#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.07.26 4:56 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1845 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 571 Дараагийн

Total War-ийн аль ангид илvv дуртай вэ?
Shogun Total War 19%  19%  [ 34 ]
Medieval Total War 8%  8%  [ 14 ]
Rome Total War 34%  34%  [ 61 ]
Medieval II Total War 26%  26%  [ 46 ]
Empire Total War 13%  13%  [ 24 ]
Нийт санал: 179
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.07 7:22 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.25.05 4:17 pm
Бичлэгүүд: 724
Байршил: VENT
Ишлэл:
маргааш Америкд албан ёсоор нээлтэй хийнэ дээ... хэзээ Монголд ирэх юм бол... 9сарын эхээр байх тиймүү??
Margaash bi avjiih yum bna

_________________
Otherwise known as life


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.07 4:34 am 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.07.03 10:56 am
Бичлэгүүд: 51
Байршил: Чиний сэтгэл над дээр бол Миний бие чам дээр…
bi shine toglogch l doo, neg ym asuuyaa, boslogo garaad yadargaataad baixiin yaj darax ve? mon xot bolon tsaizuudad tserguud bairluulaxaar mongo zardag ymuu? er n anxan shatnii toglogchdod zoriulaad information ogooch


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.07 11:30 am 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.24.07 11:56 pm
Бичлэгүүд: 71
ер нь тоглоомны интерфейсын хувьд ромтойгоо бараг адилхан. дөнгөж тоглож сурч байгаа бол Англиар тоглоход тохиромжтой гэж бодож байна. Хотуудын чинь хүн ам тоо нь бага байгаа тохиолдолд буюу сэтгэл ханамж нь 100 хувиас дээш (ногоон өнгөтэй) байвал татвараа хамгийн их дээр тавьчих. Мөнгө их ирэх болно. Харин хүн ам өсөөд сэтгэл ханамж шар өнгөтэй болвол ер нь өндөр хэвээр нь байлгаж бай харин цэнхэр өнгөтэй болчихвол татвараа нэг шатаар багасга. нэг хэсэгтээ эргэн ногоон болно. хүн ам чинь дахиад өсөөд цэнхэр болвол дахиад нэг багасгачих. гэхдээ татвараа нормалаас доош болгож болохгүй шүү учир нь маш их алдагдалтай байх болно.

Хот- хотын хувьд хүн ам 50000 гаруй хүртлээ өсдөг, хот байхад хөрөнгийн тал дээр ашиг олоход сайн, сул тал нь мэргэжлийн цэрэг хотоос авч болохгүй, татварыг өөрийн хүссэнээрээ өөрчилж болно, мөн хотын шат бүр үнэгүй гарризон буюу хамгаалтын цэрэг байх салааны тоо өөр. гэхдээ макс нь 6 салаа үнэгүй байлгаж болдог(анхааруулахад мэргэжлийн ямар ч цэрэг үнэгүй байдаггүй зөвхөн militia цэргүүд л үнэгүй байдаг)

Цайз- хүний хувьд макс нь 18-20 мянга байна, хөрөнгө наймааны тал дээр муу өөрөөр хэлбэл income бага гэсэн үг, татварыг өөрчилж болохгүй, тус улсынхаа хамгийн хүчирхэг цэргүүдээ хийдэг төв, ер нь хилээ хамгаалахад зориулалттай гэж ойлгож болно.

нэг юм зөвлөхөд дайсан дайрдаггүй буюу арлууд, дайснаас хол буюу танай бусад хоттой чинь хиллэсэн байвал чамд гэж зөвлөхөд цайзуудаа хот болгочихвол амар байдаг юм. харин дайсантай хиллэсэн байрлалтай цайзуудаа цайз хэвээр нь байлгаж аль болох сайн хамгаалалттай байлгах хэрэгтэй.


агент тус бүрийн үүрэг:

дипломат- ер нэрнээсээ ойлгомжтой байгаа байх, бусад улсуудтай тодорхой нэгэн гэрээ хэлэлцээр хийнэ. үүнд: найрамдлын болон худалдааны гэрээ байгуулах, нутгынх нь талаар мэдээлэл солилцох, дайн зогсоох, тухайн нэгэн улсруу дайрах хүсэлт тавих гэх мэт...

тагнуул(spy) - ер нь зөвхөн хотууд болон айлын армийн талаар бүрэн мэдээлэл олгоно.

алуурчин(assassin) - алуурчинг амьд байлгахад (upkeep) их үнэтэй буюу 200р байлгана. түүний үүрэг дайсны толгойлогчдыг болон тухайн хотод нууцаар нэвтэрч түймэр тавих үүрэгтэй.

худалдаачин (merchant) - үүнийг дээд тал нь 3г байлгаж болдог ба ямар ч upkeep төлөхгүй. түүний үүрэг айлын наймаачдыг дампууруулах эсвэл оролдож байгаад өөрөө дампуурах :razz: , эсвэл түүнийг газрын зураг дээр байгаа ямар нэгэн ашигт зүйл дээр авчраад тавьбал өнжих тус бүрд мөнгө олдог. (gold, copper, wood гэх мэт)

лам сүсэгтэн гэгээнтэн (priest, cardinal, bishop)- тус бүрийнх нь үүрэг ижил гэхдээ cardinal нь илүү үүрэгтэй. гэхдээ cardinal бус нь нэр дэвшиж cardinal болдог. эд нарыг сайжруулахын тулд өөр шашинтны нутаг дээр удаан байж олон хүн өөрийн шашиндаа итгүүлж байж нэмнэ. эсвэл heretic, witch нарыг устгаснаар нэмэгдэнэ. cardinal нь тус бүрдээ бүр Европын поп ламтанд нэр дэвшинэ гэхдээ ердөө 3 нэр дэвшигч байдаг бөгөөд бусад нь сонгууль өгдөг. мэдээж өөрийнхийгөө нэр дэвшүүлэхийн тулд тухайн cardinal-аа цол өндөртэй байлгах хэрэгтэй. (тоглоомд Catholic, Orthodox, Muslim гэсэн 3н том шашин байх бөгөөд маш бага хэсэгт pagan байна)

inquisitor - үүнийг зөвхөн Papal States л гаргах эрхтэй(тоглож болдоггүй улс). ер нь бол сайн хүн бишээ үүрэг нь тухай гэр бүлийн чинь гишүүн болон бусад бүх агентуудыг чинь гүтгэж олны өмнө хороох үүрэгтэй. нэг юм зөвлөхөд гэр бүлийнхээ гишүүдийг inquisitor-с хол байлгах хэрэгтэй.

heretic, witch - эд нар зөвхөн босогчдод үйлчилдэг. үүрэг нь тухайн хотын ардыг мунхруулж бослого энэ тэр гаргахад хүргэдэг. эд нарыг дарахын тулд өөрийн сүсэгтэнгээр эсвэл алуурчнаар устгуулж болно.




хотод бослого гардаг гол шалтгаанууд бол нэг нь дээрхи юм, мөн танай нийслэлээс алслагдсан хотууд, хамгаалалт сул мөртлөө хүн ам олон, татварыг байнгын өндөр байлгасан тохиолдолд, тухайн хот чинь таны шашинтан биш тохиолдолд (өөр шашинтны хот эзэлсэн тохиолдолд өнжих тусам бага багаар танай шашинрүү шилжинэ энэ хооронд хамгаалалт чанга байлгах хэрэгтэй) гэх мэт шалтгаанууд байгаа.

бослого дарахын тулд татвараа зөв зохицуул, хотод аль болох үнэгүй салаа цэргүүдийг үлдээ, дайсантай хиллэдэг бол ахиухан хамгаалалт байлга. ер нь татвар нь нормал дээр мөн үнэгүй 6 салаа цэрэг байршуулсан байхад бослого ерөнхийдөө гардаггүй...


яг сайн заавал энэ тэр бичээгүй бол уучлаарай... гэхдээ бас бага ч болов нэмэр болох байх.

өөр асуух зүйл байвал бичээрэй...

_________________
Lost Soul


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.07 3:44 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 10:38 pm
Бичлэгүүд: 438
Байршил: Дэлхи хэмээх гарагт
UNREST


Distance From Capital: Нийслэл хотоос хамаарч unrest үүсдэг. Иймээс нийслэлээс хол байгаа хотуудыг цайз болговол хянахад илүү амар. Учир нь цайзад distance from capital функц бага үйлчилдэг. Эзэнт гүрэн томрохын хирээр нийслэл хотоо аль болох төвд нь байрлуулах хэрэгтэй.

Squalor: Үүнийг та яаж ч чадахгүй, хүн ам ихсэхийн хирээр бохирдол үүснэ. Миний баримталдаг тактик бол ферм хэзээ ч барьдаггүй. Ферм хүн амыг дэндүү хяналтгүй өсгөдөг. Татвараа аль болох very high байлгахыг зорих хэрэгтэй. Ингэснээр хүн амын өсөлтийг дарж болно. Medieval-ийн Romе-оос ялгаатай нь хотоос хотод хүн ам зөөж болдоггүй. Ром дээр бол их хүнтэй хотоос бөөн 100 хүнтэй тариачин үйлдвэрлээд бага хүнтэй газар disband хийж тухайн хотын хүн амыг дураараа өсгөдөж улмаар cultural penalty-г арилгадаг.

Захирагчийн нөлөө: Ер нь chivalry-гаасаа илүү dread нь гоё. Хоёулаа civil order сайн байдаг ч chivalry-тай захирагчаас болж хотын хүн амын өсөлт өндөрсдөг. Яахав том хотод бол хэзээ ч chivalrous захирагч тавьж болохгүй. Дандаа dreadful жанжин томилох хэрэгтэй. Жанжныг чивалрос болгохын тулд хялбар арга нь Загалмайтны аян дайнд явуулах. Цаашлаад Ромоос ялгаатай нь Жанжны тойрон хүрээлэгч нарыг бие биенд нь дамжуулдаггүй болсон байнлээ. Ром дээр бол хөгшрөөд ирэхээр нь муу нөлөөтэй тойрон хүрээлэгч нарыг чихээд сайнуудыг нь залуу хүнд өгдөг байсан. Цаашлаад хотын шашинд захирагчийн piety чухал үүрэгтэй.

Civil Unrest: Дайсны тагнуул хотод орж ирснээр анрест үүсдэг, улаан өнгөтэй зөрсөн сэлэм. иймээс чухал хотуудтай чадварлаг тагнуулчаараа нэг эсвэл хоёроор нь сөрөг тагнуул тавь. Тэгвэл дайсны лаг тагнуулууд орж ирээд үхэцгээдэг. Тагнуулыг ассасиндэнэ гэдэг бүтэшгүй ойлголт.

За эдгээрийг мэдэж байхад хотуудад чинь бослого хөдөлгөөн гарна гэж гонжын жоо.

Худалдаачин бол бараг хэрэггүй эд дээ, олж байгаа мөнгө нь сайн даа л 800 флоринс хүргэж үзсэн (Унгараар тоглоод Багдадаас торго оруулж ирж байсан)

Америк тивийг нээгээд шальтай давуу тал байдаггүй юм билээ.

Нөхдөө хэн нэгэн завтай нь guild -уудын тухай тайлбарлаарай. Миниий хамгийн их босгодог guild

Assassin's Guild
Swordman's Guild
Theologian Guild
Spy Guild
Horse Breeding Guild

Тоглоход хамгийн амархан улс Англи, хамгийн хэцүү нь Венец, Орос, Турк гурав. Монголчууд, Төмөрийнхөн гэж том аюул орж ирээд ёстой самрана шүү дээ.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.07 6:06 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.24.07 11:56 pm
Бичлэгүүд: 71
Харин тхх ...

би дараах guild -г барьдаг.

Merchant's Guild-н давуу талууд тухайн хотод барилга барих үнийг хямдруулж өгдөг мөн худалдаачдыг хавьгүй өндөр мэдлэгтэйгээр гаргадаг юм.

Swordsman's Guild-н цэргүүдийг мэдээж сайжруулна гэсэн үг ш дээ. харин нэг газар төв буюу headquarter-г нь барьвал ганц тэрний тусламжтайгаар бүх хотдоо swordsman's guild барьсан юм шиг нөлөөтэй.

Theologian's Guild-г бол ер нь Catholic шашинтан улсаар л тоглоход хэрэгтэй. учир энийг барьсан байхад арай бэлтгэгдсэн priest гардаг өөрөөр хэлбэл cardinal preferatii болгоход дөхөм гэсэн үг(поп ламтангийн суудалд нэр дэвшигч).

Horse Breeders' guild- бол морьтон цэрэг гаргах дуртай хүмүүсд маш их хэрэгтэй учир нь энэ барилга морьтонгуудыг чинь илүү туршлагатайгаар бэлтгэдэг.

Alchemists guild- энэ бол галт зэвсэг барьсан нөхдүүдийг чинь сайжруулийшд.

Hospitallers knights guild- энэ бол анхны христийн шашинтны аян дайн гарсаны дараа бий болдог бөгөөд Hospitaller Knights хэмээх маш сайн морьтонгууд гаргадаг. (зөвлөхөд Templar Knights-г барьсаны хэрэггүй учир нь цэргүүдийнх нь хүч адилхан ч Hospitaller нь хотод public health нэмдэг юм.)




Америк тив 2н хооронд хальт нээгддэг болхоор сонирхолгүй байдаг юм.
бас тоглоомчиддоо зөвлөхөд кодгүйгээр өнжилтийг нь их болгоод тогловол гоё урамтай байдгийн... гэхдээ тэр бол үнэндээ хүн хүний сонирхол л доо... :mrgreen:

_________________
Lost Soul


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.07 7:46 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
Бичлэгүүд: 7857
Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Манайх руу бүх л улс дайрах юм... Польш, Унгар, Венец, Сицили, Португаль гээл... Ариун Ром, Милан хоёрыг устгаад байна. Эд яагаад манайх руу бүгдээрээ дайраад байна вэ?

Бас папдаа яаж итгэл олох вэ?


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.07 7:52 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
Бичлэгүүд: 7857
Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Яасан, та нар Kingdoms тоглоцгоосон уу?


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.07 7:55 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
Бичлэгүүд: 7857
Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Зарим улс өдөөд байхаар цохичихмоор санагдах юм... Гэтэл пап excommunicate (сүмээс гадуур болно, дээр үед улсууд сүм хийдээс ихээхэн хамааралтай байсан тул ийм болвол ямар ч хамгаалалтгүй болно гэсэн үг. Хэн ч ирээд дайрсан папад падгүй) хийнэ гээд айлгаад байдаг. Яахуу?


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.07 9:03 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.24.07 11:56 pm
Бичлэгүүд: 71
тийм үед дайнаа зогсоох л хэрэгтэй дээ... харин дайнаа зогсоочоод тэднийг дайрахыг нь хүлээ... тэд нар эхэлж дайн зарлавал excommunicate гэж сүрдүүлэх ёсгүй дээ. Папдаа 10000 цаас ч юм 20г ч юм уу бэлэглэчих тэгээл нэг хэсэгтэй гайгүй... :lol:


kingdoms кибех зах-д ирсэн юм болов уу?? тэгэж байгаад очиж үзнээ...


зүгээр сууснаас зүлгэж сууя гэгчээр би өөрийнхөө тоглож байгаа талаар бичлээ...
яг одоо би Орос маам нараар хядалцаж байна... 23н нутагтай... харин венеци Иерусалем-г авчаад нээрээ тэндээ ноёрхож байнаа... Египт, Туркийг устгаад нутгийг нь авцан байна гэхээр одоо юу гэсэн үг вэ??? гэхдээ удахгүй манай Монголчууд орж ирхээр яана даа яана :lol: ...
харин би бас муу ч үгүй Англи, Шотландыг балкат болгочихсон одоо усаар Moors -руу дайрах гээд байж байна... :mrgreen: Эд нар Потугалийг устгачихсан Испанитай хядалцаж байх юм гэтэл Испани нь Европруу дайраад Францтай нухалцаад байхын бөгсийг нь ухаад байгааг анзаарахгүй л байгаа юм байхдаа...
одоогийн байдлаар Турк, Египт, Португаль, Англи, Шотланд, Милан, Польш нар мажийчихсан байна гэж... харин Ариун Ромын эзэнт гүрэн Ragusa хэмээх хамгийн сүүлийнхээ цайзаа мөн сүртэй хамгаалж байнаа...

Би уулна Iraklion хэмээх арлыг эзэлчий их сайн байршилтай юм гэсэн чинь Венецийн 10000 гаруй цэрэг бол байнаа... ойртохоос айв :razz:

статистикаа харсан чинь 139 хожиж 86 хожигдсон байна. ямар ч байсан хожсон нь хожигдсоноосоо хавьгүй илүү байна. Оросоор тоглох ч үнэн хэцүү л юм байна. Дани хажуу талаас дайраад Thorn-г нээрээ лайтай булаацалдаж байна.

Миний дипломат харьцааны хувьд бол Паптай андын гэрээтэй, Испани, Byzantine Empire-тай мөн адил андын гэрээтэй. Дани, Венец-тэй дайсагнаж байноо тэгээд бусадтай нь худалдаа хийх гэрээтэй. Европтой Thorn, Halych, Iasi хэмээх 3 цайзаар хиллэчихсэн Halych, Iasi-руу хэн ч дайрах ч үгүй юм (сайн л биз :lol: ) харин Thorn-г Данитай булаацалдаал байх бололтой. Би тэдний Stockholm-г авчихсан бас ардаас нь ухаал байж байна... зооз миний байдал бол нэг иймэрхүү байна.

Бусад гамеруудынх ямаршуу байна даа???

_________________
Lost Soul


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.07 9:06 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.24.07 11:56 pm
Бичлэгүүд: 71
та бүхнийг кодгүй тоглодог гэж найдаж байгаа шүү... гэхдээ энэ хүн хүний сонирхол л доо...

_________________
Lost Soul


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.07 10:25 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.04.05 9:44 pm
Бичлэгүүд: 721
Би уул нь тоглоод бараг дуусгаж байсан. Тэгсэн та нарын бичсэн зүйлүүдийг уншаад дараа дараагийн хувилбаруудыг нь тогломоор санагдчихлаа. Даанч ажил хичээл гээд зав гарахгүй байхдаа. Гэхдээ гаргаад энд сайхан бичнээ. Би та нарын эгнээнд элснээ.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.07 11:08 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.24.07 11:56 pm
Бичлэгүүд: 71
TW-н цувралууд угаасаа хамгийн гоё тоглоом... НБА энэ 2с өөр тоглоом тоглодоггүй хүн байгаа юм би гэдэг. :mrgreen:

зааз тэр ч яахав тоглоод янз бүрийн асуух юм байвал асуугаарай...

_________________
Lost Soul


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.07 9:33 am 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.16.06 12:43 pm
Бичлэгүүд: 46
Байршил: Call 88859677 for friendly R:TW, M:TW2 match
Hahaha, end neg hesegtee orj irsengui, M:TW2 nudeed l. :lol: Odoogiin baidlaar bi Eqypt, Spain, Moors, Russia, France, Poland, Venice, Byzantines nariin campaignuudiig duusgasan. HRE-g odoo togloj baina. Ali bolohoor hurdan Gothic Knights, ba Reiters-uudiig gargaj uzmeer baina l daa. Edgeer ulsuudiintalaar nadaas yuch hamaagui asuugaarai.

Medeej Multiplayereer bas togloj baigaa. Daanch nadtai togloh zav gargadag hun 1 ees iluugui, jaahan uidaad. Argaa baraad custom games-eer computertei nudeltsej baina. Medeej Comp-d iluu mongo ogood. :col: Humuustei togloh ni havigui iluu l dee...

Oortoo "EL_Bandito the Fanatical Jihadist" hoch ogson. Egypteer togloj baihdaa sav l hiivel Imam-aaraa Jihad zarluulaad buruu nomtnuudiig tsaash ni haruulj baisan yumaa. Minii ger buliin gishuudiin tal ni "Holy Warrior" tsoltoi bolood l, neg Jihad bolgond 90-eed unit-uuded unegui tsol nemegdeedl...Jihad goe shuu. :wd: Mongoor bas shagnuulna. Mongolchuud M:TW2-d laliin sashintai tul, ted bas Jihadad oroltsno.

Aa tiim, ta nart M:TW2-iin no cd patch 1.2 baigaa yu? Zarim "bug"-uud yadargaatai bainaa.

_________________
Best damn Total War player.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.07 9:48 am 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.24.07 11:56 pm
Бичлэгүүд: 71
Лалын шашинтнуудаар бол Moors л хамгийн хүчтэй юм байгаашд camel gunners гээл мөн тэр Christian Guard нь мангар хүчтэй... Тоглоомны хамгийн 2 хүчтэй нь Christian Guard, Conquistadors юмшдаа :mrgreen:

_________________
Lost Soul


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.07 9:57 am 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.16.06 12:43 pm
Бичлэгүүд: 46
Байршил: Call 88859677 for friendly R:TW, M:TW2 match
Yag zov. Tedniig diileh yavgan tsereg lav baihgui. Harin morin tsereguud neg zov Charge hiivel, hechneen attack defense saitai ch gesen "Um Mani" bolno doo.

_________________
Best damn Total War player.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.07 2:19 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Та нарын армын зардал хэр их гарч байна? Олон улстай хиллээд дайны байдалтай байхад цэргийн зохицуулалтаа хэрхэн хийж байна. Аа бас эдийн засгын vзvvлэлт дээр тэр êоррупшин гээд хээл хахууль мєн биздээ? Тэр юунаас шалтгаалж тэгж их болоод байна вэ? Тэрийг яаж бага барих вэ?


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.07 2:38 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.07.03 10:56 am
Бичлэгүүд: 51
Байршил: Чиний сэтгэл над дээр бол Миний бие чам дээр…
Rome-ийг бодвол Medieval-ийн spearmen их сайжирсан юм шиг санагдлаа. Би ром дээр явган цэрэг бараг хийдэггүй байсан. Баахан морьтой цэргээр уулгалаад дайрахад яадаг ч байсан хождог байсан бол medieval дээр ч тэгнэ гэж байхгүй дэг ээ.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.07 2:43 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Морин цэргээр дайрахдаа эхлээд дайсныхаа єєдєєс явган цэрэг оруулж зууралдуулж эцээснийхээ дараа хажуу бєєрнєєс нь болж єгвєл дайсны ард талаас 2-3 унит морин цэрэг оруулбал тэр тулааны ялалт танайх болох бvрэн боломжтой. Аль болох дайсны цэргvvд сульдсан vед тэгж дайрвал сайн.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.07 3:23 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.24.07 11:56 pm
Бичлэгүүд: 71
corruption гэдэг нь гай гамшиг... газар хөдлөлт, үер энэ тэр байх гэж боддын тэрийг багасгаж ихэсгэж болдоггүй санагдана...

харин морьтоны хувьд бол хавьгүй үнэмшилтэй болсон учир нь Ром дээр Генерал дагалдагч нартайгаа дангаараа бараг нэг арми явган цэргийг устгаж болхоор байдаг харин Медиевал дээр бол өөр... арай бодит болсон. Морьтонгоор өөдөөс нь дайрах хэрэгтэй заавал ямар нэгэн явган цэрэг ашигла. мөн морьтон гаргахдаа charge-н хүчийг харж байгаад морьтонгоо авч бай.

Эсвэл олон тооны морьтонг урт жаднаас бусад хүмүүсрүү дайруулж болно тэдний сэтгэл зүйд их нөлөөлдөг бөгөөд зугтахад хүрдэг. ганц хоёр салаа бол одоо ром шиг хүчтэй байж чадахгүй.

_________________
Lost Soul


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.07 6:04 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
2-3 салаа морьтонгоор цэрэг уруу дайрна гэсэн нь бусад цэрэгт бvслэгдэх эргээд єєрєє зууралдаанд ороход сэргийлж тэндээс хялбар гарч болох бусад морьтонгоо нєєцлєхєд хэрэгтэй.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.07 2:22 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
Бичлэгүүд: 7857
Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Ишлэл:
Та нарын армын зардал хэр их гарч байна? Олон улстай хиллээд дайны байдалтай байхад цэргийн зохицуулалтаа хэрхэн хийж байна. Аа бас эдийн засгын vзvvлэлт дээр тэр êоррупшин гээд хээл хахууль мєн биздээ? Тэр юунаас шалтгаалж тэгж их болоод байна вэ? Тэрийг яаж бага барих вэ?
Corruption гэдэг чинь авилгал шүү дээ. Танай хот нийслэлээс хэр хол байна, төдий чинээ авилгалд идэгдэнэ. Тийм болохоор хуулийн бонустай (law bonus) сүм, элдвийн барилга барих хэрэгтэй. Бас хуульч дагуултай захирагч тавих хэрэгтэй. Тэгвэл багасна.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.07 3:36 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Тэгвэл хэцvvхэн л юм байна даа. Германаар мап дуусгаж байхад тэр авилгал бvvр 100 мянга гарчихсан явж байсан.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.07 3:51 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.24.07 11:56 pm
Бичлэгүүд: 71
German gej Holy Roman Empire uu?
onoodor amjsangyi margaash yavj Kingdoms avnaa :mrgreen:

_________________
Lost Soul


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.06.07 12:00 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.24.07 11:56 pm
Бичлэгүүд: 71
Мээдкү тэр sunnyshop руу очиж авнаа... киберд одоо ирсэн байлгүй дээ...

_________________
Lost Soul


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.06.07 10:30 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.24.07 11:56 pm
Бичлэгүүд: 71
за кибер дээр очоод бичүүлчлээ суулгачихлаа бүгд нийлээд 11.7 гб болж байна... тоглож үзээд сэтгэгдэлээ бичих шиг болох шиг болий... ингээд тоглолоо түр баяртай :mrgreen:

_________________
Lost Soul


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.07.07 9:30 am 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.24.07 11:56 pm
Бичлэгүүд: 71
ёоох гоё тоглох гэсэн чинь кибер -д бичүүлсэн DVD нь crack-даагүй юм байна шдээ... новш гэж кибер очиж лавлахаас бөөн гай... :crysad: :crysad: :crysad: :xmad: :xmad: :xmad:

_________________
Lost Soul


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1845 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 571 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр