#AsuultSambar :
https://forum.asuult.net/

.::. Хардвэйр дуудлага худалдаа .::.
https://forum.asuult.net/viewtopic.php?f=92&t=140636
Page 1 of 53

Author:  haker7 [ May.15.09 2:54 am ]
Post subject:  .::. Хардвэйр дуудлага худалдаа .::.

Дуудлага худалдаанд орж буй барааны нэр: MiM-MT01 mid tower case (MiM = Made in Mongolia)
Дуудлага худалдааны үргэлжлэх хугацаа хугацаа: 05.15-с 05.22 (22-оос 23-ний хооронд шилжих 00 цагт дуусна.)
Бүтээгдхүүний товч танилцуулга:
Энэхүү кейсийг Хакер7 миний бие өөрийн гараар 6 долоо хоног орчим урласан ба дахин давтагдажгүй хэв маяг, сүүлийн үеийн кейсүүдэд байх бүх шинжийг тусгасан болно. Кейсний хэрхэн урласан болон дэлгэрэнгүй http://forum.asuultserver.com/viewtopic ... 0&start=26 хаягаас үзэх боломжтой.
Бүтээгдхүүний үзүүлэлт:
Өнгө: Хар
Ангилал: Дундаж цамхаг :mrgreen:
3.5" дискний багтаамж: 3
5.25" дискний багтаамж: 3
120мм сэнс: 4 ширхэг /урд 1, дээд 2, хойно 1/
80мм сэнс: 1 ширхэг /урд/
Гэрэлтүүлэг. Дотроо улаан ион гэрэлтэй. урд талдаа дугуй ион гэрэл болон 120мм-ийн сэнсэнд тусгай гэрэг суулгаж өгсөн.
Бусад: Тэжээлийн блок доороо байрлалтай, хардыг авах болон хийхэд хялбар. кабел менежмент хийх боломж сайтай, тэвээрлэхэд хялбар дэрээ 2 бариултай. Сэнснүүд чимээ бага гаргадаг.

Бүтээгдхүүний зураг:
ImageImageImage

Дуудлага худалдааны дүрэм:

Оролцогчид: Хэн бүхэнд нээлттэй боловч худал хөөрөгдсөн үнэ гаргахгүй байхын үүднээс 200-аас олон бичлэгтэй форумд 2008.12.31-ээс өмнө гишүүнээр элссэн гишүүдийн үнийн саналыг албан ёснынх гэж тооцно. Хэрвээ дээрх шаардлагыг хангаагүй боловч оролцох хүсэлтэй бол өөрийн утасны дугаар үнийн санал бүхий пм илгээж зөвшөөрөл авна.

Хэрхэн оролцох: Дуудлага худалдаанд дараах Мөнгөн тэмдэгтүүдээр үнийн санал илгээж болно. Үүнд Монгол төгрөг, Америк доллор, хятад юан. Мөн дуудлага худалдааг сонирхолтой болгох үүднээс компьютерийн эд ангиудыг оролцуулан үнэ хаялцаж болно. Жишээ нь **** загварын СПҮ-ээр тулая, *** Рам дээр **** төгрөг нэмээд авий гэх мэтээр байж болно. Сольж болох эд ангиуд гэдэгт эх хавтан, СПҮ, Рам, Хард, Кейс, График карт, Дэлгэц зэрэг орно. /Тэжээлийн блок, сдром, күүлер, кабел гэх мэтээр оролцохгүй./

Ялагчийг тодруулах:
Ялагчийг миний бие өөрөө тодруулах ба заавал хамгийн өндөр өртөг бүхий эд анги үнэ байх албагүй. Хамгийн гол нь надад хамгийн их таалагдсан үнийн санал байх болно.

Ялагчийн нэмэлт урамшуулал:
Ялагч болсон хүнд хүсвэл өөрийн биеээр кабел менежментийг хийж өгөх болно. Мөн ялагчийг зөвшөөрвөл нийтэд зарлаж болно.

Олсон орлого:
Олсон орлогын 90%-ийг миний бие өөрөө авах ба энэ нь цаашид энэ чиглээр илүү сайн зүйл бүтээхэд зарцуулагдах болно.
Олсон орлогын 10%-р удахгүй болох Лан парти дээр мод-уудтай ярилцаж байгаад нэг тэмцээний шагнал болгох болно. /АХА-ийн ч юмуу.../

Дуудлага худалдааны эхлэх үнэ: 123456₮

ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ! :wd:

PS: Элдэв чат хийхгүй байхыг хүсье. Мөн Мод-уудын нэг нь түр хугацаагаар наалттай болгож өгч тусална уу?

Author:  Enhmanlai [ May.15.09 3:11 am ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

Заза хүмүүсийг харая.

Author:  Amon [ May.15.09 3:15 am ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

ene mash goy sanaa bna. vvniig vnexeer setgel zvrxeeree demjij bgaa shvv. chinii xodolmor vnexeer goy shvv. :wd:

Author:  Lucifer [ May.15.09 11:03 am ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

За би анхны саналыг оруулья. Аан тийм haker7 болон бусад гишүүдэдэд хандаж хэлэхэд энэ кэйснд хэр их цаг хугацаа болон мөнгө орсоныг мэдэж байна. Гэхдээ миний хувьд өөрийнхөө боломжоор л үнэ өгөж байгааг ойлгоорой.
Emtek 8600GT 128bit 256mb GDDR3 Sonic Edition (солонгос бранд юм шиг байна лээ) график кардаар солиж болж байна. Одоохондоо күүлергүй байгаа гэхдээ солихоор бол дажгүйхэн шиг күүлер тавиад өгнөө.

Author:  Morpheus M [ May.15.09 11:48 am ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

Quote:
За би анхны саналыг оруулья. Аан тийм haker7 болон бусад гишүүдэдэд хандаж хэлэхэд энэ кэйснд хэр их цаг хугацаа болон мөнгө орсоныг мэдэж байна. Гэхдээ миний хувьд өөрийнхөө боломжоор л үнэ өгөж байгааг ойлгоорой.
Emtek 8600GT 128bit 256mb GDDR3 Sonic Edition (солонгос бранд юм шиг байна лээ) график кардаар солиж болж байна. Одоохондоо күүлергүй байгаа гэхдээ солихоор бол дажгүйхэн шиг күүлер тавиад өгнөө.

Ene arai xeterne ee Lucie. Xunii uram xugalaxaar une xelex yum.

Author:  Lucifer [ May.15.09 12:15 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

Quote:
За би анхны саналыг оруулья. Аан тийм haker7 болон бусад гишүүдэдэд хандаж хэлэхэд энэ кэйснд хэр их цаг хугацаа болон мөнгө орсоныг мэдэж байна. Гэхдээ миний хувьд өөрийнхөө боломжоор л үнэ өгөж байгааг ойлгоорой.
Emtek 8600GT 128bit 256mb GDDR3 Sonic Edition (солонгос бранд юм шиг байна лээ) график кардаар солиж болж байна. Одоохондоо күүлергүй байгаа гэхдээ солихоор бол дажгүйхэн шиг күүлер тавиад өгнөө.
Хэхэ. Шалтгаанаа бичээд байхад чинь. За наад дээр чинь нэмээд 30000₮

Author:  haker7 [ May.15.09 11:09 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

Эхний өдрийн хураангуй:

1. Lucifer: Emtek 8600GT 128bit 256mb GDDR3 Sonic Edition +30000₮

Хүмүүст хандаж хэлхэд хэн нэгэн хятадын 1000% хийсэн кейсэнд 100+ доллар төлдөг мөртлөө монгол хүний гараа гаргаж 1хэн % хийсэн зүйлд Идвэхтэй оролцооч ээ гэж хүсэж байна. Дуудлага худалдааг илүү идвэхтэй болгох үүднээс дахиад нэг болзол нэмье.

Хэрвээ таны нэрэлсэн үнэ болоод дүйцүүлэх эдийн өртөг анхны нэрэлсэн үнээс 2 дахин их болвол Миний Лан партид хандвилах хувь 2 дахин нэмэгдэх болно. 3 дахин их бол 3 дахин их болно. Энэ хувь 50% хүртэл өсөх боломжтой.
Үлгэрлэвэл:
246912₮-с дээш үнэ зарлавал 20% нь ЛАН ПАРТИД зориулагдана.
370368₮-с дээш үнэ зарлавал 30% нь ЛАН ПАРТИД зориулагдана.
493824₮-с дээш үнэ зарлавал 40% нь ЛАН ПАРТИД зориулагдана.
617280₮-с дээш үнэ зарлавал 50% нь ЛАН ПАРТИД зориулагдана. Мэдээж шагналын сан өсвөл олон тэмцээн зохион байгуулах боломжтой болно. Олон тэмцээн уралдаан болвол илүү сонирхолтой сайхан болох болно.

Author:  Amon [ May.16.09 5:09 am ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

XFX 8600GT 128bit 256mb GDDR3 + 30000₮

eswel

Gigabyte 6800GS 256bit 256MB GDDR3 + 30000₮

vniig ni neex xet osgoxiig xvssengvi. ugaasaa tiim ix mongo ch alga daa. oiroltsoo l vne xellee. bolno bizdee.

Author:  haker7 [ May.16.09 5:30 am ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

Quote:

XFX 8600GT 128bit 256mb GDDR3 + 30000₮

eswel

Gigabyte 6800GS 256bit 256MB GDDR3 + 30000₮

vniig ni neex xet osgoxiig xvssengvi. ugaasaa tiim ix mongo ch alga daa. oiroltsoo l vne xellee. bolno bizdee.
Өсгөхдөө гол нь биш оролцохдоо гол нь байгаа юм. Би угаасаа энэнээс ашиг харж зохион байгуулж байгаа юм биш. Аль болох сонирхолтой олон хүн оролцсон дуудлага худалдаа болоосой гэж л хүссэн. Хэзээ ч билээ нэг хүн нэг рамийг "Хамгийн доод үнэ хэлсэн хүнд зарна" гээд 5000-р зарж байсныг санаж байна. Амьдралд итгэмээргүй зүйлс зөндөө болдог гэдгийг л хүмүүст итгүүлмээр байна :wd: чинийхээс XFX 8600GT +30000₮ саналыг боломжтойд тооцлоо. ингээд нийт 2 санал.

1. Lucifer: Emtek 8600GT 128bit 256mb GDDR3 Sonic Edition +30000₮
2. Amon: XFX 8600GT 128bit 256mb GDDR3 + 30000₮

Author:  Amon [ May.16.09 6:53 am ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

Gigabyte 6800GS 256bit 256MB GDDR3 + 30000₮
ene maani bas l gologdoxoorgvi saixan card shd. 256bit memory, 6pin tei zalguur zalgadag gejugaa bas. hehe.
za za songolt chiniix shvv dee.

Author:  Call [ May.22.09 7:28 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

Энүүгээр шууд тулах уу би өөрөө хэрэглээд 6 сар болох гэж байна.Гэхдээ миниф хэрэглэж байгаа нь 750 гб

Author:  haker7 [ May.22.09 9:53 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

Quote:
Энүүгээр шууд тулах уу би өөрөө хэрэглээд 6 сар болох гэж байна.Гэхдээ миниф хэрэглэж байгаа нь 750 гб
Саналыг хүлээж авлаа.

1. Lucifer: Emtek 8600GT 128bit 256mb GDDR3 Sonic Edition +30000₮
2. Amon: XFX 8600GT 128bit 256mb GDDR3 + 30000₮
3. Call: 750GB LaCie extranal hard.

Author:  Amon [ May.22.09 10:21 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

bi nogoo 8600GT eeree oroltsoj chadaxgvi bolloo. uchir ni nogoo computerdee tawiad zaraxaar bolchixloo.
xarin nogoo gigabyte 6800GS eer oroltsox bolomjtoi. sorry

Author:  haker7 [ May.23.09 1:46 am ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

За за дуудлага худалдаа хаасаныг мэдэгдэе. Миний хувьд хамгийн боломжийн санал 750Гб-ийн хардыг гэж бодож байгаа ч хийсэн хөдөлмөр зарсан цагтай минь арай дүйцэхгүй гэж бодож байгаа болохоор кейсээ өөртөө үлдээхээр шийдлээ. Дуудлага худалдаан оролцсон гишүүддээ баярлалаа.

Author:  Call [ May.24.09 5:18 am ]

Мэдээж маш их хөдөлмөр шингэсэн зүйл гэдгийг ойлгож байнаа.Хэн ч гэсэн сэтгэлээсээ хийсэн зүйлээ хямдаар үнэлэхийг хүсэхгүй гэдгийг ойлгож байна.Гэхдээ шууд тулахад татгалзах зүйлгүй байсан болно.Амжилт хүсье өөр олон хэрэгтэй зүйл бүтээгээрээ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна :hi: :wd:

Author:  Lucifer [ May.31.09 6:04 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа!(хугацаа 05.15-с 05.22)

Дуудлага худалдаанд орж буй барааны нэр: Нэн эртний олдвор буюу бичгийн машин.
Дуудлага худалдааны үргэлжлэх хугацаа хугацаа: 05.31-с 06.04 (4-ээс 5-ний хооронд шилжих 00 цагт дуусна.)
Бүтээгдхүүний товч танилцуулга:
1999 байна уу 2000 оны үед би өөрөө авж байсан шиг санагдаж байна. Сүүлд дүүдээ өгчихсөн байсан юм. Харин сая шинэ ПС-тэй болоод энийгээ надад буцаагаад өгчихлөө. Гэрт хог болоод хэвтэж байсанд орвол хэрэгтэй хүндээ очиг доо. Бүх юм нь хэвийн ажиллагаатай. Windows XP суулгаад, нет хэсэж юм шивж зарим нэг дээр үеийн тоглоом гэх мэт зүйлүүд ажиллаад болоод байдаг.

Бүтээгдхүүний үзүүлэлт:
CPU - Intel Celeron 1000Mhz
Mobo - 6M815T (815 чипсеттэй бололтой)
HDD - Maxtor 20GB ATA
VGA - Nvidia GeForce FX5200 128mb DDR AGP
PSU - 300W Нэр ус харагдахгүй байна. Made in Thailand гэж байна.
RAM - 128+128+128mb PC 133 SDR
ODD - ASUS 8x DVD-ROM + LG 52X CD-ROM (ДВД нь ажилладаг эсэх нь эргэлзээтэй)
Modem - Prolink 56kb
Lan Card - TP Link 100mb
Floppy Drive - Panasonic JU257A
Case - ASUS-ын нилээд дээр үеийн цагаан саарал Midtower. Яасан ч хүнд юм. Цул төмөр юмуу хаашаа юм.

Дуудлага худалдааны дүрэм:

Оролцогчид: Хэн бүхэнд нээлттэй боловч худал хөөрөгдсөн үнэ гаргахгүй байхын үүднээс 200-аас олон бичлэгтэй форумд 2008.12.31-ээс өмнө гишүүнээр элссэн гишүүдийн үнийн саналыг албан ёснынх гэж тооцно. Хэрвээ дээрх шаардлагыг хангаагүй боловч оролцох хүсэлтэй бол өөрийн утасны дугаар үнийн санал бүхий пм илгээж зөвшөөрөл авна.

Хэрхэн оролцох: Дуудлага худалдаанд дараах Мөнгөн тэмдэгтүүдээр үнийн санал илгээж болно. Үүнд Монгол төгрөг, Америк доллор, хятад юан. Мөн дуудлага худалдааг сонирхолтой болгох үүднээс компьютерийн эд ангиудыг оролцуулан үнэ хаялцаж болно. Жишээ нь **** загварын СПҮ-ээр тулая, *** Рам дээр **** төгрөг нэмээд авий гэх мэтээр байж болно. Сольж болох эд ангиуд гэдэгт эх хавтан, СПҮ, Рам, Хард, Кейс, График карт, Дэлгэц зэрэг орно. /Тэжээлийн блок, сдром, күүлер, кабел гэх мэтээр оролцохгүй./

Ялагчийг тодруулах:
Ялагчийг миний бие өөрөө тодруулах ба заавал хамгийн өндөр өртөг бүхий эд анги үнэ байх албагүй. Хамгийн гол нь надад хамгийн их таалагдсан үнийн санал байх болно.

Дуудлага худалдааны эхлэх үнэ: 25000төг (гайгүй хямд үнэээс эхлэж байна гэж ойлгоод байгаа шд)

Люсифер атмаан дарамталсан тул бичлэгийг НААААВ :frog:

Author:  sor [ Jun.01.09 2:05 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа - 2 Люсифер (хугацаа 5.31 - 6.04)

Case bol duudlaga hudaldaand orohuits zuil bsan naad chine harin hogoo hund shahah ge bgaam shig sl sanagdaj bna esvel hamgiin haymdu neer zarj bolohiin

Author:  BentLey [ Jun.01.09 2:58 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа - 2 Люсифер (хугацаа 5.31 - 6.04)

Hamgiin baga une helsen ni avay tehuu :wd:

Author:  atlas_121 [ Jun.01.09 3:08 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа - 2 Люсифер (хугацаа 5.31 - 6.04)

20.000 mongol tugruguur avie

Author:  Morpheus M [ Jun.01.09 3:12 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа - 2 Люсифер (хугацаа 5.31 - 6.04)

30.000 MNT.
Omnox xogoo yaaya gej baij bi neeree. :hihi:

Author:  Erasure [ Jun.02.09 7:45 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа - 2 Люсифер (хугацаа 5.31 - 6.04)

хүний юмыг үнийг нь буулгаж авч
цааш нь дамлаж мөнгө олох гэж байж
битгий олон долоон юм яриад шалчигнаад байгаач

Author:  Morpheus M [ Jun.03.09 12:48 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа - 2 Люсифер (хугацаа 5.31 - 6.04)

Quote:
хүний юмыг үнийг нь буулгаж авч
цааш нь дамлаж мөнгө олох гэж байж
битгий олон долоон юм яриад шалчигнаад байгаач
Xooe ene nadad zoriulagdsan Comment uu? Teguul bi
1 -d. Uniig buulgax geegui xarin ch 5.000 tsaas nemej tsatsaj bayarxaj aarxaj mongo togrogoor zodoj tsoxij avax gej baina.
2 -t. Tsaash ni iim yum xund une xurgej zarna gevel nugel bolno.
3 -t. Ugaasaa Coppermine, Tualatin -d durtai xun baival yaaxiin chi.

Author:  haker7 [ Jun.03.09 1:11 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа - 2 Люсифер (хугацаа 5.31 - 6.04)

'Morpheus M'-д байгаа бүх хуучин спү мобо энэ тэрийг ашиглаад 2 давхар байшингийн нүүрийг бүхэлд нь хучиж чимэглэж болхоор их новштой юм билээ. Яагаад ийм юманд дурладыг нь ёстой таашгүй. Магадгүй анхны хайраасаа салах хэцүү байдаг байх л даа.

\\ анхны хайр нь П1 ММХ байх магадлал тун өндөр

Author:  Баагий [ Jun.03.09 8:37 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа - 2 Люсифер (хугацаа 5.31 - 6.04)

Лээх тийм их эдээр юу хийх гэж байгаа юм болдоо? Сайн үйлсийн аянд хандивлах гэж байгаа юму?

Author:  Lucifer [ Jun.03.09 10:43 pm ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа - 2 Люсифер (хугацаа 5.31 - 6.04)

Зарагдасан үнийх нь талын талыг нь "МКСМК -н 100 жилийн ойгоор IT Park-д LAN PARTY"-ны аль нэг тэмцээний шагналд зориулчихъя. Үлдсэнийг нь Морфи-той танилцаад Пивод-но гэж бодож байгаа. :hihi:

Author:  Sroplayer1 [ Jun.04.09 12:02 am ]
Post subject:  Re: Hardware Дуудлага худалдаа - 2 Люсифер (хугацаа 5.31 - 6.04)

Хэсэгчилэн зарвал яаж байна ?

Page 1 of 53 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/