#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.13.17 10:50 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Oct.23.09 9:39 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Энэ сэдэв дээр гишүүд их түүхэнд тохиолдсон онцгой ач холбогдолтой давтамж явдлуудаас харьцуулан чанартай
бичиж байх болно. Мөн тэдгээр үйл явдал/хүмүүсийн сургамжаас ярилцаж байх болно...
Сэдвийг удирдагч миний бие orgil09


Top
   
PostPosted: Oct.23.09 9:49 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Эхний сэдэв:

Их гүрний эдийн засгийн дампуурал...


Жишээ #1:
1500-аад оны Испаны Хаант Улс

Image
Испаны Хаант Улс нь Шинэ Ертөнц буюу Америк тивд түрүүлж хөл тавьжээ. (Үүнд балар эртний Викингүүдийг оруулсангүй)
Итали эр Христофор Колумб 1492 онд Испаны ивээн тэтгэлгээр хахир замыг туулан явж шинэ тивийг нээсэн билээ.
Үүнээс хойш Испаничууд шинэ тивд давамгайлалаа тогтоож Америк тивээс ирэх алт мөнгөний урсгалд нэг ёсны монополи тогтоосон билээ.

Испаничууд өрсөлдөгч Франц Англичуудаас өртөж чадварлаг цэргийн удирдагчдыг шинэ тиврүү явуулж чадсан нь энэхүү ноёрхлын үндэс юм. Испаны булаан эзлэгч (нэг ёсондоо харгис дээрэмчид) Кортез Ацтекчуудыг хүйс тэмтэрч мянган жил хураасан алтыг нь нэг онгоцоор зөөгөөд явсан. Түүнтэй адил Пизарро Инкачуудыг устган геноцид хийж бүх алт мөнгийг нь ховх сорсон билээ. Эдгээр балмад ажиллагааныхаа дараа ч зогссонгүй тэндээ уурхайнууд байгуулж Индианчуудыг боолчлон алт мөнгө олборлон ачих болов.
Image
Баримт: 1500-1800 оны хооронд олборлогдсон дэлхийн бүх алтны 75% нь Америк тивийнх байсан бөгөөд тэрний дийлэнх хэсгийг Испаничууд олборлосон байна.
Image
Испаны хаан Фердинанд хэлсэн нь: *Алтыг авчир! Болж өгвөл хүмүүнлэг аргаар. Гэхдээ ямарч байсан алт авчир!*
Image
Ийнхүү Испаны Хаант Улсад Индианчуудын цусаар угаагдсан алт асар их хэмжээгээр урсан орох болов. Гэтэл Испаничууд дэлхийн давамгай байдлаа их л удалгүй алдаж эдийн засгийн хувьд бүрэн дампуурч дэлхийн лидерийн байр сууриа Испани, Франц-д алдсан байдаг. Юу болов оо?

Дотоод шалтгаан:
1.
Испани нь тархай бутархай, нэгдмэл чанаргүй байж байгаад Фердинанд Хааны үеэс л 1474 онд нэгдмэл болсон юм. Түүнээс өмнө Испани нь Муслиман, Араб овгууд болон тэдэнтэй тэмцэх Христийн шашинт бэйс вангууд нарын зөрчилд байнга оршдог байжээ.

2.
Испаничууд импортонд бараг 100% найдан амьдарч байв. Газар тариалангийн бүтээгдэхүүн нь хүртэл хөрш Европын орнуудаас ирдэг байв.
Дотоод үйлдвэрлэл тэдэнд огт байсангүй. Тийм учраас Испанируу урссан бүх мөнгө хөрш Франц, Англи, Голландруу дамжаад явчихаж байсан юм.
Мөн угаас тархай бутархай Испаны ноёд өөрсдийнхөө цолыг ахиулах, чухал суудал олох гэж асар их мөнгө гадагшаа хаяж дэмжлэг эрэх болсон нь дампууралд нөлөөсөн юм.
Дотоод үйлдвэрлэлээ тэд хөгжүүлэхийн оронд цэрэгжилтэнд маш их анхаарал хандуулсан байдаг. Яагаад цэрэгжилтэнд анхаарал хандуулсан бэ?

Гадаад шалтгаан:
Испаны өрсөлдөгч орнууд болох Франц, Англичууд тэдний тогтоосон монополийг үзэн ядаж устгах арга зам хайж байлаа. Удалгүй тэд нэгэн үр ашигтай бөгөөд хорлонтой арга удалгүй олов. Тэр нь далайн дээрэмчдийг санхүүжүүлэх байлаа.

Гол тоглогч: Английн 1-р Элизабет Хатан.

Image
Английн Элизабет далайн дээрэмчдийг санхүүжүүлэн урамшуулахаас гадна өөртөө мөнгөн ашиг унагаж байжээ. Том дээрэм хийсэн пиратуудыг Элизабет заримдаа одонгоор ч шагнаж байсан юм.
Эдгээр дээрмээс болж Испаничууд флотдоо асар их мөнгө хаях боллоо. Алт ачсан онгоцыг хамгаалан гэж маш их үнэ өртөг нь алдагдах болов.

Мөн Элизабет Хатан Испанийн Хааны эсрэг янз бүрийн хатгасан үйл ажиллагааг явуулж байсны нэг жишээ нь Голландыг дэмжин Испани-Голландын мөргөлдөөнд хувь нэмэр оруулсан нь байна. Испани Элизабет тэргүүтэй Англичуудаас болж асар их эд хөрөнгөө үр ашиггүй дайнуудад заржээ.
Испаничууд Английг эзлэх гэж оролдсон ч бас бүтэлгүй болсон. Энэ бүхэн нь Испаны эдийн засгийг нурахад хүргэв.

Үр дүн:
Элизабетийн өрсөлдөгч Испаны 2-р Филип 1575 онд бүрэн дампуурсан байна. Испани улсад асар их тэр алтнаас бараг огт шингэсэнгүй.
Тэдний оронд Англи, францууд дэлхийн лидер гүрнүүд болон гарч иржээ. Испани үүнээс хойш бага тоглогч болон хувирч 19-р зуун хүртэл улам доройтсон билээ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Top
   
PostPosted: Oct.23.09 10:02 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Үргэлжлэл....


Жишээ #2:
20-р зууны Зөвлөлт Холбоот Улс

Image
Оросын үгээгүй ядуу ардуудын дунд коммунизм чихэнд чимэгтэй сонсогдож дэмжлэг аван асар хурдан тархаж 1922 он гэхэд Орос Улс бүрэн тоталитаржсан байлаа.
Орос хөрш арай дорой орнуудыг нэгтгэн Зөвлөлт Холбоот Улсыг байгуулав.
Image
Зөвлөлтийн хүн ам нь үгээгүй байсан бөгөөд Орос үйлдвэржлээс нэн хоцорсон байсан тул удирдагч Сталин харгис хэрцгий аргаар улсаа шинэчилхээр шийджээ. Тэрээр хүн ардаа өөрсдийг нь боолчилжээ. Эсэргүү нэрээр ажиллах боолын хүч тэрээр бүрдүүлж удаа дараагийн таван жилийн төлөвлөгөөгөөр эрчимтэй улсаа үйлдвэржүүлж чадсан байна. Энэ явцад нь олон сая ард иргэд амиа алджээ.
Image
ЗХУ-д хөрөнгө хүн эзэмших эрхгүй, бүх юм улсын өмч байх дүрэмтэй байлаа. Энэ нь ультра Марксист-коммунист эдийн засгийг туршсан анхны хэлбэр байв. Энэ бодлогоор хүн ам нь өлсгөлөнгөөс аврагдаж ядаж л хоногийн хоолтой боллоо.

Гэхдээ энэ бодлого нь эдийн засгийг цааш нь тэлж хөгжүүлэх боломжгүй болголоо. Шинэ сэтгэлгээгээр бараа бүтээгдэхүүн үүсгэж дэлхийн зах зээлд өрсөлдөх гэсэн ойлголт ЗXУ-д байхгүй байсан нь маш том сул тал нь болжээ.

Тэд Дэлхийн 2-р Дайнд голчлох үүрэг гүйцэтгэн Зүүн Европт нөлөөгөө тогтоож дагуул орнуудтай болсон нь тэдэнд маш том хөзөр болов. Тэр дагуул орнуудаараа нэмж үйлдвэрлүүлэн Социалист орнуудын Эдийн Засгийн Эвлэл маягийн юм үүсгэж барууны капиталист Эдийн Засагтай өрсөлдөж ч үзэв. Гэвч улс бүхнийг эзэмшиж байсан учраас эдийн засаг тэлэх боломж байсангүй. Гэхдээ ямар ч л байсан ЗXУ дэлхийн лидер орон тэр үед болж чадан АНУ-тай өрсөлдөх болов.

Орос орон өөрсдөө асар их байгалийн баялгаа ашиглаж байлаа. Мөн жижиг орнуудыг *дагаар оруулж* эд баялагт нь нөлөө тогтоож байв.
Image
Коммунизмыг тэлэн дэлхий даяар түгээх нэрээр хаагдмал эдийн засгаа тэд зэвсгээрээ нээх санаатай байлаа. Тэдний зэвсэглэлтэй АНУ-ч өрсөлдөхөд бэрх байжээ. ЗXУ-ын зэвсэглэл дэлхийд толгой цохиж айдас үүсгэж байлаа. Гэтэл энэ их гүрэн яагаад уначихав аа? Хэрхэн дампуурав?

Дотоод шалтгаан:
1.
Хаалттай эдийн засгийн гайгаар чадварлаг дундаж давхрагынхан үгээгүй шахуу амьдрах нь ихэсчээ. Хүний чадвар эд баялагт хүргэх потенциал ЗХУ-д багассан байв. ЗХУ-ын болон дагуул орнуудын эдийн засаг нь улсын иргэдээ хангахаас биш баялагийг бүтээн арилжих чадвар дутмаг хэвээр байв.
Оросын хамгийн гол, бараг цорын ганц орлого нь нефтний ашиг болжээ.

2.
Хүний эрхийн асуудал бас ихэд нөлөө үзүүлжээ. ЗXУ-д шашин шүтлэг, нам байгуулалт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүсгэх зэргийг хатуу хорин цагдаж байсан нь дотоод хурцдал, чимээгүй бухимдал үүсгэжээ.
ЗХУ-ын дагуул орнуудад бас Орос давамгайллыг эсэргүүцэх чимээгүй хөдөлгөөнүүд нууцаар ихэссээр байлаа.


Гадаад шалтгаан:

ЗXУ-ын өрсөлдөгч АНУ тэдэнтэй нэг ёсондоо дэлхийг булаацалдаж байлаа. ЗХУ коммунист нэрээр тэлж, АНУ ардчилал эр чөлөө нэрээр тэлж ноёрхлоо тогтоосоор байсан юм. Тэдний энэ өрсөлдөөний шууд нөлөөгөөр маш олон сая хүн улс улсын иргэний дайнд үрэгдсэн билээ.

Гол тоглогч:
Роналд Реган

Image
Өмнөх ерөнхийлөгчид нь ЗXУ-аас ихэд айсан байдалтай харьцаж тэдний зэвсгийн хүчийг маш их үнэлдэг байлаа. Гэвч Реган өөрөөр харж эхэлжээ. Реган ЗХУ-ын сул тал нь эдийн засагтаа байна гэдгийг нь мэдээд эдийн засгийг дампууруулах бодлогууд явуулав:

1. Нефт
Оросын асар их Нефт нь тэдний мөнгөний эх үүсвэр байсан бөгөөд одоо ч байсаар байгаа. Нефтний үнэ өсөхөд л Орос хүчирхэгждэг хууль бий. Үүнийг Реган ажиглаж Саудын Арабт тогтоосон нөлөөгөө ашиглан нефтийн үнийг навс унагах бодлого явуулав.
Image
Энэ нь ч үр дүнтэй ажиллаж ЗХУ-д мөнгөний дутагдал үүсч хүн ардууд нь ядуурч картын бараанд шилжиж эхэллээ. Үүнийг дагаад дотоод эсэргүүцэх хөдөлгөөнүүд нь ихсэв.

2. Реганы Тунхаглал
*Реганы Тунхаглал* гэгч нь АНУ коммунизмын эсрэг тэмцэж байгаа партизануудыг нууцаар асар их мөнгөөр дэмжих юм.
Энэ ч Афганистанд төгс төгөлдөр хэрэгжсэн билээ.
Image
Стингер харвагч пуужингууд Афганы партизанууд авсан нь ЗХУ-д нүсэр том цохилт болсон.

3. Оддын Дайн
Image
Реган бас нэг зүйл ажигласан нь АНУ-ын электрон, цахим технологийн үсрэнгүй хөгжил байлаа.
ЗХУ галт зэвсгээр АНУ-аас хол илүү байсан ч гэсэн цахим дэвшил дээр асар их хоцорсон байв. Үүнийг ашиглаж Реган сүрдүүлгэ хийж эхэлжээ. *Цахим технологи ашиглаж сансарт хамгаалалтын бааз байгуулна* гээд яриад эхлэхэд нь Оросууд ихэд сандарч эхэлсэн байна. КГБ-ийн тагнуулууд Америкчууд энэ тал дээр үнэхээр хол илүү байна, ЗХУ энэн дээр өрсөлдөөд барахгүй гэсэн мэдээлэл дарга нарт илгээх болов.
Image
Андропов, Горбачёв нар байдаг чадлаараа Реганыг ятгаж *оддын дайн* хөтөлбөрөө цуцал гэж гуйсан боловч Реган инээмсэглэн эргэдсээр байсан юм.

Үр дүн:
Тэгсээр байтал Зөвлөлтийн эдийн засаг ч 1985 он гэхэд бүрэн дампуурлаа. 4-5 жилийн дараа тэрхүү их гүрэн задарч унажээ. АНУ-ын бүрэн ноёрхол тогтов.


Top
   
PostPosted: Oct.23.09 10:03 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
За ингээд эхний сэдэв Их Гүрний эдийн засгийн дампуурал гэдгээр 1500-аад оны Испани, 20-р Зууны ЗХУ хоёрыг харьцууллаа.

Дараа өөр сэдвээр мөн энэ маягаар явах болно.
:hi:


Top
   
PostPosted: Oct.23.09 10:22 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
зургууд оруулсан талаар юу гэж бодож байна?
зураг сатааруулаад байвал дан текст хийж болно.
бичлэгтээ хамаг учир нь байгаа шүү.


Top
   
PostPosted: Oct.23.09 11:04 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9294
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
гоё сэдэв бна үргэлжлүүлээд бгаарай!! текст зурагтай бх тусмаа илүү сэтгэл хангаж чадах болохоор зурагтай бсан нь дээр бхаа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.24.09 2:10 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Испаниас авах сургамж нь гэвэл аливаа орон бүх дэлхийн баялагт мөнгө тогтоосон ч тэр нь амархан алдагдаж алга болж болно гэдэгт байна. Газрын баялагт колончлон монополи тогтоосон ч гэсэн эдийн засаг нь худалдааны алдагдалтай, улс нь буруу бодлоготой бол юу ч үгүй хоцроно.

Испаничууд мөнгөө шингээх дээр анхаарал хандуулаагүй нь тэдний алдаа болж.
Ядаж газар тариалан дээр Францын хараанд байсан нь хачирхалтай. Үйлдвэрлэх механизмууд байгуулсан бол хамаг мөнгөө өөрсөддөө шингээх байсан биз ээ.


Top
   
PostPosted: Oct.24.09 2:12 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
ЗХУ-аас авах сургамж нь гэвэл хэдий зэвсэг армиар хүчтэй байсан ч эдийн засгийн том гажуудалтай тогтолцоотой бол тэрэндээ удалгүй гүйцэгдэн унана гэдэгт байна.

1-р Элизабет болон Роналд Реган шиг шууд нүүр тулж байлдахгүйгээр өрсөлдөгчөө мөнгөөр цувуулах нь маш үр дүнтэй стратеги арга барил гэдэг нь харагдаж байна.


Top
   
PostPosted: Oct.25.09 7:23 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.31.02 2:02 pm
Posts: 932
Location: Who needs Naruto..
orgil09 wrote:
ЗХУ-аас авах сургамж нь гэвэл хэдий зэвсэг армиар хүчтэй байсан ч эдийн засгийн том гажуудалтай тогтолцоотой бол тэрэндээ удалгүй гүйцэгдэн унана гэдэгт байна.

1-р Элизабет болон Роналд Реган шиг шууд нүүр тулж байлдахгүйгээр өрсөлдөгчөө мөнгөөр цувуулах нь маш үр дүнтэй стратеги арга барил гэдэг нь харагдаж байна.


Ispani-d Isabella geed neg hatan baidag.Ferdinandiin hatan.Ternees hoish er ni neg aytaihan udirdagch bas torooguil bolvuu.

_________________
"Byakugan..!"


Top
   
PostPosted: Oct.26.09 2:16 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
тэдний тархай бутархай шинж чанар бас нөлөөлсөн байна.
тэдний хамгийн шилдэг удирдагч нь ч гэсэн Англи, Францынхтай харьцуулвал харьцангуй буруу бодлогууд явуулж байсан байна.


Top
   
PostPosted: Oct.26.09 3:46 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219

Стратегийн чухал газарзүйн байрлал ---Тэрхүү байрлалийг эзэмших нь улсын болон дэлхийн түүхэнд нөлөөлөх нь...


Жишээ #1: Костантинополи хот (одоогийн Туркийн Истанбул)

Image
Ромын эзэн хаан Их Константин нь Христийн Шашинг хүлээн зөвшөөрч Европт анх тархаасан гэдгээрээ алдартай билээ. Их Константиний зорилго нь олон өнгөтэй, тархай эзэнт гүрнээ нэгтгэн захирах байсан. Тиймээс ч Загалмайтны шашинг зөвшөөрөн тараасан нь бас учиртай. Түүний эзэнт гүрний нэгдмэл байдалд нэгэн бэрхшээл байсаар байсан нь Ром хотын алслагдмал байдал байлаа. Ром хот нь Эзэнт Гүрний зүүн хэсгээс хэт алслагдсан байсан нь таагүй орчинг бүрдүүлнэ гэж Константин тооцжээ. Тиймээс тэрээр нийслэлээ нүүлгэхэр шийдэж балар эртний Визант хотын суурин дээр шинэ нийслэл 330 онд босгожээ. Тэрxүү шинэ нийслэл нь Константинополи билээ.

Стратеги байрлал:
Константинополи хот нь Европ, Ази тивийн зааг дээр, Газар Дундын тэнгис, Хар тэнгисийг холбосон хоолой дээр оршино. Энэхүү чухал байрлалийг Эзэн Хаан Константин сайтар тунгаасны эцэст сонгосон юм. Константинополи нь бат цайзаар хүрээлэгдэн хамгаалагдаж нэмэлт хүч хангамж авчрахад тохиромжтой байрлалд далайгаар хүрээлүүлэн оршиж байв.
Image
Константин хот нь байгуулагдсанаасаа хойш Христийн шашны өлгий хотуудын нэг болж, Европын соёлын төв, мөн Европын хамгийн баян хот байв. Ромын Эзэнт Гүрэн 395 онд Баруун Ром, Зүүн Ром болж хуваагдан задрахад Константинополи нь Зүүн Ромын нийслэл болсон юм. Варварын довтлон түрэмгийлэгчид Италид нэвтрэн Ром хотыг нурааж хаяхад Константинополи нь Европын хамгийн хүчирхэг бөгөөд том хот болсон юм. Үүнээс хойш 800 жилийн турш 1204 он хүртэл Константинополи нь байр сууриа хадгалж Зүүн Ром буюу Византийн Гүрний нийслэл байсаар байжээ.

Image
Загалмайтны 1, 2, 3 дугаар Дайнууд өрнөхөд Европын холбоотны цэрэг Константинополи хотоор дамжин явж байлаа. Константинополи нь Ази Европ хоёрыг холбосон гүүр байсан учраас ч аргагүй.


Доройтол:

Баруун Европт Ромын Пап тэргүүтэй Католик шашин нөлөөгөө тогтоосон бол Константинополид Христийн Шашны анхны урсгал болох Үнэн Алдартны Шашин хэвээрээ байсаар байв. Энэ шашны хуваагдал нь Константинополийн уналтанд яваандаа нөлөөлсөн юм.

1204 онд 4-дүгээр Загалмайтны Дайн өрнөхөд Баруун Европын холбоотны цэргүүд Константинополиор дайрч яван Египтээр дамжин Иерусалимийг эзлэх зорилготой байсан ч тэд санаагаа өөрчилж Константинополи хотыг эзлэх эрхэндээ оруулж Католик шашинтай тоглоомын улс болгоод явсан байна.

1261 онд Константиноплийг Византийн Хаан 8-р Михайл буцаан авч чадсан боловч Хотын эдийн засгийн байдал эрс муудсан байв. Византийн Эзэн Улс сүр хүчээ алдсан байлаа. Гэвч 1453 он хүртэл Константинополи их хотын хэмжээн Византийн нийслэл болж оршсоор байлаа.

Эзэмшил солигдсон нь:
Анатолируу Түрэгүүд цөмрөн түрж сууршьсаар байлаа. Оттоман Түрэгийн Эзэнт улс хүчирхэгжсээр 1453 он гэхэд Констаниноплийн хаяанд тулсан байв. 21 настай Эзэн Хаан 2-р Мехмет Константиноплийг эзлэн авах зорилго тавьсан байлаа. Константиноплийг эзэлвэл Оттоман Түрэгийн Эзэнт Улс нь Их Гүрний хэмжээнд очиж Зүүн Өмнөд Европт хүчтэй нөлөө тогтоож улмаар Грек Балканы эзлэх боломжтой болохыг тэр ойлгож байв.

Мянган жилийн түүхтэй Византийн Эзэнт улсын нийслэл нь болсон Константинополи хотод Оттоманы бүслэлт 1453 оны 4-р Сард эхэлжээ.
Image
Түрэгийн Хүч нь 150000 орчим цэрэг, 126 хөлөг онгоцноос бүрдэж, Византийн хамгаалах хүч 7000 цэрэг болон 26 хөлөг онгоцноос бүрэж байв. Византиуд хотын домогт бат цайзандаа найдаж байв. Өмнө нь Түрэгүүд 1422 онд Константиноплийг авах гэж бүслээд бүтэлгүйтэж байсан түүхтэй. Энэхүү бат хотыг эзлэх гэдэг нь бараг бүтэшгүй зүйл гэсэн ойлголт байсан боловч 1453 онд шинэлэг нэгэн зүйл бий болсон нь ГАЛТ ЗЭВСЭГ байлаа.

Түрэгүүд цайзруу их буугаар галлж галт зэвсэг хэрэглэсэн анхны тохиолдлуудын нэгийг түүхэнд үлдээжээ. Мехмет Хаан сар хагасын турш олон янзаар хотыг авахаар оролдсон юм. Тэрээр газар доогуур ухаж орох гэж ч оролдсон нь бүтэлгүй болсон. Эцэст нь тэрээр шийдвэрлэх дайралтыг бат хотруу хийх шийдвэр гаргаж 5 Сарын сүүлээр шийдэмгий довтолгоогоо хийлээ.
Image
Ширүүн тулаанд Византийн Хаан 11-р Константин өөрөө биечлэн тулалдсан. Византиуд тактикийн алдаа гаргаж нэг хаалгаа цоожлоогүй байснаас Түрэгүүд хүч түрэн цөмрөн орж хотыг авчээ. Византийн Хаан тулаанд амь үрэгдсэн байна.
Image

Үр Дагавар:

Их Хотыг авсан Түрэгүүд Оттоманы хүчирхэг гүрэнг Константинополи төвтэй байгуулж Грек, Балкан, Хойд Африкийг эзэлж их гүрэн байгуулжээ.
Баруун Зүүн Европ хоорондоо холбоо тасарч Барууны соёлын төв нь Баруун Европруу шилжлээ. Зүүн Европ хөгжлөөр хол хоцров.


Top
   
PostPosted: Oct.26.09 2:20 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.04.09 5:45 pm
Posts: 3623
Location: Imaginário
Spain, SSSR-iin haritsuulalt ih saihan boljee. Unshaad l bmaar bna shuu. :wd:

_________________
Карпэ аннум...


Top
   
PostPosted: Oct.26.09 3:26 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.31.04 3:23 pm
Posts: 2308
Location: бороотой едрийн тегсгелд...
Испанийн уналтанд шашин их нөлөөтэй л дөө... Англид тэр үед шашины хүчтэй шинэтгэл хийж байсан бол Испанид католик хэвээрээ үлдсэн... үр дүнд нь Испаничууд европийн түүхэнд ахиад хэзээ ч оройлох байхр суурь эзлээгүй бол Англичууд эдүгээг хүртэл Европийн хамгийн хүчирхэг улс хэвээр үлдсэн...

Загалмайтнууд константиполыг цөлмөх болсон нэг шалтгаан нь Италийн Генуяа Венец зэрэг усан боомтын томоохон хотууд наймаачид тэр үед хөлөг онгоцоор загалмайтнуудад үйлчилэх ёстой байсан бөөгөд үүнийхээ төлөөсөнд тэднээр Константинополийг тонохыг шаардсан... учир нь тэр үед Италийн хотуудтай хамгийн хүчтэй наймаагаар өрсөлддөг байсан худалдаачид нь Византийнхан байсан... ингээд Италийн хот улсуудийн хүсэл биелсэн...


Top
   
PostPosted: Oct.26.09 9:23 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Hulio wrote:
Испанийн уналтанд шашин их нөлөөтэй л дөө... Англид тэр үед шашины хүчтэй шинэтгэл хийж байсан бол Испанид католик хэвээрээ үлдсэн... үр дүнд нь Испаничууд европийн түүхэнд ахиад хэзээ ч оройлох байхр суурь эзлээгүй бол Англичууд эдүгээг хүртэл Европийн хамгийн хүчирхэг улс хэвээр үлдсэн...

Загалмайтнууд константиполыг цөлмөх болсон нэг шалтгаан нь Италийн Генуяа Венец зэрэг усан боомтын томоохон хотууд наймаачид тэр үед хөлөг онгоцоор загалмайтнуудад үйлчилэх ёстой байсан бөөгөд үүнийхээ төлөөсөнд тэднээр Константинополийг тонохыг шаардсан... учир нь тэр үед Италийн хотуудтай хамгийн хүчтэй наймаагаар өрсөлддөг байсан худалдаачид нь Византийнхан байсан... ингээд Италийн хот улсуудийн хүсэл биелсэн...


шашин тийм ч чухал үүрэгтэй биш болов уу.
Франц, Прусс(Герман) католик хэвээр үлдсэн ч хүчтэй улс болж гарч ирсэн.
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Загалмайтны 4-р Дайныг тэргүүлэгч нь Ариун Роман (Герман) болон Франк, Италийн хүчирхэг вангууд байсан.
Тэдний үйл ажиллагааг Византийн тэр үеийн хаан дэмжилгүй Константиноплийг гүүр болгон ашиглуулахгүй байсан нь гол эзлэх шалтгаан нь байсан. Тэднийг дэмжнэ гэж амласан язгуур угсааны нэг ханхүүг тэд Византийн хаанаар сольж тавих зорилгоор замаасаа хазайж Константинополид иржээ.

Тэд Византтай шашны болон улс төр эдийн засгийн шалтгаанаар зөрчилтэй байсныг Пап лам маш ихэд зовнингуй хандаж Загалмайтны Шашинт ах дүүсийн хооронд хагар үүсгэсэн хүнийг Католик шашнаас хөөнө гэж айлгаж байсан ч тэр нь нэмэр болоогүй юм.

Византиуд Загалмайтнуудыг зарим үед дэмжихгүй байсан нь Түрэг, Арабын овог улсуудтай аль болох найрамдалтай байх санаанаас нь үүсэлтэй.


Top
   
PostPosted: Oct.27.09 3:38 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Стратегийн чухал газарзүйн байрлал ---Тэрхүү байрлалийг эзэмших нь улсын болон дэлхийн түүхэнд нөлөөлөх нь...



Жишээ #2: Нева мөрний сав газар


Стратеги байрлал:
Одоогийн Санкт Петрбург хот Нева мөрний сав газар оршно. Энэхүү газар нь Оросыг Балтын тэнгистэй холбож Баруун европтой худалдаа хийх гарц нь болдгоороо стратеги ач холбогдолтой.
Image
Нева мөрний Балтын тэнгист цутгах тэрхүү сав газарт эртний Варанги (Викинг),Слав, Фин овгууд 9-р Зуунд нуталгаж байжээ.
Тэр үед Киевийн Орос улс тунхаглагдаж тархай бутархай тэдгээр овгуудад ноёрхлоо тогтоон Нева мөрний савыг улсдаа харъяалуулах болов. Киевийн Оросын умард хэсэг болох Новгородын Хант Улс улмаар Нева мөрний савыг хараандаа байлгаж өөрөө тусгаар байдлыг олжээ.
Image
Үүнээс хойш Нева мөрний савд Оросууд бүрэн нөлөөгөө тогтоож хамгаалан барих болсон байна. Гэвч энэ газарт Шведүүд бас санаархаж байсан юм. Шведүүд Нева мөрний сав газарт нөлөө тогтоож худалдааны усан замуудыг өөрийн хараанд авах, улмаар Новгородыг эзлэн авах төлөвлөгөөг агуулж байсан бөгөөд 1240 онд Нева Мөрний Тулааныг тэд Новгородын ханхүү Александрын эсрэг өрнүүлжээ.
Image
Новгородын Александр энэ тулаанд гавъяатай эрэлхэгээр тулалдаж Орос орныг эзлэгдэхээс аварсан юм. Түүнээс хойш түүнийг Невийн Александр гэж нэрлэх болсон. Үүнээс хойш 17-р Зуун хүртэл Оросууд Невад бүрэн нөлөөтэй байв.

17-р Зууны эхээр онд Оросууд хоорондоо эвээ алдаж хаан ширээгээ булаацалдаж хоёр хуваагджээ. Хаан ширээг булаалдсан 2-р Дмитри Польшуудтай нийлэн Москваг бүсэлж Царь Василийг сандаргав. Тэгэхэд Василий Шведүүдээс тусламж хүсч авчран Польшуудтай тэмцсэн байна. 1617 онд тэрхүү будлиантай тулаанаас Шведүүд хамгийн том ашиг унагааж Оросыг бүрэн хараандаа оруулжээ. Оросууд аргагүйн эрхэнд гэрээ хэлэлцээр хийж Новгородыг авч үлдэн Шведүүдэд Нева Мөрний савыг алдахад хүрчээ. Ингэснээрээ Орос орон Балтын тэнгисээс бүрэн хаагдсан юм.

Үүнээс бараг нэгэн зууны дараа Оросын 1-р Пётр улсаа нэгдмэл байдалд оруулан захирч чаджээ.
Image
Тэрээр Дани, Саксоны вангуудтай нийлэн хүчирхэг Швед Гүрэнд 1700 онд довтолж Умрын Их Дайныг эхлүүлэв. Энэхүү дайн нь 21 жил үргэлжилж 200 мянган Швед, 160 мянган холбоотны (Орос, Саксон, Поли, Дани) амийг авчээ.

Хот байгуулах шийдвэр:
Дайн эхлээд удаагүй байхад 1703 онд Пётр ширүүн довтолгоо хийж Невагийн савыг довтлон Шведүүдийг дутаалгаж тэндээ байраа бэхжүүлэхийн тулд хот түргэлэн барьсан юм. Энэхүү хотыг Санкт Петрбург буюу Xутагт Петрийн Цайз хэмээн нэрлэжээ. (Хутагт Петр нь Есүсийн үнэнч шавь бөгөөд Пётр Хаан өөрөө түүний нэрээр нэрлэгдсэн ажээ. )

Санкт Петрбург хотыг барихыг Пётрын зөвлөхүүд эсэргүүцэж байлаа. Невагийн сав газар нь намаг шалбааг ихтэй, нойтон чийгтэй, хүмүүс суурьшихад тохиромжгүй гэж тэд хэлж байв. Тэр нь ч үнэний хувьтай байлаа. Хотыг түргэн барьж цайзаар бэхлэж авч бататгахын тулд Пётр Хаан маш их мөнгө, хүн хүч зарцуулсан байна. Хотыг барих гэж мянга мянган тариачид амиа алдсан юм.
Image
Гэвч стратегийн чухал байрлалыг нь мэдэж байсан Пётр ажлыг үргэлжлүүсээр 1712 онд нийслэлээ Москвагаас Санкт Петрбургт нүүлгэж бүрмөсөн бататгаж авав. Үнээс хойш Нева Мөрөн бүрмөсөн Оросынх боллоо.

Шведийн Карл Хаан Оростой ширүүн байлдсаар байв. Тэрээр Оросуудтай гэрээ хийгээд нилээд их газраа хадгалж үлдээд Санкт Петрбургыг Орост үлдээсэн гэрээ байгуулах боломжтой байсан. Гэвч тэрээр Оросыг бүрмөсөн ялах зорилготой байсан нь түүнийг ялагдалд хүргэж их нутгаа алдахад хүргэжээ.

Үр Дагавар:
1709 онд Полтавийн тулаанд Шведүүд цохигдсоноороо дайны хувь заяаг шийдсэн гэхэд болно. Түүнээс хойш бүх давуу тал Орост очсон. Дайн 1721 онд албан ёсоор дуусахад Умард Европын их Хүч Швед байхаа больж тэднийг оролж Орос Улс цойлж гарч иржээ. Орос Балтад гарцаа буцааж олж авснаараа эдийн засгаа сайжруулж Баруун Европын соёлоос хэт таслагдсан Ази шинж чанартай улс байхаа больжээ. Пётр Хаан зөрүүдлэн байж Санкт Петрбург хотыг намаг дээр босгосон нь түүний стратеги хараатай, алсын бодолтой хүн байсныг харуулдаг юм.


Top
   
PostPosted: Oct.27.09 1:19 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.31.04 3:23 pm
Posts: 2308
Location: бороотой едрийн тегсгелд...
Quote:
Франц, Прусс(Герман) католик хэвээр үлдсэн ч хүчтэй улс болж гарч ирсэн.


Лютер Германд шашиний шинэтгэл хийсэн...


Top
   
PostPosted: Oct.27.09 9:09 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Испаний Inquisition буюу Протестантуудыг хомроголон устгалт нь хөгжилд нь нөлөөлсөн байж болох талтай. Гэхдээ нь 1800-аад онд Inquisition дууссаны дараа ч Испаничууд 1950 он хүртэл Баруун Европын хамгийн хоцрогдмол улс байсан юм. Америкийн нүсэр хэмжээний туслалцаа, улс төрийн шинэчлэл зэргийг хийснээрээ сая нэг замаа олсон байна.

Сонирхолтой нь Испаний Тинто голын орчимд Европын хамгийн баян төмрийн хүдэр, хүхэрийн уурхай байсан юм. Тэндээс л Дэлхийн их дайнуудын зэвсэг үйлдвэрлэгдсэн гэж хэлж болно. Гэвч тэр их баялагаа Испаничууд Английн бизнессмэнүүдэд маш хямдхан үнээр зарсан юм. Мөн тэд маш бага хэмжээний татвар тэднээс авч байж. 1940-өөд оны үеэс л тэд татвараа шинэчилж Англичуудыг шахаж гаргасан юм. Тэрхүү Английн компани нь одоо Монголчуудын сайн мэдэх Рио Тинто билээ.


Top
   
PostPosted: Oct.27.09 9:29 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9294
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
хөөрхий Испаничууд чин явж явж харин манай монголчуудтай зарим нэг талаар төстэй юм бишүү....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.28.09 1:15 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Халимаг Буриадууд ЗХУ-г задрах үеэр тусгаар тогтнох бололцоо хэр байсан юм бол


Top
   
PostPosted: Oct.28.09 1:16 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...
ih sonirholtoi sedev bna. Olon zuil nemeeree

_________________
:huchtei:


Top
   
PostPosted: Oct.28.09 1:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.12.09 12:05 am
Posts: 7443
Location: Holy Dark Desecrator
+1


Top
   
PostPosted: Oct.28.09 1:27 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.14.09 10:52 am
Posts: 1736
Location: євєл хавар зун намар
chadval huiten dainii uyeiin tuhai delgerengui taviad uguurei :wd:

_________________
za tebya


Top
   
PostPosted: Oct.29.09 3:44 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Pcetsogtoo wrote:
Халимаг Буриадууд ЗХУ-г задрах үеэр тусгаар тогтнох бололцоо хэр байсан юм бол


ЗXУ бүрэлдэхүүндээ анх оруулсан улсууд нь эдгээр байжээ:

Орос Холбооны Улс (Дотор нь олон үндэстэн харъяалагдаж байсан--Казах, Узбек тэргүүтэй Азийн улсууд дотор нь байв)
Транс-Кавказын Холбооны Улс (Армен, Азэрбайжан, Гүрж)
Украйн
Белорусь
Бүгд Найрамдах Тува Ард Улс
Кресь (Польш)
Бесараби (Молдав)
Финний Карель
Карпать (Украйн дотор)
Эстони
Латви
Литви

ЗХУ захиргааны өөрчлөлтөө 1956 онд хийж *Социалист БНУ*-уудыг бүрдүүлсэн нь эдгээр байв:
Армен
Азэрбайжан
Белорусь
Эстони
Гүрж
Казах
Киргиз
Латви
Литви
Молдав
Орос
Тажик
Туркмэн
Украйн
Узбек

Энэхүү улсууд ЗXУ задрахад тусгаарлаад явжээ.
Казах, Киргиз, Туркмен, Узбек нарын лалын шашинт, олон хүн ардтай улсууд анхандаа Оросын Холбооны нэг хэсэг байсан ч гэсэн салаад явсан байна.
Үүнд нь тэдний хүн ам, шашин, хөрш орнууд нь их нөлөө үзүүлсэн байна.
Харамсалтай нь Тува анxнаасаа тусгаар шахуу байасн ч гэсэн хүн ам, эдийн засаг, шашны дутуу талуудаас болж Орост бүрэн шингэжээ.
Буриад, Халимагууд бас л хүн дутсан, шашны гадаад дэмжлэг дутсан шалтгаанаас хөдөлж чадаагүй.
Чеченүүд Оросын Холбооны салшгүй хэсэг байсан ч гэсэн шашны гадаад дэмжлэг, үндсэрхэг үзэл, ойрын дайчин түүхийн нөлөөгөөр тусгаар улсын байдлыг авах дөхсөн. Одоо ч үзэлцсээр л байгаа.


Top
   
PostPosted: Oct.31.09 1:32 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
энийг удахгүй үргэлжлүүлнэ.
зав гармагц.


Top
   
PostPosted: Nov.03.09 9:43 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Үндэстэнг эзлэн арчих нь

Жишээ #1: Хернан Кортез Ацтекчуудыг эзлэсэн нь


Image
Хернан Кортез нь Испанид эрх мэдэл багатай нэгэн байсан бөгөөд ашиг олз хайх боломжуудыг хайж явсаар Шинэ Ертөнц буюу Америк тивд очсон юм. Кубаг тэр үед Испаничууд дөнгөж эзэлж аваад байлаа. Кубийн захирагчаар томилогдсон Веласкез эх газарлуу экспедицийн баг илгээж судлах хүсэлтэй байв.

Тэгэхэд боломж гарч ирж байгааг мэдсэн Кортез Веласкезийг ятгаж эх газарлуу аялах экспедицийн ажиллагааг удирдан явах болжээ. Тэрхүү ажиллагаа нь цэвэр экспедицийн чанартай, хайгуул, мэдээлэл цуглуулах ёстой баг байв. Гэвч Кортез олдсон боломжийг алдахгүйн тулд өөрснийгөө *бие хамгаалах зорилгоор * иж бүрэн зэвсэглэж авав. Кортез хагартлаа баяжиж авах боломж гарч ирсэнг мэдэж байлаа.

Тийнхүү 11 хөлөг онгоцтой багийнхан Кубаг 1518 онд орхин хөдлөхөөр болов. Гэвч түүнийг хөдөлөхийн өмнөхөн Кортез олз, эрх мэдэлд шуналтай осолтой хүн гэж бодсон Веласкез Кортезийн эрхийг нь цуцалсан байна. Гэвч Кортез хайхралгүй Мексик өөд хөдлөн явжээ. Веласкез Кортезийг Испаниас урвасан гэж зарлав.

Кортез явсаар 1519 оны 3-Сард Тринидад арлыг эзэлж Испаний Хааны нэрийн доор колони болгов. тэндээс нутгийн хэл мэддэг хүүхэнг амрагаа болгож авчээ. Тэгээд цаашлан явсаар 1519 оны 7 Сард Мексикт очжээ. Тэндээ дуулгаваргүй хэдэн оффицер, цэргүүдийг Кортез дүүжлэн айдас цэргүүддээ төрүүлэв. Мөн өөрсдийн 11 хөлөг онгоцоо бүгдийг нь шатаахыг тушаав. Ингэснээрээ Кортэз цэргүүддээ хаашаа ч ухрах зам байхгүй гэсэн санааг төрүүлж зоригжуулан зэрлэгжүүлжээ.
Image
Тэндээс Мексикийн эрэг хавийн овгуудыг Кортез их буугаа ашиглан эзлэв.
Мексикийн эх газрын гүнд Их Ацтек Гүрэн орших бөгөөд нийслэл нь Теночитлан хотноо байв.
Ацтекчуудыг Монтезума Хаан эзэгнэн сууж байв. Ацтекчууд тэр хавийн хүчирхэг гүрэн байсан тул Кортез шууд тулаад ялж чадахгүй гэж тооцжээ.
Image
Тэндээс Кортез Ацтекчуудын дайсан болсон бага овгуудтай нэгдэж бусад овгуудыг шатаан хүйс тэмтрэх зэргээр айлгаж галт зэвсгээ хэрэглэн явсаар хүчээ зузаатгажээ. 1519 оны 11 сард Кортез урагшлан явсаар Ацтект очсон байна. Тэгэхэд Ацтекийн Хаан Монтезума Кортезийг хүлээн авч хэлэлцээр хийн ярилцахаар нийслэлдээ урив. Кортезийг Монтезума бэлэг сэлтээр мялаан дайлж шуналыг нь дээд цэгт нь гозойлгосон байна. Кортез Монтезумад өөрийгөө Испаний Хааны их элч гэж танилцуулжээ.
Image
Монтезума ч танихгүй энэ гадны хүнээс болгоомжилж байсан учраас соёлтой харьцан бэлэг сэлт өгч олон асуулт асууж байлаа. Мөн тэрээр Кортезийн хийсэн тулаануудыг мэдэж байсан болохоор бага зэрэг болгоомжилж байв.
Image
Тэр үед Теночитлан хот нь Европын Константинополийн дараа орох том хот байсан бөгөөд 200000 орчим хүнтэй байжээ. Кортезийн цэргүүд нь нийлээд 1000 орчим байсан бөгөөд тэдэнд 15 их буу байжээ. Кортез шууд халз үзэлцээд Ацтекчуудыг дийлэхээргүи байсан.
Image
Гэвч Кортез Монтезумагийн сул талуудыг олж харжээ. Монтезума нь шийдэмгий баатар эр биш, нилээн эргэлзсэн шинж чанартай хүн байв. Мөн тэрээр шашиндаа хэт их итгэсэн мухар сүсэгтэн байлаа. Тэрээр хүнээр тахил өргөх зэрэг үйлийг шашиндаа хэт итгэснээс болж маш олноор нь хийж байв. Мөн Ацтекийн эзэнт улсын нэгэн сул тал нь Хаанд бүх эрх мэдэл байсанд байлаа.
Image
Энэ бүхнийг ажигласан Кортез шууд Монтезумаг барьцаанд авав. Тэрээр Монтезумаг ална хэмээн заналхийлж ордон дотор нь байлгах болов. Ингэснээрээ түм буман Ацтекчуудыг өөрөөсөө хол байлгаж байв.

Тэр үед Кубын захирагч Веласкэз 1100 цэрэг илгээж Кортезийг баривчлахаар ирж явна гэсэн мэдээг Кортез дуулав. Кортез 200 цэрэг Теночитланд үлдээж Веласкезийн цэргүүдийг тосон явлаа. Тэгээд Веласкезийн цэргүүдэд Кортез уран илтгэл хийж алт мөнгө, дааж баршгүй их эд агуурс амлаж Испаний нэрийн өмнөөс өөрийнх нь цэрэгт байлдаж Ацтекуудыг хамтран устгаж тоноё гэж ятгав. Тэгээд цэргүүд ч зөвшөөрч нийлээд Теночитланруу буцаад явав.

Тэр үед Теночитланд Ацтекууд бослого гаргаж Кортезийн цэргүүд олон мянган Ацтекуудыг буудаж хядахад хүрээд байсан байна. Тэгэхэд Кортез орж ирэн Ацтекуудыг ятгахаар оролдож Монтезумаг өөрийнх нь талд байгаа гэж хэлсэн боловч уурссан Ацтекууд чулуу шидэж Монтезумаг алжээ. Тэгэхэд Кортез арайхийн зугтан гарч ихэнх цэргүүдээ Ацтекчуудад алуулжээ.

Кортез Ацтекчуудын дайсан Тлахкалууд дээр очиж тусламж хүсэн нийлж Ацтекуудтай байлджээ. Kортез Тлахкалуудад Теночитлан хотыг тонож их баялаг өгнө гэж амласан юм. Тийнхүү 1500 Испани цэрэг, 100000 Тлахкал дайчдыг удирдан Кортез Теночитлан хотыг бүсэлж 3 сарын турш гол замуудыг хаан байдлжээ. Энэхүү явцад Ацтект өвчин дэлгэрч олон арван мянгаараа хүн ардууд үхэв. (Бүслэлтийн явцад Кортез хотын усны эх үүсвэрийг таслаж, хотруу орж гарах бүх замыг хаажээ. Усыг хордуулсан ч байж болох юм.)
Image
Эрэлхэг Ацтекууд ширүүн байлдсан боловч аргагүй хүч болон зохион байгуулалт, галт зэвсэг дутаж 3 сарын дараа ялагджээ.
Image
Энэ явцад Ацтекууд 70 Испани цэргийн зүрхийг нь сугалж авсан юм. 100000 Ацтек баатрууд алагдаж 80000 орчим энгийн ард мөн үрэгдсэн байна.

Монтезумаг чулуунд цохиулж алуулсны дараа Хаанаар сонгогдсон Куатемок аргагүйдэн бууж өгсөн юм. Түүнийг Кортез тамлаж алт хаана байгааг асуун эрүүдэж улмаар дүүжлэн алжээ.
Мөн тэндээс Испаничууд олон зуун хүүхнүүдийг олзолж хүчирхийлсэн гэдэг.
Кортез Ацтекийн түүх дурсгалын зүйслийг хайлуулан алтыг нь зоосонд цутгаад дээрэмджээ.

Үр Дагавар:
Ацтекчууд арчигдан улс нь сөнөж, хүн ард нь боолчлогдов. Кортез тэргүүтэй Испаничууд нутаг буцан мэдээ Испаний хаанд дуулгаж бүхэл бүтэн тив дүүрэн хүн ард арчигдах эхлэлийг тавив.


Top
   
PostPosted: Nov.03.09 10:54 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Жишээ #2: Түвдийг Хятад уусгасан нь


Түвдүүд бусад улс орнуудын жишгээр Монголын Эзэнт Гүрний хөлд автаж дагаар улс болсон юм. Хубилай Хаан 1271 онд Юан гүрэнг үндэслэхэд Түвд Юан гүрний нэгэн хэсэг нь болсон байв.

Үүнээс хойш хугацаанд Түвд нь шарын шашны төв байсан учраас нэг ёсондоо Ватикан маягийн үүрэг гүйцэтгэж шашны эрх дархаараа оршин тогтнож байв.
Шарын шашин Төв Aзид тархсан байсан учир Монголын хаад ноёд шашинг улс төрийн нөлөөнд оруулж хэрэглэн хүн ардаа удирдахын тулд Далай Лам цолыг үүсгэж Түвдийг шашны ариун төв гэсэн статусаар хандах болсон юм.

Алтан Хаан
Image
Түвдэд тогтох нөлөөг булаацалдан Монголын хаад хоорондоо бас дайтаж байв. Ингэж тэмцэхдээ хоорондоо том хагарал үүсгэсэн Монголчууд удалгүй тэлж шинээр гарч ирсэн хүчирхэг Манжын Династийн харъяат болж эзлэгдлээ. Манж нар Халх Монголыг эрхэндээ оруулсны дараа ч Зүүнгарын Улс цэргийн хувьд хүчтэй хэвээр байсан бөгөөд Түвдрүү удаа дараа байлдааны экспедиц хийж шашны тулаанд оролцон Далай Ламыг солих гэх мэт үйл ажиллагаа явуулж байлаа. Тэд 1720 онд Манжид цохигдож Түвд Манжын доор оржээ.
Image
Манжын хаан тэгэхэд Түвдийг дагавар улс болгон татвараас чөлөөлөх нэрээр колони болгож яваандаа гараа чангалж улсынхаа хэсэг болгон барьж авчээ. Түвдэд тулж ирсэн Их Британий эзэнт гүрэн Түвдийг ихэд сонирхон экспедиц явуулж байлаа. Гэвч Түвдийг хаалттай байлгах нь ашигтай гэж үзсэн Манжын заавраар тэр үеийн Далай Лам 1850 онд хилээ хааж Европчуудыг хаажээ.

Colonel Younghusband
Image
Түүний дараа ч гэсэн Британичууд Түвдийг тандсаар байлаа. Оросууд ч бас Түвдийг сонирхож байв. 1904 онд Английн хурандаа Яангхасбенд тэргүүтэй Англичууд Түвдэд халдан орж Лхаст хүрчээ. Тэгэхэд Манж(Хятад) Британичуудтай гэрээ хийн тэдэнд их хэмжээний мөнгө огч Түвдээс гаран явахыг хүссэн юм.

Чин Династи 1911 онд унасны дараа Түвдүүд тусгаар тогтнолоо зарлажээ.
Image

Тэд 13-р Далай Ламын удирдлага доор байв.
Image
Түвдүүд ертөнцөөс олон зуун жил хоцорсон бөгөөд мухар сүсэгт автсан, улст төр цэргийн зохион байгуулалтгүй байснаараа амархан идэш хоол байжээ.

1950 онд Хятадууд нэгдэж чадсан учир улсаа тэлэхээр хуучны колони Түвдэд ханджээ. Тэд Түвдрүү 40000 цэрэг оруулж хүч дутмаг цөөн тооны Түвд цэргүүдийг устган Лхасад тулсан байна.

Хятадын арми мунхарсан ядуу Түвдүүдэд мөнгө тараан өөрснийгөө чөлөөлөгчид хэмээн ятгаж Түвдүүдийг бууж өгч тайван замаар шийдэхийг хүсчээ. Түвдүүд ч олон арга зам хайж НҮБ-д хүртэл хандаж үзлээ. Гэвч НҮБ Түвдийг тоосонгүй. Хятадууд ч түлхссээр байлаа.

Аргагүй байдалд орсон Түвдийн засаг Хятадын тулгасан 17 зүйл заалтыг зөвшөөрч нутгаа Хятадын бүрэн хэсэг болгов. Шашинд автсан олон түмэн байлдахад бэлэн байсан боловч зохион байгуулалт, цэргийн удирдлагын туршлага, гадаад орнуудын дутагдмал дэмжлэг зэргээс болж Түвдүүд Хятадад дагаар оров.

Үр дагавар:

Хятадууд Түвдэд олноороо орж ирэн соёл, хүн амын уусгалт явуулав. Түвдүүд бослого гаргах гэж 1959 онд оролдсон нь амжилт муутай болж Хятадын гар улам чангарсан. АНУ Түвдэд туслах төсөл дээр тагнуулын байгууллагаар дамжуулан босогчдыг дэмжих гэх мэт ажиллагаа явуулж байлаа. Гэвч АНУ Хятадтай ашигтай худалдаа хийх болсноороо Түвдийг зөнд нь удалгүй орхисон юм. Түвд нь Хятадын нэгэн хэсэг болж маш бүдэг ирээдүйтэй үндэстэн болов.
Image
Image
Image
(Хятадууд хүүхдүүдэд Монгол, Түвд нь Хятадын салшгүй хэсэг мөн гэж 1912 оноос хойш заасаар ирсэн юм. )


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited