|
Дэлхийн суутнуудаас Монгол ихэс дээдэст
Аугаа их түүх, агуу их хааныхаа үл дарагдах сүр хүч, алдар нэрээр дэпхийн дансанд бүртгэгдсээр яваа азтай, адтай Монголчуудыг олон гүрэн, түмэн хүмүүн саяхнаас бүр ч ихээр сонирхон судалж, чих тавин хараа бэлчээдэг болсон. Гэвч хэрэг бишдэж, XXI зууны Монголчууд, XIII зууны эцэг өвгөдөөсөө долоон дор амьдарч, төр нь үймж, түмэн нь уйлж буйг сонссон дэлхийн суут сэтгэгчид санаа зовнихдоо онч мэргэн сургаалаа манай төр засгийнханд онцлон байж илгээжээ. Гэвч ойворгон хэдэн улс төрч маань ойшоож үзэх үгүйг хэн мэдлээ. "Авах хүнд нэг үг ч эрдэнэ, орхих хүнд мянган сургаал улиг" хэмээн Ноён хутагт Данзанравжаа айлдсан нь бий.
Ерөнхийлөгч Н.Энхбаярт:
-Олон хүнийг айлгадаг хүн олон хүнээс айж явах ёстой. /Солоноос/
Ц.Элбэгдоржид:
-Цугласан олны дүнсгэр, бүр дайсагнасан уур амьсгалыг ончтой, ухаалаг, цэцэн үгээр эерүүлэх шиг амархан юм үгүй. /Цицероноос/
Ерөнхий сайд М.Энхболдод:
-Засаг төр хүмүүнийг сүйтгэдэггүй. Харин тэнэгүүд засаг төрийг сүйтгэдэг. /Английн зохиолч Шоу Бернардаас/
Эв нэгдлийн засгийн газрын гишүүдэд:
-Нэр төрд хэт шунаснаар хүний ухаан самуурч, айсуй аюул ослыг анзаарахаа больдог. /Эзопоос/
УИХ-ын гишүүдэд:
-Худалч хүн ой сайтай байхгүй бол горигүй. /Ромын уран илтгэгч Квинтилианаас/
Нам хооронд урвагчдад:
-Амьдралын утга учир гэдэг нэг л хоромд байдаг юм биш ээ. Боол хэвээрээ үлдэх хүнд тухайн алтан хором ямар ч үнэгүй. /Цицероноос/
Сангийн яамныханд:
-Засаг төрийн тогтвортой байдлыг түшмэддээ жил тутам төсөвлөж төлдөг мөнгө нь биш, харин иргэдийнхээ халаасанд жил тутам үлдээдэг багахан мөнгө нь баталгаажуулдаг. /Цетвесээс/
Монголын шүүхэд:
-Шийтгэхгүй орхино гэдэг гэмт хэргийг гааруулах шалгарсан арга мөн. /Цицерон/
Эрүүл мэндийн яамныханд:
-Хэрэв үхмээр байвал дуртай цагтаа үхэж болно. Итгэхгүй байвал чи өөрөө туршаад үз л дээ. /Японы сонгодог зохиолч Рюноскэ Акутагавагаас/
Эрхэм гишүүн Ц.Батаад:
-Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно. Сэтгэл зүрхийг олохгүй. /Ромын яруу найрагч Хорацийгаас/
Монголын "нэрт улстөрч", цогтой тэмцэгч Түвдэнгийн Борд:
-Өглөө үнэнийг таньсан бол үдэш нь үхэж мэднэ. /Күнзээс/
Авилгачаар тодорсон баатруудад:
-Хэрэв өөрөө луйварчин биш л бол хэн ч луйварчидтай танил байх гэж дурлахгүй. /Жан-Жак Руссогоос/
Ардчилсан намын дарга Р.Гончигдоржид:
-Муур нохой хоёр гэнэт хуйвалдаад эхэлбэл тогоочийн эсрэг хуйвалдсанаас зай лахгүй. /Австрийн зохиолч Стефан Цвейг/
Ард түмний намын дарга Л.Гүндалайд:
-Мэддэг бүхнээ хамаагүй бурж байгаа хүн мөдхөн мэдэхгүй зүйлийнхээ тухай ч ярих болно. /Фрэнсис Бэкондос/
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханд:
-Хүн ойлгодоггүй зүйлээ дооглож тохуурхдагт бид бүр дасч гүйцэж. /Гёте Иоханн Вольфгангаас/
Эх орон намын дарга Б.Эрдэнэбатад:
-Өндөр хэргэм зэрэггүй гэж бүү шанал. Өндөр хэргэм зэрэг хүртэхээр хүн би мөн үү биш үү хэмээн шанал. Хүмүүс чамайг мэдэхгүй байна хэмээн бүү шанал. Хүмүүст өөрийгөө мэдүүлэхээр хүн би мөнүү бишүү гэж л шанал. /Күнзээс/
Иргэний Зориг намын дарга С.Оюунд:
-Өө сэвгүй нөхөр хайсан хүн ганцаараа хоцордог. /Эртний Грекийн сэтгэгч Биасаас/
Гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд:
-Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг та түүнд оролцож байна гэсэн үг. /Францын их сэтгэгч, гүн ухаантан Жан Жак Руссогоос/
Гишүүн Д.Арвинд:
-Даруу зан дутах нь ухаан дутсаных. /Английн яруу найрагч Александр Поупоос
Шадар сайд М.Энхсайханд:
-Хэрэв ажил албандаа хэтэрхий зүтгэвэл найз нөхдөдөө тал алдана, Үерхэл нөхөрлөлдөө хэт хандвал захирагч эздэдээ тал алдана. /Күнзээс/
Гишүүн Р.Амаржаргалд:
-Хэн таарсантай толгой холбосноос ганцаараа явсан нь дээр. /Омар Хайяамаас/
Гишүүн Батбаатарт:
-Чармай шалдан хүнийг нүцгэлэх аргагүй. /Ромын хошин шогч Плавтаас/
Хөдөлгөөнийхөнд:
-Гэгээрсэн иргэний туйлын эр зориг нь эх орныхоо төлөө амиа золиослоход бэлэн эсэх дээр л оршино. /Гегелиэс/
Улс төрийн хэрэгтнүүдэд:
-Хүлээх тэвчээр л чамд байвал алдаа эндэгдлийг чинь ямагт уучилцгаадаг юм. /Францын зохиолч Жюль Ренараас/
Хэвлэлийн гол баатруудад:
-Үлдээсэн мөр нь л ариун бол хүн худал хуурмаг, хов живнээс айдаггуй. /Ромын яруу найрагч Овидипгээс/
МАХН-д:
-Тааламжгүй үнэнийг түгээхээс айхдаа үгийн эрх чөлөөг хязгаарладаг төр засаг бол эгээ л өөрөө харагдахгүй байя гэхээрээ нүдээ аньчихдаг бяцхан хүүхэдтэй адил. /Германы шүүмжлэгч, нийтлэлч Людвиг Бернэгээс/
Ардчилсан намд:
-Сагсуу ойворгон хүн муу хүнээс ч долоон дор. Муу хүн дайснууд pyyraa халддаг бол, сагсуу хүн дайсандаа ч, нөхдөдөө ч хор учруулдаг. /Английн улс төрч, зохиолч Жозеф Аддисоно
unshval zugeer l yum bna
|