#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.17 6:00 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 48 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jan.03.10 8:16 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Миний бие та бүхэнтэйгээ хувь хүний амжилтын хөгжилийн талаар өөрийн туршлага болон бусад мэдээллийн эх сурважуудаас өгөхийг зорьж байна... Өнөө цаг үед боловсролтой /дипломтой/ гэхээсээ илүү оюунлаг гүйлгээ ухаантай мэдрэмжтэй хөдөлмөрч нь бизнест амжилт олж нийгэмдээ өндөр байр суурь эзлэх болжээ...

Чат хийхгүй байхыг хүсч байна зөвхөн хэрэгтэй мэдээлэл оруулна уу?


Top
   
PostPosted: Jan.03.10 8:18 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Image
“Амжилт гэдэг бол арван хувийн аз, ерэн хувийн хєлс” гэх vг байна.
Тэгэхээр амжилтанд хvрэхийн тулд хєлсєє ахиухан дуслуулж хєдєлмєрлєх хэрэгтэй байх нь ээ. Амжилтад хvрсэн хvмvvс цаг бол алт гэдгийг маш сайн мэддэг, цаг хугацааг дээд зэргээр ашиглаж сурсан гайхамшигт дэглэмтэй байцгаасан. Цагийг vр бvтээлтэй ашиглаж сурсны ачаар шороон дээр сууж байсан олон хvн алтан дээр суусан жишээ захаас аван бий. Бусдаас ахиу хурдтай, илvv гавшгай байж тэднээс давсан амжилт олох магадлалтай. “Хурдан шуурхай байх нь аливаа vйл хэргийн амин сvнс нь байдаг”. Бvхнээс нягт нямбай, нарийн чамбай ажилладаг хvнд амжилтын бариа илvv ойрхон байна.

Ус чийггvйгээр євс ургамал ургадаггvйн адил гvйцэтгэх чадваргvй хvн амжилт олно гэж байхгvй. Цаг хугацаа, vйл ажлаараа шалгагдсан гvйцэтгэх чадварын ханш єндєртэй хэн ч гэсэн эрээд олдохгvй эрдэнэ гэдэг шиг эрэлт хэрэгцээтэй. Гvйцэтгэх чадвар сайтай байна гэдэг нь ажилсаг, хєдєлмєрч, бvтээлч, бас дээр нь санаачлагатай байхыг хэлнэ. Аливаа хvн нvдэнд харагдах гэж гvйж харайснаараа бус, нvдэнд харагдахуйц гvйцэтгэж бvтээснээрээ vнэлэгдэнэ. Хvмvvс чамайг хэрхэн vнэлж байна чи илvv ч vгvй, дутуу ч vгvй тийм л vнэлгээтэй. Хvн бvрт єєрийнх нь хийх ёстой ажил, гvйцэтгэх ёстой vvрэг бий. Хийх ажил, гvйцэтгэх vvргээ цаг хугацаанд нь, єєлєх зvйлгvй чамбай, голох юмгvй чанартай хийж, хэлсэн vгэндээ ч, хийх ажилдаа ч эзэн болох нь гvйцэтгэх чадвар сайтай хvмvvсийн нийтлэг дvр тєрх.

Чємгєє дундартал чармайн ажиллаж, хийж буй ажилдаа чин сэтгэлээ шингээн хєдєлмєрлєж байгаа хvн зорилгоо биелvvлж, зорьсондоо заавал хvрнэ. “Алдар хvнд, амжилт ололт єєд ганц зам хєтєлдєг. Энэ бол хєдєлмєр. Єєр замаар тvvнд хvрэхийг хvссэн хvн хулгайгаар хилийн худалдаа хийгчтэй адил”. Алс газарт хvрэхийн тулд олон уул даваа, ус мєрнийг гатлан, замын ачаалал зvдэргээг амсч мэдрэн очдог бол амжилтад хvрэхийн тулд олон сорилт шалгалт, бэрхшээл саадыг даван туулж, зовлон зvдэргээг шvд зуун гэтлэх хэрэгтэй болно. Саад бэрхшээл хvнийг сєхрvvлж туйлдуулахын тулд замд хєндєлсдєггvй, даван туулахын тулд байдаг юм. Саад бэрхшээлээс зvрхшээн шантрагч амжилт ололтын барианы зурхайд хvрч чадахгvй, замын хугаст эргэж хурган, зvрх алдан зогсож, зорьсондоо хvрэлгvй буцна. Тийм хvмvvсийг амжилтын наран хэзээ ч гийгvvлэхгvй.

Хvмvvс аян замд мордохдоо хаанаас гараад, хаагуур дайрч, хаана хvрэхээ тооцдогийн адил юунд, хэзээ, яаж хvрэхээ урьдчилан тєлєвлєх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл амжилтыг тєлєвлє. Би vvнийг заавал хийж чадна гэсэн эргэлзээ тээнэгэлзээгvй сэтгэл зvйн бэлтгэл, итгэл vнэмшилтэй болж байж алив ажил чинь амжилттай єндєрлєнє. “Итгэл, сэтгэлтэй хvн хамгийн хэцvv ажил дээр ч амжилт гаргадаг, харин хамгийн єчvvхэн эргэлзээнд автах л юм бол єнгєрдєг”. Ажлаа зєв эхлэх хэрэгтэй. Мордохын хазгай болж болохгvй. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай. “Эхлэл нь муу бол тєгсгєл нь тийм” гэсэн vг ч бий.

Эргэж буцсан, шийдэж чадахгvй эргэлзсэн хvмvvс амжилтаас байнга хоцордог. “Урьдчилан єєрийгєє ялагдсанд тооцдог хvн жинхэнэ тэмцэл эхлэхээс ємнє тал хувиар vнэнхvv ялагдсан байдаг”-ийн адил шийдэж чадахгvй эргэлзсэн хvмvvс хvрч болох амжилтынхаа тал хувийг ажлаа эхлээгvй байхдаа аль эрт алдсан байна. “Гол тєлєв vйл хийхээр шийдсэн хvмvvст амжилт ирдэг. Харин юмыг зєвхєн цэгнэн сууж, алгуурладаг хvмvvст амжилт ховор олддог”.

Амжилтад хvрэх зам хэзээ ч шулуун дардан байдаггvй. Азгvйтэл, бvтэлгvйтэл алхам тутам отож, сvvдэр мэт дагана. Бvтэлгvйтлийн хар бараан vvл хуран хуралдаж, дєтлєн ойртож байсан амжилтын нарыг тvр зуур халхлахад цєхєрч цочирдох хэрэггvй. Аадрын дараа нар манддаг жамтай. Нvvрлэн ирсэн бvтэлгvйтэлд бvдэрсэн ч тvvнээс сургамж авч, хашир суун, хєл дээрээ улам хvчтэй босч ирсэн хvн тэрхvv бvтэлгvйтлийн тєгсгєлийг амжилтын эхлэл болгон хувиргаж чадна. Эхний бvтэлгvйтэлдээ зориг мохон шантарвал, дараа дараагийн бvтэлгvйтлээс нуруугаа авсан морь шиг эмзэглэн халирч, бvтэлгvйтлийн ангалд босч ирэхгvйгээр ойчно. Амжилт зоригтныг дагана. Зориг зvрхгvй аймхайчууд эрсдэл хийх чадваргvй. Эрсдэл хийхгvйгээр амжилт олох нь гантай жилийн бороо шиг ховор тохиолдол. Эр зоригтой ухаалаг хєдєлж, эрч хvчтэй хичээн зvтгэж байж амжилтын оргил єєд алхам алхмаар дєхнє. Уйгагvй хулгана уулыг нvхлэнэ гэдэг шиг ямар нэг ажлыг хийж бvтээхээр уйгагvй чармайн ажилласан хvн амжилт олох нь эргэлзээгvй. “Зоригтой хєдєлсєн хvнд гол тєлєв амжилт тохиодог, харин хулчгар зан гаргаж, аливаа уршгаас байнга болгоомжилдог хvнд амжилт ховор олддог”.

Амжилт, залхуурал хоёр гал, ус мэт харш. Гараа хєдєлгєж, тархиа ажиллуулах дургvй залхуучуудаас амжилт ололт анч нохдод хєєгдсєн гєрєєс шиг зугатан зайлна. Ямар ч ажил, vйлдлийг хойш тавин алгуурлах буруу зуршил залхуучуудын бие сэтгэлийг хєдєлгєхгvйгээр баглаж хvлсэн байдаг. Єнєєдєр хийх ажлыг маргааш гэж, одоо хийх зvйлийг дараа гэж хойшлуулах тусам ам тостох амжилт тэр хэмжээгээр алслан холдсоор байна. Залхуурал бол хvнд буг мэт шvглэсэн адгийн гажгуудын эх vvсвэр билээ. Залхуу хvн гавьяат vйл бvтээж, гайхалтай амжилтанд хvрнэ гэж хий хоосон хvлээх, тэвнийн сvвэгчээр тэмээ сvвлэх хоёр ижилхэн vр дvнтэй. Гар хумхин зvгээр суух, дэр дэрлэн хажуулан хэвтэхээс єєрийг хийхгvй залхуу зангаас салахгvй бол хэнд ч хэрэггvй байсаар хатаж vгvй болдог хорт мєєг шиг хувь тавилан гунигтайгаар хvлээх болно.

Амжилт хариуцлагыг дага¬на. Ажлаа арван хуруу шигээ мэддэг, эрхэлсэн ажилдаа эзэн болдог хариуцлагатай хvн хэ¬¬зээд амжилтын эзэн байх тавилантай. Хариуцлагагvй хvнд хариуцуулсан ажлын хувь заяа, цоорхой хувинд ус хийх хоёр адилдаа адил. Эрхэлсэн ажлынхаа сайн, саар аль ч vр дvнг єєр хэнтэй ч хуваалцахгvй зєвхєн єєрєє хариуцлагыг нь vvрэхээр ажлын зохион байгуулалтыг хангах хэрэгтэй. Хариуцлагыг хагас дутуу vvрvvлсэн газарт сайнаа єєртєє нааж, саарыг бусдад нялзаах буруу сонирхол буглан vvрлэнэ. Хvмvvс ямар нэгэн зvйлд бvрэн хариуцлага vvрснээр илvv vр дvнтэй ажиллаж, авьяас чадвараа нээн дайчилж, улмаар амжилт олдог юм.

Биеийг амьд явуулах зvйл нь хоол унд бол сэтгэлийг амьд явуулах зvйл нь найдвар. Амжилт олно гэсэн найдварын галаа ямар ч нєхцєлд унтрааж болохгvй, найдварын гал vргэлж асаастай байх учиртай. Модны vндэс ялзарвал мєчир нь хатдаг шиг найдварын гал унтарвал амжилтын бvх мєчир тэр дороо хатаж, хумхийн тоос болон хийснэ. “Цєхєрч ч бай, эргэлзэж ч бай, инээж ч бай, ямагт найдаж байх хэрэгтэй”.

Саад бэрхшээлгvй, цэцэг бvрхсэн замаар шулуухан хурдалсаар амжилтын оргилд vсрэн дvvлэн хvрнэ гэж хєнгєн гоомой бодож тооцон, хий хоосон мєрєєдєж, єєрийгєє хуурах хэрэггvй. Амжилтад хvрэх бэрхшээл зvдэргээнт аян чиний сэтгэлийн хат, биеийн тэвчээрийг алхам тутам шалгах болно. Хэн vл шантарна, тэр зайлшгvй хvрнэ. Уул vзээгvй хормой шууж, ус vзээгvй гутал тайлагч тэвчээр муутай хvн амжилтын оргилд хvрэлгvй бэл хормойгоос нь буцдаг. Бэрхшээлийн ємнє сєгдєн сєхрєхгvй, тэвчээр заан даван туулж байж бахдам амжилтад хvрч єнгє алаглаж, баяр бялхсан мєчтэй учирна. “Амжилтыг амьдралдаа хvний хvрсэн байр сууриар тєдийгvй, амжилт олохын тулд тvvний даван туулсан саад тотгороор хэмжих хэрэгтэй”. Чармайн зvтгээд амжилт олж чадаагvй ч чадах бvхнээ хийсэн хvнийг зvй ёсоор vнэлэн хvндэтгэ. Хvн єєрийнхєє илvv мэддэг, илvv чаддаг, хичээн зvтгэж хvчлэн чармайсан тэр л салбартаа амжилтад хvрнэ. Сvр дуулиант, сvрдэм нvргээнт амжилтын оройд цойлон гарлаа ч амжилтаараа битгий сайрх, алдар хvндэд бvv мансуур, даруухан даруулгатай байцгаа!

Н.БАГАБАНДИ.


Top
   
PostPosted: Jan.03.10 8:29 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Хичээл зүтгэл амжилтын үндэс

Image
Өмнө нь би эрдмийг эрхэмлэх тухай ярьсан. Хүүхэд залуус эрдэм ухааны саруул өргөөнд залрах шидэт түлхүүр хайж байгаа бол тэр нь өөрсдөд нь бэлэн байж байдаг. Энә шидэт түлхүур бол - хичээл зүггэл юм. Хумүүний мандах, буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл л шийддэг. Залхуу хүн ямар ч салбарт гайхалтай амжилт бүтээл гаргаж яавч чадахгүй. Тиим тохиолдол, түүх байгаагүй. Чөмгөө дундартал сууж сурч хөдөлмөрлөхгүйгээр оюун ухаанаа тэлж, нэр алдраа мандуулах болошкгүй нь маргашгүй үнэн.Манайд малчны хүүхэд малчин, жолоочийн хүүхэд ажилчин, даргын хүүхэд дарга байх тавилантай юм шиг гэнэн бөгөөд ахархан төсөөлөл мэр сэр байдаг. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн аугаа хүмүүс, баячуул дээдсийн хүүхэд байгаагүй борог амьдралд төрж өссөн тухай олон арван жишээ хэлж болно.


Аугаа их Ньютон ядуу тариачны гэр бүлд төрсөн. Шекспир мөнхөд гэрэлтэх од яах аргагүй мөн. Түүний эцэг малчин, мал нядлагч. Шекспир өөрөө залуудаа арьс нэхиЙ элдэгч элдүүрчин байсан. Нэрт одон оронч, суут эрдэмтэн Коперник бас л Польшийн малчны хүү. Францын математикч, философич соён гэгээрүүлэгч хэд хэдэн онолыг үндэслэгч Даламбер өвлийн шөнө Парисын сумийн чулуун шатан дээр орхигдож хаягдсан манайхаар бол Гандангийн хүрдэн дээр тавигдсан хүүхэд бөгөөд түүнийг шилчний гэргий хүн болгож өсгөсөн гэдэг. Тэд цөм багаасаа төрөлх авьяасаа хөгжүүлж, хичээн зүтгэсээр оргилд гарсан суутнууд. Сургуульд байхдаа Ньютон сурлагын амжилтаараа хойноосоо хоёрт ордог байжээ. Нэг удаа тэрээр өөрөөсөө ой сайтай сурагчид дээрэлхүүлэн гологдсон гэнэ.

Тэгэхлээр нь зориг гарган тэр сурагчтай маргалдаад бут цохигджээ. Тэр мөчөөс Ньютон үг хөл төдийгүй сурлагаараа ч тэр нөхрийг ялхаар эрс шийдэж асар ихээр махран хичээллэж эхэлжээ. Удалгүй ангидаа толгой цохих хэмжээнд цойлон гарсан гэдэг. Хаана төрж өссөн, хэний хүүхэд байсан нь гол биш. Өөрсдийнх нь хичээл зүтгэл бүхнийг шийджээ гэдэг нь эндээс тодорхой байна. Одоо цагт эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд маш их үурэг хүлээх болжээ. Хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохын тулд юугаа ч хайрлахгүй сайхан эцэг эхчүүд манайд олширлоо. Тэд өндөр хөгжилтэй орны нэртэй сургуулиудад хүүхдүүдээ сургаж байна. Энэ сайн үйлдэл, буянтай ажил. Тэд зөвхөн хүүхдүүддээ бус Монголын ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Гэхдээ аав ээжүүд тэдний сурах боломжийг хангаж, төлбөр төлөөсийг барагдуулахаас илүүг хийж чадахгүй.

Ямар ч нэр хүндтэй сайн сургууль байлаа гэсэн оюутны тархи толгой руу сүү юүлж байгаа юм шиг эрдэм боловсролыг цутган хийж өгөхгүй. Сайн сурах эсэхийг гагцхүү оюутан андын маань өөрийн хичээл зүтгэл л эцсийн дүнд шийднэ. Эцэг эх нь мөнгө хөрөнгө, эд баялгийг үр хүүхэддээ өвлүүлж болох боловч эрдэм боловсрол, хүнлэг араншин, гэгээн оюунжилтыг өвлүүлж эс чадна. Түүнийг зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр олж авна. Оюутан байхдаа алд дэлэм тасархай байсаи нөхөр ажил дээр гараад бусдын тоосонд булуулаад ялгарах юмгүй хоцрох тохиолдол бий. Ямар нэг юманд найдах аргагүй маруухан нөхөр цуцалтгүй хичээн зүтгэсээр аажимдаа бусдынхаа дээр гарах нь бий. Өөрийнхөө хөлс нулимсаар ялж олсон мэддэг шиг хүчтэй зүйл үгүй. "Хамгийн сайн боловсрол гэдэг бол хүн өөрөө өөртөө хүртээдэг боловсролыг хэлдэг" гэж "Айвенго" хэмээх алдарт зохиолыг бичсэн Вальтер Скотт хэлжээ.

Эрдэм боловсролыг зөвхөн багшаар заалгаж сургуулийн танхимд эзэмшинэ гэвэл туйлын өрөөсгөл, дутуу дулимаг ойлголт. Өдөр тутмын амьдралаас хүн суралцах ёстой. Хүмүүсийн хэлж ярьж буйг анхааралтай сонсож залдан шинжилж, дотроо бодож дүгнэж санаа сэдэл авч байх нь онцгой чухал. Нидерландын нэгэн нүдний шилчин алс холын юмыг ойроос харж буй мэтээр хардаг хэрэгсэл бүтээж гүнтэнд өргөн барьжээ гэсэн яриаг алдар суут Галилей тохиолдлоор сонсжээ. Галилей тэрхүү хэрэгслиин бүтцийг толгойдоо ургуулан сэтгэж, удалгүй холын заин дуран авай бүтээв. Түүний ачаар одон орон судлалын анхны алхам хийгдсэн билээ.

Хэрвээ Галилей үзсэн харсан, дуулсан сонссоноо сэтгэж ухааралгүй бусдын яриаг идэвхгүй сонсогч байсан бол энэ нээлт хийгдэхгүй гэдэг нь маргаангүй юм. Дуулсныг хураавал эрдэм гэж манай өвөг дээдэс сургасаар ирсэн нь учиртай. Зөвхөн хураагаад савлаад суугаад байх биш, задлан шинжилж, эргэцүүлэн бод, амьдралдаа хэрэглэ гэсэн санаа түүний цаана бий. Хүний хэлсэн ярьсан, зөвлөсөн сургаснаас санаа сэдэл авч амьдрал ахуйдаа хэрэглэнэ гэдэг маш том амжилт. Хамгийн дээд боловсрол өдөр тутмын амьдрал хийгээд ажил хөдөлмөрийн дотор л байдаг. Ямар ч салбарт зорьж мөрөөдсөндөө хүрэхээр чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргахгүй бол гайхалтай бүтээмж бий болохгүй. Үүнийг залуу хүн бүр ой ухаандаа хатуу тогтоож, зүрх сэтгэлдээ тод сийлж мөнхөд хадгалах ёстой юм. "Сайжран дээшлэхийг хүсэгчид залуугаас эрдэм сур" (Нагаржунаи).

Нэгэн алдарт зураачийн үгийг би давтан хэлэх дуртай. 'Та нар билэг авьяастай юм бол хичээл зүтгэл түүнийг чинь улам бататгаж өгнө. Хэрвээ авьяасгүй бол хичээл зүтгэл түүнийг орлох болно. Тиим учраас би чадлаараа хичээж зүтгээд үзье гэж шийдсэн юм аа. Билэг авьяас үгүй гэдгээ өөрөө түмэнтээ сайн мэдэж байсан болохоороо..." гэж шавь нартаа хичээл зүтгэлийг нь ташуурдан хэлж сургадаг байж. Хүний амьдралын мөн чанарын аравны есөн хувь нь өөдрөг сзтгэл, хичээл зүтгэлд байдаг. Залуу хүн бүр алсыг харж, томыг зорьсон өөдрөг сэтгэлтэй байж уйгагүй хичээн зүтгэх зориг тэвчээрийг өөрийн бие сэтгэлдээ шингээж чадвал тэр нь амжилт, аз жаргалд хүрэх гишгүүр болж өгөх нь гарцаагүй.

Н.БАГАБАНДИ


Last edited by Mr.NetS on Jan.03.10 8:35 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.03.10 8:34 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Амжилтанд хэрхэн хүрэх вэ?

Image

Зарим хүмүүс яаж ийм их амжилтанд хүрдэг вэ? Хариулт нь: Тэд өөрсдийн бие махбод болон оюун ухаанаа хэрхэн ашиглах ёстойгоо мэддэг. Их амжилт гаргасан хүмүүс дараах дөрвөн дүрмийг амьдралдаа баримталдаг байжээ:

1. Юу хүсэж байгаагаа маш сайн тодорхойлох
2. Хүлээлгүй шууд хийж эхлэх
3. Хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд хаана ямар алдаа гаргаснаа мэдэх, юу юуг шинээр сурч авснаа дүгнэх, өөрийн арга барилын аль нь үр дүнтэйг олох
4. Хүссэн үр дүндээ хүртлээ оролдлогоо уян хатан байлгах

Өөртөө тодорхой нэг зорилго тавих хэрэгтэй, учир нь зорилгогүй бол ямар ч ажил үр бүтээлтэй өрнөхгүй. Шууд ажилдаа ор, учир нь онол практик хоёр хослох ёстой. Хүмүүстэй байнга харилцаатай бай, хүмүүст ямар хандлагa тань таалагдаж байгааг мэдэх хүртлээ зан байдал хандлагаа өөрчил, ахин дахин хий, алдаанаасаа суралц. Гаргасан алдаа тань танд туршлага болох ёстой. Амжилтанд хүрсэн хүмүүс хүссэндээ хүртлээ аргаа өөрчилж байх хэрэгтэйг мэдэрдэг байжээ. Бид өөрсдийгөө өөрчилж, хөгжүүлвэл хаана ч ажиллах чадвартай билээ. Бүр чадахгүй гэсэн зүйлээ ч хийж чадна гэсэн үг. Харин чадахгүй байх гэсэн айдсыг бид өөрсдөө бий болгодог. Хүмүүс амжилтанд хүрч чадна, хийж бүтээж чадна гэж бат итгэлтэй болсон үедээ бүх зүйлийг хийж бүтээж чаддаг.

Амжилт тохиолдлоор бий болдоггүй. Амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдарч байгаа болон өөрийн санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн хоорондын ялгаа нь, хонжворт сугалаанаас сая саяыг хождог азтай тохиолдол шиг гэнэтийн зүйл огт биш юм. Хүн болгонд өөрийн төлөвлөсөн, сайхан амьдралд (гэр бүлийн, ажил төрлийн, сургуулийн амьдрал) хүрэх зам байдаг. Бидний хийх цорын ганц зүйл бол өөрсдийн бие махбод, оюун ухаанаа хамгийн үр өгөөжтэйгөөр ашиглах юм. Амжилтанд хүрсэн хүмүүст бусдаас ялгарах доорх долоон шинж чанар байдаг:


1. Шаргуу хөдөлмөр: Шаргуу хөдөлмөр нь амьдралд эрч хүч, хүч чадал өгдөг. Шаргуу хөдөлмөр нь хүмүүсийг эрт босгож, орой унтуулна. Хүмүүс шаргуу шийдвэртэй хөдөлмөрлөөгүй бол хичнээн хүссэн ч хэзээ ч гайхамшгийг бүтээж чадахгүй.

2. Итгэл: Зөв зүйтэй гэж итгэсэн бүхэн бүтдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бусдаас онцгой болгон, амжилтанд хүргэдэг. Зарим хүмүүс хэдийгээр шаргуу хөдөлмөрлөсөн ч чадна, чадахгүй хэмээн итгэлдээ хил хязгаар тавьснаар мөрөөдөл нь хэрэгждэггүй. Таныг хязгаарлан барих ямар нэг зүйл байгаа бол та амжилтанд хүрэхгүй. Шаргуу хөдөлмөр, итгэл хоёр амжилтанд хүргэх эрч хүч өгдөг.

3. Стратеги: Шаардлагатай нөхцөл байдал, мэдээлэл бүрдсэн байх нь хангалтгүй. Эдгээрийг амжилтанд хүрэхэд сайтар ашиглах хэрэгтэй. Стратеги боловсруулна гэдэг нь бололцоог зохицуулж зохион байгуулалттай болгоно гэсэн үг. Та машинд суухын тулд цонхыг нь хагалаад орж болно эсвэл хаалгыг нь онгойлгоод орж болно. Энэ нь та нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаагаас тань шалтгаална.

4. Үнэт зүйлс: Үнэт зүйлс гээд байгаа зүйл маань хувийн болон нийгмийн ашиг сонирхолд нийцсэн зүйл юм. Үнэ цэнэ нь бидний амьдралд юу чухал болон юу чухал биш болохыг хэлж өгнө. Бидний амьдралд юу чухал болохыг бид мэдэх ёстой бөгөөд чухал, үнэн зөв гэж итгэсэн зүйлийнхээ төлөө ажиллаж эхлэх нь оновчтой юм. Тиймээс үнэ цэнийг мэдэх нь амжилтын гол түлхүүрийн нэг юм. Жишээ нь: хахууль авах, хуурч мэхлэх нь танд болон нийгэмд нийцэхгүй байвал дараа нь харамсах, аз жаргалгүй амьдралд хүргэх энэ үйлдэлд оролцохгүй байх хэрэгтэй.

5. Эрч хүч: Шаргуу хөдөлмөр, итгэл, үнэт зүйлс нь бас л хангалттай биш юм. Мөн амжилт нь бодол санаандаа боловсруулснаа амьдралд хэрэгжүүлэхийн төлөө бие махбодь, сэтгэл санааны эрч хүч шаардана.

6. Хүч чадал: Бид бусадтай харилцаа холбоогоо маш сайн тогтоох хэрэгтэй.. Өөр итгэл үнэмшил, үзэл бодолтой байсан ч харилцаа тогтоон, нийцэх чадвартай байх хэрэгтэй. Өөрсдийгөө хязгаарлах хэрэггүй. Танд бусадтай хамт байж, энэ харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл сонирхол байхгүй бол амжилтанд хүрч чадахгүй.


7. Сайн харилцаа: Бидний амьдрал соёлыг хөтлөн чиглүүлдэг хүмүүс бусадтай харилцаа тогтоохдоо ч сайн байдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс ямар нэг бэрхшээлийг хэрхэн давах, олсон туршлагаа хэрхэн зөв ашиглахаа сайн ойлгосон байдаг. Амжилтанд хүрч чадаагүй хүмүүс үргэлж амьдралыг хэцүү талаас нь хардаг үүгээр өөрсдийгөө хязгаарладаг. Өөрийн дор ажиллагсдын амар мэндийг асууж, гэр бүлийнх нь байдал, хүүхдүүдийнх нь зовлонг сонсож бай


Top
   
PostPosted: Jan.12.10 8:40 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Амжилтын томъёо

Мөрөөдөл+Зорилго+Yзэл бодол+Стратеги= Энэ 4-ийг хослуулж хөдөлмөрлөж чадвал амжилтанд хүрнэ.
Үнэхээр амжилтын томъёо гэж байдаг бол энэ дөрвийг хүн яаж сайн хослуулах вэ гэдэгт хамгийн гол нууц нь байгаа юм. Тиймээс энэ дөрвийн ялгааг гаргая. Эдгээр нь ойлгомжтой мэт боловч хүмүүс төдийлөн нарийн ялгааг нь мэдэхгүйгээсээ болж мөрөөдлийг биелшгүй зүйл хэмээн боддог.
Мөрөөдөл: Хэрэв танд цаг хугацаа хийгээд мөнгөний асар их нөөц байсан бол та юу хийх вэ тэр чинь чиний мөрөөдөл.

Зорилго: Та хэн болох, юу хийх, юутай байхыг хүсч байна вэ энэ бол таны зорилго.
Үзэл бодол: Танд юу хамгийн чухал вэ. Яагаад энэ тийм чухал вэ гэх асуултуудад хариулагдах зүйл чинь таны үзэл бодол.
Стратеги: Танд зорилгодоо хүрэхэд чинь шаардлагатай мэдлэг, чадвар болон тодорхой төлөвлөгөө бий юу? Байгаа бол энэ таны стратеги билээ.
АМЖИЛТ ӨӨД УРАГШАА!!!

Амжилт, амжилт энэ бол хэзээ ч дуусашгүй дундрашгүй сэдэв билээ. Тиймээс энэ дугаартаа амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө хурцлаж илүү идэвхжүүлэх талаар үнэт зөвлөгөө өгье.
1. Өөрийгөө 110% дайчил! Бид шантрах шалтгаа байнга бэлдэж байдаг. Гэхдээ агуу хүмүүсийн гол ялгаа нь гэвэл 100% дайчлаад 80%-д нь хүрэх бус 110% дайчлаад 100% гүйцэтгэх юм.
2. Нэгэн агуу саятан хэлсэнчлэн “Хэрвээ амжилтын томъёо гэж үнэхээр байдаг бол тэр нь бүх зүйлийг байж боломгүй маш түргэн гүйцэтгэ!”. Яаж амжуулаад байна аа гэхүйцээр түргэн гүйцэтгэ.
3. Сахилга баттай байх. Үүнд мөнгөө зөв зарцуулах, өдөр тутмын ажлаа түргэн хийж байх гэх мэт орно. Нэгэн суутан хэлсэнчлэн “Сахилга батгүй авъяас аягагүй кофетэй адил”. Тиймээс одооноос л сахилга баттай байж сурцгаая.
4. Та мэргэжилдээ маш их дурлах хэрэгтэй бөгөөд мэргэжлийнхээ холбогдолтой бүхнийг сурч мэдэхийн төлөө өөрийгөө дайчил. Жишээ нь мэргэжлийнхээ дагуу сонин сэтгүүлд сонирхолтой нийтлэлүүд бич. Идэвхтэй байж байнга зарлалын самбар харж, уралдаан тэмцээнд оролц. Өөрийгөө бүү гол. Үргэлж шинэлэг байж ихийг сурж мэдэхийн төлөө хичээ. Би загварын чиглэлээр сурдаг бөгөөд загварын сонин сэтгүүлд нийтлэл бичдэг. Бичихийн тулд их юм уншиж үзэх хэрэг гарна. Энэ мэтээр мэргэжлийнхээ дагуух зүйлсийг улам илүү мэдэх болно. Миний нийтлэл бичсэн загварын сэтгүүлээс надад “Театр мода”- гийн урилгыг өгсөн бөгөөд өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг амссандаа би их баяртай байгаа. Тиймээс бүгдээрээ хамтдаа амжилтын төлөө хичээцгээе!
Та бүхэн амжилтанд хүрэхэд тань бэрхшээлтэй зүйлс гарч хэнд хандахаа мэдэхгүй нэг газраа гацчихаад байгаа бол энэ буланд хандаарай. Ямар нэгэн аргаар амжилттай хүмүүсээс асуугаад ч болтугай асуултанд чинь хариулт олно.
Хамтдаа зорилго өөдөө тэмүүлцгээе!
Зорилготой хүнд ямар ч саад үгүй. Зорилго мөрөөдөлтэй байгаад амжилтын томъёог мэдээд тэгээд шантгалгүй хичээвэл та бүхнийг чадна аа!


Top
   
PostPosted: Jan.12.10 8:49 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
өөрийнхөө залхуу зангаа ялж чаддаггүй хүмүүст нэгэн амжилтанд хүрэх арга зааж өгье

чамайг гомдоосон,доромжилсон, ер нь үзэн ядаж болох хэн нэгнийг магадгүй хэсэг бүлэг хүмүүсийг үхтлээ үзэн яд хорс зана
амьдралаар нь тоглоно гэж өөрийгөө хурцал
тэгсэн цагт чи босож чаддаггүй байсан цагтаа босож уншихаас залхуурдаг байсан номоо шимтэн уншиж маш богино хугацаанд үр дүнд хүрч чи амьдралдаа эргэлт хийнэ амжилтыг бий болгоно
гэхдээ эцсийн бүлэгт юу болох юу хийхээ сайн төлөвлөж байж уг аргыг хэрэглээрэй

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jan.13.10 11:18 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Сайн унш их хэрэгтэй мэдээлэл

Удирдагч гэж хэн бэ? / Хүний эрхийн хуульч Ичинноров /

Саяхан би Харвардын Их Сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит төрийн захиргааны сургуульд fellow-р уригдаж сурч байх хугацаандаа удирдлагын арга барил, менежментийн чиглэлээр хичээл үзсэн. Миний удирддаг “Манлайлал” сан алсын хараандаа шинэ чиглэл оруулж байгаа нь шинэ үеийн залуу лидерүүдийг, манлайлагчдийг бий болгох, тэдэнд туслах дэмжих үйлс юм.
“Хууль захирамжийг биелүүлэхээс татгалздаг улс орон олон захирагчтай байдаг. Харин ухаалаг агаад мэдлэгтэй хүний хүчинд улс орон удаан тогтоно”
“Төрийн толгойд хулгайч нар гарваас ард түмэн нь үгүйрэн хоосроно
Төрийн толгойд зөвт хүмүүс гарваас ард түмэн хожно” гэж мэргэн сургаалууд байдаг.
Сайн алсын хараатай удирдагчаар цангасан энэ үед шинэ үеийн зөвт хүмүүс, зөв залгамж халаа болсон лидерүүдийг бий болгох түүхэн хэрэгцээ бий болсон гэж миний бие үздэг. Иймээс зөв алсын хараатай, зөв мэргэн холч ухаантай, зөв ёс суртахуунтай хүмүүс улс орныг маань удирдаасай, тийм ивээлтэй мөч улс оронд маань тохионо гэдэгт бүрэн итгэж байгаагаа илэрхийлээд энэхүү лекцээ эхлье.
Энэхүү яриандаа би өнөөдөр удирдагч гэж чухам ямар хүнийг хэлдэг юм бэ? Түүний гол шинж чанар, гол зарчмуудын талаар товчхон өгүүлээд, та бидэнд удирдагч байх потенциал байгаа эсэхийг юугаар шалгах вэ, үүнийгээ бид цаашдаа яаж хөгжүүлж болох вэ гэдэг талаар яръя.
1. Удирдагч гэж хэн бэ?
Манайд зөвхөн албан тушаалтай эрх мэдэлтэй хүмүүсийг л удирдагч гэж үздэг өрөөсгөл хандлага байдаг. Байгууллагын менежер, дарга, ахлагч байх нь тухайн байгууллагын үүрэг функцыг гүйцэтгэх эрх мэдлийг танд өгч байгаа хэдий ч энэ нь таныг удирдагч болгочихгүй, таныг зөвхөн босс болгоно. Бусдад зөвхөн даргалахаас ялгаатай нь гэвэл удирдагчийн хувьд дагалдаж буй хүмүүс нь том зорилгод хүрэх хүсэл эрмэлзлэлтэй байдаг.
Удирдана гэдэг нь итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, зан чанар, мэдлэг, чадвараараа удирдан манлайлж бусдыг зорьсондоо хүрэхэд нөлөөлөх процесс юм.
2. Удирдагч менежер
хоёрын ялгаа
• Удирдагч- шинэ жанжин шугам, алсын хараа, зорилго, зарчим, үнэт зүйлс, чиглэлийг тодорхойлогч, түүүндээ бусдыг зоригжуулан удирддаг хүн.
• Менежер- Байгууллага, группын хүний болон бусад нөөцийг тогтсон журам, дүрэм, зарчмын дагуу захирдаг, зохицуулдаг хүн.
• Манлайлагч- Ажил үйлс, үг яриа, үйл хөдлөлөөрөө бусдыг үлгэрлэн манлайлагч.
Менежер юмыг зөв хийдэг хүн.
Удирдагч бол зөв юм хийдэг хүн.
3. Удирдагч төрдөг үү?
Бий болдог уу?
Удирдлагын талаарх Баасын онол /1989,1990 он/ ёсоор хүмүс лидер болдог гурван зам байна.
• Хувийн зан чанарын онол:
Зарим хүмүүс байгалиас бусдыг удирдан манлайлах авъяас билэгтэй, зан чанартай төрдөг.
• Их үйл явдлын онол:
Хямралт болон зарим чухал үйл явдлын үеэр энгийн нэгэн хүнд гайхамшигтай удирдагчийн зан чанарууд тодрон гарч ирж удирддаг.
• Сонголтын онол:
Зарим хүмүүс лидер байх замыг өөрсдөө сонгодог. Лидерийн чадварт эдгээр хүмүүс суралцдаг. Энэ нь орчин үеийн хамгийн түгээмэл хэлбэр.
Сайн лидер бол төрдөггүй бий болдог. Хэрвээ таньд хүсэл зориг, тэвчээр хатуужил, нөр их хөдөлмөр байвал та ч гэсэн сайн лидер болж чадна. Энэ бол хэзээ ч дуусашгүй процесс юм. Тухайн хүнээс өөрөө өөрийгөө боловсруулах туршлага, сургалт шаардсан процесс юм.
4. Удирдагч гэж хүлээн зөвшөөрөгдөхөд юу нөлөөлөх вэ?
Хүмүүс таны шинж чанарыг үнэлэхээс илүүтэй таны хэн бэ гэдгийг юу хийж байгаагаар чинь үнэлэнэ. Үүгээр тэд таныг хүндэтгэж болох, итгэж болох хүн үү үгүй юу гэдгийг аль эсвэл эрх мэдэл албан тушаалаа өөрийнхөө төлөө ашиглан өөрөө сайхан харагдахыг хичээгч хүн байна уу гэдгийг ялгана.
Лидер хүнийг хэн бэ, юу мэддэг вэ, яаж хийдэг вэ гэдгээр үнэлдэг:
Хэн бэ? – Итгэл үнэмшил, зан характер
Мэдлэг – Ажил үүргээ, мөн хүнийг сайн мэдэх
Яаж хийдэг вэ? – Хэрхэн хэрэгжүүлдэг, зоригжуулдаг, чиглэл өгдөг.
Лидер хүнийг:
1-рт, Юу хийж чаддагийг нь тэр хүний чадвар, туршлагаар нь
2-рт, Хэрхэн яаж хийдгийг нь энерги, эрч хүч, хөдөлмөрч байдлаар нь
3-рт, Хэн бэ гэдгийг нь тэр хүний онцлог зан чанар, нэр хүндээр нь
4-рт, Ямар итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгийг нь алсын хараа, зорилго, түүндээ үнэнч байдлаар нь шинжин таньдаг.
Лидер хүн бусдыг зоригжуулагч, үлгэрлэгч хүн байх ёстой.
5. Лидерийн зарчмууд
1. Чадвар:
Удирдагч хүний хувьд та ажлаа маш сайн мэддэг байх хэрэгтэй. Хүмүүс тань юугаа яаж хийх ёстойг та маш сайн мэддэг байх.
2. Хариуцлагыг бий болгох болон хариуцлагыг үүрэх:
Удирдаж буй байгууллага болон бүлгээ шинэ өндөрлөгт хүргэх арга замыг байнга хайдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт буруу зүйл хийвэл бусдыг буруутгах хэрэггүй. Нөхцөл байдалд дүгнэлт хийх. Зөв арга хэмжээ авч дараагийн тулгамдаж буй асуудалруу орох хэрэгтэй.
3. Цагаа олсон шийдвэрийг зоригтойгоор гаргах:
Асуудлыг шийдвэрлэх шийдвэр гаргах, төлөвлөгөө боловсруулах, зөв механизмыг бий болгох хэрэгтэй.
4. Үлгэр жишээ:
Бусдад даган дуурайх үлгэр жишээ, манлайлагч байх. Таныг дагалдагч болон ажилчид чинь зөвхөн өөрөөс чинь юу хийх ёстойг сонсохоор зогсохгүй таныг хардаг.
“Өөрчлөхийг хүсч байгаа өөрчлөлт нь бид өөрсдөө болох ёстой”
“We must become the change we want to see” Махатма Ганди
5. Хүмүүсээ сайн таньж мэдэх
Тэдний сайн сайхны төлөө үйлчил.
6. Хүмүүсээ мэдээллээр хангах
Хүмүүсийнхээ хариуцлагатай байдлыг хөгжүүлэх. Хүмүүст ноогдуулж буй үүрэг хариуцлагыг сайн ойлгуулах, хянан шалгах, үүрэг хариуцлага нь ойлгомжтой байх ба хянан шалгагдахаар, мөн биелэгдэхээр байх ёстой. Сайн харилцаа бол энэ хариуцлагын гол түлхүүр юм.
7. Хүмүүсээ баг болгон сургах
Хэдийгээр удирдагч хэмээн нэрлэгддэг хүмүүс тухайн байгууллага, групп хэсгээ баг гэж хэлэх дуртай ч тэр нь жинхэнээсээ баг байдаггүй. Харин нэгэн зүйлийг хийж буй хэсэг бүлэг хүмүүс байдаг. Харин байгууллагынхаа бүрэн дүүрэн чадварыг ашиглах, багаар ажиллах соёл, энергийг бий болгож байж гэмээнэ байгууллагынхаа хүчин чадлыг, хүмүүсийн хувь хүний болоод багийн гишүүнийх нь хувьд бүхий л потенциалыг нь бүрэн дүүрэн ашиглаж чадна.


Top
   
PostPosted: Apr.07.10 6:11 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Өөртөө итгэлгүй Лидер байх уу аль эсвэл.....

Хүмүүс лидер , манлайлагч, удирдагч чанарыг бурхнаас заяасан хосгүй зүйл мэтээр хүлээж авдаг. Үнэн хэрэг дээрээ лидер чанарыг хүн хөгжлийнхөө явцад олж авдаг, өөрөөр хэлбэл олдмол чанар юм. Хэн ч хүсч , чармайж чадвал эдгээр чанаруудыг эзэмших бүрэн бололцоотой бөгөөд хөгжүүлэх янз бүрийн арга, замууд байдаг байна.

Хувь тавилангийнхаа эзэн бай

Ажил хэрэг болон хувийн амьдралыг зөвхөн өөртөө төлөвлөн бүтээ. Лидерүүд өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө төлөвлөдөг. Мэргэжлийн хувьд байнга өсөн дэвжинэ гэсэн хариуцлага хүлээж сур. Амжилтад хүрч , өсөж дэвжихэд таниас илүүтэйгээр хувь нэмэр оруулах хүн үгүй.Та амьдралын эзэн учраас явах чиглэлээ өөрөө сонгож , боломж чадвараа байнга өсөн нэмэгдүүлж , эрхээ хамгаалж бай. Идэвхигүй сулбагар байж , хэн нэгнээс танд тохоон томилсон дүрээр тогловол хэзээ ч лидер болохгүй гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Архи уухаас эхлээд сургуульд орох хүртэл ямарваа нэгэн зүйлийг яагаад хүсч байгаа, танд ямар хэрэгтэй вэ гэдгийг ямагт мэдэж , ухамсарлан санасан зорилгодоо хүрэх алхам бүрээ төлөвлөж байгтун.

Давуу талаа мэдэрч , ашигтайгаар хэрэглэж сур

Өөрийн давуу талыг ашиглах боломж өгч байгаа цагт л ямар ч ажил бидэнд утга учиртай, ач холбогдолтой санагддаг. Лидер , Манлайлах гэдэг нь юуны өмнө хүний зан аашийн тодорхойлогч зүйлс юм. Тиймээс өөрийнхөө давуу талыг нээн илрүүлж , мэдэрснээр өөрийгөө хувь хүний хувьд хамгийн их хөгжүүлэн , цаашид улам хөгжин дэгжих боломж гаргах тийм ажлыг олж сонгох боломжтой болно.Жишээлэхэд, таны хувьд найдвартай итгэл даах , багаар ажиллах чадвар давуу тал чинь бол та аль нэг багийн гишүүн байж , хамгийн үр ашигтай ажиллаж чадна. Цаашлаад өөрийн хүссэн зорилго , гаргасан амжилтуудаа тэмдэглэж байх хэрэгтэй .Эхлээд тамхи таталгүй хоёр цаг болж байна ч гэдэг юм уу, эсвэл хүссэн дүнгээ авлаа зэрэг хамгийн энгийн жижиг амжилтуудыг тэмдэглэлийн дэвтэр зэрэг дээрээ бичиж тэмдэглэж эхэл. Энэ бүхэн өөртөө итгэлтэй болоход үнэлж баршгүй тус хүргэдэг. Өөртөө итгэлгүй лидер гэж байдаггүй.

Өмнөө зорилго тавь

Лидерүүд ямагт өөртөө зорилготой байдаг.Гол төлөв тэд өмнөө тавьсан зорилгод хүрэхэд нилээд бэрхшээлтэй зорилго тавьж , уйгагүй урагшлах замдаа бусдыг өмнөө өөртэйгээ адил зорилго тавьдаг болгон уриалан дагуулдаг. Амьдралынхаа зорилгыг тодохойлохоос эхэл. Энэхүү зорилго нь нэг ёсондоо таны хүсч , тэмүүлж байгаа ирээдүй. Зорило нь нэг талаас таны үнэт зүйлийн тусгал бол өөрийн оруулж чадах хувь нэмэр болохын сацуу нөгөө талаас таны амьдралын хэв маяг, стил юм. Өмнөө тодорхой зорилгогүй бол бусдын нөлөөнд орох тун амархан. Юуны төлөө ажиллаж байгаагаа ухамсарлан мэдэх нь мэргэжлийн хувьд тасралтгүй өсөн дэвжих боломж . Үйл явцыг төлөвлөн, зорилгодоо хүрэхэд учир ч буй саад бэрхшээлийг давах боломжийг бүрдүүлдэг.

Сэтгэлийнхээ үнэт зүйлстэй тохирох ажил , мэргэжил ажил

Таны сонгосон ажил дотоод сэтгэлийн үнэт зүйлстэй зөрчилдөхөөргүй байхад анхаарлаа хандуул. Эс бөгөөс бухимдал сэтгэл гутрал, бүтэлгүйтэл гэсэн байнгын дагуултай болно. Ийм нөхцөлд гаргаж болох хамгийн сайн шийдэл ажлаа солих юм.Тэгээд ч түүний үнэт зүйл , ёс суртахуун , итгэл үнэмшилтэй нийцэхгүй бодлого , арга барилаар ажилладаг байгууллагад лидер болж чадах нь юу л бол.

Нөлөө бүхий хүмүүстэй танилц

Таны ажилд дэмжлэг болохуйц хүнтэй танилц .Танд ажлаа солих , бизнесийн өсөх ирээдүйн талар мэдэх , эсвэл бүр хэрэгтэй мэдээлэл авах шаардлага гарах үед ийм харьцаа холбоо ихтэй хүмүүс л болж чадна.

Хариуцсан ажлаа өөгүй гүйцэтгэхийг хичээ

Лидерийн байр сууринд очиход өөрийн ажлын өөгүй , гялалзтал гүйцэтгэх нь зайлшгүй шаардлагатай нөхцөл юм. Ажлаа ямагт мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхийг эрмэлз. Ажлын газраас чинь мэргэжил дээшлүүлэх гэх мэтээр таны олж авахыг хүссэн чадвар боломжийг хөгжүүлэх дамжаа , курст суралцах санал тавихыг хүлээлгүйгээр энэ чиглэлээр биеэ даан суралцаж урагшилж байх хэрэгтэй. Гэхдээ та ажлаа гялалзтал хийх , хэт шүүмжлэлтэй хандах хоёрын хооронд том ялгаа байдгийг ямагт санаж байх ёстой . Мэргэшлийн түвшингээ өнөөдөр байлгах нь эерэг чармайлт. Харин өчүүхэн төдий алдаанаас болж өөрийгөө хэт шүүмжлэх нь таны амжилтад саад болох сөрөг үзэгдэл юм. Өөртөө хэт шүүмжлэлтэй хандах олонхи тохиолдолд бусдыг шүүмжлэх болон хувирдгийг лидерт байвал зохих үр ашигтай зан гэж хэлэх боломжгүй билээ. Хийж байгаа ажилдаа дуртай , үнэнч хүмүүс саад бэрхшээлтэй эвлэрдэггүй.

Мэргэжлээ урьдчилан тодорхойл

Ирээдүйд ямар дадал , мэргэжилтэй болохоо урьдчилан тодорхойлох нь тун чухаг. Та хэдий чинээ олон авьяас чадвартай , мэргэжил , арвин туршлагатай байна тэр чинээгээр бусад хүмүүсийн анхаарал , сонирхлыг татах болно.Мэдлэг туршлага нь таныг “ найдвартай бөгөөд баталгаатай хүн “ гэсэн имижтэй болгож өгөх нь лидер хүний хувьд тун чухал юм.

Санаачлагыг гартаа ав

Юунд хүрэхээр чаримайж байгаагаас үл хамааран та ямар я нөхцөлд санааялагыг гартаа авдаг байх хэрэгтэй .Мөн лидер болохын өмнө өөрийгөө удирдаж сурах хэрэгтэй . Санаачлага гэдэг нь лидерийн чадваруудын тулгын чулуудын нэг юм.

Хүмүүстэй харьцаж сур

Лидер хүнд өөрийнхөө санааг хүмүүст зүгэр нэг хүргэх бус харин бусдыг араасаа дагаж , зорилгодоо хүргэхэд нь тусалтал нь ухуулан , таниулдаг чадвар зайлшгүй хэрэгтэй . Харьцаандаа хүйсийн ялгаа ,сэтгэл зүйн онцлогийг ч онцгой анхаарах хэрэгтэй .

Бусдад анхаарал халамж тавь

Хүмүүст халамж тавих , тулгамдсан асуудлаас нь хуваалцах , чин сэтгэлээсээ хандах нь лидерийн маш чухал зан чанар гэдгийг олон тооны судалгаа харуулсан байдаг.Иймд өөрийн боломжийн хэрээр эргэн тойрондоо байгаа хүмүүст сэтгэлээсээ тусалж байх хэрэгтэй .

Өөдрөг бай

Лидер хүнд өөдрөг үзэл зайлшгүй шаардлагатай .Өөдрөг үзэлтэй лидерууд л зорилгодоо хүрэх замд гарсан саад бэрхшээлийн өмнө сөхрөлгүйгээр гарах арга замыг эрэлхийлэх чадвартай .Хүмүүсийн лидер зан чанарыг олж бэхжүүлэхэд шаардлагатай ухаалаг аз турших алхам хийлгэдэг зүйл бол өөдрөг үзэл юм.


Top
   
PostPosted: Apr.13.10 8:21 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Амжилтаар цангадаг хүний мөрдөх 20 дүрэм



1. Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.
2. Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.
3. Соёлтой зан. Гэхдээ эелдэг байна гээд хэт ичээж “хайлж”, дүр эсгэх хэрэггүй. Ийм хүнд хүмүүс хэтэрхий дургүй байдаг.
4. Бүх ажил, эд зүйл чинь дэс дараалал эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн наад зах нь хайсан юмаа шууд олохуйц, бүх зүйл чинь өөрийн гэсэн тогтсон байрлалтай байх.
5. Өөрийн гэсэн зарчим хуваарьтай байх. Та өөрөө хатуу мөрддөг хуваарь дэглэм байхгүй бол нэг ч ажил урагш ахихгүй.
6. Өөрөө хийж чадах зүйлийг бусдаар хийлгэх хэрэггүй. Хэрэв бусдаар хийлгэх шаардлага гарвал үргэлж араас нь санаа тавьж сурах.
7. Хэлсэн үгэндээ хүрэх. Хийж чадахгүй ажлаа амлах хэрэггүй. Нэгэнт амласан бол хий.
8. Том өргөн хүрээний ажил амжуулахыг хүсч байгаа бол хэвлэл мэдээлэлд гар татах хэрэггүй.
9. Эрсдэл ихтэй ч, өгөөж ихтэй ажлын хойноос улайран хөөцөлдсөнөөс бага ашигтай ч найдвартай, тогтвортой ажилд цагаа үр.
10. Ганц зүйлд бүх хөрөнгөөрөө хөрөнгө оруулж болохгүй.
11. Хүчээ төвлөрүүлэх. Энэ бол ямар ч ажилд үйлчилдэг хууль. Хийе гэсэн зүйлдээ үнэхээр хүчээ дайчлан, анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа хүн ийш тийш, хагас дутуу, хүчээ тарамдаж байгаа хүнээс ямагт илүү үр дүнд хүрдэг. Сайн чаддаг зүйлийнхээ араас амжилтанд хүртлээ ажилла.
12. Хамт ажиллагсдаа сонгохдоо анхаар. Та шаардлага тавьж чаддаг, эргүүлээд хариуцлага тооцож чаддаг тийм л хүнийг ажилд ав. Хамаатан садан гэр бүлийн хүмүүс хэзээ ч ажил хэргийн харилцааг нэгдүгээрт тавьж чаддаггүй.
13. Өмнө нь таны найз нөхдийн удирдлага дор ажиллаж байсан хүнийг хэзээ ч бүү ажилд ав. Тэр таны ч, бас найзын чинь ч ажилтан байсаар байх болно.
14. Тодорхой, маш тодорхой ярьж сурах.
15. Хэзээ ч юу ч хийхгүй, зүгээр сууж болохгүй.
16. Бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх.
17. Ямар ч маргааны үеэр шууд хамааралгүй зүйлийг сөхөхгүйгээр “зөв” маргалдаж сурах.
18. Хэрэгцээтэй зүйлсээ үргэлж тэмдэглэн авч байх.
19. Бүх ажил үргэлж итгэлцэл дээр явагддаг. Хэн нэгэнд ямар нэгэн ажил даалгасан л бол итгэлээ бас хамт өгч байх.
20. Ямар ч зүйлийг эдийн засгийн утгаар нь харж сурах


Top
   
PostPosted: Apr.13.10 8:25 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Nov.14.08 4:42 pm
Posts: 173
:wd:


Top
   
PostPosted: Apr.15.10 9:16 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
ГАЛ МЭТ ДҮРЭЛЗ


Бусдын хүргэсэн бага ч атугай ач тусыг марталгүй санаж явах нь хүний сайн шинж чанаруудын нэг. Ухнаагийн Хүрэлсүх энэ сайн шинж чанарын эзэн мөн ажээ. Тэрээр миний улс төрч болох замыг зааж, Намын Төв Хороонд ажилд авсан ачтан бол тэр хүн гэж нэг бус удаа дурсан ярьсан байхыг нь уншиж, сонссон. Би тэр үед МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. У.Хүрэлсүхэд улс төрийн оргил өөд нисэх даль жигүүр хайрласан ачтан гэж өөрийгөө хэзээ ч бодож байсангүй, миний хүргэсэн тус гэвэл түүнд өөдөө өгсөх шат түшүүлэн шат тавьж өгсөн төдий л юм. У.Хүрэлсүх өөрийн оюун ухаан, хүч чадлаараа энэхүү шатаар итгэл төгс өгсөж байгааг хараад харин бахархалтай байдаг юм. Улс төрд жигүүр урган шууд дээш нисэхээсээ шатаар алгуур өгсөж, итгэлтэй урагшлах нь өлзийтэй. Энэ онцлог шинжийг У.Хүрэлсүхийн төрөлх зөн, билэг зөв анзаарсан нь тун сайн хэрэг.
У.Хүрэлсүхийн улс төрд хөлд тавьсан цаг мөчөөс хойших улс төрийн амьдрал манай орны цаг агаар адил эрс тэс, хүйтэн ширүүн, гантай, зудтай, хүнд өнгөрлөө. Энэ он жилүүдийг У.Хүрэлсүх халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, журмын нөхдийн хамт тууллаа. Тэрээр Монголын улс төрд хүлэмжинд тарьсан цэцэг шиг бусдаар арчлуулж, тордуулж ургасангүй ээ, улс төрийн нүүр нүдгүй балбах цасан шуурга, мөсөн мөндөрт тэсвэр заан цохиулж, хат суун, өөрөө өсч ургасан улс төрч.
Улс төр хатуу тоглоом. Заримдаа дүрмээр тоглоно. Дүрмийн заалт үгүй бол шууд газар дээр нь шинээр дүрэм зохион тоглоно. У.Хүрэлсүх аль алинд нь гаршсан улс төрч нэгэнт болж чаджээ. Тоглоомын дүрэм хатуу болохоор хожиж ялахын тулд улс төрч хүн харьшгүй эр зоригтой байх тавлинтай. “Алтыг гал дээр, эр зоригийг гай зовлонгийн үед сорьж үздэг” гэх үг бий. Түүний эр зоригийг Монголын улс төр олон удаа сорьсон. Сорилтыг нэр төртэй давж гарсан. Одоо түүнийг эр зоригтой улс төрч гэдгийг нь нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Тэрээр гар хөлөө хүлүүлж, алтан амгай зуусан нэгэн байгаагүйд нь олзуурхана. Улс төрийн ууган намын гишүүд дээр доргүй амаа үдүүлж, дуугарч зүрхлэхээ байсан гай зовлонт, цөвүүн цагт зориг заан ам нээсэн. У.Хүрэлсүхийн үгийг улс төрчид, сэтгүүлчид сүүлийн арав шахам жил ишлэл аван ярьж, бичицгээлээ. Тэр хэлье гэсэн үгээ хэзээ ч, хаана ч, хэнээс ч эмээж айлгүйгээр хэлж чаддаг эр зоригтой улс төрч болон төлөвшжээ. Улс төрийн эр зоригтой байна гэдэг бол маш том давуу чанар.
“Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн үг байдаг. Би зоригтой, ухаантай ажиллах болно” гэж МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар сонгогдохын өмнө намын Бага хурлын гишүүддээ хандаж хэлсэн түүний үгэнд нөхөд нь эргэлзээгүйгээр итгэж, энэхүү онц чухал, том албанд тохоон томилсон юм. Ухаантай хосолсон эр зориг, эр зориггүй ухаанаас хавьгүй илүү зүйлийг бүтээн цогцлоож чаддаг болохоор түүнд намын хамт олон нь томоос том найдвар тавин хүлээж байна. Эр зоригийг сүүдэр мэт дагадаг хуучныг зоригтой өөрчлөн шинийг сэдэх, оргүй хоосноос биетэй бодитой зүйлийг цогцлоох, боломжгүйг боломжтой болгон өөрчлөх бүтээлч шинж түүнийг төрийн сайдаар ажиллаж байх үед нь ил тод илэрч байсан нь туйлын олзуурхууштай.
Улс төрчдийг үнэлэх нийгмийн үнэлэмжийн тэргүүн эгнээнд ярианы урлаг, үг яриаргаараа олон түмний сэтгэл зүрхийг эзэмдэх чадвар байдаг билээ. Намын Төв Хорооны босгыг алхан орж ирж байсан үетэй нь харьцуулахад У.Хүрэлсүх ярианы урлаг сурах талдаа том алхам, том алхмаар зогсохгүй үсрэлт хийж чадсан байна. Ийнхүү ярих хэлэх чадварт суралцахад нь сонгогч түмний итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдон, төр түшилцсэн, төрийн сайдаар ажилласан, үзэл бодол нэгт, үе тэнгийн залуусаа удирдан төрийн байгуулагад хүчин зүтгэсэн амьдралын их сургууль, өөрийнх нь хичээл зүтгэл, уйгагүй чармайлт тусалсан нь мэдээж. Хүний зүрхийг үгээр дулаацуулна гэдэг хэн хүнд заяадаггүй чадвар мөн. “ Хамаатан садан чинь хаяж, нөхөд чинь урваж, албаны шатнаас унасан ч гэсэн илтгэх чадварыг эзмэшсэн л бол Та хэнд ч давагдашгүй хэвээр үлдэнэ” гэсэн ухаантны үг олон арван жил, зууныг алгасан улс төрчдийн уриа дуудлага болсон хэвээр байна.
Өөрийн үзэл бодол, үнэт зүйлс, үндсэн зарчимдаа асар хүчтэй салхинд ч ажралгүй тайван зогсох аварга сүрлэг мод лугаа адил бат тууштай бай. Энэ бол төрийн хүнд зайлшгүй байх ёстой эрхэм сайн чанар. У.Хүрэлсүх энэ эрхэм сайн чанарын эзэн үргэлжид байна гэдэгт найдая. Төрийн хүн зарим хэрэгт уул мэт бат суух, зарим хэрэгт зарц мэт хүлцэн явах, зарим хэрэгт гал мэт дүрэлзэн явах учиртай тухай өмнө нэг удаа хэлсэн үгээ давтан хэлье. У.Хүрэлсүх улс орон, намынхаа эрх ашгийн төлөө уул мэт бат суух үүрэгтэй. Ард түмэн, намын хамт олныхоо төлөө зарц мэт хүлцэн явах үүргээ хэзээ үл умартан хүчин зүтгэг. Зөв, шударга үйл хэргийн төлөө гал мэт дүрэлзэх эр зоригоо мохоон шантрааж үл болно. Ихийг амлалгүй, ихийг хийхийг нь хүлээе. Хамгийн сайхан юу вэ? Хүссэн зорьсондоо хүрэх. Хүссэн зорьсондоо хүрч, хамгийн сайхнаар бахархан бахдаж яваг. Цаг ямагт сайн хүн, сайн нөхөр байг. Бусдын төлөө өөрийгөө зориулдаг хүн хамгийн сайн хүн. Зовох цагт нөхрийн чанараа таниулдаг, жаргах үед нь мөсөө харуулдаг сайн анд нөхөр байх эрхэм чанараа мөнхөд хадгал. Улс төрч хүн өдөр бүр баатарлаг үйлс бүтээн цогцлоож чадахгүй ч өдөр бүр хүний төлөө сэтгэл гарган, санаа тавьж явах үүрэгтэйгээ умарталгүй санаж явах ёстой.
Хийгээгүй буюу дутуу хийсэн ажлын ард заавал овог нэр үлддэг юм. Ухнаагийн Хүрэлсүх гэдэг нэр хийсэн буюу гүйцээж хийсэн ажлын ард үлдээсэй гэж хүснэ.



Нацагийн Багабанди
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч


Top
   
PostPosted: Jul.19.10 2:58 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
АЖИЛСАГ ХҮНД АМЖИЛТ ОЙР

Ажлын сайнаар амьдрал өөдөлнө, бэлчээрийн сайнаар мал таргална гэх монгол үг бий. Монгол ахуйгаас урган гарсан үнэн үг. Ажилсаг хүний амьдрал жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг мод шиг цаг ямагт өөдлөн дэвжинэ. Ажилсаг хүн амны хишигтэй, залхуу хүн заяа муутай байх нь зүй ёсны хэрэг.

Ажилсаг хүн л амжилтанд хүрч алдраа чимнэ. Өглөөний наран уулын цаанаас жам ёсоороо мандан илч гэрлээрээ гийгүүлэх мэт амжилт өөрөө аяндаа чам дээр хүрээд ирэхгүй. Хахир өвлийн дараа урин хавар золгодгийн адил бэрхшээл хүндрэлийг сөрөн давж, билэг авьяасаа уудлан, бие сэтгэлээ зориулан хөдөлмөрлөсний үр шимээр л амжилтын наран чамайг илч гэрлээрээ гийгүүлнэ.

Хөлс дуслуулсан уйгагүй хичээл зүтгэл, хүчээ шавхсан цөхрөлтгүй хөдөлмөрийн ачаар амжилтанд хүрэх нь нэн тодорхой. Алхайж залхуурч суусаар амжилтын барианд ойртсон тохиолдлыг алаг хорвоогоос хайж, сураад олохгүй. Уулын оргилд гарахын тулд бэлээс нь өгсдөгийн адил амжилтын оргил өөд бэл хормойгоос нь мацна.

Бэл хормойд зогсч байгаа чамд оргил хэтэрхий хол мэт төсөөлөгдөж магад. “Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү. Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс даагдюу” гэж айлдсан эзэн богд Чингис хааны сургаалыг сүслэн дээдэлж, ёсчлон дагаваас амжилтын оргилд хүрэх нь гарцаагүй.

Оргил өөд мацах ёстой. Ямар ч хүнд саад бэрхшээлтэй тулгарлаа гэсэн халирч халширалгүй, эргэж буцалгүй итгэлийн хүч, сэтгэлийн тэнхээгээр даван туулахаар зоригло. Өндөр сүмбэр оргилд гарахын тулд зарим газар алхаж, зарим газарт нь мөлхөж, хумсаараа маажиж, шүдээрээ зулгаах нь холгүй ямх ямх, сөөм сөөмөөр урагш ахих учир тавилан тохиодгийн адил амжилтын оргилд хүрэхэд мөн тийм бэрхшээл хүндрэлтэй нүүр тулах бөгөөд тэдгээрээс үл шантран мөлхөөд самардаад ч болсон мацах учиртай.

Амжилтын оргилд гарч гэмээнэ хүсэл мөрөөдлийнхөө чанадын чанадад хүрчихсэн мэтээр андуурч, сэтгэл бүрэн ханаж, гэдсээ илээд тэрийн хэвтчихэж болохгүй. Ямар их үнээр, ямар их хөлс хүчээр энэ амжилтын эзэн боллоо доо. Давааны цаана даваа гэдэг шиг чиний мацаж хүрсэн амжилтын оргилоос өндөр оргилууд өмнө чинь сүндэрлэнэ. Амжилтын нэг оргилд гарч чадсан юм чинь, дараа дараачийнхыг нь эзэгнэж яагаад болохгүй гэж. Улам их урам зоригтой, улам их эрч хүчтэй ажиллаж дараагийн амжилтын сууриа засч, бууриа бэлдэхээр цаг нартай уралдан, ханцуй шамлан ажилдаа орох тэр эрхэм хэзээд ялалт ололтын эзэн байсаар байна.

Миний нэг танил барилгачин. Жижиг засвараас эхлээд том барилгууд сүндэрлүүлэх нь түүний бүх сэтгэл зүрхээ зориулсан ажил нь. Эхнэр нь нэг удаа, барилга барина гэдэг чинь яасан ядаргаатай ажил вэ? Одоо барьж байгаа байшингаа дуусгаад больж үз гэж үглэжээ.

Нөхөр нь юу гэж хэлсэн гээч. Дараа нь бүхэл бүтэн хороолол барина даа гэсэн гэнэ. Ийм алсыг харсан эрмэлзэл тэмүүлэлтэй, томд зорьсон мөрөөдөлтэй эрхмүүд хэлсэн амандаа эзэн болдог, за гэвэл ёогүй, дээд зэргийн бүтээлч хүмүүс байдаг юм.

Эд нарыг амжилтын наран илч гэрлээрээ үргэлж төөнөж, баяр бахархалд умбуулж байх учир ерөөлтэй. Хүн өөрөө юунд дуртай, юу сонирхдог, юу хийж, ямар замаар амжилт олохоо гаргууд сайн мэднэ. Ямар авьяас нь түлхүү хөгжсөн, юуг бусдаас давуу сайн хийж чадахаа хэнээс ч илүү мэднэ. Дургүй зүйлээ дутуу дулимаг хийсэн аядаад амжилт олж, од болон гялалзсан хүний тухай сонссон уу? Үгүй л байх.

Яагаад гэвэл сүхгүйгээр түлээ хагалж болохгүйтэй адил тийм боломж ерөөсөө байхгүй. Хүн сэтгэл зүрхээ бүрэн зориулж, хүч хөдөлмөрөө бүтэн шингээсэн ажлаасаа таашаал авч, амжилт гаргах нь мадаггүй. Сэтгэл дутвал амжилт дутна.

Ажиллах дургүй анхайн залхуурагчаас амжилт анч нохдод хөөгдсөн гөрөөс мэт зугатан зайлна. Амжилтын эзэд өөртөө нүүр бардам итгэлтэй. Өөрийнхөө хүчинд дээд зэргээр итгэж байгаа хүний ажил үйлс нь хэзээд өөдрөг бүтэмжтэй. Тэд өөрийгөө жинхэнэ ёсоор зоригжуулж чаддаг. Би хийхгүй бол хэн хийх вэ, одоо хийхгүй бол хэзээ хийх вэ гэсэн бардам итгэл ажил үйлсэд нь хөтлөх хөтөч, зүтгэх зүтгүүр нь болж өгнө. Би үүнийг заавал хийх ёстой, зайлшгүй хийж чадна гэх тэнгэрлиг урмаар өөрийгөө тэтгэн дэмжиж зоригжино.

Зүтгээд оролдоод байгаа хэрнээ хүрье гэсэн амжилтандаа хүрч дийлэхгүй мунгинах хүмүүсийн өөрийн хүч бололцоондоо бүрэн дүүрэн итгэх итгэл нь царцаж хөшин, хөндийрч хүнийссэн байдаг. Амжилт олсон хүмүүс өөртөө дээд зэргийн өндөр шаардлага тавьдагаараа бусдаас ялгарна. Өөртөө тавьж буй шаардлагаа яг тэр хэмжээгээр нь бусдаас хатуу чанга шаардаж чаддаг онцлогтой.

Тэд тэнгэрийн дор төрж, хуулийн дор ажиллаж амьдарч байгаагаа яс махандаа шингэтэл ойлгосон учраас хууль, дүрмийг ягштал мөрдөнө. Хүндлэн дээдэлдэг үнэт зүйлс, хөдлөшгүй дагадаг үндсэн зарчмаа ямар ч нөхцөлд гуйвж дайвахгүй сахина. Төлөвлөж тооцсон хийх ажлын хуваарь, тогтож хэвшсэн ажил амьдралын дэглэм горимын дагуу ажил үйлээ зохицуулна.

Цаг алтнаас ч үнэтэй, цаг хугацаа бүхнээс үнэ цэнэтэй гэдгийг бүрэн төгс ухаарсан байдаг учир цагийг дүүрэн үр бүтээлтэй ашиглахыг хичээж, цаг алдах, цагийг хоосон өнгөрөөхийг үл тэвчинэ. Байх ёстой хэм хэмжээгээ хэнээр ч заалгахгүй мэдэн дагана, бусдаас энэ бүхнийг хэрэгжүүлэхийг хатуу шаардана. Ийм дэг журам, дэглэм цэгцтэй байсныхаа ачаар тэд амжилтын эзэд болцгоодог юм.

Амжилт олсон хүмүүс өөрийнхөө үнэ цэнийг яг таг мэдэж, илүү ч үгүй, дутуу ч үгүй үнэн зөв үнэлсэн байдаг. Өөрийнхөө үнэ цэнийг дээшлүүлж, эрэмгий хүчирхэг болж байж өрөөл бусдад тоогдон хүндлэгдэнэ. “Хэрэв чи хүч чадалтай бол хүнлэг зөөлөн бай. Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд чамайг хүндэтгэх болно”. Өөрийгөө дорд үзэн доош орсон, биеэ гаргуунд нь хаяж ганихарсан хүнийг ойрын үзэх, холын сонсох хэн нь ч гэсэн үл тооно. Өрөөсөн нүдээрээ ч тогтож харахгүй.

Юу хүсч, юуны төлөө явж байгаагаа ч ойлгохгүй, ажил амьдралын зорилгогүй хүмүүс харамсам хөөрхийлөлтэй. Амжилтын эзэд маш тодорхой зорилготой. Өмнөө нэн тодорхой зорилго дэвшүүлэн, хэрэгжилт биелэлтийг нь байнга хянаж дүгнэж явна.

Зүтгэж хүрсэн амжилтандаа сэтгэл ханаад зогсчихгүй, илүү цааш ахихын тулд зогсолтгүй, улам эрч хүчтэй, урам зоригтой, шаргуу хурдтай ажиллана. Нэгэнт зорилго тавиад ажлаа эхэлсэн бол тэднийг юу ч зогсоохгүй. Хэн ч тээг садаа болж чадахгүй. Замын шороо хусагч хүчит техник адил бүгдийг хаман торох шинжгүй урагшилна. Бартаа сааданд тээглэн бүдэрч ойчсон ч тэр даруйдаа хөл дээрээ баттай босоод, шороо тоосоо гөвчихөөд, юу ч болоогүй мэт дахиад л зүтгэж мацаж гарна.

Туучиж барамгүй шавар шалбааг, туулж барамгүй бартаа саад, тогтож байхын аргагүй гал нурам дундаас ч тэд уралдаж яваа морьдын түрүү магнайд хурдлах ажнай хурдан хүлэг шиг торолзон шоволзон гарч ирнэ. Амжилтын эздэд тулаад ирсэн бэрхшээлийг сөрөн зогсож, даван туулахад шантаршгүй эр зориг, шаргуу бөгөөд уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл үнэнчээр тусална. Том амжилтанд хүрье гэж зорьж яваа бол томоор мөрөөдөх ёстой. Том амжилтанд гэнэт үсрэн дүүлэн хүрнэ гэж гэнэн бодлоор өөрийгөө хуурах хэрэггүй. Гэнэтийн аз гэнэтийн амжилтанд хүргэх учир ерөөл бий нь бий.

Гэхдээ л аадар борооны дараа гэнэт үүссэн нуур цөөрмийн ус түргэн ууршин ширгэдэг шиг гэнэт олдсон амжилт хурдан ууршин ширгэх магадлалтай. Зорьж тэмүүлсэн амжилт руугаа алхам алхмаар урагшил. Төө сөөмөөр ч болтугай ахь. Амжилт олсон хүмүүс барагдаж дундаршгүй мөрөөдөлтэй, бадрангуй эрч хүчтэй тэмүүлэлтэй. Тэд хаана ч, юунд ч бусдаас хоцрохгүйг хичээнэ.

Ямагт ялагч, үргэлж тэргүүлэгч байхын төлөө гэгээн мөрөөдөлдөө хөтлөгдөн, шантралгүй зүтгэснийхээ буянаар бүх зүйлд биш юмаа гэхэд зорьсон тодорхой зүйл дээрээ амжилт заавал олж байж санаа нь амарна. Амжилттай яваа хүмүүс торгон мэдрэмжтэй. Энэхүү мэдрэмж нь алдаанаас сэргийлж, амжилтанд хөтөлнө. Цаг алдвал бүхнээ алдана гэдгийг мэдэрч, цагийг нь олж шийдвэрээ гарган, цагийн юмыг цагт нь амжуулах цаг хугацааны мэдрэмж нь бүр онцгой.

Тиймдээ бусдаас түрүүлж амжиж байдаг юм. Тэд талархлын дээд зэргийн мэдрэмжтэй. Хамтран ажиллагсдынхаа жижиг сажиг амжилтанд нь хүртэл баяр хүргэн урам өгч, чин сэтгэлээсээ талархана. Амжилтанд хүрэхэд нь тус дэм болж байгаа бүх хүнийг марталгүй талархлаа илэрхийлнэ.

Бусдын тусыг мартдаггүй хүнд бурхан тусалж, аз илгээж байдаг билээ. Амжилтын эзэд өөрийнхөө амьдралыг өөрийн гараар бүтээн цогцлооно. Тэд өөрөө өөртөө эзэн байж чаддаг. Энэ бахархам омогшил хүнд ямар сайхан мэдрэмжийг авчирдаг гээч.

Энэ бол мөнгө хөрөнгө, нэр алдар, өөр бусад юм бүхнээс илүү үнэ цэнэтэй гэгээлэг сайхан мэдрэмж. Өөрийн дуртай зүйлээ өөрийн ухаан бодлоор нээн олж, өөрийгөө хүний дайтай чухал хүн болохыг мэдэрч, хийж бүтээж байгаа ажил үйл, бүтээл туурвилаасаа битүүрч бүгчимдэж байснаа цэвэр цэнгэг агаараар амьсгалах мэт сэтгэлийн таашаал хүртэн мэдрэх нь хамгийн үнэ цэнэтэй зүйл.

Ажилтай анхиатай хүнд амжилт нэн ойрхон.


Top
   
PostPosted: Aug.05.10 5:52 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.04.06 4:54 pm
Posts: 6751
Image

_________________
urnotmytype


Top
   
PostPosted: Sep.08.10 10:56 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Билл Гейтс: Би дээд зиндааны гэж нэрлэгдсэн энгийн л хүн
Image
“Майкрософт” компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс Испанийн Мадрид хотын “Лос 40 Принсиралес” радиод ярилцлага өгчээ. Тэрбээр өнгөрөгч сард тус улсад болсон олон улсын хүмүүнлэгийн их хуралд оролцсон юм. Тухайн үед олон улсын хүмүүнлэгийн байгууллагад 50 мянган ам.доллар хандивлажээ. Түүний хувьд дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг 10 гаруй жил тэргүүлсэн гэдэг.

-Та хэдхэн хоногийн өмнө олон улсын хүмүүнлэгийн санд 50 мянган ам.доллар хандивласан. Энэ таны хэд дэх удаагийн хандив бэ?
-Би тоолж үзээгүй. Ямартай ч өөрийгөө хоослоогүй л байна.

-Та бүх өөрийнхөө бүх хөрөнгийг хандивлаж чадах уу?
-Магадгүй. Яахав, би нас барах хугацаагаа бүрэн мэдчихсэн тохиолдолд байж болох л юм.

-Хандив өгөх үедээ юу боддог вэ?
-Хүний харцнаас аз жаргалыг хардаг. Хүн бүхэн намайг баян гэж боддог. Би үүнд баярладаг.

-Яагаад. Зарим хүмүүс ингэж хэлэхэд дургүй байдаг шүү дээ?
-Би компаниа байгуулахдаа халаасанд минь 200 ам.доллартай л байлаа. Энэ мөнгө бол Америкийн нөхцөлд компани байгуулахад эрхийг бичиг авах л мөнгө. Тэгээд л эрхийн бичгээ авсан даа.

-Тэр үед хүндрэлтэй асуудал нь юу байв?
-Мэдээж АНУ-ын хууль чанга шүү дээ. Хүссэн хүн болгон компани байгуулчихдаггүй. Миний хувьд компанийн гэрчилгээгээ авах гэж таван долоо хоног явсан. Энэ хугацаанд гэдэс минь өлөн явж байсан өдөр ч бий.

-Харин анх удаа өөрийн гэсэн мөнгөтэй болоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Миний хамгийн сайхан мөчүүдийн нэг. Учир нь 1500 ам.долларыг банкнаас авсан. Тэгээд гарч яваад цадталаа хооллосон доо.

-Та үнэхээр өлсдөг байжээ?
-Тиймээ. Олон цаг тоног төхөөрөмжүүдийн дэргэд сууна гэдэг хэцүү.

-Компьютерийн ажил эрхэлдэг хүмүүсийн дийлэнх нь тарган байдаг шүү дээ?
-Таргалахын тухайд уу. Би 20 жилийн өмнө их иддэг байсан. Хүмүүс надад хандаж энэ тухай хэлдэг л байсан. Гэвч би төдийлөн ач холбогдол өгөөгүй. Яагаад би хүссэнээр идэж болохгүй гэж. Тэгээд ч би таргалахгүй. Дорныхны хэлдэгээр таргалана гэдэг хүний бодлоос хамаарна.

-Дорно дахин гэснээс Далай ламтай уулзаж байсан шүү дээ. Тэр ямар хүн бэ?
-Үнэхээр сайхан хүн. Хүн бүхэн түүнтэй хамт байхаар тайван байдаг гэж ярьдаг. Энэ үнэн юм билээ.

-Та нөлөө бүхий хүмүүстэй найз. Тэгэхээр та өөрийгөө дээд зиндааны хүн гэж боддог уу?
-Би дээд зиндааны гэж нэрлэгдсэн энгийн л хүн. Намайг дээд зиндааны гэж нэрлэдэг хүмүүс миний хэтэвчний зузааныг л харж байгаа юм. Би баян уу гэвэл тийм. Харин дээд зиндааных уу гэвэл үгүй. Би тэгэхээр энгийн нэгэн эр.

-Та олон одтой зочид буудалд буудаггүй чинь үүнтэй холбоотой юу?
-Тийм. Би зарим илүү зүйлд мөнгө үрэх дургүй. Та намайг харамч гэж бодож байна уу. Тэгвэл үгүй. Баян хүмүүс өөрийгөө бусдад мэдрүүлэх гэж үнэтэй зүйл хэрэглэдэг. Мөн өндөр үнэтэй буудалд буудаг. Учир нь өндөр үнэтэй буудал сайн хамгаалалттай байдаг юм. Тэгэхээр тэд энгийн хүмүүс дунд амьдарч чадахгүй. Тэднээс айж байгаа хэрэг.

-Та тэгвэл хэдэн одтой зочид буудалд буудаг вэ?
-Гурав, дөрөв. Зарим тохиолдолд улс төрийн эрх бүхий хүмүүс намайг урихдаа дээд зэрэглэлийн зочид буудалд буухыг санал болгодог. Түүнийг нь хүндэтгэдэг.

-Танд 1990 оны “Порше-911” байгаа шүү дээ. Өөр автомашинтай юу?
-Би “Порше-911” автомашиндаа үнэхээр хайртай. Одоо ч унадаг. Надад бас “Ройлс Ролл” бий. Гэхдээ түүнийг унахад сэтгэлд нэг л хүрэхгүй юм. Унаад явахад хэцүү. Тэгээд л дасал болсон “Порше”-гоо унана даа.

-Та гольф тоглож, виски уух дуртай юу?
-Вүүдстэй хэд хэдэн удаа тоглож байсан. Гэхдээ би нэг хожоогүй л дээ. Ер нь нэг их тоглоод байдаггүй. Нэг үгээр хэлбэл завгүй. Тэгж тоглож байхаар сангийнхаа ажлыг хийдэг. Учир нь манай санд сая сая хүн ханддаг. Тэдний захидалтай уншиж танилцдаг.

-Тэдгээр захидалд хариу өгдөг үү?
-Захидал болгонд хариу өгөх боломжгүй. Гэхдээ манай сангийн ажилчид цаг тухай бүрт нь хариу явуулахыг эрмэлздэг. Миний хувьд хамгийн хүндрэлтэй гэсэн захидлуудыг хүлээн авдаг. Хүндрэлтэй гэдэг нь амьдралын хувьд юм шүү.

-Опра таныг шоундаа урих гэж байгаа тухай сонссон энэ үнэн үү?
-Би мэдэхгүй юм байна. Хэрэв завтай үедээ болох л юм. Би дуртайяа хүлээж авна. Учир нь тэр их энэрэнгүй эмэгтэй. Түүнээс суралцах зүйл их.

-Хэрэв Опра тантай хүмүүнлэгийн асуудлаар хамтарч ажиллахыг хүсвэл?
-Би мэдээж дургүйцэхгүй. Харин ч том үйл ажиллагаа болно гэж бодож байна. Бас дэлхийн нөлөө бүхий хүмүүсийг урьж, хандив цуглуулж, тусламж хэрэгтэй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хандив өгөх нь сайхан ажил.

-Та хэн нэгэн гэнэтийн бэлэг барих дуртай юу?
-Үнэхээр дуртай. Би Мелиндад олон ч удаа гэнэтийн бэлэг барьсан. Тэр бүхэнд түүний сайхан инээмсэглэлийг харахыг хүсдэг. Бид учраагүй бол би өнөөдрийн түвшинд очих эсэхийг бурхан л мэдэх байх.

-Мелинда таныг сайхан инээмсэглэлээрээ өөртөө дурлуулсан гэсэн үг?
-Яг тийм. Тэр намайг байнга дэмждэгт баярладаг.

-Та хоёр хэрхэн танилцаж байв?
-Бид 1992 онд Флоридагийн нэгэн зоогийн газар танилцаж байв. Тухайн үед тэр над руу хараад л байсан. Би ч гэсэн. Тэгээд л улаан дарс бариад очсон доо. Би тэгэхэд үнэхээр их сандарч байлаа. Яагаад гэвэл түүний гайхалтай нүд намайг алмайруулсан гэхэд болно.

-Эцэг болно гэдэг таны хувьд биелэшгүй мэт санагдсан гэсэн. Яагаад?
-Тиймээ. Би жаахан хүүхдүүдийг их ядаргаатай гэж боддог байв. Гэтэл 1996 онд Женнифер төрсөн. Би тэр үед эцэг болсондоо нэг л итгэж өгөхгүй байлаа. Женнифер үнэхээр зөөлөн бас шингэн биетэй санагдсан. Тэр үе үе уйлна. Одоо дурсахад тэр үе сайхан байж.

-Та хүүхдүүддээ хөрөнгөө өвлүүлэх үү?
-Энэ их хэцүү асуудал. Өвлүүлэхгүй бол хүүхдүүд маань гомдоно. Харин өвлүүлэхээр миний сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх нь бүрхэг.

-Яагаад. Тэдний таны хүүхдүүд шүү дээ?
-Би өвлүүлэхгүй гэж яриагүй шүү дээ. Ямартай ч энэ тухай бодоход хэтэрхий эрт байна.

-Та бизнес эрхэлж байхдаа дампуурч байсан удаа бий юу?
-Дампуурал гэдэг төлөвлөгөө муутай бизнесмений сул тал. Эхэндээ төлөвлөгөө муутай байснаас дампуурч байсан удаа бий. Ер нь дахин сэхнэ гэдэг тийм ч амар биш. Хамгийн чухал нь маш сайн төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Тэгвэл чи амжилтад хүрнэ.

-Өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн хямрал “Майкрософт” компанид хэр зэрэг нөлөөлсөн бэ?
-Тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Манай эдийн засагчид сайн төлөвлөгөө боловсруулсны үр дүнд хямралыг амжилттай давсан.

-Дэлхийн томоохон компаниуд мянга мянган ажилчнаа цомхотгосон. Харин танайх?
-Бид аль болох манайд итгэж, ажилд орсон хүмүүсийг цомхотгохгүйг хичээсэн. Тиймээс нэг ч ажилтнаа халаагүй.


Top
   
PostPosted: Oct.21.10 2:56 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.11.10 2:05 pm
Posts: 14
“ГЕРБЕРТ НЬЮТОН КЕССОН”
БИЗНЕС ЭРХЛЭГЧ ХҮНИЙ ҮРГЭЛЖ САНАЖ ЯВАХ ЁСТОЙ 12 ДҮРЭМ

/Маш чухал, чин үнэнийг өгүүлсэн хэдхэн хуудас зөвлөмж/

Дүрэм – 1
ЗӨВХӨН ӨӨРИЙН САЙН МЭДДЭГ ЗҮЙЛД Л ХӨРӨНГӨӨ ОРУУЛЖ БАЙ

Хэдхэн үгтэй энэ энгийн дүрэм санхүүгийн ертөнцийн бүх алдагдлын дөрөвний нэгийг арилгаж чадах шидтэй. Энэхүү номыг уншиж буй бизнесмен, хөрөнгө оруулагч хүний хамгийн түрүүнд мэдсэн байх ёстой зүйл бол энэ юм. Зөвхөн өөрийн сайн мэддэг зүйлээ худалдаж аваагүйгээс болж асар их хохирол амссан хүн хорвоо дэлхий дээр мянга түмээрээ бий.
Учир нь бараг бүх бизнесмэн анх хөрөнгөө хөдөлгөж эхлэхдээ элдвийн дэмий зүйл худалдаж авдаг нь харамсалтай боловч үнэн зүйл. Тэд хүний үгийг үл тоон чигээрээ зүтгэж, өөрөө ч юуг нь үл мэдэх зүйлд хувь, хөрөнгө оруулсан байдаг.
Бизнест орж буй шинэ хүн бүр их ашгийг хүсдэг. Тэр их ашгийг гэрээсээ олохгүй нь мэдээж. Тийм болохоор 1000 милийн цаана байгаа, юу нь үл мэдэгдэх зүйлд хөрөнгөө оруулдаг. Нэг үгээр хэлбэл тэд зэрэглээтэй хөөцөлддөг. Бүр хамгийн догь, хашир худалдаачин, бизнесмен хүртэл өөрийн анхны 100 фунтээ хоосон мөрөөдөгч, луйварчдын гаргасан ашиггүй төсөлд оруулж Балканы хойг, Африкын шугуй, эзэнгүй балар ширэнгэнд цацсан байдаг.
50-иад насны бизнесмен бүрийн ширээний нүдэнд хөрөнгөө дэмий үрснийх нь дурсамж болсон нэг зүйл хэвтэж байдаг. Энэ бол шидмэсний тасархайд боолттой багц “үнэт цаас” юм. Энэхүү боодлоос үлдсэн цорын ганц үнэт зүйл нь шидмэсний тасархай л байдаг. Нэгэнт энэхүү номонд чин үнэнийг өгүүлэхээр шийдсэн тул нэг зүйлийг эхлээд хэлэхийг би хүсэж байна. Энэ бол БИЗНЕС, САНХҮҮГИЙН ертөнцөд ХУДАЛДАА НАЙМААНЫ \коммерци\ ертөнцийг бодвол шударга үнэн хамаагүй бага байдаг гэсэн санаа юм. БИЗНЕС, САНХҮҮГИЙН ертөнцийн оргилд нийгмийн хамгийн чадварлаг, хамгийн найдвартай хүмүүс оршин байдаг. Аль ч улс оронд ийм. Харин БИЗНЕС САНХҮҮГИЙН ертөнцийн ёроолд бол аливаа нийгмийн хамгийн ичгүүр сонжуургүй, увайгүй зальхай амьтад бужигналдан байдаг. Тэдний ихэнх нь хууль зөрчдөггүй, олонх нь сүмд тогтмол очдог улс. Гэхдээ л тэд бүх халаасны хулгайч, бүрэлгэн сүйтгэгчдийг нийлүүлснээс ч илүү нийгэмд аюултай.
Худалдаачин хүн танд орны цагаан хэрэглэл гээд гялгар уутанд боосон цаас өгөх гэж оролдвол та түүнийг огтхон ч эргэлзэлгүйгээр шүүхэд аваачаад торгуулчихаж болно. Харин БИЗНЕС САНХҮҮГИЙН ертөнцөд бол БИЗНЕСМЕН САНХҮҮЧ хүн бүтэн жилийн турш өөр хүний өрийг актив хөрөнгө болгон харагдуулж чадах бүрэн боломжтой бөгөөд хууль ёс түүний өмнө зөвхөн мэхийн ёслох болно.
Иймээс БИЗНЕС САНХҮҮГИЙН ертөнцөд хэзээ ч сонссон бүртээ итгэж болохгүй. Энд Декартын гүн ухааныг мөрдөж бүх зүйлд эргэлзээтэй хандах хэрэгтэй. Бизнес санхүүгийн ертөнцөд минут тутамд 10 худал хуурмаг зүйл болж байдаг. Тэдний ихэнх нь санамсаргүй үйлдэгддэг бөгөөд “санхүүгийн жижиг алдаанууд” гэсэн хөөрхөн нэртэй.
Харин энэ “хөөрхөн” зүйл нь хүмүүсийг мөнгөө алдахад хүргэж байдаг. Бизнес санхүүгийн
ертөнцөд ашиг хонжоо хардаггүй хүн гэж үгүй. Бүгд өөр өөрийн зорилгыг биелүүлэх хүслээр шатан байдаг тул энд үнийг өсгөх болон бууруулах оролдлого үргэлж оршин байдаг. Ийм нөхцөлд хүн төрөлхтөний нүгэл буяныг дэнслэгч тэнгэрийн элч ч үнэнийг олж тогтооход бэрх. Ямар нэг хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай урилга бүрт та шууд итгэж огт болохгүй. Түрдэг тэрэгний хувьцааг Роллс-Ройс компанийн хувьцаа шиг бичиж чадах үгээр төөрөгдүүлэгчид маш олон бий.

Дүрэм – 2
ӨӨРИЙН САЙН МЭДДЭГ ЗҮЙЛЭЭ Л ХУДАЛДАЖ АВЧ БАЙ

Хэрэв та худалдаачин бол мөнгөө танд бараа худалддаг хамгийн сайн компанид оруул. Төмөр замчин бол ажил хэрэг нь хамгийн сайн явж байгаа төмөр замд л мөнгө, үнэт цаасаа оруул. Барилгачин бол газар худалдаж ав. Харин худалдаа наймааны талаар юу ч мэддэггүй сэхээтэн бол улсын үнэт цаасыг худалдаж ав. Болж өгвөл үргэлж өөрөө хажуу дэргэд нь байх боломжтой, нүдээр харж гараар барьж болох тийм зүйлд л хөрөнгөө оруул. Эхлээд өөрийн амьдарч байгаа байшинг худалдаад авчих.
Байрны эзэн болсноор таны олж авах туршлага зэрэглээтэй хөөцөлдөх өвчнийг чинь эмчлэх болно. Харин ойр хавьд чинь хөрөнгө, мөнгөө хийчихээр зүйл байхгүй бол 30-аас илүү жил ажиллаж байгаа нэр хүндтэй компанийн үнэт цаасыг худалдаж ав. Гучаас дээш жил ногдол ашиг төлж чадаж байгаа компани гэдэг бол эрсдэл дүүрэн санхүүгийн ертөнцөд хамгийн сайн нь л гэсэн үг. Гэхдээ л, хэрэв болдог бол өөрийн сайн мэддэг зүйлд л хөрөнгөө оруулах нь хамгийн найдвартай. Тэнд л та хуурагдаж мэхлэгдэхгүй байх бүрэн боломжтой. Хөрөнгө оруулахдаа хэнэггүй эсвэл хэт итгэмтгий байж болохгүй. Хэнэггүй хэт итгэмтгий байдал нь үргэлж араасаа гай дагуулж байдаг, санхүүгийн ертөнцөд бол энэ нь бүр ч аюултай. Ер нь бол өөрийн сайн мэддэг бизнесээр оролдвол өөрийнхөө мөнгөтэй ажиллаж байна гэсэн үг юм шүү дээ. Иймээс мөнгийг олох, хадгалах, арвижуулах ухааны 1-р дүрэм нь хүмүүсийн ярьж байгаа зүйлээр биш харин өөрийн сайн мэддэг зүйлээр оролдох явдал юм. Хэн нэг хүн мөнгөтэй болмогц, түүнд үнэн сэтгэлээсээ хандах хүмүүсийн тоо эрс багасдаг нь батлагдсан теорем билээ.
Мөнгөтэй болсныг чинь мэдмэгц хүн бүр чамаас мөнгийг чинь салгах зарлаагүй дайнд морддог. Тиймээс их мөнгөтэй болсон ямар ч хүний мөнгө үргэлж аюул эрсдэл дор оршиж байдаг. Бараг бүх тохиолдолд мөнгийг олох нь хадгалахаас амархан байдаг. Ийм учраас таны тогтоох ёстой хоёрдугаар дүрэм бол: “Болгоомжтой бай! Мэддэг зүйлээ л худалдаж ав!” юм.

Дүрэм – 3
ШАХАЛТАНД АВТАЖ МӨНГӨ ГАРГАЖ БОЛОХГҮЙ

Энэ дүрэм нь БИЗНЕС, САНХҮҮ - гийн ертөнцийн аль алинд тус болно. Утга нь: хэн нэгний шахалтанд автаж мөнгөө дэмий үрж болохгүй, бас хэн нэгнийг гомдчих вий хэмээн айж мөнгө зээлдүүлж болохгүй гэсэн үг юм. Зальхай амьтад, ядуу төрөл төрөгсөд, гуйлгачдаар хорвоо дүүрэн. Ийм учраас мөнгөтэй хүн цайз мэт бат хатуу байх хэрэгтэй.
Их мөнгөтэй болсон бол та үргэлж хянуур, болгоомжтой байж сур. Улаан нүүрээрээ халз тулгарахаас зайлсхийж сур. Хүмүүсээс мөнгийг нь салгах замаар гол зогоон амь зууж байдаг паразитуудаас та өөрийгөө ингэж л хамгаалах ёстой. Чамаас мөнгө гуйвал хариуг нь маргааш эсвэл дараа өгье хэмээн үргэлж хойшлуулж бай. Гуйсан мөнгийг нь шууд л гаргаад өгч огт болохгүй.
Ингэснээр та олон олон алдагдал, гарзын үүдийг хаах болно. Бидний эргэн тойронд хэнийг ч, юунд ч итгүүлж чадах мянгуужингууд олон байдаг учраас өөрт байгаа мөнгийг хадгалж байх нь хамгийн хэцүү, амаргүй ажлын нэг байсаар ирсэн юм. Төрөл бүрийн бэлэнчлэх сэтгэлгээтэн, засгийн газар, олиггүй амьтдын хүчин чармайлтаар орчин үед хүнийг мөнгөнөөс нь салгах урлаг хүчтэй хөгжжээ. Энэ хорвоод луйварчид үргэлж байсан. Тэд таныг хоолойд чинь хутга тулгалгүйгээр мөнгөнөөс чинь салгачих хөөрхөн аргыг хэзээд олж чаддаг. Тэд бол улс орон бүрт хаа сайгүй амьдарч байдаг бөгөөд шоронд ч сууж байдаг улс биш. Ер нь тийм хүмүүс шоронд ч бараг ордоггүй юм.
Тэд хөдөлмөрлөж мөнгө олдоггүй, тэд танаас л мөнгө салгаж амь зууна. Тэд гайхалтай сонин зүйлсийг сэднэ. Элдэв төслүүдийг зохиож галзуурсан юм шиг ийш тийш гүйлдэж байдаг: “Хосгүй төлөвлөгөө! Сая саяар нь олно! Хэн сая саяар нь доллар уутлахыг хүсэж байна? Яараарай, хурдлаарай! Болохоо байлаа шүү! Наашаа ирээд мөнгө авцгаа!” гэж хашгиралдана. Ийм бужигнаан хүмүүсийг үргэлж цуглуулж байсан бөгөөд хойшид ч цуглуулсаар байх болно гэдэгт итгэлтэй байж болно. Бусдын гоё үгэнд учиргүй итгэн өрөвч сэтгэлээр ханддаг хүмүүс ийм луйварчдад мөнгөө өгсөөр байдаг. Гэтэл хэдхэн сарын дараа луйварчид мөнгөтэй болж харин тэдэнд мөнгөө өгсөн хүмүүс хоосон төлөвлөгөөтэй хоцордог. Хорвоо дээрх нэг ч хууль таныг иймэрхүү луйвраас хамгаалж чадахгүй.
Учир нь санхүүгийн ертөнцөд хэнэггүй, итгэмтгий, гэнэн хонгор байдал, жудаггүй увайгүй араншинд дээд хязгаар гэж байдаггүй юм. Хамгийн дотны хүн, төрөл садан, найз нөхөд чинь хүртэл таныг мөнгөнөөс чинь салгах аргыг чадварлаг эзэмшсэн байдаг. Бүр сайхан сэтгэлт Англид хүртэл хүмүүсийг мөнгөнөөс нь салгах явдал цорын ганц эрхэлдэг ажил нь болсон мянга мянган эрчүүд, эмэгтэйчүүд аж төрж амьдран сууж байдаг. Иймээс санхүү, бизнесийн ертөнцөд өөрийгөө хамгаалах урлагийг эзэмшсэн хүн л тогтож үлдэнэ. Харин энэ урлагийг эзэмшээгүй хүнийг бол ядуусын тоог нэгээр нэмэгдүүлэх хувь тавилан л хүлээж байдаг. Ийм хүнд бол одооноос эртхэн шиг хаа нэг газрын үнэгүй хоол, буяны будаа түгээдэг хаалгыг нүдэлж байхад ер илүүдэхгүй шүү гэсэн нөхөрсөг зөвлөмжийг өгөх байна. Мөнгөө өөрийн мэдэлд байлгаж, өөрөө үрж зарцуулахыг хүсэгч хүн бүр өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Хэзээ ч, ямар ч тохиолдолд шахалт хавчилтад автаж огт болохгүй бөгөөд үргэлж өөрийн сэтгэлийн хөөрлийг дарж бай: “Надад үүнээс юу олдох вэ? Ямар ашиг ирэх вэ?” гэж үргэлж өөрөөсөө асууж, дотор хүнтэйгээ ярилцаж бай. Аливаа хүний хувийн ашиг сонирхол гэдэг бол учиргүй ичиж зовоод байхаар зүйл огт биш. Бусдын өгөөмөр зангаар амьдрагч, бэлэнчлэх сэтгэлгээтнүүд л хүнийг хувиа бодогч гэж загнадаг. Хүн ажил хийж байхад ганц удаа нэмэр болж байгаагүй паразит шимэгч нар л амин хувиа бодохыг ичгүүртэй явдал, байж болшгүй зүйл гэж үздэг.
Өөрийн ашиг сонирхол – энэ бол цорын ганц үнэн зүйл.
Энэ бол дэлхийн соёл иргэншлийг тогтоон барьж байдаг тулгуур багана. Гэнэн итгэмтгий зан, хэнэггүй байдал, өөрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавихгүй байх зэрэг нь гуйлгачдыг төрүүлдэг үндсэн арга. Иймээс эхлээд хөдөлмөрлөж мөнгө ол, дараа нь түүнийгээ хадгалж өөрийн дураар зарцуул! – энэ л эрүүл ухаан, шударга үнэний дээд хэм хэмжээ юм.
Тэнэгүүд олшрох тусам хулгайчид ихэсдэг гэдэг. Бас “Бүү хулгайл” гэж Мойсей хэлжээ. Гэвч энэ бол хагас нь. Уг нь цааш нь “Хулгайлах боломж бүү олго” гэж төгсгөх ёстой байсан юм. Хөрөнгө мөнгөтэй л болсон бол ямар ч хүн сэтгэлийн хөөрлөө дарж сурах ёстой, эрүүл саруул ухаанаар сэтгэж бодож сурах хэрэгтэй. Хулгайлах боломж гаргахгүй байхад суралцах шаардлагатай. Хөрөнгө, санхүүгийн асуудлаа гэртээ харьж эхнэртэйгээ зөвлөдөг байх ёстой. Мөнгөний асуудалд эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд илүү хашир болгоомжтой ханддаг. Тэд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг илүүд үздэг. Ер нь эмэгтэй хүн мөнгө хадгалахдаа арай илүү. Иймээс их мөнгөтэй болсон эр хүн хөрөнгө оруулах тухай аливаа асуудлыг эхнэртэйгээ эсвэл эхтэйгээ зөвлөж байхад ер илүүдэхгүй. Бусдын зовлон бэрхшээлийг учиргүй ойлгож хүнд мөнгө өгөх тухай асуудал хэзээ ч байж болохгүй. Мөн хэн нэгний шахалт дарамтанд автаж мөнгө гаргах хэрэггүй.
Чек бичиж, бэлэн мөнгө гаргах ганцхан тохиолдол бий!
Энэ бол тухайн оруулсан мөнгөнийхөө өртгийг эргүүлээд баталгаатай олж авах тэр нөхцөл юм. Аз туршсан, юу л болж төгсдөг бол доо гэсэн эргэлзээтэй зүйлд мөнгө гаргана гэдэг бол ухаангүй хэрэг, дээд зэргийн тэнэглэл юм. Таны албан тасалгаанд хэн нэгэн гүйн орж ирээд: “Хурдал! 500 фунтийн чек бичээд өг! Бид хурдан хөдөлвөл гол замыг худалдаж авах боломж байна!” гэж хашгирвал: “Та өөрийнхөө мөнгөөр тэр гол замаа худалдаж ав даа” гэж тайвнаар хариул. Энд ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөн, догдлол илүүц байх болно. Халаас хоосон хэн нэгэн чамин гоё төсөл барьж ирээд: “Хурдал! Гарын үсгээ яг одоо зур эс тэгвэл хоосон хоцорно” гэж хэлэх юм бол та тайван байж “Би өөрт байгаа хөрөнгөө өөртөө л байлгадаг” гэсэн уриаг түүнд харуулаарай. Тэр байтугай танд бүхэл бүтэн төмөр замаа зүсэм бяслагаар л сольчих санал тавибал өөрт байгаа сайн зүсэм бяслагаа бүү өг!
Таны мөнгийг ямар нэгэн зүйлд зарцуулах тухай яриа гараад түүнд нь “Одоо л өг! Эсвэл хэзээ ч үгүй!” гэсэн үг орсон байх юм бол - шууд л “Хэзээ ч үгүй нь дээр” гэж хариулаарай. Аливаа санхүүгийн асуудалд яагаад яарах хэрэгтэй шалтгааныг нь өөрөө л олж хараагүй бол үргэлж сэжигтэй хандаж бай. “Хурдал, мөнгөө өг” гэж хэлэх бүрт сохор зоос ч өгч болохгүй.
Ийм “гал дүрэлзсэн хэргүүд”-ийг маргааш болтол хойшлуулж байснаар та магадгүй ганц алтан боломжийг алдаж болох юм. Харин бусад тохиолдолд нь мөнгөтэйгээ үлдэнэ, сэтгэлийн шарх багатай үлдэх болно. Өөрийн мөнгөөр тоглох, өөрийн ажил хэргийг бүтээх үедээ аль болох овжин гавшгай бай. Харин өөрийн мөнгө, хөрөнгөнөөс салах хагацах, холдох тухай асуудал гарах бүрд аль болох удаан, хөшүүн, хойрго хөдөл. Олон жилийн турш зовж байж олж хуримтлуулсан хөрөнгийг алдахад ганцхан минут л хангалттай байдаг. Тиймээс хэзээ ч шахалтад автаж мөнгөө бүү гаргаж бай.

Дүрэм – 4
ТӨСӨЛ ТӨЛӨВЛӨГӨӨНД БИШ, БОДИТ ХӨРӨНГӨНД МӨНГӨӨ ОРУУЛЖ БАЙ

Бизнес, санхүүгийн ертөнцөд хүн бүр дамлаж панзлах аргаар мөнгөө өсгөж арвижуулж байдаг. Хүн бүр азаа үзнэ, хүн бүр үргэлж эрсдэл дунд оршин байдаг. Хүн бүрт л өөрийн гэсэн санаа зорилго байдаг бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэхдээ зарим нь хожиж зарим нь алдаж байдаг. Бизнес, санхүүгийн ажил хэрэг бол тэр чигээрээ хөрөнгө оруулалт, дамлалт хоёроос тогтох бөгөөд ертөнцийн хамгийн ухаалаг банкны эзэн ч нэг нь хаана дуусаж, нөгөө нь хаана эхэлж байгааг энд ялгаж эс чадна. Нэг л мэдэхэд олон хөрөнгө оруулалт панз наймаа болж нэг л мэдэхэд олон панз наймаа хөрөнгө оруулалт болон хувирна. Чухам ийм учраас л үүсгэн байгуулагч, ивээн тэтгэгч, биржийн луйварчдыг ямар нэгэн хуулиар авч хэлэлцэхэд түвэгтэй байдаг. Бизнес, санхүүгийн ертөнцийн гол аюул эрсдэл нь ямар ч үнэнч шударга ариун сэтгэлтэй бизнес эрхлэгч нэг л мэдэхэд шоронгийн тортой цонхны цаанаас ертөнцийг хараад сууж байх магадлалтай байдагт оршдог. Бизнесмен, санхүүч хүн бусад хүмүүсийн мөнгийг арвижуулагч, бусад хүмүүсийн мөнгийг зөв зарцуулагч нь байх хариуцлагыг хүлээсэн байдаг. Санхүүгийн ажил хэрэгт аз туршилт үргэлж гардаг. Аюулгүй ажиллах үнэмлэхүй шалгарсан дүрэм гэж энд үгүй.
Гэхдээ маш их алдагдлаас урьдчилан сэргийлэх хэдэн чухал зөвлөмж бий. Үүний нэг нь төсөл, төлөвлөгөөнд биш бодит хөрөнгөнд мөнгөө хийх явдал юм. Бодит хөрөнгө, төсөл хоёрын ялгаа юу вэ, гэж хэрэв та асууж байгаа бол санхүүч болоогүй байна гэсэн үг. Бодит хөрөнгө нь тодорхой, хөдөлшгүй, үнэ цэнэтэй оршин байгаа зүйл. Гэтэл төсөл бол түүнийг хэрхэн биелүүлэхээс л үнэ цэнэ нь хамаардаг хоосон цаас юм. Хөрөнгө гэдэг бол бодитой зүйл. Хэрэг гарвал түүнийг зарчихаж болно. Харин төсөл бол бодит зүйл биш, төрөөгүй хүүхэд гэсэн үг. Хөрөнгө хэдий хуучирч муудлаа ч хэзээд тодорхой хэмжээний мөнгөөр үнэлэгдэж байдаг. Гэтэл төсөл бол сохор зоосны ч үнэгүй зүйл бөгөөд эвгүй хөдөлвөл дампууралд орох өргөн хаалга ч болж болдог эд. Хүний ертөнцийн оньсого мэт олон нууцлаг зүйлсийн нэг нь хүмүүс төслийг илүүд үздэгт оршино. Төсөл бүр өө сэвгүй харагддагаас ч ингэдэг байж магадгүй. Төсөл бүр урьд өмнөх төслүүдийн алдаанаас ангид гарцаагүй л амжилт олохоос өөр аргагүй юм шиг санагддаг. Төсөл бол бодит байдал бэрхшээл алдагдлаас ангид, итгэл найдвар, өөдрөг бодол, хүсэл мөрөөдөл гэсэн үг. Төсөл гэдэг нь хүмүүсийн итгэхийг хүсэж байгаа тэр зүйл юм. Иймээс төслүүд үргэлж дуулиан шуугиантай байдаг.
Гэхдээ би төсөл бүрийг хульхиний зүйл гэж хэлэх гээгүй. Английн банк, алдарт компани “Ллойд” ч хэзээ нэгэн цагт төсөл байсан. Үүгээр би ер нь төсөлд хөрөнгө оруулна гэдэг бол нилээд дээгүүр жаалж чадах болсон хүмүүсийн ажил гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Харин хязгаарлагдмал боломжтой, бага хөрөнгөтэй, туршлага багатай хүмүүст бол төсөл огт тохирохгүй зүйл. Яагаад гэвэл сүйрэх магадлал хэтэрхий их. Тавин төслөөс нэг нь л амжилтад хүрдэг. Төслүүд сайн, муу, дунд зэрэг гээд янз бүр байна. Төслийн гүйцэтгэгч нь заримдаа олиггүй хүмүүс байдаг. Төслийн сайн мууг эхнээс нь мэдэх арга байхгүй.
Ийм учраас л мөнгөө алдахыг хүсээгүй л бол элдэв төсөл төлөвлөгөөнөөс холхон байж, бодит зүйлд хөрөнгөө оруул гэж би хэлээд байгаа юм. Эд хөрөнгө цаг хугацааны хувьд хэрэгцээгээ алдаж болох боловч хэзээ ч бүрмөсөн арилж алга болохгүй. Зарим нэгэн төсөл шиг агаарт замхран арилахгүй. Дөнгөж эхэлж байгаа бизнес бүр нэг талаас өмч хөрөнгө, нөгөө талаас төсөл төлөвлөгөө байдаг. Энд бодит зүйл, хийсвэр санаа хоёр холилдон оршиж байдаг учраас хүмүүс үргэлж төөрөгдөлд ордог.
Төсөл нь бодит хөрөнгөнөөсөө илүү болоод ирвэл аюултай. Аливаа өмч хөрөнгө нь хэний мэдэлд байгаагаас үл хамааран тодорхой хэмжээний үнэ өртгийг хадгалж байдаг. Харин төслийн үнэ цэнэ бол түүнийг хариуцан гүйцэтгэгчийн үнэнч шударга зан, ажил хэрэгч байдлаас бүрэн хамаарч байдаг. Түргэн сэтгэдэг, ухаалаг хүн бол төсөл төлөвлөгөөтэй харьцаж болно. Харин юмыг удаан ойлгож ухаардаг хүн бол аль болох бодит хөрөнгөтэй харьцсан нь дээр.
Энэ энгийн зөвлөгөө олон хүнийг сүйрлээс аврах шидтэй юм шүү. Бизнес, санхүүгийн ертөнцөд болгоомжтой байх, зориг гаргах хоёрын аль аль нь хэрэгтэй. Хэрэгжүүлж чадахуйц туршлага, мэдлэг, чадвартай, үнэнч шударга хүн байхгүй л бол төсөл төлөвлөгөө нь зөвхөн мөнгөө хурдан үрэх бас нэг арга л болдог.

Дүрэм – 5
ЭРГҮҮЛЭЭД ЗАРЧИХАЖ БОЛОХ ЮМАНД Л МӨНГӨӨ ОРУУЛЖ БАЙ

Зарж болохгүй юмтай бүү орооцолд гэдгийг л энэ дүрэм танд зөвлөнө. Ямар ч бизнесмэн энэ дүрмийг мартсанаас болж “шатаж” хохирч үзсэн байдаг. Энэ дүрмийг мэдээгүйгээс эсвэл мэдсэн ч баримтлаагүйгээсээ болж мянга мянган хүмүүс өөрт байгаа жаахан мөнгөө алдаж халаасаа сэгсэрсэн байдаг. Дэмий юманд мөнгөө үрчихлээ гэж дараа нь харамсахааргүй баян болоогүй л бол нэг ширхэг зүйлийг ч өөрт таалагдлаа гэж худалдан авч болохгүй. Хүн бүр өдөр тутам ийм алдааг хийж байдаг. Тэд зөвхөн өөрт нь таалагдсаны төлөө л юуг ч хамаагүй худалдан авсан байдаг. Ямар хөөрхөн зүйл вэ, яасан чамин эд вэ, гээд л худалдан аваад байдаг. Харин дараа нь нөгөө зүйл нь өөрөөс нь өөр хэнд ч хэрэггүй болохыг мэддэг. Ингээд л баахан хэрэггүй эд зүйлс тавиур дээр хураагдаж мартагдана. Тэгээд нэг өдрийн их цэвэрлэгээгээр хогийн цэг рүү “марш” болно. Мянга мянган хүмүүс ингэж алддаг. Зарим хүн нэг их анир чимээгүй бөглүү газрыг сонгож аваад байшин барьж эхэлдэг. Бариад л, босгоод л, бүтээгээд л байдаг… Таван жилийн дараа нөгөө мундаг байшингаа зарах болжээ. Тэр үед л уг байшинг нь өөрөөс нь өөр хэн ч сонирхохгүй болохыг олж мэддэг. Учир нь ийм байшинд зах зээлийн өртөг байдаггүй. Нэг бол маш хямд үнээр зарах, эсвэл ахиухан үнээр худалдаад авчих “тэнэг” амьтан олдох хүртэл хүлээгээд суух хэрэг гардаг.
Улс орон бүрт “Смитийн тэнэглэлийн дурсгал” гэж нэрлэгддэг эзгүйрч хаягдсан байшин аль нэг довны орой дээр шовойгоод байж байдаг. Түүнийг 10.000 фунтээр бариулсан боловч 800 фунтээр заржээ. Смит 4-р дүрмийг мартсан учраас эргүүлээд худалдаж болохгүй байшинг бариулж орхисон нь тэр. Ийм тохиолдол маш их, бараг л хүн бүр ийм алдааг гаргасан байдаг.
1. Худалдаж авсан зүйл чинь танд хэрэггүй болж болно.
2. Өөрийн дур таашаалаар мөнгөө үрснээ хөрөнгө оруулалт хийж байна гэж эндүүрч болохгүй. Та мөнгөө салхинд хийсгэж чадахаар баян болсон хойноо л өөрийгөө эрхлүүлэх, зугаацуулах зүйлд мөнгө гаргаарай.
3. Эд зүйл хэдий чинээ ховор, ер бусын байна, түүнд худалдан авагч олоход төдий чинээ бэрхшээлтэй байдаг.
Эд зүйлс аль болох энгийн, ердийн байх юм бол түүнийг төдий чинээ олон хүн худалдан авах боломжтой байдаг. Эгэл жирийн хүмүүст эгэл жирийн зүйл л хэрэгтэй. Учир нь ертөнцийн хүмүүсийн аравны ес нь эгэл жирийн хүмүүс байдаг билээ. Мөнгөний аугаа их үнэ цэнэ нь хүн болгонд хэрэгтэй байдагт л оршдог. Мөнгийг хэзээ ч таваараар сольж болно.
Худалдагдах чадвар гэдэг бол таваарын өртгийн нэг чухал чанар билээ. Өөрөөр хэлбэл энэ чухал чанар нь аливаа хүнийг эд зүйлээ худалдахдаа мөнгөө өсгөж арвижуулж харин худалдан авахдаа мөнгөө хадгалж байхад нь тусална. Дөрөвдүгээр дүрэмд итгэл хүлээх гэж нэрлэгдэх том хүчин зүйл бий. Итгэл хүлээх үндэс нь нэр хүндтэй байх явдал. Үүнээс үүдээд бид олны танил биш, нэр хүндгүй байх ямар хортой вэ гэдгийг ойлгож болно. Хэн ч мэдэхгүй зүйлд эрэлт, хэрэгцээ байхгүй.
Аливаа бизнесмен хүн хурдан эргүүлээд зарчихаж болохгүй хөрөнгө, эд зүйл худалдан авч мөнгөө “царцааж” болохгүй. Аливаа ажил хэргийг хэрэгцээ гарвал алдагдалгүй хурдхан шиг эргүүлээд мөнгө болгочихож болохуйц тийм байдлаар л явуулах хэрэгтэй. Харин энэ бол цөөн хүний хүрч чадах оргил. Тийм учраас та хэдий чинээ үүнд ойр байна, төдий чинээ дампуурлаас хол орших болно. Биенес, санхүү гэдэг бол мөнгийг таваар, таваараа эргүүлээд мөнгө болгон хувиргах үйл явц юм. Таваар-Мөнгө, Таваар-Мөнгө гэсэн эргэлтийн үе, шат бүрээс ашиг хонжоо олдож байвал - тэр бизнес мөн.
Харин ийм эргэлтээс ашиг орж ирэхгүй байх юм бол энэ бизнес биш сүйрэл болж таарна. Ийм учраас ямар нэг зүйлийг худалдаж авахдаа “Үүнийг дараа нь үнэ нэмээд зарж болох уу?”, “Үүнийг надаас бусад хүмүүс худалдаж авах болов уу?” гэж үргэлж бодож бай. Хариулт нь эерэг байх юм бол авч болно гэсэн үг. Дахин хэлэхэд, аливаа өмч хөрөнгийн өртөг худалдагдах чадвараасаа л хамаардаг. Алдсан ч харамсахааргүй их мөнгөтэй л биш бол аливаа зүйлийг худалдаж авахдаа бодолтой хандаж бай. Алдагдалгүйхэн шиг, түргэн зарагдах тийм л эд зүйлийг худалдаж ав.

Дүрэм – 6
АШИГ ОЛОХ БОЛОМЖИЙГ БҮҮ АЛДАЖ БАЙ

“Тэгэхэд л зарчихдаг байж” гэсэн яриа их түгээмэл гардаг. Магадгүй, танд ч ингэж хэлэх үе гарч байсан байх. Олон хүн аливаа юмыг хамгийн үнэтэй байх үед нь худалдаж авдаг ба ийм үзэгдэл урьд байсан цаашид ч байсаар байх болно. Аливаа эд зүйлийг их үнээр зарчих боломжтой байтал зарахаас татгалзаад байдаг хүмүүс бас бий. Би яагаад үүнийг дурдсан бэ гэвэл аливаа зүйлд хамгийн гол нь ашиг чухал шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.
Энэ бол худалдаачин хүн бараагаа зарснаас дэлгүүрээ зарвал илүү ашиг олох боломжтой байх юм бол дэлгүүрээ зарах ёстой гэсэн үг. Гутлын үйлдвэрийн эзэн хүн гутал зарснаас үйлдвэрээ зарвал илүү их ашигтай байх юм бол үйлдвэрээ зарах хэрэгтэй гэсэн үг. Бид бүгд өмч хөрөнгөндөө хэтэрхий их хүлээтэй хадагдсан байдаг. Бид өмч хөрөнгөө зүгээр нэг худалдчихаж болохгүй зүйл гэж боддог.
Хүмүүс сэтгэх ёстой. Арван хүний ес нь сэтгээд баяжихын оронд урсгалаар хөвж, амь зогоож байдаг. Харин энэ ном бол бодож сэтгэдэг хүмүүст зориулагдсан ном.
Мөнгийг арвижуулж, эргүүлэх арга нь өөрийн гэсэн технологитой байдаг. Хүн 1000 жил амьдардаг байсан бол бид бүгдээрээ биш юм гэхэд ихэнх маань баян чинээлэг болж амжих байсан. Санхүүгийн талаас нь авч үзэхэд мөнгийг аль болох хурдан эргэлдүүлэх нь гол зорилго юм. Ер нь хүнд хөрөнгө мөнгө хуримтлуулж баяжиж амжих 20-30 жилийн хугацаа л байдаг. Тиймээс хөрөнгийг түргэн хуримтлуулж баяжихын тулд аль болох товч замаар явах шаардлагатай.
Ийм учраас ашиг хонжоо олж болох нэг ч боломжийг алдаж болохгүй. Тодорхой жишээ татъя: Лондонгийн нэгэн наймаачин аль нэг компанийн 1000 ширхэг үнэт цаасыг, тус бүрийг нь 18 фунтээр худалдаж авчээ. Сарын дараа нөгөө үнэт цаасных нь үнэ 23 фунт хүртэл өссөн байна. Тэр зарчихаж болох л байлаа. Гэвч хүссэнгүй. 28 фунт болтол өсөхийг нь хүлээе гэж шийджээ. Тэгвэл хоёр дахин их ашиг олох болно гэж тэр бодсон байна. Гэтэл нөгөө үнэт цаасных нь үнэ 20 фунт хүртэл унаж, уг наймаачин таатай боломжоо алджээ.
Магадгүй тэр үнэт цаас нь хэзээ нэг цагт 28 фунт хүртэлээ өсөж болох боловч үүнийг тэр лав бүтэн жил хүлээх болно. Уг нь тэр шууд ашиг олсон бол илүү ухаалаг хэрэг болох байсан юм. Хэрэв намайг 20 фунтээр үнээ худалдаж аваад явж байтал танил маань тааралдаад ямар сайхан үнээ вэ, 30 фунт ч элбэг хүрэх эд байна даа, гэвэл би шууд л “чи ав” гэж хэлнэ. Ашигтай наймаа хийсэндээ сэтгэл хангалуун гэртээ харих болно.
Олон хүмүүс барааг нь өндөр үнээр авъя гэхэд хардаж сэрдэж ханддаг. Энэ ингэж өндөр үнэ хүрч байгаа юм чинь өөрт хэрэг болж магадгүй гэж тэд боддог. Харамсалтай нь энэ бол буруу ойлголт. Хамгийн гол нь аль болох түргэн хугацаанд л ашиг хонжоо олж байх ёстой. Ингэж ашиг олох боломжийг нэг удаа ч алдаж болохгүй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй гэдгийг санах хэрэгтэй. Сард 100 фунт олох нь жилд 200-г олсноос дээр. Та энэ үнэнийг л ойлгосон бол бизнесмен, санхүүч болох замдаа орлоо гэсэн үг. Та сэтгэж бодож, төлөвлөгөөтэй хөдлөх юм бол, үнийн хэлбэлзлийн гаргаж өгч буй боломжийг ашиглан мөнгө олж чадах болно.
Коммунистууд мэтийн мулгуу хүмүүс арилжаа наймаа, үнийн хэлбэлзлийн гаргаж өгч буй боломжийг мөлжлөг гэж нэрлэдэг. Гэтэл үүнд мөлжлөгтэй төстэй юм огт байхгүй. Энэ бол бүтээн байгуулах их эрч хүч, хөгжлийн хөдөлгүүр юм. Энэ бол хүн төрөлхтөний олж нээсэн мөнгө арвижуулах бүх аргаас хамгийн оновчтой, хамгийн хор багатай, хамгийн хууль ёсных нь юм. Мөнгөтэй болохын тулд хүн янз бүрийн нөхцөл байдалд дасан зохицож, түргэн шуурхай хөдөлж, маш хурдан бодож сэтгэж сурсан байх хэрэгтэй. Мөн өөрийгөө зорьсон зорилгодоо бүрэн зориулах хэрэгтэй. Хурдан сэтгэж, хурдан хөдөлж, хурдан ажиллаж, түргэн шийд гаргаж, нөхцөл бололцоог дээд зэргээр ашиглах хэрэгтэй.
Ашиг хонжоо олж болох тохиолдол бүрийг алдаж болохгүй. Хүмүүс өмч хөрөнгөөсөө хагацан салж чадахгүй 30 жил болчихоод аль түрүүний л зарж болох байсан үнээр нь өгдөг нь худлаа гэж үү? Дараа их ашиг олохоос одоо багахан ашиг олох нь дээр.
“Дараа” гэдэг үг бол идэвхтэй ажиллах хугацаа нь сайндаа 30 жилээс илүүгүй, хүч чадал дорой амьтдад тохирохгүй үг. Хүний амьдрал богино. Ирээдүй тодорхой бус. Иймээс одоо байгаа боломжийг бүү алд. Ашиг олохдоо сэргэлэн бай. Байгаа хөрөнгөн дээрээ нэмж буй өчүүхэн дусал бүр чинь таныг баяжуулсаар байх болно. Аманд орсон “ашиг”-ийг хэлээрээ бүү түлх.

Дүрэм – 7
БАНКНЫ ЭЗНИЙХЭЭ ҮГИЙГ СОНСОЖ БАЙ

Бизнес, санхүүгийн балар ширэнгэд аюулгүй зорчих зөрөг зам хөтөч гэж үгүй, гартаа бариад алхах газрын зураг ч гэж байхгүй. Энэ шугуйд хүн ихэнх цагаа замаасаа төөрч будилсан байдалд буюу “Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ” гэсэн хэллэгт тохирох байдлаар өнгөрөөж орхидог. Гэтэл энэ балар ширэнгэд бүх насаа өнгөрөөж хууль дүрэм, аюул осол бүрийг нь мэддэг болсон хүмүүс бас байдаг. Ийм хүмүүс бол банкны эзэд юм. Энэ утгаар нь банкны эзэнд илүү найдаж болно. Бизнес, санхүүгийн балар ширэнгийн төв хаалганы үүдэнд танд замчлахыг учиргүй их хүссэн сайн дурын уран сайханчид үй түмээрээ бужигналдан байдаг. Таныг хүнд байдлаас гаргаж чадна, ямар ч асуудлыг чинь шийдээд орхих зөвлөгөө өгч чадах түшиг тулгуур чинь бид нар - гэж тэд танд итгүүлэхийг оролддог. Бизнес, санхүүгийн балар ширэнгэд орохоор төв хаалганых нь үүдэнд хэтэвч дүүрэн мөнгөтэйгээ ирэхэд чинь танд зүйл бүрийн тусламжийг ёстой нэг сэтгэл харамгүй үзүүлж чадах жигтэйхэн сайхан санаатнууд үй түмээрээ зогсож байдаг. Хэдэн зуун хүмүүс өөрсдөө энэхүү балар ширэнгэд замаа алдчихсан мөртлөө таныг Алтан уул руу хүргээд орхихоор даль жигүүрээ дэвцгээж байдаг. Авъяас чадваргүй, бүтэлгүйтэж дампуурсан эдгээр золгүй амьтад сайн сайханд хүрэх замыг танд зааж өгөхөөр уралдацгаана, өөрөөр хэлбэл цагаандаа гарсан луйварчид таныг баян болгох хүсэлдээ шатаж буцалж байгаа хэрэг шүү дээ. Энэ бол санхүүгийн балар ширэнгийн хууль юм.
Бизнес, санхүүгийн балар ширэнгэд ашиг хонжоо хараагүй зүйл “хариу нэхээгүй тус дэм, ашиг хонжоо үл харсан” зөвлөмж зөвлөгөө гэж үгүй. Иймээс санхүүгийн балар ширэнгэд орох гэж буй аливаа хүн юуны өмнө үүнийг мэдэж аваад, үргэлж санаж явах болж байгаа юм. Тэгвэл цаашдын зам мөр нь өлзийтэй байх магадлал илүү болж байгаа хэрэг болно.
Учир нь энэ бизнес, санхүүгийн балар ширэнгэнд ороод жаахан явтал таны түрийвч чинь нимгэрээд ирнэ. Энэ үед нөгөө олон зам заагчид, сайн дурын зөвлөгч уран сайханчид үлгэрийн кинонд гардаг шиг хаашаа ч юм бэ алга болж харин та ганцаархнаа амаараа шороо үмхэн үлдэх болно. Ухаантай хүнд бол энэ үед доорх зүйл бодогддог.
Хүн Алтан ууланд хүрэх замыг өөрөө мэдэж байсан бол шалихгүй үнээр бусдад зааж өгөх гээд уралдаад гүйх байсан гэж үү?
Хэзээ ч үгүй шүү дээ!
Шугуйд өөр төрлийн хүмүүс бас бий. Тэд замчин болох гэж далдагнахгүй боловч, замчнаас илүү их зүйлийг мэдэж байдаг. Тэд бол “банкны эзэд”. Банкны эзэн таныг алдагдлаас хамгаална. Тэр шугуйгаар явах жим зөргийг мэдэхгүй ч тэнд отож буй аюул ослыг сайн мэдэж байдаг. Тэдгээрийн шинж тэмдгийг судлахад л чухам зүгээр бүх насаа зориулсан улс.
Банкны эзэн бол нэг ёсондоо бизнес, санхүүгийн балар ширэнгийн дундах ганц гэрэлт цамхаг нь юм. Иймээс банкны эздэд түншүүдээ ч, өөрийгөө ч хуурах мэхлэх шалтгаан бараг байдаггүй. Тэд бусдын хэрэгт нэг их оролцоод байхгүй. Тэр хөрөнгөө яаж хоёр дахин өсгөхийг хэлж өгч чадахгүй ч байгаа зүйлээ яаж найдвартай хадгалахыг зааж өгч чадна.

Дүрэм – 8
ҮНЭ БУУРСАН ҮЕД ХУДАЛДАН АВЧ, ҮНЭ НЭМЭГДСЭН ҮЕД ХУДАЛДАЖ БАЙ

Хэдхэн үгнээс бүтэх энэ дүрмийг Та амьдралдаа хэрэгжүүлж чадвал хурдан баяжих болно. Энэ тухай ярихад амархан боловч яг амьдрал дээр хэрэгжүүлчих чадвартай хүн их цөөхөн байдаг. Хүн бүр л бусдыг дуурайж даган баясах маягаар худалдан авч зарж борлуулж байдаг. Бирж, хөрөнгийн зах зээл дээр хүртэл ихэнх хүн олныг л дагадаг. Бидний ихэнх маань сүргийн зөнд хөтлөгддөг. Бид амьтан адил сүргийн манлай хаашаа явна, тийшээ л зөнгөөрөө харайлгаж байдаг. Ингэх нь ч илүү хялбар. Бид этгээд юмуу гаж харагдахыг хүсдэггүй. Нэг үгээр хэлбэл бид урсгал даган хөвж явдаг. Ихэнх хүмүүс боддоггүй. Тэд зөвхөн боддоггүй төдийгүй сэтгэхгүй уншдаг учраас хэвлэлийнхэн тэднийг хялбархан гэгч нь араасаа дагуулан хөтөлж байдаг. Хүмүүсийн ихэнх нь ганц ч удаа бие даасан үйлдэл хийхгүй байсаар нэг насыг бардаг болох нь хачирхалтай боловч үнэн баримт юм. Тэд бүх амьдралынхаа туршид олон түмний араас дагадаг.
Улс төр болон нийгмийн бусад харилцаанд ийм байж болохыг би үгүйсгэхгүй. Харин бизнес, санхүүгийн ертөнцөд бол ийм явдал байж таарахгүй. Бизнес, санхүүгийн асуудалд олонх үргэлж алддаг. Энэ үнэнийг их цөөн хүн мэддэг бөгөөд мэддэг хэд нь үүнийгээ бусдад хэлж өгдөггүй. Бизнес, санхүүгийн ажил хэрэгт цөөнх үргэлж хожиж суудаг. Тэд олонхын араас дагадаггүй. Харин үүний оронд тэд үнийн өөрчлөлтийг л анхаарч суудаг. Тиймээс үргэлж хожиж байдаг. Бизнес, санхүү гэдэг бол тэр чигээрээ улс төрөөс тэс өөр зүйл.
Бизнес, санхүүгийн асуудал олонхын сэтгэлийг нэг их догдлуулан хөдөлгөдөггүй. Бас зах зээл дээрх үнэ ч санал хураалтаар тогтоогдож шийдэгддэггүй. Гэхдээ олон нийтийн санал бодол үнийг хэлбэлзэхэд хүргэдэг нь үнэн. Үнэт цаасаа зарах 10 хүн байхад худалдан авагч нь 5 байх юм бол үнэт цаасны үнэ унах нь мэдээж. Харин 20 хүн худалдан авч 5 хүн зарж байвал үнэ өсдөг. Хөрөнгө мөнгөө ухаалгаар зарцуулдаг хүн бол үймсэн сүрэгтэй нийлж худалдан авах болон зарах үйлдлийг өөрөө ойлгохгүй байж зөнгөөрөө хийхийг хүсдэггүй. Учир нь хөрөнгө мөнгөө ухаалаг зарцуулдаг хүн үнийн хэлбэлзлийг хөндлөнгөөс ажиглаж түүнийг өөртөө ашиг тустайгаар эргүүлж байдаг.
Улс төрд олонхыг дагавал хожих байх. Харин та бизнес, санхүүгийн ертөнцөд оршин тогтнож суръя л гэж бодож байгаа бол цөөнхийн талд байх хэрэгтэй. Худалдан авагчид нь худалдагчаас их байгаа үед хэзээ ч бүү худалдаж ав. Илүү л мөнгө төлнө гэсэн үг. Нэг саятан хүн “зун өмсөх хувцсаа өвөл худалдаж ав” гэж надад хэлж байсан. Зарж болох үед худалдан авч худалдан авалт ихэссэн үед худалдаж бай. Үнэ үргэлж хэлбэлзэж байдаг. Үнэ үргэлж өсөлт, бууралттай байдаг. Өсөлтийг бууралт, бууралтыг өсөлт залгаж байдаг. Үймсэн сүрэг мэдээж хэзээ ч урьдчилан харж чаддаггүй. Тэд үргэлж юмыг их үнэтэй байхад нь худалдан авч эргүүлээд хямдхан зарж байдаг. Зах зээл үргэлж нэг хэвэндээ байх юм шиг тэд боддог. Хүмүүсийн олонх нь үнийн өсөлтийн үед өөдрөг үзэлтэй байж уналтын үед гутруу үзэлтэй болдог. Харин мөнгийг арвижуулж чаддаг хүмүүс бол өсөлтийн үед гутруу бууралтын үед өөдрөг үзэлтэй болдог. Гутруу үзэлтнүүдээс худалдан авч, өөдрөг үзэлтнүүдэд зарж бай.
Үүнд л 7-р дүрмийн утга учир оршино. Энэ юу гэсэн үг вэ гэвэл үймж бужигнасан олонтой битгий нийл. Үүний оронд зайдуухан зогсоод үнийн хэлбэлзлийн гаргаж өгч буй боломжийг ашиглаж бай гэсэн үг. Ингэх чадвартай цөөн хүмүүс л амархан баяжиж зүй ёсоор хүссэн бүхнээ эдэлж хэрэглэж байдаг. Эд бол тааралдсан бүхнээ хаман арилдаг зах зээлийн шуурганд тэсэн үлдэгсэд юм.
Үнэ их байхад цааш улам л өснө, харин үнэ бага байхад цааш улам л доошилно гэж бид боддог. Гэтэл үнэн хэрэгтээ байдал эсрэгээрээ байдаг. Ямар нэг таваарын үнэ өсөж байгаа бол удахгүй хямдарна гэсэн дохио. Хямдарч байгаа бол дараа нь өснө л гэсэн үг. Үнэ үргэлж дээш доош хөдөлж байдаг. Үнэ бол жинхэнэ өртгөөсөө дээш гарч доош бууж байдаг зүйл боловч хэзээ ч бүр алга болчихдоггүй зүйл.

Дүрэм – 9
МӨНГӨӨ БАЙНГА ЭРГЭЛТЭНД БАЙЛГАЖ БАЙ

Хорвоогийн хамгийн өндөр бүтээмжтэй хөрөнгөтөн бол сонин зардаг хүүхдүүд юм. Тэд өдөрт 200 хувийн ашигтай ажилладаг. Яаж тэр вэ? Таваар, мөнгө хоёрыг байнгын эргэлтэд байлгаж чадсанаар тэр. Тэд өглөө 1 шиллингтэй ажлаа эхэлдэг. Түүгээрээ 20 сонин худалдаж аваад зарахад 1 шиллинг 8 пенс болно. Ингэж өдөрт гурван удаа сонин авч зарахад орой нь тэд гурван шиллингтэй болно. Сонин зардаг жаал 60 сонин худалдаад 2 шиллингийн ашиг олжээ. Тэр бол ажилчин ч, хөрөнгөтөн ч юм. Түүнийг хэн ч хөлсөлдөггүй бөгөөд тэр өөрөө өөрийгөө санхүүжүүлж, ажлынхаа эцсийн үр дүнгээр цалинждаг. Мөн тэр зарж чадаагүй сониноо буцааж тушаагаад мөнгөө авчихаж чадах учраас хөрөнгө оруулагч ч биш. Түүний ажиллагаа нь мөнгө, таваар хоёрыг байнга хөдөлгөөнд байлгахын чухлыг харуулж буй хамгийн тод жишээ юм. Тэр 1 шиллингээс эхлэн шаргуу ажилласаар жилд 30 фунт олно. Энэ нь ердийн нэг ажил хийгээд авах байсан хөлснөөс 5 фунтээр илүү бөгөөд өдөрт ердөө л 3-4 цаг ажилладаг.
Сонин зардаг энэ жаалхүүг 5000 фунтээр үнэлэгдэх үнэт эдлэлийн наймаачинтай харьцуулж үзье. Сонин зардаг жаал өөрийн мөнгөө жилд 600 дахин эргүүлдэг бол үнэт эдлэлийн наймаачин нэг удаа л эргүүлдэг. Иймээс үнэт эдлэлийн бизнест ашиг хонжооноосоо илүү сүр нь их байдаг.
Ингэж 8-р дүрэм биднийг “Хөрөнгийн хэмжээнээс хөдөлгөөн нь хавьгүй чухал” гэсэн санхүүгийн аугаа их хууль руу хөтөлж авчирлаа. Таны хөрөнгө ямар хугацаанд бүтэн эргэдэг вэ? Жилд үү, сард уу эсвэл 7 хоногт уу? Хөрш зэргэлдээ орших хоёр компани байлаа. Нэг нь 8 сая фунтийн хөрөнгөтэй, 18 мянган ажилчинтай. Нөгөө нь 800 мянган фунтийн хөрөнгө, 800 ажилчинтай. Өнгөрсөн жилд 2 фирм яг адилхан ашигтай ажиллажээ.
Жижиг нь илүү үр бүтээлтэй байсан нь эндээс харагдах бөгөөд тэрээр хөрөнгөө жилд 25 дахин эргүүлж байжээ. Нарийн боовчин хүү уран дархан хүнээс 10 дахин бага хөрөнгөөр сайн бизнес хийж болно. Учир нь тэр маш хурднаар гурилыг талх талхаа мөнгө болгон хувиргаж чадна. Тэр өдөр тутам таваарынхаа бүх нөөцийг бүрэн худалдаж байдаг. Бага ашигтай ажилладаг хамгийн түгээмэл шалтгааны нэг нь мөнгөнийх нь хэтэрхий их хэсэг хөдөлгөөнгүй хэвтэж байдагт оршдог. Энэ тохиолдолд тоног төхөөрөмж нь бүрэн гүйцэд ашиглагддаггүй, түүхий эдийн нөөц нь хэтэрхий их, барилга байшин нь ч нүсэр байдаг. Энэ бүхэн бол үхмэл хөрөнгөний сонгодог жишээ юм. Аливаа байгууллагын хөрөнгийн гуравны хоёр нь үхмэл байдалд оршиж үлдсэн гуравны нэг дээр нь хамаг ачаалал овоорсон байх нь элбэг тохиолддог.
Өөрөөр хэлбэл уруугаа харсан пирамид. Барилга байшин, тоног төхөөрөмжийн өртөг ямар үнэтэй вэ гэдгээсээ биш харин яаж ашиглагдаж байна вэ гэдгээсээ хамаардаг. Бизнес, санхүүгийн ертөнцөд үнэтэй боловч ашиг өгдөггүй зүйлс их бий. Арслан зааны чадалтай хэрэглэдэггүй мотортой байснаас ганц муурын хүчтэй хэрэглэдэг мотортой байсан нь дээр. 2000 фунтийн гүйлгээгүй бараатай байснаас байнга эргэлтэнд оршиж өдөр тутам борлогдож байх 200 фунтийн бараатай байсан нь илүү дээр.
Бизнесийн үндсэн агуулга нь солилцоо юм. Мөнгийг таваар, таваарыг мөнгө, мөнгөө буцаагаад таваар болго. Гэхдээ үүнийгээ хурдан хий. Үүнд л их хэмжээний ашгийн нууц оршино. Ашгийн хэмжээ бол үнэ их эсвэл бага байгаагаас үл хамаарна. Харин ашгийн хэмжээ нь худалдаа борлуулалтын эргэлтийн хурдаас илүү их хамааралтай байдаг. Жилд 30 хувийн ашиг олсноос сард 5 хувийн ашиг олсон нь дээр. Энэ бол бүх мөнгө хүүлэгчдэд тодорхой болсон зүйл боловч худалдаачид үүнийг мэддэггүй. Иймээс авсан зээлээсээ илүү их “үхмэл” таваарын нөөцтэй болсон худалдаачид олон байдаг. Мөнгө бол хүний ухаантай адилхан зүйл. Дээр үед том толгойтой хүн ухаан ихтэй байдаг гэсэн буруу ойлголт түгээмэл байжээ. Өнөөдөр тийм биш гэдгийг бид бүгд мэдэх болсон. Гэтэл бизнест бол толгойны хэмжээ нь биш байгаа толгой нь яаж ажилладаг нь хамгийн чухал аж. Тийм ч том толгойтой биш боловч том том компаниудыг амжилттай удирдаж байгаа хүн олон бий. Гэтэл данхайсан том толгойтой хэрнээ тэрэг түрэгчээр ажиллаж хөл, булчин хоёроороо хоолоо олж иддэг хүмүүс тэднээс олон дахин илүү.
“Танд хамгийн түрүүнд хэрэгтэй юу байна” гэсэн асуултанд олон бизнесмен “Их хөрөнгө” гэж хариулдаг. Энэ хариулт буруу. Үүний оронд байгаа хөрөнгөнийхөө ашиглалтыг сайжруулах хэрэгтэй. Уг нь ганц ч доллар зээлэхгүйгээр хөрөнгөө хоёр дахин өсгөх боломж бараг хүн бүрт байдаг. Зөвхөн таваарын эргэлтээ сайжруулснаар ийм амжилтанд хүрч болно. Зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр төлж байснаас бараагаа зарах реклам хийсэн нь хямд тусна. Бизнес хийж буй хүн бүр “өнөөдөр авсан бол маргааш худалд” гэсэн дүрмийг мөрдлөг болгох ёстой. Энэ бол бизнест хэрэгтэй гол дүрэм. Өөрөөр хэлбэл илүү юмыг бүү худалдаж ав. Ингэснээрээ та илүү “үхмэл” хөрөнгөтэй л болж үлдэнэ.
Худалдан авагчийг таваараасаа, бизнесээ албан тасалгаанаасаа илүү байлга. Таваарт дарагдсан агуулахаа харж сэтгэлээ хуурч баясан сууснаас худалдан авагчийг хоосон буцаасан нь дээр. Дэлгүүр бол агуулах биш дамжлагын бааз байх ёстой юм. Үүнийг маш цөөхөн худалдаачин ойлгодог.
Мөнгөө үргэлж эргэлтэд байлга. Зоос бүрийг бяцхан ажилчин гэж ойлго. Тэднийг унтуулах биш ажиллуулж байх ёстой. Тэгвэл тэд чинь өдөр ирэх тусам араасаа нэг нэг шинэ зоосхоныг дагуулан ирж таны бизнесийн өсөлтийг улам илүү түргэтгэх болно.

Дүрэм – 10
БИЗНЕС ХИЙХ ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ЗЭЭЛ АВЧ БАЙ

Зориглон зээл ав! Энэ бол мянга мянган бизнесменүүдэд их хэрэгтэй зөвлөгөө. Олон бизнесмен өрнөөс айдаг. Тэд өөртөө байгаа юмыг л хэрэглэн бизнес хийдэг. Тэд хэтэрхий болгоомжилдог. Худалдаа арилжааны их далайд “Хувийн” гэсэн хаягтай жижигхэн завиар гараад эрэг бараадан даруухан хөвж явдаг бизнесменүүд байдаг. Магадгүй, тэд үүнээсээ болоод эрэгт хэтэрхий ойртож хайргадан хад мөргөөд дуусах нь бий. Эрэг орчимд задгай тэнгисийн төв рүү орсноос ч илүү их хад цохио байдгийг сүйрсэн хойноо л тэд ойлгодог…
Аз туршихаас зайлсхийснээр та эцгийн үлдээсэн хөрөнгийг хадгалж чадах боловч хэзээ ч өөрөө эцгээсээ илүү их баялаг бүтээж хуримтлуулж чадахгүй. Бизнесмен, санхүүч хүн аз туршихгүй байх нь арслангийн анчин анд гарахгүй гэртээ суух юмуу уулчин хүн осолдохоос болгоомжлон ууланд авирахгүй байхтай ижил юм. Бизнес, санхүүгийн ертөнц аз туршсан зүйлсээр дүүрэн. Яаж тэдгээрээс зайлсхийхийг та ч, би ч хэлж мэдэхгүй. Гэтэл бизнест хамгийн их ашиг олж болох зүйл бол ухаалаг аз туршилт байх нь цөөнгүй. Аз туршсан зүйл хийх хүнд зохих хэмжээний эр зориг, өрсөлдөх сонирхол байх хэрэгтэй. Мөн ингэснээрээ сэтгэлийн ханамжийг ч авч чаддаг байх ёстой.
Өр тавчихаад шөнө нь унтаж чаддаггүй хүн бол бизнесмен, санхүүч болох гээд хэрэггүй. Үүний оронд тогтмол цалингаа аваад гэртээ сэтгэл амар сууж байдаг албан хаагч болсон нь дээр. Ган цутгамлын бизнесээр 60 сая фунттэй болсон Эндрю Карнеги ажил хэргээ хэрхэн амжилтад хүргэсэн тухайгаа хэлэхдээ “Хичнээн олдоно вэ, төчнөөнийг зээлдэг байсан” гэж ярьсан байдаг. Тэрээр “Би Пенсильвани мужийн хамгийн баян, хамгийн их өртэй хүн нь байв. Миний ажилтнуудын нэг нь зөвхөн банк хэсэж зээл авдаг ажилтай байсан” гэж надад хэлсэн юм. Бараг л бүх баян хүн санасандаа хүрэхийн тулд мөнгө зээллдэж авсан зээлээ ухаалгаар зарцуулсны хүчинд амжилтад хүрсэн байдаг.
Нэгэн бизнесмен “Би 27 жилийн туршид нэг ч удаа зээл аваагүй” гэж ам бардам хэлж байсан. Тэр хүн 50 ажилчинтай жижиг үйлдвэртэй бөгөөд жилийн цэвэр орлого нь 1500 фунт. Энэ мэдээж, сайн хэрэг. Гэхдээ тэр бизнесээ 1500 фунт гэсэн тоонд хүргэхийн тулд амьдралынхаа 27 жилийг зарцуулжээ. Хэрэв тэр ажлаа эхлэхдээ 5000 фунт зээлсэнсэн бол бизнесээ энэ хэмжээнд хүргэхэд 4 дахин бага хугацаа зарцуулах байсан. 5 жилийн дотор хүрчихэж болох байсан амжилтын төлөө тэр бизнесмен бүх амьдралаа зориулжээ. Цаг хугацааны хүчин зүйлийг тэр хүн анхааралдаа авсангүй. Бизнесийн аль ч салбарт Мөнгө + Толгой гэсэн хоёрхон хүчин зүйл л мөнгийг үржүүлж байдаг юм. Аливаа хүн Толгойтой гэдэгтээ л итгэлтэй байвал дараагийн алхам нь мөнгө олоход чиглэгдсэн байх ёстой.
Мэдээж, мөнгийг зээлдэлгүйгээр олчих боломж байдаг бол түүн шиг сайн юм гэж юу байх вэ. Харин тийм боломжгүй бол зээлэхэд л хүрнэ. Хэнээс? Мэдээж мөнгө хүүлэгчээс биш. Тусалж, дэмжих хүн, найз нөхөдгүй л болчихоогүй бол тэдэнд хэн ч ойртохгүй. Мөнгө хүүлэгч сард 10 хувийн хүү төлүүлдэг учраас эндээс зээлдэгч хүнд ямар нэгэн ашиг унадаггүй. Ер нь мөнгө хүүлэгчдийн контор нь ихэнх тохиолдолд ядарсан амьтдын халаасыг хоослох эцсийн шат нь болж байдаг. Иймээс мөнгийг аль болох хямдаар олох хэрэгтэй.

Дүрэм – 11
САЙРХАХЫН ТУЛД БИШ, ДЭВЖИХИЙН ТУЛД АЖИЛЛАЖ БАЙ

Дэвжих, сайрхах хоёрыг ялгаж чадаагүй олон хүн дампуурлын хаалгаар ороод талийж өгсөн байдаг юм. Бизнесийн бодит хэмжээгээ ихэсгэхийг дэвжих гэх бөгөөд харин үүний эсрэгээр дэмий чамирхаж бусдад сайрхаж гайхуулах донтой болохыг сайрхал гэдэг. Шаардлагатай үед нь бизнесийнхээ хэмжээг нэмэгдүүлэхийг хөгжих дэвжих гэдэг бол бусдын анхаарал татах бусдад баярхах гайхуулахын тулд хийсэн тэнэг үйлдлийг сайрхал гэнэ. Дэвжиж буй бизнес гэдэг бол өсөж буй хүүхэд л гэсэн үг. Дорхноо л өлгийндөө багтахаа байчихна. Түүнд орон зай хэрэгтэй. Харин сайрхал бол үүнээс их ялгаатай тэс өөр ойлголт.
Сайрхах баярхах гэдэг бол зөвхөн гаднах өнгийг л бий болгож байдаг, бодит байдлыг гуйвуулсан зэрэглээ мэт хоосон зүйл. Хөл муутай хүнд таяг худалдаж хэрэгцээ зайлшгүй. Гэтэл таяг авахдаа алтан бариултайг нь худалдан авах юм бол энэ нь хоосон чамирхал, гайхуулах дон болж таарна. Зээлсэн мөнгө тань өөрийн өртгөө нөхөөд зогсохгүй нэмэлт ашиг авчирна гэдэгт бүрэн итгэсэн цагтаа л ийм зүйл хийгээрэй. 6 хувийн хүүтэй 10.000 фунтийн зээл авбал түүгээрээ 16 хувиас доошгүй ашиг олох хэрэгтэй. Тоног төхөөрөмж муутай, ажилдаа түүртсэн жижиг үйлдвэрүүд байдаг. Гэтэл ийм үйлдвэрүүдийн эзэд нь гэж ганган чамин үнэтэй машинаар салхи татуулан давхисан улс байдаг. Тэдэнд наад ганган машинаа худалдаад хоёр ширхэг суурь машин аваач гэж хөндлөнгөөс хэлмээр санагддаг. Мөн түүнчлэн тансаг сайхан харшид амьдарч, хоолныхоо ширээн дээр алт, мөнгөн халбага, сэрээ гялалзуулан сууж байдаг ч олигтой халаалт, гэрэлтүүлэггүй, навсайсан албан тасалгаанд ажлаа явуулж байдаг компанийн захирлууд бий.
Хэрэв би ийм үхэх сэхэхийн хооронд мэт оршин буй үйлдвэрийн эзэн байсан бол тэр ганган машин, тансаг байшингаа худалдчихаад үйлдвэрийнхээ байрны нэг буланд шуудай дэвсэж, цуваараа хучаад л унтана. Эндээс хэмнэсэн мөнгөө бизнестээ оруулах байсан. Дараа нь хангалттай хөрөнгөтэй болж, хөл дээрээ тогтмогц олдох хэмжээгээр нь зээл авч авсан зээлээ нэг ч пенси үлдээлгүй ажил хэрэгтээ зарцуулах байсан. Зөвхөн ийм замаар л бизнесийг зөв эхэлж хэзээ ч салхилж мэдэх зах зээлийн шуурганд хийсчихээргүй ажил хэргийг бүтээж болно.
Гэтэл өөрсдийгөө баяжуулж, бизнесээ хоосруулдаг хүмүүс их олон таарах юм. Тэдний эхнэр хүүхэд, найз нөхдийн үрлэг зарлага гэж дийлдэхээ байсан лут эд байдаг, туйлдаж суларсан бизнес нь энэ их ачааг нэг л өдөр даахаа больдог. Генерал хүн эхлээд цэргүүдээ боддог шиг бизнесмен хүн эхлээд бизнесээ л бодох ёстой. Бизнест чинь мөнгө хэрэгтэй үед түүнээс нэг ч зоос авч болохгүй. Бизнесээ хохироосноос ногдол ашиг авахгүй байсан нь дээр. Нэг үгээр хэлэхэд тэгээс эхэлж богино хугацаанд баяжихын тулд зарим талаар өөрийгөө ч золиослох хэрэг гарна. Аз дайрахаас бусад тохиолдолд энд хөнгөхөн, хялбархан зам гэж үгүй. Ажил хэрэгтээ ч, хувийн амьдралдаа ч өөрийгөө хуурсан иймэрхүү худал хуурмаг зүйлээс татгалзаж бай.
Бизнесийн ертөнцөд бусдад ямар сэтгэгдэл төрүүлж байна гэдэг нь чухал биш харин ямар ашиг гарах нь вэ гэдэг нь л чухал. Малын бэлчээр, ногооны талбайд орлого сайтай, дэвжиж буй ажил эрхлэх нь шил толь болсон тансаг байшинд алдагдалтай бизнес эрхэлж сууснаас хамаагүй дээр.
Шинэ байр! Үүн дээр олон фирм шатдаг. Мэдээж толгой дээрээ олигтойхон дээвэртэй байж бизнес эрхлэх нь зөв л дөө. Гэвч үнэн хэрэгтээ байшин барилга нь бидний санадаг шиг хамгийн чухал нь биш юм. Жишээлбэл хотын төвд нүд гялбам тансаг байшинтай фирм өнгөрсөн жилд ямар ч ашиг олоогүй байхад Английн банк байрладаг хуучин муу байшин дэлхийн санхүүгийн төв хэвээрээ байсаар л байна шүү дээ. Шинэ байр бариулснаар хамаг мөнгөө барж сүйрэлд хүрсэн байгууллага цөөдөөд байна гэж үү? Гэтэл бараг бүх компани өөрийн байраа бүрэн ашиглаж чаддаггүй. Ийм байхад заавал хамгаа шавхан шинэ байр бариулах хэрэгтэй гэж үү? Хэрэв өргөжихөд хэрэгтэй бол болох л юм. Хүмүүсийн түгээмэл алдааны нэг нь бизнесийг хоосон бардамналаар дүүргэдэг явдал юм. Олон компани шинэ байшин бариулдаг. Харин хэсэгхэн хугацааны дараа нөгөө шинэ байр нь сөнөсөн бизнесийн дурсгалд зориулсан шарилын бунхант цогцолбор болчихсон байх нь цөөнгүй тохиолддог гашуун үнэн. Америкийн төмөр замын компаниуд ямар ч орлого өгөхгүй цул гантиг болсон сүрлэг том вокзалын барилгууд босгож орхисон байдаг. Гэтэл төмөр замаас илүү олон хүн тээдэг автобус, трамвайд зориулж ийм сүртэй юм босгодоггүй биз дээ?
Тансаг машин, офисын өндөр барилга, тэнд нь ажиллах хэдхэн хүний тав тухыг хангахын төлөө их мөнгө шидэх нь ашгийг биш зарлагыг нэмэгдүүлж байдаг. Ашиггүй давхаргыг ухамсартайгаар бүтээж байна гэсэн үг. Бизнес бүр хэт өргөжихөөрөө дээд давхарга нь гоёл чимэглэлийн байдалтай болчих гээд байдаг. Өргөжиж томорсон бизнес бүр дээр илүү машин, илүү орон тоо, илүү хүмүүс овоордог байдал их ажиглагддаг.
Ийм тохиолдолд энэ бүхний зардлыг төлөх гээд зээл авахаар банк руу гүйж огт болохгүй.
Зээлээр авсан мөнгөө бүгдийг нь үр бүтээлтэй ашиглах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол авсан зээл чинь тус биш ус болно. Ашгийн төлөө зээл авбал зөв. Харин сайрхах, гайхуулах, баярхахын төлөө зээл авч эхэлбэл буруу гэсэн үг. Ингэх юм бол таны бизнес аюулд орлоо л гэсэн үг.
Авсан зээл чинь таныг нэг бол сэхээнэ, нэг бол доройтуулна. Энэ нь авсан зээлээ яаж хэрэглэснээс хамаарна.

Дүрэм – 12
ХЭЗЭЭ Ч БҮҮ ЗЭЭЛДҮҮЛЖ БАЙ!

Үүнийг хэлсний төлөө намайг өөдгүй амьтан гэж үзэх хүн гарч магадгүй. Найз нөхөддөө мөнгө зээлэх нь хичнээн осолтой болохыг энэхүү 12-р дүрмээр би сануулах гэсэн юм. Хэрэв 30 жилийн өмнө би энэ үгийг дуулсан бол өдийд арай илүү мөнгөтэй байх байлаа. Их мөнгөтэй болсныг чинь хүмүүс мэдмэгц чамд олон бэрхшээл үүснэ.
Үүний нэг нь паразитууд (шимэгчид) юм. Ийм паразит шимэгчдийн тухай бичье гэвэл бүхэл бүтэн нэвтэрхий толийн хуудас ч багадна. Тэд бол амьдралдаа үргэлж гомдоллож явдаг хагас мэдрэлтэй гудамжны тэнүүлчид, өдөр хоногийг согтуурч мансууран найрлаж өнгөрөөдөг архичдаас эхлээд үнэт нөмрөг нөмөрсөн Хамба хүртэл нийгмийн янз бүрийн давхаргынхан юм...
Тэд бол найз нөхөд, төрөл төрөгсөд болон танихгүй хүмүүс. Тэд бол эрчүүд болон эмэгтэйчүүд. Тэд бол үнэнч шударга болон ичгүүр сонжуургүй амьтад. Тэд бол өрөвдөх хэрэгтэй болон хэрэггүй амьтад.
Тэдний санаа бодол нэг л зүйлд чиглэгдсэн байдаг. Тэр нь юу вэ гэвэл таны мөнгийг салгах.
Үүнд эргэлзэх хэрэггүй. Ийм учраас тэд бүгд паразитууд. Эх дагина шиг гэмгүй царайлсан бүсгүйчүүд, нэртэй фирмийн ганган хослол өмссөн жентлменүүд, ах дүү төрөл төрөгсөд, анд найзууд…
Тэдний нүд нэг л зүгт чиглэсэн байдаг. Тэр нь юу вэ гэвэл таны халаас.
Тодорхой хэмжээний мөнгийг таны халааснаас өөрийнхөө халаасанд оруулах санал гаргаж өөрийгөө илчлэх хүртэл нь ийм шимэгч паразитийг таних арга байхгүй. Тохитой томоотой нас тогтсон этгээдүүд болон ядарч доройтсон гуйлгачны дүрээр ирэх тэднээс зайлах арга бас байхгүй. Олон бизнесменүүдэд ганц хүү нь гуйлгачны бүлэгт багтах юм гэдгийг мэдэх нь том цохилт байдаг.
Ер нь нийт хүмүүсийг баялаг бүтээгчид болон бүрэлгэн сүйтгэгч гуйлгачид гэсэн хоёр бүлэгт хувааж болох бөгөөд тэдний хооронд үргэлж эцэс төгсгөл нь үл харагдах цусгүй дайн явагдаж байдаг. Бүрэлгэн сүйтгэгч гуйлгачид Римийн эзэнт улсыг мөхөөж амжсан. Тэд юуг ч нураахуйц их хүчтэй. Балар ширэнгэ дотор барьсан ангийнх нь сэг зэмээс хувь хүртэхээр цөөвөр чононууд арсланг даган шогшиж байдаг шиг баялаг бүтээгч бизнесменийг бүрэлгэн сүйтгэгч гуйлгачид тал бүрээс нь хүрээлэн дагаж байдаг. Бүтээгч эмэгтэйг олж гэрлэсэн бүтээгч эр азтай. Түүний ололт амжилт үрэн таран болохгүй гэсэн үг. Харин бүрэлгэн сүйтгэгч гуйлгачин бүсгүйтэй суусан бүтээгч эрийн тухайд бол бурхан түүнийг өршөөх болтугай гэж залбирах л үлдэнэ. Хичнээн ухаалаг, чадалтай ч бай тэр ялагдаж л төгсөнө.
12-р дүрмийн утга нь: баялаг бүтээгч хүн бүрэлгэн сүйтгэгч гуйлгач нараас өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй, гэсэн санаа юм.
Та банкинд данстай болмогцоо өөр хүн болчихгүй ч “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй.
Мөнгийг хадгалах нь олохоос илүү хэцүү. Хөрөнгөтэй бизнесмен бүр үүнийг мэднэ. Иймээс ч тэд тийм ч найрсаг бус хүмүүс байдаг. Учир нь тэд алив зүйлд үргэлж болгоомжтой ханддаг. Учир нь сонор сэрэмжээ жаахан алдахад л сая саяар тоологдох их хэмжээний хөрөнгө мөнгө алдагдах болно. Төмрийн хүдрийн орд олчихоод түүнийгээ 500.000 фунтээр худалдсан нэгэн хүнийг би мэднэ. Тэрээр Нью-Иорк хот уруу мөнгөтэйгээ орсон бөгөөд сар хагасын дотор юу ч үгүй хоосроод гарч ирсэн юм. Шимэгч паразитуудад ханаж цадна гэсэн ойлголт байдаггүй. Тэд авах тусмаа шунахайрч байдаг. Чинээлэг хүн хөрөнгөө хадгалж байхыг хүсвэл капиталдаа гар хүрэх ёсгүй. Ямар ч цэвэр чек дээр гарын үсэг зурах ёсгүй.
Яагаад гэвэл мөнгөний гачигдал шиг хүний муу талыг илрүүлдэг зүйл энэ хорвоо дээр үгүй. Банкны эзэн, мөнгө хүүлэгч хоёроор зээл өгүүлээд үзээрэй. Тэд зээлийг яаж өгөхийг сайн мэднэ. Харин чи бол үгүй. Тэд өөрсдийгөө хамгаалж чадна. Харин чи бол үгүй.
Мэргэжлийн мөнгө хүүлэгчид зээлийг ихэвчлэн сарын 10 хувийн хүүтэй өгдөг. Үүнийг та нэг бодоод үзээрэй. Магадгүй тэд өөрсдийн эрсдэл, болзошгүй алдагдал, их зардлаа нөхөхийн тулд ингэж ажиллахаас өөр аргагүй ч болдог байж болох юм.
Хүнд мөнгө зээлдүүлэхээр өгч байна гэдэг бол ямар нэг юмыг өөрөө ойлголгүйгээр хийж байна гэсэн үг шүү дээ. Ядаж байхад зээл бол бэлэг ч биш, хөрөнгө оруулалт ч биш байдаг. Зээл өгнө гэдэг бол мөрийтэй тоглоомоос ч дор зүйл. Зээл өгснөөр чиний сэтгэл ханахгүй. Ер нь зээл өгснөөр сэтгэл нь ханадаг хүн энэ хорвоод бараг үгүй. Найз чинь чамаас мөнгө зээлэхийг хүсээд ирж болно. Энэ тохиолдолд та найзынхаа хувьцаанаас өрнөөсөө гарч чадахуйц багахан хэсгийг нь худалдаад авчих нь илүү өлзийтэй. Хөрөнгө оруулах нь мөнгө зээлдүүлснээс үргэлж дээр байдаг. Учир нь чи хамтран эзэмшигч болно. Ингэснээр чи өөрийн гэсэн саналын эрхтэй болно. Найзын чинь ажил бүтэмжтэй эргэвэл чи зээлийн хүүгийн 6 хувийн оронд ногдол ашиг хүртэх болно. Харин найз чинь дампуурвал чи хувьцаагаа зарж өгсөн мөнгөнийхөө хагасыг ч болтугай олж авна.
Ер нь тэгээд найз нөхдөөсөө мөнгө зээлдэг хүмүүс бол найдваргүй шимэгчид байх тохиолдол их элбэг. Өөрийгөө хүндэлдэг, биеэ даасан хүмүүс хэзээ ч мөнгөний гачигдалд орсоноо найздаа мэдэгддэггүй. Өөрөөр хэлбэл мөнгө гуйн, зээл хүсэж байгаа хүнд мөнгө зээлдүүлээд эргүүлж авах найдвар маш бага байдаг нь хууль болсон зүйл. Өөрийнхөө мөнгийг хайрлаагүй хүн бусдын мөнгийг хайрлана гэж байхгүй. Тэр тусмаа эргүүлээд төлнө гэж үгүй. За ер нь тун ховор доо…
Харин найдвартай хүн бусдаас мөнгө зээлдүүлээч гэж гуйх нь ховор. Хүнд мөнгө зээлдүүлснээр ихэнх тохиолдолд зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хоорондын харьцаа муудаж төгсдөг. Аль ч улс орны, аль ч хотод өрөндөө цайрчихсан хүмүүсийн сүрэг бэлчиж байдаг. Тэд дөнгөж төрсөн өчүүхэн жижиг ангаахайтай адил. Тэд ямар ч зорилгогүй амьдарна. Амьдралд хэрэгтэй бүх юм тэдэнд их хялбархан олдоно. Тэд ганган хувцастай, мундаг боловсролтой байх нь түгээмэл. Гэхдээ лавшруулаад харах юм бол тэдний үнэн дүр төрх нь бол ердөө л гуйлгачин луйварчид, шимэгч паразитууд юм. Тэд хоёрын хооронд тав арван төгрөг, ширхэг тамхи, өдрийн хоолны мөнгөөр бусдыг холгож байдаг. Тэд бол харахад сайхан хувцасласан боловч хүний итгэл даах чадваргүй үл бүтэх амьтад.
Ийм шимэгч паразитуудад хулгайч болох зориг байдаггүй. Тэд хуулийн хүрээн дотор үл бүтэх амьдралаа үзргэлжлүүлж байдаг. Гэхдээ тэд хүмүүсийн мөнгийг ямар ч давтан үйлдэлтэй хулгайчаас илүү хумсалж байдаг. “Хүний тусыг мэдэхгүй байхын сэтгэл зүй” гэгч анхааран судалвал зохих асуудал ийм улсуудаас л болж үүссэн байдаг, харамсалтай нь энэ тал дээр танд тусалчихаар ямар нэг ном зохиол өнөөг хүртэл гараагүй байна.
Хэн ч зээл өгөхөд дуртай байдаггүй. Энэ бол үнэн бөгөөд сонирхолтой зүйл шүү.
Найздаа зээл өгмөгц чи түүнд “өөрийн хүн” биш харин шунахай муу мөнгө хүүлэгч болж харагдана. Өр хүнийг үргэлж дарамтанд байлгадаг учир тэр энэхүү дарамтыг чамаас болсон гэж үзнэ. Өөрөөсөө болсон гэж хэзээ ч бодохгүй шүү. Ихэнх тохиолдолд өртэй хүний тархинд түүнд мөнгө зээлдүүлсэн хүн ингэж л буудаг.
Нөхөрлөл гэдэг зүйл тэгш эрх, харилцан туслалцаан дээр үндэслэдэг ойлголт. Харин нэг нь нөгөөдөө зээл өгөөд өмгөөлөл ивээлдээ оруулаад эхэлсэн тэр цагаас эхлээд нөхөрлөл үгүй болдог. Хэрэв би найзыгаа хоёр удаа зоогийн газарт уриад хоёуланд нь төлбөрийг нь даачихвал бидний нөхөрлөлд аюул учирч эхэлнэ. Дарга ажилчин хоёрын хооронд хэзээ ч нөхөрлөл үүсдэггүй. Хүнийг гуйхад нь зээл өгснөөрөө чи түүнд хор хүргэж байгаа юм. Чи хэн нэгэнд зээл өгснөөр тэр хүний өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх сэтгэлийг ганхуулж байгаагаа ойлгоорой. Тэр мөнгө зээлдүүлээч гэж чамаас гуйсан, гэвч үнэн хэрэгтээ түүнд мөнгө ямар ч хэрэггүй л байсан байдаг тохиолдол бий.


“ГЕРБЕРТ НЬЮТОН КЕССОН”
Герберт Н.Кэссон 1869 онд Канадад төржээ. Торонто хотын их сургуулийг төгссөнөөс хойш үйлдвэрийн газруудад ажлын нөхцөлийг сайжруулж цалин хөлсийг нэмэгдүүлэх нь ажилчид болон эздийн аль алинд нь ашигтай болохыг сурталчилсан лекц яриагаараа ихэд нэрд гарсан байна.
Тэрээр 30 насандаа Америк тивийн хамгийн том сонин "Нью-Йорк Уорлд"-ыг толгойлж Америкийн томоохон компаниудын зөвлөх болсон байна. Дэлхийн 1-р дайны үед америкаас европт хийх бизнест тэрээр ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Кэссон "Бизнесийн шинжлэх ухаан"-ы талаарх өөрийн номлолыг боловсруулахад их хүчин чармайлт тавьснаар англи, америкт уншсан лекцүүд нь маш их амжилтад хүрч алдар нэр нь түгжээ.
Дэлхийн 2-р дайны үед АНУ-ын цэргийн аж үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд тэрээр бас ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнийг бизнесийн талаар гарсан хамгийн алдартай номын зохиогч гэж үздэг. Уншигч танд танилцуулж буй энэхүү номыг тэрээр 1915 онд бичсэн юм.
1971 онд Бомбей хотноо хэвлэгдсэн энэхүү номын хавтсан дээр "хоёр сая илүү хувиар борлогдсон ном" гэж бичигджээ. Бизнесийн хүрээнд үүнтэй өрсөлдөх ном гэж үгүй.
Хэдийгээр энэ ном олон жилийн өмнө бичигдсэн ч гэсэн зах зээл, чөлөөт эдийн засгийн харилцаанд нэгэнт орсон Монгол орны залуу бизнесменүүд санхүүчдэд хамгийн сайн зөвлөгч нь болно гэдэгт итгэлтэй байна.
Энэ ном бол ирээдүйн баячуудын сурах бичиг, байнга биедээ авч явах өврийн ном мөн…


Top
   
PostPosted: Oct.30.10 11:45 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2958
Location: Холын хоооллл
Их хэмжээний орлоготой болгосон санаанууд
Image

1. Million Dollar Homepage: Английн жирийн нэгэн оюутан өөрийн вэб сайтын дэлгэцийн нэг пексилийг нэг доллараар зарна хэмээн зар тавьснаар нэг сая доллар олж чаджээ. Уг сайтын нийт пексил нь нэг сая. Ийнхүү тэрээр бүх пексилээ зарж нэг сая ам.доллар олсон байна.

2. Santa Mail: Вуron Reese хэмээх залуу өөрийн вэб сайтандаа Санта Клаусын өмнөөс хүүхдүүдэд 10 доллараар захидал бичиж өгнө хэмээн зар тавьснаар асар баян болсон байна. 2001 оноос одоог хүртэл нийт 200 мянган захидал бичиж илгээсэн бөгөөд жилийн орлого нь нэг тэрбум болсон гэнэ.

3. Laser Monks: МС Соy хэмээх хүн принтерийн хор дуусах бүрд байнга худалдан авах нь маш үнэтэй байсан учир принтерийн хор цэнэглэх аргыг нээн гаргажээ. Энэ бизнес нь анхандаа тийм ч сайн байгаагүй ч одоо бол өдөрт 200-300 захиалга авдаг гэнэ. Жилийн орлого нь 250 мянган ам.доллар болжээ.

4. AntennaBalls: Жайсон Волл хэмээх хүн 1997онд авто машины антины үзүүрт гоёмсог бөмбөлөг хийж зарах санаа сэджээ. Тэрхүү санаа нь амжилттай болж 115 мянган ам.доллар олсон бөгөөд одоогоор 50 төрлийн антины бөмбөлөг хийж жилд дөрвөн саяыг зардаг гэнэ.

5. FitDeck: Пилл Блак гэдэг хүн биеийн тамирын үндсэн хөдөлгөөний зургийг үзүүлсэн картын цуглуулга бүтээн тэрийгээ бизнес болгожээ. Энэхүү санаа нь маш амжилттай болж жилийн турш 4.7 сая ам.долларын ашиг олсон бизнес болжээ.

6. PositivesDating.Com: Паул Грави болон Брандон Койчилин гэдэг хүмүүс ДОХ-ын вирүстай хүмүүстэй болзох хүн илүү олон байх болов уу хэмээн бодож ДОХ-той хүмүүстэй болзох болзооны сайт нээн ажиллуулжээ. Энэхүү бизнес нь маш ашигтай болж жилийн орлого нь 110 мянган ам.долларт хүрч, гишүүнээр элссэн хүний тоо нь хоёр жилийн дотор 50000-д хүрчээ.

7. Designer Diaper Bags: Гурван хүүхдийн эх 34 настай Кристи Рэйн нь хүүхдийн живхийг гялгар уутанд хийж явах нь ямар нэгэн үрэвсэлд хүргэнэ хэмээн тусгай живхний сав бүтээн хийсэн байна. Ийнхүү гоёмсог дизайнтай, цэвэрхэн хүүхдийн живхний савны бизнес нь 180 мянган ам.долларын ашиг олсон байна.

8. Picky Domains: Энэхүү бизнес нь сонин бөгөөд үйлчлүүлэгч тухайн компанид 50 ам.доллар өгөн компаниас танд олон домайн нэр явуулна. Тэр дундаас та дуртайгаа сонгож авна. Гоё нэр зохиосон хүн нь 25 ам.доллар авах бөгөөд компанийн үйлчилгээний хөлс гээд 25 ам.доллар авах юм байна. Энэхүү бизнес нь маш амжилттай болж жилийн орлого нь нэг сая ам.долларт хүрсэн гэнэ.

9. Lucky Wishbone Co: Тахиа болон шувууны цээжний хэсэгт нь ийм гурвалжин яс байдаг гэнэ. Тэр ясыг хоёр талаас нь барин татаад хугарахад урт яс барьж үлдсэн хүнийх нь хүсэл биелдэг гэсэн яриа байдаг аж. Үүнийг ашиглан энэхүү гурвалжин ясыг пластикаар хийн хүмүүст зарах болжээ. Мөн л ашигтай болж жилийн орлого нь нэг сая ам.долларт хүрсэн гэнэ.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Oct.30.10 11:49 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2958
Location: Холын хоооллл
Image

Мөнгө гэдэг агуу, бас амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Тиймээс олныг нуршилгүйгээр, мөнгийг жинхэнэ утгаар нь “хүүдийлж” чадсан хүмүүс буюу тэрбумтнууд энэхүү амьгүй мөртөө агуу хүчтэй зүйлийн талаар юу өгүүлснийг нь сонирхоцгооё.

Корнелиус Вандербильт “Би бүхий л амьдралынхаа туршид мөнгө бодож галзуурах шахаж явсан. Тиймээс ч мөнгө хийх шинэ арга замыг олж нээсээр явтал надад боловсрол, мэдлэг олж авах цаг зав үлдээгүй” гэсэн бол Жон Рокфеллер “Бүхэл өдрийн туршид ажиллаж хөдөлмөрлөдөг хүн хэдийд нь мөнгө хийх билээ” хэмээжээ.

Харин Генри Форд “Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал. Магадгүй ийм учраас л хүмүүс үүнийг хийх сонирхолгүй байдаг биз” гэж үзсэн бол Аристотель Онассис “Амьдралд хамгийн чухал зүйл бол мөнгө. Тийм болохоор мөнгөтэй хүн гэдэг бидний цаг үеийн жинхэнэ хаадууд. Бизнест ч хамгийн хэцүү зүйл бол анхны 5000 долларын ашгийг олох, харин дараагийнх нь анхны сая доллараа олох явдал. Мөнгөний талаар өдөр шөнөгүй бодох хэрэгтэй. Мөнгө зүүднээс тань салахгүй байх ёстой. Мөнгөгүй байгаа бол бусдаас зээлд. Гэхдээ бага хэмжээний мөнгийг хэзээ ч бүү зээлд. Нэг дор ихийг зээлээд, түүнийгээ ч богино хугацаанд эргүүлж өг. Мөнгөтэй болохын тулд нойроо хас. Өдөрт гурван цаг дутуу унтахад жилд бараг нэг сарыг хэмнэнэ” гэсэн байна.

Тэгвэл Роберт Кийосаки “Хэрэв мөнгө таны толгойд нэгдүгээрт тавигддаггүй бол хэзээ ч алган дээр тань унаад ирэхгүй. Харин алган дээр унаж ирэхгүй байна гэдэг мөнгө, бас мөнгөтэй хүмүүс таниас зайгаа барихын цондон” хэмээн үзсэн байхад Жозеф Кеннеди “Сая доллартай болохын тулд хорон санаатай, бүдүүлэг, зальжин, бас өрөвдөх сэтгэлгүй байх хэрэгтэй. Дээр нь “ажлын мал” шиг л ажиллах ёстой. Таны хэн байх нь надад сонин биш. Гол нь, та эхнийх нь л байх хэрэгтэй. Хоёрдугаарт бичигдэнэ гэдэг маш муу. Ялагч байх нь хамгийн чухал. Хоёрт, гуравт ирэх биш, ялах, ялах, бас ялах л хэрэгтэй” гэж өөрийн хөвгүүд болох Жон болон Роберт нарт захиас үлдээж байжээ.

Ставрос Ниархос “Саятнууд мөнгөний үнэ цэнийг мэддэг. Тиймээс түүнээс хоёр гараараа үхэн хатан зууралддаг. Саятнууд бүгд л харамч, хахир зантай. Поль Гетти гэхэд гэрийнхээ үүдэнд төлбөртэй утас тавьсан. Зочдыг өөрийнхөө утсаар үнэ төлбөргүй яриулахгүй гэж тэр шүү дээ.

Онассис зөвхөн өөрийн агаарын шугамаар нисдэг, эсвэл үүнийгээ бусад компанийн нислэгээр сольдог. Би ч мөн зочид буудалд мөнгө үрэхгүйн тулд өөрийн дарвуулт завин дээр амьдардаг. Яагаад ингэж болохгүй гэж?” хэмээн биднээс асууж байхад, Поль Гетти “Их мөнгө олох цорын ганц арга бол өөрийн бизнесийг нээх явдал. Хүний ажлыг хийгээд хэзээ ч их мөнгө олохгүй. Тиймээс өөрийн “нүхийг” олж аваад, хүнд хэрэгцээтэй боловч өөр хаанаас ч олдохгүй, эсвэл маш их хөлс хүчээр олдох бүтээгдэхүүн, үйлчилгээг гарга. Миний хувьд, өөрөө хөлсөө урсган байж, 100 доллар олох гэснээс зуун хүнийг хөлсөлж аваад, тэднээрээ ганц, ганц доллар олуулсан нь хавьгүй дээр. Тэрбумтан болохын тулд асар их ажиллах чадвар, энд би асар их гэж зориуд тэмдэглэж байна, дээр нь тэрбумтан хүний ухаан нэн шаардлагатай. Тэрбумтан хүний ухаан гэдэг өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт төвлөрүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, таныг орвонгоор нь өөрчлөх тэр л зүйл юм” гэжээ.

Харин Уэйн Хайзенга “Аливаа арилжаа худалдаа гэдэг хүүхний араас хөөцөлдөж байгаатай л адил юм даа. Бариад авна, тэгээд за гэж хэлтэл нь шахаж өгнө. За гэж хэлсэн ч шахаад, дараад байна. Дараа нь “хоёр нүдний хооронд нь” тас буулгана. Тэгээд чадхийлгэнэ дээ” гэсэн бол Гарольдсон Лафайет Хант “Би амьд­­­ралынхаа туршид зуу илүү тооны компани байгуулсан. Одоо би өдөрт дөрвөн саяын орлоготой. Үүнийгээ эргээд харахад амжилтад хүрэхийн тулд дөрвөн зүйл хэрэгтэй гэж бодогддог. Хамгийн эхэнд хүсч буй зүйлээ тодорхойл. Хоёрдугаарт, үүнийхээ төлөө хэдийг төлөхөө тооцоол. Гуравдугаарт, энэ үнээ төлөхөд бэлтгэ. Ингээд дөрөвдүгээрт нь үйл ажиллагаанд орж, тэрхүү үнээ төл. Ихэнх хүмүүсийн алдаа нь хүсч буй зүйлийнхээ үнэ өртгийг аль болох төлөхгүй гэж сэтгэдэгт байдаг” хэмээсэн аж.

Вупи Голдберг “Энэ найруулагч намайг зураг авалтад оролцуулахгүй гэх нь юу ч биш. Харин би өөрөө юуг хүсч байна гэдэг л надад сонирхолтой байна” гэсэн бол Эдди Риккенбэкер “Миний амжилтын оргилд хүрсэн томъёолол бол ердөө л “Бүгдийг ул суурьтай сэтгэ. Хийхдээ ч ул суурьтай л хийж бай” хэмээн товчхон хариулжээ. Энэ бүхний эцэст Вуди Аллен “Хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь байж чадвал амжилтын наян хувь таны халаасанд орлоо гэсэн үг” гэж өөрийн амжилтыг тодорхойлсон байхад Уиллард Мариотт “Долоо хоногт дөчхөн цаг ажиллаад хэр хол явах вэ дээ” хэмээн анхааруулсан байна.

Мөнгө тогтоох аргууд

-Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хадгалбал ойрын үед хөрөнгөжих боломж олгодог.
-Нар мандсаны дараа төлөөс өгөх, сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авах, ширээний бүтээлэгний завсар мөнгө хадгалах, мөнгөнийхээ дээжийг доод тал нь гурав хоног хадгалах аваас олсон мөнгө хуруун завсраар урсахгүй.
-Хавирган сарны туяанд мөнгөө харуулж “Сар томрох тусмаа миний мөнгийг өсгөж өгөөч” хэмээн шивнэ. Шинэ сартай үдэш буюу хавирган сартай үед мөнгөө шаржигнуулахад л хангалттай. Мөн байнга хадгалдаг зоосоо харуулсан ч болно. Тэгээд тэр мөнгөө хадгал.

Цээрлэх ёсон

Ширээн дээр байгаа хогийг гараар хамах, ширээн дээр малгай, хоосон лонх, түлхүүр тавих, нар жаргасны дараа угаадас, хогоо гаргаж хаях, өр зээлээ эргүүлэн өгөх, олон төрлийн шүүр гал тогооны өрөөнд тавих, гэртээ задгай мөнгө хуримтлуулж, байн байн тоолох, хэтэвчин дэх салаа бүрээр мөнгөө хийх, даваа гаригт өр төлөхийг цээрлэ. Мөн хэтэвчин дотроо өрийн бичиг хадгалах хэрэггүй.

Эх сурвалж: www.xacnews.mn

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Nov.22.10 2:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Мөнгөтэй харилцах 10 дүрэм

1. Хэрэгцээгээ бод, сонирхлоороо бүү худалдаа хий.
2. Мөнгийг хав дарж биш эргэлдүүлж өсгөдөг.
3. Мөнгийг үлдэгдэлгүй бүү зар, ганц зоос ч хишиг дууддаг.
4. Олсныхоо хорин хувийг хадгалах нь ердийн зарчим.
5. Бусдад зээлсэн мөнгийг гээсэнтэй адилд тооц.
6. Хямдрал зарласан үед юм авахаас аль болохоор татгалз.
7. Бусдад зээлүүлсэн мөнгөө нэхэхээс бүү нэрэлх.
8. Хөрөнгө оруулалт хийхийн өмнө “дотор” хүнтэйгээ зөвлөлд.
9. Зээлтэй явахаас бүү татгалз, итгэл хүлээсэндээ баярла.
10. Мөнгөгүй гэж бүү гунигла, чамд оюун ухаан байна.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Nov.22.10 3:04 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Мөнгө ба Фэнг шүй
Мөнгийг тоолж байвал сайн, мөнгө ч үүнд дуртай байдаг гэдэгт бүү гайх. Гүйлгээний мөнгөний орлого зарлагын тооцоог өдөр тутам хийж бай. “Мөнгийг мөнгө дагадаг” гэсэн зүй тогтол байдаг. Мөнгийг сайн хадгалж чаддаг хүний мөнгө байнга өсч байдаг. Цуглуулж байгаа мөнгөө байн байна гаргаж тоолдоггүй. Ялангуяа шөнө тоолдоггүй. Тэгвэл мөнгө өсөхөө больдог. “Зоосон мөнгийг байнга хөдөлгөж байвал өсч байдаг” гэж Монголын уран сайхны “Тунгалаг тамир” кинон дээр Итгэлт баян хэлдэг. Энэ үнэн. Мөнгийг хүндлэн хайрлаж зөв харилцдаг хүнд мөнгөн дэвсгэртээс ирж буй энерги сайн нөлөөгөө үзүүлдэг. Мөнгө, төгрөгийг гартаа барьж, түүнээс ялгарч буй дулааныг мэдэр. Хүмүүсийг бодвол мөнгө бол бусдад талархлаа илүү илэрхийлж чаддаг эд. Мөнгийг хэзээ ч бүү дорд үз. Их мөнгөтэй байя гэж бодох тусам тэр мөнгө үрэгдээд байх нь бий. Учир нь тэр хүн өөрийн сэтгэл санааг жолоодож чаддаггүйтээ холбоотой.
Мөнгө нь бусдаас халамж, анхаарал, сайхан сэтгэлийг хүсч байдаг. Мөнгө хүнтэй адил бас эерэг энергиэр дутдаг. Мөнгийг олох хэрээр ббас зөв буянтай үйлсэд зарж чаддаг байвал тэр хэмжээгээр буяныг нь та хүртэнэ. Олсон ашгаа өөртөө бас зориулж чаддаг бай. Сэтгэл ханамж байнга авч байвал мөнгөнд тустай эерэг энергийн хэсгийг нь мөнгөнд буцааж өгч байгаа нь тэр. Тэр хэмжээгээр дахиад ихийг та олох болно. Мөнгийг аргадах хэрэгтэй.
Мөнгөнөөс айх хэрэггүй. Айгаад байх юм бол бидэн рүү ирэх зам нь хаагдчихдаг. Өөртөө байх мөнгөний хэмжээг бүү тогтоо. Надад тэр хэмжээний мөнгө байхад л боллоо гэж бодоод байх юм бол түүнээс илүү мөнгө чамд ирэхгүй. Харин их мөнгө олно гэж мөрөөдөж бай. Тэгж чадвал эдлэх ёстой буян тань руу урсан ирэх болно. Хүн өөрийн бодож хүсч байгаа хэмжээгээрээ л мөнгө олдог. Та хүссэнээсээ илүү мөнгө олох тусам мөнгө баярлаж, мөнгөний аз тохиож танд буянаа хайрлах болно. Мөнгөний энерги хүний бодол санааны энергитэй ийм холбоотой байдаг. Энэ бол мөнгөний энергийн орчны далд хууль.
“Би яасан мөнгөний азгүй, тэнгэргүй амьтан бэ?” хэмээн өөрийгөө бүү зүх. “байхгүй” гэж бүү муу амла. Тэгээд муу амлаад байвал өнөөдөр танд байсан ч нээрээ л маргааш байхгүй болно. Хувь заяа тань танд юу хайрлана , түүнийг хүртээд тайван, сэтгэл хангалуун бай. Мөнгөний, эдийн тэнгэр таныг харж үзэх бүрийд та таларх, сэтгэл өөдрөг бай. Танд өнөөдөр халаасанд чинь мөнгө байхгүй ч би толгойгоо ажиллуулаад ажлаа сайн хийхэд маргааш боломжтой болно гэж өөрийнхөө сэтгэл оюуныг эерэг сайхан бодол, энергиэр дүүргэж бай.

Мөнгөтэй харилцах 10 санамж
1. Мөнгөтэй буруу харьцдаг буруу зуршлаа хяна.
2. Насан турш баяжихын тэнгэр цэлмэг байдаггүй.
3. Мөнгөний үйлс таны сэтгэлийг эвдэх ёсгүй.
4. Мөнгө ихтэй ч байсан багатай ч байсан баяр баясгалантай бай.
5. Ухаалаг хүн өөрийн мөнгөөр зэвсэглэдэг.
6. Та сард хичнээн хэмжээний мөнгө хэмнэснээ тооц.
7. Үл гүйцэлдэх хүслээр хэрэгцээнд бүү үйлчил.
8. Мөнгөө төсөвлөхдөө мөнгөний гачаалаас зугт.
9. Мөнгөний асуудлаа дэг журмын хаанчлад оруул.
10. Олоогүй мөнгийг зарах нь ухаалаг бус хэрэг.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Dec.29.10 8:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Мөнгө хэмнэх 8 арга

1. ЯВГАН ЯВ
Image
Хэзээ хамгийн сүүлд хоёр зээрдээрээ харайлгаснаа санаж байна уу? Машин тэрэг олширсон биш хэн хүнгүй муу зан сурч, тав алхах газар машин унах гэдэг болжээ. Явган явах нь мөнгөнд хэмнэлттэй, эрүүл мэндэд ач тустай төдийгүй Улаанбаатарын утааг багасгахад ч ихээхэн ач холбогдолтой юм. Тэгээд ч замын түгжрэл ихтэй үед зорьсон газраа машинтай явснаас илүү хурдан хүрнэ.

2. ЯАРВАЛ ДААРНА

Шинэ гар утас, шинэ гутал, шинэ үйлчилгээ гэх мэт сурталчилгаа сайтай бүхнийг авчихмаар санагддаг. Гэхдээ мөнгө үрэх шийдвэрийг сэтгэлийн хөөрлөөр гаргаж болохгүй. Нэг сар хүлээгээд үз, сарын дараа хүсэмжлээд байсан зүйл чинь төдийлөн ач холбогдолтой санагдахгүй л болов уу. Бүр болдоггүй юм аа гэхэд сарын дараа үнэ нь хямдарсан байх магадлалтай гэдгийг сана.

3. МУУ ЗУРШЛУУДАА ХАЯ
Image
Бид архи, тамхинд жилд хэдэн төгрөг зарцуулдаг бол? Бодохоос ч аймшигтай юм! Өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байлаа гэхэд ₮1 500*30 хоног буюу сард 45 000 төгрөг, жилд 540 000 төгрөг агаарт хийсгэдэг болж таарч байна. Үүн дээр согтууруулах ундааны хэрэглээгээ нэмээд үзвэл бүр ч аймшигтай тоо гарч ирнэ. Архи, тамхины компаниуд хагартлаа баяжаад байдаг, гэтэл бид ядуураад байдаг…

4. ГАРАА УГАА
Image
Гараа тогтмол угаах нь мөнгөнд маш хэмнэлттэй гэнэ. Учир нь бохир гар халдварт өвчний уурхай болдог. Иймд ариун цэвэр сайн сахисан тохиолдолд ханиад томуу тусах магадлал эрс багасдаг байна. Өвчин зовлон хэтэвчний хамгийн том дайсан байдаг тул гараа тогтмол угааж занших хэрэгтэй.

5. ХЯЗГААР ТОГТОО

Өдөрт хэр их мөнгө зарцуулах, гар утсанд хэдийг үрэх, ямар үнэтэй машин авах гэх зэргээр амьдралынхаа алхам бүрт хязгаар тогтоох нь таны санхүүгийн менежментийг огцом сайжруулах увидастай.

6. ТВ-ЭЭС ТАТГАЛЗ
Image
Бид өдөрт хэдэн цагаар зурагт үзэж, сайн дураараа сурталчилгаанд бөмбөгдүүлж суудаг. Өдөржин шөнөжин ТВ-ээр сурталчлаад байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй л бол болохгүй гэж бодож, мөнгө үрэх хэрэг гардаг. ТВ үзэхээ больчихвол чөлөөт цагаа илүү үр бүтээлтэй ажилд зарцуулж, цахилгааны зардлаа ч хэмнэх болно.

7. НОМЫН САН АШИГЛА

Улсын төв номын сангаас гэрээр ном авч болохыг та мэдэх үү? Чөлөөт цагаараа ном сонин уншиж, өөртөө хөрөнгө оруулалт хийснээр мөнгө хэмнээд зогсохгүй ашиг орлогоо ч нэмэгдүүлэх боломжтой шүү дээ.

8. ГЭРЛЭЭ УНТРАА

Гэрлээ унтраа, цахилгаан хэрэгслүүдээ салга, мөнгөө хэмнэ… дэлхийн дулааралтай тэмц.

Эх сурвалж: www.esdalanzurgaa.mn

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Mar.10.11 6:20 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
nemeed baigarai.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Mar.18.11 7:30 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.17.10 10:20 am
Posts: 1021
Location: AUTOFORUM.MN, TUMENBARS.BLOGSPOT.COM
Saihan Sedev baina, Please Continue. :wd:

_________________
"P.O.W.E.R."


Top
   
PostPosted: Apr.09.11 10:12 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Багабанди ерөнхийлөгч агсаны алтан сургааль
АЛДАЖ БАЙЖ УХААЖНА


Алдаа ухаан хайрладаг гэх үг бий. Тэгэхдээ алдаагаа ухаарсан хүн ухаажна уу гэхээс ухаараагүй нь улам лав алдах муруй замаар мунхаглан зүтгэнэ. Алдаа–ухаантай хүмүүсийн амьдралын замд сайн зөвлөгч, ухаан муутанд замын садаа. Адгийн муугийн дотор ч ачлалт сайн эс ширхэг оршино. Алдаа хор уршигтай ч ухаарал өгч ухаажуулдгаараа хожмын үйлст тустай. “Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг”. Амьдрал баян болохоор бүх хүн их, бага хэмжээгээр алдана, ухаалаг хүмүүс нь алдаагаа хүлээн зөвшөөрдөг.

Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь алдахгүй байхаас нэг их хол дутахгүй ач тусаа өгнө. Алдаж эндсэнээ хүлээн зөвшөөрч буй хүн алдаа хийсэндээ гэмшиж, түүнээсээ сургамж авч, нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй байх санамж сэрэмжээ сэргээж байдаг сайн талтай. Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрөх нь хүний сайн чанаруудын нэг, хүн болгонд тэр бүр бэлэн байгаад байдаггүй чадвар. Алдсан алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, биеэ утга учиргүй өмөөрөн, дөргүй бух шиг зүтгэдэг хүмүүс дахин ноцтой алдаж, хүчтэй ойчих нүхээ өөрийн гараар ухаж байдаг.

Алдаагаа бусдын нүүрэн дээр ил хүлээн зөвшөөрөхийг бардам зан чинь багалзуур дээр чинь тээглүүлээд байвал дор хаяж дотор сэтгэлдээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Эс тэгвээс өөрийгөө санаатайгаар хорлох мунхаг үйлдлээ дахин давтсаар байгаагаас өөрцгүй. Урьд урьдын алдаагаа ухаарч байвал өнөөгийн хийгээд маргаашийн алдаанаас сэргийлэхэд тус болно. Алдаагаа хүлээн зөвшөөрөх эр зориг, сэтгэлийн тэнхээтэй байх нь алдаанаасаа ухаажих онцгой чухал чанар гэдгийг ялангуяа залуучууд ой тойндоо тогтоож авах хэрэгтэй. Хийгээгүй хоолыг халбагадаж болохгүйтэй адил хүлээн зөвшөөрөөгүй алдааг засах тухай ярилтгүй. Ам нээн алдаагаа хүлээх нь алдаагаа засах хүсэл бодлын илэрхийлэл.

Алдаагаа засах гарын дор гурван арга бий.

1. Өөрөө ухаарч засах.

2. Өрөөлийн шаардлагаар засах.

3. Бусдын алдааг харж өөрийн алдааг засах. Гишгэсэн мөрөө гэдэргээ ажиглаж, гишгэх мөрөө урагшаа харж, буруу зөвөө бодол ухаандаа тунгааж, үйлдэл хөдлөлөө хянаж явбал болзошгүй алдаанаас сэргийлэхэд тусална. Алдаж гишгэсэн алхам бүрээ өөрөө ухаарч, өөрөө засаж явахыг хичээ. Эм гашуун ч өвчинд тустайн адил алдаа гашуун ч ухаажихад нэмэртэй. Буруугаа өөрөө ухаарах нь бодол сэтгэл эрүүл байгаагийн шинж. Өөрийн биеийг ухааран мэдвээс өрөөл бусдыг тольдож чадмуй хэмээн ухаант дээдэс сургасан. Хашир хэрсүү хүн салхи шуурганд хөөгдсөн мэт яаруу адгуу шийдвэр гаргаж, бодлогогүй алхам хийдэггүй. Долоо хэмжиж нэг огтлох зарчмаар шийдвэр гаргадаг хүн алдаа эндэгдлээс өөрийгөө хамгаална.

“Байнга эрчимтэй урагшаа давшин, өөрийн алдааны үндсийг тасалж, дутагдлыг даван туулдаг хүн хөгжлийнхөө их өндөрлөгт хүрнэ” гэсэн үг залуус та нарыг хөгжлийн өндөрлөг өөд уриалан хөтлөг. Магтаалд мансуурч, амжилтадаа бялуурсан хүн өөрийгөө хянах хяналтаа аажмаар алдаж эхэлдэг. Ийм харамсмаар байдалд өөрийгөө хөтлөн аваачиж, хайран сайхан байсан бүхнээ яйран болгон түйвээж хэрхэвч болохгүй. Цагаа олоогүй, эзнээ оноогүй магтаал тус болохоосоо ус болох

нь давуу. Өөртөө найдаж, өөрийн бурууг өөрөө засаж яваа хүн алс холд хүрч, амжилт бүтээлээ дархлана. Өөрийгөө засаж чадахгүй бол өрөөлийг засах гэж мунгинах хэрэггүй. Хэчнээн үнэнийг өгүүлж байлаа ч шүүмжлэл сонсох хэнд ч таатай байдаггүй. Алдаа дутагдлыг нүүрэн дээр чинь ил хэлж байгаа хүн чиний итгэж болох нөхөр. Нүүрэн дээр жигтэйхэн саймшираад, нүднээс далд хэлэх хэлэхгүйгээр муу хэлж явдаг хүн ханилж ойртох нөхөр биш. Алдаа дутагдлыг чинь засахаар сайн санаа, сайхан сэтгэл өвөрлөн хэлж байгаа бусдын үгийг эцэг эхийнхээ ухаант сургаалийг хүлээн авч байгаа мэт анхааран сонсож, бодол ухаандаа тогтоон шингээж явбал чи ихэд ухаажина.

Миний алдааг хэлж, алдахаас сэргийлж байгаа ямар ч хүнийг би уурлаж загнахгүй гэж нэгэн ухаантай хаан хэлж байжээ. Хүмүүс алдсан алдааныхаа хойноос их багаар санаа зовж, сэтгэл шимширдэг. Юунд санаа зовж, юунаас болж шаналж суугааг өөрөөс чинь илүү мэдэх хүн байхгүй. Өөрийнхөө сэтгэл зовинолыг бусадтай хуваалцвал салхивч нээхэд цэвэр агаар урсан орохтой адил дотор онгойн, сэтгэл тэнийнэ. Чиний төлөө санаа зовж, сэтгэл шаналах хүмүүс байж л таарна. Юу болоод байгааг нь мэдэхгүй, битүү хатуу зовох энэ хүмүүст дотор бачуурам хэцүү. Хаана, хаанаа битүүрэн зовж, бэтгэрэн шаналснаар хожих хожвор, олдох олдоц байхгүй. Тиймээс ойр дотны хүмүүстэйгээ жаргал зовлонгоо ойлголцон, сэтгэлээ онгойтол ярилцвал чамд хэрэгтэй.

Ийнхүү ярилцалгүй, дотроо шаналан, өөрийгөө болон ойр тойрныхноо зовоох нь хүмүүст тохиолддог нийтлэг дутагдлуудын нэг. “Дутагдлаар дүүрэн байх нь муу гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ өөртөө дүүрэн байгаа дутагдлыг ухаарахыг хүсэхгүй байх нь бүр муу. Яагаад гэвэл, энэ нь өөрийгөө хуурах дутагдлыг нэмж байгаа хэрэг”. Алдааны хойноос гэмших нь муу чанар биш. Гэхдээ цээжин дотроо хар тугалган туухай дүүжилчихсэн юм шиг хүндээр хүлээн авч, байнгын гэмшилд дарлагдан хүрлийж явах хэрэггүй. Өөрийгөө зовооно, ойрынхноо шаналгана. Өрөөл бусдын шаардлагаар алдаагаа засахаас зовж нэрэлхэн, зовиурлан ичингүйрэх шаардлагагүй.

Алдааг ямар ч аргаар болов засах нь л чухал. “Нэгнийх нь алдаа нөгөөд сургамж болдог”. Өөрийн алдаанаас суралцан ухаажихын хамт өрөөл бусдын алдааг соргог ажигла. Тэдний алдаанаас санаа сургамж авч хэрсүүж. Бага залхуугаас их залхуу гэдэг шиг жижиг сажиг алдааг тухай бүр нь засаж байхгүй бол том алдаа руу шатлан даамжирч мэднэ. “Бага зүйлийг чаддаггүй хүнд томыг чадах боломж заяадаггүй”. Төөрөгдөл алдаа тийш зайлшгүй хөтөлнө. “Төөрөгдлийг даван туулж, үнэн рүү ирсэн хүн мэргэн. Мунхаг хүн өөрийнхөө төөрөгдөл рүү мугуйдлан зүтгэдэг”. Сахал хусаж сурахыг өөр хүн дээр туршсан нь дээр гэх үг бий. Алдахгүй бол ухаажихгүй гээд алдааг өөр дээрээ турших нь ухаалаг үйлдэл биш.

Ухаалаг хүмүүс бусдын алдаанаас сургамж авч, түүнийг давтахгүй тойрч чаддаг нь жинхэнэ ухаалаг үйлдэл. Өөрийн бурууг бусдаас сур, нүүрний буртгийг толинд хар. Бусдын алдаанаас суралцана уу гэхээс бусдаас алдаа хайх хэрэггүй. Өөрийгөө хүндэтгэдэг хүн бусдаас алдаа хайгаад байдаггүй. Хэн их дутагдалтай вэ, тэр бусдаас дутагдал амархан олдог гэнэ. Өөрийн толгой дээрх бухлыг мэдэхгүй, хүний толгой дээрх өвсийг харах нь сайны шинж биш. Бусдыг муулсан үйлдэл бүхний тоогоор буяны чинь уут сав дундарч хоосорсоор байх вий. Мэргэн боловч алддаг, мэлхий боловч халтирдаг гэх. Явж байгаа хүн бүдрэнэ үү гэхээс сууж байгаа хүн бүдрэхгүй.

Түүнтэй адил ажиллаж хөдөлж байгаа хүн алдана уу гэхээс ажилгүй алхайж суугаа хүн юундаа алдах вэ гэж бодогдож магад. Зүгээр сууж л байвал аз жаргал тэр мөн гэж үздэг хүмүүс хамгийн томоор алдаж байгаа хэрэг. Чиний хийсэн алдаа бусдын буруугаас болсон ч байсан энд миний буруу юунд байв гэж эхлээд бодож сурвал чамд тун хэрэгтэй. Алдаа хийсэн бол хавьтаж ойртохгүй хэн нэгнийг буруутган, бурууг бусдаас хайн уурлаж цухалдах хэрэггүй, харин ч инээсэн нь дээр. “Хамгийн том алдаа нь хүн өөрийгөө бүх зүйлд туйлын өө сэвгүй гэж үзэхэд оршино”. Амны алдаанаас сэрэмжил. Уг нь амны алдаа эзэндээ бүрэн захирагдаж болох зүйл.

Харамсалтай нь амны алдаагаар тарих гай гамшиг хэтэрхий их. Сум нэгийг ононо, үг мянгыг ононо. Амаа хичээхгүй бол гай тарина, галаа хичээхгүй бол гамшиг тарина. Ам алдвал барьж болдоггүй, урт хошуу хүзүү орооно гэх үгсийг насан туршдаа марталгүй санаж явцгаа. Алдаж байж ухаажина. Гэхдээ ухаажихын тулд алдаа алдахыг зорилго болгон хүсч тэмүүлж арай ч болохгүй. Ухаанаа зүлгэн торд. Хөсөр орхисон төмөр зэвэрдгийн адил, тордлогогүй орхисон ухаан зэвэрнэ. Алдаагаа ойлгон хүлээн зөвшөөрч улмаар засаж чаддаг хүн ухаалаг бөгөөд хүчтэй.


Top
   
PostPosted: May.04.11 9:10 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт юм


Монгол түмний үндэсний бахархал болсон эрийн гурван наадмын нэг төрөл нь сурын харваа билээ. Найман зуу гаруй жилийн тэртээд Есөнхээ мэргэн 335 алд газар харван байг онож, дээд амжилт тогтоожээ. Энэ аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингэсийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон түүхтэй.

Нум сумын эд ангиуд тус тусдаа өөрийн гэсэн нэртэй. Сумны гол хэсгийг модоор хийнэ. Энэ мод өөгүй тэгш, муруй тахиргүй, шув шулуун байх шаардлагатай. Харвах сумны өд наах хэсгийг “мөс” гэж нэрлэнэ. Нум галжиртсан буюу мөс муруй тахир байвал тавьсан сум байнд тусахгүй. Мөс муутай бол сум гэж нэрлэхээс цаашгүй, сумны мөн чанар нь алдагдана. Монгол хэлэнд хүний мөс, мөс сайтай, хүний мөсөөр хөлийн чигжий хуруу шиг зэрэг үг хэллэг, ойлголтууд бий. Сумны мөс, хүний мөс хоёрын илэрхийлэх цаадах гүн утга нь ижил. Хүнд муруйж тахийж болдоггүй, муутгаж дордуулж болдоггүй, хаяж гээж болдоггүй нэгэн зүйл бий. Энэ нь хүний мөс. Хүний мөс, сумны мөс лугаа адил шув шулуун байх ёстой. Хүний мөс муудаад, муруйж тахийгаад ирэх юм бол хүн байх мөн чанараа алдаж эхэлдэг.

Хүн мөсний дээд жишигийг үр хүүхдээ хайрлах эхийн сэтгэлээр илэрхийлсэн домгийн өгүүлэмжтэй байх нь элбэг. Ганц хүүтэй, сайхан сэтгэлт элбэрэлт эх байжээ. Хүү нь ханиа буруу сонгож шуламтай нөхцөв. Эхнэр нь болсон шулам хүндээр өвдсөн болж, баашлан хэвтжээ. Ямар ч эм тан өгч, эмч отчид очоод заслыг үл олов. Хүү нь эхнэрээсээ чиний амийг аврахад юу хэрэгтэй байна вэ, би чиний төлөө юу ч хийхэд бэлэн байна гэж учирлан аргадав. Шулам эм, миний бие заслыг олоход ганцхан л зүйл хэрэгтэй. Даанч чи түүнийг авчирч өгч чадахгүй гэж уйлагнав. Түүнийгээ хэлээч дээ гэж хүү учирлав. Ээжийнхээ зүрхийг авчирч өгвөл би эдгэнэ гэж эхнэр нь хэлэв. Хүү ээждээ очиж эхнэрийнхээ хэлснийг хэлэхэд ээж нь хүүд минь хэрэгтэй байгаа юм бол миний зүрхийг ав даа гэжээ. Эхийнхээ зүрхийг бариад яаран гүйж явсан тэнэг хүү чулуунд бүдрэн ойчжээ. Тэгэхэд ээжийнх нь зүрх “хүү минь, чи өвдөөгүй биз?” гэж хайрлан, халаглан асуусан гэх домог бий. Энэ домог хэдийвээр гунигтай, сонсоход хэцүү хүнд ч эх хүний хүүгээ гэсэн цэвэр ариухан сэтгэл, хүн мөсний мөн чанар, утга учрыг яруу тод илэрхийлсэн байдгаараа онцгой юм.

Шүүдрийн усыг цуглуулан цай чанаж өгвөл шөнө ганцхан удаа босч хөхүүлсэн ээжийнхээ ачийг хариулахтай тэнцэнэ гэх зүйрлэл бий. Энэ бол манай ухаант ард түмний хүн мөс, ёс суртахууны агуу зүйрлэл мөн билээ. Саяхан би “Шартсан найзынхаа шарыг тайлах нь ээжийнхээ ачийг хариулахтай тэнцэхүйц ач мөн” гэх сонин марзан зүйрлэл сонслоо. Цаг үеийн ханшийг илтгэж, өнөө үеийн өнгийг заасан зүйрлэл бололтой юм. Гэхдээ энэ хэллэг ёс суртахуун, хүн мөсний ямар их өндөр зэрэглэлтэй байсан ард түмний зарим хэсгийнх нь ёс суртахууны ханш ямар их шалдаа ортол дордож байна аа гэх сэтгэл түгшээсэн зовлон гунигийг дагуулж байгаа нь харамсмаар. Хүний мөс гэдэг нь их үнэтэй зүйл. Хүн мөсөө хадгалах нь өөрт байгаа сайн сайхан бүхний охь дээжээ муутгаж дордуулалгүй, хаяж гээлгүй хадгалж байна гэсэн үг. Хүний мөс чанар сайхан сэтгэлийн үйлдлээр өөрийгөө таниулж байдаг юм. Сайхан сэтгэлтний хүн мөс муудаж дордоно, муруйж тахийна гэж үгүй. Хүн мөсийг дордуулагч хорлолууд цөөнгүй бий. Тэрхүү хорыг хүн өөрөө ялгаруулдаг юм.

Хүн мөсийг муутгадаг нэг хорлолт үйл нь атаархал. Атаархлыг өдөөгч хүн бүрт цаанаасаа заяасан байгаа. Хааяа чиний атаархах сэтгэл хөдөлж магад. Атаархал хар, цагаан хоёр өнгө будагтай. Чамаас илүү амжилт гаргасан хүнийг үзэн ядаж, байж сууж чадахгүй байгаа бол өөрийгөө хар атаархлын хүлээсэнд баглагджээ гэж мэд. Хар атаархлын хорыг сэтгэлдээ бүү үүсгэ. Яагаад гэвэл хар атаархлын хор чиний урагшлах замд тээг болон хөндөлсөхөөс өөр юуг ч авч ирэхгүй. Хараар атаархагч хүн хамгийн хар зовлонгоор шаналдаг. “Шаналахыг хүсэхгүй байгаа бол атаархахын хэрэггүй”. Цагаан атаархал муу шинж биш. Чи хийж чадах, хийх ёстой зүйлээ дутуу хийгээд байна, хүрч чадах түвшиндээ очиж чадахгүй байна гэдгийг бусдын атаархам амжилт дохио болон сануулах, шавдуулах хэмжээнд байвал биеэ чагнаж, санаа зовох хэрэггүй. Цагаан атаархлыг өөрийгөө дайчлах шинэ эрч хүч, эрмэлзэл тэмүүллийн эх үүсвэр болгон ашиглах нөөц боломж чамд хангалттай байна гэсэн үг. Цагаан атаархлыг төгс төгөлдөр рүү эрмэлзэж тэмүүлэх хүчит хөшүүрэг болгон ашиглахыг хичээ. Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа хүн, мөн хуурамчаар инээмсэглэж “баяр хүргэе” гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ өөр юм бодож байгаа хүн хоёрыг ямагт мэдэж таньж болдог. Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа тэр эрхэм, сайхан сэтгэлт, мөс сайт хүн мөн. Хуурамчаар инээмсэглэн, үнэн хэрэг дээрээ өөр юм бодон баяр хүргэгч сэтгэлийн гүндээ атаархлын хорыг ялгаруулж байгаа атгаг санаатан. Ямар нэг зүйлд хүрэхээр тэмүүлэн зүтгэж байгаа үед чинь сөрөг бодол санал хэлж эргэлзүүлэх шиг хэрэггүй юм байхгүй. Тэрэнтэй тэрэнгүй эргэлзээ тээнэгэлзээ чамд хангалттай байгаа шүү дээ. Зорьж тэмүүлж байгаа үйлээс чинь зөрж эргэлзүүлэх хүсэлтнээс дөлж тойрч яв.

Цагаан атаархал чинь тэвчээрийн хил заагаа давж өшөө хорсол, үзэн ядалт дагуулсан хар атаархал болон хувирах вий. Үүнээс ямагт болгоомжилж, хүн мөсөө хадгал. Хэн нэгэнд дургүйцсэн дургүйцэл нь өшөө хорсол болон хувирах үед өшөө авах муу бодол тархи толгойд чинь орж ирж ч мэднэ. Тэр үед ганцхан зүйлийг сана. Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт байдаг гэдгийг санаж, хэрэгжүүл. Түүнээс өөр замаар өшөө авалтыг хэрэгжүүлэх нь бүү хэл бодохын ч хэрэггүй. Өшөө хорслыг хүчирхийллийн аргаар шийдэхийг оролдож огт болохгүй. Хүчирхийлэл эсрэг хүчирхийллийг төрүүлдэг юм. Хүчирхийллийн аргаар асуудлыг шийдвэл эргээд түүнийхээ золиос болон хохирно. Өшөө хорслыг чинь дэвэргэж байгаа тэр хүнээс илүү сурч, илүү хөдөлмөрлөж, бүр илүү амжилт гарга. Тэр чиний дээд зэргийн өшөө авалт байх болно.

Чамд атаархаж ердөөн ч хордохгүй ээ гэх чин зүрхний цагаахан сэтгэлээр өөрийгөө чимж яв.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди


Top
   
PostPosted: May.04.11 9:18 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.06.10 11:27 pm
Posts: 685
Завтай үедээ тухтай уншина.


Top
   
PostPosted: May.08.11 4:06 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4474
Location: Floating through moonlight...
их сайхан зүйлс бичсэн байнаа, баярлалаа.

_________________
GREEN NATION!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 48 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited