ШУТИС-ийн номын сангийн єнєєгийн байдал
ШУТИС-ийн номын сан нь єнєєдєр 1,160 суудал бvхий 12 уншлагын танхим, 12 номын фонд, 33,000 орчим тєрлийн 350,000 гаруй ном, электрон мэдээллийн материалуудтайгаар vйл ажиллагаагаа явуулж байгаа боловч 20,000 оюутан, 1,000 гаруй профессор багш нарын тоотойгоо харьцуулахад ялангуяа тєв байруудын хэсэгт номын сангийн суудлын тоо хvрэлцээ муутай, vйлчилгээ нь сvvлийн vеийн техник технологиор тоноглогдож чадаагvй, ном фондын баяжуулалт сvvлийн жилvvдэд хангалттай хийгдэж чадаагvй зэрэг хvндрэлтэй байдлууд бий болоод байгаа болно.
Энэ бvхнээс vvдээд ШУТИС-ийг 2010 он хvртэл хєгжvvлэх мастер тєлєвлєгєєний зорилтын дагуу манай сургуулийн эрдмийн зєвлєл орчин vеийн номын сангийн цогцолбор байгуулах шийдвэрийг 2003 онд гаргасан бєгєєд сургуулийн удирдах зєвлєл энэ шийдвэрийг дэмжиж хvлээн авсан болно.

2003 оноос хойшхи сvvлийн 3 жилийн тєсєвт жил бvр 150-230 сая тєгрєгийг тусгуулан батлуулж тодорхой хуримтлалыг бий болгосон. Vлдэх хєрєнгийн эх vvсвэрийн тухайд манай бvтээгдэхvvнийг хvлээн авдаг бизнесийн байгуулга, манай тєгсєгчид, оюуныг дээдэлдэг хvмvvсийн дэмжлэгийг авах, тодорхой хэсэгт арилжааны банкуудаас зээл авах зэргээрбvрдvvлж єєрийн vйл ажиллагааны орлогоос 5-6 жилд зээлийн тєлбєрєє тєлж барагдуулах бололцоотой гэсэн тооцоо бий. Барилгын зураг тєсвийг манай архитекторч багш нар боловсрууллаа.
Номын сангийн шинэ цогцолборын нийт тєсєвт єртєг нь 2.5 миллиард орчим тєгрєг байх болно.
Шинэ цогцолборын тухай
ШУТИС-ийн номын сангийн шинэ цогцолбор нь 2007 оны 9 сарын 1-нд ашиглалтанд орно.
Тус цогцолбор нь:
- газрын тvвшнээс доош 1 давхар, дээшээ 6 давхар, дулааны алдагдал багатай технологиор баригдана
- 7000 м2 гаруй ашигтай тал

байтай
- 900 суудал бvхий орчин vеийн уншлагын 3 нээлттэй танхимтай
- Мэдээллийн технологийн хамгийн сvvлийн vеийн сvлжээ, техник технологиор бvрэн тоноглогдоно
- Магистр, доктрантуудад зориулсан тєрєлжсєн фондууд, аудио, видео танхимуудтай
- Электрон каталог, интернэт, компьютерийн танхимуудтай
- Ном сэргээн засварлах ажилбарын єрєєнvvд, ном, бичиг хэрэг, их сургуулийн брэнд бvтээгдэхvvний дэлгvvртэй
- Электрон дохиолол хамгаалалтын системтэй
- 32 номын санч, инженер техникийн ажилтнууд ажиллах ажлын байртай
- 1-р давхартаа кафе, цайны газартай
- ном зєєх болон vйлчлvvлэгчдэд зориулсан цахилгаан шаттай,