|
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойг тохиолдуулан нийт ард тvмэндээ хандан Ерєнхийлєгч Н.Энхбаярын хэлсэн vг:
Мєнх тэнгэрийн хvчин дор шинэ мянганд сэргэн мандахуйн єлзий гийсэн Монгол Улсын бvрэн эрхт эзэд - ард иргэд ээ,
Их Монгол Улсын туг сvлдийг єргєж, гал голомтыг сахин залгамжилсан элэг сэтгэл нэгт монгол ахан дvvс, хотол олон наадамчид аа,
Дэлгэр Монгол оронд минь саатан морилж байгаа дэлхийн олон улсын зочид, гийчид ээ,
Арав гаруй жарны тэртээ Эзэн богд Чингис хаан тэргvvтэн мун зовлонг туулан хатуужиж, цогцлоон байгуулсан Их Монгол Улсын 800 жилийн тэгш дvvрэн ой, хорьдугаар зуунд ардын эрхт Монгол Улсаа тунхаглан мандуулах их vйлсийг эхлvvлсэн Ардын хувьсгалын 85 жилийн ой давхарлан зэрэгцсэн Yндэсний их баяр наадмын мэндийг Та бvхэндээ єргєн дэвшvvлж, юу санасан есєн цагаан хvсэл тэнь сэтгэлчлэн бvтэхийг тєрийн сvлд, есєн хєлт цагаан тугандаа шившин ерєєе.
Бvтэн жилийн бvтээлч vйлээр тэмдэглэх Их Монгол Улсаа байгуулсаны их тэгш дvvрэн ойг эх орондоо Хvмvvнлэг ардчилсан иргэний нийгэм цогцлоон хєгжvvлэх эрхэм зорилготой Монголын ард тvмэн бид дэлхийн хамтын нийгэмлэгийн улс орнуудын халуун дэмжлэг, эв санааны нэгдэлтэй єргєн дэлгэр тэмдэглэж байгаа энэ цаг vед уламжлалт Yндэсний их баяр наадмаа маргаашийн мандах нарнаар vvсгэн эхлvvлэх гэж байна.
Дэлхийн хамтын нийгэмлэгийн нийтлэг vзэл, нэгдмэл бодлогыг илэрхийлэн хэрэгжvvлж байдаг Нэгдсэн Yндэстний Байгууллага Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг таван тивийн улс орнууд єргєн дэлгэр тэмдэглэхийг уриалсан шийдвэр гаргасныг Та бид нэн их бэлэгшээн угтсан билээ. Энэхvv уриа дуудлагыг єрнє, дорнын олон улс орон нэгэн дуугаар талархан угтаж Монгол Улсыг газар газрын тvмэн олонд таниулан сурталчлах, манай улстай тогтоосон бvх талын эрх тэгш найрамдалт харилцаагаа єргєжvvлэн бататгах, олон улсын хэмжээнд Монголыг дэмжих сайн vйлс єрнvvлж, эрхэм хvндэт зочид, элч тєлєєлєгчид, олон мянган жуулчнаа илгээж буйд Yндэсний их баяр наадмаа тохиолдуулан гvн талархлаа єргєн дэвшvvлье.
Нэгдсэн Yндэстний Байгууллага дэлхийн хотол олонд хандан ийнхvv уриалсан нь Эзэн богд Чингис хаан тэргvvтэн сэцэн билигт, баатар дайчин, єндєр их євєг дээдэс найман зууны тэртээх салж сарнисан олон монгол овог, аймгийг бvтэх тєрийн нэгэн жолоонд оруулж, эвийн хvчийг зангидан Хєх Монголыг хєрст этvгэн дээрх манлай гvр улс болгосон хэзээ ч vл мартагдах их vйл хэрэг зєвхєн монгол туургатанд хамаатай бус, хvн тєрєлхтний тvvхнээ эерэг хандлага, дэвшилтэт дэг журам, олон соёлын таатай орчинд зохицсон шинэ иргэншлийн эринийг эхлvvлж, єнєєгийн даяаршлын vvд хаалгыг цэлийтэл нээсэн тvvхт vйлс бvтээсэн болохыг эдvгээ vнэлэн дурсаж, хvндэтгэж байгаа нь та бидний гэгээн бахархал билээ.
Энэ гvн хvндэтгэл, тvvхэн vнэн бол Хєх Монголын vрс хойчис Та бидний баясал, бахархал тєдийгvй, єнє эртний тvvхт Монгол Улсаа шинэ мянганд улам урагшлуулан хєгжvvлж, улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж, тєрт ёс, тvvх соёлынхоо уламжлалыг нандигнан євлєх урам зоригийг нэн хєгжєєн бадрааж байна.
Эзэн Чингис хааны маань дээд гэрээслэл – эв нэгдэл, эрх чєлєєт амьдрал, ахуй тєр, бvрэн улсын тухай vзэл санаа нь 1911 онд тєрийн тусгаар байдлаа сэргээн тунхаглахад ч, 1921 онд гадаадын тvрэмгийлэл, дотоод хямралыг эцэслэн тєвхнvvлж, vндэсний ардчилсан хувьсгалыг амжилттай хэрэгжvvлж, энх тайванч бvтээн байгуулт єрнvvлж, ээдрээ нугачаат он жилvvдийг туулахад ч, ХХ зууныг сэргэн мандлын зуун болгоход ч монгол тvмний минь сэтгэлийн дуудлага болж, голч, холч vйлийнх нь чигийг зааж итгэл, зvтгэлд нь хєг нэмж байсан юм.
Ємнєх зууны ерээд оноос Монгол Улс нийгэм, улс тєрийн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд эргэлт буцалтгvй дэвшин орсноороо даян дэлхийд Чингисийн хэмээн алдаршсан улс, эх орноо хєгжлийн шинэ єндєрлєгт хvргэх сэдэл тэмvvллээр жигvvрлэж, хvн тєрєлхтний хєгжлийн нийтлэг хандлагад нэгдэн орсон билээ.
Хангирсан одсон арван зургаан жилийн хугацаанд монголын ард тvмэн шилжилтийн vеийн хямрал, хvнд бэрх сорилго, саад тотгорыг туулан хатуужиж, чармайн зvтгэсний хvчинд сvvлийн жилvvдэд улс тєр, нийгэм, эдийн засаг, соёлын бvхий л хvрээнд эерэг хандлага, єєдрєг бодит vр дvн гарч байна. Гэхдээ амьдрал єєрєє ямагт хийж бvтээснийг дадал дасал болгож, харин улам ихийг хийж бvтээхийг шаардаж байдгийг хаа хаанаа санаж, хичээл зvтгэл гаргах ёстойг анхааруулая.
Тєр, тvмний нэгэн vзvvрт хамтын хичээл зvтгэлээр цогцлон буй болсон амжилт бvхэн Монгол Улс шинэ мянганд сэргэн мандах суурь тулгуурыг бєхєлж байгааг тэмдэглэн хэлье.
Найман зууны тэртээ Эзэн богд Чингис хаан Их Монгол Улсын сvлд тугийг єргєж, гал голомтыг залгамжлах vрс хойчистоо хандан:
Хєхрєхvй дор мандсан
Хєх Монгол улс гэрээ
Хатан болд хvрээ мэт
Хатамжлан бат сахигтун
Суу билигтээ дээдэлж
Эе зангиагаа бєхлєгтvн
Хєх Монголоо дархалж
Хєрстєд манлай болгогтун
хэмээн зарлигласныг тvvх шастирт тэмдэглэжээ. Энэ зарлиг ємнєх мянганы євєг Монголтой хvйн холбоотой єнєєгийн Монгол Улсын иргэн бvрт, аху тєрийн vйлсэд хvчин зvтгэгчид хийгээд эх орныхоо сайн сайхны тєлєє сэтгэл зvтгэлээ зориулах vvрэгтэн бvрт хамаатай захиас гэрээс юм.
Эзэн богд Чингис хааны билиг сургаал, зарлиг захиасыг хvмvvнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хєгжvvлэхийг зорьж байгаа Монгол Улс шинэ эрин vед vр бvтээлтэй хэрэгжvvлснээр дэлхийн хамтын нийгэмлэгээс дэвшvvлсэн Мянганы хєгжлийн зорилтын хvрээнд тулгамдаж буй асуудлаа амжилттай шийдвэрлэж, vндэсний хамгийн эрхэм дээд баялаг болох хvнээ хєгжvvлж, улам єнгєтэй, єєдтэй болгож, єндєр євєг дээдсийнхээ алдар суу, єнєєгийн Монгол Улсынхаа нэр тєрийг дээдлэн єргєж чадахсан билээ.
Хорьдугаар зууны ерээд оноос олон улсын харилцааны шинэ улирал эхэлснээр болон ард нийтээрээ Ардчиллыг санал нэгтэй сонгосноор эх орноо мандал бадралын шинэ єндєрлєгт хvргэх хєгжлийн гадаад, дотоод ээлтэй орчин, таатай боломж, ерєєлт учрал бvрдсэнийг та бид гvнээ ухамсарлаж байна.
Гэхдээ боломж бололцоо бvхэн єєрєє аяндаа бодит байдал болон хувирдаггvй, эзэн хvний хичээл зvтгэл, уйгагvй чармайлтыг шаардаж байдгийг илvv гvнзгий ухаарвал зохилтой. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг vгийн гvн утга ч vvнд оршино. Ээлтэй, таатай энэ боломжийг ончтой, авхаалжтай мэдэрч, vр бvтээлтэй эдэлсэн хvний аж амьдрал, байгууллагын vйл ажиллагаа бvхэлдээ єєдрєг байх болно. Амьдрал бол азын сугалаа бишээ. Хичээхтvн, чармайхтvн.
Даяаршиж буй дэлхий ертєнц, шинэ мянганы хєгжлийн хурдац, хvмvvсийн єдєр тутам єсєн нэмэгдэж байгаа хэрэгцээ, монгол хvний аж амьдралын тvвшин, чанар, хєгжлийн vзvvлэлт нь Монголын тєр засгийн байгууллагууд, тєрийн албан хаагчдад алсыг харсан холч бодлого, аливааг зохицуулах шуурхай удирдлагын аль алиных нь хvрээнд сануулга, шаардлага тавьсаар байгааг анхааруулан хэлье.
Энэ дохио санамж хvн амын нилээд хэсгийн ядуурал, орлогын хомсдол, ажилгvйдэл, vнийн хєєргєдєл, гэмт хэрэг, хот хєдєє, баян хоосны ялгаа ихсэж, эдийн засгийн єсєлт тогтворжихгvй, хvний хєгжлийн олон зvйл vзvvлэлтээр Монгол Улс олон улсын хэмжээнд дундаас доогуур байр эзэлж шинэ мянгантай золгосноор илэрч байна.
Ийм vед буурал тvvхээсээ сургамж, урамын аль алиныг нь авч, найман зууны тэртээ Монгол туургатны эвийн хvчийг зангидан Их Монгол Улсаа байгуулж хєрст этvгэн дээр дархлан мандуулсан Эзэн богд Чингис хааны тєр улсаа засан тєвхнvvлсэн мэргэн бодлого, гvн ухаан, сэцэн билиг, амь бие хайргvй чин шударгуу хичээл зvтгэлээс бvтээлчээр суралцах, vлгэр дуурайл авах нь єнєєгийн Монгол оронд чухалчлагдаж байна.
Ємнєх мянганы манлай суут Чингис хааны найман зууны тэртээ хvн тєрєлхтний тvvхнээ байгуулсан хосгvй гавьяа, эрин жаран улиравч vл мартагдах аугаа их нэр тєрийг он жил алгасал vгvй єргєн мандуулж, хаан эцгийнхээ онол номлол, гvн ухаан, зарлигласан сургаал, захиас гэрээсийг судлан суралцаж, ёс тєртэй сахин дагах vvрэгтэн бол Их Монгол Улсын туг сvлд, гал голомтыг сахин залгамжилсан єнєєгийн Монгол Улс, тvvний бvрэн эрхт ард иргэд Та бvхэн маань мєнєєс мєн билээ.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн тэгш дvvрэн ойг энэ жилийн турш зориг урмас тєгєлдєр, vр бvтээл арвинтай тэмдэглэх эрхэм сайн vйлсээ улам эрчтэй єрнvvлэхийг Та бvхэндээ дахин уриалъя.
Хайрт Монгол Улсаа хєгжvvлэн мандуулах дvvрэн итгэлтэйгээр энэ жилийн Yндэсний их баяр наадамтай золгон буй хотол олон Та бvхэндээ баяр баясгалангийн дээд эв эе, эсэн энхийн жаргаланг хvсэн ерєєе.
Yндэсний их баяр наадам айл єрх, хvн бvрт баяр баясгалангийн єлзий хутаг оршоох болтугай.
Та бvхэн хєєр баясал дvvрэн, тєвшин сайхан наадаж цэнгээрэй.
_________________ Thinking about your future?
|