#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.17 9:58 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Sep.15.11 12:24 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Aug.20.11 1:35 pm
Posts: 5
Location: Бурхадын дэргэд.
Тэрээр 1934 онд Италийн Милан хотоос 50 милийн зайд орших Пиаценза хотод эгэл жирийн айлын гэрт төржээ. Орон нутгийнхаа жирийн 10 жилд суралцсан хүүхэд ахуй насандаа тватр болон кинонд их дуртай байв. Сургуулиа төгсөөд хоёр жилийн туршид анагаахын чиглэлээр суралцаж байсан ч удалгүй сургуулиа хаяж фото зураг сонирхох болов. Гэтэл түүнийг эх орон нь дуудаж цэргийн албанд алба хаажээ. Цэргээс халагдан ирсэн 1957 онд Миланы Ла Ринасценте нэртэй их дэлгүүрт үзүүлэнгийн цонхны дизайнерээр дөрвөн жил шахам ажилласан байна. Хожим дурсахдаа түүний ирээдүйн загварын ертөнцөд хөл алхах эхлэл нь тавигдсан хэмээсэн бөгөөд “Тэнд ажиллаж байхдаа бид шинэ загварын чиг хандлагыг тандахын тулд Англи руу үе үе айлчлах хэрэгтэй байв. Тэнд л би хамаг онгодоо олж авсан. Нэг удаа Английн нэгэн жижиг дэлгүүрт шар өнгөтэй хөшиг байхаар нь худалдан авч, Итали дахь дэлгүүртээ тавихад хүн бур л намайг солиотой хэмээж байв. Учир нь шар хөшиг бол маш гоёмсог, хэт чамин, жинхэнэ англи стилийн эд гэж тооцогддог байв” гэж тэрээр дурссан байдаг. 1961 онд дэлгүүрийн ажлаасаа гарч ямар ч сургууль соёлд явж байгаагүй Г.Армани загвар зохион бүтээгчээр Нино Серрути нэртэй загварын товчоонд ажиллах болжээ. Арав гаруй жил уг товчоонд урам зориг, бүтээл дүүрэн ажиллан, хувцас, бөс даавууны талаар хангалттай мэдлэгтэй болсон Армани тэндээс гарч чөлөөт загвар зохион бүтээгчээр хэсэг бие даан ажилласан байна.
Гэхдээ 1975 онд найз, хамтран ажиллагч Сержио Галеоттийн ятгалгаар өөрийн гэсэн загварын компани болох Giorgio Armani Spa-гаа нээжээ. Компаниа байгуулах санхүүгийн эх үүсвэрээ хуучин Вольгсваген машинаа худалдан олж авсан гэх яриа байдаг. Өөр нэг хувилбарт бол хамтран ажиллагч хоёр эхлэлийн 10,000 долларын хөрөнгөтэй байсан ч гэж үздэг. Анх нээгдсэн цагаасаа л Арманигийн компани маш их ашигтай ажиллаж, эхний жилдээ 1 сая долларын ашиг олсон байна. Энэ бүхэнд урамшсан Армани улам бүр идэвх зүтгэлтэй ажиллаж, түүнийг амжилт бутээл даган, дэлхийн хамгийн том, дээд зэрэглэлийн брэндүүдийн нэгийг 1980-аад оны дундуур гэхэд бүтээж чадсан байв. Харамсалтай нь түүний хамтрагч Сержио Галеотти ДОХ-ын улмаас 1985 онд нас барсан нь маш их гарз хохирол болжээ. Галеотти нас барахдаа өөрийн хувьцааг Арманид өвлүүлэн үлдээсэн бөгөөд ганцаараа бүх ажлыг хүчрэхгүй болсны улмаас Армани эгч Розанагаа туслуулахаар дууджээ.
Энэ цаг үеэс хойш өдгөө Жиоржио Армани компанийн гол хувьцаа эзэмшигч болж, компаниа өргөжүүлэн тэлсээр одоогийн амжилтанд хүрсэн байна.
ЖИОРЖИО АРМАНИГИЙН ТУХАЙ БАРИМТУУДААС:
-Интер Милан багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Олон тэмцээн уралдаан болон түүнд оролцогч баг, тамирчдыг дэмждэг, хувцсыг нь заримдаа оёдог.
-Дэлхий даяар өөрийн гэсэн 14 Эмпорио Армани кафетай. Цаашдаа гал тогооны хэрэгсэлд хөрөнгө оруулж, шинэ шинэ загвар гарган ирнэ гэж төлөвлөдөг. Түүнийг хүмүүс ажлын хэнээтэй хүн гэж тодорхойлдог.
-2002 онд НҮБ-ийн дүрвэгсдийн асуудлыг хариуцсан сайн дурын амбан сайдаар сонгогдож байсан.
-Загвар өмсөгчдийг хэт туранхай байхыг хориглосон анхны загвар зохион бүтээгчдийн нэг.
-2001 онд Форбс сэтгүүл Жиоржио Арманиг Италийн хамгийн баян, хамгийн алдартай загвар зохион бүтээгч хэмээн тодруулж байжээ. Дэлхийн олон загварын шоу, тэмцээнд амжилттай оролцдог түүнийг Италийн загварын загалмайлсан эцэг хэмээдэг.
GIORGIO ARMANI S.P.A. КОМПАНИИ ҮҮССЭН ТҮҮХ
Тэрбээр өөрийн компаниа байгуулсан анхны жилээ эрэгтэй хүний хувцасны загвараар дагнадаг байсан бөгөөд дараагийн жил нь эмэгтэй хүмүүст зориулсан загвараа гаргаж эхэлсэн байна. Компани нь анхнаасаа л амжилттай ажиллаж, эхний жилдээ нэг сая долларын борлуулалт хийж чадсан байна. 1978 онд GFT (Grupро Finanziario Tessile) компанитай лицензийн гэрээ байгуулж, Арманигийн төв оффисын байрыг Миланы 21 Via Borgonuovo-д байрлалтай ХҮII-р зууны плазаг бариулахаар болсон нь оффиссоос гадна загварын шоуны тайз төдийгүй Арманигийн хувийн гэр нь болжээ. Дараагийн жил нь 1979 онд Жиоржио Армани АНУ-д өөрийн Жиоржио Армани корпорацаа байгуулж, энэ үед компани нь дэлхийн тэргүүлэгч загварын товчоодын тоонд зүй ёсоор орох болов. Энэ амжилтын нууц нь Арманигийн зоригтой загварын аз туршсан явдал, уламжлалт эрэгтэйчүүдийн хүрэмний загварыг өөрчилж чадсан явдал гэж ярьдаг. Харин эмэгтэйчүүдийн загварын хувьд илүү чөлөөтэй, бага гоёл чимэглэлтэй байдаг. Бусад загвар зохион бүтээгчид түүний загварыг дуурайх гэж оролддог боловч жинхэнийг нь хэзээ ч гүйцдэггүй аж. Тэрээр өдгөө өөрийн компанийн үйл ажиллагаагаа тэлж арав гаруй охин компанитай, дэлхийн хамгийн шилдэг компаниудын нэг болжээ. Түүний загваруудын онцлог нь энгийн атлаа маш зөв сонголттой, тансаг бас дэгжин байдлыг илтгэдэгт оршдог аж. Мөн эрэгтэй хүний загварын суурьнаас нь эмэгтэй хүний загварууд гарч байдаг, эмэгтэй хүний загваруудаас мөн эрэгтэйнхийг гаргаж авдаг нь уг брэндийн нэг онцлог юм.

_________________
Good luck for your life way!


Top
   
PostPosted: Feb.04.12 2:52 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Facebook Founder

Одоогоос найман жилийн тэртээ Марк Зюкерберг коллежийн дотуур байрандаа хүссэн хүн болгон нь өөрийн зургаа тавьж, хувийн мэдээлэлтэй байх төдийгүй хоорондоо мэдээлэл солилцдог нэгэн программыг зохиожээ. Энэ бол өдгөө дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн хүртээмжтэй нийгмийн сүлжээний нэг болох Facebook юм. Дотуур байрны давчуухан өрөөнд мэндэлсэн энэхүү программ өдгөө 900 гаруй сая хэрэглэгчидтэй болжээ. Энэ сайт нь тухайн хүний талаарх бүхий л мэдээлэл, тухайлбал, сонирхол, шашин шүтлэг, үзэл бодол, үндэсний онцлог зэрэг тухайн хүний онцлог шинжийг дэлхийд таниулах боломжийг олгодог. Хэрвээ та энэхүү сайтад өөрийн профайлыг үүсгэсэн л бол зураг, ажлын намтар, амьдралын зорилго чиглэлээ хүн болгонтой хуваалцаж, бүр таны бухимдалыг төрүүлж байгаа зүйл чинь юу вэ гэдгийг хүртэл чөлөөтэй илэрхийлж болно. Магадгүй энэ их эрх чөлөөнийхөө хүчээр Ойрхи Дорнодын ихэнх улсуудад хувсгалыг эхлүүлсэн ч байж болох юм. Хэдийгээр дэлхийн гэр бүл салалтын 15,3 хувийг, амиа хорлох шалтгааны 10 хувийг эзэлж байгаа гэх судалгааны дүн байгаа хэдий ч найман настай жаал, наян настай хөгшин, дарга, цэрэг, улсын ерөнхийлөгч хүртэл энэ сайтаар үйлчлүүлж хэрэглэгчдийн хүрээг нь тэлсээр байна.
Шүдний эмч Эдвин Зюкерберг, физикч Карен нарын гэрт 1984 оны тавдугаар сарын 14-нд айлын отгон хүү болон нэгэн хүү мэндэлжээ.Тэр хүү хожим нь дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг болчихно гэж гэр бүлийнхэн нь тухайн үед төсөөлөө ч үгүй байсан биз. Энэ бол Марк Зюкерберг юм. Тэрээр еврей үндэстэн бөгөөд багаасаа жүүд айлын нарийн ёс журмын дор хүн болжээ. Гэвч тэрээр Facebook дэх өөрийн хуудасдаа шашингүй үзэлтэй гэж бичсэн нь бий. Тэрээр Ардслигийн ахлах сургуульд суралцаж байгаад Филипс Экстерийн академи руу 1997 онд шилжсэн байна. Учир нь шинэ сургууль нь өмнөх сургуулиас нь илүү гүнзгий шатны мэдлэгийг олгож, заадаг хичээлийн программ жирийн сургуулийнхаас хүнд байснаас ийнхүү сургуулиа шилжүүлжээ. Шилжэн орсон жилдээ ерөнхий эрдэм болон шинжлэх ухааны хичээлүүддээ амжилт гарган шилдэг сурагчийн шагналыг хүртсэн байна. Тэрээр бүх хичээлдээ сайн байсан бөгөөд Латин, Грек, Мандарин Хятад хэлтэй, түүгээрээ мэргэжлийн төвшинд бичдэг байлаа. Green Day, Jay-Z бол Маркын шүтээн. Одоо хэр нь тэдний дуунд дуртай байдаг аж. Бага байхдаа тэрээр компьютерийн бүх төрлийн дайны чиглэлийн тоглоомонд дуртай, түүгээрээ үеийнхээ хүүхдүүдээс ялгарч чаддаг байжээ. Мөн дайны төрөл бүрийн баатарын зурагтай зурагт картан тоглоомыг тэр сонирхон цуглуулдаг байсан гэдэг. Гэхдээ тэр хэдхэн жилийн дараа цахим ертөнцийн бодит “дайн” руу явж орно гэдгээ төсөөлж байсан болов уу?

Тоглоомноос бодит ертөнц рүү…

Марк Зюкерберг дунд сургуульд байхдаа анхныхаа программыг зохион бүтээжээ. Atari BASIC programming нэртэй түүний анхны программыг аав нь софтвейр хөгжүүлэгч Дэвид Ньюмэнд анх танилцуулж байсан гэдэг. Тэр үед Марк 13 настай байлаа. Хожим нь Дэвид Ньюмэн түүний багш болсон байна. “Тэр бол миний анхны бөгөөд эцсийн шавь. Би анхны уулзалтаа тод санадаг. Би түүнд программ зохиох талаар зааж байхад таных дээр үүнийг нэмбэл илүү дээр гээд нэг зүйл үзүүлж байсан. Зааж эхлэхээсээ өмнө би түүнийг надаас илүү болно гэдэгт нь итгэж байсан юм” гэж Дэвид дурссан байдаг. Энэ цаг мөчөөс хойш тэр программ зохиох, үйлдлийн системийг төрөлжүүлэх, тоглоом зохиох хүсэлд автах болсон юм. Ахлах сургуульд орсон жилдээ зохион бүтээсэн түүний программыг аав нь шүдний эмнэлэгтээ ашигласан гэдэг. Тухайн үедээ аавынх нь эмнэлэг “ZuckNet” нэртэй түүний программаар ажлаа явуулж байжээ. Энэ программ нь эмнэлэгт бүртгүүлсэн үйлчлүүлэгч нар тусгай нууц үг авдаг бөгөөд гэрээсээ эмнэлэгт холбогдож дараалал захиалах, ямар төрлийн эмчилгээ хийлгэх талаар мэдээлэл үлдээдэг байжээ. Мөн эмнэлгийн үйлчилгээний талаарх сэтгэгдэл үлдээх боломжийг ч уг программд багтаасан байдаг. Жилийн дараа AOL /America Online/ компаниас instant Messenger-ийн программыг худалдаанд гаргасан нь үйлдлийн хувьд залуу Маркын программтай ижил төстэй байсан гэдэг.

Марк Зюкерберг ахлах сургуульд байхдаа Intelligent Media Group нэртэй компаниа байгуулсан бөгөөд худалдаанд гаргасан анхны программ нь Synapse Media Player байлаа. Тухайн үед энэхүү программ нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн дууг ямар нэгэн нэмэлт үйлдэл хийхгүйгээр шууд сонсох боломжоор хангаж өгсөнд хамгийн гол онцлог нь оршиж байсан гэдэг. Тэр цаг үед нэр хүнд нь түгэж, амжилтанд хүрээд байсан Slashdot сайтад ямар нэгэн сэтгэгдэл үлдээхэд тухайн тоглуулагчид хүссэн дуу нь суудаг байжээ. Программ гарсан даруйдаа мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч цахим ертөнцийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох PC Magazine сэтгүүлээс 4 одын үнэлгээг авч байлаа. Сэтгүүл энэ үнэлгээг өгч байх мөчид Зюкерберг рүү алдарт Microsoft компаниас утасджээ. Түүнд өөрийн компанитай нэгдэж программыг нь худалдаж авч байх саналыг Билл Гейтс хувийн туслахаараа дамжуулан тавьж байсан аж. Гэтэл 2002 оны 12 сард Харвардад элсэх урилга ирсэн учраас энэ саналыг арга буюу хүлээж аваагүй гэдэг.

Харвардад хөл тавьсан анхны жилүүддээ тэрээр сургалтаараа, амжилтаараа бусдыгаа манлайлж чадаж байлаа. Харвардад ороод Зюкербергийн зохиосон шинэ программ нь CourseMatch байсан юм. Тэрээр Харвардын курс болгоныг ангилсан дөрвөн шинэ цонх нээж хувийн мэдээллээ, солилцож байх зориулалттай өдрийн тэмдэглэл шиг программыг зохиосон байна. Удалгүй тэрээр энэ программаа улам сайжруулж FaceMash нэртэй болгожээ. Өмнө нь зөвхөн хувийн мэдээллээ тавьдаг байсан бол зураг оруулдаг, өөрийн болоод бусдын зурган дээр сэтгэгдэл нэмж болдог шинэ зүйлүүдийг тэрээр энэ программдаа нэмсэн гэдэг. Энэ программ зохиогдсоноосоо хойш долоо хоногийн дараа Харвардын бүх сүлжээнд суусан бөгөөд тус сургуулийн оюутны хотхоны орох дуртай программын нэг болжээ. Гэхдээ тэр зөвхөн сургуульдаа ашиглуулдаг байхыг хүссэнгүй. Тэр хүссэн хүн болгон өөрийн гэсэн хуудас нээж, хүссэн мэдээллээ хормын дотор солилцдог томоохон сайтын хэмжээнд хүргэхийн тулд орой болгон сууж программаа нэмж сайжруулдаг байлаа. “Бид тэдэнд программын нэрийг өөрчил гэж ятгадаг байлаа. Бид Facebook гэж нэрлэ гэж ятгадаг байсан. Тэр тэгэхэд бодож үзэж болох л юм гэж хариулж байсныг нь санаж байна” гэж өрөөний анд Ари Хасит нь хожим дурсан ярьжээ.

Дайны талбарт…

2004 оны хоёрдугаар сарын 4-ний өглөө Харвардын оюутны хотхоны дотуур байрны давчуухан өрөөнд дэлхийн хамгийн алдартай нийгмийн сүлжээ мэндэлжээ. Тэрээр энэхүү программынхаа санааг бараг хоёр жилийн өмнөөс бодож олсон бөгөөд “The Photo Address Book” нэртэй программаасаа санаа аван “Facebook” программаа зохиосон байна. Харвардын их сургуульд анх үүнийг суурилуулж байхад оюутан залуусыг хооронд холбож, нэг, нэгнийгээ мэдэх хамгийн хялбар, сонирхолтой арга гэдэг нь батлагдсан тул тэрээр олон хүний сонирхолыг татна гэдэгт нь итгэж байлаа. Гэхдээ түүнд нэгэн бэрхшээл тулгарсан юм. Хэрхэн борлуулж, олон нийтэд яаж таниулах вэ гэдэг нь хамгийн том асуудал байлаа. Түүний өрөөний анд болох Дастин Московиц нь Facebook программын талаар их сургуулиудад таниулж, туслахаа амласан юм. Хэдхэн долоо хоногийн дараа Stanford, Dartmouth, Columbia, New York University, Cornel, Pennsylvania, Yale-н их, дээд сургууль, коллежуудад үнэгүй суулгажээ.

Хоёр сарын дараа Зюкерберг хамтрагчидтайгаа Калифорни мужийн Пало Алто хот руу шилжиж, анхныхаа оффисыг хувийн жижигхэн байшинд нээж байсан гэдэг. Хувийн компаниуд худалдан авах саналыг Марк болон түүний найзуудад илгээснээр тэд Калифорни мужийн төвд томоохон албан тасалгаа худалдан авч, зорилго, зорилт, хэтийн төлөвлөгөө шинэчлэн боловсруулж, албан ёсоор компаниа байгуулсан байна. Тэд ч санал ирүүлсэн компаниуд болон өөр бусад компаниудад энэхүү бүтээгдэхүүний тухай танилцуулж, сурталчилгаа суурилуулж байснаас гадна зөвхөн тухайн компанийнханд зориулсан Facebook-г үүсгэж байлаа. Тэрээр 2007 онд өгсөн ярилцлагадаа “Бид анх мөнгөний тухай, хэдэн долларын ашиг олох тухай боддог ч үгүй байсан. Би болон манай нөхдийн боддог байсан ганц зүйл нь хувь хүн бүр өөрийн хүссэн мэдээллээ чөлөөтэй солилцож болох хамгийн сонирхолтой нийгмийн сүлжээг бүрдүүлэх л байсан юм” хэмээжээ.

2004 оны гуравдугаар сард тусгайлсан цахим хуудас нээх тал дээр Дастин Московиц, Эндрью Макколум, Крис Хьюс, Эдуардо Саверин нар нэгдэж ажиллаж эхэлжээ. Анхны сурталчилгаагаа Бостон хотын их сургууль, коллежуудын дунд болдог үндэсний хөлбөмбөгийн лигийн үеэр байрлуулж байсан гэдэг. Мөн Канад болон АНУ-ын их сургууль төгсөгчдийн холбоодод өөрсдийн цахим хуудсын талаар сурталчилгаа хийж байжээ. 2004 оны зуны дунд сард Зюкерберг болон түүний хамтрагчидтай Шон Паркер хэмээх бизнесмэн уулзаж цахим хуудасний домейн нэр авахад туслах хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Ингээд 2005 оны нэгдүгээр сард facebook.com нэртэй цахим хуудсыг 200 мянган ам.доллараар худалдаж авсан гэдэг.

2004 оны зургадугаар сард Paypal цахим худалдааны сайтыг үүсгэн байгуулагч Петр Тил 500 мянган долларын хөрөнгө оруулалтыг хийсэн нь Facebook-д оруулсан хамгийн анхны хөрөнгө оруулалт болжээ. Дараа жил нь Accel Partners 12,7 сая, Greylock Partners 27.5 сая долларын хөрөнгө оруулалтыг хийж, facebook сайтыг хөл дээр босгоход томоохон түлхэц үзүүлсэн байна.

Дайснуудын хараанд…

Facebook-г Марк Зюкерберг зохион бүтээсэн цагаасаа л өөртөө дайсан дуудаж байсан юм. Үүнийг гэрчлэх нэг баримт бол анх зохион бүтээснээс хойш зургаа хоногийн дараа Харвардын нэгдүгээр курсын гурван оюутан санаа хулгайлсан нэрээр шүүхэд хандсан байна. Камерон болон Тейлор Винклвосс, Дивя Нарендра нар Зюкербергийг өөрсдийн бүтээсэн сайтнаас санаа хулгайлсан гэж үзэцгээсэн юм. Зюкербергийн хулгайлсан гэж үзэж байсан сайт нь HarvardConnection.com сайт байжээ. Нүүр хуудсанд зураг байршуулах, сэтгэгдэл үлдээх, шууданд ил захидал үлдээх зэргийг тус сайтнаас санаа авсан гэдгийг сөргөлдөгч талынхан баталж байлаа. 2004 онд Бостон хотын тойргийн шүүхэд хандсан хэдий ч шүүхээс буцаагдаж 2007 оны гуравдугаар сарын 28-нд дахин шүүхэд дууджээ. I2Hub нэртэй бүтээлээс санаа авсан эсэхийг жилийн турш шалгасны эцэст зарим нэг линкүүдээс санаа авсаныг нь тогтооож 2008 оны зургадугаар сарын 25-нд The Winklevoss Chang Group-д тус бүр нь 1,2 сая долларын нийтдээ 20 сая долларын нөхөн олговорыг facebook-с гаргах шийдвэрийг гаргасан байна.

Нэгэн цагт түүний бизнесийн хамтран зүтгэгч гэгдэг байсан Эдуардо Саверин түүнийг шүүхэд дууджээ. Шүүхэд дуудах болсон гол шалтгаан нь анх байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзсэнд оршиж байлаа. Гэвч шүүхээс гэрээний ямар нэгэн зөрчилгүй гэж үзэн буцаажээ.

2010 оны зургадугаар сард Пакис­тан улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Мохаммед Азхар Сидике Зюкерберг, Московиц, Хьюс нарт хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь facebook-н дэлхий даяарх хэрэглэгч нарын дунд Мохаммедыг хэн сайн зурах вэ уралдааныг зарласанд оршиж байлаа. Тавдугаар сарын сүүлд уралдаан өндөрлөж, facebook-н удирдлагын зүгээс залруулга тавьсанаар энэ хэрэг намжжээ.

MySpace нэртэй нийгмийн сүлжээг үүсгэсэн News Corp компани 2005 оны долдугаар 19-нд Facebook сайтыг худалдаж авах саналыг Зюкербергт тавьжээ. Энэ саналыг тавихад л компанийн зүгээс буцааж гэрээ хийхгүй гэдгийг сануулсан гэдэг. Хэдийгээр Зюкерберг зарахгүй гэж байсан ч News Corp-ын санал болгосон 750 сая доллар эцэстээ 2 тэрбум доллар болж өсчээ. 2007 оны 10 дугаар сарын 24-нд Microsoft компаниас нэгэн санал ирүүлсэн байна. Тэд facebook-н нэг ч программыг нь орхигдуулахгүйгээр 15 тэрбум доллараар авах хүсэлт байжээ. Гэсэн ч үүнийг Зюкерберг хүлээж аваагүй байна. 2008 оны наймдугаар сард нэр нь үл мэдэгдэх нэгэн компани таван сая доллараар худалдаж авах саналыг ирүүлж байсан ч Зюкербергийн санааг эргүүлж чадсангүй.

Шинэ эхлэл…

“Хүн болгон биднийг компаниа зарна гэж хардаг. Тэгвэл үгүй гэж хэлье. Гэхдээ бид хэзээ ч зарахгүй гэсэн үг биш. Удахгүй бид компанынхаа IPO-г гаргана” гэж Зюкерберг 2007 оны долдугаар сарын 17-нд ярьж байжээ. Гэтэл түүний ярьж байсан үнэн болохыг 2012 он гарангуут л дэлхий нийт мэдсэн юм. Бараг нэг сар гаруйн турш яригдаж байсан Facebook-н IPO гарах нь тодорхой болов. 2012 оны хоёрдугаар сарын 2-нд буюу өчигдөр нэгж бүрийг таван тэрбум доллараар үнэлсэн IPO төлөвлөгөөг боловсруулжээ. Хэдийгээр арван тэрбум долларын IPO гаргана гэж таамаглаж байсан ч тэд таван тэрбум доллараар гаргахаар болсон юм. Энэ нь цахим ертөнцийн компанийн хамгийн аварга үзүүлэлт билээ. 2011 он Facebook сайт 3.71 тэрбум долларын цэвэр ашиг олжээ. Тэрээр шинэ IPO гаргахаас гад­на сайн үйлсийн аянд эрчимтэй оролцох болжээ. Тэрээр сүлжээ болон компьютерийн бизнес эрхэлж байгаа шинэхэн компаниудад эхлэлийн хөрөнгө өгдөг юм. 2010 оны есдүгээр сарын 22-нд Newark Public School-д 100 сая долларын хөрөнгө оруулалтыг хийж, цахим хувилбарт шилжүүлэх программыг үнэ төлбөргүй суулгаж өгчээ. Мөн АНУ-н хүнд өвчтэй болон амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур амьдралтай өрхөд туслах ажлыг санаачлан зохион байгуулж байгаа юм. 2010 оны 12 дугаар сарын 9-нөөс Воррен Баффет, Билл Гейтс нарын хандивын санд нэгдэж эрүүл мэндийн үйлчилгээг боловсронгуй бол­гоход хөрөнгө оруулалтыг хийхээр болсон билээ. Тэд нийт жилийн олсон ашгынхаа 5 гаруй хувийг хандивын дансанд төвлөрүүлж шаардлагатай хү­мүүст хөрөнгө оруулж байхаар тогтжээ.

Facebook. Энэ бол дэлхийн хам­гийн том нийгмийн сүлжээ юм. Нийт хэрэглэгчдийнхээ тоогоор Колумб, Индо­незийнхээс хэдийнэ давжээ. Дэл­хий дээр оршин байгаа 14 хүн тутмын нэг нь facebook хуудастай байдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Facebook-г үндэслэгч Марк Зюкерберг дэлхийн хамгийн залуу тэрбумтан бөгөөд АНУ-н тэргүүн баячуудын нэг билээ. Түүнийг Time сэтгүүл 2010 онд оны онцлох хүнээр нэрлэж байсан түүхтэй. АНУ-ын цахим бизнесийн мэргэжилтнүүд түүнийг “гоц ухаантан”, бүр “залуу Цезарь” хэмээн нэрлэх нь ч бий
.


Top
   
 Post subject:
PostPosted: May.08.12 5:08 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: May.08.12 4:04 pm
Posts: 2
Өнгөрсөн үеийг ирээдүй шигээ өөрилж болохыг физикийн элит Хокинг квант физик болон магадлалын онолын тусламжтайгаар баталсан байгаа шүү. Гэхдээ энэ зөвхөн онол


Top
   
PostPosted: May.08.12 6:49 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6242
Яг нарийн хөөвөл барууны энэ сүрхий баячууд дийлэнхдээ тухайн улсынхаа ТТГ ын агентууд байдаг. Нэг ёсондоо таримал баячууд гэсэн үг. Хонинуудыг маллахын тулд бас тэдэнд итгэл найдвар төрүүлэх ёстой. Иймийн тулд эгэл жирийн хонь амжилтанд хүрч буй үнсгэлжингийн үлгэр хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд л Фэйсбүүкын Зукерберг, цаад талын хөгшин жишээ гэхэд Жорж Сорос. Аль аль нь Моссадын нууц ажилтнууд. Еврейн ноёрхол үргэлжилсээр л.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Dec.25.12 5:07 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Aug.06.12 11:23 pm
Posts: 44
delhiig uurchilsun 50 kompani gedeg nom b.dag yum teriig l unshval ih goyo l
doo


Top
   
PostPosted: Dec.27.12 3:39 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Jun.18.12 10:17 pm
Posts: 175
biznesiin tuhai bicheerei. neegdeed 7jil bolj bgaa sedev gehed daanch hayagdchihaj.saihan sedev


Top
   
PostPosted: Dec.29.12 4:38 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Apr.14.02 6:14 pm
Posts: 1035
Location: "I exist in the world beyond your World
SA wrote:
Яг нарийн хөөвөл барууны энэ сүрхий баячууд дийлэнхдээ тухайн улсынхаа ТТГ ын агентууд байдаг. Нэг ёсондоо таримал баячууд гэсэн үг. Хонинуудыг маллахын тулд бас тэдэнд итгэл найдвар төрүүлэх ёстой. Иймийн тулд эгэл жирийн хонь амжилтанд хүрч буй үнсгэлжингийн үлгэр хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд л Фэйсбүүкын Зукерберг, цаад талын хөгшин жишээ гэхэд Жорж Сорос. Аль аль нь Моссадын нууц ажилтнууд. Еврейн ноёрхол үргэлжилсээр л.


Haha za zuckerberg ni ch arai. Engiin neg honi ch bas bish bhaa

Sent from my Galaxy Nexus using AsuultSambar

_________________
I've nothing to declare except my genius.


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Jan.19.13 4:37 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Jan.06.06 2:33 am
Posts: 148
unenug wrote:

Hilton zochid buudliin ezniig baga baihdaa gudamjnii zolbin huuhed baisan gevel itgeh hun tiim ch olon bish. Ene tuhai negen surgaltan deer yarij baisan yum.

Odoogiin Hilton zochid buudliin suljeenii ezen baga baihdaa uneheer yaduugiin yaduu, manaihaar bol transheinii huuhed baijee. Gevch tuunii setgel uurteiguu adil yaduu baisangui. Tereer dandaa tom tom zochid buudluudiin havitsaa transheind amidardag baisan ba " bi ireeduid uunees ch tom, uunees ch goyo zochid buudaltai bolno doo" hemeen bodoj, uuriin zochid buudliig nudendee harj bayasdag baijee. Guilgachin huu nasand haraahan hureegui baihdaa negen udur sanamsargui devsej untsan soningoo avaad garchiglatal "house 1 dollaraar zarna" gesen zarlal baiv. Engiin hun bol uuniig togloom tohuu bolgood unguruh baisan hedii ch guilgachin huud ene mash huchtei setgegdel turuuljee. Tereer zariin daguu yavj unuu houseiig uzvel uneheer negen saihan baishin baisan agaad geriin ezegtei ug baishingaa huud 1 dollaraar zarahiig zuvshuurchee. Hedii guilgachin ch gelee mani hund 1 dollar oldolgui yaahav. Tereer mashid gaihan yuunii uchir ene saihan baishing gants dollaraar zarj bui uchriig medehiig huschee. Uchir ni baishing zarsan ezegtein nuhur nas barsan buguud, uuriin gereesleldee ug baishing zarj, zarsan munguu nuuts amragtaa uguhiig zahisan bna.......
House guilgachin huugiin businessee ehleh garaanii mungu bolj, neg dollar zolgui zaluugiin nuuts amragt ochjee.....
Udguu Hilton bol delhiin hamgiin tom zochid buudliin suljeenuudiin neg bilee.

ene tuuhiig sonsood nadad:
hun yaduu baij bolno, hen negend ni unuudriinh ni amidral buhimdaltai sanagdaj bolno. gevch setgeldee sain saihniig zuraglaj, durselj chadah yum bol tuundee hurch l taaraa. hunii dotood uhamsar gegch aguu zuil. hun dotood uhamsartaa sain saihan zuiliig programchilj ugch chadah yum bol hunii dotood uhamsar ter zugruu uuriin ezniig chireed l yavna... gesen bodol turj bilee

ZA ene tuuh chin jinhen hudlaa zalsan tuuh bn daa,,, Hilton zochid buudliig undeslegch Conrad A. Hilton-ii tuhai endees orj uzeerei http://en.wikipedia.org/wiki/Conrad_Hilton

_________________
http://goo.gl/VDzJS


Top
   
PostPosted: Jan.24.13 5:03 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6242
Image

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Jan.24.13 5:34 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.10.10 2:06 pm
Posts: 1707
Location: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
+1

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Top
   
PostPosted: Feb.21.13 4:18 am 
Offline
Гишvvн

Joined: Feb.19.12 10:11 am
Posts: 2637
temdeg


Top
   
PostPosted: Oct.07.13 11:58 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Mongolchuudiin asar buruu oilgolt bainaa: Amerikt baychuud n bugd hamgiin aimaar unetei heregleetei gej, zarim tsuun n uneheer TV-eer gardag unetei heregleetei altaar bursen utastai olon sayiin hausetai baidag gehdee mash olon n mash engiin baidag.

Ochigdor 2,7 terbum $-iin terbumtan Jerry Jonesiig hevlluud aimaar huuchinii evhdeg utastai baina gej uuntuglujee door commentod n Amerikuud baychuud ingej amidardag uchir bayn baidag gej yariltsaj: http://www.thepostgame.com/blog/throwba ... flip-phone

Image unetei iphone-gui Amerik bayniig amidaar n harah hovor bolomj! :wd:

=======================

Warren Baffet, Steve Jobs geed mundag nuser terbumtnuudiig medehgui Mongol hun tsuuhun baih getel ted mash olon jiliin umnu avsan huuchinduu baishindaa l amidardag:

Image Warrenii 60-aad ond anh avsan baishin endee odoo boltol amidardag. Ameriktaa 2-t ordog 40 terbum $iin hurungutei geluu.

Office n hurtel ih engiin unetei shiree sandal ch alga:
Image

Image PC- gui ih huuchinsag argiin terbumtan gej ene zurgand haruulj.

Warren Buffetiin officetai butneer n taniltsah: http://www.businessinsider.com/take-a-c ... 012-3?op=1

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Oct.07.13 5:24 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4474
Location: Floating through moonlight...
BAYAN CH BAI YADUU CH BAI HUN UURTUU UNENCHEER L AMIDRAH HEREGTEI


DELGEDEG UTAS BARIMAAR BVAL BARI BAIRMAARGUI BVAL SMART PHONE OO BARI

YU HUSCH YU HIIMEER BGAAGAA HIIJ UURTUU UNENCH L AMIDRAH HEREGTEI!

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Oct.09.13 11:43 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Bayn boloh ba bayn bish boloh n humuust mash surgamjtai chuhal hicheel baih! Suuliin 1 jild Braziliin hamgiin bayn er 34 terbumtai er hurungu n barag 1% boljee. Humuus busdiin aldaanaas suraltsval chuhal baih: http://www.businessweek.com/articles/20 ... lion#r=rss

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: May.17.14 12:30 am 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: May.05.14 2:24 am
Posts: 183
Хүн болгон баян гэхээр мөнгө ихтэй олон өрөө байр, эдлэн газар, хувийн компани сүүлийн үеийн үнэ өндөртэй төмөр хүлэг бас бус зүйлс гэж цэнзүүр заачихдаг. Нэг талаас харвал бас тийм. Өөр талаас бол санхүүгийн тал дээр дундаж ч гэсэн гэр бүл найз нөхөд ЭЭЖ ААВ нь хамтдаа сайхан амьдраж байвал бас баян байдал биш үү... Орой гэртээ ажилаасаа ядраад орход гэр бүлийн халуун бүлээн байдал угтаад аввал өөр юу хэрэгтэй гэж.


Top
   
PostPosted: May.17.14 1:50 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6242
Элбэг wrote:
Хүн болгон баян гэхээр мөнгө ихтэй олон өрөө байр, эдлэн газар, хувийн компани сүүлийн үеийн үнэ өндөртэй төмөр хүлэг бас бус зүйлс гэж цэнзүүр заачихдаг. Нэг талаас харвал бас тийм. Өөр талаас бол санхүүгийн тал дээр дундаж ч гэсэн гэр бүл найз нөхөд ЭЭЖ ААВ нь хамтдаа сайхан амьдраж байвал бас баян байдал биш үү... Орой гэртээ ажилаасаа ядраад орход гэр бүлийн халуун бүлээн байдал угтаад аввал өөр юу хэрэгтэй гэж.


Зөв зөв.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: May.17.14 6:48 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2599
Location: Ulaanbaatar
Фэйсбүүк үндэслэгчийн намтрыг уншлаа, гайхалтай түүх, үлдсэнийг нь дараа, тэмдэглэв.

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Jul.27.14 11:09 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.03.10 9:50 pm
Posts: 1281
Дэлхийн мафи- Ротшильдынхон гэж хэн бэ?

Монголын уншигч та бүхэнд анх удаа нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэх гэж байна. Энэ бол Германы судлаач Михаэль Моррисийн судалгааны бүтээл юм. (Үүнийг манай дипломатч Д.Моонон Цагаан уншигчдадаа хүргэсэн нь талархалтай үйл явдал боллоо. Оюу толгойгоос авахуулаад Эрдэнэт хүртэл бүх асуудалд Ротшильдынхон оролцдог болох нь тодорхой болсон учраас "Ротшильд Монголд" гэсэн сэдэв бидний анхаарлыг татаж байна)

Энэ хүн капитализмийн далд нууц, дэлхийн нууц нийгэмлэгүүд нууц клубууд, нууц байгууллагууд тэдний удирдагчдын нууц хуйвилдааны тухай, дэлхийг удирддаг мөртлөө нууц учир битүүлэг байдаг баячуудын тухай олон жил уйгагүй судалж гаргасан бүтээл юм. Дэлхийг өнөөдөр мөнгө удирддаг. Тэгвэл мөнгийг удирддаг тэрхүү нууц ноёнтонгууд хэн бэ? Бидний тархийг угаах зорилгоор тэрбумтан саятнуудын тухай "Форбс" сэтгүүлд ингэж бичсэн гээд л... Гэтэл эд бол тоглоомын тэрбумтангууд юм. Өнөөдөр даян дэлхийд 950-1450 тоглоомын тэрбумтан байна. Тэдний тухай үргэлж шуугидаг.

Тэднээс гадна нууц ноёнтонгуудын зарц гар хөл 1 сая орчим саятан, дээр нь жилдээ 10,000 доллараас доошгүй мөн 400 маянга хүртэл доллар олдог 1,1 тэрбум хүн байна. Мөн Дэлхийн 7 тэрбум хүний тэн хагасаас илүү нь өдрийн 2 доллар хүрэхгүй орлоготой. Гэтэл тоглоомын саятан, тэрбумтангуудын цаана байдаг, нэг үгээр хэлбэл дэлхийн бүх мөнгө, бүх баялаг, бүх банк, бүх засгийн газрууд , бүх улс орнуудын эзэн нууц ноёнтонгууд хэн бэ? Дээр өгүүлсэн тоглоомын тэрбумтангууд дэлхийн 22 их баяны мэдэлд байдаг. Тэрхүү 22 их баян Рокфеллерийн гэр бүлийн
мэдэлд байдаг.

Дэлхийн ууган тэрбумтан гэгдэх Рокфеллерийн гэр бүл Ротшильдын гэр бүлийн мэдэлд байдаг. Тэр бүхний орой дээр сууж байна. Түүнд эх орон байхгүй. Түүний гарт бүх мөнгөний эрх мэдэл, зэр зэвсгийн эрх мэдэл, мэдээлэл түүний хэрэгслүүд байдаг. Дэлхийг мөнгөөр эзэлэхээр 5 улсад зэрлэг 5 хүүгээ илгээж байснаас хойш 270 жилийн турш тэд эцгийнхээ андын болон ясан тангараг- цусан тангаргаасаа няцаагүй ээ. Тэдэнд хууль хамаагүй, учир нь тэд хуулийг зохиодог. Тэд хэзээ ч нийтийн өмнө гарч байгаагүй. Олны хар цагаан хэл аманд орохыг хүсдэггүй. Андын тангараг гэж хатуу тангараг бий. Тангаргаасаа няцсан хэнийг ч өршөөхгүй. Энэ гэр бүлийн мэдэлд Англи, Америк дэлхийн бүх улс орон оршдог. Таван хүүхэд төрүүлсэн эмэгтэйг хатан эх гэдэг. Таван эрэгтэй хүүхэд төрүүлсэн эмэгтэйг хатан ээж гэдэг.

Нагацын талыхантайгаа гэрэлдэг сонин ёс заншилтай. Бүх эрх мэдлийг Эрчүүд явуулна. Мөнгөний болон эд баялгын талаар ямарч маргааныг гэр бүлийн гишүүд гаргахгүй гэсэн андгай тангаргатай. Эв зүйг эрхэмлэн дээдэлдэг. Шүүхэд ямарч асуудлаар очихгүй. Шүүх засаглал тэдэнд хамаагүй. Шүүхийг тэд байгуулдаг. Мафийг тэд зохион байгуулдаг. Дэлхий дээрх бүх аллага хядлагыг тэд зохион байгуулдаг. Бүх хэвлэл мэдээлэл шашин шүтлэг тэдчийх. Одоо тэр бүхний тухай, тэдний гэр бүлийн тухай өгүүлэх гэж байна. Энэ гэр бүл НҮБ, Дэлхийн банк гэх мэтийн ил далд олон улсын бүх байгууллагыг удирддаг. Эдний зарчмаас ухарсан, замаас хазайсан бүгдийг устгадаг. Тэд АНУ-ын ерөнхийлөгч болон засгийн газруудыг сонгодог. Үгэнд ороогүй тангаргаа няцсан АНУ-ын 9 ерөнхийлөгчийг буудан алсны дотор тэдний хувийн банкийг улсын болгох гэсэн Жон Кеннедийг бүх дэлхийн олон нийтийн өмнө буудан цаазалсан.

Хуучин массоны 33 гэсэн зэрэглэлээр ажилладаг. 30-р зэргийн Массон АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгуулдаг. Тэд тусгай тангараг өргөж амлалт өгдөг. Ийм маягаар бусад орны 450 орчим томчуудыг устгасан. Тэд бүх тархи угаалт сэтгэл зүйн дайныг явуулдаг. Тэд мөн дэлхийн дайн хямрал, мөргөлдөөнийг зохион байгуулдаг. Тэд дэлхийн 1,2-р дайн, ардчилсан болон сарнайн хувьсгалуудыг зохион байгуулсан одоо тэд цаг уурын болон хүнсний дайныг явуулж байна. Ухаалаг гар утас болон тусгай чипээр бүх хүнийг удирдах төсөл зохиосон. Мөн хүн төрөлхтнийг 80% хүртэл устгах буюу дэлхийн 3-р дайныг зохион байгуулах ажиллагаанд бэлтгэж байна.

1937 онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Английн Банкны захирал асан Лорд Чарльз Стэмп: бид мөнгийг ор хоосноос бүтээдэг юм. Энэ нь хүн төрөлхтний түүхэн дахь нээлт ч байж болох юм. Банкны эзэд дэлхийг эзэмшиж байдаг. Мөнгөний эрх мэдлийг л үлдээх юм бол дэлхийг эргүүлээд худалдан авах их мөнгийг алга урвуулахын төдийд л бүтээж чадна гэж сайрхаж байсан байна. Ротшильдын сүр хүчний бэлэг тэмдэг нь махчин бүргэд, элдэв шувуу, махчин амьтас, гурвалжин пирамид, таван хошуу, од, улаан хивс, бүх төрлийн улаан, бор өнгө, цагдаа, тагнуул, мэдээллийн систем юм.

Мөнгө бол манай үеийн бурхан агаад ротшильд түүний зөнч нь болой.
Хайне.

Ингээд бид илюминатууд хийгээд дэлхийн шинэ дэг журам, мөнгө болон алтны зах зээлийн сэдвээр хийгддэг аливаа судалгааны ажлын бүх учиг нь тал талаасаа цугларч уулзалддаг тэр цэг дээр ирээд байна. Тэр цэг бол Ротшильдынхан юм. Миний бие энэ айлын талаар яригддаг үлгэр домог шиг зүйлүүдийг эхлээд хэтрүүлэг гэж боддог байлаа.

Тэдний тухай ном хэвлэлд гардаг олон зүйл учир утгагүй, эсвэл эргэлзээтэй мэт санагддаг байсан, одоо ч тийм л байна. Тийм ч учраас миний бие зөвхөн баримт нотолгоотой зүйлийг л өгүүлэх, элдэв дам цуу яриаг таягдан хаяхыг хичээх болно. Гэсэн ч би гайхаж хачирхаж дуусахгүй л байна. Судалгааны маань үр дүн тов тодорхой. Роттошильдынхон бол өрнийн ертөнцийн хамгийн баян, хамгаас хүчирхэг, хамгийн нөлөөтэй гэр бүл болно. Гэвч тэд барагтай л бол хэвлэлээр болон олон нийтийн өмнө гардаггүй юм. Тэд зориуд маш нууц байдалд байдаг, ажил үйлээ далдаас явуулдаг юм.

Энэ талаар Дерео Вильсон Ротшильдын намтрыг өгүүлсэн номондоо бичихдээ:
"Нууцлаг байдал нь хэзээ ямагт Роттошильдынхоны улс төрийн үйл ажиллагааны онцлог байсан, өнөө ч тийм байна. Тэд чухал сэдвээр олон нийтэд санаа бодлоо илэрхийлэх нь тун ховор байдаг. Тэд засгийн газарт алба хашихыг эрмэлзэж яваагүй. Хожмын жилүүдэд зарим нь парламентийн гишүүн болж явсан явдал ч бий Лондон, Парис, Берлиний депутатуудын танхимд голдуу ард, сүүдэрт явдаг хүмүүс юм. Гэсэн атлаа тэд хэлэлцэж буй хамгийн чухал асуудлуудад мөнгө өгөх, эсвэл чингэхээс түдэлзэх, улс төрчдийг диполамат албанд санал болгох, өндөр албан тушаалд томилуулах, шийдвэр гаргагч чухал хүмүүстэй байнга харилцах зэргээр нөлөөлөөд амжсан л байдаг.

Форбсын гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад буй 691 хүн нийлээд 2,200 тэрбум ам долларын ил хөрөнгөтэй. Роттошильдынхоны хөрөнгө \үл үзэгдэх\ 100,000 тэрбум орчим ам. Доллараар үнэлэгддэг. Мөн Рокфеллерийнхний хөрөнгө \үл үзэгдэх\ 11,000 тэрбум орчим ам.доллаар үнэлэгдэнэ. Үүнтэй харьцуулвал 50 орчим тэрбум төгрөгтэй Билл Гэйтс, Ворнн Баффет нар, 25,5 тэрбумын хөрөнгөтэй Карл Альберхт нар тээр дор буй, дурдаад байх ч шаардлагагүй баячууд ажээ. Ямар ч байсан, Форбосын гаргасан дэлхийн хамгийн баян 10 хүний жагсаалт 2011 онд доорх байдалтай байна.

1. Карлос Слим Хэлү \Мексик\

2. Билл Гэйтс\АНУ\

3. Боррен Баффет \АНУ\

4. Бернар Арно\Франц\

5. Лоүренс Эллисон \АНУ\

6. Лакшми Миттал \Энэтхэг\

7. Амансио Ортега \Испани\

8. Эйк Батиста \Бразиль\

9. Мүкеш Амбани \Энэтхэг\

10. Кристи Воллтон \АНУ\

Роттошильдынхон яагаад хур баячуудын энэ жагсаалт болон өөр ямарч жагсаалтад байдаггүй юм бэ? Тэгвэл тэд өөрсдөө хүсдэггүй юм даа. Тэгвэл тэд олон нийтийн анхааралд аль болох бага орж байвал дураараа эзэрхэж ноёрхож байхад нь амар болой. Ард түмний уур хилэнг хөдөлгөсөн томоохон үйл явдал болох аваас Роттошильдынхон болон тэдний холбоотнуудын өмнөөс өөр бусад хүн л толгойгоо өгөх учиртай юм.

Тэд үүнийгээ яаж хийж байна вэ? Яахав дээ, Форбс сэтгүүл бол тэдний л өмч, бас европын бүх мэдээллийн агентлагийг мэдээгээр хангадаг Английн мэдээллийн Ройтерс агентлаг ч тэдний өмч юм. Дэлхийн олонхи хэвлэлийн концерн шууд болон шууд бусаар тэдний мэдэлд байдаг. Өөрөөр хэлбэл, албан ёсоор дэлхийн хамгийн баян хүн хэн байх вэ гэдгийг Ротшильдынхон өөрсдөөл мэдэж шийддэг хэрэг. Хамгийн баян хүн байх тавилан одоогоор Карлос Слим Хэлүд ногдсон байна. Тэрээр сонин сэтгүүлийн нүүрэн дээр "дэлхийн хамгийн баян хүн" хэмээн гялалзаж, хэдэн жилийн өмнөх Билл Гэйтс шиг жинхэнэ хур баячуудын клүбд явагддаг хамтын тоглоомд оролцох эрхтэй болж буй.

Роттошильдынхны түүх

Үлгэрт гардаг шиг удам дамжсан хур баян гэр бүлийг үндэслэгч Майер Амшель Ротшильд 1744 оны 2 дугаар сарын 23-нд Майн мөрний дээрх Франкфүрт хотноо төрж, 1812 оны 9 дүгээр сарын 19-нд мөн Майн мөрний энэхүү хотноо насан эцэслэжээ. Ж.Эдвард Гриффин "Жэкил арлын бүтээл" хэмээх номондоо энэ тухай өгүүлэхдээ:
"энэхүү династийг Франкфүрт хотноо XVIII зууны дундуур алт мөнгөний дархны хөвгүүн Майер Амшель Бауэр үндэслэжээ. Бауэр Ханновер дахь Оппенхаймын банкинд ажилтнаар орж сүүлдээ бараг түнш нь болжээ. Эцгийгээ нас барсны дараа Франкфүртдээ ирж гэр бүлийнхээ арилжаа наймааны ажлыг үргэлжлүүлжээ.

Тэднийх гол хаалганыхаа дээр бүргэдийн дүрстэй бамбай хадсан байдаг байв. Бауэр нэрээ Ротшильд \герман хэлээр Rotschild гэдэг нь улаан бамбай гэсэн үг орч.\ болгон өөрчилж, мөнөөх бүргэдийн саварт таван сум атгуулсан нь таван хүүгээ бэлэгдсэн хэрэг байжээ. Ротшильд гэдэг айлийн аз жаргалант амьдрал Майерыг "Заагтай зоос" (Sheidemuenzen-түрүүчийн I хэсэгт тайлбарласан буй Орч.)-ны ажил эрхлэх болсноор эхэлсэн байна хэмээжээ.

XVIII зууны сүүлийн хагаст Майер Амшель Ротшильд Хессен Касселийн хунтайж IX Вильямын итгэлийг олжээ. Хунтайж Англи, Дани, Шведийн хаадын гэр бүлтэй ургын холбоотой байв. Тэрээр Хессений вангийн санхүүгийн зөвлөх, санхүүжүүлэгч болоод амжилтанд хүрсний дараа хурдан дэвшиж, Европын хаадын зөвлөх, хувийн банкны эзэн болжээ. Бас Австрийн эзэн хааны ордны зөвлөх ч болсон байна.

"... Ротшильдын гэр бүл бусад бүх өрсөлдөгчөө давж ардаа орхижээ. Энэ нь Майер Амшель Ротшильдын арилжаа наймааны сод ухаан хийгээд бүгд санхүүгийн мэргэжилтэн болцгоосон түүний ер бусын таван хүүтэй холбоотой байв. Тэд насанд хүрч, өрийг мөнгө болгон хувиргах ид шидийг эзэмшний дараа тэд Франк-фүртийн явцуу хүрээг орхиж Европын санхүүүгийн төвүүд, соёлт дэлхийн олон газар үйл ажлаа явуулж байв."

Австрийн эзэн хаан I Франц Ротшильдын зүтгэл бүтээлийг үнэлж 1817 онд язгууртны зэрэгт дэвшүүлжээ. Ийнхүү "Freiherr" (Германы язгууртны энэ хэргэм нь "баарон" цолтой дүйх агаад "чөлөөт ноён" гэсэн утгатай. Эдүгээ ч Германд энэ хэргэмийг залгамжилсан хүмүүс бий. Жишээлбэл германы батлан хамгаалахын сайд асан Karl Theodor Freiherr zu Guttenberg-ийг дурдаж болноо. Орч) болцгоосон хөвгүд нь түүний нэгэн насны үйл хэргийг үргэлжлүүлж Ротшильдын эзэнт гүрнийг өргөтгөн тэлжээ.

XIX зууны эхний хагаст ах дүүс Англи, Франц, Прүсс, Австри, Бельги, Испани, Португаль, Бразиль болон Германы янз бүрийн улсууд бусад олон жижиг орны санхүүгийн олон чухал үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж байв. Неаполь хот өнөөдөр мафитай холбогдон яригддаг бол тухайн үед Италийн төв байсан юм. Неаполийн ойролцоох Казертад Неаполийн хааны зуны шилтгээн оршино. Казертагийн ордон (Plazzk Reale) өнөө хүртэл дэлхийн хамгийн том шилтгээнүүдийн нэг хэвээр болой. (Энэ бол Ротшильдын гэр бүлийн хувийн шилтгээн болой. Орч)

Эндээс л Карл Майер де Ротшильд, Фигли нарын банк ( Carl Mayer de Rotschild & Figli Bank ) Неаполь болон Сициль, мөн Ватикан, Парма, Тосканын херцогт улсуудыг санхүүжүүлж байжээ. Гриффин бичихдээ:
"Тэд Европын олон хааны хувийн банкны ажил үйлийг эрхлэн явуулах болсон байна. Түүнчлэн итгэмжлэгдсэн хүмүүсийн тусламжтайгаар АНУ, Энэтхэг, Күба, Австралийн зах зээлд хөрөнгө оруулж байв. Тэд Сесил Роүдийн зээлдүүлэгч болснооор тэрбээр өмнөд Африкийн очир эрднийн орд газруудыг эзэмших монополь эрх олжээ. Тэд De Beers(flrp,e Бийрс нь Өмнөд Африкт үндэслэн байгуулсан Очир эрдэнэ олборлогч хамгийн том компани агаад Ники Оппенхаймер, Натан Майер Ротшильд, Англо-Амеркийн банк зэрэг компаниуд нийлж картель үүсгэсэн байв.Орч)

Майер Амшель Ротшильд нас барахдаа үлдээсэн гэрээстээ Ротшильдыхны гэр бүлийн эд баялгийг олон нийтийн хараа хяналтанд оруулахгүйн тулд хөрөнгө мөнгөний асуудлаар бие биетэйгээ шүүхдэлцэхийг гэр бүлийнхээ гишүүдэд хатуу хоригложээ. Энэ нь XVIII зууны "Билл Гэйтс" ч гэж нэрлэж болох, зөвхөн өөрийнхөө хөлс хүч, итгэл зүтгэлээр тэрбумтан болсон хүний тун нухацтай бодож хийсэн мэргэн алхам байв.

Түүнчлэн эд хөрөнгө хийгээд түүнийгээ аривжуулах ухаан, мэдлэг туршлагаа гадагш задруулахгүй, гэр бүлийнхээ хүрээнд байлгаж байхын тулд гэр бүлийн гишүүд өөр хоорондоо буюу нэг хоёрдугаар үеийн үеэлүүд хоорондоо гэрлэхийг захижээ. Тэд тун удалгүй дэлхийн бүх улсад банк эзэмшиж, хаад ноёдтой холбоо сүлбээтэй болж чадсан учир Ротшильдийнхон ахар богино хугацаанд улс төрийн бодлого хийгээд мөнгө санхүүгийн хэрэгт ихээхэн нөлөөтэй болж амжсаныг хүмүүс тэр бүр ухаж ойлгосонгүй ажээ.

Тун удалгүй дайн хийхийг санаархагч хэн боловч тэднээс л мөнгө зээл царайчлах болж, хэрэг дээрээ зөвшөөрөл авахад хүрч байжээ. Европд дайн тулаан тасрахгүй байсан учир Ротшильдын гэр бүлийнхэн гайхмаар их ашиг олж байв. Ихээхэн хомсдож, эрэлт нь маш их нэмэгдсэн бараа таваарыг цэргийн шугамаар дамлан худалдаалж байжээ. Ротшильдынхон мөргөлдөөнд оролцогч талуудын аль алиныг санхүүжүүлэх нь олонтаа байв. Тэгээд л улс төрийн их нөлөө, эрх мэдлэгээрээ нэрд гарсан учир энэ бүлгийн эхэнд Хайнрих Хайне (германы нэрт зохиолч орч.) -гийн тэмдэглэсэнчлэн, ширэн цүнх, сүйх тэрэг, усан онгоцны хитэг гэх мэтэд хадсан улаан сүлдийг нь хараад л хилийн байцаан өнгөрүүлэх албаныхан Ротшильдын тусгай элч, ачаа бараа, ер хүссэн болгоныг нь хүссэн зүгт нь ямар ч саадгүй нэвтрүүлдэг байв.

Ийм онцгой эрх ямба эдэлж байсныхаа ачаар тэд цэцэглэн хөгжиж байсан хөвөн, ээрсэн утас, тамхи, кофе, элсэн чихэр, будаг зэрэг барааны хар зах дээр ажиллаж ашиг хонжоо олж байжээ. Тэд Европыг хөндлөн гулд туулж, бүхий л хил хязгаарыг ямарч саадгүй давдаг байв. "Тал тохой татсан энэ ажиллагаа нь засгийн газрын зүгээс Ротшильдынхонд шууд бусаар үзүүлж байсан олон хөнгөлөлтийн нэг хэсэг нь байсан бөгөөд засгийн газрын зээллэгийн хүүгээс ч хамаагүй илүү ашиг олж өгсөн байна. Нэг хүмүүний алдагдал нөгөө хүмүүний алдагдал байдаг нь нийтлэг ёсон. Дайн тулаан, эдийн засгийн хямрал хийгээд уналтаас хүмүүс асар их хохирол амсч байхад Ротшильдын гэр бүл хоёр зуу гаруй жилийн турш ашиг олсоор ирснийг тэдний гэр бүлд гойд тал засдаг намтар туурвигчид ч хүлээн зөвшөөрдөг юм."

XIX зууны дундаас дайн, энхийн асуудал болон хэн нь ялахыг шийдэж байсан хүмүүс бол Ротшильдын гэр бүл байв. Тэдний эрх засгийн замд тээгэлдсэн хүн түүнийхээ хүчир үр дагаврыг биеэр амсч байжээ. Харин хувьсгалын дараах эмх замбараагүй Франц оронд хууль ёс, дэг журам дахин тогтоосон Наполеон Бонапарт улс орноо өрөөс чөлөөлөх үүднээс Лондон Ситид өргөөлөн суугч олон улсын банкны эздийг аймшиггүй сөрөн тэмцжээ. (City of london нь Лондон хотын санхүүгийн дүүрэг бөгөөд "дэлхийн хамгийн баян кв. миль газар" хэмээгддэг агаад Ватикан болон Вашингтоны Коламба дүүрэгтэй адил бие даасан статустай.) (Quadratmile нь XIX зуун хүртэл Европын олон оронд хэрэглэгдэж байсан гадаргуун хэмжээ. Миль нь 55 ам. Километртэй тэнцэж байв. Эдүгээ хуучирчээ. Орч)

Наполеон "Мөнгөнд эх орон гэж байхгүй. Санхүүчид бол эх оронч үзэл, төвшин шударга зан байхгүй хүмүүс. Тэдний хүсч эрмэлздэг цорын ганц юм нь ашиг орлого л байдаг" хэмээн хэлжээ. Тэрбээр дахин дайн хийх гэж өр тавихыг больж, санхүүгийн тогтвортой байдал тогтоохыг л хүсч байсан агаад чингэхдээ улс орноо яаж захирахаа банкны эздээр заалгалгүй явахыг хүсч байв. Тэгээд л Францын бие даасан банкийг үндэслэн байгуулж өөрөө удирдах болжээ. Наполеон зээл авалгүйгээр дайнаас эсэн мэнд гарахгүй гэдгийг Ротшильдынхон мэдэж байсан учир түүнийг буулгаж авахад дайн л хэрэгтэй байв.

Гэвч Бонапарт зальтай хүн байсан учир Францад тэртэй тэргүй хэрэг болохгүй баахан газраа заржээ. Америкчууд түүнээс 3 сая фүнтээр Луизиана нэртэй асар том намаг худалдаж авсан байна. Ингээд Франц улс хангалттай мөнгөтэй болж банкны эзэд юу ч үгүй хоцорчээ. Гэвч тэд эл явдлыг зүгээр өнгөрүүлсэнгүй, Францтай эвийн хэлэлцээ явуулахад хориг тавьснаар эцэст нь Англитай хамсан Америкийг довтолгох саналыг Наполеонд тавьжээ. Шангалд нь түүнд "Америкийн хаан" цол олгохыг амлажээ. Гэвч Напалеон өөрийг нь аргандаа оруулах гэсэн банкны эздийн бүхий л заль мэхийг тааж мэдсэн учир татгалзжээ. Түүхийн энэ хэсгийг зориуд авч үзэх нь чухал, учир нь Гриффиний "Ротшильдын томъёо " гэж нэрэлсэн зүйлийг ойлгож мэдэхэд тус болно.

"Наполеоныг ямар ч үнээр хамаагүй, яаж ийгээд бут ниргэх хэрэгтэй байв. Үүний тул Английн банк (Bank of England) хүчирхэг арми санхүүжүүлэхэд нь зориулан засгийн газартаа асар их хэмжээний цаасан мөнгийг хэвлэж өгөв. Мөн орос, Прүсс, Австрийн армудыг санхүүжүүлэхийн тулд их хэмжээний алт улс орноос урсан гарав. Дайнаас үүдсэн их өрөөс болж эдийн засаг бүдэрч доголдох болсон ч жирийн иргэд дургүйцэж яншилгүйгээр дайны зардлыг төлж байв. Учир нь тэд дайны хамаг хүнд хүчрийг өөрсдөд нь үүрүүлснийг огт гадарлахгүй байсан юм." Ийнхүү Ротшильдынхон болон тэдний холбоотнууд дайнд ялав. Харин Напалеон хөөгдөж муугаа үзэв. XVIII Людовик хаан ширээнд сууж, банкны эздийн даалгасан болгоныг хийж байв. Гэвч жилийн дараа Наполеон буцан ирж, төрийн эргэлт хийхдээ цус асгаруулсангүй.

Энэ удаа банкны эзэдтэй хэл амаа ололцож, 5 саяын британийн фүнтийн зээл авахаас өөр арга түүнд байсангүй. Английн эсрэг дайнд хэрэглэх мөнгө нь тэр байв. Гэтэл мөнөөх банкны эзэд нь английн талыг ч санхүүжүүлж байсан бөгөөд Ротшильдынхон англичуудад асар их алт гаргаж өгөөд зогсоогүй, бас Английн жанжин лорд Веллингтоны мэдэлд өөрсдийн элч зарлага, тагнуул туршуулаа ч бас өгч захируулсан тул англичууд Ватерлоогийн тулалдаанд ялж, Напалеоноос эгнэгт салсан бөлгөө. Тэгээд Ротшильдынхон Францыг дахин хяналтандаа авч, хоёр улсад олгосон зээлийн өрөө төлүүлэх болов. Зээл авсныхаа хариуд Францын талаас ротшильдчуудад олгосон монополь эрх хийгээд элдэв хөнгөлөлтүүдийн үрээр тоймгүй их мөнгөтэй болжээ.

Гэвч банкны эзэд бас л сэтгэл ханасангүй ажээ. Ватерлоогийн тулалдаан яаж төгсөхийг дэлхий хараахан мэдээгүй байх тэр үед (тэр үед зурагт ч, радио ч байгаагүй) 1815 оны 6 дугаар сарын 20-ны өглөө эрт Натан Ротшильд өөрийн нууц туршуул Ротвортоос Англи ялсныг сонсов. Ротворт нь Ротшильдад мэдээ хүргэхээр шууд тулалдааны талбараас эхлээд мориор, дараа нь усан онгоцоор аялсаар иржээ. Ротшильд ч тэр дороо өдөр бүр сууж байдаг бирж рүүгээ яаран явав. Хүмүүс Натан Ротшильдын энэ дайнд гар бие оролцож буй, тагнуул туршуулуудаа явуулж буй зэргийг нь мэдэж байсан болохоор дайн дууссан эсэх, хэн ялсныг түүнээс олж мэднэ гэж хүлээж байв. Гэвч Ротшильд юу ч дуугарсангүй, чимээгүй байв. Тэрээр их л уруу царайлсаар Consul-share (Английн улсын зээллэгээ)-ээ зарчихжээ. Энэ нь Англи тулалдаанд ялагдсан гэсэн үг байв.

Энэ тухай сураг чимээ талын түймэр шиг хурдан таржээ. "Ротшильд зээллэгээ зарж байна..Веллингтоон Ватерлоод ялагджээ." Олонх хувьцаа эзэмшигчид хамаг байдгаа алдлаа гэж бачимдаж өөрсдийн "Консул хувьцаа"-гаа заржээ. Учир нь Англи ялагдсан тохиолдолд улсын үнэт цаас нь үнэ цэнэгүй болно гэсэн үг. Тэгээд л үнэт цаасны үнэ 95 хувиар унав. Тэгэхээр нь Ротшильдын хэдэн арван нууц туршуулууд бүх консул хувьцааг "зүсэм хиамтай талх"-ны үнээр худалдан авчээ. Хэдхэн цагын дараа Англи ялсан тухай албан ёсны мэдээ ч гарч, Ротшильдийнхон ч мөн хожив.

Америкийг "байлдан дагуулж гэр бүлийнхээ эрхшээлд оруулсан Жеймс Ротшильд 1850 онд 40 сая ам.долларын орлоготой байсан бололтой. Энэ нь тухайн үедээ төсөөлшгүй их хөрөнгө байсан юм. Тэрээр Парисын хаалганаас 30 километр зайтай газар "Хаад ч ийм юм бариулж хүчрэхгүй. Ротшильдынх л байж таарна" хэмээн I Вилхелм хааныг царай нь цонхийн дуу алдахад хүргэсэн гайхалтай сайхан шилтгээн бариулжээ. Тэдний ашиг сонирхол үндсэндээ мөнгөний арилжаа, зээлийн ажиллагаанд төвлөрч байснаа тухайн үед маш том арилжааны талбар болсон төмөр замын нийгэмлэгүүдэд хувь нийлүүлж оролцох болжээ. Мөн олон уурхай, уулын үйлдвэр болон сүүлдээ газрын тосны концернуудын хувьцааны ихээхэн хэсгийг эзэмших болов. XIX зууны дундуур дэлхийн хамгийн баян гэр бүл болсноор сэтгэл ханасангүй. Тэд илүү ихийг хүсч байжээ. Тэд өөрийн улстай байхыг хүсч байв. Тэднийг улстай болгоно.Тэр нь Израиль байсан юм.

Альберт Саломон Ансельм Фрайхерр фон Ротшильд 1910 онд тэрбум орчим кроны хөрөнгөтэй хамгийн баян европ хүн хэмээгдэж байлаа. Дашрамд дурдахад Венийн Ротшильд банкны эзний гэр бүл Вена хотноо гурван ордон, мөн Лангау, Энцесфельд, Шиллерсдорф, Бенешау, Рай-хенау дахь шилтгээнүүд, түүнчлэн Иббс голын Вайдхофен дахь Ротшильд шилтээн, түүний дээр аварга том эдлэн газрууд тэдний өмч гэсэн бүртгэлтэй байжээ. Өвөг эцгийнхээ дагуу тэрбээр 1876 онд Альфонс Жеймс де Ротшильдын охин, өөрийн үеэл Беттина Карлолине де Ротшильд(1858-1892) -тай гэрлэжээ.

XIX зуунд Ротшильдын овгийн Европ болон шинэ ертөнцөд (Америк) тоо томшгүй олон шилтгээн, орд өргөө, харш, албаны барилга байшин, эдлэн газар, мөн тухайн үеийнхээ урлагийн үнэт бүтээлийн цуглуулгууд эзэмшиж байв. Үүний дээр Бордо дахь Chateau Monton-Rotschild зэрэг усан үзмийн дарсны хамгийн том, хамгийн сайн аж ахуйнууд нэмэгдэнэ. Ротшильдынхон нөлөөтэй том улс орнуудад бүгдэд нь банктай байсан, тухайн үеийн дэлхийн хамгийн их алт эзэмшигчид байсан. Тэдний банкнуудын газар дорх эрдэнэсийн сан, эн тэргүүнд Лондонд хэдэн мянган тонн алт хураалттай байгаа нь магад. 1919-2004 онуудад Goldfixing буюу алтны үнийг дэлхий нийтэд зориулан тогтоох ажил Лондон дахь N М Rotschild & Sons (Ротшильдын гэр бүлийн хяналтанд байдаг Британийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банкны компани орч.) дээр явагддаг байсан учир тэд үнэ цаашдаа яаж хөдөлж өрнөхийг сайн мэдэж байсны хувиар яг цагийг нь олж худалдах буюу худалдан авч чаддаг байв. Ийм ч учраас тэд ханшийн хөдөлгөөн болгоноор ашиг олдог байжээ.

Сүүлийн 200 жилд Ротшильдын кпантай эл хөрөнгөөрөө эн зэрэгцсэн хүн гараагүй болой. Тэд хэдийгээр дэлхийн 2 удаагийн дайнаар хэд хэдэн шилтгээн, эдлэн газраа алдсан ч гэлээ, өөрсдөө алдагдал хохирлоо урдаа барьж муу амлаж байсан ч гэлээ XX зуунд ямар ч байсан урдаас ядуураагүй нь лав. Харин ч эсэргээрээ! 1913 онд Амеркийн нөөцийн банк (FED) байгуулснаар, Израиль улс байгуулагдсанаар , дэлхийн хоёр дайныг санхүүжүүлснээр, неолиберализм, даяарчлалын ачаар тэд төсөөлөх аргагүй асар их хөрөнгө, санаанд багтамгүй их эрх мэдлээ улам ч өргөтгөн бэхжүүлжээ. Тэдний пүүс компани, мөн эзэмшиж буй хувь, оролцож буй компаниудын конгломерат нь ойлгоход маш түвэгтэй, сүлжилдэж ээдэрсэн байдаг, өөрсдөө тэднийгээ яаж хараандаа байлгаж, хянаж байдаг нь гайхмаар байдаг. (Энэ тухайд одоохон тайлбарлана.)

Ротшильдынхныг банкны эзэд, урлагийг ивээн тэтгэгч, усан үзмийн тариаланчид, энэрэнгүй үзэлтнүүд, ивээн тэтгэгчид гэцгээдэг. Ялангуяа тэд өөрсдийгөө нигүүлсэнгүй үйлстэн хэмээн нэрлэх их дуртай. Амшель Майерын өв залгамжлагчдын олон пүүс компанийн сүлжээнд заримдаа төөрч будилах сэтгүүлчид өөрсдөө Ротшильдынхон л дэлхийн хамгийн баян гэр бүл юм байна гэсэн дүгнэлтэд хүрэх нь бий. Тэгсэн атлаа тэдгээр сэтгүүлч сурвалжлагч нар зарим хүний мэтгэдгээр энэхүү бүлэглэлийн нөлөө тийм ч айхтар юм биш бололтой хэмээн яаран тэмдэглэдэг юм. Чингэхдээ "хуйвалдааны онол" (дээр тайлбарлсан. орч.) хэмээх үгийг дахин дахин унагаж, Ротшильдынхонд хир халдаахыг хүсдэггүй явдал бий.

Үүний шалтгаан бол айдас болой! Энэ нь дэлхийн хамгийн баян гэр бүлтэй хэрүүл өдөж байж эвгүй юманд орох вий гэсэн айдас, ерөөс яаж ч чадахгүй, аргагүйгээ ойлгосноос үүдсэн айдас болой! Энд миний өгүүлж буй бүх зүйл үнэн бодитой гэж хүмүүс итгэж ойлгох л юм бол энэ нь сургуульд бидний сурч мэдсэн бүх юм хийгээд улс төрчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бидэнд хэлж ярьж, мэдээлж дамжуулж буй бүх юмыг эгнэгт таягдан хаяж, дэлхийн тухай бидний бүхий л ойлголт төсөөллийг шинээр бүтээх хэрэгтэй гэсэн үг болно.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot], munhbayar and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited