#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.02.26 8:28 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 180 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 57 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.01.06 4:18 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm
Бичлэгүүд: 2190
Буруугүй нь өөрөө ажаад
Бусаддаа зөвийг нь хэлэх гэж
Бугын гуна шиг насаа би
Будан дунд бүрэлгэж явнам.




Хэтэрхий тоогүй явна даа гэж
Хэзээ ч намайг бүү өрөвдөцгөө
Хэрэгтэй бол түүх өрөвдөж
Хэдэн нулимс хожим дусаана биз.



Шүлгийн дэвтрээ улаанаар хавтасласан нь
Шүрийг бус цусыг дүрсэлсэн юм.
Шүүн тунгаасан үг бүхний минь
Үсэг тутамд, миний цус буй!

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.01.06 4:20 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm
Бичлэгүүд: 2190
Хамаг бүхэн хаалттай,
Хатуу чанд заалттай
Солгой хөгжми шиг үед
Согтуурах шиг жаргал алга!


Шүлэглэсэн роман бичлээ гэж
Шүүмжид би бумбадуулсан
Гайгүй хүн гэж, намайг магтаад
Гаадамба гуай бумбадуулсан


Сүрхий хээгүй явлаа гэж
Сүрэнжав маань бумбадуулсан
Уух савах нь ихэдлээ гэж
Улаан хамар бумбадуулсан


Алга болоод ирсэнгүй гэж
Авгайдаа Бадарч бумбадуулсан
Ардач үзэлтэн байлаа гэж
Ажлаасаа Нямдорж бумбадуулсан

Дотроо бодолтой хүн бүхэн
Дор дороо бумбадуулжээ

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.01.06 4:21 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm
Бичлэгүүд: 2190

Хөшиг татсан сэрүүн бороонд
Хөлрөх адил цонхны шил
Усан дуслаар бөнжигнүүлэн
Уйлаж байгаа юмуу даа

Хөгшид өвгийн минь эл хуль нутаг,
Хөдөө сумын минь бөглүүхэн төв,
Урьдын бага нас сэтгэлд орж
Уйлмаар ч байгаа юм уу би.

Бороо хураар тэнгэр уйлахуй
Болор шил ч уйлдаг юм уу даа?
Цонхыг уйлахад, хүний сэтгэл ч
Цочирдож бас уйлдаг юмуу даа?

Үүл, цонх, сэтгэл гурав
Үерлэх усан хэлхээтэй ч юмуу даа!

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.01.06 6:10 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.03.04 10:37 pm
Бичлэгүүд: 141
Байршил: &^%$^&%***963
ugaasaa Choinom utga zohiolin ertuntsud huvitai nemer oruulsan hun shd! ..............

Choinomin shulguud ssak shd.........................

_________________
biker


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.26.06 2:30 pm 
Оффлайн
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.07.03 6:32 pm
Бичлэгүүд: 112
36 razmer gedeg shulgiig bichij uguuch tasarhai yum bleeshd


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.02.06 1:08 am 
Оффлайн
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.27.06 11:31 pm
Бичлэгүүд: 119
Байршил: yag end
bi l huvidaa choinomiig mongoliin hamgiin shildeg yaruu nairagch gej bodoj yavdag yum. ter uyeiin niigem ni l taaraagui "ert yavchihsan" bolohoos bish uneheer aguu hun!

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.15.06 11:45 pm 
Оффлайн
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.25.06 10:02 pm
Бичлэгүүд: 416
Байршил: шувуудын одох зүгт...
jargal zowlon gedeg shvlgiig n tawiad ogooch


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.15.06 11:58 pm 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Нэгдсэн: 10-р сар.22.04 2:47 am
Бичлэгүүд: 45
Байршил: хамгийн гоё нь би залуу байна!
Ишлэл:


Цонхыг уйлахад, хүний сэтгэл ч
Цочирдож бас уйлдаг юмуу даа?
uneheer saihan~~


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.06 5:58 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт


С.Нарангэрэлийн "Чойномд тулгасан ял" хэмээх номноос хэдэн мєр vгс vе vехэн санагддаг юм.Одоогын зарим хvмvvсийн шvтдэг эмээ,євєє,аав ээж гэж бахархдаг хvмvvс тухайн vед тvvнйиг шоронгы н хадаас болчоосой гэж хvсдэг байсан нь илэрдэгийн.Санах тусам уур шатна.Бухимдал.Тухайн vеийн зохиолчдийн эвлэлийн дарга байсан нэгэн ХАТАГТАЙ. НАХ яаманд албан захидал илгээхдээ Чойномыг аварч болох л байсан.Гэвч тэр хvн гvтгэсэн.Oдoo зурагтаар хаа нэг гарахдаа "Yхсэн хvнд магтаал гарзгvй" г vлгэрлэн харуулна.Ичэж vхмээрийн.Тэдгээр хvмvvс болон vр aчид нь ичэх нvvр гэж байна уу?Монголын риалист уран зохиолын цоры н ганц сор,
vvрийн гэгээнээр туяaран шvхэрлэсэн шvvдэр мэт тэр хvнийг тарчлаан тарчлаачихаад єнєє шvлгээс нь ишлэн суугаа тэдгээр хvмvvс ичий!!!.

1979 оний 4.24 ний шєнє Чойному Сурьияa энэ хорвоог орхихдоо зураач Пашкагынд єнгєрсєн гэдэг.Магтан дуулаaчид тvvний амьдралын ганцхан хvсэл мєрєєдєл болох нэг шvлэг,нэг єгvvллэг нэг тууж нэг романийг нь хэвлээгvй хэр нь єєрснєєн нэг шил архиар шvлгийг нь худалдан авдаг,унтcан хойгуур нь дэвтэрийг нь хуулаачид одоо єєрийн гэх нэрийн дор он сар єдєртэйгээр ном болгосон тэгдээр хvмvvс! тэр бvv хэл анд нєхєр нь байсан гэж 90 оноос хойш хэнхдэг балбасан хvмvvс ТА НАРТ ганц л vг хэлчииий!! Та нар БИТГИЙ ХУЦ!



PS : Самбар дахь нэгэн гишvvнйи магтуу бичлэгээс vvдэв


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.09.06 2:45 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.29.06 5:49 am
Бичлэгүүд: 3
...Май! Энэ миний зvрх сэтгэл
Бvцааж авна гэж байхгvй! чи бvvр ав!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:24 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
ТУГ


Тугийн тухай шvлэг намайг бичлээ гэж
Тун олон хvн гайхаж магадгvй
Уужим талын дураараа шvлэгч
Улаан туг хоёр сэтгэлд нь
хамт багтахгvй байж магадгvй

Гэвч би туггvйгээр амьдрахгvй
Гэгээн vнэний тулд туггvйгээр тэмцээгvй
Энэ улаан тугийн дор сая саяараа жагссан
Эгэл тvмний ижил эгэл ард байна.

Гаднаас нь хараад юм бvхнийг дvгнэгчдэд
Гартаа туг бариад хэзээ ч би харагдаагvй
Талбай дээр их жагсаалын дэргэд
Ташаа тулаад зогсож байсан байх

Євлийн пальтоны энгэр задгай тавиад
Єндєр гоголь малгай хазгай дараад
Сахлаа засаж духаараа харсан хvн
Савхин бээлийтэй дув дуугай явсан байх.

Гэвч би ємссєн хувцас шигээн биш
Гэр орон єссєн нутаг шигээн
Эглийн эгэл хvн хvний л ижил хvн
Эх оронтой ард тvмэнтэй иргэн.

Гэртээ арван зургаан цагийн ажилтай
Гэргийдээ хvvхэд шиг хайртай
Айлдаа алаг бяруу шиг номхон
Архи уудаг тамхи татдаг ийм л хvн.

Зvрх сэтгэл дотор минь , гэвч улаан туг мандаж явдаг юм
Зvйрлэшгvй хайраар би улс орондоон, туг шиг vнэнч явдаг юм
Яруу шvлгийнхээ мєр бадаг бvхэн дээр
Ялгуусан улаан тугаа сэтгэлээрээ би мандуулдаг юм.


Хаа газрын айлд ороход
Халуун цай хоолоор дайлдаг
Харин би хvн тєрєлхтнийг
Халх шvлгийн сайнаар дайлна.

Сайн шvлгийг минь шилж байгаад
Сараар сонирхоно уу жилээр сонсоно уу
Гайгvй нэрэлхэлгvй ирж бай та –
Гагцхvv миний нас богинохон

Амьсгаа хураах єдрєє хvртэл
Ард овгийг шvлгээр дайлах
Аз заяандаа би бахархсаар
Алдхан биеэ тамлаж яваа юм.


Хэнзхэн биетэй минь хамт тєрж
Хэт нутгаас минь халин гарч
Хэн гуайн ч ємнє намайг зоригжуулсан
Хэвлэгдээгvй гvн ухаан мину.

Єєртэй минь хамт бvv нєгчєєрэй
Єнєр нєхдєд минь эхнэрт минь
Єлгийтэй хvvд минь шvлэгт минь
Єв болон vvрд vлдээрэй.

Энэнээс єєр гvн ухаан хэрэггvй
Эрхэм єдєр ирэхдээ л ирнэ
* Эзэнт тєрийн хэмхэрхий банзан дээр
Эрхэм нэрийг минь бичнэ * гэдэг шиг
Ад vзэгдсэн номын минь гар бичмэлийг
Алтаар vнэлэх цаг заавал ирнэ.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:45 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
ХYН

Хєр цасан цавцайж тvлээ модгvй даарваас
Хєдсєн дээлийн оронд хєдсєн дээл нь болж
Хvндэт ээжийгээн нємєрлєхгvй бол
Хvv нь болж заяасны хэрэг юу билээ.

Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээс
Хэрэм хана нь болж
Амьдралын ганц ханиа аврахгvй юм бол
Амраг нь болж явсаны хэрэг юу сан билээ

Аюулт дайн дэгдэж дайсан нааш єндийвєєс
Алтан хилийн нь оронд амьд хил нь болж
Ийм сайхан орноо хамгаалахгvй юм бол
Иргэн нь болж тєрсний минь хэрэг юу сан билээ.

Хvнд бэрх цагт нь хvнийхээ тєлєє зовохгvй бол
Хvн болж тєрсний минь хэрэг юу сан билээ!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:46 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
ЗАЛУУ НАС


Хєрстийн амьдралд хєл алдсан
Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн
Шунхан улаан залуу нас мину.

Амттан бvхний амтыг мэдэлгvй
Асгаж явсан залуу нас минь
Єнгєтєн бvхний єнгийг бодолгvй
Yрж явсан залуу нас минь.

Зуны шєнийн нойрыг тоолгvй
Зуун гурван учралыг мєрєєсєж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Євлийн есийн жаврыг тоолгvй
Єєр хvний авгайд сэтгэл хаяж
Єрхний vзvvр шиг дэрвэж явсан
Єлчирхєн тэнэг залуу нас минь

Даанч чи минь удсангvй…
Даавуу хvрэм савхин бээлий шигээ
Дассан сурсан годон гэзэгтvvд шигээ
Дардан зам дээр vлджээ – залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ
Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй
Хvvхэд шиг єссєн залуу нас минь
Хvvхний сайхныг таниа нь vгvй
Хvvрзгэнэ шиг єссєн залуу нас минь.

Ангарайтсан нєхєдтэй vдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.


Аавын хvvгийн шvр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь
Адилхан нєхдийнхєє хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Yзсэнээ мартаж дуулснаа тогтоохгvй
Yvрдийн юм шиг дургиж явахдаа
Yймээнт хорвоогоос дахиад олдошгvй
Yнэнч ханийнхаа дэргэдvvр єнгєрч

Хоног тєдий зуурдхан ханилах
Хотын хvvхний єнгєнд хууртаж
Ариухан цусаа тvvний тєлєє
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврvvн шvлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн тєєрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ
Халуунаас халуухан залуухан цаг минь
Хаврын vер шиг хугацаатай юмсанжээ.

Аяа хєєрхий хvний залуу нас гэж
Авч ч болдоггvй, єгч ч болдоггvй
Хэлгvй байгалийн дуугvй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юмуу даа.

Бусдын лангуунд энэхvv шагналаа
Бутархай мєнгє шиг тарааж хаясаар
Хvйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хvмvvний vр нvцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод єнгєрсєн хойноо залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.


Баяртай, залуу зандан нас минь
Барилдсан гэж бодвол би ойчжээ
Уралдсан гэж vзвэл би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин
Атархан биеийнхээ эрvvл мэндийг єгч
Алдар шvлэг хоёрыг чинь авчээ.


Хєрстийн амьдралд хєл алдсан
Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:47 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
НУТГИЙН УУЛ БИД ХОЁР


Энэ уул бид хоёр
Эр нєхєд шиг ижил дасал болсон юм
Харийн газар уулаа би мєрєєсдєг
Харин уул намайг мэддэггvй биз
Энэ уулын энгэрт тєрсєн юм гэнэ билээ
Эхний мєрєє шороон дээр нь гаргаж
Эр хvн болж ууландаа би єслєє.

Насанд хvрч хvvхэнд сэтгэл алдаад
Намрын орой энд гэгэлзэнхэн сууж vзлээ
Найрагч болж холын нутгаас ирээд
Нанчид сєгнєнхєн бужигнаж бас vзлээ

Элдэв єнгєєр би єсєж єтєлж хувирлаа
Энэ уул харин огт хувирсангvй
Эхээс мэндлэхэд минь ямар байсан тэр хэвээрээ
Эцэг євгєдийн vед ийм л байсан байна.

Тєрєхийн минь ємнє энэ уулын бэлд
Тєрийн тєлєє хvн хvнээ буудсан байна
Ангийн тэмцлийн хатуу ширvvн онуудад
Ажиг ч vгvй энэ уул харж зогссон байна

Магадгvй vvгээр цэл залуу Сvхбаатар
Магсаржав вангийн цэрэгт байхдаа
Yдэлж хооллож явсан байж мэднэ
Хатан ахайгаа хvнтэй хардаж
Хамраа огтолсон нvгэлт хаан
Бvтэл нь хазайж тєрийн тамгаа ганзагалаад
Бvрхэг шєнє энэ уулын бэлд уйлж явсан ч юм билvv

Эзэн Чингисийн морьт цэрэг
Энэ уулын бэлд тулалдаж явсан ч юм билvv
Эртний Хvн улсын Тvмэн шаньюй гэгч
Эр бор харцагаараа ан хийж явсан ч юм билvv

Тэр байтугай насанд эртний олон галвыг vзээд
Тэнгэрийн мянган оныг олон олноор vдээд
Єєр болсон юмгvй энэ уул сvндэрлэн байна
Євгєн болсон юмгvй энэ уул сvмбэрлэн байна.
Євгєн болсон би харин энгэр бэлд нь нойрсон байна.

Хан уулын нас уул шигээ их юм
Хажууд нь миний нас
Хатуу хvндийг туулаагvй над шигээ єчvvхэн юм.
Халуун сэтгэлт хvн би хан ууланд дуулж явна.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:49 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
НАМРЫН ТУХАЙ БОДОЛ

Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билvv
Найранд барьсан ая сан билvv
Нахийтал сойсон морь сон билvv

Аяа хєєрхий
Намар аа гэж юу сан билээ.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Зvv шиг цэмцгэр ээжээс тєрсєн
Зvрх шиг улаан хєвгvvн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгvй ойлгож билээ.

Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ

Намуухан зvрхийг минь анх сvлбэсэн
Наалинхай харцны торгон vзvvрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шvvрс алднам.

Намайгаа орхиод шувуу шиг буцсан
Насан багын амрагаа бодохоор
Найдваргvй хагацлыг анх vзvvлсэн
Намрын салхин амтагднам даа.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Ханагар тал тоосронхон байна
Хамхуул євс торолзонхон гvйнэ л
Хатсан євс тасранхан хийснэ л

Хайран чиг зуны минь гурван сараа
Аяа хєєрхий алтанхан шаргал мєртлєє
Юугаар ч цэцэглvvлэшгvй намар
Юутай чи уйтгартай юм бэ.

Зvггvй насаа орхиод ирсэн
Зvvн зvгийн уудам талд минь
Зvрх нь эмтэрсэн монгол найраг
Зvйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж

Уулын оройг ширтдэгсэн дээ
Уулын тэр оройд гишvvний
Улаахан навч зvрх шиг
Унан тусан сэржигнэнэм билээ

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Хусан модны нарийн vзvvр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигvvр
Yvлэн цаагуур дэвэнхэн одно уу даа

Баяр баярын нь охь манлай
Бат сэтгэлийн нь онгон сахиус –
Бадамын талиман нvдтэй тєрсєн
Миний л нэгэн алдрай.

Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
Цайранхан далланхан одох болов уу даа
Сэрvvн бvсийн нуур шиг би
Сэнгэнэн уйрмагтаад vлдэх болов уу даа

Аяа хєєрхий
Намар аа гэж юу сан билээ.


Амьдралын єдрvvд олон ч гэлээ
Алагтай цоогтой байдаг юм.
Амьтны vрс олон ч гэлээ
Аягтай маягтай байдаг юм.

Хvний амьдрал урт ч гэлээ
Хvйтэнтэй халуунтай байдаг юм.
Хєвгvvд охид олон ч гэлээ
Хvслэнтэй хяслантай байдаг юм.


Амаар балгасан архийг чинь дээ хє
Хамраар гаргахад хатуухан байдагаа
Аалиар учирсан амрагийг чинь дээ хє
Хаяад явахад хэцvvхэн байдагаа

Жvнзээр уусан архийг чинь дээ хє
Цунзаар уухад хатуухан байдаг аа
Зvрхээр учирсан амрагийг чинь дээ хє
Зуурдаар хаяхад хэцvvхэн байдаг аа.


Эд бараа хуучрахад гарз нь vгvй яа
Эдлээд єнгєрсєн хvний аз гэдэг юм аа
Энхрий сэтгэл хуучрахад гарзтайханаа
Энэхэн яваа насны эз гэдэг юм аа.

Тєрсєн бие vхэхэд гашуудах нь vгvй яа
Тєвєг багатай vхэхийг аз гэдэг юм аа
Тєвлєрсєн сэтгэл мєхєхєд гашуудалтайхан аа
Тєєрч явдаг хайрын эз гэдэг юм аа


Зуны сэрvvхэн бороо
Хєшиг татан зvсэрнэ
Зулын гол шиг цэмцгэр
Хєєрхєн бvсгvй зутарна

Чулуун замгvй газраар
Шулуун явахын аргагvй
Алд хvрэхгvй шалбаагийг
Алхаад гарахын эрхгvй

Гадсан шєвгєр єсгийт нь
Газар шигдэж зовооно
Хєлєє тушсан банзал нь
Хєдлєх аргагvй шарлаана.

Хєдєлгєєн бvхэн хоригдож
Хєгшєхєд бэлдсэнээ ухаарна.


Орчлонд олон хvн мэндэлж
Орчлонг олон хvн гэтэлж
Орлого зарлага хоёр
Ургах мєхєх хоёр
Амсхийхгvй
Алаглах юм даа!

Даан ч гарзтай хvмvvс
Дараа дараагаараа явчих юм.
Огт хэрэггvй хvмvvс ч
Олон мянгаараа тєрєх юм.

Yхэх ч яамай тєрєхийг л
Yр дvнтэй болгомоор юм.


Сургууль элээгээд ч
Сурсан эрдэмгvй
Сул цээжилж єнгєрєєдєг
Суулга шиг хvмvvс байх юм.

Ном уншаад ч
Нотолсон ойлгоцгvй
Нойрмоглон эвшээдэг
Ногоорсон тэнэгvvд байх юм.

Тэгсэн байтлаа бvжигт
Тэлээгээ тасартал гvйж
Дэлгvvрийн арын хаалганд
Дэлvv шиг наалдах юм.

Адгийн тэднийг том тогоонд
Амьдаар нь чанаж болгох сон.


Оддыг шєнє харахад
Олон ч гэж жигтэйхэн
Очтой гэж жигтэйхэн
Одоохон нэг нь ирээд
Орчлонг Икар шиг мєргємєєр


Омголон хурц харагдах юм.

Охидыг єдєр харахад
Олон ч гэж жигтэйхэн
Онгон ч гэж жигтэйхэн
Одоохон нэг нь ирээд
Зvрхийг минь зvсэн хатгах
Зvv шиг хурц харагдах юм.


*Монгол архины бєглєє*
Модны хожуул шиг бєх юм
Хавдаж хєштєлєє балбаад
Хагалах нь холгvй онгойлгох юм

*Московская* - гийн бєглєє
Мєгєєрс шиг зєєлхєн юм
Унжсан сэртгэрээс нь бариад
Урах мєртлєє онгойлгох юм

Монгол хvvхнийг бол
Мориор элдээд ч барьдаггvй
Ондоо зарим нь бол
Оройхон єєрєє ирнэм билээ.

Архи хvvхэн хоёр
Адилхан гэдэг ортой ч юм уу даа.


Хєгшин залуугvй уугаад л
Хєдєє гадаагvй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм

Ажлын бvтээл багадаад л
Арын хаалга ихсээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм


Дэгжин бvсгvйн цvнхэнд
Дэвтэр харандаа байхгvй

Yнэнч нєхрийн нь зvдрэл
Yр дvнгvй зvтгэл.
Оройн бvжгэн дээр гээгдэх
Онгон улаан зvрх бий

Ядуу шvлэгчийн євєрт
Янчаан тєгрєг байхгvй.
Залуу насны нь зvдрэл
Жаргал vзээгvй зvтгэл

Амьддаа єєрєє сонсохгvй
Алдар гавьяа нь бий!


Их хэргийг бvтээх гэж
Их хvмvvс тєрдєг аж
Иймгvйсэн бол орчлон
Ингэж хєгжих ёсгvй санж.

Манайхан шиг жирийн тэнэгийг
Мандуулж орхиод эцэст нь
Хамаг соёлоо даруулах юм бол
Харанхуй бvдvvлэг байх юм санж.


Хєдєл тэртээ уулс
Хєх л буданд дуниарч
Хєвчин их дэлхий
Хєлєє жийгээд нойрсжээ

Хємсєг байхгvй нvд шиг
Хєлчvv наран дуниарч
Хєх л манхан тэнгэр
Хємєрч аваад ширтжээ.


Хоёр их эрхсийн
Хооронд хавчуулагдсан
Утсан голтой бид нар
Улайсанхан тарчилнам.


Зохиол бичнэ гэж
Зориуд хураасан цаасанд
Золигийн муу бясаа
Зоргоороо єндгєлжээ.

Гэргий минь цэвэрлэж
Гэмтэн бясааг цээрлvvлж
Хэлэх муу vг олохгvй
Хэтэрсэнийг нь гайхаж байна.

Yгvй гэргий минь
Yvнийг хараагаад яахав
Цаасанд салхи оруулаагvй
Цалгар намайг хараа.

Яруу найраг єндєглєєгvй хойно
Явуул бясаа єндєглєх нь тэр!


Жолооч болъё гэвэл чи
Жор номыг нь vзэхээсээ
Зам дээр хэвтээ хадаасыг
Зайлуулж сурах хэрэгтэй


Амьдрал хэмээх гинжинд хєтлvvлж
Авгай хэмээх жанжинд жадлуулж
Алжаасаар гутарсаар харьж яваа
Аягvй салхитай жихvvн єдєр

Намайг гэнэт дуудлаа
Наалинхай болоод ялдамхан
Нас биед минь нэвт шингэсэн
Нарийхан хонгор дуу байлаа.

Эргэж харлаа…Аяа!
Эр л залуу биеийн минь
Эмгэнэл баясал хоёртой
Эгнэгт холбоотой явсан

Арабка минь чи
Арван жил бодсон бодол
Арван жил зvvдэлсэн зvvд
Амрагхан найз минь байлаа!

Аяа би ингэх гэж
Арван жил мєрєєсєж
Аглаг цєлийн аянчин шиг
Ангаж цангаж явлаа

Арван жилийн цангаагаа
Алиман улаан хацар дээр
Шатаж газардсан онгоц шиг
Шархтай зvрхээрээ тайллаа.


Гунихарч бодолд дарагдан
Гудамжны сандалд удтал суулаа
Yлээх салхинд бие зарайж
Yгдэрсэн ханиад босож ирлээ

Гэвч би хаашаа очих вэ
Гэр орон vгvй боллоо
Гэргий Нина байхгvй боллоо
Гэгээн дурлал ийнхvv сєнєлєє.


Єнєєдєр мартын найман
Єєрийн амраг Нина чамдаа
Єгєх бэлэг юу ч алга
Єчvvхэн миний сэтгэл л байна

Яруу найрагчийн сэтгэл гэвч
Ямар ч эрдэнээс vнэтэй билээ
Гардаж авах азтай хvн
Галав эринд ховор билээ

Май! Миний сэтгэл!
Маргааш буцааж авна гэхгvй
Yvрд чамдаа єглєє.


Хvнд нэгийгээ муулж
Хvсэл бахыг нь хангах гэдэг
Дайчин хороогоо буруу захирч
Дайсанд тугаа алдахтай адил


Хурц мэс арьсыг зvснэ
Хурц vгс сэтгэлийг зvснэ.


Аажуухан нэг сар би
Архины лонхонд гvйлээ
Аяа хєєрхий
Амьдрахын тавилан мину!

Алдаа ослоос чиг
Айгаа нь vгvй дээ
Алдрайхан чамаасаа
Уйдаа нь vгvй дээ

Алсын зорилгоосоо ч
Ухраа нь vгvй дээ
Аялгуу дуунаасаа ч
Урваа нь vгvй дээ

Амгалан тэнэг сэтгэлийн л
Алдаа гэмээ нь алдаа даа.


Архины нєхрийг олоход
Аравхан алхах хэрэгтэй
Амьдралын нєхрийг олоход
Арвинхан алхах хэрэгтэй.


Буруугий нь єєрєє ажаад
Бусдадаа зєвийг нь хэлэх гэж
Бугын гуна шиг насаа би
Будан дунд бvрэлгэж явнам.


Хэтэрхий тоогvй явна даа гэж
Хэзээ ч намайг бvv єрєвдєцгєє
Хэрэгтэй бол тvvх єрєвдєж
Хэдэн нулимс хожим дусаана биз.


Шvлгийн дэвтрээ улаанаар хавтасласан нь
Шvрийг бус цусыг дvрсэлсэн юм
Шvvн тунгаасан vг бvхний минь
Yсэг тутамд миний цус буй.


Хамаг бvхэн хаалттай
Хатуу чанд заалттай
Солгой хєгжим шиг vед
Согтуурах шиг жаргал алга.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:49 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ

1.

Yйлийн vртэй зvрх минь
Yхлийн шарханд тарчиланхан
Єргєст цэвдэг замбуулин дахь
Єдрийн одон чамайгаа гэсээр

Ухаан минь дэнтэй дунтай
Урьхан хаврын салхи залгиж
Ууж согтууран тэнvvчилж явнам
Улсаас алдхан уйлж явнам.

2.

Хатуухан тарчиг насны минь
Ханьхан амраг Нина минь
Хархан vс минь цайгаагvй байхад
Хагацлын зовлонг амсцгаалаа даа.

Хаврын сарын арван гурванд
Хайран чиг зvрхээ нийлvvлцгээж дээ
Хагацна гэж л хагацсангvй
Хадмын муугаас хагацлаа даа.

3.

Намайг чи минь
Насаараа ч харааж болох юм.
Найргаараа би чинь
Нартад чамайг дуулна.

4.

Хамгийн сvvлд гудамжнаа
Халуун нулимсаа унаганхан
*Амаржихаар євдлєє* гэж хэлсэн
Аяархан дууг чинь би сананам

Зангираад гарсан тэр нулимс
Залуудаа эдэлсэн зовлонгийн
Хамаг гашууныг шингээсэн юм шиг
Хачин булингартай байж билээ

Аяархан гоморхосон дуу чинь
Аварга бємбєрцєг бvхэлдээ
Євдєнхєн шаналаж байх шиг
Єр зvрхийг минь зvсэж билээ

Аяа vvнийг чинь би санасаар явнам
Алдрайхан бор нvдэн мину!


5.

Далдын зовлонгоо мартах гэж
Дарсны аагт сэтгэлээ хуурч
Дараалан єнгєрєх хоног бvрийг
Хєлчvvрэнхэн туулж явнам.

Орчлон хорвоод сая мэндэлсэн
Охин vрээ нvдэндээ vзэхгvй
Онгон нvvрийг нь ганц vнсэхгvй
Орох ч эрхгvй тэнэж явнам.

Аяа миний бор нvдэн минь
Алдаа бvхнийг минь уучлан давж
Аргадан хайрлаж гоморхон уйлж явсан
Амрагийн дээд амраг минь ээ!

Yхэхээс минь наана уулзвал чи
Yйлдсэн хэргийг минь уучлаарай даа.


6.

Зургаан хvнийн дунд бол
Тэнэгийг нь намайг гээрэй
Зуун хvний дунд бол
Цэцнийг нь намайг гээрэй.
Тэнэг цэцэнг хослуулж
Тэрслvvд тєрєх vйлтэй
Чиний муу Чойном чинь
Чин vнэнч хvн юм сан даа.

Эвдэрч дээ. Гэхдээ намайг
Энхрий чи минь эвдээгvй
Эрхэм нєхєд минь эвдээгvй
Энэхэн vе минь эвдлээ дээ

Хайрт чамдаа би улс тєр гэдэг
Хар дарсан зvvдийг яриад ч яахав!

7.

Нээрэн шvv улс тєр гэгчийг
Нэвтэрхий цайлган санаатай
Амраг чам шиг минь хvн
Амар хурдан ойлгохгvй ээ!

8.

Гарцаагvй хожимдсон тэр цагт
Ганихарч битгий уйлаарай
Гараад ирсэн нулимсаа
Тас зуугаад залгиарай

Нулимс цус хоёрт дуртай
Нууцхан алдрын эздэд
Єєрийнхєє болон миний мууг
Єрсєж битгий vзvvлээрэй

Уйлна гэдэг хуучин юм
Урьд чинь олон эхнэр
Ургах нар шиг хань амрагаа
Улс тєрєєр залгиулж орхиод

Зайсан толгойг ч урсвал урсмаар
Залуу хєгшингvй уйлж явсан юм.



9.

Харин чи сэтгэлээ чангалж
Хан хурмастын гурван дагина шиг
Хайртай гурван охиныг минь
Хамгаалж хvн болгоорой

Будаг шунхаар хєєцєлдєєд єнгєрєх
Булбарай тэнэгvvд болгоно уу
Аавынхаа санааг гvйцээж єгєх
Алдар цуутан болгоно уу

Єєрєє мэдээрэй би чинь
Єєр ертєнцєєс харж байя
Зэмтэй бурууг хийвэл
Зевс тэнгэр болж ниргэнэ шvv.

10.

Амрагхан бор нvдэн минь
Алагхан энэ хорвоо дээр
Чин vнэнч юмгvй гэдгийг
Чи нэгэн цагт ойлгоно

Ойлгосон цагтаа тэнэгvvдтэй
Олон vг солихоос дургvйцэж
Хэн бvхэнд инээх инээдийг
Хэрэггvй гэдгийг чи мэднэ

Нойрноос єєр эрлэг дайсангvй
Номоос єєр эрхэм ханьгvй
Яг ийм болж чадвал чи
Яахав дээ хvн болж гэж бодоорой.

Аяа хайрт минь баяртай!
Ахин учрах болов уу даа!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:50 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
ШУВТАРСАН ЦАГААН БУМБА

Унтаад бослоо. Толгойноос
Уусан юмны гэг арилжээ
Уудлаад vзлээ. Хармаанаас
Улаан мєнгєний сvvлч нь дуусжээ.

Тєгрєг гуйлаа. Єгєхєєсєє
Тєвєгшєєх хvн олон болжээ

Сав гуйлаа. Айлуудаас
Сайн санаатан ховор болжээ

Хоршоонд орлоо. Єгєхєєсєє
Хойгуураа зарах нь их болжээ
Арайхан оллоо. Уухаасаа
Амьтанд алдах нь их болжээ

Шууд хэлэхэд одоо vе
Шувтарсан цагаан бумбандаа буужээ.


Шvлэглэсэн роман бичлээ гэж
Шvvмжид би бумбадуулсан
Гайгvй хvн гэж намайг магтаад
Гаадамба гуай бумбадуулсан

Сvрхий хээгvй явлаа гэж
Сvрэнжав маань бумбадуулсан
Уух савах нь ихэдлээ гэж
Улаан хамар бумбадуулсан

Алга болоод ирсэнгvй гэж
Авгайдаа Бадарч бумбадуулсан
Ардач vзэлтэн байлаа гэж
Ажлаасаа Нямдорж бумбадуулсан

Дотроо бодолтой хvн бvхэн
Дор дороо бумбадуулжээ.

Хєшиг татсан сэрvvн бороонд
Хєлрєх адил цонхны шил
Усан дуслаар бєнжигнvvлэн
Уйлж байгаа ч юм уу даа

Хєгшид євгийн маань эл хуль нутаг
Хєдєє сумын минь бєглvvхэн тєв
Урьдын бага нас сэтгэлд орж
Уйлмаар ч байгаа юм уу би.

Бороо хураар тэнгэр уйлахуй
Болор шил ч уйлдаг юм уу даа?
Цонхыг уйлахад хvний сэтгэл ч
Цочирдож бас уйлдаг юм уу даа.?

Yvл цонх сэтгэл гурав
Yерлэх усан хэлхээтэй ч юм уу даа!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:52 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
БОДОЛ

Галбын салхинд элэнхэн
Ганихран сvvмэлзэх толгод
Газар тэнгэрийг тэлэнхэн
Гангаран сvvтэлзэх зэрэглээ

Санаа шvvрс алданхан
Сайхан амраг гэгэлзэх шиг
Цэвэрхэн чєлєєт салхин
Цэлгэрхэн цэнхэр тал мину.

Анх л багын насаа
Амрагийн зєєлєн шивнээ
Архаг тортог суугаагvй
Алсын тухай мєрєєдєл

Сархдын хор шингээгvй
Санаа амархан хайр
Бодлын хар санаагvй
Ботго шиг торомгор vе.

Ээжийнхээ идэр насан
Энэ бvхнээ орхисон
Эртний туульсын єлгий
Ээрэм цайдам тал мину!

Алсын холоос чинийхээ
Алтанхан зэрэглээг ширтнэм
Асар тагт шиг сvмбэрлэх
Борхон толгодоо зvvдэлнэм.

Яст мэлхийн зоо шиг
Ялтсан хуягтай гvвээн дээр
Салхидсан ганц тэмээ
Салж нийлэн сvvмэлзнэм.

Элсэн сайрт замхардаг
Эрэг нь vгvй горхин
Эрчлээд хаясан утас шиг
Эвхэрч хєврєн гялалзнам.


Говийн борхон дэрс
Горхийн хєвєєнд сvvмийнэм
Гоёхон амрагийн минь мєр
Дэрсэн дунд замхарчээ.

Орчлонг анх амсуулсан
Онгон багын Дууяа минь
Онгосон улаан алчуурыг чинь
Одоо болтол харсангvй л.

Хажууханд маань vvрссэн
Хазаарт морины дуутай цуг
Арван зургаатын минь инээд
Арвин талдаа замхарчээ.

Он жилийн алчуур
Олон дахин далласаар
Єнгєрсєн дуртгал дороос
Євгєрсєн зvрх минь догдолном.

Алтан бага нас єнгєрч
Азай бууралтсан тэргvvнээ
Архины шилтэй хамт
Аваачиж нутаглуулна гэхээс

Борлог манхан толгод минь
Босон суун зэрэглээтнэм
Болчимгvй явсан нас минь
Тvvний дундаас тодорном.

Аяа тал минь
Аав л ижий хоёр шиг
Амраг хагацал хоёр шиг
Амьдрал мєхєл хоёр шиг
Чи билээ…


Намайг дуудах
Нарийхан хонгор дуу
Ард минь сонсотном
Ард гэтэл хэн ч алга.

Урд минь сонстов
Урагш хартал бас алга.
Унтах нойрт сонстов
Унтаад сэрэхэд бас алга.


Энэ юу сан билээ? Гэж
Эргэн хурган чагнав
Энхрий бор нvдэнгээ
Санан байж л чагнав

Намайг дуудах
Нарийхан хонгор дуу
Хашаа байшин бvхнээс
Хар зам мод чулуунаас

Утасны шон бvхнээс
Ургамал мод бvхнээс
Уулнаас тэнгэрээс
Уураг тархинаас цуурайлнам.

Намайг дуудах
Нарийхан хонгор дуут
Амрагхан бор нvдэн минээ
Айдаа юу ч гэхэв.

Гэмшин гэмшээд хожимдож
Гэртээ би харьж чадахгvй чиг
Гагцхvv
Намайг дуудсаар байна
Нарийхан хонгор дуу…


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:52 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ

Хаанаас чинь ийм цэцэн цэлмэг vг гардаг юм бэ гэж
Хачирхаж зарим нь тоглоом шоглоомоор асуух юм.
Хаана гоё vг байна гэж эрж сурч яваагvй болохоор
Хариулах vгээ л харин, єєрсдєєс нь гуймаар байна.

Тохойн чинээ нялхаасаа хагацал єнчрєл vзэж
Тоглоом ихтэй орчлонгийн хатуу дарсыг балгаж
Тоост энэ хорвоогийн хар цагааны ялгааг
Томоо суугаагvй мєрєндєє vvрч єссєний минь гэрч

Эрх танхил насыг минь ээрvvл адил эргvvлж
Эмзэг булбарай биед минь ааруул адил шохоорхож
Эгчмэд бvдvvн биеийнхээ нууц бvхнийг таниулсан
Эл дол хvмvvсээр энхрийлvvлж явсаны минь vлдэц

Хол нутгийн усыг аяны замд залгилж
Хорин хэлийн хєвгvvдтэй алаг цооггvй vерхэж
Хор эм хоёрыг амсах асгах зэрэгцэж
Хотын хvйтэн гудамжинд цэнгэж явсаны минь хvч

Алд энэхэн биеийнхээ эрvvл мэндийг сvйтгэж
Алт мєнгєєр vнэлэшгvй залуу насаа шийтгэж
Анир чимээгvй шєнєєр нойргvй суусны минь ач
Ардынхаа цэцэн vгийг дутуухан холбож сурсан юм.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:53 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
МАРГААШ

Маргааш! Энэ ямар сонстож байна?
Магад танд шинэ єдєр шинэ єнгє сонстоно уу?
Мартсаныг санах vлдсэнийг бvтээх
Маргааш гэдэг яруу єдєр – (тэгвэл) –
Мандтугай!

Эгэл шvлэгч би*тугай*- гий нь хэлэе
Эрхэм нєхєр та*Ура*- гий нь хашгир!
Энэ зуун маань лоозонд дуртай юм
Эсэргэн vеэ л би мандтугай гэнэ!

Єнєєдрийн залгамжлагч нь маргааш билээ!
Єндрийн залгамжлагч нь намайг хэлнээ
Єргєний залгамжлагч гэж нарийныг хэлнээ
Єєрийн залгамжлагч гэж vр хvvхдээ хэльеэ!

Yр хvvхэд гэж эл биеийн минь тасархай
Yйл явдал алдар нэрийн минь хэлтэрхий
Yзэж туулсан жаргал зовлонгийн минь
Yргэлжлэл болж нэгэн охин мэндэлсэн юм.

Цэнгэлээр дульхан энэ баргар єдрvvдэд
Цэцэнд нь магтуулж тэнэгт нь зvхvvлж
Торон цаана замхрах нэр юугий минь зvvсэн
Тохойн чинээ охиноо би Хулан гэж нэрлэсэн

Эмээлт морин гатлаагvй хонгор шар цєлийн
Элсэн долгион дунд од зурах шиг дvvлж
Эрмэг хумбан туураараа говийн судсыг ханаж
Эрдэнэ болсон усыг нь олж хvртдэг амьтан

Салхинаас бусад нь унаагvй атар онгон зоондоо
Сансрын одыг тоолсон дэнсний суман судалтай
Сартай хонгор духандаа самбай шингэн хєхєлтэй
Сажлаа зєєлєн алхахдаа ч санаж сэрэхийн аястай.

Байгалийн эрх чєлєєг унаган хошоортоо зууж
Барын арьсан говьд унахдаа тэмцэж тєрсєн
Уламжит энэ гєрєєсний домог болсон нэрийг
Учир мэдэхгvй нялхсын зvvн чихэнд шивнэхдээ

Алтан говийн хулан шиг эрх дураараа явахгvй ч
Аав шигээ ингэж элдэв дээдэст дарлуулж
Атомын энэ зуунд Ромын боол шиг бєхийх
Ардын бор тавилангаас алхам урагшлаг гэсэн юм!.

Тэгэхдээ миний охин гэдэг миний бие учраас
Тэрэг унаж торго ємсєж мандлаа ч гэсэн
Тэнэг єсєж тэнэж єлсєж гандлаа ч гэсэн
Тэмцэж зорьсон чигээс минь єєр зvгт явж болохгvй.

Аз жаргалгvй энэ хар бор тавилангаас маань
Алхам урагшлахдаан ардаан мартаж болохгvй
Ард гэдэг энэ даруу боловч эрэлхэг хєрснєєс
Анх ургаснаа хаа ч хэзээ ч мартаж болохгvй!

Уян сэргэг бие чинь єдєр цагаар цэцэглэж
Уран Тицианы зурсан єнгєт дагина шиг мандавч
Зvрх судсанд чинь ядуу ардын цус
Зvvд мєрєєдєл бийг мартах эрх байхгvй!

Халиу булган дээлд хааны гvнж шиг булхаж
Хар тэрэгний суудалд хайвж дайвж явсан ч
Халуун хvйтэн хоёрт хувцастай хувцасгvй явсан
Хазгай мурий эцгийгээ мариаж чи болохгvй!

Эцэг чинь хэдийгээр хазгай мурий ч гэлээ
Элэг зvрхний нь тэмvvлэл хазгай мурий байгаагvй
Эхээс анх тєрєхдєє хазгай мурий байгаагvй
Эрдэм бvтээл хоёрт эрvvл мэндээ єгсєн юм!

Хаврын хавсарганд чи орос монголоор харааж
Хамар амаа таглаад оцойж ярвайх хэрэггvй
Хайр хяслын дундуур ээж бид хоёр чинь
Халх нутгийн шороон дунд vнсэлдэн баярлаж явсан юм.

Зvймэл царсан шалтай хан ордон шиг єрєєнд
Зvйл зvйлийн цэцгэс цонхон дээр ярайлгахдаа
Зvдvv ядуу бид хєлсний байр булаалдаж
Зvvрмэглэн чичирч чамайг хєхvvлж суусныг бодоорой


Тэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ!
Тэнгэрээр нисэж тэнгисээр хєвж зугаал!
Уран цагаан туфли дээр ээрvvл адил бvжиглэ
Усан болор жvнзэнд алтан сархад залгил!

Согт инээ уйл! Харин хувцсаа бvv тайл!
Солиор алиар цуур! Харин улсаа бvv муул!

Амтлах сайхныг амтлаж, эдлэх сайныг эдэл!
Алдхан биеэ жаргааж хэрэгтэй бол бас зовоо!

Эл биеийн минь тасархай хуруун чинээхэн чамайг
Эрх чєлєєт иргэн Хулан хvvхэн таныг
Энэ хэсэг газар дээр эзэн хvн шиг яваг гэж
Эх эцэг хоёр чинь хатуу ширvvнийг нь vvрсэн юм.

Яруу найрагч байлаа гээд аав чинь энэ газраар
Явган мацаж єссєнєєс авто хєсєг унаагvй
Ял зэмлэл гэдэг сvvдэр шиг дагаж байснаас
Янчаан мєнгєний хэрээр ч ууж ханаж vзээгvй.

Хорин хэдтэй ээжид чинь гоёлын туфли олох гэж
Холын зам туулж Дархан хотын дэлгvvрт
Орос хvнийг царайчилж хаалгыг нь сахиж зогсоод
Олж чадалгvй буцсан нь ганц бус шvv хvv минь!

Хэдий тийм боловч єєрийнхєє энэ vеийг
Хэт нь чиний vзэх єнєр баян цагаар
Дуудлагын эдлэл шиг хэзээ ч би солихгvй
Дутуу хатуу ч гэсэн цаг vедээ хайртай би!

Ховор буурай ч гэлээ миний энэ цаг vе
Хорвоогийн гvн ухааныг алд биед минь хvртээж
Хорин хэдхэн насанд минь авьяас алдар шагнаж
Хор эм хоёрыг хайр гамгvй амсуулсан юм.

Дутуу дулим ч гэсэн шvлэгчийн жаргал эдлvvлж
Дугуй хєлтэй ч гэсэн цэвэр монгол хvvхний
Дур сэтгэлийн сайханд хvvхэд адил эрхлvvлж
Дуутай минь цуг шороот гудамжаар алхуулсан юм.

Аав чинь энэ vедээ хайртай байлаа
Алдаг оног эрх чєлєєндєє хайртай байлаа
Амьдрал тасраагvй боловч ээжид чинь хайртай байлаа.
Архи ном vзэг…Хуландаан хайртай байлаа.

Иргэн Хулан та миний маргааш мєн
Ирээдvй єєд алхах миний хєл минь мєн
Их хаалгыг нь татах миний гар минь мєн
Ийм учраас
Маргааш гэдэг цоо шинэ бvхэн
Мандтугай! гэж би бичье.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:54 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
ЭРДЭНЭЧИМГЭЭД ЗОРИУЛНА


Цэнхэртээд байгаа хангай л хайрхан чинь
Цээжин талдаа цастай л байна даа хє
Цэвэрхэн чиг тєрсєн Эрдэнэчимгээтэйгээ
Цэцгийг нь гарахаар уулзая даа хє

Зvvн Сэлбийн ус нь болбол
Зvvдэн дундаа нойрсож байнаа хє
Зvйтэйхэн чиг тєрсєн Эрдэнэчимгээтэйгээ
Зvлгийг нь гарахаар уулзая даа хє.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:54 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
ВСТУПЛЕНИЕ

Хайрын уурхай нээх луужингийн зvv гэмээр
Хав хархан цамцтай цагаан цээж дvvхэлзэв л
Хатир жороо морь шиг усан тэлмэн нvдэнд нь
Хатуу цемент хана халуу дvvгэх шиг санагдав

Зvр шиг сайхан цогцос зvvн хєлєєрєє тэнцэж
Зvv шиг цэмцгэр бэлхvvс хотос хотос гэв л
Зvv шиг цэмцгэр тvvнээс дурлалын долгион тархаж
Зvvн хєлийн нь єлмий зvрхэн дээр минь гишгэв л


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:57 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
ВВЕДЕНИЕ

Ёохор хатирах єлмий зvрхэн дээр минь нижгэнэвч
*Ёо!* гэж vзээгvй эр хvний зvрх сэн
Ёроол vгvй хагацал дээр тvлхэн тvлхэн бєхийлгєвч
*Байя!* гэж хэлээгvй эл дол сэтгэл сэн

Усан тэлмэн харцны чинь пулемёт адил шvршилтэнд
Урьдын шархтай зvрх минь тэсээ гэж vv шvтээн минь!
Уруул амны чинь интоорт, шvлс залгин хорхойсовч
Учир зовлон тоочиж чєлєє гуйдаг юм билvv дээ …

1.

Хонгорхон сэтгэл хичнээн зєєлєн байваас
Хорвоогийн тоглоом тєчнєєн хатуу байдгийг
Yзсэн цэцэн vзээгvй тэнэг хоёрын
Yvрэх зовлон дvндээ дvн ч юм уу даа


Учрыг мэдсэн хvн єєрийгєє захирах гэж
Уураг тархин дотроо битvv зовлон эдэлнэм
Учир мэдэггvй хvн єрєєлийн хойноос vхэж
Улаан зvрхээ зvсэж ужиг зовлон амснам

2.

Онолын цэц хаялаа гэж та битгий дургvйц
Охин хонгор дvvгээс минь ялгаа юу байх вэ!
Орчлонг чамаас нуугаад би хаана нь vлдэх вэ
*Оонын хоёр эврийг ороож барьж болдоггvй юм*

Хатуу хэцvv амьдралд намайг чамтай уулзуулсан нь
Хаа холын ерєєл биш нас биеийн хяслан биз
Хар сайхан мэлмийг чинь харахгvй явах нь яав гэж
Халаг дурсан зовох урьд насны минь vйл байх яая гэхэв!

3.

Зєрvvд хатуу цагийн минь зєгнєл зvvдэнд оролгvй
Зєв буруу хоёрын минь зєрєг зам дээр учрах гэж
Гурван навчис доороо нуугдаж ургасан гvзээлзгэнэ шиг
Гунигтайхан гоо бvсгvйтэн єнгє зvстэй єсєє юv дээ?

Учиръя гэж учраагvй чиний буруу ч юм уу
Учирсанаа мартаж чадаагvй миний буруу ч юм уу
Уул уулын оргил шиг залуу насны оргил хавьд
Уруудах єгсєх хоёр ингэж учрах ч гэж дээ

4.

*Чамгvйгээр би яаж амьдарна даа!*…гэж
Час улаан торго шиг залуу насан гунихардаг
*Надгvйгээр чи яаж ч амжина билээ!*… гэж
Наргил зандан мод шиг ахимаг насан ганихардаг

Одоо тэгвэл би аль ч гунигт нь хамаарахгvй
Орон тоо завсардсан хороо хорины алдуул шиг
Залуу хєгшин хоёрын заагт бэлчих наснаас
Заавал биднийг уулзуулсан заяа тавиланд уурснам

5.

Хажуу дахиа эзлэх гэдэг хаант тєрийн ёс юм
Харснаа авах гэдэг хайр хvслийн жам юм.

Ханагар энэ хорвоод хvний сувдаг сэтгэл
Ханаж цадсан тvvх миний мэдэхэд байхгvй

Учир иймээс чамайг амрагаа болгож авахаар
Ужиг хvйтэн шєнvvдэд янз янзаар бодлоо би
Угаас ер нь эрцvvл тvрэмгий зантай хойно доо
Уучилна биз дээ миний аминч энэхэн яриаг?

6.
. . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . .
. . . . . . . . . . . . . . .: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

7.

Yнсэхээс эр нь буцахгvй, vнсvvлэхээс эм нь няцахгvй
Yзэсгэлэн залуу насаа vрэн таран хийхээс ч буцахгvй
Yхэх тєрєхийн завсар дахь vйлт цэнгэлд улайрдаг нь
Yй тvмний ёс хойно гайхах нь ч юу байх вэ!

Цаана нь гэтэл миний амь настай холбоотой
Цагдаж зогсоож болохгvй алс хэтийн зорилт байна
Цанхуй цэцэг шиг чиний амьдрал - дурлалтай холбоотой
Цайруулж уучилж боломгvй айл гэрийн зєрєлт байна

8.

Алиахан бага насны амгай зуузайнд хєтлvvлж
Алтнаас vнэтэй цагаа цэцэрлэгт vрж болохгvй
Анир чимээгvй дvнсийх ажил бvтээлийн єрєєнд
Амрагжин гоогийн нулимсаар шvлэг бичиж болохгvй

Хонгор чиний насанд vзэмж тэгширч єсєєд
Хорвоогийн элдэв ёсыг vнэрлээд єнгєрч болохгvй
Хоол нойроо ч хайрлалгvй бvжиглэж ханах сан гэхээс
Хоёр хєл чинь загатнаж орон гэр чинь давчиднаа.

9.

Агуу их хорвоогийн хууль гэдэг хатуу
Ажил гоёл хоёрын хувцас хvртэл тусдаа
Алтаар сэлэм давтаж, сувдаар шил зvсдэггvй
Алмаасаар шvд бvрж, торгоор бєгж хийдэггvй.

Жирийн харахад ялгаагvй ч тавилан гэдэг амаргvй
Жимс самар хоёр нэгэн мєчирт ургадаггvй
Чимхээр эс бол нэгэн савтай хоолонд
Чихэр давс хоёрыг ханатал нь хийж болдоггvй.

10.

Дагаж явахаас давж болохгvй миний ёс
Дайрч гарахаас тойрч барахгvй чиний нас
Арга ч vгvй ингэж ацан шалаанд оржээ.
Алтан сайхан хормоо алдаж уулзсан хохь нь ээ!

Гудамж зээлийн газраар наргиж тургиж явахдаа
Гуулин хєгжмийн аясаар найгаж найзалж байхуй даа
Гурван навчис доороо нуугдаж ургасан жимсэнд
Гутал шvргэн єнгєрч харалгvй явсан заяа минь

11.

*Дурлал хvчтэй байдаг!* гэж номын цитат хашгирч
Дуугvй ихэмсэг хорвоог духаараа мєргєєд дийлэхгvй
Савангийн хєєс их ч хvн зодож болдоггvй
Сахлын тонгорог хурц ч гуалин зvсэж дийлэхгvй

*Байгалийг хvн захирна!* гэж ажлын лоозон давтаад
Баригдах биегvй заяаг баглаж хvлж барахгvй
Элбэг сархад байлаа ч цай чанаж болохгvй
Эм тан байлаа ч хоол хийж болохгvй…

12.

Орчлонг согтоох vзэмж шvлэг бичихэд нэмэргvй
Орчлонг багтаах ухаан ч бvжиг хийхэд нэмэргvй
Оноож єгсєн тавиланг зєрvvлж хэрэглэж болдоггvйгээс
Од цэцэг хоёр нэг вааранд ургасангvй

- Тэргvvлэгч цэцэг болоосой гэж од доошоо тонгойном
- Тэнгэрийн од болоосой гэж цэцэг дээшээ єндийнєм.
Тэр хоёр гэвч бараа бараагаа л харалцнам
Тэнгэрийнх нь тэнгэртээ, газарынх нь газартаа… Халаг гэж!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 12:57 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
ЭПИЛОГ

Жилийн хугацаа арван хоёр сартай билээ дvvхэй минь
Жирийн цаг арван хоёр тоотой билээ хvvхэй минь
Жинхэнэ дурлалын аяганд жимсний дарс дvvргээд
Жимийж тамшаасан шvлэг минь арван хоёр нугалаатай яа

Баяртай хонгор минь би шvлгийн шувуу
Бараахан мэлмийд минь бууж л шумбаад явлаа
Насны минь намар навчсаа гєвєєд горьгvй нь
Нарлаг холын тэнгэртээ ганганасхийгээд одъё уу даа.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 1:01 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
ДУУЧНААС БИ ГАНЦХАН ДУУ ХYСНЭМ

Гансарсан зvрхэнд минь яруухан vнэнийг ярих
Ганцхан дууг би танаас сонсох сон гэсэн юм
Ган тємєр уярам гучин хоёртын хэлбэлзэлээр
Гангаран туналзах хоолойг чинь таалан чагнах сан гэсэн юм.

Аравдугаар сарын хорин хоёрын наран
Арван зургаан цаг дєчин минутыг зааж
Алсын цэнхэр хэц дээр алтан мутраараа тулж
*Радиогоор Цэвэлсvрэн дуулна* гэх шиг

Сэвэлзсэн салхи ч чимээ чагнан тогтов
Сэргэлэн болжмор ч дуу хvсэх шиг тогтов
Сэтгэлийн минь барометр – олон шархтай зvрх ч
Сэрvvн тунгалаг яваа даа дуу чагная гэж тогтов

Тог тог гэсээр цагийн савлуур дайвалзана
Тооцоо хэмжээт vе цааш цаашаа дайвалзана.
Тольт зvрхэн дээр минь битvv гуниг зангирна
Торгон тэнгэрт бас намрын будан замхарна

Чихээ мушгиулсан радио чив чимээгvй духайна.
Чийгт байшингийн хаалганд цоожны єнцєг цухуйна
Цэнхэрлэж байгаа агаарт єргєст торны минь дээгvvр
Цэвэлсvрэнгийн дуу єндєр аван цойлно…

Ангир шиг нисэх дууны мянган метрээс шvvрэх
Радио хэмээх шидтэн цоожны цаана чимээгvй
Аюулхай зvрх минь давчидсан миний нэгэн сэтгэл
Ая дуугаар цангаж энгэрээ маажин гансарна

Гансарсан зvрхэнд минь яруухан vнэнийг ярих
Ганцхан дууг би танаас чагная гэсэн юм.
Уул ус тал та биднийг зааглаж
Урлаг соёлын хагацлаар уйтгарт зvрхэн уйлж байна.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.06 1:02 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.11.06 12:18 pm
Бичлэгүүд: 24
1957 ОНЫ ЗУН

Холын тэр алтанхан зун
Хойд нутгийн анхилуун салхи
Хурц нар ширvvн бороо нь
Хурамхан зvvдэлсэн зvvд юм сан уу?

Улаанбаатарын дуу шуугиант
Униар татсан цэнхэр єглєє
Горхийн хєвєєн дэх vдийн халуун
Гомбосvрэн, Бvдээ нар мину!

Хашааны ёроолд багсайж ургасан
Халгай шарилж нь хvртэл нэг л ондоо
Харийн орны анхилуун духинээс
Хамаагvй дотно зvрхэнд шингэсэн

Рашааны хєлийн нарийн гудамжнууд
Айлын хаалганы таван номер
Алтан шар торгон дээлтэй
Амрагхан Роза санагдах нь юу вэ?

Хорвоо ертєнцийн гижиг шиг явсан
Хорин нэгхэн насан дээрээ
Хоромхон амсаад орхисон зун минь
Хожим нь ингэж vнэд орох гэж!

Аяа хєєрхий энэ дэлхий дээр
Амьдралын замыг муугvй тууллаа
Гуниг баяслын алагхан дугарааг
Гучин дєрєв амсаж тогтоолоо

Зун шиг зун, хvvхэн шиг хvvхэн
*Зуурдын цэнгэл нойргvй шєнє*
Зураг шиг байгаль торго шиг зvлэг
Зул шиг нєхєд олныг vзлээ

Тэгтэл цємєєр тавин долоон оны
Тэр зуныг гvйцэмгvй санагдана.
Хамгийн энгийн хамгийн богинохон
Хачин зун байжээ… Бодохоор одоо

Зvрх сэтгэл уяраад ирэх юм.
Зvйлийн бодол ундраад ирэх юм
Уйлсан нулимс дотогшоо урсахдаа
Улайссан зvрхэн дээр шар-р хийх юм.

Олон зунаас тvvн шиг зун
Орчлонд дахиад олдоо гэж vv
Олон хvvхнээс Роза шиг нь
Одоо дахиад учраа гэж vv…?

Тэр зуны тэнэгхэн шvлэг шиг
Тэмvvлэл итгэл цагаан санаа
Тэнгэрлэг aйзам миний шvлэгт
Тэгтлээ одоо дуулдаа гэж vv?

Шувуу шиг явахдаа тvvнтэй учирсан
Шургааг хашааны бєгчим талбар
Шавар байшингийн чийгтэй сvvдрийг
Ямар байгаль орлож чадах вэ?!


Халх даяар дуурссан хойно минь
Ханилсан нєхєд олон боловч
Хаалга гаднаас тvгжиж єгсєн
Хар Гомбосvрэнг гvйцээ гэж vv?!

Зуны наранд цангахаас хашралгvй
Зуурдын бороонд халшралгvй
Хурганы багачуул шиг хєтлєлцєж явсан
Хуруухан чинээ Роза мину!

Холын тэр алтанхан зун
Хойд нутгийн анхилуун салхи
Хорин нэгэн настай минь хамт
Хоромхон зуурын зvvд байж дээ…


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 180 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 57 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Bing [Bot] болон 3 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр