говьд олон зуун жилээр амьдарч байгаа говийн уугуул амьтан гэж болно. Амьдралын хувьд их онцлогтой. Мазаалай аламцагаа хоёр нас хvртэл нь бойжуулж, амьдрал таниулсны дараа тусад нь гаргадаг.
Тэр хугацаанд vржилд ордоггvй. Тэд vржлийнхээ vед л хамт явдаг, бусад vед нь бамбарууштайгаа явдаг юм. Зан аашийн хувьд ч өвөрмөц. Харахад удаан болхи ч маш хурдан хөдөлгөөнтэй. Говийн толгод дундуур явахдаа хоёр хөл дээрээ зогсоод бараа хардаг. Бамбарууштайгаа тоглоод л. Ер нь төл багатай амьтан. Одоо тархац газар нь хоорондоо улам алсарсан учраас vржлийн vед нэгийгээ хайж олохгvй байх тохиолдол ч байна. Тиймээс vржил муу явагдаж байгаа нь тоо толгой цөөрөх бас нэг шалтгаан юм. Сонирхуулахад, мазаалайн хойд хөл хvний тавхайн мөртэй хэлбэр, дvрсээрээ ойролцоо байдаг. Өргөн нь дунджаар 12 см, урт нь 21 см, урд хөл нь жижиг, дөрвөлжин. Дунджаар 12х11см харьцаатай байдаг.�
-Одоо манай улсад хэчнээн мазаалай амьдарч байна вэ. Эр, эмийг нь хэрхэн ялгадаг бол?
-Бидний хийсэн судлагаагаар нийт 30-аад мазаалай vлдсэн байна гэж тооцоолсон. Гадаад төрх, шинж тэмдгээр нь хvйсийг ялгаж болдог. Нас гvйцсэн эр мазаалайг эвш, эмийг шармаахай гэдэг.
Мазаалайн цэвэр генийг хадгалж vлдэхийг зорьж байна
-Мазаалайг бие даасан төрөл зvйл болохыг анх хэзээ тогтоосон юм бэ?
-Анх 1990 онд орос, монголын хэсэг эрдэмтэд мазаалайг бие даасан төрөл зvйл болохыг нь тогтоосон. Гэвч vvнийг олон улсын тvвшинд хvлээн зөвшөөрvvлж, өсгөж, хамгаалахын тулд бид генетикийн судалгааны сорьц авч АНУ-ын Айдехогийн их сургууль, Сан-Диего-гийн амьтны хvрээлэнгийн лабораторид шинжлvvлж байна.
-Мазаалайг гаршуулан vржvvлж болно биз дээ. Эсвэл мөхөхөөс сэргийлж баавгайн өөр төрөлтэй эвцэлдvvлж болох уу?
-Энэ онд бид мазаалайг гаршуулан vржvvлэх боломжтой газар нутгийг судалж тогтоолоо. Ингэхийн тулд эхлээд гэмтээлгvйгээр барих хэрэгтэй. Тиймээс бид өөрсдөө мазаалай барих тоөхөөрөмж хийснээ туршиж vзсэн. Уг ажлын бэлтгэлийг хангах, хашаа барих зардлыг Сангийн яамнаас шийдэж өгсөн. Уг зардлаар гадаадаас махчин амьтны хашаа барихад зориулагдсан материал авчирсан байгаа. Тэгэхээр гаршуулах боломжтой гэсэн vг. Ирэх онд мазаалай ичээнээс гарах 4-5 дугаар сарын vед гаршуулах ажил эхэлнэ. Мазаалайн цэвэр генийг хадгалж vлдэх зорилгоор бид генетикийн судалгаа хийж байна.
-Өмнө нь манай говьд хэчнээн мазаалай байсан юм бэ. Говийг дархан цаазат газар болгосноос хойш мазаалайн талаар ямар судалгаа хийв?
-Өмнө нь техник, санхvvгийн асуудал зэргээс vvдэн мазаалайн талаар нарийн судалгаа хийж байгаагvй. Мөн говьд удаан хугацаагаар ажиллаж, судалгаа хийх бололцоогvй байлаа. Гэхдээ тухайн vед 30-аад толгой байсан гэж vздэг. Мазаалайг хамгаалах талаар сvvлийн 5-6 жилд БОЯ-наас илvv анхаарч эхэлсэн нь сайшаалтай.
_________________ ***SAy GoOD-bYE***
|