#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.12.26 4:35 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 212 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 59 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: ZAAVAL UNSHAARAI MONGOLCHUUDAAA
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.06 7:19 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.26.05 10:56 pm
Бичлэгүүд: 109
Байршил: Tengert nisej yabna
Төмөр бол жирийн л нэгэн залуу хархүү. Тэр энэ жил 19 настай. Дүр төрх хийгээд зан мэдлэг ухааны хувьд бусдаас нэг их торойж ялгараад байх зүйлгүй оюутан. Хоёр жилийн өмнө түүнийг их сургуульд орж амьдралд хөл тавихад ээж нь бүх чадлаа дайчилж, ирээдүйд улс орондоо хэрэгтэй хүн болохыг захьжээ. Тэр нэгэн охинд хайртай. Түүнтэйгээ одоо нэг их дотно биш боловч ирээдүйд хамтдаа сайхан амьдарна хэмээн үргэлж мөрөөднө. Хааяа найзуудтайгаа нийлж савах бөгөөд тамхийг гэрийнхнээсээ нууцаар татна. Сурлагадаа нэг их гавихгүй боловч хоног өдрийг урсгалаараа өнгөрөөсөөр хэзээ нэгэн цагт бүх сайхан болно гэдэгт итгэнэ. Бас залхуу. Нэг үгээр хэлэхэд Төмөр бусад өсвөрчүүдээс ялгараад байх зүйлгүй жирийн л нэгэн байлаа.
Тэр өдөр цаг агаар тун сайхан байлаа. Төмөрийн ээжийн төрсөн өдөр болж байсан тул тэр ээж, охин дүү хоёртойгоо солонгос хоолны газар оройн хоол идэхээр гарав. Оройн нар тэнгэрийн хаяанд мишэлзэн их хотыг зөөлөн гэрлээрээ илбэсэн тааламжтай цаг байсан тул тэр гурав Сүхбаатарын талбайг дайран алхсаар зорьсон газартаа хүрэв. Очсон газар нь бусад гадаад хоолны газруудаас ялгагдах зүйлгүй, цэвэрхэн боловч чамин биш орчинтой ажээ. Хоолны газар бараг хоосон байсан бөгөөд Төмрийн ээж цонхны хажуу талын, хажуудаа тусгаарлагч хаалттай ширээг сонгон авлаа. Нэлээд цаад ширээн дээр сууж байсан солонгосууд, тэднийг дагаж яваа хоёр монгол хүүхэн чанга шаагилдан, хөхрөлдөх нь бага зэрэг таагүй сэтгэгдэл төрүүлнэ.
Тэр гурав хоолоо захиалчихаад сууж байтал хажуу талынх нь хаалттай ширээний зүгээс дав див хийсэн чимээ гарч, согтуу хүмүүс зодолдож байх шиг болжээ. Юу болж байгаа нь Төмөрт сайн харагдсангүй, харин тэр таагүй чимээ зүрхийг нь бага зэрэг бачимдуулав. Ахиулан харвал хөсрийн хувцасласан хоёр согтуу эр байх агаад тэд л шуугиан тарьсан бололтой. Хоёр согтуу жижигхэн биетэй, бохир заваан төрхтэй, тортой юу ч юм барьцгаасан бөгөөд нэг нь өрөөсөн хөлгүй тул суга таяг тулсан нь нүдэнд улам ч хүйтэн. Ашгүй албаны хувцастай хоёр залуу хамгаалагч орж ирэн бөөн дуу шуу болсноо тэднийг чирэн гарцгаав. Дотор амар жимэр болж, зочдын хоол ч ирэв. Гэтэл хоёр хамгаалагч нөгөө хоёр гайхлыг сугадчихсан цонхны дор ирж зогсов. Төмөр, охин дүү хоёр хоолоо амтлангаа тэднийг сонирхон харж байлаа. Манай Монголд ууснаа шингээж чадаагүй эрчүүд овилгогүй зан гаргаж, үймээн тарих нь зөндөө байдаг бөгөөд хэн нэгэн тэдний хандыг дарж, амар тайвныг эргүүлэн авч ирвэл хүндлэгддэг билээ. Тэр л ёсоор Төмөр хоёр хамгаалагч залууг талархсан харцаар харж суув.
Гэтэл гадаа байсан улсуудын хажууд тас хар жип ирэн зогсов. Тэндээс биеийн тамирын хувцастай, гартаа алтан бөгж, цагтай нэгэн залуу намхан хүүхний хамт бууж ирэв. Тэд хоолны газарт шуугиан дэгдсэн ширээний дэргэд ирцгээлээ. Хамгаалагч залуусын нэг нь ирж түрүүчийн болсон явдлын талаар тайлбарлахыг намхан хүүхэн орчуулахыг харваас биеийн тамирын хувцастай эр бол хоолны газрын эзэн солонгос бололтой. Тайлбар дууссаны дараа тэд бүгдээрээ гарцгааж цонхны дор хөсрийн хувцастангууд дээр ирэв. Солонгос эр хамгаалагчдыг загнах бөгөөд яриа нь үл сонстоно. Гэнэт тэр солонгос бүтэн хөлтэй согтууг элэгдээд авав. Энэ нь Төмөрт таалагдсангүй. Солонгос эр хүн бүр лүү хуруугаараа чичлэн загнах бөгөөд согтууг үргэлжлүүлэн зодов. Дараа нь тэр хамгаалагч залуусыг ээлж дараалан элэгдэв. Тэд юу ч үл дуугарах агаад гөлөлзөн номхон зогсоно. Төмөрийн зүрх бачуурч дотор муухайрав. Үеийнх нь монгол залуусыг мал мэт номхон зогсоогоод зодож байгаа нь түүний уурыг маш хүргэв. Хар элгийн амьтан ирээд Монгол нутаг дээр эзэн хүн шиг загнаж, хүүхдүүдийг нь дорожилж байгаа нь даан ч тэвчишгүй хэрэг байлаа. Гэтэл хамгаалагч залуусын нэг нь эргэж хараад түрүүнээс хойш номхон зогсож байсан согтууг цохиж унагаад дээрээс нь дэвсэж гарав. Энэ үед Төмөрийн ясны омголон зан дэвэрч тэвчээр алдагдлаа. Тэр ухаан мэдрэлгүй гүйн гараад солонгос эр лүү дайрав. Энэ муу хар элэгтнээс болж монгол монголоо нохой шиг зодож байгаа нь даанч харуусалтай хэмээн түүнд бодогдоно. Төмөр хамаг хүчээрээ солонгос эрийг цохих бөгөөд цаадах нь өөрийгөө хамгаалахын оронд хамгаалагч нар луу муухай хашгирна. Төмөрийн ээжийн орилох чимээгээр гудамжаар явж асан хүмүүс цугларлаа. Хамгаалагчид хэсэг зуур балмагдан зогссоноо Төмөр лүү уулгалан дайрав. Төмөр тэдэнд цохиулахдаа эсэргүүцсэнгүй, харин солонгос эрийг балбасаар байлаа. Хамгаалагч Төмөрийн сүвээ рүү хөшиглөсөнд тэр тэнцвэр алдан төмөр хайсыг толгойгоороо мөргөн ойчив. Хашлагын үзүүртэй төмөр түүний гавал руу цөмрөн оров. Ээжийн час хийсэн дуу гарлаа. Толгойных нь зүүн хэсэг цусанд будагдсан Төмөр хөл дээрээ эргэн босч ирээд хамгаалагч руу гайхсан, гомдсон нүдээр хараад үхэтхийн унав. Хүү ээжийнхээ нүдэн дээр эндэв. Цугласан олон цочирдон чимээ аниргүй бөгөөд гагцхүү солонгос эр л ёолон гиншинэ. Өөрийг нь өмөөрсний төлөө хүүгийн амийг бүрэлгэснээ тухайн үед хамгаалагч ойлогосонгүй. Бусдын л адил Монголын төлөө нэгэн зүрх зогсож, үрийнхээ сүнсийг нутгийн салхи бүүвэйлэн өлгийдөв.

_________________
.....................


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.06 10:41 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.09.06 9:55 am
Бичлэгүүд: 2
Зураг


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.06 8:09 pm 
Оффлайн
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.24.06 6:58 pm
Бичлэгүүд: 116
Ertee uridiin tsagt 818188181818181818181818181818181818181818181
818188181818181818181818181818181818181818181
818188181818181818181818181818181818181818181
818188181818181818181818181818181818181818181
gej negen collegerhuu neg yum blaa yahav er huistenguud ni kanistrtaigaa hashraaj
em huitenguud er huistengee hashraaj blaa.. neg medhed ted surguulia hasharaaj 81daampuurjee huu...amar saihandaa jargav


Дээд талд
 Постын сэдэв: nankai foreign student's basketball team
БичлэгБичигдсэн: 4-р сар.20.06 8:52 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.09.06 9:55 am
Бичлэгүүд: 2
Зураг
"samsung monitor-2006" sagsan bumbugiin temtseenii champion.

_________________
Minii eh oron-Mongol uls


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.20.06 10:40 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.26.05 10:56 pm
Бичлэгүүд: 109
Байршил: Tengert nisej yabna
Эхийн хайр

"Би хvvхдээ харж болох уу?" гэж дєнгєж нярайлсан эх асуулаа. Тvvнд єлгийтэй хvvхдийг єгєхєд баярлаж хєєрсєн эх сайтар харахын тулд єлгийг н задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо.
Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхэд vзлэг хийхэг сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн єдєр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа...
Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бєгєєд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр...
Хvv ийм доромжлолыг амссаар єсчээ. Хэдийгээр найз нєхєд нь тvvнд сайн, єєрєє сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусаддтай нєхєрлє" гэх боловч єрєвдєн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй ю?" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно" гэжээ. Тиймээс хvvгийнх нь тєлєє хоёр чихээ єгєх хvнийг эрж хайж эхлэв. хоёр жил єнгєрсний хойно нэгэн єдєр аав нь "Хvv минь чамд чихээ єгєх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ єгснийг бvv асуу" гэж хэллээ.
Мэс засал маш амжилттай болов. Шинэ тєрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон бай на. Олон жил єнгєрсний хойно хvv аав дээрээ оч оод "Надад ийм их тус бол сон хvнийг хэлж єгєєч. Би єдий хvртэл тэр хvний тєлєє юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний тєлєє юу ч хийж чадагхvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа.
Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хурэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ.
Хvний амьдралд гоо узэсгэлэн гэдэг гаднах тєрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.

_________________
.....................


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.20.06 11:08 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.26.05 10:56 pm
Бичлэгүүд: 109
Байршил: Tengert nisej yabna
Тахиа болсон Бvргэд

Бvргэдийн зулзага тохиолдлоор тахианы дэгдээхийнvvдийн дунд уначихжээ. Єєрийгєє бусадтай адилхан гэж бодож дэгдээгий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зvйл хайн гvйдэг байлаа. Нэгэн єдєр тэнгэрт нисэн буй бvргэдийг олж харжээ. "Ямар гайхамшигтай шувуу бэ? Хэчнээн єндєрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддаг сан бол тvvн шиг халин дvvлэхсэн" гэж єгvvлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнvvд "Бид нар чинь тахиа шvv дээ. Битгий хоосон мєрєєдєєд бай. Тэр чинь бvргэд. Чи тvvн шиг нисэж чадахгvй" гэцгээв.

Бvргэдийн зулзага маш их гуниглажээ. Хэн нэгэн тvvнд бvргэд болохыг нь хэлж, итгvvлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч тvvнд ингэж хэлээгvй тул амьдралынхаа тєгсгєл хvртэл тахиа шиг амьдарчээ.

_________________
.....................


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.20.06 11:43 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.26.05 10:56 pm
Бичлэгүүд: 109
Байршил: Tengert nisej yabna
Эцэг

Тvvнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 5 настай хvv нь хаалган дээрээ зогсоод хvлээж байлаа. Хvv нь тvvнээс "Ааваа, та нэг цагт хэр их мєнгє олдог вэ?" гэж асуужээ. Тэрээр "Энэ чамд хамаагvй" гэж уцаарлан хэллээ. Хvv нь "Гэхдээ ааваа, vнэхээр мэдмээр байна" гэж шалав. "За яaхав, 20 доллар олдог" хэмээн хариулав. Гэтэл хvv нь " Тэгвэл надад 10 доллар єгєєч" гэх нь тэр. Аав нь учиргvй уурлаж "Чиний хэрэгтэй хэрэггvй тоглоом, янз бvрийн зvйлд зориулах илvv мєнгє алга. Єрєєндєє ороод хаалгаа хаа" гэжээ.

Хvv чимээгvхэн єрєєндєє ороод, хаалгаа хаав. Аав нь ууртайгаар "Энэ хvvхэд яaж ийм зуйлийг зоригтой асууж байна вэ?" гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хvvдээ уурлаад хvvдээ мєнгєєр яaх гэж байсныг нь асуугаагvйгээ саналаа. Магадгvй vнэхээр чухал байсан ч юм билvv. Хvvхийнхээ єрєєнд ороод, орондоо хэвтэж байгаа хvvгээсээ "Унтаж байгаа юм уу?" гэж асуулаа. Хvv нь vгvй гэж хариулахад, "Май энэ 10 долларыг ав. Тvрvvн муухай аашилсаныг минь уучлаарай, єнєєдєєр их хvнд єдєр байлаа" гэжээ.

Хvv нь баяртайгаар vсрэн босоод, "Баярлалаа ааваа" гээд орон доороосоо бутархай мєнгє хадгалдаг хайрцгаа гарган, аавыгаа царайчлан хараад мєнгєє удаан гэгч нь тоолов. Аав нь мєн л уурлаж "Чамд мєнгє байсаар байтал яaгаад надаас мєнгє авч байгаа юм бэ? Чиний тоглоомонд оролцох зав надад байхгvй" гэж хэлэхэд хvv нь "Ааваа би тантай нэг цаг хамт баймаар байна. Энэ 20 доллараар таны нэг цагийг авч болох уу?" гэж асуужээ.

_________________
.....................


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.06 12:24 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.12.05 2:58 pm
Бичлэгүүд: 69
Байршил: hairtaigaa hamt
Byaluu
Bi udriinhuu byaluug avahaar muhlagt irehed talh arai garch amjaagui baiv.Talhchin;''Ta jaahan huleej baihgui yu,talh 2-3minutiin daraa garna gev.
Namaig huleej baih zuur negen nastaivtar,engertee odon medal zuusen,baga zereg dogolon er orj ireed talhchintai mendlen toroo ugluu.Talhchin tuund uchigdriinh bolov uu?gemeer huuchirsan talh 2iig gargaj ireed torond ni hiij ugluv.Bi talhchingaas yagaad shiniig uguuguig asuuhad,talhchin;
''Uuruu husdeg yum aa,ih yaduu bolohoor nadaas tal uneer ni avdag yum gelee.
Bi ''Ene hen yum be?''gej asuuhad,talhchin;
Ahmad daichin,huu ber 2oo avtomashinii osloor aldchihaad 2nyalh ihriig ni harj hotsorson.Tegeed edniigee bagahan tsalingaaraa udii hurtel tetgej yavaa hun dee gev.Tuunii yariag sonsood nadad uruvduh setgel turj,baga ch gesen tus boloh yumsan gej bodov.Tegeed,zuruug ni bi tulchihie,neg udaa ch gesen shinehen talh ideg gehed talhchin zuvshuurun tolgoi dohiod talhiig ni shineer solij uguud,ah guai ta ch aztai hun yum aa,unuudur tanii ihruud shiv shinehen byaluu shig talh ideh bolno gev.Uvgun bayarlan talhaa avah zuuraa,burhan chamaig iveeg huu mine,unuudur tednii tursun udur bolohiig ta yaaj medee ve?gev.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.23.06 2:38 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.12.05 2:58 pm
Бичлэгүүд: 69
Байршил: hairtaigaa hamt
天津动物园

Зураг


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.23.06 7:28 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.12.05 2:58 pm
Бичлэгүүд: 69
Байршил: hairtaigaa hamt
Party gishuunii zurag :wd:
Зураг


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.23.06 8:36 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.12.05 2:58 pm
Бичлэгүүд: 69
Байршил: hairtaigaa hamt
天津动物园
Зураг


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.24.06 9:17 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.04 3:28 pm
Бичлэгүүд: 17
Байршил: haa neg gazar l.....
Ta hed ch joohon tunjin muutai sanagdaj baina shuu....
81-n mgl-toi ch baina uu , 10 mgl-toi ch baina uu ter hun haana sain surch chadaj baina terniig ni l har l daa... Oluulaa baival bas neg bodliin hogjiltei biz dee? Tegehdee heterhii oluulaa baival bas muu tal baigaa l daa....hehehe joohon booronhii yum yarichihsan uu tegehdee l unen biz dee? :razz: :oops:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.27.06 4:19 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.09.05 9:53 pm
Бичлэгүүд: 2
Байршил: setegleeree bol nutagtaa
ZAAVAL UNSHAARAI ZALUUSAA

Зэв, Сүбээдэй нар 20000 морин цэрэгтэйгээр Хорезмын шахыг устгах даалгавар аван мордсон билээ. Замдаа тэд Монголчуудын захиргаанд дагаж орсон хотуудыг тонон дээрэмдэж алба гувчуур оноож эсэргүүцэл үзүүлсэн хотуудыг устган сөнөөсөөр явжээ. Зэв, Сүбээдэй нар 1220-1221 оны хөгжил мандлын туйлд хүрэн асар их хүчирхэгжээд байсан Христосын шашинт Гүрж улсын нутаг дэвсгэрт орон 3-р Георгий хаанаар удирдуулсан Гүржийн хүлэг баатруудын шигшмэл армитай тулгарчээ. Монголчууд тулалдааны дасаж дадсан арга барилаа хэрэглэн ямар ч ач холбогдолгүй жижиг дайралтууд хийн эсрэг талаа туйлдуулж байснаа гэнэтхэн цөмөөрөө хумин дайрч Гүржүүдийг хиартал цохижээ.

Ийнхүү Зэв, Сүбээдэй нар дундад ази болон арабын ертөнцөөр хүссэн газраараа хөндлөн гулд аялж байлаа. Хорезмын шахыг устгасныхаа дараа тэд эзэн хаанаасаа буцаж ирэх даалгавар авсан бөгөөд Монголын цэргийн бодлоготон энэ 2 жанжин хачин зоримог төлөвлөгөө боловсруулжээ. Тэд тоногдон талагдсан ар кавказаас өөрсдийн үл мэдэх Европод цөмрөн орохоор шийдэв. Энд Монголын морин цэрэг Оросын армитай тулгарсан юм. 80000 гаран хүнтэй Оросын арми 20000 хүрэхгүй хүнтэй Монголын арми тулалдсан энэ түүхт тулалдааныг Оросын цэргийн түүхчид хар дарсан гутамшигт жилүүдийн эхлэл байсан гэж үздэг.

Энэ тулалдаан Монголчуудын бүрэн ялалтаар дуусч Оросын томоохон Вангууд бүгд олзлогдон алагджээ. Ийнхүү энэ 2 жанжин эх нутагтаа ирсэн юм. Тэгвэл энэ аян дайн яагаад ийм эрдэмтэдийн анхаарлыг татна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зэв, Сүбээдэй нарын энэ аян дайн нийт 8000 км замыг туулсан бөгөөд энэ бол Морин цэргийн түүхэнд байж боломгүй зай юм. Гэвч энэ зайг Зэв, Сүбээдэй нарын Морин цэрэг туулж зорилгоо биелүүлсэн юм. 20000 цэрэгтэйгээр ази европын хөндлөн туулж дааралдсан газар болгондоо ялалт байгуулж явсан энэ баг цэрэг бол дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг баг цэрэг мөн гэж үздэг юм. Тэд тулалдсан томоохон тулалдаанууд байнга хүчний асар ялгаатай байдалд болдог байсан ч ялалт дандаа тэдний талд байдаа.

Гүржүүдтэй тулалдсан тулалдаанд гэхэд л гүржийн 200000 цэрэгтэй тулалдсан тухай баримт байдаг бол Оросын 80000 цэрэгтэй тулгарсан тулалдаан бас л одоо болтол энэ аяныг нууцлаг болгосоор. Зарим нь энэ бол тэдэнд далдын ямар нэг хүчин туслаж байсан байх хэмээн аргаа баран үстэй толгойгоо маажиж байна. Энэ бол ямар нэг далдын хүчин бишээ энэ бол Монгол цэргийн дайчин чанар тулалдах урлагаар тодорхойлогдох зүйл юм. Их зөгнөгч Носдрадумас 2011 он Бурханы ташуур буцан ирэх бөгөөд Монголчууд дахин дэлхийг эзлэх болно гэсэн нэгэн мөр түүний зөгнөл дунд байдаг ажээ. Болж буй бүхий л үйл явцийг ажиглахад Монголчуудын Генийн идэвхжил 700-800 жилийн давтамжтайгаар болдог болохыг эрдэмтэд бичсэн байдаг бөгөөд энэ Генийн идэвхжил болох болгонд Монголчууд дэлхийн түүхэнд маш ихээр нөлөөлдөг болохыг тэд баталсан байдаг.

Тэгвэл одоо Монголчуудын Генийн ээлжит идэвхжил одоо нэгэнд эхэлжээ. 1206 онд болсон Генийг идэвхжил дэлхийн түүхэнд юу авчирсаныг түүх мартаагүй тэгвэл одоо ирж буй Монголчуудын Генийн ээлжит идэвхжил дэлхийд яаж нөлөөлөхийг таах аргагүй. Тиймээ одоо болж буй бүхий л үйл явц үүнийг батлана. Монголын улс төрийн үйл явц нэгдэх зам руугаа явж байна. Монголын Сумочид хүч чадлаа гайхуулж байна. Хүүхэд залуус дэлхийн математикийн уралдаан тэмцээнүүдээс шагналыг нь түүж байна. Мөн одооны хүүхдүүд маш өсгөлүүн том биетэй маш их сэргэлэн цовоо байгааг хүн болгон л яриж байна. Энэ бүхэн нэг л юм хэлээд байна Монголчуудаа бидэнд ирдэг тэр их энерги хүчний давтамж танд мэдрэгдэж байгаа гэж найдаж байна. Мөнх хөх тэнгэр биднийг тэтгэх болтугай.


Сүүлийн удаа anhaa0331 4-р сар.27.06 4:29 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.27.06 4:25 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.09.05 9:53 pm
Бичлэгүүд: 2
Байршил: setegleeree bol nutagtaa
UUNIIG CH BAS

балчих багадаа нохойноос их айдаг, хожим нь өөрийн их бөөгөөс эмээн болгоомжилдог болсон, хэцүү бэрх цагт " Мөнх хөх тэнгэр"-ээс өршөөл эрэн залбирч байсан энэ хүн үнэхээр хэн байгаа болоо. Есүхэй баатрын эмгэнэлт үхэл, үр удамдаа санаа зовон амьсгаа хураахын цагт хэлсэн эдгээр өрөвдөм үгс нь чухамдаа хожмын Чингис хаан тэрхэн үеийн Тэмүүжиний цадиг намтрын тэргүүн бүлэг юм. Орчлонг ертөнцийг эзэгнэгч энэ хүний амьдралын их замын эхлэл ямар аймшигтай нөхцөлд байгаа вэ.

Отолт, урвалт, аллага, хулгай дээрэм, нэг үгээр хэлэхэд хүмүүнийг агнах явдал араатныг агнахтай ав адилхан ердийн хэрэг болоод байсан Монголын уул тал, ой модноо оршин суугчдын ааш зан, авир араншин яасан ч хатуу ширүүн байгаа вэ. Халуун сэтгэлт эцгийн хайр халамжаас хагацсан 9-хөн настай өнчин Тэмүүжин ийм л зэрлэг догшин нийгэмд хаягдан хоцорсон байна. Тэрээр үнэхээр аймшигтай хатуу ширүүн нийгэмд амьдралын сургууль дүүргэсэн агаад хожим түүний авч явуулсан улс төрийн бүхий л үйл ажиллагаа нь балчир ахуйдаа түүний олж авсан сургамжын ул мөрийг шингээсэн байдаг. Эцэг нь хорлогдсоны дараа Тэмүүжин өөрийн ээж хэдэн дүүгийн хамт гэрийнхээ хар буурин дээр хаягдаж үлдсэн бөгөөд энэ үед түүний урсгасан тэр нулимс энэхүү орчлон ертөнцийг эзэгнэсэн энэ хүний хувийн шинж хүн чанар нь харагддаг юм.

Адлагдаж орхигдсон айл гэрийнхний амьдрал ийм байдлаар үргэлжилсээр байсан ажээ. Харин тэднийг Ононгын эх хавийн газар нутагт орхин явж хувь тавиланг нь зоргонд нь хаясан нөгөө хүмүүс Өөлүн хатныг өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдэн үр хүүхдүүдийнхээ хамт үхэж үрэгдэж байгаа байх хэмээн найдаж байжээ. Үнэхээр ч хайр найргүй хатуу чанга нийгэмд олон, түүнээс ч илүү догшин ширүүн уур амьсгал дунд хаягдсан бэлбэсэн эмс, өнчин хүүхдүүдэд амьд үлдэж, тэсэж гарах нөхцөл бололцоо бага байсан гэх үү дээ. Гэвч тэдний судсаар тэр цөвүүн цагийн аймшигт ертөнцөд амьдрагч лут хүмүүсийн цус урсаж байсан болохоор үхэж үрэгдсэнгүй үлдэж хоцорчээ.

Орчлон ертөнцийг эзэгнэгч энэ агуу хүн хүзүүндээ дөнгөтэй айлаас айлд хөтлүүлэн очиж өдөр хоногийг өнгөрөөж байв. Энэ их хүний түүх үнэхээр гайхам бөгөөд сэтгэл хөдлөм байдаг. Түүний цэрэг нэгэн зэрэг урд, хойт, зүүн, баруун 4 зүгт амжилттай дайрч байлаа. Энэ хүний дайны түүхийг судлаж үзэхэд ямагт дайн эхлэх шалтгаан нь эсрэг талаас гарсан байдаг. Баатар Есүхэйн хүү Тэмүүжин, даяар Монголын эзэн хийгээд их хаан Чингис бол Владимир-Суздалын Орос хөгжил мандлын оргилд хүрсэн тэр цагт Киев, Чернигов, Рязань, Новогородыг захирч байсан Большое Гнязно Юрьевичийн үед амьдарч байсан хүн билээ.

Түүний Монгол гүрэн хэмжээ хязгааргүй уудам газар нутагтай өөрийн хэлсэнчлэн " Гол дундаас нь захаа хүртэл бүтэн жил явж байж хүрэх" хэмжээний хэмээжээ. Хэдийгээр хачирхалтай ч энэхүү агуу их гүрэн чухамдаа нөхцөл байдлын хүчээр, Чингис хааны дур зоригоос ангид гэмээр замаар бий болон гарч ирсэн байна. Худалдаа ЭЗ-ын харилцаа тогтоохоор хэлэлцэн тохиролцсоныхоо дагуу Хорезм тйиш илгээсэн элчийг нь алж, цувааг нь дээрэмдсэн Султан Мухамедаас өшөөгөө авахын тулд Чингис хаан Хорезмын эзэнт гүрнийг байлдан дагуулсан билээ. Монголын элч төлөөлөгч нарыг цаазалсаныхаа төлөө Оросын Мстислав ноён Калк гол дээр алуулсан ажээ. Өвөг дээдэсийг нь хорсолтойгоор хороож байсныхаа улмаас л Хятад улс Чингист эзлэгдэн сөгдсөн билээ.

Хятад улсын гар хөл болж эцэгт нь хор өгч хөнөөсний учир Татаар нар цусан далайд живж бараг толгой дараалан хядуулжээ. Нэгэн онч мэргэн хүний хэлсэнээр " Чингис хаан бол үйл ажлыг нь хөдөлгөгч пүрш болсон үнэнч сэтгэлийн өшөө авалтын боол байсан байна" . Цэрэг гаргахаасаа татгалзан хараатынхаа тангарагыг зөрчсөн өчүүхэн нэгэн Хааныхаа гайгаар Тангуд хэмээх улс ертөнцийн хөрснөөс арчигдсан түүхтэй. Лалын ертөнцийн " Уулын өвгөд" хэмээх одоогоор бол Террорист бүлгийг устгасан түүх маш сонирхолтой байдаг. Энэ бүлэг нь нэгэн том ууланд байдаг маш нууц байгууллага байсан бөгөөд Лалын ертөнцийн бүх л хаад тэднээс айж байлаа. Харин Чингис хаан тэднийг уултай юутай хээтэй нь галдан ертөнцийг хөрснөөс арчсан түүх одоо болтол үлгэр домог адил яригдсаар.

Монголчуудын морин цэрэг дэлхийн талыг бөмбөрдөж байсан энэ үед тэдний цэргийн тоо 110000 байжээ. Энэ бол бараг эсрэг талын нэг жижигхэн улсын цэрэгтэй тэнцэх тоо юм. Гэтэл тэд хэдэн зуун тийм улсыг ямарч төвөггүй эзэлж байсны нууц юу байваа. Үүнийг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг. Нэг хэсэг нь Монголчууд бол Бурханаас илгээсэн гэсгээлийн ташуур байсан тийм учир тэд юуг ч дийлж байсан гэж байхад ихэнх нь энэ амжилтыг Чингис хааны цэрэг удирдах чадвар болон Монгол цэргийн ур чадвар дайнч чадвар болон сахилга баттай холбон үздэг. Чингис хаан тиймээ энэ хүний түүхийг сонирхох хүмүүний тоо улам нэмэгдсээр гайхалтай ид шидийн гэмээр энэ дайн байлдаан ялалтын нууц юунд байна аа.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.10.06 6:20 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 5:11 pm
Бичлэгүүд: 3
Байршил: HairTai HuNeEsEe HoL.... SetGel GunDuiHan ErdmIin DalAid Jivj yAvnA.
hi tianjiniihaaan!!!! hogshin ni shineeer irsen oyutan bna ooo!!!! gazar mazar medku bolohooor estoi uitgartai!!! bnaaa
arhag oyutnuuud bval utas zohioch taniltsie!!! 13662005010 yum lavlaj asuuuya!!!
huvtsas muvtsas er ni shopping hiihed tianjin ni deer uu esvel beijing ni deer uuu!!!! ter talaaraaa bicheerei esvel utas zohioroi!!!! ok zaluuusaaaaa!!!
ooo tiiin bas party marty zohioh bol hamiigaaa huleej bgaaarai hahahaha bi margaash beijing yavchaad 10honogiiin daraaa irne!!!!

_________________
ЭХ НУТАГТАА ЭЗЭН НЬ БАЙЯ!!!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.27.06 1:14 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.20.06 4:05 pm
Бичлэгүүд: 37
Байршил: Цагаан хэрмийн урд
...

_________________
http://pambaga.net/mongol


Сүүлийн удаа liberal_mgl 4-р сар.05.07 1:51 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 10-р сар.02.06 9:57 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.28.05 1:06 am
Бичлэгүүд: 181
Байршил: Wannabe Photographer
За тианжин ий оюутнууд оорсдийнхоо зурагнууд янз бурийн зурагнууд нэмээрэй

Go To 天津的照片.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.18.06 11:39 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.03 3:19 pm
Бичлэгүүд: 14
Байршил: C.E.G [Tian jin]
Ишлэл:
No !

Нэр : Соронзонболд буюу Экстрэмэ.Со
Нас : 17-18
Жин : 62кг
Орд : Хилэнц
Жил : Могой
Хобби : Нэт , пс гаме , спорт , дуу хөгжим
Өндөр : 175см
Ам бүл : 5 - Аав , Ээж , Охин дүү , Ах , Би
Мэргэжил : Сурагч = Хятад улсад анхын жилээ сурч байна.
Ирээдүйн мэргэжил : Праграмист , Вэб дизайн
hahaha torson odriin bayriin mend !

_________________
Impossible is nothing!!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.19.06 4:02 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.28.05 1:06 am
Бичлэгүүд: 181
Байршил: Wannabe Photographer
За ингээд 2006оны 11-19нд Хятад улс дахь ТианЖин хотын монголчуудын COUNTER-STRIKE 1.6 гийн анхдугаар тэмцээн болж байна.

Ингээд тэмцээнд нийт 5н баг ирлээ.

1.HOOLIGANZ
2.ALLSTAR
3.IDT
4.KEJI
5.TIAN DA

Ингээд жаахан байж байгаад мэдээлэл хүргэнээ.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.19.06 4:15 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.28.05 1:06 am
Бичлэгүүд: 181
Байршил: Wannabe Photographer
Эхний үе шат

de_dust 2
TIANDA vs KEJI [16-12]

Зураг

За ингээд тэмцээний хальт зурагнуудаас :

TEAM TIANDA
Зураг

TEAM IDT
Зураг


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.20.06 3:10 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.14.06 6:42 pm
Бичлэгүүд: 14
Байршил: Mongoldool
Зургий нь харсан чинь санав..... Таньдаг хүүхдүүд байна. Тэгээд хамгийн сайн бууддагий нь аагий гэж охин гэж сонсов .... Тянжин сургуулийнхан хоёрт орсон сурагтай


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.20.06 10:15 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 5:11 pm
Бичлэгүүд: 3
Байршил: HairTai HuNeEsEe HoL.... SetGel GunDuiHan ErdmIin DalAid Jivj yAvnA.
busad zuragnuudaaa hiiigeereeei!

_________________
ЭХ НУТАГТАА ЭЗЭН НЬ БАЙЯ!!!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.21.06 10:25 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.03 3:19 pm
Бичлэгүүд: 14
Байршил: C.E.G [Tian jin]
Udahgui hiinee yamar ch bsn uls tunhaglasnaas omno oruulchnaa !

idt bag 2t orson tehdee tianda bagaaraa bsn nogoo ist bag 4uulee tegd oor bagiin hun avj togloson bolhoor er ni yahav tianda-g 2t orson gj uzej bolno o!

_________________
Impossible is nothing!!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.22.06 11:33 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.14.06 6:42 pm
Бичлэгүүд: 14
Байршил: Mongoldool
Ишлэл:
Udahgui hiinee yamar ch bsn uls tunhaglasnaas omno oruulchnaa !

idt bag 2t orson tehdee tianda bagaaraa bsn nogoo ist bag 4uulee tegd oor bagiin hun avj togloson bolhoor er ni yahav tianda-g 2t orson gj uzej bolno o!
uzej bolnoo yu hehehe orson ym bishuuu??? :wink:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.23.06 6:43 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.17.05 8:35 pm
Бичлэгүүд: 70
Байршил: hoino chini
zia end chini temtseen bolood ungursun bn shd goe yum oo!
mash ursulduuntei bolj ungursun blgui de bodvol!
jia you!

_________________
BENTLEY


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.06 4:06 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.03 3:19 pm
Бичлэгүүд: 14
Байршил: C.E.G [Tian jin]
Ишлэл:
Ишлэл:
Udahgui hiinee yamar ch bsn uls tunhaglasnaas omno oruulchnaa !

idt bag 2t orson tehdee tianda bagaaraa bsn nogoo ist bag 4uulee tegd oor bagiin hun avj togloson bolhoor er ni yahav tianda-g 2t orson gj uzej bolno o!
uzej bolnoo yu hehehe orson ym bishuuu??? :wink:
Bi chinii bichseniig 1 l sain oisongui ?

_________________
Impossible is nothing!!


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 212 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 59 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр