ер нь тоглоомны интерфейсын хувьд ромтойгоо бараг адилхан. дөнгөж тоглож сурч байгаа бол Англиар тоглоход тохиромжтой гэж бодож байна. Хотуудын чинь хүн ам тоо нь бага байгаа тохиолдолд буюу сэтгэл ханамж нь 100 хувиас дээш (ногоон өнгөтэй) байвал татвараа хамгийн их дээр тавьчих. Мөнгө их ирэх болно. Харин хүн ам өсөөд сэтгэл ханамж шар өнгөтэй болвол ер нь өндөр хэвээр нь байлгаж бай харин цэнхэр өнгөтэй болчихвол татвараа нэг шатаар багасга. нэг хэсэгтээ эргэн ногоон болно. хүн ам чинь дахиад өсөөд цэнхэр болвол дахиад нэг багасгачих. гэхдээ татвараа нормалаас доош болгож болохгүй шүү учир нь маш их алдагдалтай байх болно.
Хот- хотын хувьд хүн ам 50000 гаруй хүртлээ өсдөг, хот байхад хөрөнгийн тал дээр ашиг олоход сайн, сул тал нь мэргэжлийн цэрэг хотоос авч болохгүй, татварыг өөрийн хүссэнээрээ өөрчилж болно, мөн хотын шат бүр үнэгүй гарризон буюу хамгаалтын цэрэг байх салааны тоо өөр. гэхдээ макс нь 6 салаа үнэгүй байлгаж болдог(анхааруулахад мэргэжлийн ямар ч цэрэг үнэгүй байдаггүй зөвхөн militia цэргүүд л үнэгүй байдаг)
Цайз- хүний хувьд макс нь 18-20 мянга байна, хөрөнгө наймааны тал дээр муу өөрөөр хэлбэл income бага гэсэн үг, татварыг өөрчилж болохгүй, тус улсынхаа хамгийн хүчирхэг цэргүүдээ хийдэг төв, ер нь хилээ хамгаалахад зориулалттай гэж ойлгож болно.
нэг юм зөвлөхөд дайсан дайрдаггүй буюу арлууд, дайснаас хол буюу танай бусад хоттой чинь хиллэсэн байвал чамд гэж зөвлөхөд цайзуудаа хот болгочихвол амар байдаг юм. харин дайсантай хиллэсэн байрлалтай цайзуудаа цайз хэвээр нь байлгаж аль болох сайн хамгаалалттай байлгах хэрэгтэй.
агент тус бүрийн үүрэг:
дипломат- ер нэрнээсээ ойлгомжтой байгаа байх, бусад улсуудтай тодорхой нэгэн гэрээ хэлэлцээр хийнэ. үүнд: найрамдлын болон худалдааны гэрээ байгуулах, нутгынх нь талаар мэдээлэл солилцох, дайн зогсоох, тухайн нэгэн улсруу дайрах хүсэлт тавих гэх мэт...
тагнуул(spy) - ер нь зөвхөн хотууд болон айлын армийн талаар бүрэн мэдээлэл олгоно.
алуурчин(assassin) - алуурчинг амьд байлгахад (upkeep) их үнэтэй буюу 200р байлгана. түүний үүрэг дайсны толгойлогчдыг болон тухайн хотод нууцаар нэвтэрч түймэр тавих үүрэгтэй.
худалдаачин (merchant) - үүнийг дээд тал нь 3г байлгаж болдог ба ямар ч upkeep төлөхгүй. түүний үүрэг айлын наймаачдыг дампууруулах эсвэл оролдож байгаад өөрөө дампуурах

, эсвэл түүнийг газрын зураг дээр байгаа ямар нэгэн ашигт зүйл дээр авчраад тавьбал өнжих тус бүрд мөнгө олдог. (gold, copper, wood гэх мэт)
лам сүсэгтэн гэгээнтэн (priest, cardinal, bishop)- тус бүрийнх нь үүрэг ижил гэхдээ cardinal нь илүү үүрэгтэй. гэхдээ cardinal бус нь нэр дэвшиж cardinal болдог. эд нарыг сайжруулахын тулд өөр шашинтны нутаг дээр удаан байж олон хүн өөрийн шашиндаа итгүүлж байж нэмнэ. эсвэл heretic, witch нарыг устгаснаар нэмэгдэнэ. cardinal нь тус бүрдээ бүр Европын поп ламтанд нэр дэвшинэ гэхдээ ердөө 3 нэр дэвшигч байдаг бөгөөд бусад нь сонгууль өгдөг. мэдээж өөрийнхийгөө нэр дэвшүүлэхийн тулд тухайн cardinal-аа цол өндөртэй байлгах хэрэгтэй. (тоглоомд Catholic, Orthodox, Muslim гэсэн 3н том шашин байх бөгөөд маш бага хэсэгт pagan байна)
inquisitor - үүнийг зөвхөн Papal States л гаргах эрхтэй(тоглож болдоггүй улс). ер нь бол сайн хүн бишээ үүрэг нь тухай гэр бүлийн чинь гишүүн болон бусад бүх агентуудыг чинь гүтгэж олны өмнө хороох үүрэгтэй. нэг юм зөвлөхөд гэр бүлийнхээ гишүүдийг inquisitor-с хол байлгах хэрэгтэй.
heretic, witch - эд нар зөвхөн босогчдод үйлчилдэг. үүрэг нь тухайн хотын ардыг мунхруулж бослого энэ тэр гаргахад хүргэдэг. эд нарыг дарахын тулд өөрийн сүсэгтэнгээр эсвэл алуурчнаар устгуулж болно.
хотод бослого гардаг гол шалтгаанууд бол нэг нь дээрхи юм, мөн танай нийслэлээс алслагдсан хотууд, хамгаалалт сул мөртлөө хүн ам олон, татварыг байнгын өндөр байлгасан тохиолдолд, тухайн хот чинь таны шашинтан биш тохиолдолд (өөр шашинтны хот эзэлсэн тохиолдолд өнжих тусам бага багаар танай шашинрүү шилжинэ энэ хооронд хамгаалалт чанга байлгах хэрэгтэй) гэх мэт шалтгаанууд байгаа.
бослого дарахын тулд татвараа зөв зохицуул, хотод аль болох үнэгүй салаа цэргүүдийг үлдээ, дайсантай хиллэдэг бол ахиухан хамгаалалт байлга. ер нь татвар нь нормал дээр мөн үнэгүй 6 салаа цэрэг байршуулсан байхад бослого ерөнхийдөө гардаггүй...
яг сайн заавал энэ тэр бичээгүй бол уучлаарай... гэхдээ бас бага ч болов нэмэр болох байх.
өөр асуух зүйл байвал бичээрэй...