|
Nuguu Oyut tolgoin ordiin talaar garsan togtbortoi baidliin gereenii tusliig ni olj unshlaa. Neg iimerhuu ym bna:
“Айвонхоу-Майнз” Монголын Засгийн газар хооронд байгуулсан тогтвортой байдлын гэрээний төслийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
2005 он.
Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 2-р зүйлийн 4 дэх хэсэг, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19-р зүйлийн 1 дэх хэсэг.
Ашигт малтмалын тухай хуулийн 20-р зүйлийн 1 дэх хэсэг болон Момгол улсын бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэл болгон нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж /цаашид сайд гэнэ/, нөгөө талаас гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан Канад улсын Юкон Территорийн хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “Айвенхоу майнз” компани болон Монгол Улсад үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгжийн 2657457 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахыг зөвшөөрсөн 00-218 дугаартай гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглах 6708А, 6709А, 6710А, 6711А тоот лицензтэй, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал / цаашид хөрөнгө оруулагч гэнэ/ нар харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Оюу толгойн орд” газарт ашигт малтмалын олборлолт, баяжуулах үйлдвэр байгуулах, үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны тогтвортой байдлыг тодорхой хугацаанд хадгалах баталгаа болгож энэхүү тогтвортой байдлын гэрээ /цаашид гэрээ гэнэ/-г байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү гэрээний зорилго нь хөрөнгө оруулагчийн Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Оюу толгойн орд” газрын ашигт малтмалын олборлолт, боловсруулалт болон төмөрлөгийн үйлдвэрлэлтэй хрлбоотой үндсэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг тоггвортой байлгах, тухайн хөрөнгө оруулалтын зорилго, хэмжээ. гэрээг цуцлах үндэслэл, хэрэгжүүлэх хугацаа, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Хөрөнгө оруулагчийг Монгол улсад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг нь ундэслэн “стратегийн хөрөнгө оруулагч” гэж үзэх бөгөөд “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, “Ашигт малтмалын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын анхны хэмжээ нь 70.0 сая ам доллар, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1.5 тэрбум ам доллараас доошгүй байх тул гэрээ хучин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэхүү гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулав.
1.3. Хөрөнгө оруулагчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ экспортод чөлөөтөй гаргаж, олон улсын зах зээлийн үнээр борлуулах, үүнээс
олсон төгрөгийн болон гадаад валютын орлогоо чөлөөтөй зарцуулахад нь хууль, эрх зүйн баталгаат нөхцлөөр хангана.
1.4. Энэхүү гэрээ нь “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмал ашиглах 6708А, 6709А, 6710А, 6711А тоот
лицензийг ашиглах үндсэн үйл ажиллагаанд хамаарна.
1.5. “Оюу Толгой” төсөл нь дараах гол орд газруудаас бүрдэнэ. Үүнд:
1.5.1. Өмнөд, Баруун өмнөд, Төв:
1.5.2. Хойд Хюгогийн далд уурхай:
1.5.3. Өмнөд хюго;
1.6. Гэрээ хучин төгөлдөр болсон өдрөөс хойш Засгийн Газар болон Хөрөнгө оруулагч нар энэхүү гэрээгээр зохицуулагдаагүй, одоогийн мөрдөж буй хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байж болох асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэлэлцээр хийж болно.
1.7. Энэхүү гэрээнд дурьдагдсан зарим нэр томёо нь гэрээний “Хавсралт-1-д заасны дагуу тайлбарлагдана.
Хоёр. Татварын орчин
2.1. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын “Татварын Ерөнхий хууль”-ийн16.17зүйлд заасан буюу хавсралт 2-т заасан татваруудыг энэхүү
гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр төлнө.
2.2. Хөрөнгө оруулагчийн үндсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас эхний 5 жилийн хугацаанд чөлөөлж дараагийн 5 жилд орлогын албан татварыг 50 хувиар ноогдуулна.
2.3. Хөрөнгө оруулагчийн албан татвар ноогдуулах орлогын энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 5 дугаар зүйл болон “Ашигт малтмалын тухай” хуулийн 63 дугаар зүйлийг үндэслэн тодорхойлно.
2.4. Хөрөнгө оруулагчийн олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, сайжруулсан, засвар арчлалт хийсэн ажилд зарцуулсан хөрөнгийг албан татвар ноогдуулах орлогоос хасаж тооцно.
2.5. Хөрөнгө оруулагч өөрт ноогдох орлогоосоо өөртөө дахин хөрөнгө оруулалт хийвэл оруулсан хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулагчийн албан татвар ноогдуулах орлогыг багасгаж тооцно.
2.6. Хөрөнгө оруулагчийн уул уурхайн үйлдвэрлэлийн тухай жилд гарсан алдагдлыг уг алдагдал гарсан санхүүгийн жил дууссанаас хойшхи 3 жилийн хугацаанд татвар ноогдуулах орлогоос хасаж тооцно.
2.7. Хөрөнгө оруулагчийн уул уурхайн үйлдвэрлэл явуулах зайлшгүй шаардлагаар хийгдсэн засварын зардлыг үйлдвэрлэлийн зардалд тооцно.
2.8. Хөрөнгө оруулагчийн байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулсан зардлыг үйлдвэрлэлийн зардалд тооцно.
2.9. Хөрөнгө оруулагчийн уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын санг 5 жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр байгуулна.
2.10. Хөрөнгө оруулагчийн тухайн лицензээр олгогдсон талбайд хайгуулын ажлын зардал болон уурхай орших талбайг бэлтгэхтэй холбогдон гарах зардлыг үндсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөр хойш 5 жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр
үйлдвэрлэлийн зардалд оруулж, шимтгэлийн сан байгуулна.
2.11. Хөрөнгө оруулагчийн байгуулсан үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцэд зарцуулсан хөрөнгийн элэгдэл хорогдлын санг тэдгээр барилга, байгууламжийн ашиглах хугацаанд тогтмол хэмжээгээр байгуулж, тэдгээртэй холбогдон гарах зардлыг тухайн санхүүгийн жилийн үйлдвэрийн зардалд оруулна.
2.12. Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэлийн болон технологийн зориулалтаар ашиглах материал, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд
механизмыг Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 140 тоот тогтоол болон Санхүү, эдийн засгийн сайд, Үйлдвэр, худалдааны сайдын хамтарсан тушаалыг ундэслэн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-аас чөлөөлнө. Хэрэв Санхүү, эдийн засгийн сайд, Үйлдвэр, худалдааны сайдын хамтарсан тушаалд хамрагдаагүй хөрөнгө оруулагчийн “Оюу толгой” төсөлд зайлшгүй
хэрэгцээтэй үйлдвэрлэлийн болон технологийн зориулалтаар ашиглах материал, угсарч суурилуулах тоног төхөөрөмж хүнд механизмыг
импортын гаалийн болон /НӨАТ/-аас чөлөөлүүлэх талаарх хүсэлтээ Хөрөнгө оруулагч сайдад гаргаж болно.
2.13 Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу Гүний гааль, гаалийн баталгаат агуулах болон гадаадын иргэдийн асуудал хариуцсан этгээдийг Оюутолгойд хяналт шалгалт хийлгэх зорилгоор ажиллуулна.
2.14. Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөрөө хилийн боомтыг барьж байгуулсан болон засаж тохижуулсан тохиолдолд уг хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулагчийн албан татварт ноогдуулах орлогыг багасгаж тооцно.
2.15. Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаанд шаардагдаж буцааж гаргах нөхцөлтэй импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн хяналтанд байлгах бөгөөд түр горимоор импортолсон тоног төхөөрөмжид гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдуулахгүй.
2.16. Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажилгаанд шаардагдах тоног төхөөрөмжийг түр журмаар импортлон хугацаанд нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагүй бол гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг энэхүү гэрээ хүчин төгөлдер болох үед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр нөхөн ноогдуулна.
2.17. Хөрөнгө оруулагчийн экспортод гаргасан бараа, ажил үйлчилгээнд ноогдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ “0″ тэй тэнцүү байна.
2.18. Хөрөнгө оруулагчийн өөрийн хэрэгцээнд зориулан Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд ноогдох НӨАТ-ыг энэхүү гэрээ хүчин төгөлдар болох үед мөрдөгдөж байсан “Нэмэгдсэн өртгийн алтан татварын тухай” хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
2.19. Хөрөнгө оруулагчийн өөрийн хэрэгцээнд зориулан импортолсон болон дотоодын зах зээлээс худалдан авсан авто бензин, дизелийн түлшинд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар, албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татварыг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжид заасан хувь хэмжээгээр ноогдуулна.
2.20. Хөрөнгө оруулагчид эргүүлэн олгох нэмэгдсэн өртгийн албан татварыг хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн түүний улсын төсөвт төлөх бусад татвар төлбөрт суутган тооцож болно.
2.21. Хөрөнгө оруулагчийн үйл ажилгаанд оролцон Монгол улсад байнга болон түр хугацаагаар оршин сууж хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд хүн амын орлогын албан татварын энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр төлнө.
2.22. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцож буй Монгол улсын иргэд хүн амын орлогын албан татварын энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр төлнө.
2.23. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцож буй гадаадын иргэд болон тэдний гэр бүлийн гишүүдийн Монгол улсаас бусад улсад олсон орлогыг тэдний татварын орлогыг тооцоход тооцохгүй.
2.24.1. Монгол Улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого:
2.24.2. Зээлийн хүү, батлан даалт гаргасны төлбөр:
2.24.3. Эрхийн шимтгэлийн орлого, түрээсийн төлбөр, биет ба биет бус хөрөнгө ашиглуулсны орлого:
2.24.4. Монгол улсын төрийн байгууллага аж ахуйн нэгж, бусад байгууллага, хувь хүнд узүүлсэн техникийн болон бусад үйлчилгээний орлого.
2.25 Хөрөнгө оруулагч нь өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20%-иар татвар ногдуулна.
2.26. Хэрэв энэхүү гэрээг байгуулсны дараа Монгол улс бусад улс оронтой байгуулсан олон улсын гэрээ болон Монгол улсын хуулиар өөрчлөлт орж татвар, төлбөр хураамжийн хэмжээг энэхүү гэрээнд зааснаас доогуур тогтоосон бол уг доогуур тогтоосон хувь хэмжээг мөрдөнө.
Гурав. Ашигт малтмал ашиглах ашиглалтын лиценз
3.1 Хөрөнгө оруулагч нь ашигт малтмал ашиглах 6708А, 6709А, 6710А, 6711A тоот лицөнзийг “Ашигт малтмалын тухай” хуульд заасны
дагуу 60 жилийн хугацаатай эзэмших бөгөөд хөрөнгө оруулагчийн хүсэлтээр 40 жилээр сунгаж болно.
3.2 Хөрөнгө оруулагчийн ашигт малтмалын ашиглалтын лицензийн төлбөр нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр байна.
З.З.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5-хувьтай тэнцүү байна.
3.4. Хөрөнгө оруулалтын борлуулалтын үнэлгээг Монгол улсын “Ашигт малтмалын тухай” хуулийн 38-р зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн тооцно.
3.5. Хөрөнгө оруулагч нь “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу уурхай хаах үед тавигдах шаардлагыг бүрэн биелүүлэх бөгөөд Хөрөнгө
оруулагчийн тухайн жил олборлосон бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос уурхайн хаахтай холбогдон гарах зардлыг 7-н жилийн өмнөөс суутган тооцох бөгөөд уг зардал нь хөрөнгө оруулагчийн татвар ноогдох орлогоос хасагдаж тооцогдоно.
Дөров. Газрын харилцаа 4.1 Хөрөнгө оруулагч нь үндсэн болон туслах үйл ажиллагаандаа шаардагдах газар ашиглахтай холбоотой холбогдох зөвшөөрөл, лицензийг “Газрын тухай”, “Газрын хэвлийг ашиглах тухай”, “Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай” хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу авна.
4.2. Засгийн газар нь ” Газрын тухай” хууль болон “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуульд заасны дагуу зөвхөн тусгай хэрэгцээ
эсвэл олон нийтийн ашиг сонирхолын үүднээс газрыг буцааж авч болно. Хэрэв Хөрөнгө оруулагчийн эзэмшилд байгаа аливаа газрыг Засгийн газар буцааж авах тохиолдолд ялгаварлан гадуурхахгүй зарчимд тулгуурлан Монгол улсын хууль болон олон улсын зарчмын ундэслэн тогтоосон хэмжээний нөхөн олговрыг хөрөнгө оруулагчид олгоно.
4.3. Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа газрын нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг “Газрын тухай” хууль, Газар ашиглах
гэрээ, Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон энэхүү гэрээнд тусгайлан заасны дагуу Хөрөнгө оруулагч бүрэн хариуцна.
4.4. Газар ашиглах гэрээ дуусгавар болох буюу хүчингүй болох үед хөрөнгө оруулагч тухайн газар дээр байрлах бүх үйлдвэр байшин болон бусад барилга байгууламж үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч хэвээр байх ба тухайн нутгийн засаг эахиргаа эсвэл Мэргэжлийн Хяналтын байгууллагаас үлдээхийг зөвшөөрсөн бусад бух машин, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас зөөн шижуулнэ.
4.5. Газар ашигласны төлбөрийг “Газрын тухай” болон “Газрын хэвлийг ашиглах тухай” хуулийн дагуу тогтоох бөгөөд энэхүү гэрээг хүчин
төгөлдөр болох үед мөрдөж байсан хувь хэмжээгээр ноогдуулна.
Тав. Байгаль орчин 5.1. Хөрөнгө оруулагч байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын үнэлгээний тухай хууль тогтоомжид заасны дагуу “Оюу толгой” төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан / БОҮНБНҮТ/-Г боловсруулан хэрэгжүүлнэ.
5.2. Хөрөнгө оруулагч байгаль орчныг хамгаалах жил бүрийн төлөвлөгөөний хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хариуцна.
5.3. Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн:
5.3.1 Хөрөнгө оруулагч байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож сумын Засаг даргатай хамтран нээсэн тусгай байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг тухайн жил эхлэхээс өмнө Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аль нэг арилжааны банкинд буюу харилцан тохиролцсоны үндсэн дээр гадаадын банкинд байрлуулна.
5.3.2. Тусгай данснаас гүйлгээг сумын засаг дарга болон хөрөнгө оруулагч нарын талаас эрх олгосон төлөөлөгчдийн гарын үсгээр
баталгаажуулан хийнэ.
5.3.3. Хөрөнгө оруулагч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлсний дараа уг хөрөнгийг буцааж авах эрхтэй.
5.4. Хөрөнгө оруулагч нь “Оюу толгой” төсөлтэй холбоотой байгаль орчны шинжилгээ, мониторингийн иж бүрэн үнэлгээг өөрийн хөрөнгөөр зохион байгуулж жилд нэгээс доошгүй удаа мэдээллийг Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.5. Хөрөнгө оруулагч нь:
5.5.1. Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагатай хамтран “Оюу толгой” төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлалыг боловсруулна.
5.5.2.Уг аргачлалд газрын гадаргын болон газрын доорхи усны, агаар, ургамал амьтны аймгийн экологи эдийн засгийн үнэлгээг тусгана,
5.5.3.Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд уг аргачлалыг тусгана.
5.5.4.Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсон хугацаанд, зөвшилцсөн аргачлал дээр үндэслэн “Оюу толгой” төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын экологийн хохирлын нөхөн төлбөрийг Байгаль орчны тухай хуулийн 8-р зүйлийн 4-т заасны дагуу төлнө.
5.5.5.Хөрөнгө оруулагчийн төлөх экологийн хохирлын нөхөн төлбөрөөс “Оюу толгой”-н төслөөс шалтгаалж шилжин суурьшсан орон нутгийн малчдад олгосон нөхөн төлбөр болон сумын засаг даргад төлсөн газар, ус, нүүлгэн суурьшилтын зардлыг хасаж тооцно.
5.6.”Оюу толгой” төслийг хэрэгжүүлэхэд уг төслийгт “Улсын болон орон нутгйин чухал ач холбогдолтой төсөл” гэж үзэн Засгийн газар:
5.6.1.Хөрөнгө оруулагчид “Оюу толгой”төслийн бүтээн босголтын ажлыг гүйцэтгэх, хүлээлгэн өгөх, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагчийн өөрийн олж илрүүлсэн хүрэлцээтэй усны эх үүсвэрийг ашиглах зөвшөөрлийг олгоно.
5.6.2.Хөрөнгө оруулагч нь өөрийн нээж олсон усны эх үүсвэрийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах давуу эрхтэй.
5.6.3. Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу ус ашиглах гэрээг “Усны тухай”, “Усны төлбөрийн тухай” болон бусад хууль тогтоомжуудад заасны дагуу байгуулна.
5.7.Хөрөнгө оруулагч нь:
5.7.1.Ус ашиглах гэрээ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын нарийвчилсан үнэлгээнд заасан нөхцөл шаардлагыг дагаж мөрдөнө.
5.7.2.Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын үнэлгээгээр тогтоосон усны эх үүсвэрийн хүрэЭнд ундны болон мал аж ахуйн хэрэгцээний усны одоогийн байгаа хэмжээ, чанарыг бууруулахгүй тогтоосон хэмжээнд байлгана.
5.7.3.Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын үнэлгээнд заасны дагуу “Оюу толгой” төслийн нөлөө шууд тусах сумын төвүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангана.
5.8.Хөрөнгө оруулагч нь хууль тогтоомж болон ус ашиглах гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байсан бол гэрээний хугацаа дууссан тохиолдолд ашигг малтмалын ашиглалтын лицензийн хугацаанд усыг үргэлжлүүлэн ашиглахаар гэрээг сукгана.
5.9.Хөрөнгө оруулагчид “Оюу толгой”төслийг хэрэгжүүлэхэд зориулан олгосон ус ашиглах зөвшөөрлийг ус ашиглах гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байсан бол дараах тохиолдолд уг зөвшөөрлийг хууль бусаар хурааж авахгүйг энэхүү гэрээгээр баталгаажуулж байна.Үүнд:
5.9.1.Энэхүү гэрээнд зааснаас бусад тохиолдолд хөрөнгө оруулагчийн өөрийн эзэмшлийн газар дахь усыг бусад үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах хэрэглэгч нарт ашиглуулахгүй байх.
5.9.2.Энэхүү гэрээнд болон “Усны тухай”хуульд зааснаас бусад тохиолдолд хөрөнгө оруулагч нь бусдын усны хэрэгцээг хангах үүрэг хүлээхгүй.
5.10..Хөрөнгө оруулагч нь” Оюу толгой” төсөлд хэрэглэх усны хэрэглээг аль болох багасгах, усны нөөцийг үр дүнтэй ашиглах, хэрэглэсэн усыг дахин ашиглах зорилгоор зохих арга технологийг хэрэгжүүлнэ.
Зургаа. Дэд бүтэц.
6.1.”Оюу толгой” төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай богино болон урт хугацааны цахилгааны хэрэгцээг хангах асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар давуу эрх эдлэх бөгөөд тэрээр энэ хэрэгцээг Монгол улсаас.тухайлбал “Монгол улсын Эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөрийн хүрээнд тухайн бүс нутгийг цахилгаанаар хангах хөтөлбөртэй уялдуулан цахилгааны дотоод дахь эх үүсвэр нөөц бололцоог ашиглан Мрнгол улсын Эрчим Хүчний Системээс хангана.
6.1.2.Хөрөнгө оруулагч “Оюу толгой” төслийн богино болон урт хугацааны цахилгааны хэрэгцээг хангахтай холбоотой стратеги төлөвлөгөө боловсруулахдаа Засгийн газрын саналд тулгуурласан нэгдсэн шийдэлд хүрнэ.
6.2.”Оюу толгой” төслийн баяжуулах үйлдвэрийг байгуулж, тээрэмд анхны хүдэр оруулах хугацаа /өдөр/, хэрэглэх чадал /мвт/, сард хэрэглэх цахилгааны /сая.квт цаг/ хэмжээг талууд нарийвчлан тохиролцож цахилгааны богино болон урт хугацааны хэрэгцээг тогтоосон хугацаанд багган хангах талаар талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
6.3 “Оюу толгой ” төслийн богино ба урт хугацааны цахилгаан хангамжийн эх үүсвэрийг барьж байгуулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газар бие дааж эсвэл талууд хамтран гаргах, олон улсын тендер зарлах, олон талын оролцоотой консорциум байгуулах зэрэг бололцоотой бүхий л арга замыг ашиглана.
6.4.”Оюу толгой” төслийн байнгын цахилгаан хангамжийг барих хүртэл хугацаанд үйлдвэрлэлийн барилга, байгууламжид шаардлагатай эхний шатны цахилгааны хэрэгцээнд зориулсан дизель станц, халаалтын зуух, аваарын нөөц үүсгүүр барьж байгуулах асуудлыг хөрөнгө оруулагч бие даан шийдэх ба уг байгууламжтай холбоотой зөвшөөрлийг авахад нь Засгийн газар хөрөнгө оруулагчид хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ.
6.5.”Оюу толгой” төслийн цахилгаан хангамжийг илүү найдвартай болгох зорилт түүнчлэн Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой ажиллагаанд дэмжлэг үзүүлэхүйц хэмжээний хүч чадалтай, орон нутгийн түлшээр ажилладаг, зохистой байрлал бүхий цахилгаан станц барих түүнийг байгуулахад шаардагдах хөрөнгийг олон улсын болон хувийн байгууллагаас олж авахад Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч хамтран бололцоотой бүх арга хэмжээг авна.
б.б.Засгийн газар болон хөрөнгө оруулагч нар энэхүү гэрээний дэд бүтцийн хэсэгт заасны дагуу “Оюу толгой” төслийг цахилгаанаар хангах хамгийн үр ашигтай арга замыг хэлэлцэн шийдвэрлэхийн тулд нээлттэй, үр бүтээлтэй хамтран ажиллана.
6.7.Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөшөөрлийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу олгоно.
6.8.Эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомжид
заасны дагуу зохицуулагдана.
6.9.Хөрөнгө оруулагчийн эрчим хуч, тээвэр, дэд бүтцийн холбогдолтой бусад төлбөр хураамж нь энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулагдана.
6.10. Хөрөнгө оруулагчийн эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн холбогдолтой бусад төлбөр хураамж нь Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулагдаж гэрээг хүчин төгөлдөр болох өдөр тоггворжсон хувь хэмжээтэй байна.
6.11. Хөрөнгө оруулагч нь авто болон төмөр зам, дамжуулах хоолой, замын байгууламж барьж байгуулахдаа Монгол улсын авто, төмөр
замын тээврийн нэгдсэн сүлжээ, хөгжлийн стратегитэй нягт уялдуулан, гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хуулийн заалтыг мөрдлөг болгоно.
6.12. Хөрөнгө оруулагчийн хүсэлтэд үндэслэн төслийн тээврийн дэд бүтэцтэй холбоотой тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгоно.
6.13.Хөрөнгө оруулагч нь “Оюу толгой” төслөөс “Гашуун сухайт”-ын хилийн боомт хүртэлх байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл хамгийн бага байх авто замыг Монгол болон олон улсын стандартад нийцүүлэн барина.
6.14.Хөрөнгө оруулагч төсөлтэй холбогдуулан онгоц хөөрөх, буух зурвас байгуулж ажиллуулж болно. Тухайн эродром нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж байгаа эсэхэд Засгийн газраас холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавих эрхтэй.
Долоо. Хөдөлмөр, ажиллах хүч
7.1. Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа Монгол улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдох хууль тогтоомжуудыг мөрдлөг болгоно.
7.2.Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцож түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа Монгол улсын иргэн нийгмийн
болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна.
7.3.Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцож байгаа гадаадын иргэд нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд сайн дураараа даатгуулж болно.
7.4.Хөрөнгө оруулагч нь гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авахдаа Монгол улсын газраас тогтоосон тухайн жилийн гадаадаас авах ажиллах хүчний квотыг мөрдлөг болгоно.
7.5. Хөрөнгө оруулагчийн “Оюу толгой” төслийг хайгуулын U1073 болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахдаа тэргүүн ээлжинд Монгол улсын иргэдийг ажилд авч ажиллуулах ба үйлдвэрлэл эхэлснээс хойш 6 дахь жилээс эхлэн нийт ажиллагсадын 90ээс доошгүй хувь нь монгол ажиллагсад байна.
7.6.1. Үйлдвэрлэл дээр сургалтэохион байгуулж, ажиллагсдынхаа ур чадварыг дээшлүүлж дадлагажуулах.
7.6.2. Ойрын болон дунд хугацааны ажиллах хүчний нөөцийн төлөвлөгөөний дагуу ажиллагсадыг сургах.
7.6.3. Өөрсдийн сонгосон ажиллагсадыг гэрээт нөхцлөөр гадаадын орнуудад сургаж мэргэжлийг нь дээшлүүлэх.
7.7.Хөрөнгө оруулагч нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө төлөх ажлын байрны төлбөр нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасны дагуу нэг сард гадаадын иргэн бүрт Монгол улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
7.8.Хөрөнгө оруулагч нь үйл ажиллагаандаа Монгол улсын болон олон улсын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг мөрдлөг болгоно.
Найм. Хөрөнгө оруулагчын эрх, үүрэг
8.1. Хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
8.2. Хөрөнгө оруулагч нь зах зээлийн нөхцөлтөй уялдуулан үйл ажиллагаагаа гэрээний хугацаанд тасралтгүй хэвийн явуулах үүрэгтэй боловч энэ нь хөрөнгө оруулагчийн гадаад эдийн засгийн болон зах зээлийн нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсооход саад болохгүй. Хэрэв хөрөнгө оруулагч үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоох бол Засгийн газарт урьдчилан мэдэгдэж Засгийн газраар тодорхой зөвшөөрөл авсны үндсэн дээр зогсооно.
8.3.Хөрөнгө оруулагч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжид олгодогтой адил эрх, нөхцлөөр хангагдах ба хөрөнгө оруулагчийн Монгол улсад оруулсан хөрөнгө нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хуулиудын дагуу эрх зүйн хамгаалалттай байна.
8.4.Хөрөнгө оруулагч нь “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулна.
8.5.Хэрэв гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш энэхүү гэрээний нөхцөл байдлаас илүү таатай нөхцөл бүхий ямар нэгэн хууль журам
Монгол улсад батлагдах, хуульд нэмэлт өөрчлөлт орох, олон улсын гэрээ конвенцэд Засгийн газар нэгдэн орох, эсвэл ямар нэгэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулвал тэдгээр бичиг баримтуудад тусгагдсан болон тэдгээрийн хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас олгох таатай нөхцлийг хөрөнгө оруулагч уг бичиг баримтууд болон хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хүчин төгөлдөр болох үеэс нь эхлэн эдлэх эрхтэй.
8.6.Хөрөнгө оруулагч нь өөрийн эд хөрөнгийг эзэмших. ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон эрх, үүргээ хуульд заасны дагуу бусад
этгээдэд шилжүүлэх эрхтэй.
8.7.Хөрөнгө оруулагч нь Монгол улсын болон гадаад орны банкинд данс нээж өөрийн сонгосон валютаар, чөлөөтэй саадгүйгээр гүйлгээ
хийж болно.
8.7.1 “Оюу толгой” төслөөс олсон ашгийн зарим хэсгийг нь Монгол улсаас өөр улсад шилжүүлэх.
8.7.2. Төсөл дуусгавар болсны дараа эсвэл түүнээс өмнө хэдийд ч “Оюу толгой” төсөлд хийсэн хөрөнгө оруулалтаа бүгдийг эсвэл зарим хэсгийг нь эргүүлэн татах эрхтэй байна.
8.8.Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дараагийн жилийн мөн өдрийг хүртэлх хугацааг энэхүү гэрээний хувьд “Хөрөнгө оруулалтын жил” гэж үзнэ.
8.9.Хөрөнгө оруулагч нь 2005 оны 2-р сарын 1-ний өдөр хүртэл Монгол улсад нийт 70.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэр энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш 15 жилийн хугацаанд 1.5 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг дараах хуваарийн дагуу хийнэ.
Хугацаа хөрөнгө оруулалтын хэмжээ /мян ам.доллар/ мөнгөн хэлбэрээр бусад хэлбэрээр:
1.2004 оны 4 сарын 1-ний өдрөөс 2004 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 185,000 55,000 130,000
2.2005 оны 1 сарын 1-ний өдрөөс 2005 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 39,000 4,000 35,000
3.2006 оны 1 сарын 1-ний өдрөөс 2006 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 265,000 25,000 240,000
4.2007 оны 1 сарын 1-ний өдрөөс 2007 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 215,000 40,000 175,000
5.2008 оны 1 сарын 1-ний өдрөөс 2008 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 105,000 30.000 75,000
6.2009 оны 1 сарын 1-ний өдрөөс 2009 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 80,000 25,000 55,000
7.2010 оны 1сарын 1-ний өдрөөс 2010 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 200,000 60,000 140,000
8.2011 оны 1 сарын 1-ний өдрөөс 2011 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 290,000 85,000 205,000
9.2012 оны 1 сарын 1-ний өдрөөс 2012 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 50,000 15,000 35,000
10.2013 оны 1 сарын 1-ний өдрөөс 2013 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 17,000 5,000 12,000
11.2014 оны 1 сарын 1-ний өдрөөс 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 40,000 10,000 30,000
12.2015 оны 1 сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 35,000 10,000 25,000
13.2016 оны 1 сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 30,000 10,000 25,000
14.2017 оны 1 сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 20,000 5,000 15,000
15.2018 оны 1 сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 15,000 5,000 10,000
Нийт хөрөнгө оруулалтын дүн 1,591,000 384,000 1,207,000
8.10. Гадаад эдийн засгийн болон зах зээлийн нөхцөл байдалд үндэслэн Оюу Толгой Төсөл, түүний барилга угсралтын ажил болон үйл ажиллагааны дараалал, хөрөнгө оруулалтын хуваарьт хугацаа, тухайн хөрөнгө оруулалтын жилд хийх хөрөнгө оруулалттай холбоотой зардлын хэмжээг өөрчлөх шийдвэрийг хөрөнгө оруудагч, Засгийн газартай хамтран гаргана. Хөрөнгө оруулагч Оюу Толгой төслийн
дараалал, хөрөнгө оруулалтын хуваарьт хугацаа тухайн хөрөнгө оруулалтын жилд хийх хөрөнгө оруулалттай холбоотой зардлын хэмжээг өөрчлөх тохиолдолд Засгийн газарт бичгээр мэдэгдэнэ.
8.11.Хөрөнгө оруулагч нь тухайн хөрөнгө оруулалтын жилд оруулсан хөрөнгө оруулалтын тайлангаа дараагийн хөрөнө оруулалтын жилийн
эхний сард багтаан Санхүү, эдийн засгийн яамнаас баталсан маягтын дагуу гаргаж, Үйлвэр худалдааны яамаар хянуулан сайдад хүргүүлэх бөгөөд энэхүү тайлангийн аудитыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөи, нягтлан бодох бүртгэлийн аудитын
компаниар хийлгэсэн байна.
8.12. Хөрөигө оруулах бүтээгдэхүүнийхээ борлуулснаас олох орлогын талаарх мэдээллийг үнэн зөв, тухай бүрт нь гаргаж өгнө.
8.13. Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, оюуны өмч болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад байдлаар хийх эрхтэй.
8.14.Сайд энэхүү гэрээгээ биелүүлэхгүйн улмаас Тогтвортой байдлын гэрээний баталгаа алдагдсан тохиолдолд хөрөнгө оруулагч баталгааг сэргээх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.
Ёс. Сайдын эрх, үүрэг.
9.1.Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн болон санхүүгийн орчныг гэрээний хугацааны турш тогтвортой байлгах талаар
энэхүү гэрээнд заасан баталгаа, нөхцлөөр хангах үүргийг хүлээнэ.
9.2.Энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа уг гэрээний нөхцлийн тухай мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлнэ.
9.3.Хөрөнгө оруулагчийн Монгол улсад хийсэн хөрөнгө оруулалттай холбоотой эд хөрөнгө, газар ашиглах гэрээ, лиценз, өөр бусад ямар нэг гэрээ, лицензийг хууль бусаар хураахгүй.
9.4.Хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Гашуун Сухайтын хилийн боомтыг Монголын талаас байнгын ажиллагаатай болгоход
бололцоотой бүх арга хэмжээг авна.
9.5.Хөрөнгө оруулагч энэхүү гэрээний 8.9д заасны дагуу хөрөнгө оруулалт хийх үүргээ биелүүлэлгүй 6 cap өнгөрвөл сайд энэ тухай бичгээр мэдэгдэл өгнө.
9.6.Мэдэгдэл өгснөөс хойш 60 хоногийн дотор хөрөнгө оруулагч уг мэдэгдэлд заасан үүргийн дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд сайд энэхүү гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Арав: Хөрөнгө Оруулагчын хамгаалалт
10.1.Хөрөнгө оруулагч нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж
болон Монгол улсын олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалттай байна.
10.2.Хөрөнгө оруулагчийн Монгол улсад оруулсан хөрөнгө оруулалтыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар хураан авахыг
хориглоно.
10.3.Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхолын үүднээс “Гадаадын хөрөнгө оруулагчийн тухай” хууль, “Газрын
тухай ” хууль, “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын үндсэн дээр, Засгийн газраас бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцлөөр дайчлан гаргаж болно.
10.4.Монгол улсын олон улсын гэрээнд U1257 өөрөөр зөөгөөгүй бол дайчлан гаргуулах эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг түүнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдэх үеийн үнэлгээгээр тодорхойлно. Нөхөн төлбөрийг саадгүй гүйцэтгэнэ.
10.5.Монгол улс хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад Монголын хөрөнгө оруулагчдад олгодогоос дутуугүй тааламжтай нөхцөл олгоно.
Арван нэг. Гэрээ дуусгавар болгох
11.1. Дараах тохиолдолд гэрээ дуусгавар болно:
11.1.1. Гэрээний хугацаа дууссан дохиолдолд:
11.1.2. Гэрээний эрх бусдад шилжсэн тохиолдолд:
11.1.3. Хөрөнгө оруулагч гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд;
11.1.4. Аж ахуйн нэгж дампуурсан , хууль тогтоомж зөрчсөний учир эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон тохиолдолд болон сайд үйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан мэдэгдэл хөрөнгө оруулагчид өгснөөс хойш 120 ажлын өдрийн дотор үйл
ажиллагаагаа сэргээгээгүй тохиолдолд:
Арван хоёр. Давагдашгүй хүчин зүйл
12.1. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүгдийг, эсвэл аль нэгнийг нь биелүүлээгүйн улмаас гарах үр дагаварт талууд хариуцлага хүлээхгүй. Давагдашгүй хучин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх нь энэхүү гэрээний ямар нэг нөхцөл, болзлыг дагаж мөрдөхгүй гэсэн ойлголт биш бөгөөд уг биелүүлэх боломжгүй байдал үргэлжлэх хугацаанд тухайн үүрэг хариуцлагыг биелүүлэх болон холбогдох цаг хугацааны шаардлагыг түр зогсоосон гэж үзнэ. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байгаа тал нь дараахи зүйлсийг баталсан тохиолдолд уг боломжгүй байдлын шалтгаан нь давагдашгүй хүчин зүйл гэж үзнэ.
12.1.1 Уг боломжгүй байдал давагдашгүй хүчин зүйлийн улмаас бий болсон.
12.1.2.Давагдашгүй хүчин зүйл нь хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байгаа талын хяналтаас гадуур оршиж буй бөгөөд тэдний талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гараагүй.
12.1.3.Үүргээ биелүүлэх боломжгүй тал уг боломжгүй байдалд хүрэхгүйн тулд, мөн хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор буюу бүх боломжит урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Урьдчилан сэргийлж, дээр дурьдсан бололцоотой бүх арга хэмжээг авсан хэдий ч
учирсан аливаа алдагдал, хохирол, гэмтлийг давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүйн үр дагавар гэж үзнэ.
Арван гурав. Маргаан шийдвэрлэх.
13.1. Энэхүү гэрээний үүргийн биелэлттэй холбогдон үүссэн аливаа маргааныг дор дурьдсанаар шийдвэрлэнэ.
13.1.1. Маргааны талаар нөгөө талд бичгээр хандаж мэдэгдэл гаргах бөгөөд талууд юуны өмнө уг маргааныг эв зүйгээр харилцан ашигтайгаар шийдвэрлэхийг чармайна.
13.1.2. Монгол улсын нутаг дэвсгэрт хамаарах, тус улсын хуульд зохицуулалт нь байгаа буюу үл хөдлөх эд хөрөнгө, байгаль орчин, газар ус, дэд бүтэц, ашигт малтмалын орд газрыг ашиглах, татвар, төлбөр, хураамж, хөдөлмөр. ажиллах хүч, тусгай зөвшөөрөл, гэрээ тайлбарлах, хууль хоорондын зөрчлийг шийдвэрлэхтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд Монгол улсын хуулийг хэрэглэнэ.
13.1.3. Энэхүү гэрээний 13.1.2,-т зааснаас бусад асуудалд Английн хуулийг хэрэглэнэ.
13.1.4.Хэрэв маргаан гарсан тухай мэдэгдэл явуулснаас хойш 60 хоногийн дотор талууд нэгдсэн шийдвэрт хүрч зөвшилцөхгүй бол уг маргааныг 13.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.
13.2. 13.1-д заасан нөхцлийг хангасны дараа, талууд маргааныг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр хүчинтэй байх НҮБ-ийн Олон
Улсын Худалдааны Хуулийн Комиссын Арбитрын дүрмээр тодорхойлсон журмын дагуу зайлшгүй дагаж мөрдөх арбитрын шүүхээр
шийдвэрлүүлэхээр шаардах эрхтэй. Шүүхийн үйл ажиллагаа дараахи нөхцлийн дагуу явагдана.
13.2.1 Энэхүү заалтын дагуу эхэлсэн аливаа арбитрын үйл ажиллагаа Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд мэдэгдэх ба уг шүүхээр шийдвэрлүүлнэ.
13.2.2. Арбитрын шүүх 3 шүүгчээс бүрдэнэ. Талууд иэг нэг шүүгч томилох ба гурав дахь шүүгч буюу шүүгчийн зөвлөлийн даргыг талууд, эсвэл тэтгээрийн томилсон шүүгчид зөвшилцсөний үндсэн дээр томилно. Хэрэв зөвшилцөлд хүрэхгүй бол түүнийг Гаалийн байнгын Арбитрын Шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга томилно.
13.2.3.Шүүх хурал Англи хэл дээр явагдана.
13.2.4.Арбитрын үйл ажиллагааг Англи улсын Лондон хотод явуулна.
13.2.5.Арбитрын шийдвэр нь талуудын хувьд эцсийнх байх бөгөөд уг шийдвэрийг зайлшгүй дагаж мөрдөнө. Уг эцсийн шийдвэрийг зохих
шүүх эрх. мэдэл бүхий аль ч шүүх хэрэгжүүлж болно.
13.3. Монгол Улсын Засгийн Газар нь энэхүү гэрээнд заасан арилжааны шинжтэй аливаа шүүхийн маргаанаас үүдэн гарах шүүхийн ажиллагаа, шүүхийн шийдвэр биелүүлэлтийн ажиллагааны хувьд өөрийн хөрөнгийн дархан эрхээс дараахи нөхцөлд татгалзана. Үүнд:
13.3.1.Гэрээний 13.2.-т холбогдох хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцсэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамаарах
түүний дотор мөн эдгээрээр хязгаарлахгүйгээр, үйлчлэх зарчим, шүүх эрх мэдэл болон шийдвэрийн гүйцэтгэлд хамгаалалт олгох бүрэн эрхт байдал.
13.3.2.Байршлаас хамаарахгүйгээр Монгол улсын өмч хөрөнгөнд холбогдох шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх бүрэн эрхт байдал зэрэг орно. Энэхүү гэрээний 13.3.2 зааснаас бусад тохиолдолд Монгол улсын тусгаар тоггнол бүрэн эрхт байдал, халдашгүй дархан байдал хөндөгдөхгүй.
_________________ Professional geologist
|