Мерседес-Бенц G-Класс
Хэрэв та уул хадаар зугаалдаг ходоо хээр аялах дуртай бол G ангилалын автомашиныг сонгоорой. Энэхуу их гарын буюу 5 хаалгатай, дунд гарын буюу 3 хаалгатай, эвхэгддэг дээвэртэй гэсэн гурван тєрлийн загварыг сонгож болно. Харин хїчин чадлаасаа хамааруулан 300 турбодизел, 320 бензин, 400 CDI дизел, 500 бензин хєдєлгїїрийг сонгож болно. G-ангилалын жип машинд таван шаталбарт автомат хурдны хайрцаг, олон їйлдэл бїхий жолооны хїрд, автомат агааржуулагч, єндєр чанарын модон доторлогоо, автомат тохируулгатай суудал, дээд зэрэглэлийн савхин бїрээс зэрэг нь стандарт тоноглол бєгєєд G-320 загварт нэмэгдэл тоноглол болно.
Одоо зарим нэгэн тоноглолуудыг дэлгэрэнгїй танилцуульяа.
Дээд зэргийн тухтай суудал
Та єндєр байрлуулсан суудал дээрээс замын бїхий л байдлыг хянах бололцоотой. Суудлын 3 байрлал суулгах санах ой, тохируулгын тусламжтайгаар єєрийн биеийн байдалд тохируулан дээд зэргийн тухай явах бололцоотой. Урд болон хойд суудлын халаагуур, хийлдэг суудлын тусламжтайгаар улам илїї тухтай байдлыг бїрдїїлэх болно.
Олон їйлдэлт жолооны хїрд
Жолооны хїрдэн дээрхи товчлуурын тусламжтайгаар мэдээллийг тєв дэлгэцэн дээр гарган ирж удирдах бїрэн бололцоо бїрдэнэ. Та CD тоглуулагч, кассет, радио, утасны дуудлага, аялалын компьютерийг удирдах бололцоотой. Хамгийн чухал мэдээлэл болох хурд, явсан зай болон хугацаа, тїлшний зарцуулалт, їлдэх хэмжээг харуулна. Гэвч тухтай байдал їїгээр дуусахгїй. Хэрэв та тїлхїїрээ їїрнээс нь авмагц жолооны хїрд хамгийн дээд цэгт автоматаар очиж байрласнаар таныг илїї амархан бууж суухад дєхємтэй болгосон.
Автомат агааржуулагч
Энэ систем нь таныг G ангилалын автомашин дотор байх хугацаанд дээд зэргийн ая тухыг хангах бололцоотой бїгдийг хийнэ. Энэ нь агаарын хувиарлалтыг автоматаар хянаж, гадаа хичнээн халуун байсан ч таны хїссэн температурыг бий болгож чадна.
Их гэрлийн туслах болон бороо мэдрэгч
Энэ системийн тусламжтайгаар их гэрэлээ хянаж, салхины шилээ цэвэрхэн байлгахад хуруугаа ч хєдєлгєх шаардлагагїй. Орчны їзэгдэх байдлаас хамааран жишээлбэл тунел, эгц уруу, бороо болон цастай їед их гэрэл автоматаар асаж унтрана. Бороо мэдрэгч нь шил арчигчыг бороо орж эхлэхэд ажиллуулах ба арчих хурдыг ч борооны бадлаас хамааруулан тохируулна.
Удирдлага дэлгэцийн систем - COMAND
Энэ систем нь навигаци, радио, CD тоглуулагч, телефон утасыг зэрэг олон зїйлийг бїгдийг багтаасан байдаг. Та очихыг хїссэн газараа оруулахад таны явах чиглэл дэлгэцэн дээр гар ирэх ба сумны чиглэл, дуу хоолойны тусламжтайгаар хамгийн тохиромжтой замаар аялах боломжтой. Навигацийн систем нь хиймэл дагуулын GPS системийг ашигладаг ба станцаас замын хєдєлгєєний мэдээллийг авах боломжтой.
Дуугаар удирдах систем - Linguatronic
Энэ системийн тусламжтайгаар зєвхєн дуу хоолойгоороо аудио болон утасны їйлдлээ хянах бололцоотой юм. Энэ утас нь утасны дуудлага хийх, дугаар хадгалах зэрэг 30 гаруй їйлдлийг зєвхєн хоолойн їйлдлээр хийнэ. Мєн 50 хїртэл хїний утасны жагсаалтыг сануулж болно.
Хєдєлгїїрїїд
G-400 CDI - шинэчлэгдсэн дизель хєдєлгїїр
Хэрэв Рудолф Дизель энэхїї G-400 CDI хєдєлгїїрийг їзсэн бол їнэхээр бишрэх байсан бизээ. Даралтат асаагуур бїхий V8 хэлбэр бїхий энэ хєдєлгїїр нь 100 км/цагын хурдыг 10,3 секундэд авах чадвартай.
G-320 - бензин хєдєлгїїр
Энэ нь 3.2 литрийн багтаамжтай V6 хэлбэрийн хєдєлгїїр юм. Цлиндр бїр нь дєрвєн хавхлагын оронд 2 оруулах, нэг гаргах, нийт 3 хавхлагыг суулгасан. Энэ бїтэц нь 2 очлуур (свеча) тавих зай гаргаж, хєдєлгїїрийн ачаалал, жолоодох байдлаас хамааруулах дангаараа эсвэл хоёулаа оч хаяна. Энэ хос очлуур нь агаар, тїлшний хольцыг дээд хэмжээнд хїртэл шатааснаар хєдєлгїїрийн дуу, хорт утааны ялгаралт багассан.
G-500 - бензин хєдєлгїїр
G ангилалын автомашины хамгийн хїчтэй, Та энэ хєдєлгїїрээр тоноглосон машинд сууж їзэх нь 8 цлиндэртэй V хэлбэрийн энэхїї хєдєлгїїрийг мэдрэх хамгийн зєв арга гэж зєвлємєєр байна. Таны хїссэн хурданд хїрэхэд хангалттай чадал буюу 218 кВ, 296 морины хїчтэй. Инженерчлэлийн хувьд ч дээд зэргийнх бєгєєд хос очлуур, 3 хавхлагатай технологи, тїлшний электрон порсункаар тоноглогдсон. Їїний їр дїнд хэдий єндєр хїчин чадал гаргаж байгаа ч хєдєлгїїрийн дуу торго мэт зєєлхєн болж чадсан.
Автомат хурдны хайрцаг
Электрон хяналттай 5 шаталбар бїхий худрны хайрцаг нь замын байдлаас їл хамааран арааг тєвєггїйгээр солих бєгєєд таны жолоодлогын євєрмєц хэв маягт бїрэн тохирно. Энэ автомат хурдны хайрцаг нь арааг хэрэгтэй їед солих бєгєєд таны явах дуртай ямар ч замд зохицох чадвартай. Залгаатай ажиллаж байгаа арааг дэлгэцэнд їзїїлнэ. Та араагаа механикаар солих боломжтой бєгєєд араагаа хїндрїїлэх бол баруун тийш, араагаа хєнгєрїїлэх бол зїїн тийш нь тїлхэхэд хангалттай.
Чирэх чадвар
Єндєр эргэлтийн момент дєрвєн дугуйн хєтлєгчийн ачаар G ангилалын автомашин 3500 кг хїртэлх ачаатай чиргїїлийг чирэх чадалтай. Хїчирхэг хєдєлгїїр, автомат хурдны хайрцаг нь автомашиныг нэгэн жигд хєдлєх нєхцлийг хангаж, боловсронгуй амортизатор болон чирэх хэсгийн бїтэц нь чиргїїлийн дайвалзах, хайчлах аюулаас хамгаална.
Хурдны хяналт - Speedtronic
Бїх загварын автомашинуудад жолоодлогын тохьтой байдлыг нэмэгдїїлж хурдны хяналтын систем, хурдны хязгаар тогтоогч - Speedrtonic системийг їндсэн тоноглолоор суурилуулсан.
EBV болон ABS систем
Тормослох хїч хувиарлах электрон систем (EBV) нь автомашиныг тормослох болон эргэх хєдєлгєєн хийх їед тормослох хїчийг урд болон хойд дугуйнуудад хувиарлан илїї тогтвортой болгосон. Харин ABS систем нь халтиргаатай зам дээр огцом тормослох їед автомашины жолоодлоготой байдлыг хангадаг.
Аюулгїйн бїс болон хийлдэг дэр
G загварын автомашины тоноглолд жолооч болон урд зорчигчын хийлдэг дэр, хамгаалалтын бїсны чангалагчууд зорчигчын аюулгїй байдлыг хангах їндсэн тоноглол болж орно. Аюултай мєргєлдєєн болоход секунд хїрэхгїй хугацаанд хийлдэг дэр бэлэн болж хамгаалалтын бїснїїд биеийг суудалтай зайгїй болтол чангаруулна. Урд суудал нь зорчигч мэдрэгчтэй бєгєєд хэрэв зорчигч суугаагїй тохиолдолд хийлдэг дэр болон хамгаалалтын бїс ажиллахгїй.
Дифференциал тїгжээ
Халтиргаатай замаас эхэлж хєдлєх їед дугуй хий эргэдэг бэрхшээлийг жолооч хїн бїр л мэддэг. Тэд хоёрдугаар араагаар ч юмуу эсвэл их л аажуухан хєдєлдєг. Тэгвэл G загварын машиныг жолоодох їедээ энэ тухай мартаж болно. Учир нь 3 янзаар сонгож болох 100 % -ийн бїтэн дифференциал тїгжээ нь дугуйнуудад очих эргэлтийн моментийг тэнцїїлэн жигд хєдлєх байдлыг баталгаажуулдаг. Элс, шавар шавхай намаг зэрэг бартаат замаар анжисдах мэт гарч явна. Дифференциал тїгжээг тєв-хойд-урд гэсэн дарааллаар ажиллуулахын тулд зєвхєн товчлуур дарахад хангалттай.
Бат бєх хийцийн тэнхлэг
Хад чулуу, гїн ховил, ус дїїрсэн жалга зэрэг таны замд тааралдах нєхцєлд G загварын автомашин унаж яваа бол тайван байж болно. Яагаад гэвэл нэгдїгээрт таны машиныг газраас хангалттай єндєрт зайнд байлгах бат бєх тэнхлэгїїд бий. Жишээлбэл хэрэв нэг дугуй том саадтай тулгарвал тэр дугуйг автоматаар дээш єргєнє. Энэ нь саад тотгор дээгїїр алхах мэт гарч єнгєрнє гэсэн їг.