#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.17 4:28 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 20 posts ] 
Author Message
PostPosted: Mar.30.08 2:40 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.06.03 5:30 am
Posts: 4016
1. Хуульч

Хууль зүйн мэргэжил

Аливаа нийгмийг хөгжүүлэхэд мэдлэг боловсролтой хүмүүс чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа нийгмийн гол цөм болох төрийн байгууллагад ажиллагсад дээд зэргийн мэдлэг боловсрол эзэмшсэн байх шаардлагатай. Ингэхгүйгээр төрийг жолоодож, түүний механизмыг зөв ажиллуулж чадахгүй хүрнэ. Төрд хэрэгтэй олон чухал мэргэжил байх бөгөөд тэдгээрийн дунд хууль зүйн мэргэжил онцгой байр суурь эзэлнэ. Төр нь өөрийнхөө олон талын үйл ажиллагааг явуулахын тулд хууль зүйн мэргэжлийн туслалцааг авч түүнд тулгуурладаг.

Иймд хууль зүйн мэргэжил бол төрийн хэргийг хөтлөн явуулах, хууль цаазыг хэрэгжүүлэх, төр, иргэнийг эрх зүйн харилцаанд холбож өгөх, тэдгээрээс өөрсдийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх, улс орны нийгэм эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын хэвийн ажиллагааг хангах, нийгмийн зохион байгуулалт, дэг журмыг бэхжүүлэх, аливаа харш үзэгдэлтэй тэмцэх, бүхэлд нь нийгэм, төр, хүнийг шударга ариун байлгаж, бат бэх болгоход үйлчилдэг чухал хэрэгцээтэй мэргэжил юм.

Хууль зүйн мэргэжилд дараахь мэргэшлүүд байдаг:

Шүүгч
Шударга үнэнийг тогтоогч гэсэн утгатай. Эрүү, иргэн, захиргааны шинжтэй хэрэг, маргааныг Монгол улсын хуулийн дагуу хянан шийдвэрлэдэг, шүүх байгууллагын бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж буй ерөнхий шүүгч, шүүгч зэрэг албан тушаалтан мөн гэж тодорхойлж болно.

Прокурор
Procuro-латины анхаарал тавих, хангах, зайлуулах гэсэн утгатай үгнээс гаралтай. Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож, прокурорын байгууллагад томилогдон ажиллаж буй албан тушаалтан мөн. Гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг судлан тогтоох, цаашид гаргахгүй байхад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Өмгөөлөгч
Advocatus-латины урих, уриалах гэсэн утгатай үгнээс гаралтай, дээр үеэс уламжлалтай. Өмгөөлөл нь хууль цаазын ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг, өмгөөлөгч нь хүний хөндөгдсөн эрхийг хууль зүйн үүднээс сэргээн тогтоож хамгаалах үүрэгтэй, хууль цаазын албаны ажилтан, хуульч мэргэжилтэн. Хуульч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, өмгөөлөгчийн мэргэшлийн шаардлага хангасан, сонгон шалгаруулалтанд орж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан тус улсын иргэн өмгөөлөгчаар ажиллана.

Мөрдөн байцаагч
Хуулиар тогтоосон хүрээнд мөрдөх, байцаах, ажиллагаа явуулж мөрдөн байцаах албаны бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж байгаа албан тушаалтныг хэлнэ. Тодруулбал, гэмт хэргийг мөрдөж, сэжигтэн, яллагдагч, бусад этгээдийг байцааж, нотлох баримтын үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгчийн гэм бурууг тогтоох үндсэн зорилготой.

Хуулийн зөвлөх
Jurisconsultus-латины хуульч, эрх зүйч гэсэн утгатай үгнээс гаралтай. Хуулийн зөвлөх гэсэн нэрээр хэвшил болжээ. Хуулийн зөвлөхийн ажил бүр дээр үеэс хийгдэж эхэлсэн юм. Эртний Ром улсад хууль цааз өндөр хөгжиж байсны нотолгоо нь хууль зүйн ажлыг тодорхой төрөлд хуваан явуулж байсан явдал мөн. Тухайлбал, ager шүүх, бусад байгууллагад байцаан шийтгэх ажиллагааг удирдах, нэхэмжлэл гаргах, үүсгэсэн хэргийг явуулах журмын тухай зөвлөгөө өгөх ажлыг; caver-хууль зүйн ач холбогдол бүхий бичиг баримтын эх загварыг гаргаж өгөх; түншийнхээ ашиг сонирхолд няцаалт өгөх явдлыг; respondore-хууль зүйн асуудлаар зөвлөх, зөвлөгөө өгөх, тайлбарлан таниулах, хууль зүйн хэм хэмжээг ойлгуулах ажлыг тус тус илэрхийлж байжээ.
Хуулийн зөвлөх нь хууль зүйн аль ч асуудлаар зөвлөгөө өгөх, эрх зүйн холбогдолтой бусад ажлыг дагнан эрхэлдэг мэргэшсэн хуульч мөн. Үүгээрээ шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагч зэрэг бусад мэргэшлийн хуульчдаас онцлогтой.

Нотариатч
Латины notarius-бичигч, тэмдэглэгч, нарийн бичгийн дарга гэсэн утгатай үгнээс гаралтай. Эрх зүйн баримт бичгийг албан ёсоор хууль зүйн талаар гэрчилж, бусад зарим үйлдэл хийж эрх зүйн талаар хангах үйл ажиллагаа эрхэлдэг албан тушаалтан. Хуульчийн сонгон шалгаруулалт болон нотариатчийн мэргэшлийн сонгон шалгаруулалтанд тэнцэж нотариатчын ажлыг эрхлэх зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Төрийн захиргааны хуульч
Төрийн эрх барих, гүйцэтгэн захирамжлах байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эрх зүйн үүднээс үйлчлэн туслах үүрэг бүхий төр, захиргааны чиглэлээр мэргэшсэн хуульчийг төрийн захиргааны хуульч гэж тодорхойлж болно. Урьд нь гол төлөв төрийн албан хаагчид, аппаратын ажилтнууд энэ үүргийг үндсэн хийгээд тусгай чиг үүргийнхээ хүрээнд гүйцэтгэж байв. Төр, захиргааны үйл ажиллагаа улам олон талтай болж гүнзгийрэн хөгжиж төрийн албыг эрх зүйн мэргэжлийн үндсэн дээр хөтлөн явуулах хэрэгцээ
шаардлага бий болсны улмаас хуульчийн мэргэшлийн ялгарал гарч төрийн захиргааны хуульчийг бэлтгэн гаргах болжээ.

Бизнесийн хуульч
Английн business гэсэн үгнээс гаралтай. Хувийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ашиг олох зорилгоор ажил, хэрэг эрхлэх гэсэн утгатай. Бизнесийн хуульч нь хувийн үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны эрх зүйн асуудлаар мэргэшсэн хуульч мөн. Өөрөөр хэлбэл, бизнесийн эрх зүйч, бизнесийн хуулийн мэргэжилтэн ч гэж нэрлэнэ. Өмнөх нийгмийн тогтолцооны Үед үйлдвэр, аж ахуйн газруудад гэрээгээр буюу орон тоогоор ажилладаг хуулийн мэргэжилтэн, хуулийн зөвлөхүүд байв. Тэдгээрийг улс ардын аж ахуйн
хууль зүйн албаны ажилтан гэж үзэж байлаа. 1980-аад оны үед тус улсад аж ахуйн эрх зүйчийг хуульч мэргэжлийн хүрээнд бэлтгэж байжээ. Хувийн өмч, аж ахуйн олон хэвшлийг хүлээн зөвшөөрч, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг эрх зүйн талаар хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлагын улмаас бизнесийн хуульчдыг мэргэшүүлэн бэлтгэх болжээ.

Олон улсын хуульч
Олон улсын харилцаанд хууль ёсыг сахиулах үйл ажиллагаа явуулдаг хуульч мэргэжилтэн. Улс орнууд үүссэнээр тэдгээрийн хоорондын харилцаа олон талтай болж хөгжсөн бөгөөд түүнийг бэхжүүлэхэд эрх зүйн арга хэрэгслийг идэвхитэй ашиглах шаардлага гарснаар олон улсын харилцааны салбарт ажиллах мэргэшсэн хуульчид бэлтгэгдэх болжээ. Олон улсын хуульч нь олон улсын харилцаанд хууль тогтоомжийг хэрэглэх, хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Эх сурвалж:
Т.Сэнгэдорж. Хуульчийн мэргэжил. 2000 он. Улаанбаатар хот.

_________________
www.suuder.com


Last edited by Colonel on Mar.30.08 2:52 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.05.08 3:22 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.29.05 9:08 pm
Posts: 2127
Location: Pro Music Records
::::-Hugjim-::::

Ene salbart mash ih zuil bna, uuriin meddegee huvaaltsay.

Erembeer ni jagsaav...

-Hugjmiin zohiolch...

Ene bol hugjmiin urlagiin hamgiin deed turul. Uuruur helbel mergejliin urlagiig buteegch, uusgen baiguulagchid mun zalgamjlagchid bolno. Zarim ay zohiogchid uursdiiguu hugjmiin zohiolch gej niited zarlah ni elbeg. Ded tailbar: / ay zohiogch gedeg ni zuvhun duunii ayaar hyazgaarlagdah zohiolch yum/ Odoogiin baidlaar MONGOLD YURDUU 89 JINHENE HUGJMIIN ZOHIOLCH BNA.

-Urlag hugjim sudlaachid /hugjmiin onolch/...

Ene humuus bol soyol urlagiin shuumj, dugnelt mun hugjmiin zohioliin bas urlagiin sudalgaa, negdsen toim gargadag bilee. Uuruur helbel baingiin hyanalt tavij baidag humuus. Mun onoliin bagsh nar hamaarna.

-Udirdaach...

Ene bulegt orchestra hugjmiin udirdaachid hamaarna. Mash undur onoliin medlegtei, buh hugjmiin zemsguudiin talaarh yamar tehnik, tembr, arga bariltai zergiig nyagt medne.

-Hugjimchin...

Ene bol medeej mergejliin hugjimchid... toglogchid, guitsetgegchid gesen ug.

-Duulaach /duuchin/

-Bujigchin

_________________
http://www.m-chords.com/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.08.08 6:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.29.02 6:59 am
Posts: 5620
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Za Earth Science-iin salbaruudaas uuriin sain medeheer zuvhun Geology-iin hesgiin gol salbaruudiig ni copydchihyo. Daraa delgerengui tailbar oruulamz :mrgreen:

Geology
Economic geology
Engineering geology
Environmental geology
Historical geology
Glaciology
Quaternary geology
Planetary geology
Sedimentology
Stratigraphy
Structural geology
Geochemistry
Petrology
Volcanology
Geography, Physical geography
Geomorphology
Geophysics : Geomagnetics, Seismology, Gravimetry
Geochronology
Geodynamics
Hydrogeology
Mineralogy: Crystallography, Gemology

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.10.08 11:13 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 3:10 pm
Posts: 2443
Location: 2 yortontsiin zaag deer.
Minii medeh gazartai holbootoi mergejluud neg iimerhuu
Gazar zohion baiguulagch-injener
gazarzuich
gazriin ediin zasgiin kadastr
Baigal orchnii hyanalt unelgee
UHH-n unelgeechin
hors sudlal
.
.
.
.
geel bdag daa.

_________________
bless my life


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.26.08 2:09 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: May.12.06 12:10 am
Posts: 586
[align=center][font=Comic Sans MS]зиаг би мэддэг мэргэжилийнхээ каталог хиимээр санагдлаа би бичиж болох эсэхээ сайн мэдэхгүй байна гхд
ИРГЭНИЙ БА ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН ИНЖЕНЕР
Барилгын буурь , суурь , материал, барилга барих процесс ба ажлын технологи , бүтээцийн тооцооны онол , үйлдвэрйин менежмент чиглэлээр мэдлэг дадал олж барилгийн үйлдвэрлэл удирдах , зураг төсөл боловсруулах ур чадварыг эзэмшин төгссөн байна.
тус мэргэжилээр төгсөгч нь барилгын үйлдвэрлэлийн салбарт талбайн даамал,мастер, инженер , барилгын захиалагч , зураг төслийн салбарт зураг төслийн инженерээр ажилана.
Магистрийн зэрэгтэй төгсөгч нь барилгын үйлдвэрлэлийг төлөвлөх , удирдан зохин байгуулах , зураг төслийн байгууллагад төслийн ахлах инженер , эрдэм шинжилгээ , хяналтын байгууллагын ажилтан , судлаач инженер , эрдэм шинжилгээний ажилтан , их дээд сургуульд багш , судлаачаар ажиллана.
АРХИТЕКТУР
Иргэний барилгын архитектур хот байгуулалтын архитектур гэсэн 2 мэргэжилтэй.
Архитектур мэргэжлээр бакалаврын зэрэгтэй бол олон нийтийн барилгын болон суурин газрын төлөвлөлтын үндсэн зарчим , хэтийн төлвийг тодорхойлох онол практикийн мэдлэгтэй , баригын архитектур , орон зайн төлөвлөлт боловсруулах , суурин газрын ерөнхий төлөвлөгөө зохиох чадвартай болно.
Тус салбарын төгсөгчид барилгын зураг төслийн байгууллагад архитектур , барилга угсралтын байгуулгад хяналтын архитектур , улсын байгууллагад барилга-архитектур , хот байгуулалтын чиглэлээр тус тус ажил эрхлэх боломжтой.
Магистр зэрэгтэй төгсөгч нь судалгаа шинжилгээ , төлөвлөлт хиих арга зүй эзэмшсэн , мэргэжлийн дагуу гадаад , дотоодын төсөл боловсруулах , их дээд сургуульд багшлах боломжтой
за дараа үргэлжүүлье
[/font]
[/align]


Top
   
PostPosted: Dec.21.08 2:26 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
эрүүл мэндийн салбарыг зарим юм мэдэхгүй хүмүүс дутуу бичжээ
захиргаа
эрүүл мэндийн удирдлагын ажилтан
эрүүл мэндийн менежер
поликлиникийн захирал
эмчилгээ эрхэлсэн захирал

эмч /дотроо маш олон ангиллалтай/
сувилагч
эм зүйч
асрагч
эрүүл мэндийн төслийн хөтөч
гэх мэт эрүүл мэндийн салбарт 123 нэр төрлийн эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байгаа бөгөөд нийт төрийн албан хаагчийн 23 хувийн эзэлдэг юм

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject: hi all
PostPosted: Feb.01.09 12:03 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Feb.01.09 11:46 am
Posts: 322
Location: Tenger
IT-d bol zondoondooshd
uunees durdah ni:
Holboo, Data, suljeee, computer, tegeed l baahan programer (virtual, visual, asm) durdaad baiwal m*ng*r udnaa
netees l haigaad ctrl+c hiidgui yum bol barahguishd.
tegeed minii bodloor MOD-oo admin mtr-teegee yarij baigaa holboo taliin yum hiiwel yaasiin be. asuuh harah yum m*ng*r olonshd
odoo jishee ni gehed VOD.mpeg2-iin 65 suwgiig hodood damijuulah heregtsee baina tegheer 2.65MHz*65 mteer
asuuh medeh yum baahan bainaa

_________________
ЭнхсайханыТөрсайхан
чөөгий


Top
   
PostPosted: May.31.09 4:35 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.10.07 5:59 pm
Posts: 3997
Location: Rock'n Roll~xD
Эдийн засаг

Маркетинг-маркетер
Маркетингээр мэргэшсэн бизнесийн удирдлагын мэргэжилтэн. Ашгийн болон ашгийн бус байгууллагуудад маркетингийн стратегийн төлөвлөлт, бүтээгдэхүүн идэвхижүүлэлт, үнийн бодлого, худалдан авалт, борлуулалтын асуудлыг хариуцан ажиллаж, мэргэжлийн дагуу маркетингийн судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэнэ.

Олон улсын худалдаа
Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, төрийн захиргааны болон төсвийн байгууллагууд, ашгийн бус байгууллагуудын гадаад эдийн засгийн харилцааны асуудлыг зохион байгуулах, гадаад худалдааны үйл ажиллагааг явуулах, олон улсын эдийн засгийн байгууллагуудын болон харилцан тохирогч улс орнуудын эрх зүйн хүрээнд гэрээ хэлэлцээрийг байгуулах, олон улсын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, төлбөр тооцоо, даатгалын үйл ажиллагаа эрхлэх, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, үнийн болон зах зээлийн судалгаа шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж олон улсын фирмийн менежментийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Бизнесийн менежмент
Төрийн болон төрийн бус өмчийн аж ахуй нэгж байгууллага, санхүү, татвар, хяналт, даатгал, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудад удирдлага төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт сургалт судалгааны чиглэлээр ажиллана.

Нягтлан бодогч
Төрийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагууд, санхүү, татвар, хяналт, даатгалын төв орон нутгийн албууд, сургалт эрдэм шинжилгээний байгууллагуудад санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллана.

Банкны менежер
Мөнгөн хөрөнгийг зөв байршуулж банкны өрсөлдөх чадварыг ханган ашигт байдлыг хамгийн боломжтой түвшинд хүргэх мэдлэг арга ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэн. Банкны актив, пассив, зээл, хадгаламж, хүүгийн болоод төлбөр тооцооны удирдлагыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх, санхүүгийн хяналт, шалгалт хийх, сургалт судалгааны ажил хийх зэрэг чиглэлээр ажиллана.

Санхүүч
Санхүүгийн шинжлэх ухааны хүрээнд хөгжлийн бодлогыг тодорхойлогч, санхүүгийн нөөцийг оновчтой удирдаж, амжилтанд хүрэх мэдлэг, ур чадвар эзэмшсэн мэргэжилтэн байна. Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх төсөв төлөвлөгөө зохиох тайлан тэнцэл уншиж судлах, санал дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт шалгалт хийх чиглэлээр төр, бизнесийн салбарт ажиллана.

Үргэлжлэл бий...

_________________
Just do it :headbang:


Top
   
PostPosted: Jun.08.09 3:10 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.10.07 5:59 pm
Posts: 3997
Location: Rock'n Roll~xD
Эдийн засаг /Үргэлжлэл/

Татварын байцаагч
Татварын орлогын хураалт, хяналтыг хуулийн хүрээнд гүйцэтгэж, улмаар Монгол улсын төсвийн орлогыг бүрдүүлэх үүргийг ханган биелүүлэх, мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэргэжилтэн. Татварын мэргэжлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу татвар төлөгчдөд йлчилгээ үзүүлэх, санхүү, татварын тайланг хянаж хүлээж авах, татварын ноогдуулалт төлөлтийг тодорхойлон гүйцэтгэлд хяналт тавих, татварын байгууллага болон татварын асуудлаар санал дүгнэлт боловсруулах чиглэлээр санхүү, татварын салбарт ажиллана.

Даатгалын мэргэжилтэн

Үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэх, хохирлын хэмжээг тодорхойлж, нөхөх арга загварыг урьдчилан тооцоолох мэдлэг, чадварыг эзэмшсэн байна. Даатгалын компанийн санхүүгийн үйл ажиллагаанд менежмент хийх, үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хураамж, нөхөн төлөх хохирлын хэмжээг математик арга, загвараар урьдчилан тооцоолох чиглэлээр даатгалын салбарт ажиллана.

Санхүү мэдээлэл зүйч
Орчин үеийн мэдээллийн хэрэгслээр хэрэглээний өндөр түвшний программын орчинд санхүүгийн тооцоог боловсруулдаг мэргэжилтэн. Санхүүгийн салбарын мэдээллийн бааз байгуулах, түүнийг удирдах, санхүүгийн ажил үйлчилгээний программ хангамж боловсруулах, санхүүгийн мэдээллийн системийг байгуулах, судалж хөгжүүлэх, дүн шинжилгээ хийж удирдах болон эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх зорилгоор бэлтгэгдсэн байна.

Статистикч /товчхон/
Нийгэм, эдийн засгийн амьдарлын янз бүрийн хүрээн дэх үйл ажиллагаануудад статистик, эконометрикийн судалгаа, шинжилгээний аргуудыг ашиглан дүн шинжилгээ хийх, удирдлага төлөвлөлтийн арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна.

Хүн ам зүйч /товчхон/
Хүн амын асуудлыг нийгэм, эдийн засаг, байгаль экологийн асуудлуудтай нягт уялдуулан судалж, асуудал, баримтанд дүн шинжилгээ хийх, хүн амын өсөлт, өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, дүн шинжилгээ хийх, загваруудыг тайлбарлах чадвартай байна.

Эдийн засгийн онолын мэргэжилтэн-Эдийн засагч /Олон улсын эдийн засагчтай адил/
Эдийн засгийн аль ч салбарт ажиллах бүрэн чадвартай байдаг. Улс орны эдийн засагт гарч буй шинэчлэлт, өөрчлөлтөнд дүн шинжилгээ хийх, эдийн засгийн бодлого боловсруулах, их дээд сургуульд багшлах, судалгаа хийх, аль нэг албан байгууллагын эдийн засгийн болдогыг хариуцан ажиллах, шинээр байгуулагдах аж ахуйн нэгжүүдэд төсөл боловсруулж, зардал ашгийг нягтлан удирдаж зохион байгуулах бүрэн чадвартай байна.

_________________
Just do it :headbang:


Top
   
PostPosted: Feb.22.11 11:33 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн

Joined: Oct.22.05 10:51 pm
Posts: 418
Occupational therapist-g mongoloor jugdeg jum be?


Top
   
PostPosted: Nov.05.11 9:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
Engineering management-сайхан тайлбарлаад өгөхгүй биз хүмүүсээ

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Aug.27.12 12:00 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: Aug.26.12 11:33 pm
Posts: 1
Эдийн засаг өөр мэрэгжилүүдээс оруулаад өгөөч эсвэл өөрөө googlees copy paste хийцэн юм уу , зза юу ч гэсэн судалж үзийдаа. :laugh5: :xi: :brows: :laugh5:

_________________
Lo[R]eA+!C ~~ ТэГэЭл БоЛоОоОоО...


Top
   
PostPosted: Dec.09.12 10:19 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Dec.09.12 10:05 pm
Posts: 9
Шинжлэх ухааны салбарт шинээр судлагдах маш олон салбарууд ар араасаа төрж байгаа... :)


Top
   
PostPosted: Dec.09.12 10:58 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2332
Location: Musée du Louvre
teller

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Dec.10.12 12:31 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
яайшка - дотороо тэгээд л олон янз доо.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jan.21.14 6:39 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jan.21.14 4:00 pm
Posts: 67
хуулийн зөвлөх мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгөөч? бас нууц биш бол бэрхшээлтэй, хэцүү зүйл нь юу вэ? Мэдээж ажлын байрны олдоц, цалин нтр нь ямархуу бдаг вэ?


Top
   
PostPosted: Jan.24.14 3:26 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jan.24.14 3:20 pm
Posts: 4
public of administration -solongosoor 행정학 ene mergejliig mongoloor yg yu gej heleh be???/ bas mongold ene mergejliig tugsvul haana ymr alban baiguulagad yamar ajil hiih be??? medeh n delgerengui tailbarlaj ugch tuslaach bayrlalaa


Top
   
PostPosted: Mar.04.14 6:57 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jan.21.14 4:00 pm
Posts: 67
сайн байнуу би энэ жил төгсөөд удахгүй эеш өгөх гэж бн л даа. Тэгээд хуульч мөн эдийн засагч болоход ямар ямар хичээлээр шалгалт өгдийн бол?


Top
   
PostPosted: Apr.23.14 10:09 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.11.06 4:51 pm
Posts: 633
Location: chini bichlegnii deer/door
оффис менежер гэхээрээ юу хийдэг юм бол ?
бас борлуулалтын менежер гэхлээрээ нөгөө супермаркет дотор раци тай яваад бдаг залуучууд биздээ?


Top
   
PostPosted: May.19.15 5:42 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: May.19.15 5:30 pm
Posts: 2
Uul uirhan katalog baival uguuch humuusee ene deer barilga huuli ene teriihiig ih goy bichejee tsagaa zavaa gargaj bgad bichej ugsund bayrllaa. (Uul uurhai hehe)


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 20 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited