|
Арав гаруй жилд 27 гол горхи, 12 булаг ширгэж vгvй болжээ
Бат-Єлзий Алтай, Хангайн нурууны тєгсгєл хэсэгт байрладаг єндєр уул нуруудтай, ус элбэгтэй, сайхан байгальтай сум байлаа. Байлаа гэдгийн учир бол миний багад л ийм байсан юм. Сумын тєвдєє гэхэд л таван голтой байсан юм. Орхоны хvрхрээ 2000 он хєлддєггvй, зун шvд хага ташим хvйтэн байдаг булаг vлджээ. Бусад нь урсах байтугай хєрс нь эдгэрээд ус урсч байсан шинжгvй харагдсан. Хааяа нэг таарах эргийг нь харвал гол байж дээ гэсэн бодлыг тєрvvлэхvйц болсон байна лээ. Монголын хамгийн том голуудын нэг Орхоны тvвшин одоо 70-80 см доошилсон гэдгийг тогтоогоод байгаа. Алдарт Орхоны хvрхрээ /уг нь Улаан голын хvрхрээ/ сvvлийн жилvvдэд бараг урсахаа больсон байна. Сая тvvгээр ороход бараг алга. Сvртэй нvргэлэн буудаг байсан ус нь хаачив? Энэ асуултын хариулт тодорхой л доо. Тус сумын нутагт алт олборлогчид сvvлийн жилvvдэд газар сэндийлэх нь хэрээс хэтэрчээ. Нєгєєтэйгvvр одоо Хархоринд буй хорих анги хорь ургаа модыг хайр найргvй огтолж, ойг сvйтгэснээс энэ бvхэн эхтэй юм. "Монгол газар", Их хєвчийн чонон", "Дєрвєн эрх", "Алтан Дорнод" зэрэг компаниуд сvvлийн vед энэ сумын авдрыг нь онгичон алтыг нь ухаад хаяснаас дээр хэлсэн ус мєрєн vгvй болох аюулын харанга дэлдэх болоод байна. Бат-Єлзий сумын хойд хэсэг болох Зvvн сєдтий, Баруун сєдтий, Орхоны эх, Хойд агуйт зэрэг газар одоо элеэн улаан тоором болж нvд хальтрам болжээ. "Хайлааст" компани Зvvн сєдтийд vл ялиг нєхєн сэргээлт хийж додомдсоныг эс тооцвол дээрх компаниуд энэ хавийн газрыг ухаад хєсєр хаяжээ. Ёстой л алтыг нь аваад авдрыг гэгч болж. Хорь гаруйхан жилийн ємнє энэ амууд устай, модтой, ургамалтай сайхан хєндийнvvд байсан юм. Гэтэл тэр байдал ердєє тvvх болон дурсагдах нь Одоо энэ хавьдаа арай гайгvй vлдээд байгаа зэргэлдээх Билvvт хэмээх газрыг ухах зєвшєєрлийг бас нэгэн компани авчихсан байгаа гэнэ. Нутгийн иргэд vvнийг эсэргvvцэж, ганц хєндий амыг ч гэсэн бvтэн авч vлдэх санаатай байгаа аж. Р.Аюушцэрэн, А.Батсvх, Л.Батчулуун, С.Дашдондов, Е.Лувсансамдан нарын иргэн "Орхоны дуу хоолой" хєдєлгєєн байгуулан дээрх компаниудын шvvхэд єгєхєєр шийдээд байгаа юм байна. Тэд Орхон ширгэж vгvй болох аюул тулгараад байна хэмээн vзэж, тvvнийг хамгаалах зорилготой санаа нэгдэн дээрх хєдєлгєєнийг байгуулан зохион байгуулалтад ороод байгаа юм байна. Энд зєвшєєрєлгvйгээр газар ухаад алга болсон тєдийгvй, Орхонд цутгадаг нэг том гол болох Гурван тээлийн урсгалыг хаагаад байгаа харамсалтай явдал ч тохиогоод байгаа аж. Энэ бvхнээс vvдээд том оврын машин гарч чаддаггvй байсан Орхон голоор єнєєдєр хvн гvйгээд гардаг болжээ. Орхоны эхэд байрлах Архангайн нутгийн иргэд ч "Ариун суварга" хєдєлгєєн байгуулан Бат Єлзийнхєнтэй хамтран хоёр талаасаа хамжин газар усаа хамгаалахаар тэмцэх юм байна. Энэ жил Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор гадаадын жуулчид их ирнэ хэмээн холбогдох албаны хvмvvс тооцож байгаа гэсэн. Жуулчлалын гол замууд нэг болох Эрдэнэзуу, Тєвхєн хийд, Орхоны хvрхрээ, Найман нуур гэсэн маршрут байгаа. Хэрэв энэ байдлаар бол Орчоны хvрхрээ энэ жил урсахгvй нь гадныханд энд нэг сайхан хvрхрээ байсан юм гээд хоосон хадан хясааг нь vзvvлэх хэрэг vv хэмээн нутгийнхан шогширч сууна.
BABU-AAS
|