Бєхчvvдийн наргиаДаваа
Хvнсний манлай vйлдвэр "Спирт бал бурам" ХК-ны нэрэмжит бєхийн барилдааны ємнє улсын арслан У.Мижиддорж, улсын арслан П.Дагвасvрэн, улсын харцага Д.Одсvрэн, улсын начин Ц.Дамдин, чєлєєт бєхийн олон улсын шvvгч Дvгэрсvрэн нар манай єрєєнд хэсэгхэн хуучлав.
Хуучлах ч гэж бие биенээ хэрхэн дамшиглаж явснаа ярьсан юм. Дvгэрсvрэн гуай бид хоёр яриаг єдєєсхийн ганц хоёр асуулт хавчуулж суулаа. Ихэнх яриа улсын арслан П.Дагвасvрэнгийн нєхдєв "явуулж", тоглоом хипдэг байсан тухай голлож байв.
Д.Гомбосvрэн начингийн єргєдєл
Улсын начин Д.Гомбосvрэн арслан П.Дагвасvрэнтэй тамхилжээ. Арслан хєергийг нь євєртєлж охиж. Хэсэг байж байгаад гуйхааар нь єгчихєж. Гэтэл начин "Чи єгєхгvй байх чинь яагаа вэ" гэжээ. Арслан МVБХ-ны дэд тэргvvн асан П.Даваасамбуу гуайд сэмхэн "Та цаадахьтайгаа дахин тамхилаадхаач" гэж. Тамхилж. Начин гараа явуултал Даваасамбуу гуай хєєргийг нь арсданд єгчихєж. Євєртєлжээ. Єгсєнгvй. Хэд хонож. "Явах боллоо, цаадахь чинь хєєрєг єгдєггvй" гэж начин арслан У.Мижиддоржид ярьж арслангаар авахуулах арга боджээ. Хоёр арслан хуйвалдан начингаар єргєдєл бичvvлжээ. "Улсын арслан П.Дагвасvрэнд, Би таны шvрэн толгойтой, алтан нуухтай, их гарын хаш цагаан хєєргийг гурав хоног бариад єгье. Улсын начин Д.Гомбосvрэн ...он...сар...єдєр" гэсэн єргєдєл бичvvлж аваад хєєргийг нь єгсєн байна.
Одоо энэ тухай хоёр арслан наргиа болгон ярьж "Манай Гомбосvрэн хvнд итгэмтгий, их сайхан хvн шvv" хэмээн нєхрєє магтах зуур "Хоёул шvvхэд хандан тэр хєєргийг нь авч амьдралдаа хэрэглэе. 10 гаруй сэя тєгрєгийн vнэтэй хєєрєг гэж цаадахь чинь ярьж байсан" хэмээцгээнэ Нэг л єдєр улсын начин "Дvvгvvр" хэмээх Д.Гомбосvрэн гуай "шvvхэд дуудагдаж" мэдэх бололтой.
Морь хийгээд тоосго буюу хариугаа авсан шоглоом
1976 оны наадамд хэсэг бєхчvvд Харзтайд бэлтгэлд гарав гэнэ. Арслан У.Мижиддорж єєрийн зураг сайн зурдаг хvvгээрээ цээж том, бєгс шувтан, шодон сvvлтэй, хамрын нvх том бор морийг бvдэрч байгаа, сvvл нь гозойж байгаа янз бvрээр зуруулж авч. Хvv нь тэр зургаа зурахдаа инээд алдаад байсан гэнэ. Арслан, Л.Сосорбарам арсланд "Би нэг морь алдчихаад олдоггvй, иймэрхvv л морь" гээд нєгєє зургаа vзvvлжээ. Тэр зургийг Co арсланийн жижигхэн охин
ааваасаа авч харчихаад аав руугаа сvрхий харсан гэнэ. Адилхан байж л дээ. Vvний хариуг Co арслан Дагвасvрэн арслантайгаа нийлэн хєєрхєн авчээ.
Бэлтгэлээс буухдаа У.Мижиддорж арслан чємоданаа , барьчихаад "Энэ жил би тун сайн байгаа юмсан. Бэлтгэл ! ч сайн хийлээ. Гэтэл чемоданаа даахгvй шахам болчих юм, хаашаа юм бэ" гээд байж. Учир нь хоёр арслан ах арслангийнхаа чемоданд хэдэн тоосго даавуунд нандигнан боогоод хийчихсэн юмсанж. Арслан гэртээ I ирээд чемоданаа задалтал боодолтой хvндхэн юм байсанд авгай нь ихэд баярлан цагаан идээ байх нь гээд задалтал тоосго байжээ...
Энэ тухай Мижигээ арслан нєгєє хоєртоо "Та хоёр хєгшний горьдоо гаргаарай" гэж сууна.
Хуучин гутал ба улсы
Арслан Л.Сосорбарам, Ж.Чойжилсvрэн хоёр ХААДС- , д сурч байсан цаг. Бас Д.Гомбосvрэн сурч байж. Тэд 1963 оны наадмын бэлтгэлд хамтдаа гарчээ.Д.Гомбосvрэн наадуулынхаа vгэнд их сайн орно. Нєгєєдvvл нь vйлийг нь vзэж хэтэрхий зарна. "Алчуур норгоод толгой дээр тавь, массаж хий, гутал аваад ир, зодог хатаа"гээд юм бvрээ хийлгэнэ. Заримдаа залуу бєх "Дандаа надаар..." гээд жаахан дургvйцэхэд нь "Юу гэнэ ээ, улсын цолтонг хvндлэхгvй бол цол горьдолтгуй шvv" гэхэд "За, за" гээд л гуйнэ. Залуу бєх маань нэг муу хуучин бакиал гуталтай, тvvнийгээ хаяхгvй тордоод ємсєєд байх. "Энэ муухай юмаа хая" гэхээр "Хаяна, хаяна. Эндээс явахдаа хог дээр хаячихна" гэх. Явах болтол нээрээ хог дээр хаясан байж. Сосорбарам арслан тvvнийг нь аваад цаасанд сайн боогоод єєрт нь мэдэгдэлгvй чемоданы нь ёроолд хийчихэв гэнэ. Бэлтгэлээс ирээд гэр гэртээ буухад "Майжиг гутап чемодандаа Манай Гомбосvрэн гэртээ" гэж дооглотол учрыг ололгvй "Баяртай" гээд л явж дээ. Маргааш нь наадам дээр уулзтал бєєн уур "Та намайг хорлох гэж хог дээр хаясан гутал чемоданд хийсэн байна, энэ, тэр" болжээ. Тэгэхэд нь "Єєрийн ємсєж явсан гутлаа єєрєє хог дээр хаяна гэж юу гэсэн vг вэ. Муу ёр. Чи маргааш начин болно" гэжээ. "Нээрээ, тийм vv" гээд л тэр дороо баярлаад явчихаж. Тэгээд нээрээ л начин болж дээ. Их ч баярлаж. "Би нээрээ гутлаа хаясан бол цол авахгvй байсан байх шvv" гэж ирээд л баярлаад байсан гэнэ.
"Манай "Дvvгvvр" их цайлган, хvнд итгэмтгий сайхан бєх деє" гэж Co арслан дахин дахин хэлэх нь ахмад vеийнхний нэг их сайхан чанар юм даа...
2005.11.26, 3:05 pm Бєх
Д.Данзан
www.sonin.mn