|
Нэг ийм нийтлэл оллоо уншаад узнэ биз.
Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат тєрсєн Бєртэ-чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мэрний эх бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан хэмээх нэгэн хєвvvнийг тєрvvлжээ...
...Бvхний vvсэл билээ. Миний уг гарал билээ. Мєнх хєх тэнгэрийн ивээл дор, тvvний сvр хvчинд итгэн, тэргvvн дээгvvр, хараа алсуур омог бардам явсан мянган мянганы тvvх маань эцэг тэнгэрийн таашаалаар билээ. Бидний монголчууд ийн дээд тэнгэрээс тохиосон гэрэлт заяанд тєрж, тэрхvv эзэн тэнгэрийнхээ тааллаар юу эс амжилтанд хvрэв. Одоо ч гэсэн хаана ч бай “Ээ тэнгэр минь, тэнгэр ивээлээ, тэнгэр єршєє” гэх мэт vгсийг монголчууд єргєн хэрэглэдэг. Ингэж тэнгэрт итгэх, тэнгэрийн сvр хvчинд єєрийгєє даатгах vзэгдэл оршсоор байна. Харин энэхvv тэнгэрийг шvтэх vзлийг Мєнх тэнгэрийн vзэл гэх ба их эзэн Чингис хаан бие даасан vзэл болгон хєгжvvлсэн юм. Монголын тvvхэн судруудыг сєхвєл Чингис хаан єєрєє мєнх тэнгэрээс заяагаар тєрсєн бєгєєд хvн хvнээс онцгой нэгэн байжээ. Тухайлбал Монголын Нууц Товчооны 59-р зvйлд тvvний тєрсєн тухай
“Тэр цагт Есvхэй баатар, Татарын Тэмvжин-vгэ, Хори-буха зэргийн Татар хvнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Єvлэн vжин, Ононы Дэлvvн болдог гэдэг газар Чингис хааныг тєрvvлжээ. Чингис тєрєхдєє баруун гартаа шагайн чинээ нєж атган тєржээ. Татарын Тэмvжин-vгэг барьж ирэхэд тохиолдож тєрєв гэж Тэмvжин нэрийг єгчээ” хэмээсэн нь онцгой тохиолоор тэнгэрийн хvv бидэнд заяаж тэгээд ч тvvний хийх ба бvтээх нь тэнгэрийн тааллаар байв.
Энэхvv тэнгэрийн vзлийн талаар академич Ш.Бира Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Азийг судлах хааны нийгэмлэгийн Денис Синорын медалийг гардуулах ёслол дээр уншсан лекциндээ ийн єгvvлжээ: “Тэнгэрийн vзэл бол юуны ємнє монгол, тvрэг нvvдэлчдийн эртний уламжлалт шашин болох тэнгэрийг тахин шvтэх vзэл санаанд суурилсан болохыг хэлэх хэрэгтэй. Бєє мєргєлийн сургаал ёсоор эцэг тэнгэр бол Ертєнц дахины гагц эрхэм дээд эр бэлгийн ер бусын их хvчнийг тєлєєлєх бєгєєд тэр нь эх газар дээрх байгаль, нийгмийн бvх vзэгдэл юмсын анхдагч дээд эзэн ажээ. Монголчууд гагц тэнгэрт итгэх бєгєєд тvvнийг vзэгдэх ба vл vзэгдэх бvх амьтан юмсыг бvтээгч хийгээд ертєнцийн аливаа жаргал зовлонгийн эзэн хэмээн vзнэ.
Чингис хааны алив бичиг сэлтийн оршил дох «Мєнх тэнгэрийн хvчин-дор, хаганы суу залийн ивээл дур...» гэсэн томъёоллоос vзэхэд Тэнгэр ба Хаган хэмээсэн хос vзлийг илэрхийлсэн хийгээд тэдгээр нь ертєнц дэх дээд эрх мэдлийн хоёр vндсэн хэсгийг тєлєєлнє. Тэнгэр ба хаган гэсэн хослол нь эцэг тэнгэр, эх газар хэмээх бєє мєргєлийн хослолын загвараар анх vvссэн байж болох боловч мєн чанартаа улс тєрийн vзэл онолын агуулгыг илэрхийлж байжээ. Тэнгэр бол ертєнц дэх хязгааргvй эрх мэдэл бvхий дээдийн дээд ер бусын нэгэн тєрлийн Бурхан мєн бєгєєд энэ нь хvчин хэмээх мєн чанараараа Хаганыг єргємжлєн тэтгэнэ. Хаган нь тэнгэрийн нэрийн ємнєєс хаанчилж, тэнгэрийн таалал, зарлигийг газар дэлхийд хэрэгжvvлэх эрх vvрэгтэй ажээ. Єєрєєр хэлбэл Хаган бол газар дээрх Тэнгэрийн эрхэм дээд элч тєлєєлєгч мєн. Хаган бол єєрийн суу-заль буюу харизма-гийн ачаар тэнгэрийн таалал, ивээлийг эдлэх ажээ. Энэ vзлээр дээр гагц тэнгэр байдаг шиг доор газарт гагц хаган байх учиртай, єєрєєр хэлбээс Монголын хаан нь «Наран ургахуй зvгээс наран жаргахуй хvртэлх» буюу Мєнх тэнгэрийн доорх бvхнийг нэгтгэн захирах ёстой байжээ”.
Тиймээ. Чингис хаан єєрийн Тэнгэрийн vзлийг боловсруулж, vр шимийг нь хvртэж «Наран ургахуй зvгээс наран жаргахуй хvртэлх» буюу Мєнх тэнгэрийн доорх бvхнийг нэгэн гараар атгаж чадсан хvчтэн. Энэ нь єнєєгийн хэлээр глобальчлалын vндсийг тавьсан бєгєєд энэ тухай академич Ш.Бира лекциндээ “Чингис хаан дорно єрнийг хvчээр дайлан дагуулсан боловч Монголчууд урьд ємнє vзэгдээгvй дэлхийн их эзэнт гvрнийг эмхлэн тохинуулж, тєрєл бvрийн улс орныг улс тєрийн нэгэн хатуу засгийн дор нэгтгэж чаджээ. Yvний дvнд дэлхий ертєнц Монголын морин єртєє хэмээх тухайн vедээ хамгийн дэвшилтэт харилцаа холбооны тогтолцоогоор холбогдов. Єртєєний замаар хvн ард, vзэл санаа, элдэв мэдлэг, мэдээлэл сэлт болон арилжаа худалдааны урсгал хєдєлгєєн дэлхийн улс орнуудын хооронд чєлєєтэй явагдаж байв. Тvvх vзэл санааны баримтын vvднээс авч vзвэл, Монголын тэнгэрчлэл бол эдvгээгийн бидний дэлхийчлэл, Тэнгэрийн vзэл нь глобализм буюу дэлхийчлэлийн vзэлтэй харьцуулан vзэж болмоор байгаа юм» хэмээн дурьдсан байна.
Чингис хаан бєє мєргєл, мєнх тэнгэрийн vзлийг ул суурьтай, онолын хэмжээнд боловсруулж, хэрэглэж чадсанаараа аугаа их амжилтанд хvрсэн билээ. Энэ тухай доктор П.Нэргvй “Монголчуудын vзэл ба бодлого” нийтлэлдээ ийн бичжээ.
“Чингис хаан болон алтан ургийнхан, єрлєг жанжнууд, Чингисийн их цэрэг монголчууд бvгд л бєєгийн vзлийг, бєєгийн ёс горимыг чандлан баримталж, бєє мєргєлийг ёсчлон гvйцэтгэж ирсэн бєгєєд бєєгийн vзэлд гvнээ итгэл vнэмшилтэй байсан учраас XIII-XVI зууны туршид аль ч шашинд уусалгvй, єртєж оролгvй, урваж дайвалгvй явж чадсан гэлтэй. Бєєгийн vзэл єєрийн оршин амьдрах бvх л vеийн туршид монголчуудыг аймхай бус зоригтой, дуулгаварлаг бус идэвхтэй, арчаагvй бус авхаалжтай болгож, чин vнэнийг, шударга ёсыг дээдлvvлж, цайлган цагаан сэтгэлтэй болгож хvмvvжvvлж чаджээ. Христос, будда, лал гээд аль ч шашныг бодвол бєєгийн vзэл нь бодит амьдралаас vvсэлтэй бєгєєд Монгол гvрнийг, Монголын тєрийг тєвхнvvлэхэд монголчуудыгаа дайчлан, идэвхийлэн оролцуулах дотоод оюун сэтгэлийн vлэмжийн шандастай байсан аж. Чингис хаан єєрєє бєє мєргєлийг хамгийн их шvтдэг хvн байлаа. Чингис хаан улс тєр, цэргийн талаар их эрх олж, монголыг нэгтгэж , монголын их хаан болсон явдал бол бєє мєргєлийг ашиглаж биедээ татсантай холбоотой. Монгол гvрний хас их тєрийн бодлого нь бєєгийн мєргєлд биш бєєгийн цогц vзэлд тулгуурлаж байсан. Бєєгийн vзэл нь арга билгийн ухаантай шvтэн барилдаж байсан учир монголчуудын, эсгий туургатнуудын, хаад ноёдын, монгол тєрийн ертєнцийг vзэх vзэл болж байжээ.
height="352" hspace="5" vspace="3" align="left">
Чингис хаан бєє мєргєлийг, бєєгийн ёс суртахууныг гойд эзэмшсэн тєдийгvй, бєєгийн зарим горим vйлдлийг тєрийн ёслолд хэрэглэж байв. Хамгийн гол нь тэрбээр монголын бєєгийн vзлийг лавшруулж, энэ vндсэн дээр тєрт ёсны vзлээ, мєнх тэнгэрийн vзлээ дэлхийн их гvрний тєрийн бодлогын тєвшинд хvргэж томъёолсон. Тэрбээр ерєнхий бvгдийг сайтар мэдэх, тодорхой бvгдийг сайтар жолоодох гэсэн зарчмыг баримталж, ємчит их улсыг мєнх тэнгэрийн vзлийн, хас их тєрийг тєрт ёсны vзлийн vндсэн ойлголт болгон дэвшvvлжээ. Мєнх тэнгэрийн vзэл нь ємчит их улс гэсэн ойлголтоор монголын бодит амьдралтай холбогдон мєнх тэнгэрийн ивээлээр зохих гавъяатанд хувь хvртээх, харъяалах иргэдийг хувааж єгєх явдал монголын бодит амьдралд мєнх тэнгэрийн vзэл хэрхэн яаж амилж байгааг илэрхийлж байна.
Хаан гэдэг нь мєнх тэнгэрийн хvчин дор гал, нар, сараар сvлдэлсэн ємчит их улсын ерєнхийлєгч бєлгєє”.
Чингис хааны боловсруулсан мєнх тэнгэрийн vзэлд тэнгэрийн таалал нь хаан хэмээгч тэнгэрийн элчээр дамжин иргэн ард, хэн бvхэнд хvрнэ. Тэд нь мєнх тэнгэрийн хvсэл зоригийг биелvvлэгч нэгэн хvч байсан ба тэнгэрт итгэсэн итгэлээрээ тэд сэтгэлийн хvчтэй байж, итгэл vнэмшлээрээ ариусан тєв сэтгэлийг, авах гээхийн ялгалыг олж, тэнгэрийн зарлигт бvхнийг нийцvvлэхийн тєлєє амьдарч, мєнх тэнгэртээ амьдралаа даатгадаг байсан байна. Энэ тухай доктор, профессор Г.Гэрэлбаатар бvтээлдээ: “1920 онд Польшийн эрдэмтэн лам Крилл Каралевский Ватиканы архиваас Гvюг хаанаас 1246 онд Ромын пап Инносент IV-т илгээсэн Монгол улсын тєрийн албан бичгийн тамган дээрх «Мєнх тэнгэрийн хvчинд Монголын далай хааны зарлиг ил болгон иргэнд хvрвээс биширтvгэй айтугай» гэдэг vгийг задалж vзвэл Мєнх тэнгэр-Далай хаан-Иргэн гэх гурван цогц ойлголтод хуваагдах ба энд сав шим ертєнцийн аливаа юмс vзэгдэл, vйл явдал болбоос мєнх тэнгэрийн санаа болон тvvний тааллаар болж тогтоогдоно. Энэ нь хаан эзнээр дамжин эгэл жирийн ард иргэдэд хvрч биеллээ олдог. Хэрвээ ард иргэд мєнх тэнгэрийн хvсэл зоригийг ойлгож тvvнд хvчээ єгєн таалагдаж чадваас мєнх тэнгэр нь шууд болон хаан эзнээр дамжин таалан соёрхоно гэсэн vзэл номлол тэр vед хvчтэй ноёлж байсныг харуулж байна. Бєєгийн шашин нь бєєлєхvйн хvчээр сvнс онгодтой харьцаж байдаг бол Мєнх тэнгэрийн vзэл нь голдуу оюуныг бясалгаж, залбиран даатгах хэлбэрээр бурхан хэмээх туйлын зvйлтэй харьцаж байдгаараа ялгаатай...” хэмээн тайлбарлажээ.
Монголчуудын тэнгэрийг бvхний эхлэл, бvхний эзэн хэмээн vзэх vзлийг єєрийн “Мєнх тэнгэрийн vзэл” болгон хєгжvvлж, vvнийгээ улс иргэнээ амруулахад зориулж чадсан ба нийгэм олныг тэнгэрт итгэж зовлон жаргалаа даатган, тэнгэрийн хvсэл зоригт vйлийг таашаагдуулж, Тэнгэр гэх аугаа их эзэнтэй харилцан хамааралтай амьдарч итгэн биширснээр тєв сэтгэлийг олж, шударга ариун ёсыг сахин, хvн бvр тэнгэрийн таашаалд захируулан єєрийн чадах мэдэхийг тєрийн тєлєє зориулдаг болгон хvмvvжvvлж чадсан нь Их Эзэн Богд Чингис хааны алдар гавъяа билээ.
«Миний уг санаа нийгэм тvвшин болгохыг эрсэн буй за.
Они улс аймгийн эздийг зарлан эрсэн бус дэлхий дахин харилцан найрамдуу амар болвоос барвай» хэмээсэн нь тvvний хvрэх зам, очих оргил байлаа. Yvнд хvрэхийн тулд Чингис хаан гагцхvv мєнх тэнгэрийн их хvчийг авч, тэнгэртэй харьцаж, сэтгэлээ гэгээрvvлэн тєв сэтгэлийг олж, хаан хvний 35 эрдэмд боловсорч, тvvнээрээ хvмvvст нєлєєлж чадсан юм. Тэгээд ч тvvний нийгэмд тэнгэр эзний ивээл дор сайн vйл бvтээсэн бvхэн тэнгэрийн тааллыг хvртэж тэр нь шууд ба хаанаар дамжин илэрч байв. Цэрэг, нийгэм мєнх тэнгэрт итгэн биширснээр сэтгэлийн их хvчийг олж, амь насаа тэнгэрт даатган, тэнгэрийн зарлигаар тэд vргэлж ялдаг байв. Ингэж Мєнх тэнгэрийн vзэл бодитойгоор оршин, єєрийгєє харуулж байсан бєгєєд одоо ч гэсэн би мєнх тэнгэрийн удам хєх монгол хvн гэж бодохоор сэтгэл ариусан, омог огших шиг болно. Тэнгэрийн таалал орштугай.
Мєнх хєх тэнгэрийн дор Монгол Их Эзэнт улс минь амгалан, бат орших болтугай!
|