#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.26.19 1:43 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 146 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Nov.25.05 10:15 pm 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 12:50 am
Posts: 405
Location: ЭХ НУТГИЙН ЭЛЭГ ЗVРХДЭЭ, ХАМАГ МОНГОЛ ХАТАН ТУУЛДАА
Интернэт компанитай, электрон оффистой гоё уу?
"...Ажилдаа ирлээ, компьютерээ асаалаа. Ажилтнуудын ирцийг хэдийн гаргачихжээ. Єнєєдрийн ажлын тєлєвлєгєє! Би хэдэн цагаас, ямар хvнтэй уулзах ёстой билээ?
Єдрийн тєлєвлєсєн ажлыг цаг, минутаар гаргасан цэсийг ганц товч дараад харчихлаа. Газар хэлтэс, товчоодоор сонин юу байна?, "Мэдээ, мэдээллийн цонх" руу оров, маргааш ажлын vvрэг даалгаварын биелэлтийн хуралтай юм байна. Энэ талаар менежментийн багтайгаа шуурхай хуралдаан хийх хэрэгтэй. Гэтэл хорин минутын дараа олон улсын байгууллагаас хvн ирж уулзахаар цаг авчихжээ. Яах юу байхав, байгууллагын дотоод хурал хийчихье. Харин ажилтнуудад маргааш сарын таилангаа дотоод программаар дамжуулж єг гэж зарлая, дотоод мессенжерт зарлал бичсэн нь дээр байх аа.
Уржигдар харилцагч банктай байгуулах гэрээний тєсєл "Албан бичгийн цонх" дотор байсан. Бусад гэрээ контракттай хэр нийцэж байгаа юм бол, алив нэг хараадхая байз. Ингээд л ердєє арван минутанд єнєєдрийн ажлаа тєлєвлєчихлєє, За, за э-хурал эхлэх цаг боллоо..."
Бvх зvйл ОК. Жинхэнэ удирдагч, жинхэнэ босс ингэж ажиллана. XXI зууны бизнесийн хэв маяг, загвар нэг ийм. Тэгвэл ийм электрон оффис буюу е-оffice ямар байх ёстой вэ? Ер нь е-оffice гэж юу вэ? Vvнийг Монголын ажил хэрэгч хvрээний хvмvvс э-тамгын газар хэмээн шууд л нэрлэсэн. Бараг л оносон болов уу. Office гэдэг англи vг нь албан байгууллага, албан тасалгаа, контор гэсэн утгатай ч харин энэ тохиолдолд тамгын газар гэдэг vг нэн тохиромжтой. Учир нь дээрх е-office нь албан байгууллагын, пvvс, компани, аж ахуйн нэгжvvдийн дотоод удирдлага буюу байгууллагын дотоод мэдээлэл, баримт бичиг, виртуаль хамтын ажиллагааны орчин бvрдvvлэхийг хэлж буй юм. Єєрєєр хэлбэл єнєєх бидний vргэлж ярьдаг хэмнэлт, цаг ашиглалт, ажлын бvтээмж гэдгийг нэг дор цогцоор илэрхийлж байгаа тул дэлхий ертєнц энэ хандлага руу явж байна.
Барууны IТ буюу мэдээллийн технологийн компаниудын гол єрсєлддєг программ хангамжийн хувилбарын нэг яах аргагvй энэ. Бvтээгдэхvvний vнэ єртєг ч єндєр. Учир нь байгууллагын менежментийг боловсронгуй болгох, дарга, ажилтнуудын хувийн зохион байгуулалтыг дээшлvvлэх, байгууллагын дотоод харилцааг шуурхай болгох, хэрэглээний программуудыг бащлах гээд маш олон vзvvлэлтийг нэгэн зэрэг хангах программ байдаг учир оюуны асар их хєдєлмєр шингэдэг, энэ хэрээр хамгийн vнэтэй єртєгтэй, чухал программ байдаг аж. Харин монголчууд бид ийм программ хангамжийн vнэ єртєгийг мэдэх байтугай байдгийг нь ч мэддэггvй улс. Иймээс манай Монгол хамгийн тvрvvнд vvнийг хэрэгжvvлэх ёстой орны нэг гэж би лав хувьдаа vздэг.
Нэг vеэ бодвол бичгийн машин ашигладаг байгууллага гэж бараг алга болж, бидний амьдралын хэв маягийн эрэлт, шаардлагын дагуу албан болон ахуйн хэрэгцээнд компьютерийг єргєн хэрэглэдэг болжээ. Тэгвэл компьютерийг зєвхєн бичгийн машин, хєзрийн тоглоом байдлаар ашигладаг байдлыг халж хэрэглээг шинэ тvвшинд гаргаж яагаад болохгvй гэж!
Єнєєдєр єрєєндєє компьютергvй тєрийн байгууллага, интернэтэд холбогдоогvй аж ахуйн нэгж, компани Улаанбаатарт бараг байхгvй байх. Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газраас гаргасан "Электрон Монгол"тєсєлд "...Мэдээлэл, холбооны технологийг ашиглан тєрийн тєв болон орон нутгийн байгууллагаас иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудад vзvvлэх vйлчилгээг боловсронгуй болгож, 2012 онд тєрийн vйлчилгээний 70-аас доошгvй хувийг онлайн хэлбэрт оруулсан байх,... Байгууллагууд дотооддоо интернэт байгуулж, тvvн дээр суурилсан дотоод vйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, бичиг хэрэг хєтлєлтийн явуулдаг болох (е-соllabration)" зэрэг хэд хэдэн е-оffice хєгжлийн заалтуудыг тусгасан байсан.
Харин одоо ажил хэрэг болгох л vлдлээ. Манай нэг компани тус тєслєєс ч ємнє э-оффисийн программ бvтээсэн байсныг мэдэх юм байна. Энэ программ нь тєрийн болон тєрийн бус байгууллагын мэдээллийн сан, англи-монгол, монгол-англи толь бичиг, ажилтнуудын хаяг утасны лавлах гээд жижиг юм шиг хэрнээ тун хэрэгтэй мэдээллийн баазыг суулгасан. Гэхдээ энэ систем нь анхдагч гэдэг утгаараа єнгє vзэмж, функцийн єргєн хэрэглээ, найдвартай ажиллагаа зэргийг нь тооцвол тєдий л хангалттай байж чадахгvй байгаа. Харин єнгєрсєн оноос "Интелкор" компани электрон оффиссын "ИнтелОффис" тєслєє танилцуулсан нь иж бvрэн, олон улсын стандартад дєхсєн системийг бий болгох найдвар тєрvvлээд байгаа билээ.
Э-Монголын анхны загвар, дvр терх. Сонин л сонсогдож байгаа биз дээ. Интернэт компанитай, электрон оффистой, онлайнаар Харвард, Оксфорд тєгесєн Монголын тэргvvн бизнесмен болчихвол таалагдаж байна уу? Dream come true!!! Бvх харилцаа э-хэлбэрт шилжеэн,э-арилжаа, э-vйлдвэрлэл, э-боловерол, э-иргэншил, э-заегийн газар бvхий э-ертєнц айсуй, цаана чинь!

Монголын бизнес тойм 2005-11 сар дугаар 02

_________________
ЭХ ОРОН МАНДАН БАДРАГ


Top
   
PostPosted: Nov.25.05 10:19 pm 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 12:50 am
Posts: 405
Location: ЭХ НУТГИЙН ЭЛЭГ ЗVРХДЭЭ, ХАМАГ МОНГОЛ ХАТАН ТУУЛДАА
Хамтран зээл авахад „ Анхаарах зvйлс


..Хуулиараа ямарваа нэгэн гэрээнд гарын vсэг зурна гэдэг нь "энэ гэрээнээс vvсэх vр дагаварыг хариуцна" гэсэн vг...

Сvvлийн жилvvдэд Монголын бизнесменvvд єєрсдийн vйл ажиллагаагаа єргєтгєх vvднээс єєр бусад этгээдvvдтэй хамтран зээл авах тохиолдол цєєнгvй болсон. Єєрєєр хэлбэл тухайн хvн барьцаа хєрєнгєгvй мєртлєє "бизнесийн санаатай". Тиймээс єєр нэг барьцаа хєрєнгєтэй хvний хєрєнгийг барьцаалж, тухайн хvнтэй хамтран зээл авах явдал юм. Энэ нь нийгмийн олон талт харилцааны хувьд єєртєє зохих муу vр дагаварыг тээж байдаг. Амьдрал дээр хоёр хvн хамтраад нэгнийхээ vл хєдлєх хєрєнгє буюу орон сууцыг банкны барьцаанд тавиад зээл авчихдаг. Дараа нь vйл ажиллагаагаа явуулж байгаад алдагдалтай ажиллаад ирэхээр хvний байр барьцаалж зээл авсан этгээд зугтаагаад алга болчихдог. Єєрєєр хэлбэл барьцаа тавиагvй тал нь зээлээ тєлєхєєс зайлсхийж эхэлдэг байна. Харин банк нь барьцаа тавьсан хvнийхээ орон сууцыг албадан борлуулж, хохиролоо барагдуулахаар хууль зvйн vндэслэлтэй ажлаа хийж эхэлдэг. Ийм явдал тохиолдоход ихэвчлэн барьцааны эзэн ба байраа барьцаалсан тал хохирдог бєгєєд банк ч гэсэн голчлон барьцааны эзнээс мєнгєє шаардаж, тvvнтэй л тулж ажилладаг юм.
Жишээлбэл: Иргэн Болд, Ганбат хоёр хамтарч Болдын vйлдвэрийн байрыг банкинд барьцаалж 110 сая тєгрєгийн зээлийг 5 жилийн хугацаатай авсан байна. Зээлийн гэрээнд Болд нь зээлдэгч гэж бичигдэх бєгєєд иргэн Ганбат нь хамтран хариуцагчийн хувиар гарын vсэг зурдаг. Тєд удалгvй бизнесийн vйл ажиллагаа нь муудаж, алдагдалд ороод ирэхээрээ иргэн Ганбат нь "би Энэ зээлийг аваагvй, зvгээр л хамт ажилладаг хvн нь байсан юм" хэмээж зээл тєлєхєєс зайлсхийдэг байна. Энэ тохиололд банк нь барьцаа тавиагvй хvн буюу Ганбатаас мєнгєє нэхэх нь утгагvй учраас Болдыг шvvхэд хариуцагчаар татахаас аргагvй. Энэ тохиолдолд яах вэ?
Нэгдvгээрт: Зээлийн гэрээнд Болд "зээлдэгч" гэсэн тодорхойлолттой явж байгаа ч гэсэн Ганбат нь хамтран хариуцагчаар гарын vсгээ зурсан учраас тvvнийг нь шvvхэд нотлох баримт болгох шаардлагатай. Учир нь хуулиараа ямарваа нэгэн гэрээг гарын vсэг зурна гэдэг нь "Энэ гэрээнээс vvсэх vр дагаварыг хариуцна" гэсэн vг.
Хоёдугаарт: Тухайн зээлийг авсаны дараа хамтран ажиллассан гэдгийг нотлох санхvvгийн баримтууд, ашиг хуваариласан баримт, хамтран ажиллаж байсныг нъ гэрчлэх хувь хvмvvсийг шvvхэд татаж, нотлуулах.
Гуравдугаарт: Монгол Улсын Иргэний Хуулийн 242.11-д "Хамтран хариуцагч нар нь єєрсдийн хариуцлагын хэмжээг тодорхойлж чадахгvй бол хариуцлагыг адил тэнцvv хэмжээгээр хуваарилна" гэж: заасан байгаа учраас Ганбат, Болд хоёр зээлийг 50, 50 хувиар хариуцна гэсэн vг. Тиймээс хуулийн Энэ заалтыг баръж ажиллах шаардлагатай.
Дээрх нєхцєл байдлуудыг сайн нотолсон тохиолдолд Ганбатыг хамтран хариуцагчаар татаж, зээлийн тал хувийг хариуцуулахаар шvvхийн шийдвэр гарч байсан практик байдаг учраас бидний гаргасан Энэ жишээ бизнес эрхлэгчдэд тус дэм болно гэж бодож байна.

Монголын Бизнес тойм 2005-11 сар дугаар 02

_________________
ЭХ ОРОН МАНДАН БАДРАГ


Top
   
PostPosted: Nov.25.05 10:22 pm 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 12:50 am
Posts: 405
Location: ЭХ НУТГИЙН ЭЛЭГ ЗVРХДЭЭ, ХАМАГ МОНГОЛ ХАТАН ТУУЛДАА
Цэвэр орчинд хэмнэлттэй амьдарцгаая

МYХАYТ-аас "Цэвэр орчинд хэмнэлттэй амьдарцгаая" сэдэвт уулзалтыг Монгол даатгалын байранд зохон байгууллаа.
Тус уулзалтаар МYХАYТ єєрийн гишvvн байгууллагынхаа нийгэмд тустай vйл хэргийг нь дэмжин ажиллаж ирсний баталгаа болгож бид гишvvн байгууллага болох Олон булаг трейд ХХК-ийн шинэ бvтээгдэхvvн Клеан- Коал /нүүрс цэвэрлэгч/-ийг байгальд vзvvлж буй эерэг нєлєєллийг нь єндрєєр vнэлэн энхvv уулзалтыг зохион байгуулж, гаргасан бvтээгдэхvvнийг нь сурталчлан таниулахад биечлэн оролцсон юм.
Клеан- Коал /нүүрс цэвэрлэгч/ нь нvvрсийг бvрэн шатааж, агаарт цацагдах хорт бодисын хэмжээг багасган нvvрсийг хэмнэдгээрээ ихээхэн ач холбогдолтой юм.
Олон булаг трейд компани нь тус нүүрс цэвэрлэгч бодисыг анх 2005 оны 5 сард оруулж ирэн БОЯ-ны зєвшєєрєлтэйгээр ДЦС-2-т 6-р сард 7 хоногийн, 10-р сард 1 сарын хугацаатай туршилтуудыг хийж амжилттай дуусгажээ.
МЇХАЇТ гишvvн байгууллагынхаа vйл ажиллагааг байнга дэмжин ажиллаж ирсэн билээ.

Энэхvv бодисыг БНХАУ, БНСУ орнуудад єргєн хэрэглэдэг бєгєєд манай орны нєхцєлд цахилгаан станцууд болон гэр хороололд ашиглахад нэн тохиромжтой юм.
Їнэ єртгийн хувьд харьцангуй хямд бєгєєд ашиглахад хялбар, агаарын бохирдлыг бууруулж, байгальд учруулах хор нєлєєг багасгадагаараа давуу талтай юм байна.

/Оллоо.МН/

_________________
ЭХ ОРОН МАНДАН БАДРАГ


Top
   
PostPosted: Nov.25.05 10:25 pm 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 12:50 am
Posts: 405
Location: ЭХ НУТГИЙН ЭЛЭГ ЗVРХДЭЭ, ХАМАГ МОНГОЛ ХАТАН ТУУЛДАА
“Их Монгол-800” олон улсын аялал жуулчлалын vзэсгэлэн гарна

Тулгар тєр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн єнгєрvvлэх ажлын хvрээнд хамгийн их анхаарч байгаа салбар бол аялал жуулчлал.
Энэ ч утгаараа энэ салбарын ажил vйлсийг олон нийтэд сурталчлах, илvv єргєн хvрээнд, илvv нээлттэй болгох зорилгоор Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны Аялал Жуулчлалын Бодлого Зохицуулалтын Газар, Аялал Жуулчлалын Мэдээллийн Гийчин Тєвтєй хамтран “Их Монгол-800” Аялал Жуулчлалын Олон Улсын vзэсгэлэнг зохион байгуулахаар болоод байгаа юм байна.
Yзэсгэлэн 2005 оны 12-р сарын 2-4 ний єдрvvдэд Мишээл Експо vзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах бєгєєд Монгол орны аялал жуулчлалын идэвхтэй улирал эхлэхээс ємнє тус салбарынханы ирэх жилийнхээ тєлєвлєгєє, гэрээ хэлэлцээрээ урьдчилан тєлєвлєн хийж ажиллахад чиглэгдэж буй юм.
Тvvнчлэн vзэсгэлэнгийн vеэр тур оператор, зочид буудал, жуулчны бааз болон аялал жуулчлалын чиглэлийн бvхий л vйл ажиллагаа явуулдаг тээвэр, худалдаа vйлчилгээ, хэвлэл, мэдээлэл технологи, зар сурталчилгааны гэх мэт байгууллагууд єєрсдийн vйл ажиллагаагаа сурталчлах, бvтээгдэхvvнээ борлуулах, хамтран ажиллах гэрээ байгуулах боломжоор хангагдах юм.
Yзэсгэлэнд оролцох гадаад дотоодын байгууллага, хувь хvмvvсийг бvртгэж байгаа бєгєєд одоогоор Vзэсгэлэнд Австри, БНХАУ, ОХУ, Тайваний аялал жуулчлалын байгууллагуудын тєлєєлєгчид оролцохоор урьдчилсан байдлаар мэдэгдээд байгаа юм байна.
Мєн энэ vеэр ЗТАЖЯ-аас Аялал жуулчлалын удирдах ажилтануудын зєвлєгєєнийг зохион байгуулах бєгєєд Аялал Жуулчлалын Салбарын 2005 оны шилдэг аж ахуйн нэгжvvдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

Ж.Алт
/Оллоо.МН/

_________________
ЭХ ОРОН МАНДАН БАДРАГ


Top
   
PostPosted: Nov.25.05 10:29 pm 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 12:50 am
Posts: 405
Location: ЭХ НУТГИЙН ЭЛЭГ ЗVРХДЭЭ, ХАМАГ МОНГОЛ ХАТАН ТУУЛДАА
Жилд долоон хятад тэрбумтан болж байна.
2005.11.17, Бизнес таймс

Хятадад нийгмийн давхаргуудын ялгаа ихсэж байгаа нь тус орны намын удирдлагын сэтгэлийг ноцтой түгшээж байна. Чинээлэг хятадууд хөрөнгөө арвижуулж, жилээс жилд улам баяжиж байгаа юм. Тухайлбал "Форбс" сэтгүүлд бичсэнээр сүүлийн нэг жилд БНХАУ-д тэрбумтнуудын тоо гурваас арав болж нэмэгджээ. "Citic Pacific" компанийн тэргүүн Жун Жизянь /1,64 тэрбум ам. долларын хөрөнгөтэй/ эх газрын Хятадын хамгийн баян оршин суугч болж байна. Дашрамд тэмдэглэхэд тэр саяхан Бээжингийн хувьсгалын баатруудын Бабаошанийн оршуулгын газарт оршуулсан БНХАУ-ын орлогч дарга асан "улаан капиталист" Жун Ижэнийхүү юм. Үл хөдлөх хөрөнгийн худалдаачин, 1,4 тэрбум ам. долларын херенгөтэй 46 настай Жу Мэн нь хоёрдугаар байрт оржээ. Нэг жилийн өмнө тэр энэ аравт орж байсан юм. Томоохон интернэт үйлчилгээний бизнес эрхлэгч 34 настай Дин Лэй /1,3 тэрбум ам. доллар/ жагсаалтын гуравт орсон байна. "Форбс" сэтгүүлийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор Хятадын хамгийн баян нэг зуун хүний дундаж хөрөнгө 400 сая ам. доллар байгаа нь өнгөрсөн оныхоос 38 хувиар их болжээ



Мөхөх үү, сэхэх үү. Мөдхөн мэдэгдэнэ.
2005.11.17, Бизнес таймс

Орос орон түүхийнхээ хамгийн эгзэгтэй үед ороод байна. Энэ их гүрэн ирээдүйн дэлхий ертөнцөд өөрийн эзлэх байр суурийг тодорхойлж, дахин сэргэлтийн үедээ орох уу, эсвэл бүрмөсөн сөхрөх үү гэсэн асуултыг эрин үе тавьж байна.
Одоо тус орны эрдэм шинжилгээний гол төвүүд энэ асуултын хариуг эрчимтэй хайж байна. Ийм сэдвээр енгөрсөн долоо хоногт Макро эдийн засгийн шинжилгээ, богино хугацааны прогнозын төвийн илтгэл нийтлэгджээ. "Оросын эдийн засгийн урт хугацааны хандлага" уг илтгэлд Орос орон 2020 он хүртэл явж болох дөрвөн үндсэн замыг шинжилжээ. Ирэх 15 жил бол "мөхлийн аюул, сэргэн мандлын боломж хоёрыг зэрэг бий болгох он жилүүд" гэж тус төвийн гол мэргэжилтэн Дмитрий Белоусов тэмдэглэжээ. Түүний бичсэнээр бол одоо ОХУ дэлхийн эдийн засгийн нэг туйл болж, эдийн засгийн лужир хүч болох хосгүй боломж нээгдэж байгаа гэнэ. "Ийм боломж 1990-ээд онд бараа сураггүй байсан, ийм боломж 2025 оноос ор тас хаагдаж ч болно" гэж тэр хэлэв. Ийм шалтгаан олон байгаа аж.
Нэгдүгээрт, дэлхийн эдийн засаг маш том шилжилтийн үед нэгэнт орсон бөгөөд энэ нь эрчим хүчний эх үүсвэрүүдийн ач холбогдлыг хэтрүүлэн үнэлэхэд тедийгүй газар зүй-улстөрийн бүлэглэлүүдэд ч байгаа гэнэ. Ийм агуулгатай дүгнэлт урьд өмнө нь АНУ-ын ТТГ болон дэлхийд нэртэй шинжилгээ судалгааны байгууллагуудын илтгэлд ч гарч байсан юм. Судлаачдын бодлоор Орос орон ийм шилжилтэд бэлэн байгаа аж. Мэдээж хэрэг, өнгөрсөн үеиин хэт хүчирхэг гүрнии талаар зөвхөн мөрөөдөж л болох авч өнөедөр тус орны эдийн засаг харьцангуй тогтвортой бөгөөд эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ дэлхийн зах зээлд улам өсч байгаа нь Оросын ДНБ-ий өсөлт үсрэнгүй нэмэгдэхэд нөлөөлж байна.
Үүний зэрэгцээ тус орон дэлхийн зах зээлд өрсөлдөх өөрийн давуу талуудтай: Жишээ нь эрчим хүчний, эрдэм шинжилгээний, хөдөө аж ахуйн, дамжин тээврийн боломжууд бэлхэнээ байна. Гэвч улстөрийн тогтворгүй байдал, хүн ам зүйн асуудал /төрөлт багасч нас баралт ихэссэн, хүн амын эрүүл мэнд эрс муудаж байгаа гэх мэт/, үйлдвэрлэлийн фондын элэгдэл зэрэг түгшүүр терүүлсэн асуудлууд хурцдаж байгаа юм.
Ирэх 15 жилд тус оронд гурван том хямрал нүүрлэх магадлал өндөр байна. Эхнийх нь парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль болох 2007-2008 онд бөгөөд төрийн байгууллагуудын хууль ёсны үндэс суларч, төрийн удирдлагын босоо зарчим алдагдан нийгмийн давхаргын ялгаа улам гунзгийрч, орон даяар хурцадмал байдал үүсэх ба ДХБ-д элсэхтэй холбоотойгоор шинэ зах зээлүүд нээгдэн жижиг, дунд бизнесийн байдал муудна. Хил залгаа орнуудад зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. 2011-2012 онд хүн ам хегширч, нас баралт ихсэн эрүүл мэндийн байдал доройтох учраас төрийн ачаа хүндэрч ажиллах хүчний дутагдал үүснэ.
Импортын дарамт ихэсч, хөдөө аж ахуйд үйлдвэрлэлийн элэгдэл нүүрлэх ба экспортын чадавхи буурна. Боловсрол, эрүул мэндийн салбар мэргэжилтэй боловсон хүчнээр гачигдана. 2015-2017 онд улс орны аюулгүй байдалд нэлэнхүйд нь заналхийлсэн хямрал болж сульдаж доройтсон төр засаг түүнийг эсэргүүцэх чадваргүй болсон байх болно гэж шинжээчид үзэж байна. Хүн амын эрүүл мэндийн асуудал улам хүндэрч, технологийн хоцрогдол, байгалийн нөөцийн хомсдол нөмөрнө. Тиймээс Орос орон даяар 30 хүртэл сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх магадлал байгаа ажээ.
Эдгээр хямралын өөдөөс төр засаг зохих арга хэмжээ авах нь мэдээж. Тухайлбал өрсөлдөх чадвараа ашиглан үйлдвэрлэл, дэд бүтцийг боловсронгуй болгож, хүчирхэг дунд ангийг бий болгон нийгмийн шинэчлэлийн ачааг түүний мөрөн дээр "шидэж" болно. Хөрш орнуудыг цэрэг-улстөр, эдийн засгийн холбоонд татан оруулж, рублийн нэгдсэн орон зай үүсгэж болно гэх мэт. Энэ бүхнээс үүдэн Оросын ойрын ирээдүйн хөгжлийн дөрвөн өөр замын аль нэгийг сонгох цаг тулгарлаа гэж тус орны улстөр, эдийн засгийн тэргүүлэх мэргэжилтнүүд санал нэгтэй хэлж байгаа бөгөөд одоогоор Кремлийн удирдагчдын ширээн дээр албан ёсоор тавигдаагүй байгаа тэр дөрвөн замын алийг сонгох нь тодорхойгүй байна. Энэ их гүрнээс хүсээд ч салж чадахгүй хөрш орнуудын эрдэмтэн судлаач, улстөрч, эдийн засгийн шинжээчдийн хувьд "бэлэн будаа" ямар ч гэсэн байгаа бололтой.

_________________
ЭХ ОРОН МАНДАН БАДРАГ


Top
   
PostPosted: Dec.01.05 9:48 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.04.04 5:15 pm
Posts: 4567
Ирэх жилийн төсөв, мөнгөний бодлого, үндсэн чиглэл зэрэг шахуу батлагдлаа

УИХ ирэх жилийн төсвийн хуулийг баталлаа. 2006 онд нийтдээ 851,199,781,7 мянган төгрөг төвлөрүүлж, 935,006,569,9 мянган төгрөг зарах болов. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсөв 83,6 тэрбум төгрөгийн алдагдэлтай гэсэн үг. Төсвийн алдагдал ДНБ-ний 3,4 хувьтай тэнцэж байна. Төсвийн алдагдлыг гадаадын зээл тусламж, Засгийн газрын бонд, өмч хувьчлалын орлогоос санхүүжүүлэх юм. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Р.Бадамдамдин "Монгол Үлсын төсөв ерөнхийдөө халамжийн шинжтэй. Энэ удаагийн төсөв ч үүнээс гарч чадсангүй. Шинэлэг зүйл багатай, нэг тиймхэн төсөв болсон гэдгийг УИХ-ын зарим гишүүн шүүмжилж байсан" гэж өгүүлэв. Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиран "Цаащид төсвийн алдагдлыг аль болох багасгах, бүр алдагдалгүй байлгах ёстой. Гэхдээ дэлхийн улс орнууд ямар ч алдагдалгүй төсөв багалж чадахгүй л байна. АНУ ч гэсэн тэр шүү дээ. Ирэх жил төсөв алдагдалтай гарсан ч урсгал төсөв ашигтай байгаа" гэв. Засгийн газрын анх оруулж ирсэн төсвийн төсөл дээр УИХ-ын гишүүд 41,5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх боломж байгаа гэж үзэж шийдвэрлэсэн. Ингэснээр хөрөнгө оруулалт 88,554,100,0 мянган төгрөгөөр батлагдаж байна. Ирэх онд төсвийн байгууллагын ажилчдын цалинг 20 хувиар нэмэх болов. Мөн тэтгэврийн доод хэмжээг нэмэх, зөрүүг багасгахад зориулж 22,5 тэрбумыг зарцуулна. Бас бүс нутгийн хөгжлийг дэмжих
зорилгоор УИХ-ын сонгуулийн нэг тойрогт 100 сая төгрөгийг хуваарилсан. УИХ-ын гишүүн бүр ийм хэмжээний мөнгийг
захиран зарцуулах эрхтэй болсон гэсэн үг. Гэхдээ тэд шууд бэлнээр нь тоолоод авчихгүй. Шадар сайдын төсвийн багцад орсон дээрх хөрөнгө оруулалтыг чухам юунд зарцуулах талаараа тодорхой бичсэн жагсаалт гаргаж батлуулсны дараа
тойргийнхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулах юм байна. Өнгөрсөн долоо хоногт мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бичиг баримт батлагдсан. Ингэснээр УИХ гом ажлын ард гарч байгаа хэрэг. Үндсэн чиглэлд өмнө нь тухайн онд хийж гүйцэтгэх 350-400 ажлыг нэг бүрчлэн хариуцах эзэнтэй нь жагсааж баталдаг байсан бол энэ удаад Засгийн газрын тухай хуулинд өөрчлөлт оруулах замаар энэхүү нүсэр бүтцийг багасган, ердөө л 80 арга хэмжээг оруулсан байна. Тэгвэл ирэх онд баримтлах мөнгөний бодлогын тухайд банкны зээлийн хүүг буулгах, Монгол банкны үйл ажиллагааг ил тод болгох, дотоод хяналтыг нь сайжруулах асуудлыг тусгажээ. УИХ-ын өмнө одоо татварын багц хуулийн өөрчлөлт болон Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл шийдлээ хүлээн үлдлээ.


Бизнесийн мэдээ Э.ТӨРӨӨ


Top
   
PostPosted: Dec.04.05 9:44 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.04.04 5:15 pm
Posts: 4567
Гадаадынхан хєрєнгє оруулалтаа татна хэмээн сvрдvvллээ

Ашигт, малтмалын тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулахаар Vйлдвэр, худалдааны яамныхан тєсєл боловсруулсан нь уул уурхайн салбарт хєрєнгє оруулж байгаа гадаадынхныг сандаргаж “цус харвуулах” шахаж байна.
Барууны орнуудаас хамгийн анх Канадын компаниуд Монгол орныг олж харан ашигт малтмалын хайгуулд асар их хєрєнгєє цацаж байгаа гэнэ. Тухайн орон нутагт худаг ус гаргах, сургалтын тєв, асрамжийн газар байгуулах гээд хєгжил дэвшилд нь багагvй хувь нэмэр оруулж байхад бизнесийн таатай орчныг vгvй хийхээр зvтгэж байна гэж тэд шvvмжилж байв. “Бороо гоулд”, “Айвенхоу майнз”, “QGX” зэрэг гадаадын компаниудын удирдлагууд сэтгvvлчдийг цуглуулан зовлонгоо тайлагнаж бидний эрх ашигт харшилсан хууль баталвал хєрєнгє оруулалтаа татна гэж мэдэгдэж байна. Тэд 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийг хамгийн боломжийн чамбай гэж тодорхойлж байлаа. Монгол орон уул уурхайн салбарт хєрєнгє оруулахад хамгийн таатай орон байсан ажээ. Хэрэв одоогийн хувилбараар хуульд єєрчлєлт оруулбал гадаадын хєрєнгє оруулагчдыг зугтаахаас аргагvй байдалд хvргэх гэнэ.
Арваннэгдvгээр сарын 28-ны єдєр дээрх компанийнхан тєслийн сvvлчийн хувилбарыг vзэж Vйлдвэр, худалдааны яамныхантай халз уулзалт зохиожээ. Олон улсын хамтын нийгэмлэг ч энэ тєслийг зад шvvмжилж хєрєнгє оруулалтыг зогсоох алхам хийх нь гэж дvгнэж байгааг уламжилж байв.

“Бороо гоулд” компанийн захирал Поль Корпи:
-Засгийн газраас єргєн барьж байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай тєсєл дэх зарим заалтыг хvлээн зєвшєєрч чадахгvй байна. Стратегийн ач холбогдолтой орд газарт тєр хувьцаа эзэмшихээр 15, 30, 50 гэсэн олон хувилбар ярьж байгаад “тєр 15 хувийг эзэмшинэ” гэж тєсєлдєє тусгажээ. Дэлхийн улс орнуудад тєр єєрєє хувь эзэмшигч байж бизнест хутгалдан орохоос татгалзаж зєвхєн татвар, нєхєн тєлбєрийн орлогоосоо ашиг олдог хэлбэрт шилжиж байгаа. Гэтэл Монголын засгийн газар харин ч эсрэгээрээ амлалтаасаа ухарч байна. Уул уурхайн компаниуд 2.5 хувийн нєєц ашигласны тєлбєр тєлж байгаа нь тєрд татварын дараахи ашиг хэлбэрээр 20-30 хувийн орлого оруулж байгаа. Их хєрєнгєєр эрсдэл ихтэй хайгуулын ажилхийж байхад Монголын тєр ийм шийдвэр гаргавал олон улсын тавцан дахь хєрєнгє оруулалтын нэр хvнд унана. Цаашид єєр олон томоохон ордуудыг нээх боломжгvй болгох юм.
Тєрд булаалгахын тєлєє их хэмжээний хєрєнгєєр эрсдэлтэй хайгуулыг хэн хийхийг хvсэх юм билээ. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олгох, шилжvvлэх, барьцаалахтай холбогдсон журмыг Засгийн газраас санал болгож байна. Одоо мєрдєж байгаа хуулиар бол АМГТХЭГ лиценз олгох, шилжvvлэх, барьцаалах ажиллагаанд бvртгэгчээр оролцдог. Ашигт малтмалын амин сvнс болж байгаа “тєр хувийн хэвшилтэй хэзээ ч єрсєлдєхгvй, хувийн хэвшилд, иргэддээ vйлчилнэ” гэсэн vзэл баримтлалын дагуу ажилладаг. Гэтэл дээрх єєрчлєлтийг хийснээр лицензээ авах, шилжvvлэх, барьцаалах бvртээ АМГТХЭГ-ын даргаас зєвшєєрєл авах болж байна. Энэ нь нэг хvний хувийн vзэмжээр энэ салбарын хувь заяаг шийдэхэд хvргэж байна.

-Лиценз хэдхэн аж ахуйн нэгж, иргэдэд тєвлєрч байна. Тэгэхээр vvнийг эргэн харах цаг болсон гэж бодож байна?
-Тєсєлд “Лиценз эзэмшигчтэй ашигт малтмал хайх, ашиглах vvрэг хариуцлагыг тусгасан гэрээ байгуулах”-ийг АМГТХЭГ-т зєвшєєрєхєєр тусгасан. Харин хуульд єєрчлєлт орж батлагдаагvй байхад тэр гэрээ нь єнєєдєр хэдийнэ хvчин тєгєлдєр болсон. Тvvгээр зогсохгvй гэрээний эх загвар ч батлагдсан байна. АМГТХЭГ-ын даргын гаргасан тушаалын дагуу 500-гаад лиценз эзэмшигч ийм гэрээг байгуулсан. “Байгуулаагvйг нь 2005 оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор байгуулахгvй бол” гэж айлгаж байгаа. Тэгэхээр vvнийг юу гэж ойлгох вэ? АМГТХЭГ-ын дарга ноён Л.Болд хууль зєрчсєн тушаал гаргахдаа “удахгvй УИХ Ашигт малтмалын хуульд єєрчлєлт оруулна. Тэр vед гэрээг албан ёсоор баталгаажуулж авна” гэсэн бодолтой, тvvндээ итгэлтэй болсныг нотолж байна. Ингэснээр нэг албан тушаалтны засаглал энэ салбарт бий болж тєрийн нэрээр бизнест хутгалдан орох боломж бvрдэнэ.

-Лицензийг дуудлага худалдаагаар худалдахаар тєсєлд тусгасан байгаа. Энэ нь илvv шударга юм биш vv?
-Засгийн газрын саналаар ингэж тусгасан байгаа. Ямар лицензийг дуудлагаар худалдах гээд байгаа юм. Vнийг нь хэн тогтоох вэ гэдэгт асуудлын гол учир байна. Лицензийн тєлбєрийг нэмчихвэл авсан талбайныхаа аль ашиггvй, хоосон гэж vзснээ буцаана. “Чулуу болно” гэж vзсэн хэсгээ л авч vлдэх нь ойлгомжтой. Хоосон гэдэг нь хайгуул тандалтаар нэгэнт тодорхой болж буцсан тэр талбайн лицензийн тєлєє хэн єрсєлдєх юм. Энэ нь монголчууд єєрсдєє лиценз авах боломж хаагдаж зєвхєн их мєнгєтэй цєєн этгээдэд бєєгнєрєх аюултай шvv дээ.

-Танай компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулсан учир хууль єєрчлєгдсєн ч нєлєєлєхгvй шvv дээ. Та яагаад ингэж болгоомжлоод байгаа юм бэ?
-Тогтвортой байдлын гэрээг 15 жилээр байгуулсан. Тиймээс Vйлдвэр, худалдааны яамныхан шинээр зєвшєєрєл авсан аж ахуйн нэгжид л хамаарна гэж хэлж байна лээ. Гэхдээ хуульд ийм заалтууд орчихвол байдал хvндэрнэ гэж айгаад байна л даа. Танай улсад тогтвортой байдлын гэрээ байгуулсан гурван компани л байгаа. Цаана нь єчнєєн хєрєнгєє зарж хайгуул хийсэн гадаадын хєрєнгє оруулагчдын эрх ашиг хєндєгдєж байна.

-Дэлхийн банкнаас гаргасан тайланд гадаадынханд хэтэрхий татварын хєнгєлєлт vзvvлж байна гэж тусгасан байсан. Одоо энэ байдлыг эргэж харах цаг болсон гэдэгтээ санал нийлэх vv?
-Гадаад, дотоодын гэж ялгаварлахгvй татварын хєнгєлєлт vзvvлнэ гэснийг эсэргvvцээгvй. Харин ч дэмжиж байгаа. Дэлхийн банкны тайланг vзэхэд хэрэв хєнгєлєлтийг алга болговол єєр орлуулах зvйл хийж гадаадын хєрєнгє оруулагчдыг татах нь чухал гэсэн байсан л даа.


Өнөөдрийн Монгол 2005-11-30 148 талаас харна уу.


Top
   
PostPosted: Dec.04.05 9:45 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.04.04 5:15 pm
Posts: 4567
Роберт Фридланд Монголыг өөд татах уу эсвэл...

Роберт Фридланд шоронгоос гараад Стив Жобстой /Apple Computer-ын босс/ уулзжээ. Тэр хоёр 1970-аад онд энэтхэгээр хэрхэн хэсч явсаар Орегон дахь Фридландын жимсний цэцэрлэгт найрлаж байгаад сэтгэл нь хөөрсөн Жобс өөрийнхөө компьютерийн компанийг Apple Computer хэмээн нэрлэхээр хоёр найз гар барьжээ. Энэ үйл явдал мэдээж Фридланд Орегоны нутаг дэвсгэрт байдаг хаягдсан уурхайг асар их ашиг орлоготой Galastic Resources компани болгон хувиргаж Колорадо голын голдрилыг өөрчлөн уурхайгаа руугаа урсгах 20 сая гаруй долларын төсөл хэрэгжүүлэхээс өмнө болсон хэрэг. Лабрадорт 360 сая гаруй долларын өртөгтэй диц олборлолтын компаны байгуулахаас ч өмнө болсон хэрэг. Хар тамхины наймааны хэрэг нь цагаадаж, байгаль орчинд асар их хөнөөл тарьсан тухай хэл амнаас мултарч, Forbes-ын тэрбумтнуудын жагсаалтад орохоос бүр ч өмнө болсон хэрэг. Жобс ч яахав, дэлхийд танил намтартай хүн. Харин Фридландын намтрын сүүлчийн бүлэг нь аз сорьсон зориг, ашиг орлогоороо Грекийн нутаг дэвсгэрээс том гэгдэх гадаад Монголын уудам говиос хальж байгаа нь сонин. Алт, зэс нгуулсан Оюу толгойн 52 000 ам бээр газарт олборлолт хийх лиценз авсан Фридланд эндээс 100 тэрбум долларын ашиг олно гээд байгаа юм. Үүн дээр бас нүүрс, бусад ашигт малтмалаас ч их орлого олох ёстой. Ямар ч гэсэн гэрээ хэлцэл хийх талаар гаргуун Фридланд тосөл зохиогчид, хөрөнгө оруулагчид болон тор засгийн албаны хүмүүсийг олборлогчид, зах зээлүүд, үнэт металлуудтай холбосноороо өөрийгөө алтан очир атгасан баатар уу цагаандаа гарсан луйварчин уу гэдгээ нотлон харуулах боломжтой болов. 2,7 тэрбум долларын өртөг шаардагдах энэ уурхай их говийн онгон төрхийг ор мөргүй болгохоос гадна Монголын элгээрээ хэвтсэн эдийн засгийг өндийлгөх цэнэг болох ёстой. Тэмээн сүрэгдураар бэлчиж байсан энэ газарт одоо гүн өрөмдлөгө хийж, ярайсан олон гэр барьж байна. Фридландын компани биднийг шинэ худагтай суурин газарт бууж, хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг төлөхөд тусалж байна хэмээн нутгийн малчин магтах янзтай. Хамгийн ойрын суурийн газрын дарга манай эид хогжил ундарч, Монголын анхны McDonald's баригдана гээд онгирох аястай. Фридланд өөрөө Монголыг хогжүүлж Азийн дараачийн бар болоход нь туслана гэж байна. "Ийм их баялаг дэлхий дээр сүүлийн 30 жилд олдоогүй. Бид энэ баялагийн хязгаарыг олж харж чадахгүй" гэж тэр өнгөрсөн хавар хорөнго оруулагчдад хэлж байв. Ванкуверын Ivanhoe Mines компаний захирал Фридланд хоёр дахь эхнэр Дарлөны хамт Сидней дахь жижиг харшаа зараад Хонконг, Сингапурт суурьшихаар шийдсэн ба Америк, Канадын тэлээ иргэн энэ эр одоо Сингапурын "Зууны цамхаг"-ын 37-р давхар дахь офисоосоо компаниудаа удирдаж байна. Чикагод төрсөн Фридланд Бостоны захын дүүрэгт өссөн ба коллөжид сурч байгаад 1970 оид 19 настайдаа хар тамхи худалдсан хэргээр /8000 ширхэг LSD/ Холбооны мөрдөх товчооныхонд баригдсан тухай Portland Press Herald сонинд мэдээлж байжээ.
Маш их мөнгөтэй болж чадах байсан хэрэг нь илэрч зургаан cap шоронд хоригдоод гарсныхаа дараа дахин коллөжид орж, оюутны зөвлөлд сонгогдон дарга нь хүртэл болж, Стив Жобстой танилцсан байна. Оюу Толгойд хамтарч ажилласан зарим хүн 17 сая доллар хулгайлсныг Фридландын хуульчид илрүүлсэн боловч тэр өөрөө энэ талаар ярихаас татгалзлаа. Фридландын уурхай байгаль орчинд хөнөөл учруулсан тухай нотолгоог түүний гэр бүлийнхэн няцаасан төдийгүй Колорадогийн засаг захиргааг "усан цэвэрлэгээний буруу стандарт хэрэглэж, байгаль орчныг хордуулан компанийг маань дампууруулсан" хэмээн заргалдаж байв.
Ингээд шүүх 200 сая долларын нөхөн сэргээлт хийх шийдвэр гаргасан боловч уг шийдвэр өнөө хүртэл хэрэгжээгүй, хэзээ нэгэн цагт хэрэгжих байх гэсэн найдвар ч алга байна.


2005.11.26 Бизнес таймс


Top
   
 Post subject: БИЗНЕС МЭДЭЭ
PostPosted: Dec.04.05 9:50 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.04.04 5:15 pm
Posts: 4567
Азийн таван шалгуураас монголд аль нь ч алга уу
Даваа, 9–р сарын 12

"Зах зээлийн эдийн засаг" анх хэзээ хаана vvссэн, хэн хошуучлагч, хууль нь юув гэхчлэн элдэв асуулт эдvгээ хvртэл нэг мєр болоогvй байна.
Барууны тэр хууль гээд байгааг Ази, лалынхан няцааж, оросууд бvр эсрэгээр эргvvлж, нийтээрээ хvн тєрєлхтєн анх vvсэхдээ зах зээл дагуулсан гэх нэгдсэн ойлголтоос цааш маргахыг хvсэхгvй байна. Манайхны єєрсдєє харьяалагддаг бvс нутаг, дагаж дуурайя гээд байгаа "Зvvн Азийн"-хны хувьд зах зээлд орлоо гэхэд манайхаас шал єєр хууль vйлчилж байгаа тухай дор цухас єгvvлье.
Зvvн Азийн иргэншил ба соёлын vндсэн vнэт зvйлс нь зах зээлийн харилцааг зохицуулж иржээ. Хамгийн нийтлэг тєвшинд Монголоос бусад эндхийн улс орнууд тєрийн vнэ цэн, хувь хvний эрх хийгээд хувийн эрх ашгийг захирах ёс, зєвшилцєлд хvрэхийн ач холбогдол, зєрчлєєс зайлсхийх, "нэг нvvртэй байх", ерєнхийдєє тєр нь нийгмээс дээгvvр, нийгэм нь хувь хvнээс дээгvvр гэдэг Хятадын кvнзийн сургаальд онцгой ач холбогдол єгдєг. Нэмж хэлэхэд, Зvvн Азийн ард тvмнvvдийн хувьд єєрсдийнхєє эх орны хувьсал хєгжлийг зуунаар, мянганаар авч vздэг бєгєєд урт хугацааны зорилгодоо тэргvvлэх ач холбогдол єгдєг. Тэгвэл манайхны 1990-ээд онд сонгож авсан барууны ардчилалд эрх чєлєє, тэгш байдлын идеал, ардчилал, индивидуализмыг эрхэмлэдэг сэтгэхvй давамгайлсан.
Хэрэв барууныхаар туйлширбал Азийнхан дотроо бид шууд ганцаардана. Тєр, засагтаа итгэдэггvй, тєрийн эрх мэдлийн эсрэг зогсдог, хууль тогтоох, гvйцэтгэх, шvvх засаглалын харилцан хамаарал, харилцан хязгаарлалын зарчим, єрсєлдєєнийг хєхиvлдэг, хvний эрхийг дээдэлдэг болон єнгєрснийг мартаж ирээдvйг vл ойшоон одоогийнхоо зорилгыг илvvд vздэг барууны тэр хандлага Азийнхтай зєрчилдєх нь зvй. Ийм ялгаанаас болж Азийн голлох орнуудтай топгоосон АНУ ба Европын харилцаанд онцгой vр дагавар vлдсээр єнєє хvрчээ. Жишээ нь, Япон-Америкийг авч vзье. Эдийн засгийн асуудлаар Японтой зєрчилдєж байгаа, ялангуяа Японы худалдааны хэт ашиг, Америкийн бараа, хєрєнгє оруулалтыг япончууд эсэргvvцдэгийг шийдвэрлэхээр хvчин чармайлт тавьжээ. Япон-Америкийн худалдааны хэлэлцээ нь Хvйтэн дайны vед зэвсэглэлд хяналт тавих тухай Зєвлєлт-Америкийн хэлэлцээг олон талаар санагдуулахаар байна. Худалдааны хэлэлцээ АНУ-ын хувьд зэвсэглэлийн салбарт Зєвлєлт холбоот улстай хийж байсан хэлэлцээнээс ч дор муу vр дvнтэй (бараг жил дараалан) гардаг. Учир нь гол зєрчил хоёр орны эдийн засгийн vндсэн ялгаанаас, ялангуяа аж vйлдвэржсэн хєгжингvй орнуудын дотор Японы эдийн засаг хосгvй євєрмєц байдалтайгаас болсон хэрэг, Зvvн Азийнхан бvгд Японы замаар замнаж байгаа. Харьцуулбал, аж vйлдвэрийн бvтээгдэхvvний импорт Японд ДНБ-ийхээ 3.1 хувь байдаг бол аж vйлдвэржсэн барууны бусад хєгжингvй орнуудын хувьд энэ vзvvлэлт 7.1 хувьтай. Гадаадын шууд хєрєнгє оруулалт Японд ДНБ-ий 0.7 хувь, бvр дэндvv бага хувийг эзэлдэг бол АНУ-д энэ vзvvлэлт 28.6, Европын хувьд 38.5 хувьтай. 1990-ээд оноос аж vйлдвэржсэн орнуудын дотроос ганцхан Японы тєсєв л нэмэх vзvvлэлттэй явсаар байна.
Єрнийнхєє эдиин загийн-онолын универсал хуулийн тулгадгаас огт єєрєєр Японы эдийн засаг эхнээсээ аваад эцсээ хvртэл ажиллаж байна. 1980, 1990-ээд онд Єрнийн эдийн засагчдын тооцоолсон шиг долларын ханшийн девальвац Японы худалдааны хэт ашгийг хумина гэсэн нь нотлогдоогvй. Европтой хийж буй Америкийн худалдааны алдагдлыг зvгшрvvлж чадсан бол Японтой хийж буй худалдааны алдагдалд нь олигтой vр дvн гараагvй. Иений доллартай харьцах ханшийг 100-аас доогуур тогтоолоо гэсэн чинь Японы худалдааны хэт ашиг харин ч єссєн.
Ингэснээр япончууд хvчтэй валют, худалдаан дахь хэт ашгаа тогтвортой хадгалсаар байв. Єрнийнхний эдийн засгийн сэтгэлгээгээр бол ажилгvйдэл, инфляц хоёр хоорондоо харилцан хамааралтай, энэ дагуу ажилгvйдлийн тєвшин таван хувиас доогуур байх тохиолдолд энэ нь инфляц єсєх нэг vзvvлэлт болдог. Гэтэл олон жилийн турш Японд ажилгvйдлийн тєвшин гурван хувиас доогуур, инфляцийн тєвшин 1.5 хувьтай байна. 1990-ээд он гарч байж Америкийн ч, Японы ч эдийн засагчид хоёр улсын эдийн засгийн хэвшлийн vндсэн ялгааг сая нэг олж харжээ. Сайтар хийсэн нэгэн судалгаанд, "Японы эдийн засаг Єрнийнхний логикоор явдаггvй. Барууны эдийн засагчид урьдаас яаж ч прогноз хийлээ гэсэн энгийнээр хэлбэл Японы эдийн засаг бол Єрнийнхний чєлєєт зах зээлийн эдийн засаг биш. Япончууд бол Барууны ажиглагчдыг мухардуулах, цаадуул нь урьдчилан харах тэр чадвараа гаргаж хvчрэхгvй тийм шидтэй эдийн засгийг бий болгожээ" хэмээн дvгнэжээ. Японы эдийн засгийн онцлог шинжийг хэрхэн тайлбарлах вэ? Аж vйлдвэржсэн хєгжингvй орнуудын дотроос Японы эдийн засаг євєрмєц, учир нь Японы нийгэм нь євєрмєц, Єрнийнх биш. Японы нийгэм, соёл нь Єрнийнхнєєс, ялангуяа Америкийнхаас бvр ч ялгаатай. АНУ, Японы аль алин нь бие биедээ "Эдийн засгийн Хирошима" тулгана гэдэг бараг магадлалгvй. Vvнтэй адил бусад оролдлогууд бvтэлгvйтсэн нь хоёр нийгэм дэх эдийн засгийн суурь ялгаанаас vvдэлтэй.
Энэчлэн Японыг хєгжлийн толь болгосон Ази соёлынхоо их ялгаанаас болж Барууныхантай зєрчилдєж, энэ нь цаашаа Баруун ба Азийн хоорондын хvчний харилцааны єєрчлєлтєд тусгалаа олжээ. Азичууд єєрсдийн зvгээс, "ололт амжилтаа мэдрэн тvvгээрээ ихээхэн бахархаж", "Хэрэв олон улсын ноён биш юм бол, ядаж олон улсын асрамжлагчийн" хувиар АНУ єєрсєдтэй нь эрх тэгш харилцаасай гэдэг бодлого уруу шилжжээ. Тэгээд ч АНУ-ыг олон улсын харилцаанд дор хаяж асрамжлагч, хvмvvжvvлэгч байх ёстой гэдгийг Америкийн соёлын уг мєн чанар нь єдєєдєг ба америкчуудын горьдлого Азийнхны хvсэл тэмvvллийн эсрэг байлаа.
Єргєн хvрээг хамрах олон асуудлаар Японы ба Азийн бусад лидерvvд америк хамтрагч нартаа "vгvй" гэж хэлж сурсан, заримдаа "Эндээс тонил!" гэдгээ соёлтой Ази хувилбараар илэрхийлж байлаа. 1994 онд АНУ Америкийн аж vйлдвэрийн бvтээгдэхvvнийг стратегийн зорилгоор импортлохыг Японоос шаардахад Японы Ерєнхий сайд нь эрс татгалзсан vеэс, Японы нэгэн албаны хvний хэлснээр, Япон-АНУ-ын харилцаандТалт тэрэгний анхны том сvйрэл" буюу Ази-Америкийн харилцаанд эргэлт гарах нь тэр. Австралиас Малайз, Ємнєд Солонгос хvртэлх Азийн бараг бvх орон Японы талд зогсч, Японд тавихаар тєлєвлєсєн АНУ-ын импортын шаардлагыг цуцлахыг шаардсан. Vvнтэй адил явдал Хятадад нэн тааламжтай улсын статус олгоход гарсан. Єрмийнхний хvний эрхийн vзэл баримтлалыг Азид "сохроор" хvлээн авч болохгvй хэмээн Японы Ерєнхий сайд, "Хэрэв АНУ Хятадад шахалт vзvvлбэл Номхон далайд ганцаардах эрсдлээ vvрэх болно" гэж Сингапурын Ерєнхий сайд анхааруулсан жишээ бий.
Сингапурын нийт хvн амын 76 хувь нь хятадууд, 15 хувь нь малайчууд 6а мусульманчууд, зургаан хувь йь Энэтхэгийн хиндv, сикхvvд. Єнгєрсєн vед Сингапурын Засгийн газар ард тvмэндэз "кvнзийн vнэт зvйл"-ийг, хэвшvvлэхийг оролдсон иябvх нийтээрээ англи хэл сурч, чєлєєтэй эзэмших болсон. Гэвч "Харийн vнэт зvйл, амьдралын хэв маяг" нэвтрvvлээгvй. "Сингапур хvн гэж хэн юм бэ" гэдгийн мєн чанарыг илтгэсэн Сингапурын угсаатны ба шашны нийгэмлэгvvдийн хувьд нийтлэг нь болох суурь vнэт зvйлээ олж харсан. Vvндээ "би" гэхээсээ ємнє нийгмээ дээгvvрт тавих, нийгмийн бvтцийн гол элемент болох гэр бvлээ дэмжих, гол асуудлаа хэрvvлээр бус нийтийн тохиролцоогоор шийдэх, арьс єнгєний ба шашны хvлцэл зохицлыг баримтлах, эцэст нь бие хvнийг дэмжих таван шалгуурыг мєрдєж иржээ.
Парламентын ардчилалд сингапурчууд vнэнч байна хэмээн "Нийтлэг vнэт зvйлийн" тэр тунхагт заасан хэрнээ улстєрийн vнэт зvйл дотроос тэр заалтаа хасчээ. "Сингапур бол бvх чухал харилцаагаараа Азийн нийгэм мєн, тиймээрээ ч vлдэх ёстой" хэмээн Засгийн газар нь иргэддээ ойлгуулдаг.
Єєрєєр хэлбэл, Японы "гvргэр", Хятадын "ажилч хичээнгvй", Сингапурын таван шалгуурыг нэгтгээд "Зvvн Азийн эдийн засгийн соёл" гэдэг байна. Харин манайд эдгээрээс юу нь бий бол?

Д.ОДБАЯР


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.05 8:50 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:35 am
Posts: 66
Location: Front of you
Дэлхийн улс орон бүс нутгийг хамран улам интеграчлагдах, глобалчлагдах шинж чанартай болж, ИНТЕРНЕТ улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөөлж байгааг бид бүхэн харсаар байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дээр интернет сүлжээнд жилд дунджаар 150 сая хэрэглэгч шинээр холбогдож байгаа, 300 гаруй миллиард долларын бүтээгдэхүүн электрон худалдаагаар борлогдсон зэрэг худалдаа, бизнесийн салбарт дэвшил гарч байна.
Асар уудам нутагтай, хүн ам сийрэг суурьшсан, дэд бүтцийн хөгжил сул хөгжсөн, далайд гарцгүй манай орны хувьд мэдээллийн сүлжээ, электрон худалдааг хөгжүүлснээр түгжигдмэл байдлаасаа гарч дэлхийн улс орнуудтай бизнесийн харьцаагаа хөгжүүлэх, өөрийн үйл ажиллагааг дэлхий дахинд сурталчилан таниулах, бизнесийн хамтрагч, хөрөнгө оруулагч түнштэй болох боломж нээгдэх юм.
Монгол улсын Засгийн газраас мэдээллийн сүлжээ, электрон худалдааг хөгжүүлэх талаар “Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд үйлчлэх мэдээллийн бааз, сүлжээг байгуулах”, “Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх” тухай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд интернет хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, гэр орондоо сууж байгаад дэлхий дахинтай холбогдох нөхцөл бүрдэж байна.
Үйлдвэр, худалдааны яамнаас анх удаа Монголын мэдээлэл, арилжаа, сурталчилгааны http://www.mongoliatrade.mn веб сайтыг хийж гүйцэтгээд байгаа бөгөөд ингэснээр Монгол улсын брэнд бүтээгдэхүүн, бизнесийг дэлхийн дахинд сурталчилан таниулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд татах, интернет худалдаа явуулах орчинг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдэд зориулагдсан мэдээ, мэдээллээр хангах нөхцөлүүд бүрдээд байна.
Монголын мэдээлэл, арилжаа, сурталчилгааны http://www.mongoliatrade.mn веб сайтад өөрийн компанийн танилцуулга, мэдээлэл, рекламаа байршуулснаар компаниудад зардлаа хэмнэх, өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, дэлхийд гарцтай болж ашиг орлогоо нэмэгүүлэх зэрэг сайхан боломж гарч, жижиг чулуугаар том чулууг хөдөлгөх боломж бүрдэж байна.
Энэхүү вебсайтын онцлог шинж чанар нь:
- Мэдээлэл, арилжааны анхдагч вебсайт
-
Энэхүү вэб сайтын мэдээллийн баазыг улам баяжуулан Монголын аж ахуйн нэгжүүдийн бизнесийг хөнгөвчлөх, өргөтгөхөд уг яамны “Бөөний худалдааны сүлжээ” төслийн нэгж, үйлдвэрлэгч, худалдаачид, банк, санхүүгийн болон тээвэр зууч, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэх байна.
Та бүхнийг Үйлдвэр, худалдааны яамны мэдээлэл, арилжааны http://www.mongoliatrade.mn вэбсайтад мэдээлэлээ байршуулан, үйл ажиллагаагаа сурталчилах талаар хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Цаашид тус вэбсайтыг өргөтгөн бүс нутгийн үзэл баримтлал, худалдааны чөлөөт бүс, аж үйлдвэрийн парк, мэдээллийн сүлжээний талаар баримтлаж буй Засгийн газрын бусад бодлогуудтай нягт уялдуулан эхний шатанд бүсийн төвийн байгууллага, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн мэдээллүүдийг оруулахад анхаарлаа хандуулан ажиллах нь чухал байна.
Монголын ард түмэн, бизнес эрхлэгчдэдээ шинэ жилийн баярын мэндчилээг дэвшүүлэн, үйлс тань бүтэж, ашиг тань нэмэгдэж, өлзий буян дэлгэрч байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
САЙД С.БАТБОЛД

_________________
God Bless Mongolia....


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.05 8:58 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:35 am
Posts: 66
Location: Front of you
Гадаадын хєрєнгє оруулалт

Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2002 оны статистик їзїїлэлтээр гадаадын шууд хєрєнгє оруулалт /ГШХО/ нийтдээ 205.2 сая ам.доллар болсон нь ємнєх 2001 оноос 32.7 сая ам.доллараар, 2000 оноос 79.2 сая ам.доллараар тус тус илїї байна. ГХШО сїїлийн дєрвєн жилд тогтвортой нэмэгдэж байгаа сїїлийн жилїїдэд Монгол улсын Засгийн газраас ГШХО-ыг тїлхїї татах зорилт тавин энэ чиглэлээр олон арга хэмжээ авч ажилласны їр дїн мєн гэж Гадаадын хєрєнгє оруулалт, гадаад худалдааны агентлагийн дарга Б.Ганзориг їзэж байна. Засгийн газраас авч хэрэгжїїлсэн олон арга хэмжээнээс хоёр зїйлийг ноён Б.Ганзориг онцлон дурдаж байгаа юм. Нэгдїгээрт, 2002 оныг Хєрєнгє оруулалтыг дэмжих болгон зарлаж энэ жилийн хїрээнд гадаадын хєрєнгє оруулалтын эрх зїйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр, хєрєнгє оруулалтын орчин, боломж, нєхцлийг сурталчлах, хєрєнгє оруулалтыг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд хийгдсэн байна. Тухайлбал, “Гадаадын хєрєнгє оруулалтын тухай хууль”, “Чєлєєт бїсийн тухай ерєнхий хууль”, “Ашигт малтмалын тухай хууль”, “Экспортыг дэмжих тухай хууль”, “Газрын тухай хууль”, “Газрын тєлбєрийн тухай хууль”, “Vнэт цаасны тухай хууль” зэрэг нийт 13 хуулинд нэмэлт єєрчлєлт оруулж, шинэчлэн найруулсан нь хєрєнгє оруулалтын илїї таатай орчин бий болгожээ. Хоёрдугаарт, хєрєнгє оруулагчдад чирэгдэл учруулж байсан хїчин зїйлсийн нэг болох бизнесийн їйл ажиллагаа эрхлэхэд олгогддог 600 гаруй тєрлийн тусгай зєвшєєрлийг багасган онцгойлон їзсэн 87 тєрлийн їйл ажиллагаанд олгодгоос бусад зєвшєєрлийг хїчингїй болгосон нь хєрєнгє оруулалтыг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой болсон гэж Б.Ганзориг хэллээ.

Монгол улсын Засгийн газраас гадаадын хєрєнгє оруулалтын тэргїїлэх салбараар уул уурхай, хєдєє аж ахуйн боловсруулах їйлдвэр болон аялал жуулчлал хэмээн тодорхойлоод байгаа юм. ?їнээс гадна сїїлийн жилїїдэд Засгийн газраас мэдээлэл, технологийн салбарт єндєр ач холбогдол єгч байгааг ноён Б.Ганзориг тэмдэглэж байна. Гадаадын хєрєнгє оруулалтын тэргїїлэх салбар дотроо уул уурхай, газрын тосны салбар дахь гадаадын хєрєнгє оруулалт їлэмж нэмэгдэж, нийт хєрєнгє оруулалтын 48.5 хувийг эзлэх болоод байна. Монголын ашигт малтмалын их нєєц, тэр дундаа сїїлийн жилїїдэд нєєц нь тогтоогдоод байгаа Оюу толгой зэрэг орд газруудын улмаас уул уурхайн салбар нь гадаадын хєрєнгє оруулагчдын сонирхлыг эрхгїй татаж байгаа юм. 1990 оноос хойш 2003 оны эцэс хїртэл Монгол улсад дэлхийн 73 орноос 3042 компани 20 салбарт нэг тэрбум орчим ам.долларын хєрєнгє оруулсаны 462.076 ам.доллар буюу бараг тал хувь нь уул уурхай, газрын тосны салбарт оржээ. Удаад нь 128.466 ам.доллар худалдаа, нийтийн хоолны салбарт, 83.338 ам.доллар хєнгєн їйлдвэрт, харин їїний дараа дєрєвт тэргїїлэх салбараар тодорхойлсон мал аж ахуйн гаралтай тїїхий эд боловсруулах їйлдвэрт 50.267 ам.доллар орсон байна. ?єрєєр хэлбэл, нийт хєрєнгє оруулалтын 5.4 хувь нь хєдєє аж ахуй болон мал аж ахуйн гаралтай тїїхий эд боловсруулах салбарт орсон байгаа нь 48.5 хувийг эзэлж байгаа уул уурхайтай харьцуулахад дэндїї бага байна. Аялал жуулчлалын салбарын тухайд бїр бага 1.5 хувийг эзэлж байгаа юм.

Энэхїї зєрєєтэй байдлыг ноён Б.Ганзоригоос тодруулахад “энэ нь хєрєнгє оуулагчдыг маш муу татаж байна, хэн ч сонирхохгїй байна гэсэн їг биш” хэмээн їзэж байна. “Мэдээж адилхан бїх салбаруудын боломж, нєхцлийг сурталчлан таниулж, бїр тусгайлан ганц салбарыг сурталчлах ажлыг хїртэл зохион байгуулж байна. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Хєдєє аж ахуйн салбарт хєрєнгє оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Мєн гадаад улс орнуудад Монголд зочлох жилийн сурталчилгааны єдєрлєг арга хэмжээг зохион байгуулж байна. Харин энэ хоёр салбар маань уул уурхайн салбар шиг асар их хэмжээний хєрєнгє мєнгє шаарддаггїйгээрээ ялгаатай ч ашиг нь ялгаагїй л экспортолсон бараанаас эсвэл айлчилж ирж байгаа жуулчдаас орж ирдэг” гэж Б.Ганзориг хэллээ.

Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хєрєнгє оруулалт цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг Гадаадын хєрєнгє оруулалт, гадаад худалдааны агентлаг тэмдэглэж байна. Энэ нь Зїїн ємнєд Ази, Зїїн хойл Азид ГШХО-ын урсгал нэмэгдэж байгаа хандлагатай ижил байна. НVБ-ын Худалдаа, хєгжлийн бага хурал /UNCTAD/-аас гадаадын хєрєнгє оруулттай холбоотой їзїїлэлтээр хэд хэдэн жагсаалт гаргадаг бєгєєд энэ жагсаалтад бичигдэх Монгол улсын нэр улам дээшилсээр байгаа ажээ. Жишээ нь, тухайн улс орны хїлээн авсан ГШХО-ын харьцангуй хэмжээг дэлхийн ДНБ-д оруулсан хувьд харьцуулан тухайн улс орны ГШХО-ыг хїлээн авах їзїїлэлтийг гаргадаг байна. Монгол улс 1991-1993 онд энэ жагсаалтын 79-д, 1993-1995 онд 76-д, 1995-1997 онд 67, 1997-1999 онд 73, 1999-2001 онд 48-д бичигдсэн байна. Мєн тухайн орны ДНБ-ий бодит єсєлт, нэг хїнд ногдох ДНБ, нийт экспорт, 1000 хїнд ногдох телефон утасны шугам, гар утасны тоо, арилжааны цахилгаан эрчим хїч хэрэглэх тївшин, оюутны тоо, байгалийн баялгаа экспортолж байгаа болон электроникийн эд анги, автомашин импортолж байгаа байдал, судалгаа шинжилгээнд гаргаж байгаа зардал, ажил їйлчилгээний экспорт, ГШХО-ын хэмжээ зэргийг харгалзан улс орны ГШХО орох чадавхийн индексийг тодорхойлдог. Энэ жагсаалтад Монгол улс 1991-1993 онд 92-т, 1993-1995 онд 84-т, 1995-1997 онд 78-д, 1997-1999 онд 67-д, 1999-2001 онд 69-д бичигдэх болж арван жилийн ємнєхтэй харьцуулахад 23 пунктээр дээшилсэн байна. Энэхїї ГШХО-ын їзїїлэлтийн болон чадавхийн индексээр тухайн улс орны ГШХО-ын чадавхийг тодорхойлдог бєгєєд 1993-1995 онд энэ ангиллын сїїлд бичигдэж байсан Монгол улс 1999-2001 онд ГШХО-ын єндєр чадавхтай гэсэн ангилалд багтах болоод байгаа юм.

Vїний зэрэгцээгээр гадаадын хєрєнгє оруулалттай компани байгуулахыг Гадаадын хєрєнгє оруулалтын тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулахаас ємнє 60 хоногт шийддэг байсан бол хууль нэмэлт єєрчлєлт орсноор хуулийн дагуу 14 хоногийн хугацаанд шийддэг болсон. Хэдий 14 хоног гэж байгаа ч гадаадын хєрєнгє оруулалт, гадаад худалдааны агентлагийн хєрєнгє оруулагчдад їйлчилгээ їзїїлдэг нэг цэгийн їйлчилгээний тєв нь гурав хоногийн дотор хурдан шуурхай їйлчлэн шийдэж єгдєг болсон нь ихээхэн ач холбогдолтой болжээ.
Мэдээж хєрєнгє оруулагчдын зїгээс гомдол саналыг тавьдаг бєгєєд эдгээрээс хамгийн тїгээмэл нь їйлдвэрлэл, їйлчилгээ эрхэлдэг гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжїїдийн зїгээс шат дараалсан хяналт шалгалт байнга ирдэг тухай гомдол байдаг гэж ноён Б.Ганзориг хэллээ.

ГШХО-ын Монгол Улсын эдийн засагт тодорхой їр нєлєє їзїїлж байгааг дараах тоонууд гэрчилж байна. Гадаадын хєрєнгє оруулалттай компаниуд нь єссєн дїнгээр 70 гаруй мянган ажлын байр бий болгож, менежер, мэргэжилтнїїдийн ажлын байранд 3000 орчим гадаадын хїн ажиллаж монгол ажилчдын мэргэжил дадлагыг дээшлїїлж байна. 2002 онд гадаадын хєрєнгє оруулалттай компаниуд монголын нийт экспортын 42 хувийг гїйцэтгэсэн бєгєєд тэдний тєсєвт оруулж байгаа татварын орлогын хэмжээ нэмэгдсээр байна. ?ндэсний татварын ерєнхий газрын мэдээгээр 2002 онд гадаадын хєрєнгє оруулалттай компаниуд нийтдээ 37.3 тэрбум тєгрєгийн татвар тєлсєн байна. Монголд хєрєнгє оруулж байгаа компаниудын улс орноор нь жагсаавал эхний байрт БНХАУ орж байна. Удаад нь Зїїн хойд Ази, Хойд Америкийн компаниуд орж байна. Тухайлбал, хєрєнгє оруулагчдын 37.9 хувь нь БНХАУ-ын компаниуд байгаа бол, Канад улс 13.2 хувиар, АНУ 11.4 хувиар, БНСУ 8.1 хувиар, Япон 6.0 хувиар, ОХУ 3.3 хувиар тус тус удаалж байна. Энэ нь газрын тосны хєрєнгє оруулалтыг тооцсон їзїїлэлт юм.

Гадаадын хєрєнгє оруулалт, гадаад худалдааны агентлагт бїртгэгдсэн нийт 3042 компаниас 60.4 хувь нь хамтарсан, їлдэх 39.6 хувь нь гадаадын 100 хувийн хєрєнгє оруулалтын хэлбэртэй байна. Байршлын хувьд авч їзвэл нийт бїртгэгдсэн хєрєнгє оруулалтын 95.6 хувь Улаанбаатар хотод, їлдэх 4.4 хувь нь буюу 43.7 сая орчим ам.доллар нь хєдєє орон нутагт ногдож байна.

Тус агентлагийн хийсэн тєлєв байдлын тооцоогоор энэ онд уул уурхайн Камеко голд, Айвенхое Майнз, Плэйсэр доме зэрэг компаниудын Монголын геологи, уул уурхайн салбарыг сонирхох сонирхол нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэргїїлэх хєрєнгє оруулагчдын жагсаалтад єєрчлєлт гарч Хойд Америкийн хєрєнгє оруулагчид тэргїїлж болохоор байгаа ажээ. Мєн тус агентлагийн Дунд хугацааны стратеги тєсєєллєєр 2005-006 онд нийтдээ хагас тэрбум ам.долларын ГШХО-ыг уул уурхай, дэд бїтцийн салбар татахаар байгаа юм байна. Мєн Монгол улсын иргэнд газар ємчлїїлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр барилгын салбарт дахь хєрєнгє оруулалт нэмэгдэж байна.

_________________
God Bless Mongolia....


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.05 9:06 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:35 am
Posts: 66
Location: Front of you
Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал


1. Улсын нэгдсэн тєсєв

2004 оны урьдчилсан гvйцэтгэлээр улсын нэгдсэн тєсвийн нийт орлого, тусламжийн дvн 692.8 тэрбум тєгрєг, нийт зарлага ба эргэж тєлєгдєх цэвэр зээл 717.3 тэрбум тєгрєг болж, нийт тэнцэл 24.5 тэрбум тєгрєгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн тєсвийн урсгал орлого 685.9 тэрбум тєгрєг, урсгал зардал 525.8 тэрбум тєгрєг болж, урсгал тэнцэл 160.1 тэрбум тєгрєгийн ашигтай гарч байна. Татварын нийт орлого єнгєрсєн оныхоос 37.5 хувиар, гадаад худалдааны татварын орлого 37.0 хувиар, нэмэгдсэн єртгийн албан татвар 33.5 хувиар, онцгой албан татвар 19.9 хувиар тус тус єсєв.

_________________
God Bless Mongolia....


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.05 9:07 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:35 am
Posts: 66
Location: Front of you
2. Мєнгє, зээл, vнэт цаасны зах зээл


Монголбанкны мэдээгээр 2004 оны 11 дугээр сарын эцсийн байдлаар мєнгєний нийлvvлэлт (М2) 839.5 тэрбум тєгрєг болж, єнгєрсєн оны мєн vеийнхээс 33.8 хувиар, ємнєх сараас 1.0 хувиар єссєн байна. Энэ оны 11 дvгээр сарын эцэст гvйлгээнд байгаа бэлэн мєнгє ємнєх сартай харьцуулахад 4.5 хувиар буюу 7.8 тэрбум тєгрєгєєр буурч, гадаад валютын хадгаламж 5.9 хувиар буюу 18.4 тэрбум тєгрєгєєр, иргэд байгууллагын тєгрєгийн хугацаат хадгаламж 1.1 хувиар буюу 3.1 тэрбум тєгрєгєєр тус тус єссєн байна. 2004 оны 11 дvгээр сарын эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн єрийн vлдэгдэл ємнєх сараас 2.9 хувиар єсч, 592.0 тэрбум тєгрєгт хvрсэнийг бvтцээр нь авч vзвэл улсын секторынх 7.9 хувиар буурч, харин хувийн болон бусад секторынх 3.7 болон 7.9 хувиар тус тус єссєн байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн єрийн vлдэгдэл 4.7 хувиар, найдваргvй зээлийнх 1.5 хувиар тус бvр буурсан нь чанаргvй зээл дvнгээрээ 2.7 хувиар буурахад нєлєєлсєн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргvй зээл 56.6 тэрбум тєгрєгт хvрсэн нь нийт зээлийн єрийн vлдэгдлийн 9.6 хувийг эзэлж байна.
Монголын хєрєнгийн биржийн мэдээгээр 2004 оны 12 дугаар сард vнэт цаасны арилжаа 23 удаа явагдлаа. Нийт 1306.8 мянган ширхэг vнэт цаас арилжиж, 1189.0 сая тєгрєгийн гvйлгээ хийсэн байна. ємнєх сартай харьцуулахад арилжигдсан vнэт цаасны тоо 14.8 хувиар, гvйлгээний хэмжээ 15.9 дахин єссєн байна. ТОР-20 дундаж индекс 12 дугаар сард 590.7 болж ємнєх сараас 32.3 пунктээр буурчээ.

_________________
God Bless Mongolia....


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.05 9:08 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:35 am
Posts: 66
Location: Front of you
3. Хэрэглээний vнийн индекс


2004 оны 12 дугаар сард хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ, тариф 2000 оны 12 дугаар сартай (суурь vетэй) харьцуулахад 27.5 хувь ємнєх оны жилийн эцсийнхээс 11.0 хувь, ємнєх сараас 0.9 хувиар тус тус єссєн байна. 2004 оны 12 дугаар сард ємнєх сартай харьцуулахад хvнсний барааны бvлгийн vнэ дvнгээрээ 2.8 хувиар єссєн нь ерєнхий индекс 0.9 хувиар єсєхєд нєлєєлжээ. Тvvнчлэн хувцас, гутал, бєс бараа, бусад бараа, vйлчилгээний бvлгийн vнэ дvнгээрээ 0.2-0.6 хувиар єссєн байна. Орон сууц, тvлш, цахилгаан, гэр ахуйн бараа, тээвэр, холбооны vйлчилгээний бvлгийн дvн 0.5-2.8 хувиар буурсан ба эм тариа, эмнэлгийн vйлчилгээ, соёл, боловсролын бараа, vйлчилгээний бvлгийн vнэ тогтвортой байлаа. 2004 оны 12 дугаар сард хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ, тариф ємнєх сартай харьцуулахад Говь-Алтай, Завхан, Увс аймгуудад 0.2-1.7 хувиар буурч, Булган аймагт тогтвортой, бусад аймгуудад 0.1-4.2 хувиар єссєн байна.

_________________
God Bless Mongolia....


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.05 9:09 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:35 am
Posts: 66
Location: Front of you
4. Гадаад худалдаа


2004 оны урьдчилсан гvйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 1864.9 сая ам.доллар, vvнээс экспорт 853.3 сая, импорт 1011.6 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 158.3 сая ам.долларын алдагдалтай гарав. Гадаад худалдааны алдагдал єнгєрсєн оноос 26.8 сая ам.доллараар багаслаа. Нийт бараа эргэлт єнгєрсєн оноос 31.6 хувиар єссєний дотор экспорт 38.5 хувиар, импорт 26.3 хувиар тус тус єсєв. Экспортын дvнд єндєр хувийн жин эзэлдэг эрдэс бvтээгдэхvvний экспорт єнгєрсєн онтой харьцуулахад 132.0 сая ам.доллараар, нэхмэл, нэхмэл бvтээгдэхvvн 29.2 сая ам.доллараар, vнэт ба хагас vнэт чулуу, металл гоёлын зvйлс 100.0 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспорт єсєхєд голлон нєлєєлєв. Харин тvvхий болон боловсруулсан арьс, шир, ангийн vс эдгээрээр хийсэн эдлэлийн экспорт 32.3 сая ам.доллараар, мал, амьтад тэдгээрээс гаралтай бvтээгдэхvvн 4.5 сая ам.доллараар тус тус буурчээ.
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ єнгєрсєн оноос 1.1 хувиар буурч, харин vнийн дvн нь 73.7 хувиар єссєн байна. 2003 онд нэг тонн зэсийн баяжмалын vнэ дунджаар 287.7 ам.доллар байсан бол 2004 онд 505.4 ам.доллар болж, 75.7 хувиар єссєн байна. Импортын дvнд єндєр хувийн жин эзэлдэг машин, механик тєхєєрємж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт єнгєрсєн оноос 33.5 сая ам.доллараар, эрдэс бvтээгдэхvvний импорт 64.8 сая ам.доллараар, нэхмэл болон нэхмэл бvтээгдэхvvний импорт 17.4 сая ам.доллараар, ургамлын гаралтай бvтээгдэхvvний импорт 31.4 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 16.8 сая ам.доллараар тус тус єссєн нь импортын єсєлтєнд голлон нєлєєлєв.

_________________
God Bless Mongolia....


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.05 9:11 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:35 am
Posts: 66
Location: Front of you
5. Аж vйлдвэр


2004 онд аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэл 1995 оны зэрэгцvvлэх vнээр 312.6 тэрбум тєгрєг болж, єнгєрсєн оныхоос 36.0 тэрбум тєгрєг буюу 13.0 хувиар єссєн байна. єнгєрсєн онтой харьцуулахад цахилгаан эрчим хvч, дулаан, уур vйлдвэрлэл, ус ариутгал усан хангамж, нvvрс олборлолт, газрын тос, шатдаг хий олборлолт, металлын хvдэр олборлолт, хvнсний бvтээгдэхvvн, ундаа vйлдвэрлэл, нэхмэлийн vйлдвэрлэл, цаас, цаасан бvтээгдэхvvн vйлдвэрлэл, химийн бvтээгдэхvvн vйлдвэрлэл, тємрийн vйлдвэрлэл, машин тоног тєхєєрємжєєс бусад тємєр эдлэл vйлдвэрлэл, мебель тавилга vйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бvтээгдэхvvн vйлдвэрлэл зэрэг салбаруудын vйлдвэрлэл 2.5 хувиас 2.5 дахин єсч, харин бусад ашигт малтмал олборлолт, хувцас vйлдвэрлэл, vслэг арьс боловсруулалт, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал vйлдвэрлэл, мод, модон эдлэл vйлдвэрлэл, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх vйл ажиллагаа, тємєрлєг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл vйлдвэрлэл, радио, телевизор, холбооны хэрэгсэл vйлдвэрлэл, эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжvvр, хараа зvйн хэрэгсэл, цаг vйлдвэрлэл зэрэг салбаруудын vйлдвэрлэл 1.2-94.1 хувиар тус тус буурсан байна.
Аж vйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн 256 бvтээгдэхvvнийг єнгєрсєн оны мєн vетэй харьцуулбал 102 нэрийн бvтээгдэхvvний vйлдвэрлэл єсч, 154 нэрийн бvтээгдэхvvний vйлдвэрлэл буурсан байна. єнгєрсєн онтой харьцуулбал аж vйлдвэрийн гол нэр тєрлийн бvтээгдэхvvнээс цахилгаан эрчим хvч, дулааны эрчим хvч, тvгээсэн цэвэр ус, нvvрс, газрын тос, зэсийн баяжмал металл агуулгаараа, алт, катодын зэс, металл бэлдэц, металл цувимал, угаасан ноос, тэмээний ноосон хєнжил, ээрсэн утас, сvлжмэл эдлэл, ном, лаа, спирт, архи, дарс, пиво, амтат ус ундаа, талх, нарийн боов, жигнэмэг, гоймон зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл єсч, харин молибдений баяжмал, металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмал, цемент, шохой, улаан тоосго, тємєр замын дэр мод, барилгын хаалга цонх, савхин гутал, ботник, эсгий, малын мах, єлєн гэдэс, хvнсний давс, нэг удаагийн тариур, шингэн эм зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл буурсан байна. 2004 онд аж vйлдвэрийн салбарын дvнгээр 1175.9 тэрбум тєгрєгийн (оны дvнгээр) бvтээгдэхvvнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.

_________________
God Bless Mongolia....


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.05 9:28 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:35 am
Posts: 66
Location: Front of you
Аялал жуулчлалын салбар даатгалын хамгаалалттай боллоо


Сvvлийн жилvvдэд аялал жуулчлалын салбар маш хурдацтайгаар урагш хєгжиж, Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа явдалд засгийн газар онцгойлон ач холбогдол єгч энэ салбрыг яамтай болгон 2005 оныг аялал жуулчлалын жил болгож “ Discover 2005” жилийн ажлыг зарласан билээ. Энэхvv vйл явдлыг даатгалын салбрын тэргvvлэх компанийнхаа хувьд Монгол даатгал компани соргогоор хvлээн авч уг салбарт олон улсын жишигт нийцсэн даатгалын vйлчилгээг vзvvлэх болоод байна.

Зvvн ємнєд азийг нэрвэсэн цунамигаас vvдэн дэлхийн аялал жуулчлалын бvсийн ажиглагчид Монголыг газар зvйн байршлын хувьд харьцангуй аюул багатай гэж дvгнэсэн явдал нь аялал жуулчлалын зах зээлийг тодорхой хэмжээгээр єсгєх таатай боломжийг олгож байна.

Иймд Монгол улсын аялал жуулчлалын салбар олон улсын стандартад нийцсэн vйлчилгээг vзvvлэх, жуулчдын аюулгvй байдлыг хангах тал дээр тухайн салбрыг дэмжих vйлчилгээ vзvvлдэг салбар, тухайлбал даатгалын салбартай хамтран ажиллах шаардлагатай болж байгаа билээ.

Аялал жуулчлалын салбарт даатгалын хамгаалалтыг нэвтрvvлснээр олон улсын аялал жуулчлалын зах зээл дэх Монгол улсын байр суурь, нэр хvндийг улам баталгаажуулна гэж vзсэний vндсэн дээр Монгол даатгал компани Берлин хотноо жил бvр уламжлал болон зохиогддог олон улсын аялал жуулчлалын vзэсгэлэн яармагт Монгол улсыг тєлєєлєн оролцох компаниудад хєрєнгє оруулалт хийсэн тєдийгvй єєрийн компаниас даатгалын мэргэжилтнvvдээ оролцууллаа.

Жил бvр уламжлал болон Берлин хотноо зохиогддог Олон Улсын Аялал Жуулчлалын Vзэсгэлэн Яармагт Монголоос нийт 10 гаруй компани оролцож Европоос Монголд аялах жуулчидтай гэрээ хэлэлцээрийг амжилттай хийлээ.
Энэхvv дэлхийн хамгийн том аялал, жуулчлалын vзэсгэлэн яармагт даатгалын компани оролцсон явдал нь онцлог vйл явдал болсон тухай олон улсын аялал жуулчлалын ажиглагч нар уг арга хэмжээний vеэр онцлон тэмдэглэсэн. Даатгагдсан аялал жуулчлал Монголд хєгжиж байна гэдэг мэдээллийг гадны улс орон, жуулчдад єгєх нь манай улс руу ирэх жуулчдын тоо єсєхєд чухал хvчин зvйл болж байгаа юм.

3 сарын эхээр Улаанбаатар хотноо аялал жуулчлалын салбарынхан хуран чуулахдаа vйлчилгээний чанарыг сайжруулах, vйлчилгээний стандартыг тогтоох талаар чухалчлан ярилцсан бєгєєд жуулчны аюулгvй байдлыг хангах асуудалыг хєндєж ярилцсан. Харийн жуулчныг нутагтаа урьж ирvvлээд байгалийн сайханд нvvдлийн соёл иргэншил, монгол ахуйгаа сонирхуулаад буцаах гэдэг сайхан хэрэг ч vvний цаана хvний амь нас, эрvvл мэнд, эд хєрєнгийн ємнє хариуцлага хvлээж авч байгаагаа аялал жуулчлалынхан маань ухамсарлаж, аливаа учирч болзошгvй эрсдлээс урьдчилан даатгуулснаар энэ бизнест сэтгэл амар хєл тавих нь нэн чухал шаардлагатай болоод байна.

Жуулчдад даатгалын баталгаатай, шуурхай vйлчилгээ vзvvлэх нь тэдний амгалан тайван аялах итгэлийг нэмэгдvvлснээр ирэх жуулчдын тоо олширч аялал жуулчлалын салбар хєгжих нэгэн чухал нєхцєл болж єгч байгаа юм. Энэхvv таатай нєхцєл, бололцоог бvрдvvлэх vvднээс Монгол даатгал компани анх удаа даатгалын салбарыг тєлєєлєн оролцсноор дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр тэргvvлэх байр суурьтай ажилладаг Европын аялал жуулчлалын даатгалын институттэй хамтран ажиллахаар боллоо.

Монгол даатгал компанийн аялал жуулчлалын салбарт хийж буй энэхvv санал, санаачлагыг дэмжин яармагын vеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр Монгол Улсыг тєлєєлєн Зам тээвэр, аялал жуулчлалын яамны зєвлєх хатагтай Сарантунгалагын тавьсан илтгэлд аялал жуулчлалын салбар даатгалын хамгаалалтай болж буй тухай дурьдсан явдлыг дэлхийн аялал жуулчлалынхан таатай хvлээн авлаа.

Монгол даатгал компани Европын аялал жуулчлалын даатгалын институттэй хамтран ажилласнаар Монголд зорчиж буй жуулчид тєдийгvй гадаадад зорчиж буй Монгол иргэдийн амь нас эрvvл мэндын аюулгvй байдлыг хангана. Єєрєєр хэлбэл Монгол даатгалын vйлчилгээг авсан иргэн дэлхийн аль ч улс оронд зорчин явахдаа Монгол даатгалаас олгосон даатгалын баталгаагаар эмнэлэг, эмчийн vйлчилгээг авах бололцоотой болж байгаа юм.

Монголоос гадаад руу аялагчид маань эх орондоо даатгуулаад очдог хэдий ч даатгалын баталгааг нь тухайн орны эмнэлгvvд хvлээж авдаггvй хvндрэл гардаг байсан бол Монгол Даатгал Компани Европын томоохон даатгагчтай хамтран ажилласнаар энэ хvндрэл vгvй болж байна.

Та бvхний санхvv болон цаг завыг хэмнэсэн хамгийн таатай даатгалын хамгаалалтыг Монгол Даатгал компани аялал жуулчлалын салбарт хэрэгжvvлж эхлэхэд бэлэн боллоо.

Эх vvсвэр: Монгол даатгал

_________________
God Bless Mongolia....


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.24.06 3:01 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: May.28.05 1:06 am
Posts: 5146
Location: Wannabe Photographer
“Цагаан сар-Эрvvл хvнс” нээлтээ хийнэ

А.ЛХАГВАА

Мэдээлэл технологийн vндэсний паркад “Цагаан сар-Эрvvл хvнс” vзэсгэлэн худалдаа єнєєдєр эхэлнэ. Yзэсгэлэнгийн ерєнхий зохион байгуулагчаар “Эрин экспо” групп болон Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрvvл мэндийн газар зэрэг байгууллага хамтран ажиллана.

Иргэд нэг дороос эрvvл хvнсийг хямд vнээр єргєн сонголттойгоор худалдан авах, цаашлаад уг салбарын хєгжлийг дэмжин ажиллах эл vзэсгэлэнгийн онцлог юм. Yзэсгэлэнд гурил, мах, сvv, цагаан идээ, айраг, шар айраг, архи, ундаа, жvvс, цэвэр ус, мєн импортын хvнсний бvтээгдэхvvнээ 31 аж ахуйн нэгж, байгууллага дэлгэнэ. Хаалтын єдєр иргэдийн санал асуулгаар, шилдэг бvтээгдэхvvн vйлдвэрлэгчийг тодруулах ажээ.

Эх үүсвэр : Монгол Мэдээ


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.24.06 3:04 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: May.28.05 1:06 am
Posts: 5146
Location: Wannabe Photographer
Авах хvн бєхийдєг бус уу

Б.ПYРЭВ

Мянганы сорилтын сан/МСС/ хэмээх мєнгєний хvvдий нээс уут уутаар нь бэлэн “ногоон” урсан орж ирэх тухай яриа єрнєсєєр багагvй хугацаа єнгєрчээ. Тэр мєнгє ороод ирэхээр улс орны хєгжил, ард тvмний амьдралыг шавраас суга татаад гаргачих аятай єнгєтэй єєдтэй болгоно хэмээн хvмvvсийн дунд тараасан сурталчилгаа эдvгээ таг чиг.

Юун Мянганы сорилтын сангийн мєнгє, хэтээ харсан бодлоготой манатай, хєнжилдєє хєлєє жийлцээд хариу алга. Ард тvмэн ядуурч байна гэж улстєрчид амаа цууртал бурцгаасаар атлаа vнэхээр ямар арга замаар ядуурлаас гарах гээд байгаа нь тодорхой бус.

Гэтэл та нарт мєнгє хэрэгтэй байгаа бол тєслєє боловсруулж ирээд ав гэж Сэм авга амлаж боломж олгосоор байтал манайхан дургvйд хvчгvйн vлгэрээр хєдєлж ядсаар сууна.
АНУ-ын Ерєнхийлєгч Ж.Буш єндєр хєгжилтэй орнуудын vзvvлэх хувь нэмрийг нэмэгдvvлж, хєгжиж буй орнуудын хvлээх vvрэг хариуцлагыг єндєрсгєх нь дэлхий дахины хєгжлийн шинэ гарц хэмээн уриалж, vvнийг хэрэгжvvлэх МСС-г байгуулсан.

Уг сангаар дамжуулж шударга ардчилсан засаглалтай, ард тvмэндээ хєрєнгє оруулдаг, эдийн засгийн чєлєєт байдлыг хєхиvлэн дэмждэг улс орнуудад тусламж олгох бєгєєд энэ сангийн vйл ажиллагааг Мянганы сорилтын корпораци /МСК/ удирдан чиглvvлэх юм. АНУ-ын Конгресс МСС-гаар дамжуулан 2004 онд нэг тэрбум, 2005 онд гурван тэрбум ам.долларын тусламж олгоод байгаа ба цаашид жил бvрийн санхvvжилтийг нь таван тэрбумд хvргэхээр амласан.

Манай улстай хамт тус сангийн тусламжаас хvртэх болзол хангасан 23 орноос єнєєдрийн байдлаар зургаа нь тєслєє бэлэн болгож, санхvvжилт авах гэрээгээ хийгээд байгаа аж. Тєслєєс санхvvжилт авах болзол ханган гарын vсэг зурсны дараа тухайн улсын парламент нь гэрээг баталдаг тул зарим улс гэрээ байгуулсан ч батлагдахыг нь хvлээж, санхvvжилт удаашрах явдал гардаг байна. Манайхтай хамт шалгуурт тэнцсэн орнуудаас Мадагаскар, Кот д’ Ивуар зэрэг улс тусламжийн vр шимийг хэдийнэ хvртээд эхэлчихсэн, Гондурас авахад бэлэн болоод байгаа гэнэ. Тэд энэ хєтєлбєрєєс тусламж авахын тулд маш шаргуу ажилласан аж. Гэтэл манайх уг сангаас хувь хvртэх тєслєє боловсруулж, санхvvжилт авахаар тэнцсэн боловч, тєслєєр яг юу хийх, хэдийг нь юунд зарцуулах тухайгаа нарийвчлан боловсруулах ажилд цаг алдсаар байна.

Манай улс боловсруулсан тєслvvддээ нийтдээ 282 сая ам.долларын санхvvжилт хvсчээ. Тєслийг нарийвчлан боловсруулах ажил удааширч байгаа нь хvн хvч, хєрєнгє дутмагтай холбоотой гэсэн тайлбар зvvхээ харин мартахгvй юм. Мянганы сорилтын сангийн Yндэсний зєвлєлд Засгийн газраас єнгєрсєн онд 34 сая, єнєє жил 60 сая тєгрєг тєсєвлєж єгчээ. Гэтэл єнгєрсєн онд єгсєн тєсвийн гуравны нэг нь байрны тvрээсний мєнгєнд явчихаж. Тєслєє сайн боловсруулахын тулд єндєр мэдлэгтэй боловсон хvчин шаардлагатай ч цалин бага учир удалгvй явчихдаг. МСК-ийн шалгуурт тэнцсэн гурван тєслийг боловсруулсан хvмvvс цалин мєнгє ч vгvй бараг л сайн дураараа, амралт чєлєє завгvй ажилласан гэдэг.

Одоо тєслийг нарийвчлан боловсруулахад толгой эдийн засагчид зайлшгvй шаардлагатай. 282 сая долларыг шуурхайхан олж ирэхийн тулд нэг саяыг нь энэ ажилд зарцуулж, санхvvжилтээ хурдхан аваад эхэлбэл улс орны хєгжилд хэрэгтэйсэн. 60-хан сая тєгрєг гэдэг яамдын гадаа сойлттой байдаг том том машинуудын нэгнийх нь ч vнэд хvрэхгvй мєнгє. Нэгийг бараг гурав дахин єсгєнє гэхээр ядруухан панзчин ч гэсэн толгой нь ажиллаж таарна.

Уг нь авах хvн бєхийж, єгєх хvн гэдийдэг нь хvний амьдралд байдаг ёс юм гэсэн. Гэтэл бид ядуу зvдvvгээ тоочиж, єчнєєн улиглах мєртлєє унжаад байхаар унаад ирээсээ хэмээн ангайж хэвтэх нь дэндvv арчаагvй гэмээр. Парламентад заларсан эрхмvvдийн олонх нь муугvй эдийн засагчид гэх ч улс орны хєгжлийг умартаж, улс тєрийн хийрхэлд автаад бvгд завгvй. Сvvлдээ арга ядаад АНУ-аас эдийн засагчид ирж, тусалж эхэлжээ. Шалгуурт тэнцсэн гурван тєслийн нэг болох Монгол Улсын зуун хувийн ємчлєл бvхий «Тємєр зам барьж эхлvvлэх» тєслийн талаар ярилцаж, санал солилцохоор МСК-ийн тєлєєлєгчид болон энэ тєсєлтэй холбоотой мэргэжилтнvvд ирээд байна. 150 сая ам.доллар зарцуулахаар тєлєвлєсєн уг тєслєєр одоогийн байгаа тємєр замтай зэрэгцvvлэн дахин нэгийг барихаар тєлєвлєж байсан ч эхний ээлжинд томоохон зєрлєгvvдэд єргєтгєл барихаар солигдож байгаа сурагтай.

Мянганы сорилтын сангийнхан Засгийн газраас аль болох ангид байхыг эрмэлзэж, тухайн улсын засаглал нь хєдєлгєєнд орж, ямар ч байдал vvсэхэд хэрэгжих боломжийг нь тооцдог дvрэмтэй. Гэхдээ ямар нэг асуудал шийдэгдэхгvй юм уу, тухайн улс гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлж чадахгvй бол тусламжийг хойшлуулах, юмуу эсвэл бvрмєсєн зогсоож ч болно.

Хэдийгээр гvйцэтгэх засаглалын нєлєєнєєс ангид байхыг эрмэлздэг гэх боловч улс тєрийн тогтворгvй байдал нєлєєлж л таарах аж. Тус сангийн нэгэн мэргэжилтэн тусламжийг зогсоож болох нэг хvчин зvйлд авлигыг нэрлээд авна лээ. Тухайн улс оронд авлига хэт хавтгайраад ирвэл МСС дэлгэсэн алгаа хумиж мэдэх тухай хэлсэн нь сvvлийн vед манай улстєрчдийн дунд тєдийгvй гудамжинд цуурайтах болсон авлига газар авч байгаа тухай яриатай холбогдохыг ч vгvйсгэж боломгvй.

МСС-гийн баримтлах гол зарчмууд

Эдийн засгийн єсєлтийг нэмэгдvvлэх замаар ядуурлыг бууруулах: МСС нь ХАА, боловсрол, хувийн хэвшлийн хєгжлийг дэмжих, чадамжийг бий болгоход хєрєнгє оруулалт хийж ядуурлыг бууруулах боломж олгодог эдийн засгийн тогтвортой хєгжлийг хангах асуудалд онцгой анхаарах болно.

Сайн бодлогыг дэмжих: Шударгаар улс орноо удирдан, иргэддээ хєрєнгє оруулалт хийж, эдийн засгийн эрх чєлєєг хэрхэн дэмжиж байгаа байдлаар нь улс орнуудыг бодит vзvvлэлтээр шалгаруулан тусламж олгох эсэхээ шийдвэрлэнэ.

Тvншлэлийн хэмжээнд хамтран ажиллана: МСК-тай нягт хамтран ажиллахдаа тусламж авч буй орнууд хєгжлийн хамгийн тулгамдсан асуудлуудаа тодорхойлж, иргэний нийгмийн оролцоог хангаж, МСС-гийн хєтєлбєрєє боловсруулах vvрэг хvлээнэ. МСС-гийн тусламжинд хамрагдсан орнууд маш єндєр хариуцлага хvлээх болно. МСС-гийн хєтєлбєрт хамрагдаж буй орон бvр ойрын ирээдvйн хєгжлийн зорилтуудаа тодорхойлсон урт хугацааны тєлєвлєгєє боловсруулахаас гадна тэдгээр зорилтыг биелvvлэх талаар талуудын хvлээх vvргийг тодорхойлсон олон нийтийн гэрээг МСК-тай байгуулна.

Yр дvнг анхаарах: Зорилго зорилтоо ойлгомжтой тодорхойлж, ололт амжилтаа хэмжих хэмжvvр, МСС-гийн тусламжийг хэрхэн зарцуулсан талаарх жилийн тайланг танилцуулах дvрэм журмаа тодорхой тусгаж сайтар боловсруулсан хєтєлбєр болон vр дvнг хянаж бодит vнэлгээ єгєх тєлєвлєгєє боловсруулсан улс орнуудад МСС-гийн тусламжийг олгоно. МСС-тай хийсэн гэрээний дагуу олгогдсон тусламжийн санхvvжилт дууссаны эцэст ч тогтвортой хєгжил дэвшлийг хангах хєтєлбєрvvдийг боловсруулах шаардлагатай.

Эх үүсвэр : Монгол мэдээ


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.24.06 3:10 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: May.28.05 1:06 am
Posts: 5146
Location: Wannabe Photographer
Хаягдал лаазыг аль боомтоор гаргах вэ?

Хаягдал хар болон єнгєт тємєрлєгийг улсын хилээр гаргахыг єнгєрсєн оны долдугаар сарын 7-ноос хориглосон. Гаалийнхан энэ шийдвэрийг тухайн оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжvvлж эхэлснээс хойш хаягдал лааз цуглуулагчдын эсэргvvцэлтэй тулгарсан.

Тэд “Хаягдал тємєртэй хамт лааз экспортлохыг хориглосон нь олон хvнийг ажилгvй болголоо. Лаазыг дотооддоо боловсруулдаггvй. Бид Монгол Улсын хогийг цэвэрлэж байгаа” хэмээн мэдэгдэж, Хаягдал лааз цуглуулагчдын холбоо хvртэл байгуулсан.

УИХ энэ сарын 19-нд уг шийдвэрээ эргэн харж, хилээр хаягдал лааз гаргахыг зєвшєєрлєє. Энэ шийдвэрийг Гаалийн ерєнхий газар єнєєдєр хэлэлцэж, аль боомтоор гаргахыг тогтоох ажээ. Манай улс жилд 620-800 тн лааз экспортолдог. Лааз гаргахыг хориглосноор 500-гаад тн лааз хуримтлагдсан гэсэн тооцоо бий.

Yvний ихэнх нь Дорноговь аймгийн Баянбулаг, Ємнєговийн Гашуунсухайт боомтод байгаа аж. Сангийн яамныхан хаягдал лаазны 70 гаруй хувийг Замын-Yvдээр экспортлохоор тєлєвлєж байна. Учир нь лаазан дор тємєр, ган, ширэм болон бусад тvvхий эд нуун гаргахыг завддаг гэнэ. Лаазыг буулган шалгахад хvндрэлтэй тул гаднаас нь хараад нэвтрvvлэхээс єєр аргагvй.

Замын-Yvдийн гаальд саяхан чингэлэг шалгах рентген тєхєєрємж суурилуулсан. Yvгээр ачаатай автомашиныг шалгадаг тул лаазан дор єєр зvйл нуух боломжгvй. Тэгээд ч лааз бол харьцангуйгаар томоохон суурин газраас гардаг хог учраас Замын-Yvд дэх боомтоор гаргахад болохгvй гэх зvйлгvй хэмээн ГЕГ-ынхан vзэж буй бололтой.



Эх үүсвэр : Монгол Мэдээ


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.11.06 7:31 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Jun.19.06 7:33 pm
Posts: 322
Location: PC-nii ard PC-gee nudeed l suuj bn daa
Hun buhend meduustei neg medee:

Єнєєдєр дэлхийн хаана ч ямар нэгэн ажил vйлчилгээ эрхэлэхэд тодорхой хэмжээний татвар тєлдєг болсон
Тиймээс татвар бидний маьдралын нэгэн хэсэг болсон. Харин єнєєдєр Монгол улсад ажил vйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжvvд хуралдлаа. Хурлыг Монголын татвар тєлєгчдийн Yйлдвэрчний эвлэлийн vндсэний хороо зохион байгуулсан бєгєєд хэд хэдэн илтгэл тавигдсан. Тодруулбал Эдийн засгийн хєгжилд татвар тєлєгчдийн оролцоо сэдвээр Монголын татвар тєлєгчдийн YЭ-ийн холбооны ерєнхийлєгч С.Чулуунбаатар, Монгол дахь татварын тогтолцоо vндэсний vйлдвэрлэлийн хєгжилд сэдвээр Монголын vндэсний vйлдвэрлэгчдийн холбооны ерєнхийлєгч доктор Т.Дашзэвэг нар илтгэл тавьсан. Чуулганаас УИХ, Засгийн газарт Монголын татвар тєлєгчдийн YЭ-ийн vндэсний холбооноос Татварын бєгц хуулийн шинэчлэлтийн талаар санал єгсєн. Саналыг бvрэн эхээр нь нийтэллээ. ААНОАТ-ын хуулийг шинэчлэхэд холбогдох бусад хууль тогтоомж, ялангуяа татварын ерєнхий хуулийг хамтад нь авч vзэж; • Аж ахуйн нэгжид мэдэгдэхvйц нєлєє vзvvлж буй хязгаарлагч хvчин зvйлvvдийг арилгах • Vндэсний vйлдвэрлэгчдийг бодитой дэмжих гадаадын бизнесvvдтэй єрсєлдєх боломжийг хангах, ялгавартай нєхцєл, хєнгєлєлт чєлєєлєлтийг арилгах • Элдэв болзол нєхцєлvvдийг хєнгєвчлєх, зохицуулалтыг тодорхой болгох • Татварын байгууллагын хэвтээ удирдлагыг єргєжvvлэх, орон нутагт зарим татварын хувь хэмжээг тогтоох • Vйлдвэрлэлийн алдагдалтай буюу хvчин чадлын бэрхшээлтэй vед татварыг шилжvvлэн тооцох, хугацаа хэтэрсэн хvv торгуулийг vндэслэлийг харгалзан бууруулах, хойшлуулах эрхийг орон нутагт єгєх • Хуулийн тогтвортой байдлыг хангах, улс тєрийн нєхцєлєєр хуулийг єєрчлєх явдлыг зогсоох гэх мэт олон асуудал бий. • Vvний ээрэгцээ татвар тєлєгчдийн хєрєнгєнд тавих хяналтыг сайжруулж vvнд олон нийтийн хяналтыг тогтоох нь тєсвийн хvндэрлийг арилгахад чухал нєлєєтэй. • ААНОАТ-ыг нэг шатлалтай болгох нь єнєєгийн нєхцєлд нилээд бэрхшээлтэй тулгарч болзошгvй тєсвийн орлогыг хэвийн байлгахын тулд жижиг дунд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг дээшлvvлж дээд шатлалын татварыг доош нь болгох замаар энэ єєрчлєлтийг хийх болж байна. Энэ нь жижиг дунд аж ахуйд багагvй цохилт болно. Ийм нєхцєлд "Тєрийн vйлчилгээ хураамжийн тухай" хуулийг гаргаж тєсвєєс гадуур явагддаг орлого гувчуурыг зогсоох хэрэгтэй. Татварыг одоохондоо 2 шатлалтай байлгаж 30%-иар татвар тєлєгчдийн босгыг 500 сая хvртэл єндєрсгєх • Жижиг дунд аж ахуйн нэгжийн ОАТ-ыг нэг хэсэгтээ нэмэхгvй байх чиглэл барих нь зvйтэй болов уу. Татвараас зайлсхийх, далд эдийн засаг бий болгох явдал жижиг дунд аж ахуйн нэгжvvдэд илvvтэй ажиглагддаг. Учир нь зєвхєн ААНОАТ-аас гадна бусад олон давхардсан татвар гувчуур байдаг, мєн банкны хvv єндєр, хугацаа богино, бизнесийн таатай орчингvй, vйлдвэрлэл эрхлэгчдийн туршлага дутмаг зэргээс жижиг дунд аж ахуйн нэгж vйлдвэрлэл vйл ажиллагаагаа явуулж татвараа тєлєєд цаана нь амьдралаа аваад явах, бизнесээ єргєжvvлэх, шинэ салбарт хvчээ нэмэх боломж байдаггvйг анхаарах нь зvйтэй. Жижиг дунд єж ахуйи нэгжийн татварыг нэмснээр аж ахуйн нэгж бололгvй гар дээрээс худалдаа vйлдвэрлэл явуулах сонирхол ихсэж татварын бааз цєєрч байсан туршлага бий. Татвар буурвал орлого буурна гэж vзэж болохгvй. Татварын дарамт багассанаар хvмvvсийн vйлдвэрлэл vйлчилгээ эрхлэх сонирхол идэвх дээшилж татварын бааз суурь нэмэгдэн далд байсан орлого ил гарч тєсвийн орлого нэмэгдэх боломжтойг санууштай. ААН-ийн бvх зардлууд нь хvчин тєгєлдєр бизнест зориулагдсан байх бєгєєд татвар ногдохгvй байна гэсэн давамгайлсан vзvvлэлт энэхvv хуулъд оруулах хэрэгтэй юм. Авч vзэх зvйлсэд дараах саналууд орно. • Зар сурталчилгааны зардал, ажилчдын сургалт, давтан сургалтын эардлын хязгаарыг vгvй болгох • Их засварын зардлыг татвар тєлєх орлогоос хасаж суутгах • Хэдийгээр ААН-ийн удирдлага хvссэн xvсээгvй гарах доорх зардлыг татвар ногдуулах орлогод оруулж тооцож байсныг зогсоож зарлагын бvлэгт багтсан татвар ногдуулахгvй байх.Vvнд; • Бараа материалын хэвийн хорогдол • Хугацаа хэтэрсэн зээлийн хvv, бvх тєрлийн торгууль • Албан татвар тєлєгчийн буруугаас бусдад учруулсан хохирлыг нєхсєн тєлєєс • Бизнест хэрэгцээтэй, ажиллагсадаа шагнаж урамшуулахад зориулагдсан дараах зардлуудыг татвар ногдуулах орлогоос суутгаж тооцох: • Шагнал (урамшуулал ба тэтгэмж) • Хєнгєлєлтvvд (байр, сууцны хєлсний болон унаа, хоол, байр, тvлшний vнийн) • Тогтмол хэвлэлийн захиалга • Нэмэгдэл даатгалын хураамж • Бvх ААН-vvдийн найдваргvй авлагыг суутгах боломж олгох • Тvрээсийн зардлыг татвар ногдох орлогоос суутгах дээр нэмэлт зvйл анги, заалт оруулах одоогийн хууль дээр энэ асуудлыг хєндєєгvй байгаа, Дээрх нєхцєлvvдийг харгалзан vзсний vндсэн дээр хуулийн заалтуудыг тодорхой зvйлс дээр хяналт хязгаартайгаар (жишээ нь: бэлэг, хандив, хvлээн авалт гэх мэт) боловсруулах хэрэгтэй байна. Хуулийн заалтууд нь зардлыг тодорхойлох ёстой бєгєєд мєн vндэслэлтэй бизнест зориулах уvднээс суутгагдах ёстой зардлуудыг онцгойлон тодорхойлж єгєх хэрэгтэй. Элэгдэл болон хорогдлын асуудлыг элэгдэл хорогдлын хувь хэмжээ болон ашиглах хугацаа зэргээс хамаарч тєлєвлєх. Хамгийн багадаа энэхvv тєлєвлєгєє нь биет бус хєрєнгє, ажлын байрны тавилга эд зvйлс, болон ихэнх ААН-vvдэд байх vл хєдлєх vндсэн хєрєнгє зэргийг багтаан тооцсон байх. Дараагийн шатанд хєрєнгє оруулалтыг дэмжих vvднээс хурдасгасан элэгдэл хорогдлыг зєвшєєрєх аргачлалуудын талаар авч хэлэлцэх хэрэгтэй юм. Татварын хєнгєлєлт чєлоєлелтийн талаар: Vйлдвэрлэл vйлчилгээ, иргэдийн суурьшил тєв сууринд бєєгнєрч зах хязгаар нутаг эзгvйрч байна. Иймд хєдєє орон нутагт vйлдвэрлэл уйлчилгээ шинээр байгуулсан импорт орлох буюу экспортын бараа vйлдвэрлэж байгаа, мєн дотоодын тvvхий эдийг боловсруулах, хунсний аюулгvй байдлыг хангах чиглэлээр шинээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжид татварын хєнгєлєлт узvvлэх нь зvйтэй. Манай нєхцєлд татварын хєнгєлєлт урамшуулалыг зогсоох нь арай эрт байна гэж vздэг. Татвар тєлєгчдийн эрх ашгийг хамгаалах, эрхзvйн болон бизнесийн мэдлэгийг дээшлvvлэх сургалт сурталчилгаа явуулахад нь зориулж татвар тєлєгчдийн байгууллагад гишvvн байгууллагаас нь єргєсєн хандивыг тухайн ААН-ын орлогын татвараас чєлєєлєх Хvн амын орлогын албан татвар болон ажиллах хvчинд оногдох татварын ачаалалын талаар: - ХАОАТ болон татварын ачаалал Европ болон бусад хєгжингуй оронтой мєнгєний ханшны хувьд харьцуулж vзэхэд бага мэт харагдавч тэдгээр орны иргэдийн орлого амжиргааны тєвшинтэй харьцуулж vзэхэд эгнэшгvй хvнд юм! Азийн болон манай оронтой ойролцоо тєвшинтэй бусад орноос ч єндєр байна. Нийгмийн ядууралд нєлєє болж аж ахуйн нэгжийг хvнд байдалд оруулдаг дарамт бол НДШ, ЭМДШ юм, Vйлдвэрийн эээн ажилчдын цалинг 10 хувь нэмэхэд дагаад 19 хувийн татвар нэмэгддэг. Vvнээс болж ажилчдын цалинг нэмэхэд vйлдвэрийн захиргаа хойрго хандаж байна. Цалингаас хамааралтәй шимтгэлээс тэтгэврийн даатгалыг vлдээж нийгмийн даатгал, эруvл мэнд, vйлвэрлэлийн осол, ажилгvйдлийн даатгалыг сайн дурын даатгалын хэлбэрт шилжvvлэх, хєдєлмєрийн гэрээгээр уг харилцааг зохицуулах нь ажилтны хариуцлага, ур чадвараа дайчлах єєрийнхєє тєлєє тавих анхааралыг дээшлvулнэ. - Иргэдийн амьдрал хvнд, цалин орлогын єсєлт бvтээгдэхvуний vнэ амьжиргааны єртєгийн єсєлтийг гvйцэхгvй байна. Жишээ нь: 1999-2003 онд цалин 26 хувиар єссєн байхад єрхийн мєнгєн зарлага 67 хувиар єссєн байх жишээтэй. Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын зєвлємжєєр 1 хvний сард хэрэглэх хvнсний хэрэглээний зардлыг одоогийн байгаа vнэ ханшаар тооцоход 62550 тєгрєг шаардлагатай байна. Vvн дээр орон сууц, тээвэр, ном соёлын бараа гэх мэт олон зардлыг тооцвол 4 ам бvлтэй 1 єрхийн сарын хэвийн хэрэгцээ доод тал нь 400 мянга орчим тєгрєг байх юм. Манай орны нєхцєлд нэг хvнд хэрэглэх илчлэг 2700-3000 ккл байх шаардлагатай атал дундаж амьдралтай єрхийн нэг хvний хvнсний зvйлээс авч байгаа илчлэг 2000 хvрэхтэй vгvйтэй байна. Ийм нєхцєлд ХАОАТ-ийн босгыг доод тал нь 200 мянган тєгрєг болгож орлогын албан татварыг нь тогтмол 13% болгож болох юм. Энэ нь татварын жигд байдлыг хангахаас гадна єндєр хэмжээний цалинг нуух явдлыг багасгах боломжтой. Цалингийн гадуурх орлого гэж нэг удаагийн тэтгэмж, әжиллагсдад олгож буй байр орон сууцны хєлс, хоол унаа, тvлшний хєнгєлєлтєєс татвар авах нь амжиргааны тєвшинг доошлуулж ядуурал нэмэхээс гадна хvн амын эрvvл мэнд удмын санд муугаар нєлєєлєх vндэс болно, Нэмэгдон ортогийн татварын тухай: НЄТ нь эцсийн хэрэглэгчдэд оногддог татвар тул иргэдийн нуруун дээр хvнд ачаа болдог. Иймд: НЄТ-йн хувь хэмжээг 8 хувь хvртэл бууруулах. Ер нь гадаад орны дундаж хэмжээ 11 орчим хувь байгаа. Эсвэл цахилгаан дулаан, уур усны vйлчилгээнээс НЄТ авахыг зогсоох саналтай байна. Vvнээс хасагдах тєсвийн орлогыг нэмэгдvvлэхийн тулд НЄАТ-ын босгыг багасгах, 5 сая хvртэл жигд НЄТ-ын тухай хуулийн 9-ын 2.3, 9-ын 2.10, 9-ын2.12, 9-ын2.13, 9-ын 2.15 заалтуудыг хvчингvй болгож НЄТ тєлдєг болох нь зvйтэй. Онцгой албан татварын тухай: Аж ахуйн нэгжээс уур ус дулааны vнийг ялгаатай авдаг тєр vндсэн хєрєнгє, мєрийтэй тоглоом, бооцоот уралдаан, аймаг хот ойн баяруудын уралдаан тэмцээний бай шагнал, тєрєл бvрийн сvлжээ, шоу бизнест онцгой албан татвар оногдуулж болох юм. Гадаадаас орж ирж буй лаазалсан болон зарим хvнсний бvтээгдэхvvн, экспортоор гаргаж буй мод, модон материал, байгалын баялаг, мал аж ахуйн тvухий эд гэх мэт зvйлд оногдох татварын хувь хэмжээг нэмэгдvvлэх vvний vр дvнд нефт, нефтийн бvтээгдэхvvнд оногдох онцгой албан татварын хувь хэмжээт бууруулах саналтай байна. Vл хєдлєх хєрєнгийн албан татвар: Шинээр vйлдвэр барьсан болон жилд 40 саяаас доош орлоготой аж ахуйн нэгжийг 3 жил хvртэл vндсэн хєрєнгийн татвараас чєлєєлєх саналтай байна. Мєн 2000 оны хvн амын тооллогоор 541149 єрх тоологдсны 51 хувь нь гэрт, 49 хувь нь ямар нэгэн орон сууцанд амьдарч байна. Байшинд амьдардаг єрхийн 1,3 хувь нь сууцны зориулалтын бус байшинд нийт єрхийн 0.3 хувь нь байшингийн дээвэр, хонгил, орц, дулааны шугам сvлжээ, ой мод, уул хадаар амьдарч байна. Иргэдээ орон сууцтай болгоход онцгой анхаарч дэмжих бодлого баримтлах нь зvйтэй. Орон сууцанд vл хєдлєх хєрєнгийн татвар оногдуулах асуудлыг ойрын 10 жилд хєндєхгvй байхыг санал болгож байна. Харин 1-ээс дээш орон сууцтай, ємчлєлийн газар нь 0,7 га-гаас илvv, эдлэн газар зуслангийн байр харшид оногдох vндсэн хєрєнгийн татварыг нэмэгдvvлэх замаар тєсвийн орлогыг нэмэгдvvлж болох юм. Мєн тєсвийн хєрєнгєєс санхvvждэг байгууллагын vндсэн хєрєнгийг татвараас чєлєєлєх болсон нь тєсвийн байгууллагууд олон байр савтай болж vндсэн хєрєнгийн ашиглалтыг муутгаж байна. Иймд сургууль цэцэрлэг, эмнэлгээс бусад байгууллагын vндсэн хєрєнгєнд татвар оногдуулах хэрэгтэй. 0,6 хувийг 1 хувь болгох нь зохимжгvй. Шинээр хууль гаргах шинэчлэхийн ээрэгцээ хуучин хуулиудыг эмхэлж цэгцлэх, хоорондын уялдаа холбоог сайжруулах цоорхойг багасгахад анхаарах хэрэгтэй байна. Мєн тєрийн байгууллагууд Татвар Тєлєгчдийн хєрєнгєєр санхvvжиж байдаг атлаа бvх vйлчилгээ нь vнэ хураамж авдаг болсон орон нутгийн чанартай элдэв хураамж хандив авах явдал газар авсан нь Татвар Тєлєгчдєд хvнд дарамт болж байна. Vvнийг цэгцлэхийн тулд хандив хураамжийн тухай хуулийг гаргах нь зvйтэй болов уу, Хэрэв хураамж хандив нэртэй гувчуурыг зогсоовол татварын бааз суурийн хувь хэмжээг нэмэгдvvлж тєрийн тєсєвт орох мєнгє нэмэгдэх боломж бий.

_________________
Thinking about your future?


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.11.06 7:42 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Jun.19.06 7:33 pm
Posts: 322
Location: PC-nii ard PC-gee nudeed l suuj bn daa
Onoodor ih Mongol uls baiguulagdsani 800 jiliin oi bayriin medee:

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойн vндэсний их баяр наадмын нээлт єнєєдєр 11 цагаас Тєв цэнгэлдэх хvрээлэнд болов.
Цаг гаруй vргэлжилсэн, урьд урьдынхаас илvv сvрлэг сайхан болcон энэхvv ажиллагаа тєрийн есєн хєлт цагаан тугийг ёслолын шинэ хувцас ємсєж, 9 шарга мориор ижилссэн баатрууд Тєрийн ордноос Тєв цэнгэлдэх хvрээлэнд залан авчирч, Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр баяр наадмыг нээснээр эхэллээ.
Дараа нь даага унасан хvvхэд цовоо дуугаар “Их цэнгэл наадам эхэллээ” хэмээн зарласаар орж ирэхэд наадамчин олон нийтээрээ уухайлан хурайлж хvлээн авав.
Монгол орны нутаг нутгаас ирсэн 800 уртын дууч 800 морин хуурчийн татлаган доор монгол ардын уртын дуу “Эртний сайхан”-ыг дуулсан нь vнэхээр бахдалтай санагдлаа. Тэднийг Монгол Улсын морин хуурын чуулгын ерєнхий удирдаач, ардын жvжигчин Батчулуун удирдсан юм.
Мєн залуу жvжигчин Тvвшин Чингис хааны дvрд хувилан, хатан Бєртэгийн хамт /жvжигчин Энхтуул/ гэр тэргэн дээр залран наадамчин олонтойгоо мэндчилээд их хааны сургаалаас айлдлаа.
800 жилийн ємнє тархай бутархай байсан монгол аймгуудыг нэгтгэж, дэлхийг донсолгож, хамаг Монголын эзэнт гvрнийг байгуулж алдар суугаа дуурсгаж явсан энэ их хvний захиж vлдээсэн “Єндєр уулын оройг зорь, єргєн далайг хол хэмээн бvv цєх, явбаас хvрмvv..., Биеийн бєхєєр ганцыг дийлмvv, сэтгэлийн бєхєєр олныг дийлмvv... Хамаг монгол жаргахдаа эе эвийнхээ хvчинд жаргаюу” гэсэн vгс єнєєдєр ч утга чанараа алдаагvй байгаа билээ.
Мєн морьтон баатруудын vзvvлэх тоглолт, vндэсний хувцсаар гоёж, нум сум барьсан хvvхдvvдийн гимнастик, урлаг соёлынхны жагсаал, дуу, бvжиг ч олны сэтгэлийг хєдєлгєлєє. Тvvнчлэн ташуур барьсан дайчид монгол цэргийн эрдэм, мэхийг vзvvлсэн тоглолт хийсэн юм. Тоглолтод орсон хvvхэд, залуус хурц тод єнгийн vндэсний хувцсаар гоёсон нь цэцэг мэт харагдаж байлаа.
Ерєнхийдєє энэ тоглолт утга агуулга, найруулга сайтай, олон хvний хvч хєдєлмєр, хєрєнгє мєнгєєр бvтжээ.
Єнєє жилийн наадмыг ємнєх наадмуудаас 2 дахин их буюу 642 сая тєгрєгєєр тэмдэглэж байгаа бєгєєд наадмын vеэр зохиогдох арга хэмжээнvvдээс 142 сая тєгрєг олохоор тєлєвлєжээ.

_________________
Thinking about your future?


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.11.06 7:45 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Jun.19.06 7:33 pm
Posts: 322
Location: PC-nii ard PC-gee nudeed l suuj bn daa
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойг тохиолдуулан нийт ард тvмэндээ хандан Ерєнхийлєгч Н.Энхбаярын хэлсэн vг:

Мєнх тэнгэрийн хvчин дор шинэ мянганд сэргэн мандахуйн єлзий гийсэн Монгол Улсын бvрэн эрхт эзэд - ард иргэд ээ,

Их Монгол Улсын туг сvлдийг єргєж, гал голомтыг сахин залгамжилсан элэг сэтгэл нэгт монгол ахан дvvс, хотол олон наадамчид аа,

Дэлгэр Монгол оронд минь саатан морилж байгаа дэлхийн олон улсын зочид, гийчид ээ,

Арав гаруй жарны тэртээ Эзэн богд Чингис хаан тэргvvтэн мун зовлонг туулан хатуужиж, цогцлоон байгуулсан Их Монгол Улсын 800 жилийн тэгш дvvрэн ой, хорьдугаар зуунд ардын эрхт Монгол Улсаа тунхаглан мандуулах их vйлсийг эхлvvлсэн Ардын хувьсгалын 85 жилийн ой давхарлан зэрэгцсэн Yндэсний их баяр наадмын мэндийг Та бvхэндээ єргєн дэвшvvлж, юу санасан есєн цагаан хvсэл тэнь сэтгэлчлэн бvтэхийг тєрийн сvлд, есєн хєлт цагаан тугандаа шившин ерєєе.

Бvтэн жилийн бvтээлч vйлээр тэмдэглэх Их Монгол Улсаа байгуулсаны их тэгш дvvрэн ойг эх орондоо Хvмvvнлэг ардчилсан иргэний нийгэм цогцлоон хєгжvvлэх эрхэм зорилготой Монголын ард тvмэн бид дэлхийн хамтын нийгэмлэгийн улс орнуудын халуун дэмжлэг, эв санааны нэгдэлтэй єргєн дэлгэр тэмдэглэж байгаа энэ цаг vед уламжлалт Yндэсний их баяр наадмаа маргаашийн мандах нарнаар vvсгэн эхлvvлэх гэж байна.

Дэлхийн хамтын нийгэмлэгийн нийтлэг vзэл, нэгдмэл бодлогыг илэрхийлэн хэрэгжvvлж байдаг Нэгдсэн Yндэстний Байгууллага Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг таван тивийн улс орнууд єргєн дэлгэр тэмдэглэхийг уриалсан шийдвэр гаргасныг Та бид нэн их бэлэгшээн угтсан билээ. Энэхvv уриа дуудлагыг єрнє, дорнын олон улс орон нэгэн дуугаар талархан угтаж Монгол Улсыг газар газрын тvмэн олонд таниулан сурталчлах, манай улстай тогтоосон бvх талын эрх тэгш найрамдалт харилцаагаа єргєжvvлэн бататгах, олон улсын хэмжээнд Монголыг дэмжих сайн vйлс єрнvvлж, эрхэм хvндэт зочид, элч тєлєєлєгчид, олон мянган жуулчнаа илгээж буйд Yндэсний их баяр наадмаа тохиолдуулан гvн талархлаа єргєн дэвшvvлье.

Нэгдсэн Yндэстний Байгууллага дэлхийн хотол олонд хандан ийнхvv уриалсан нь Эзэн богд Чингис хаан тэргvvтэн сэцэн билигт, баатар дайчин, єндєр их євєг дээдэс найман зууны тэртээх салж сарнисан олон монгол овог, аймгийг бvтэх тєрийн нэгэн жолоонд оруулж, эвийн хvчийг зангидан Хєх Монголыг хєрст этvгэн дээрх манлай гvр улс болгосон хэзээ ч vл мартагдах их vйл хэрэг зєвхєн монгол туургатанд хамаатай бус, хvн тєрєлхтний тvvхнээ эерэг хандлага, дэвшилтэт дэг журам, олон соёлын таатай орчинд зохицсон шинэ иргэншлийн эринийг эхлvvлж, єнєєгийн даяаршлын vvд хаалгыг цэлийтэл нээсэн тvvхт vйлс бvтээсэн болохыг эдvгээ vнэлэн дурсаж, хvндэтгэж байгаа нь та бидний гэгээн бахархал билээ.

Энэ гvн хvндэтгэл, тvvхэн vнэн бол Хєх Монголын vрс хойчис Та бидний баясал, бахархал тєдийгvй, єнє эртний тvvхт Монгол Улсаа шинэ мянганд улам урагшлуулан хєгжvvлж, улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж, тєрт ёс, тvvх соёлынхоо уламжлалыг нандигнан євлєх урам зоригийг нэн хєгжєєн бадрааж байна.

Эзэн Чингис хааны маань дээд гэрээслэл – эв нэгдэл, эрх чєлєєт амьдрал, ахуй тєр, бvрэн улсын тухай vзэл санаа нь 1911 онд тєрийн тусгаар байдлаа сэргээн тунхаглахад ч, 1921 онд гадаадын тvрэмгийлэл, дотоод хямралыг эцэслэн тєвхнvvлж, vндэсний ардчилсан хувьсгалыг амжилттай хэрэгжvvлж, энх тайванч бvтээн байгуулт єрнvvлж, ээдрээ нугачаат он жилvvдийг туулахад ч, ХХ зууныг сэргэн мандлын зуун болгоход ч монгол тvмний минь сэтгэлийн дуудлага болж, голч, холч vйлийнх нь чигийг зааж итгэл, зvтгэлд нь хєг нэмж байсан юм.

Ємнєх зууны ерээд оноос Монгол Улс нийгэм, улс тєрийн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд эргэлт буцалтгvй дэвшин орсноороо даян дэлхийд Чингисийн хэмээн алдаршсан улс, эх орноо хєгжлийн шинэ єндєрлєгт хvргэх сэдэл тэмvvллээр жигvvрлэж, хvн тєрєлхтний хєгжлийн нийтлэг хандлагад нэгдэн орсон билээ.

Хангирсан одсон арван зургаан жилийн хугацаанд монголын ард тvмэн шилжилтийн vеийн хямрал, хvнд бэрх сорилго, саад тотгорыг туулан хатуужиж, чармайн зvтгэсний хvчинд сvvлийн жилvvдэд улс тєр, нийгэм, эдийн засаг, соёлын бvхий л хvрээнд эерэг хандлага, єєдрєг бодит vр дvн гарч байна. Гэхдээ амьдрал єєрєє ямагт хийж бvтээснийг дадал дасал болгож, харин улам ихийг хийж бvтээхийг шаардаж байдгийг хаа хаанаа санаж, хичээл зvтгэл гаргах ёстойг анхааруулая.

Тєр, тvмний нэгэн vзvvрт хамтын хичээл зvтгэлээр цогцлон буй болсон амжилт бvхэн Монгол Улс шинэ мянганд сэргэн мандах суурь тулгуурыг бєхєлж байгааг тэмдэглэн хэлье.

Найман зууны тэртээ Эзэн богд Чингис хаан Их Монгол Улсын сvлд тугийг єргєж, гал голомтыг залгамжлах vрс хойчистоо хандан:
Хєхрєхvй дор мандсан
Хєх Монгол улс гэрээ
Хатан болд хvрээ мэт
Хатамжлан бат сахигтун

Суу билигтээ дээдэлж
Эе зангиагаа бєхлєгтvн
Хєх Монголоо дархалж
Хєрстєд манлай болгогтун
хэмээн зарлигласныг тvvх шастирт тэмдэглэжээ. Энэ зарлиг ємнєх мянганы євєг Монголтой хvйн холбоотой єнєєгийн Монгол Улсын иргэн бvрт, аху тєрийн vйлсэд хvчин зvтгэгчид хийгээд эх орныхоо сайн сайхны тєлєє сэтгэл зvтгэлээ зориулах vvрэгтэн бvрт хамаатай захиас гэрээс юм.

Эзэн богд Чингис хааны билиг сургаал, зарлиг захиасыг хvмvvнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хєгжvvлэхийг зорьж байгаа Монгол Улс шинэ эрин vед vр бvтээлтэй хэрэгжvvлснээр дэлхийн хамтын нийгэмлэгээс дэвшvvлсэн Мянганы хєгжлийн зорилтын хvрээнд тулгамдаж буй асуудлаа амжилттай шийдвэрлэж, vндэсний хамгийн эрхэм дээд баялаг болох хvнээ хєгжvvлж, улам єнгєтэй, єєдтэй болгож, єндєр євєг дээдсийнхээ алдар суу, єнєєгийн Монгол Улсынхаа нэр тєрийг дээдлэн єргєж чадахсан билээ.

Хорьдугаар зууны ерээд оноос олон улсын харилцааны шинэ улирал эхэлснээр болон ард нийтээрээ Ардчиллыг санал нэгтэй сонгосноор эх орноо мандал бадралын шинэ єндєрлєгт хvргэх хєгжлийн гадаад, дотоод ээлтэй орчин, таатай боломж, ерєєлт учрал бvрдсэнийг та бид гvнээ ухамсарлаж байна.

Гэхдээ боломж бололцоо бvхэн єєрєє аяндаа бодит байдал болон хувирдаггvй, эзэн хvний хичээл зvтгэл, уйгагvй чармайлтыг шаардаж байдгийг илvv гvнзгий ухаарвал зохилтой. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг vгийн гvн утга ч vvнд оршино. Ээлтэй, таатай энэ боломжийг ончтой, авхаалжтай мэдэрч, vр бvтээлтэй эдэлсэн хvний аж амьдрал, байгууллагын vйл ажиллагаа бvхэлдээ єєдрєг байх болно. Амьдрал бол азын сугалаа бишээ. Хичээхтvн, чармайхтvн.

Даяаршиж буй дэлхий ертєнц, шинэ мянганы хєгжлийн хурдац, хvмvvсийн єдєр тутам єсєн нэмэгдэж байгаа хэрэгцээ, монгол хvний аж амьдралын тvвшин, чанар, хєгжлийн vзvvлэлт нь Монголын тєр засгийн байгууллагууд, тєрийн албан хаагчдад алсыг харсан холч бодлого, аливааг зохицуулах шуурхай удирдлагын аль алиных нь хvрээнд сануулга, шаардлага тавьсаар байгааг анхааруулан хэлье.

Энэ дохио санамж хvн амын нилээд хэсгийн ядуурал, орлогын хомсдол, ажилгvйдэл, vнийн хєєргєдєл, гэмт хэрэг, хот хєдєє, баян хоосны ялгаа ихсэж, эдийн засгийн єсєлт тогтворжихгvй, хvний хєгжлийн олон зvйл vзvvлэлтээр Монгол Улс олон улсын хэмжээнд дундаас доогуур байр эзэлж шинэ мянгантай золгосноор илэрч байна.

Ийм vед буурал тvvхээсээ сургамж, урамын аль алиныг нь авч, найман зууны тэртээ Монгол туургатны эвийн хvчийг зангидан Их Монгол Улсаа байгуулж хєрст этvгэн дээр дархлан мандуулсан Эзэн богд Чингис хааны тєр улсаа засан тєвхнvvлсэн мэргэн бодлого, гvн ухаан, сэцэн билиг, амь бие хайргvй чин шударгуу хичээл зvтгэлээс бvтээлчээр суралцах, vлгэр дуурайл авах нь єнєєгийн Монгол оронд чухалчлагдаж байна.

Ємнєх мянганы манлай суут Чингис хааны найман зууны тэртээ хvн тєрєлхтний тvvхнээ байгуулсан хосгvй гавьяа, эрин жаран улиравч vл мартагдах аугаа их нэр тєрийг он жил алгасал vгvй єргєн мандуулж, хаан эцгийнхээ онол номлол, гvн ухаан, зарлигласан сургаал, захиас гэрээсийг судлан суралцаж, ёс тєртэй сахин дагах vvрэгтэн бол Их Монгол Улсын туг сvлд, гал голомтыг сахин залгамжилсан єнєєгийн Монгол Улс, тvvний бvрэн эрхт ард иргэд Та бvхэн маань мєнєєс мєн билээ.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн тэгш дvvрэн ойг энэ жилийн турш зориг урмас тєгєлдєр, vр бvтээл арвинтай тэмдэглэх эрхэм сайн vйлсээ улам эрчтэй єрнvvлэхийг Та бvхэндээ дахин уриалъя.

Хайрт Монгол Улсаа хєгжvvлэн мандуулах дvvрэн итгэлтэйгээр энэ жилийн Yндэсний их баяр наадамтай золгон буй хотол олон Та бvхэндээ баяр баясгалангийн дээд эв эе, эсэн энхийн жаргаланг хvсэн ерєєе.

Yндэсний их баяр наадам айл єрх, хvн бvрт баяр баясгалангийн єлзий хутаг оршоох болтугай.

Та бvхэн хєєр баясал дvvрэн, тєвшин сайхан наадаж цэнгээрэй.

_________________
Thinking about your future?


Top
   
 Post subject: BIZNESIIN VIDEO HICHEEL
PostPosted: Dec.16.06 11:46 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Woren Bafet gej sanhuuchiig biznes sanhuugeer suraltsagch olon humuus medeh baih. Tuunii hed heden mash sonirholtoi yariltslaga lektsiig olloo. Tavtai suuj uzne uu:

Floridagiin ih surguuli deer MBA nart hiisen lekts
http://video.google.com/videoplay?docid ... 0849895261

1. Ooriinh n tuhai:
http://video.google.com/videoplay?docid ... ffet&hl=en

2. Biznesiin tuhai:
http://video.google.com/videoplay?docid ... ffet&hl=en

3. Ashigaa yund zoruilah tuhai:
http://video.google.com/videoplay?docid ... ffet&hl=en

Bill Gates ba Meilnda Gates nartai Worenii hamtarsan sonirholtoi yariltslaga:
Image
http://video.google.com/videoplay?docid ... ffet&hl=en

_________________
sudalgaa


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.22.07 7:32 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн

Joined: Mar.13.05 7:02 pm
Posts: 255
Location: mongolia
Quote:
exleed ter business- ee sedcheed daraa ni ter yahoo msngr ene teree boduul deer bxaa
Uul ni ch bol ih l saihan sanal shig l nadad sanagdaj bna sh de. ene yamar neg arga baihgui gejuu?


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.07 11:52 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Mar.26.07 10:14 am
Posts: 272
Location: Hairiinhaa hajuud
Баян аав, ядуу аав” цувралын зохиогч Роберт Киёосакигийн зохиосон “Мөнгө минь хаачив?” хэмээх шилдэг номноос товчлон хүргэж байна.

“Надад 10.000 доллар байна. Яаж энэ мөнгөө өсгөх вэ?”
Би олон жилийн өмнө энэ энгийн асуултанд юу гэж хариулахаа мэддэггүй байлаа. Эхэн үедээ миний хариултууд их эргэлзсэн, олон үгтэй, эмх замбараагүй байсан юм. Гэхдээ хүн бүр ялгаатай. Хүн бүрийн туулж ирсэн зам, хүсэл мөрөөдөл, сэтгэл зүйн төлөвшил, санхүүгийн чадвахи, эрсдэл даах чадвар нь ялгаатай. Өөрөөр хэлбэл, одоо, би энэ 10,000-ын учрыг хялбархан олчихно. Эсвэл би тантай харьцуулахад арай илүү ухаалаг шийдвэр гаргах байх. Эйнштейны хэлснээр “Энэ хорвоо дээр бүх юм харьцангуй” шүү дээ.
Эцсийн эцэст, би энэ асуултын хариуг олсон юм. Өнөөдөр би энэ асуултанд “Хэрэв та мөнгөөрөө юу хийхээ сайн мэдэхгүй байгаа бол банкинд хийгээд, энэ тухайгаа хэнд ч битгий хэл гэж зөвлөнө. Учир нь та өөрийнхөө мөнгийг яаж зарцуулахаа мэдэхгүй байгаа ч гэсэн таны мөнгийг зарцуулж дөнгөх хүн захаас аваад өчнөөнөөрөө олдоно шүү...”

... 2003 оны 6-р сард би таксигаар онгоцны буудал руу явж байлаа. Радиогоор, хувьцаа худалдан авч хөрөнгө оруулалт хийх талаар зөвөлгөө өгдөг нэгэн нэвтрүүлэг явах бөгөөд хөтлөгч нэвтрүүлэгтээ нэгэн санхүүгийн зөвлөхийг урьжээ. Тэр зөвлөх нь хүмүүст, ямар хувьцааг худалдан авбал ирээдүйд өөрт нь ашигтай байх талаар утсаар зөвлөж байв. Түүнийг зогсоо зайгүй “Хөрөнгийн бирж дээр “ногоон гэрэл” аслаа. Хүмүүс ээ, одоо л урт хугацааны хувьцаа худалдан ав. Ирээдүйд та их хэмжээний ашиг олно, энэ бол хамгийн зөв зам...” гэж уриалж байхад нэгэн настайвтар эрэгтэй сонсогч холбогдов. Сонсогч түүнээс “Эхнэр бид хоёр насаараа хураасан нэг сая орчим доллараа 2000 онд урт хугацааны хувьцаанд хөрөнгө оруулалтад хийсэн юм. Хувьцааны ханш унаж, хямрал болж, компаниуд дампуурч байхад ч гэсэн манай санхүүгийн зөвлөх бид хоёрыг улам их хувьцаа худалдан ав гэж ятгасан юм. Бид түүний хэлсний дагуу аваад л, хувьцааны үнэ эргээд өсөхийг олон жил хүлээсэн. Гэтэл үнэ унасаар байсан. Би олон удаа зөвлөхдөө хандаж одоо хувьцаагаа зармаар байна гэж байсан ч тэр “ав” л гээд байсан. Сүүлдээ тэр бидний утсыг авахаа больж, ажлаасаа гарч, бидний дансыг өөр хүнд шилжүүлсэн байсан. Тэгээд, одоо би танаас одоо хөгшин бид хоёр яах вэ гэж асуумаар байна?” гэж асуулаа. Зөвлөх хариуд нь “Та хоёр тэгээд одоо хэдэн доллартай үлдсэн бэ” гэхэд өвгөн 350.000 орчим гэв. Гэтэл өнөөх зөвлөх чинь “Тун дажгүй, ямар ч байсан та хоёр дахин хувьцаа авах хэмжээний мөнгөтэй үлджээ” гэхэд өвгөн яриаг нь таслан “Гэхдээ та боддоо, хамгийн гол нь 350.000-ынхаа хүүгийн төлбөрт бид жилд 1% буюу ердөө 3500 доллар авдаг. Гэтэл өндөр настай болсон бид хоёр энэ мөнгөөр амьдарч чадахгүй шүү дээ. Та бид хоёрт юу гэж зөвлөмөөр байна даа?” гэхэд “Миний бодлоор та хоёр хувьцаагаа зараад хэрэггүй байх, зах зээл өсөж байна, та хоёр аль болох олон компанийн хувьцааг урт хугацаагаар авах хэрэгтэй” гэж зөвлөж байв...

Онгоцоо хүлээх зуураа би дөнгөж 18 настай, хөрөнгө оруулалтын бизнесийг анх сонирхож байх үеийнхээ анхны хөрөнгө оруулалтын тухай саналаа...

Тэр үед би Нью-Йоркийн тэнгисийн цэргийн академийн сонсогч байсан бөгөөд хөрөнгө оруулалтын талаар ямар ч ойлголтгүй, мэдлэггүй хэрнээ хэдэн ширхэг хувьцаа авч билээ. Энэ бол миний амьдралын хамгийн анхны хөрөнгө оруулалт байсан юм. Би халуун дулаан уур амьсгалтай, үргэлж л шорт, футболкатай явдаг байсан Гавайн арлын хүн болохоор тэнгисийн цэргийн хүнд, зузаан хувцаснуудыг өмсөхдөө үнэхээр төвөгшөөдөг байж билээ. Манай сургууль ирээдүйд ачааны хөлөг онгоцны офицеруудыг бэлтгэдэг сургууль юм. Би цэрэгт нарийн дэг журам, цаг барих, эгнээгээр явахад суралцаж, бас үргэлж цагаан захтай, гялалзсан гуталтай явдаг байлаа.

Нэгэн өдөр надтай хэн ч юм бүү мэд, ноён Карлинг гэдэг нэртэй хүн уулзах хүсэлтэй байгаа тухай мэдэгдэв. Огт танихгүй байсан ч гэсэн би тушаал авсан болохоор дуулгавартай гэгч нь гүйгээд очив. Тэр ноёнтон “Залуу байхаасаа л хөрөнгө оруулалт хийж сурах хэрэгтэй” гэж инээмсэглэсээр намайг угтав. Тэгээд “Шилдэг хөрөнгө оруулагч нарын нууц нь урт хугацааны хувьцаа худалдаж авдагт л оршдог юм. Мөнгөнд өсөх боломжийг нь олгох хэрэгтэй ээ. Ингэхдээ олон янзын компаниудад хөрөнгө оруулах хэрэгтэй” гээд манай сургуулийн төгсөгч байсан, одоо хөрөнгө оруулалтын нэгэн компанид зөвлөгчийн ажил хийдэг, манай курсынхны нэрсийн жагсаалтыг авч, сонсогч нарыг хөрөнгө оруулалт хийхийг “ятгах” буюу зөвлөх зорилгоор ирсэн гэдгээ хэллээ. Би тушаал биелүүлэгч байсаар дадсан учир “Ойлголоо, ноёнтоон” гэхээс өөр үг бараг хэлэхгүй байлаа. Би түүнээс шулуухан “Би хэдийг хөрөнгө оруулалтад хийх ёстой вэ?” гэхэд сард ердөө л 15 доллар гэв. Би “15 доллар ий. Би ийм их мөнгө хаанаас олох билээ. Би чинь оюутан хүн шүү дээ”.

Ноён Карлинг: (энэ бол 1965 он байсан гэдгийг санаарай. Энэ үед 15 доллар гэдэг бол сонсогч хүнд их мөнгө байлаа)
- “Битгий хулчийгаад бай л даа. Чи чинь сахилга батад суралцаж байгаа шүү дээ. Сар бүр 15 доллар цааш нь хийгээд бай, удахгүй чиний мөнгө өсөх болно. Чи урт үргэлж хугацаат хөрөнгө оруулалтанд мөнгөө зарцуулж бай. Энэ хамгийн найдвартай, ашигтай арга” гэж намайг ятгалаа. Би түүний “үргэлж урт хугацааны хувьцаа ав” гэж шавдуулаад байгаад нь жаахан болгоомжлох сэтгэл төрсөн боловч эргээд хичээлдээ орохгүй бол цаг дуусч байсан учир арга буюу зөвшөөрч, гарын үсэг зурчихлаа. Тэгээд үүнээс хойш би сар бүр 15 долларын чек бичиж өгч явуулдаг боллоо.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 146 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited