www.olloo.mn
Уул уурхай : » Оюутолгой хийгээд таагvй сэтгэгдлvvд…
--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2007-04-16 09:12:37 , Мэдээний дугаар: #53587
“Айвенхоу майнз” компани Монголын Засгийн газар болоод Монголын ард тvмэнд Оюутолгойн орд газрын 34 хувийг єгєхєє Хєрєнгє оруулалтын гэрээний анхны хувилбараар баталгаажуулсан.
Єнгєрсєн долоо хоногт єрнєсєн энэхvv таатай мэдээлэл зарим нэгэн хvнд, тэр дундаа уул уурхайн салбарынхны хувьд таагvй мэдээ болон хувирчээ. Нэр болоод аж ахуйн нэгжээ шууд зарлан байр сууриа илэрхийлэхээс татгалзаж тус салбарт хvчин зvтгэгчид урт удаан хугацааны хvлээлтийн эцэст ийм мэдээ дуулна хэмээн санаагvй бололтой. Улмаар “Хєрєнгє оруулалтын гэрээ байгуулахад хэцvv байна”, “34 хувиа тєрийн мэдэлд шилжvvлэхэд хайран шvv дээ” гэх зовлонг єєр хоорондоо хэлэлцэж, хєрєнгє оруулагчийн эрх ашиг хэмээх томъёоллыг vнэд хvргэх гэж хамтдаа зvтгэж байсан гол багана нь маань замын дундаас байр сууриа єєрчлєв гэсэн дvгнэлтийг уул уурхайн салбарынхан хийж буй гэнэ.
Бvр тодруулбал, “Айвенхоу майнз” компани яагаад, юуны учир гэнэт 34 хувиа Монголд бэлэглэх болов гэх асуулт тэдний хувьд УИХ-аас богино хугацаанд хэлэлцэж, баталсан гэнэтийн ашгийн 68 хувийн татварын дайны цохилт болон буужээ. Учир нь, Монголын Засгийн газар болон “Айвенхоу майнз” компанийн хооронд байгуулах Хєрєнгє оруулалтын гэрээ цаашид хєрєнгє оруулагчдын хувьд гарын авлага болж явах ёстой vндсэн загвар байх нь гарцаагvй. Иймд одоогийн байдлаар стратегийн гэж тодотгоод байгаа бvх ордоос тєр шууд 34 хувийг нь эзэмших хатуу “дэглэм” тогтвол яах вэ гэсэн айдас хєрєнгє оруулагчдыг тvгшээд буй нь энэ аж. Энэ айдас зєвхєн гадаадын бус дотоодын хєрєнгє оруулагчдыг ч чичрvvлж байгаа нь нууц биш.
Хэдийгээр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх vеэр гэрээний тєслийн агуулга єєрчлєгдєж болох ч “Айвенхоу майнз” болон “Рио Тинто”-гийн хамтдаа гаргасан шийдвэр нь Монголын Засгийн газарт 34 хувиа “бэлэглэх”. Тэгэхээр Оюутолгойн орд газар дахь “Айвенхоу майнз”-ын хувь хэд байх вэ гэсэн асуултад хариулах хэрэгтэй болж ирнэ. Энэ тохиолдолд нэгэнт Хєрєнгє оруулалтын гэрээг Монголын Засгийн газартай байгуулсан тохиолдолд “Рио Тинто” єнєєдрийн эзэмшиж буй 303 сая ам.доллараар худалдаж авсан 9,9 хувиа 33 хувь хvртэл нэмэгдvvлж, улмаар 1.5 тэрбумыг “Айвенхоу майнз”-д шилжvvлэх гэрээг єнгєрсєн онд хийснийг сануулах хэрэгтэй биз. Эндээс vзвэл Монголын Засгийн газар, “Айвенхоу майнз, “Рио Тинто” гэсэн гурван хамтрагч Оюутолгойн орд газрыг 34:33:33 гэсэн хувиар хамтран эзэмших эхний хувилбарыг єнгєрсєн долоо хоногт бий болгосон гэж ойлгож болох нь ээ. Гэхдээ олон улсын хєрєнгийн биржээс хувьцаа худалдан авсан олон мянган бичил хувьцаа эзэмшигчийг энд тооцоогvй гэдгийг тодотгох хэрэгтэй. Мєн хэлэлцээрийн явцад хєрєнгє оруулагч тал Монголын Засгийн газарт Оюутолгойн 34 хувийг худалдаж авах саналыг тавьж байсныг Сангийн яамны тєрийн нарийн бичгийн дарга Ч.Хvрэлбаатар сэтгvvлчдэд хэлж байсныг дуулгахад илvvдэхгvй болов уу.
Ийнхvv зєвхєн орд газраар тогтохгvй 2015 онд ашиглалтад орох ёстой зэс хайлуулах vйлдвэрийн 34 хувийг нь эзэмших эрх Монголын Засгийн газрын ємнє нээлттэй боллоо. Энэ бол зєвхєн урьдчилсан дvр зураг.
Тэгвэл гэрээ хэлэлцээр цаашид хэрхэн vргэлжлэх бол. УИХ-аас гэрээнд єєрчлєлт оруулахгvй батлах нь юу л бол. Дээр нь, Vндэсний аюулгvй байдлын зєвлєл санал бодлоо нэмэрлэх нь гарцаагvй. Тэр дунд “Айвенхоу майнз” бид 34 хувиа бэлэглэж байгаа гэдэг тайлбараа vнэд хvргэж, гэрээний тєслийг албан ёсны болгохыг хvсэх нь дамжиггvй. Тэгээд ч ажлын хэсэгт орсон аль аль тал нь “Энэ бол Эрдэнэтийн гэрээнээс илvv ашигтай нєхцєлийг Монголын ард тvмэнд амлаж байгаа тєсєл” хэмээн дуу нэгтэйгээр баталж байгаа. Энэ бол Хєрєнгє оруулалтын гэрээний анхны тєслийн хvрээнд явж буй таатай мэдээ.
Таагvй мэдээ юу болохыг нийтлэлийн эхэнд тайлбарласан. Тэрхvv уул уурхайн салбарынхны таагvй сэтгэгдэл дээр эцэст нь дахин нэг хардлага бий болсныг хvргэе. Тэр хардлага бол “Vнэхээр Монголын тєрд 34 хувиа шууд єгч байгаа нь vнэн vv” гэх эргэлзээ. Vvнийг зарим нэг хэвлэлд “Эргэн тєлєгдєх нєхцєлтэйгээр, Монголын тєр ирээдvйн орлогоосоо тєлнє” гэсэн тайлбарыг хийснээс харж болно. Харин хоёр талаас байгуулсан ажлын хэсгээс хийлгэсэн хэвлэлийн бага хурлаар “Монголын тєр Оюутолгойн 34 хувийг vнэ тєлбєргvй эзэмших эхний алхам хийгдлээ” гэсэн мэдээг олон нийтэд хvргэсэн.
Иймд цаашид стратегийн гэх томъёололтой бvх орд газруудын 34 хувийг тєр эзэмшээд байх уу. Мєн тэрхvv 34 хувь нь Монголын Засгийн газарт хєрєнгє оруулагчийн зvгээс барих бэлэг vv, аль эсвэл олон нийтийн ємнє “бэлэг” гэж зарлах далд тохиролцоо юу гэдгийг нэг мєр болгох хэрэгтэй бололтой. Учир нь, Хєрєнгє оруулалтын гэрээнд монголчууд эргэлзэж байсан бол эргээд хєрєнгє оруулагчид vл ойлгогдох байдалд татагдан орж мэдэх нь ээ.
Ардын эрх сонин 75 /607/
Г.Отгонжаргал