Ишлэл:
Эмэгтэйчүүдийн хавдраас сэргийлье!
“Савны хавдар” хэмээх умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, урьдчилан илрүүлэх боломжтой ба эрт үедээ эмчилгээний үр дүн сайн гэдгээрээ бусад хавдраас онцлог юм.
Манайд жил бүр 250-30 эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар шинээр өвддөг. Сүүлийн үед энэ тоо улам иссэх хандлагтай ба 90 гаруй хувь нь мэс засал хийх боломжгүй хожуу илэрдэг нь эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?
Савны амсар гэх умайн доод нарийн хэсгийг умайн хүзүү гэнэ. Умайн хүзүү нь үтрээний ёроолд байрлана. Умайн хүзүүний гадна салст нь хавтгай хучуур эсээр олон давхар хучигдсан ба дотор сувгын салст нь болртгон эсээо хучигдсан байна. Эдгээр эд эсээр гаралтай хавдрыг умайн хүзүүний хорт хавдар гэнэ.
Шархлаа хавдар болдог гэж үнэн үү?
Ямар ч төрлийн умайн хүзүүний шархлаа шууд хорт хавдар болохгүй, заавал хавдрын “урьдал” өвчний үе шатуудыг дамжин 5-15 жилийн дараа хорт хавдар үүснэ. Энэ хооронд илрүүлвэл эрт үе гэх ба эмчлэгдэх боломжтой.
Хавдар үүсэхэд юу нөлөөлөх вэ?
• Хавдрын мэдлэг боловсрол юутмаг байдал. Эрүүл байхдаа зохих үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдахгүй явах, эрсдэлт хүчин зүйлсийг үл тоомсорлох явдал юм.
• БЗХӨ, Бэлгийн замаар халдварлагддаг хүний папиоллом вирус /ХПВ/. Энэ вирус нь олон төрөл байх бөгөөд зарим нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг нь нотлогдсон болно.
• Замбараагүй бэлгийн харьцаа. Эрт бэлгийн харьцаанд орох эсвэл бэлгийн хавьтагчийн тоо ихсэх тутам эрсдэл ихсэнэ.
• Тамхи. Өдөрт 10-оос доошгүй янжуур татах эсвэл удаан хугацаагаар тамхи татдаг бол эрсдэл өндөр байна.
Пап тест гэж юу вэ?
Эсийн шинжилгээ. Ердийн эмэгтэйчүүдийн үзлэг, мазок, эхогоор илэрдэггүй, эмчлэхгүй бол аажимдаа хорт хавдар үүсгэж болох умайн хүзүүний эсийн өөрчлөлтийг илрүүлэх арга юм.
Та яагаад пап тест өгөх ёстой вэ?
Умайн хүзүүний хорт хавдар ямар ч шинж тэмдэггүй эхэлдэг дээр ХПВ-аар үүсгэгддэг тул бэлгийн харьцаанд орсон хэн ч өвдөх эрсдэлтэй. ХПВ хүн амын 35% тархсан гэдэг. ХПВ эрэгтэй, эмэгтэй ямар ч хүнд шинж тэмдэггүй байдаг. Иймд бэлгийн харьцаанд орсон бол бүх насны эмэгтэйчүүд өгнө.
Ямар бэлтгэлтэй өгөх вэ?
Сарын тэмдгийн үед шинжилгээ өгөхгүй байх.
Шинжилгээнээс өмнө 48 цагийн дотор угаалга цэвэрлэгээ, эм цацлага, бургуй хийхгүй байх.
Шинжилгээнээс өмнө 24 цагийн дотор бэлгийн харьцаанд орохгүй байвал үр дүнд сайнаар нөлөөлнө.
Пап тестийг яаж авдаг вэ?
Ямар ч өвдөлтгүй, энгийн ажилбар. Үтрээнд толь тавиад зориулалтын нэг удаагийн багажаар умайны хүзүүний гадна, дотор хоёроос эсийг цуглуулж түрхэц бэлдэнэ.
Хэр ойрхон пап тест өгөх вэ?
Боломжтой бол жилдээ 1 удаа, үгүй бол 2-3 жилд 1 удаа өгөх хэрэгтэй.
Эхогоор зүгээр гэсэн би өгөх хэрэг байна уу?
Умайн хүзүүний эсийн эмгэг танд мэдэгдэлгүй олон жил үргэлжилнэ. Эрт үедээ ямар ч “эхо”-гоор оношлох боломжгүй. Зөвхөн умайн хүзүүний хорт хавдар руу шилжээд хожуу орсон тохиолдолд эхогоор оношлогдоно.
Пап тест өөрчлөлттэй гарваля яах вэ?
10-аас 1-д ямар нэгэн өөрчлөлт гарна. Заавал хавдрын байх албагүй, үрэвслийн, халдварын гаралтай байж болно. 3-6 сарын дараа давтан пап тест өгнө. Кольпоскопи буюу умайн хүзүүний дурангийн шинжилгээ чухад ач холбогдолтой. Шаардлагатай бол эдийн шинжилгээ авна. Ямар ч тохиолдолд давтан удаан хугацаандаа эмчдээ үзүүлэх хэрэгтэй.
Давтан өгөх ямар хэрэгтэй вэ?
Умайн хүзүүний хучуур эсүүдэд байнгын гуужилт нөхөн төлжилт явагдаж байдаг тул эмгэг эс өөрөө эдгэрэх эсвэл дахих, сэдрэх хандлагатай тул өөрчлөлтийг хянахад ач холбогдолтой.
Хэрэв өөрчлөлттэй хэвээр гарвал яах вэ?
ХПВ-ын шинжилгээ өгнө. Кольпоскопийн хяналтанд орж улмаар эмчилгээний хэлбэрийг сонгоно. Эмчилгээний дараа мөн тодорхой схемийн дагуу тогтмол эсийн хяналтанд байна.
Кольпоскопи гэж юу вэ?
Дурангийн оношлогоо. Умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтнийг микроскопоор дурандана гэсэн үг. Гэхдээ ходоодны дуран шиг дотогш орохгүй. Эмч дурандахын зэрэгцээ тусгай уусмалууд ашиглан эмгэг эд эсийг оношлоно. Хамгийн сүүлийн үеийн боловсронгуй хувилбар нь компьютержсэн програмтвидео кольпоскопи юм. Энэ нь хүн бүрт файл үүсгэн дурангийн зургийг хадгалах, видео бичлэг хийх бөгөөд зурагтай ажиллах боломж олгож, статистак боловсруулалт хийнэ. Урьд нь ямар байсан, эмчилгээний дараа ямар болсон зэргийг өвчтөн өөрөө харах, хянах боломжтой.
Яагаад кольпоскопи хийдэг вэ?
Хавдрын эрт үед нь илрүүлэх зорилготой хийнэ. Пап тест буюу эсийн шинжилгээ өөрчлөлттэй үед шалтгааныг тодруулах, умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэн дээр ямар нэгэн эмгэг үүсгэвэртэй үед оношлох, биопси буюу нарийвчилсан эдийн шинжилгээ авах зэрэгт умайн хүзүүний дуранг ашигладаг. Эмгэг өөрчлөлттэй хэсгүүдийг тодруулж, зургийг авч, шинжилгээ авсан газраа тэмдэглэл хйиж хадгална. Эмчилгээний үеийн видео бичлэгийг мөн хадгална.
Биопси гэж юу вэ?
Эдийн шинжилгээ. Ихэвчлэн пап тестээр эсвэл кольпоскопоор эмгэг өөрчлөлт илэрсэн үед тодруулах, эмчилгээг шийдэх зорилгоор хийдэг. Кольпоскопийн хяналт дор тусгай багажаар авдаг тул хамгийн оновчтой эцсийн оношлогоо юм. Зарим үед илт эмгэг өөрчлөлттэй үед шууд авна. Бас ЛИП /LEEP/ аргаар биопсийг авдаг. Авсан эдийг лабораторид тусгай зүслэг хйиж микроскопоор харж оношлоно.
ЛИП /LEEP/ гэж юу вэ?
ЛИП гэж пап тест эмгэг гарсан тохиолдолд умайн хүзүүний өвчнийг эмчлэх эсвэл оношлоход зориулж тусгайлан боловсруулсан эмчилгээ, оношлогооны хамгийн сүүлийн үеийн арга юм. Цахилгаан мэс заслын төрөл бөгөөд тусгай цахилгаан гүйдэл бүхий багажаар хурдан, үр дүнтэй, хүндрэлгүй, өвдөлтгүй эмгэг хэсгийг авна. Авсан эдэд мөн эдийн шинжилгээ хийнэ.
ЛИП эмчилгээнд яаж бэлдэх вэ?
Өвөрмөц бэлтгэл, шаардлага байхгүй. Та хийлгэсэн өдрөө жирийн хооллож болно.
ЛИП хийлсэн өдөр цусархаг ялгадас гарахыг хянана. Дараах 3-6 долоо хоногт үтрээгээр бэлгийн харьцаа, тампон хрэглэхийг хориглоно. Эхний 3 өдөр биеийн хүнд ажил, дасгал хийх хориотой, 1 сарын турш хэт халуун ус, ванн, саунд орохыг хориглоно. Бусад талаар хэвийн ажил, сургууль, амьдралын дэглэм баримтлана.
ЛИП дараа ямар нэгэн үр дагавар бий юу?
Эмчилгээний шинэ арга тул урт хугацааны судалгаа байхгүй. Гэхдээ мэс засал, лазер, электрокоагуляци, хөлдөөх эмчилгээ зэрэг хуучны аргуудтай харьцуулбал умайн хүзүүнд учруулах гэмтэл арай бага, дараа нь гарах хүндрэл эрс бага гэдэг нь тогтоогдсон. Жирэмслэлтэнд ямар нэгэн хор нөлөөгүй. Хэвийн төрөлтөнд мөн гаж нөлөөгүй. Хавдрын эмгэг умайн хүзүүний суваг руу тархсан зарим нэг тохиолдолд төрөлт кесар хагалгаагаар шийдэгдэж болно.
Хэзээ дахин үзүүлэх вэ?
Тусгай зааварчилгаа өгнө. 3 сарын дараа ирж үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ өмнө нь эсийн шинжилгээ, дотуур үзлэг хийлгэлгүй шууд кольпоскопид ирэхийг анхаараарай.
Умайн хүзүү хавдраас яаж сэргийлэх вэ?
• Бэлгийн харьцаанд л орсон бол бүх насны эмэгтэйчүүд ямар ч зовиургүй байсан ч тогтмол мэргэжлийн үзлэг шинжилгээ өгөхийг хичээх. Жилд 1 удаа эсийн шинжилгээ өгөхийг хичээ.
• Хэрэв та тамхичин бол тамхинаас нэн түрүүнд гарах, тамхигүй орчинд ажиллаж амьдрах, хувийн ариун цэврийг сахих.
• Эрт бэлгийн харьцаанд орохгүй байх. Тохиолдлын бэлгийн хавтлыг хориглох, тогтмол бэлгэвчийг хэрэглэж зурших, аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэх.
• Папиллом вирусын халдвар авсан бол эрсдэл маш өндөр тул байнга хяналтанд байхыг санууштай. Хүн амын 35% ХПВ-аар халдварлагдсан гэж үздэг.