#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.11.17 6:42 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Jun.23.11 2:03 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jun.21.11 12:01 pm
Posts: 4
evliilegch genee hah evluulegch


Top
   
PostPosted: Jul.08.11 8:10 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Oct.28.10 10:43 pm
Posts: 7
бичгийн шалгалт ярилцлага нтр нь ямархуу байдын бол хэлж өгөөч. бүгд англи хэл дээр байдаг уу? юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

баярлалаа


Top
   
PostPosted: Feb.16.12 4:40 pm 
Offline
Gosu Player
User avatar

Joined: Sep.16.03 9:40 am
Posts: 647
Location: XPS Black JET 700 :)
2012 erelttei mergeljl-d


Attachments:
166960_10150552783068990_574148989_8784320_328419331_n.jpg
166960_10150552783068990_574148989_8784320_328419331_n.jpg [ 26.67 KiB | Viewed 2250 times ]
Top
   
PostPosted: Jul.17.12 10:23 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: May.11.10 8:55 pm
Posts: 231
Location: дэлхий
биотехнологи гэдэг нь яг яадаг мэрэгжил юм?

_________________
Turn me on with ur ELECTRIC FEEL


Top
   
PostPosted: Jun.30.14 3:43 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2597
Location: Ulaanbaatar
Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Төрийн ордонд оруулахтай холбоотой журам байдаг юм байна, нэвтрэх зөвшөөрөл авах хүсэлтээ тэр албадуудруу яаж явуулах юм бол? Төрийн ордонруу орж уулзах, утасдах, имэйлдэх?

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Nov.02.14 6:37 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11098
Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход авдаг мэргэшлийн шалгалт нь ямархуу шалгалт байдаг юм бол?

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Nov.14.14 10:47 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
,

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Nov.14.14 10:48 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
001 wrote:
Bi beer ene company tuluulun udirdah zuvluld heg hseg ajilladag baisan. Uul ne bi neg sanal oruulsiin. Bugdiig angli deer bolgii gej. Odooondoo mongol heleer bii.

Ogchix

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Jun.09.15 11:32 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2958
Location: Холын хоооллл
Ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарч байгаа тохиолдолд ээлжийн амралтын мөнгө бодуулж авч болох уу? Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ерөнхийдөө хөдөлмөрийн тухай хуулийг л дагаж мөрдөж байгаа. Хуулинд ажлаас халагдсан бол ээлжийн амралт бодуулж болно гэсэн байна, харин өөрөө ажлаас гарсан тохиолдолд яах ийх талаар хайгаад олсонгүй.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jun.09.15 2:49 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Хөдөлмөрийн гэрээ байхгүй бол чамд ямар ч хуулийн дагуу эрх нь үүсэхгүй.
Хэрэв гэрээ байгуулаагүй ч нийгмийн даатгалыг чинь төлж байсан бол боломж үүснэ.
Гэрээтэй байсан бол амралтын мөнгө бодоход ажилласан хугацаа чинь 8 сар (хугацааг нь тодруулж хараарай ) хүрсэн байх естой


Top
   
PostPosted: Jun.09.15 3:24 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2958
Location: Холын хоооллл
Аанхаа. НД-ыг байгууллагаас тогтмол төлж байгаа. Баярлалаа.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Oct.03.15 1:46 am 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.09.14 6:25 pm
Posts: 71
БНХАУ-д үйлдвэрээр зочилоход анхаарах зүйлс Цуврал нийтлэл номер 1.
Сайн байцгаана уу?
БНХАУ-д худалдаа наймаа хийдэг, хамтран ажилладаг хувь хүн болон албан байгууллагуудын худалдааны менежер нарт зориулан өөрийн өчүүхэн туршилгаасаа хуваалцах зорилгоор цуврал нийтлэл бэлгэхийг зорилоо.
1. Жинхэнэ үйлдвэр VS дундын зуучлагчид.
Энэ том зах зээлээс жинхэнэ үйлдвэр олж, тэдэнтэй хамгийн сайн харилцааг эхлүүлэн улмаар бат бөх бизнесийг бий болгоно гэдэг хүнд ажил.
Гараа зөв бол бариа зөв байдаг шиг анхнаасаа зөв үйлдвэрээ олж зөв хүнтэйгээ харилцана гэдэг хамгийн чухал ажил.
Бизнесийн ёс суртахуун олон зуун жил хөгжсөн энэ улсад тэдний үнэт зүйлсийг эвдэнэ гэдэг ярвигтай зүйл. БНХАУ-н хувийн үйлдвэрүүдийг ангилаад жишээ авъя.
1. Томоохон үйлдвэр. (1000-10,000 ажилтантай)
2. Дунд төвшиний үйлдвэр.(500-1000 ажилтантай)
3. Жижиг үйлдвэр (100-500 ажилтантай)
4. Маш жижиг үйлдвэр (20-100 ажилтантай)
5. Мэргэжлийн бусчууд (3-20 ажилтантай боловч ихэнхи тохиолдолд тэд өөрсдийгөө 50-100 гэрээт ажилтантай гэж яридаг)
Мэдээж таны хийж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогоос хамаараад нөхцөл байдал өөр байх нь ойлгомжтой.
Аль түвшиний үйлдвэртэй холбогдож байгаагаас үл хамааран та нэг л юманд бат итгэлтэй байх ёстой. Таны холбоо тогтоосон хүн тань тухайн үйлдвэртээ албан ёсоор мөн бүтэн цагаар ажилдаг байх ёстой.
Хэрэв энэ шаардлагыг хангаж чадахгүй бол тэд дундын зуучлагч байх магадлал маш өндөр.(дундын зуучлагчын хөлс бүтээгдэхүүн үйлчилгээнээс хамаараад 2-30 хувь байдгыг сануулах хэрэгтэй)
Мэргэжлийн худалдааны менежерүүдийн хувьд үйлдвэрийн хаалганд дээр очоод л нөхцөл байдалыг бүрэн мэдэрдэг.
Дундын зуучлагчтай үйлдвэрүүдийг таних энгийн аргууд
- Тэд таныг эхлээд оффис дээр урьж уулзаад дараа нь үйлдвэр үзэх аялалд урина.
- Яг хэзээ хэдэн цагт үйлдвэр дээр очихыг тань маш сайн лавлах, их ач холбогдол болгоно.
- Үйлдвэр дээр очиход бусад үйлдвэрийн ажилчид болон удирдлагын төвшиний хүмүүс таньтай харилцахаас цааргална.
-Үйлдвэрийн хаяг нэр нам доор газар эсвэл хэвлэмэл байдалаар хийгдсэн, солиход боломжтойгоор хийгдсэн байх (мэдээж таныг ирэхээс өмнө тэд үйлдвэрийн хаягыг сольсон байх болно, тиймээс яг хэзээ очих тань чухал ач холбогдолтой)
-Үйлдвэрлэлийн шугам дээр стандартын санамжуудыг үйлдвэрийн нэр лого-гүйгээр хийсэн байх.
-Үйлдвэрийн шугам дамжлаганууд өөр хоорондоо адил төсгүй байх ( учир нь та нэг үйлдвэрт яваад байгаа юм шиг боловч магадгүй дотороо 2,3 өөр өөр үйлдвэр байх боломжтой элэктрон бараан дээр их ажиглагддаг)
гэх мэтчилэн маш олон энгийн аргууд байдаг. дээр хамгийн энгийн арга гэвэл та тухайн тосч авч үйлдвэрээ үзүүлж байгаа хүнтэйгээ маш сайн харицах арга зүйд суралцах хэрэгтэй. Гэнэтийн энгийн асуултуудаар сэтгэл зүй судлах, биеийн хэлэмжийг гярхай ажиглах гэх мэт.
Миний хувьд нэг инээдтэй түүх давтагдаж байсан. ОХУ-н нэгэн үйлчлүүлэгч маань өөрсдийн олсон үйлдвэр дээрээ зочилохдоо намайг хөлсөлсөн. Тосч авч үйлдвэрээ үзүүлж байгаа менежер маань анх уулзаад тэр үйлдвэрийн ажилтан биш байсан гэдэгийг мэдэгдсэн.
Миний тавьсан хэдэн энгийн асуултууд:
- Эндээс (галт тэрэгний буудал) үйлдвэр хүртэл хэдэн цаг бэ? тэр энэ асуултан бүдэрсэн бодож байж хариулсан мөн цагаа мэдээгүй. Аялалын төлөвлөгөө гаргахдаа би үйлдвэр хүрэх хугацааг нэтээс судалж мэдсэн байсан.
- Танайх хэдэн ажилтантай бэ?
- Жорлон хаана байна? (тухайн менежер маань тэр үйлдвэрт 5 жил ажилласан гэж хэлсэн атлаа 5 жил жорлонд ороогүй ажилласан байхнээ.Яаж ч бодсон жорлон хаана байгааг мэдэж байх ёстой шүү дээ.)
-Үйлдвэрийн ажилчдын хоолны газар хаана байна. Ажилчдын хоолноос амсаж үзье. (бас л мэдэхгүй өөр хүнээс асууж байх жишээтэй.)
- Үйлдвэрийн хамгийн том захирал эсвэл ТУЗ-н даргын нэр.
- Би чиний комьютерийг түр ашиглаж болох уу? ширээ чинь эсвэл өрөө чинь хаана байна.
гэх мэт энгийн асуултанд бүдэрсэн. Дараа нь үдийн хоолонд орох үер 1 шил шар айраг уулгаж байгаад асуулаа.
-Чи бизнесийг юу гэж боддог бэ? ( Энэ асуултан хамгийн буруу хариулт хэлсэн. Тухайн менежер маань "Бизнес бол мөнгө харилцан ашигтай худалдаа хийх" гэж хариулсан. Магадгүй зарим хүн энэ хариултанд гайхах байх, Яагаад маш муу хариулт бэ гэхээр "бизнесийн хятад философийн хувьд бизнес бол итгэлцэл" байх ёстой.)
Мөн тухайн менежер маань shenzhen хотод амьдардаг мөртлөө үйлдвэр нь zhuhai хотод байх юм. 2 хүүхэдтэй эхнэртэй байр түрээсэлж амьдардаг хүний хувьд дээр нь бизнесийг ашиг гэж боддог, таван жил үйлдвэрт ажиллаад жорлон хаана байдагыг мэдэхгүй менежерийн өгсөн үнийн саналд эргэлзэж эхлэв.Үнийн санал бол тоо, үзүүлсэн бараа бол загвар, зочилсон үйлдвэр маань байшин,гэхдээ тухайн үйлдвэрийн алба ёсны хүн байдаггүй, эхний захиалга нь 2 контайнер за ингээд бүх нөхцөл байдалыг ОХУ-н төлөөлөгчиддөө илэн далангуй тайлагнаснаар ажил маань дуусав.
Бас нэг инээдтэй зүйл:
Миний 3 жил хамтарч ажилласан үйлдвэр дээрээ нэг өдөр гэнэт очлоо. Гэтэл үйлдвэр нь яг хэвээрээ мөртлөө хаяг нь өөр болчихож гайхаад ороод ерөнхий менежерийг хайлаа, байж байна. Яагаад хаяг сольсон учир асуутал АНУ-с том худалдан авагч ирсэн. Манайхтай хамтарч ажилладаг худалдааны компань хаяг сольсон 2 өдөрийн дараа бүх юм хэвэндээ орно гэлээ. Лавлаад асуулаа би өөрийнхөө компаний хаяг сольж болохуу гэж. Хариулт нь мэдээж тийм.
Миний өчүүхэн энэ туршилгаас та өөрт хэрэгтэй зүйлсээ хүлээж авсан гэж найдья.
Үйлдвэрээр зочилоход анхаарах зүйлс.
- Гэнэтийн зочилол хамгийн үр дүнтэй.
- Таны сонирхсон бараа бүтээгдэхүүн, эсвэл ижил төстэй бараа бүтээгдэхүүн шугам дээр хийж байх ёстой адаглаад хэв загварууд агуулахад байх.
-Show Room- д анхаарал хандуулахгүй байх. Хамгийн чухал тэд таны хүссэн барааг хийдэг туршилгатай, таны нүдэн дээр хийж байх ёстой, зарим тохиолдолд тэд өөрсдөө таны захиалгыг аваад бусад үйлдвэрээр хийлгэх эрсдэл гардаг, Тиймээс таны тохирсон үнэ хямд байж чадах уу гэдэг сонин асуулт болно.
-Хамгийн том худалдан авагчдын улс.
- Анхны үр дүнтэй захиалга хийгдтэл хоолонд орох буудалд үнэгүй байрлахаас зайлсхийх. үнэгүй юм энэ хорвоогийн хаана ч байхгүйг санах хэрэгтэй.Миний хувьд Хоолонд орох,буудалын зардалыг хэн хэзээ яаж барагдуулдагыг Хятадын үйлдвэрт ажилласан туршилгаас олж авсан билээ.
- Бүтээгдэхүүний онцлогоос хамаараад угсардаг үйлдвэр (Screw factory)-с зайлсхийх, Тэд үргэлж бусад үйлдвэрлэгчдээс хараат оршдог учир үнэ чанар байнга өөрчлөгдөж байдаг.
- Тухайн үйлдвэр хувийн газартай эсвэл үйлдвэрлэлийн парк (gong ye qu)-д байр түрээслэдэг эсэх.
гэх мэт олон зүйл байгаа тул бага багаар цуврал болгон нийтлэхээр шийдлээ. Асууж лавлах зүйл мөн ямар мэдээллээр нийтлэл бичих саналыг comment үлдээнэ үү.
Хэрэв таньд таалагдаж байвал Share хийж бусдад түгээнэ үү.
Хүндэтгэсэн:
OpenSino
7707-5888


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited