#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.21.19 11:04 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 169 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next
Author Message
PostPosted: Jun.17.15 9:13 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1144
Quote:
Монгол ардын дууны цуглуулгыг хоёр дахь удаагаа та бүхэнд дэлгэж байна. Та бүхэн татан авч таалан соёрхоорой.

уг цуглуулга нь бүгд 25.4 GB хэмжээ бүхий нийт 2300 орчим файл, давхардсан тоогоор 2500 орчим ардын дуу, хөөмий, дан хөгжим зэрэг олон төрлийн, угсаатны хувьд төв халх, баруун монгол, тагна-алтайн урианхай, барга, уйгур, буриад гээд өргөн хүрээтэй, бүгдийг нь сонсъё гэвэл ойролцоогоор 6 өдөр 11 цаг 18 минут зөрцуулахаар цуглуулга болно. мөн энэ нь ямар нэгэн мэргэжлийн болон судалгааны хэм хэмжээгүй цэвэр сонирхлын үүднээс цуглуулсан болохыг урьдчилан мэдэгдэе. та бүхнээс цуглуулгыг цааш нь арилжаа наймаа, ашиг хонжоо олох зорилгоор ашиглахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.

цуглуулга их төлөв mp3, flac өргөтгөлтэй үүнээс mp3 80.3% flac 14.4% wma 2.8% байх юм. хэрэв тухайн уран бүтээлчийн цомог буюу дуу нь дээрхийн аль алинаар нь байвал хоёуланг зэрэг агуулсан, нийт файлын 70% орчим нь 192kbps -ээс дээш битрэйт чанартай, нийт дундаж нь 323kbps. мэдээж зарим мэдиа тоглуулагч дээр кодекийн асуудал гарах болохоор миний зүгээс танд foobar2000 тоглуулагчийг санал болгож байна. энгийн хялбар загвартай http://foobar.com/

миний хувьд дотор нь цомог, уран бүтээлчид, чуулга, этник хамтлагууд, морин хуур, бусад гэх мэт байдалтайгаар ялган хавтасласан.

холбоос: https://kat.cr/mobtradsongs-t10800096.html

мэдээж та бүхэн санал гомдолоо харамгүй хайрлахыг хүсье, цуглуулгыг баяжуулах хүслийг чинь дуртайяа хүлээн авна, зохиогчийн эрхтэй холбоотой асуудал байвал мөн энд буюу пм-ээр хандвал нэн даруй арга хэмжээ авахыг хичээнэ.

тайлбар: цуглуулгыг нээлттэй тракер дээр тавьж байгаа болохоор агуулгыг хөндлөнгийн хэрэглэгчдэд хүргэхгүйн үүднээс дотор нь 6 хэсэг image файл болгон хуваасан, уг нь .iso файл үүсгэх гэж байсан нь зарим нь .nrg хадгалагдаж, та бүхэн дурын виртуал CD rom ашиглан нээж үзэж болно.
Сэтгэл гаргаж цуглуулжээ. Сайн санааны үзүүрт шар тос.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Jun.18.15 8:11 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
за татсан хүн байна уу. болж байна уу, өглөөний 9-11 цаг, 18-23 цагийн хооронд л сийдтэй байх байхдаа.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jun.19.15 11:05 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Mar.14.12 1:10 am
Posts: 147
Quote:
за татсан хүн байна уу. болж байна уу, өглөөний 9-11 цаг, 18-23 цагийн хооронд л сийдтэй байх байхдаа.
Татаж байна. Баярлалаа :hi: татаж дуусчаад хэлнээ. хэд хоног татах юм шиг байна.


Top
   
PostPosted: Jun.21.15 2:13 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
энэ морин хуурчдын "Хөхөө Намжил" уралдаан ёстой үзүүштэй сайхан боллоо доо, ялангуяа 4-р шатны тоглолтууд бол бүгд ярих юмгүй ээ. Шинэцог аргагүй сайн байна л даа, гэхдээ орох хэрэггүй байсан юм. яг иймэрхүү масст шууд хүрэхээр нэвтрүүлэг дутаад байсан байж, морин хуурын чуулга, хэдэн хамтлагууд нь филармонид хэчнээн тоглолоо ч манайхан наана нь хошин шог үзээд байсан юм. :хөхрөх:

ер нь манайхан сая хөсөгтөн хамтлаг авъяаслаг азиудад ороод цахим ертөнцөөр нэлээн шуугиад гайгүй сонсогчидтой болсноос урьд нь сонсож мэддэг хүн харьцангүй цөөн байсан байхдаа, ямар сайндаа улаан хипопчин найз утсан дээрээ энэ янзын чи сонсод үз гээд хөсөгтний дуу тавичихсан явж байхав дээ :) ямар ч гэсэн морин хуур айлын хойно өлгөөтэй байдаг, уртын дуу дуулхаар ард нь хөрөөдөөд байдаг гэдгээс илүү ямар ч аязыг дарчих хэмжээний гайхамшигтэй хөгжим гэдгийг мэдээд авсан байхаа залуус маань.

сонин болгоод энд хэдэн видео орууллаа.

Лариса Шаралдаева - Хөөрхөн халиун
www.vk.com/video3132568_169772647

Нарс "Анд хамтлаг" - Rock You Like A Hurricane


Хемелл хамтлаг - My Father, My Hero


Хангай хамтлаг - Орчлон

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jun.27.15 1:11 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.04.12 1:23 pm
Posts: 472
Quote:
Quote:
Монгол ардын дууны цуглуулгыг хоёр дахь удаагаа та бүхэнд дэлгэж байна. Та бүхэн татан авч таалан соёрхоорой.

уг цуглуулга нь бүгд 25.4 GB хэмжээ бүхий нийт 2300 орчим файл, давхардсан тоогоор 2500 орчим ардын дуу, хөөмий, дан хөгжим зэрэг олон төрлийн, угсаатны хувьд төв халх, баруун монгол, тагна-алтайн урианхай, барга, уйгур, буриад гээд өргөн хүрээтэй, бүгдийг нь сонсъё гэвэл ойролцоогоор 6 өдөр 11 цаг 18 минут зөрцуулахаар цуглуулга болно. мөн энэ нь ямар нэгэн мэргэжлийн болон судалгааны хэм хэмжээгүй цэвэр сонирхлын үүднээс цуглуулсан болохыг урьдчилан мэдэгдэе. та бүхнээс цуглуулгыг цааш нь арилжаа наймаа, ашиг хонжоо олох зорилгоор ашиглахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.

цуглуулга их төлөв mp3, flac өргөтгөлтэй үүнээс mp3 80.3% flac 14.4% wma 2.8% байх юм. хэрэв тухайн уран бүтээлчийн цомог буюу дуу нь дээрхийн аль алинаар нь байвал хоёуланг зэрэг агуулсан, нийт файлын 70% орчим нь 192kbps -ээс дээш битрэйт чанартай, нийт дундаж нь 323kbps. мэдээж зарим мэдиа тоглуулагч дээр кодекийн асуудал гарах болохоор миний зүгээс танд foobar2000 тоглуулагчийг санал болгож байна. энгийн хялбар загвартай http://foobar.com/

миний хувьд дотор нь цомог, уран бүтээлчид, чуулга, этник хамтлагууд, морин хуур, бусад гэх мэт байдалтайгаар ялган хавтасласан.

холбоос: https://kat.cr/mobtradsongs-t10800096.html

мэдээж та бүхэн санал гомдолоо харамгүй хайрлахыг хүсье, цуглуулгыг баяжуулах хүслийг чинь дуртайяа хүлээн авна, зохиогчийн эрхтэй холбоотой асуудал байвал мөн энд буюу пм-ээр хандвал нэн даруй арга хэмжээ авахыг хичээнэ.

тайлбар: цуглуулгыг нээлттэй тракер дээр тавьж байгаа болохоор агуулгыг хөндлөнгийн хэрэглэгчдэд хүргэхгүйн үүднээс дотор нь 6 хэсэг image файл болгон хуваасан, уг нь .iso файл үүсгэх гэж байсан нь зарим нь .nrg хадгалагдаж, та бүхэн дурын виртуал CD rom ашиглан нээж үзэж болно.
Сэтгэл гаргаж цуглуулжээ. Сайн санааны үзүүрт шар тос.
tataj ehlej bna bayarlalaa


Top
   
PostPosted: Jun.30.15 6:15 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18523
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Quote:
за татсан хүн байна уу. болж байна уу, өглөөний 9-11 цаг, 18-23 цагийн хооронд л сийдтэй байх байхдаа.
чи ямар нетийн компаний хэрэглэгч вэ?
дотоодын урсгалаар дамжих бол гялс татах байх.
заавал гадныхаар гэвэл мөдгүй юм биш үү?

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.02.15 12:37 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Za skymedia hereglej bgaa, 6mb uhaantai yum, ugnaasaa skymedia gadaad net ursgsl ni 2mb aar hyazgaarlagddag iluu ursgal avah mungugui gesen. Teher upload hurd 500kb aas hetrehgui, nodnin bol topnet hurdnii hyazgaarlaltgui bsan, upload hurd 8mb hurch blaa sh dee. Odoogoor bi gertee baihgui bgaad bna. Tegj bgad sonirhson humuust ni hdd deer huulj ugie duu.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jul.31.15 11:46 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Хулсан ташуур

Сайн ноён хан аймгийн Цэцэн Чин вангийн хошуу эдүгээ Архангай аймгийн хойд Тамир хавиар нутаглаж байсан гүнгийн охин Гүнчидмаа гэгч сайхан хүүхэн байжээ. Гүний гэдэг нь гүн хэргэмтэй хүн байсан гэлцэнэ. Гэхдээ чухам нэрийг нь мэдэхгүй аж. Гүнчидмаа Булганы Яргайтын голоор нутаглаж байсан ядуу ард дуут Дорлиг гэдэг хүнтэй танилцан ханилж суухаар тохиролцсон юм байжээ. Хун дуут Дорлиг нь сайхан дуулдаг учир нутагтаа тийхүү алдаршжээ. Дорлиг бээжинд жин тээж очиход хятад данжаад нар худалдах барааг нь зүгээр авах гэсэн учир пүүсний данжаадтай муудалцаж баригдан хоригдсон гэнэ. Гэвч тэндээс оргож эх нутагтаа бэдэрч явах замдаа “Хулсан ташуур” хэмээх дууг зохион дуулжээ. Нутагтаа ирээд хайрт хүүхэн Гүнчидмаатайгаа уулзах үед “урт хошуутангууд” тамгын газар мэдэгдэж түүнийг бариулжээ. Баригдахын өмнө өөрийн найз нөхөдтэйгөө уулзан авчирсан бэлгээ хайрт хүүхэндээ явуулаад өөрийн байдлыг хэлүүлэв. Гүнчидмаа бэлгийг аваад хэдэн бадаг дуу зохион дуулсан байна. Хун дуут Дорлигийг манж амбанд хүргэхээр үхэр тэргэн дээр хүлээстэй авч явжээ. Тэр үеэр нутгийн хэдэн залуус Гүнчидмаагийн хамт Дорлигийг булаахаар зэвсэглээд хоноглох газрыг нь тосож байв. Гүнчидмаа энэ тухай өндөр уулын оройгоос дуулан мэдэгджээ. Орой болж од мичид гялалзах үеэр хун дуут Дорлигийг нөхөд нь суллан авчээ. Дорлиг Гүнчидмаагийн хамт хошуу алгасан явжээ. Тэр одоогийн Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг дайран гарч Завхан аймгийн нутагт амьдарч байгаад баруун Сүндийн хошуунд таалал болсон гэдэг.

Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хуулилдаг цаазгүй болосой доо хүү минь ээ хө
Хуучин нутаг Яргайтдаа очих юмсан даа яая даа байз

Яргай ташуур нь байгаасай
Янзын нь олоод барих юмсан даа
Ял цаазгүй ч болоосой доо хүү минь ээ хө
Яргайтынхаа голдоо уулзах юмсан даа яая даа байз

Зандан ташуур нь байгаасай
Засаж бариад явах юмсан
Зарга шийтгэлгүй болоосой доо хүү минь ээ хө
Засаг хошуундаа очих юмсан даа яая даа байз

Бургасан ташуур нь байгаасай
Бугуйндаа өлгөөд явах юмсан
Буруутуулдаг хульгүй болоосой доо хүү минь ээ хө
Бусдын нутгын гарах юмсан даа яая даа байз

Уул нь өндөр болов чиг
Урдуур нь гардаг замтай даа
Уугуул нутгийн чамтайгаа хүү минь дээ хө
Учрахын ерөөлийг бодох уу даа яая даа байз

Ус нь гүнзгий болов чиг
Угтаад гардаг гарамтай даа
Ухаан сэргэлэн чамтайгаа хүү минь ээ хө
Уулзан суухыг бодох уу даа яая даа байз

Далай өргөн болов чиг
Даваад гардаг ч болдог юм даа
Дассан хонгор хүү минь дээ хө
Давааныхаа адагтаа уулзах юмсан даа яая даа байз.

гэж дуулсаар нутагтаа ирээд хайрт хүүхэн Гүнчидмаатайгаа уулзах үеэр хошууны урт хушуутнууд түүнийг тамгын газарт мэдэгдэж бариулжээ. Баригдахын өмнө өөрийн найз нөхөдтэйгээ уулзаж авчирсан бэлгээ хайрт хүүхэндээ явуулаад өөрийн байдлыг хэлүүлэв.

Гүнчидмаа:

Улаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Улаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Уруулдаа түрхдэг будагтай яамай даа

Хар цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Хар цааасыг задалбал даа хүү минь ээ хө
Ханцуйгаа эмждэг эмжээртэй дээ хүү минь ээ хө

Цагаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Цагаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Царайндаа түрхдэг энгэсэгтэй яамай даа

Хөх цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Хөх цаасыг задалбал хүү минь дээ хө
Хөмсгөндөө түрхдэг будагтай даа хүү минь дээ хө

Ягаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Ягаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Ярих захиа тодхон доо яамай даа

Эрээн цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Эрээн цаасыг задалбал даа хүү минь ээ хө
Энгэртээ зүүдэг зайдантай даа яамай даа

гэж дуулж байхад нь хун длуут Дорлиогийг хятад амбанд хүргэхээр үхэр тэргэн хүлээд авч явжээ. Тэр үеэр нутгийн хэдэн залуус Гүнчидмаагийн хамт Дорлигийг булаахаар зэвсэглээд хоноглох газрыг нь тосож байв. Гүнчидмаа энэ тухай өндөр уулын оройгоос дуулан мэдэгджээ.

Барьсан ташуур нь байхгүй чиг
Бачимдаж битгий сандраарай
Багын дассан нутагтаа хүү минь ээ хө
Барааг нь харна даа хөөрхий дээ

Хулсан ташуур нь байхгүй чиг
Хуйсагнаж битгий сандраарай
Хувьтай төрсөн чамтайгаа хүү минь ээ хө
Хуучин нутагтаа уулзана даа гайгүй дээ

Яргай ташуур нь байхгүй чиг
Яриа хөөрөөтэй яваарай
Янаглан дассан нутагтаа хүү минь ээ хө
Яасхийгээд ч уулзана шүү яамай даа

Зандан ташуур нь байхгүй чиг
Зангаа битгий хувиргаарай
Заяны амраг чамтайгаа хүү минь ээ хө
Заасан газартаа л уулзана даа үр минь ээ хө

Бургасан ташуур нь байхгүй чиг
Буруу зөрүүгүй яваарай даа
Буусан газраас чамайгаа хүү минь ээ хө
Бултуулж авна даа хүү минь ээ хө гэж дуулахад хун дуут Дорлиг хариуд нь:

Уул уул нь өндөр чиг
Угтаад урааддаг замтай даа
Ухаан сэргэлэн чамтайгаа хүү минь ээ хө
Уулзан суухыг бодъё доо хөөрхий дөө

Үүл үүлийн дундаас
Үрлэн мөндөр шаагина даа
Үнэн хайртай чамтайгаа хүүү минь дээ хө
Өөрийн нутагтаа уулзана даа хөөрхий дөө

Амраг хонгор чамтайгаа
Алиалан сайхан жаргах уу даа
Алс нутгийн дамжаад хүү минь дээ хө
Амбаны ялнаас мултархуу даа хүү минь дээ хө

Хонгор хайртай чамтайгаа
Хоосон бйсан ч хамаагүй дээ
Хошуу алгасан амьдарчээ хүү минь дээ хө
Хоног өнгөрүүлж явах уудаа үр минь ээ хө

Нуумал хэргээс мултраад аа
Нутаг алгасан явахуу даа
Нууцалсан амраг чамтайгаа би чинь ээ хө
Нуулгүй сайхан жаргахуу даа үр минь ээ хө гэж дуулахад

Гүнчидмаа:

Онон уулыг цантуулсан
Омогт хүйтний эрчээ хө
Олон бүгдийг зовоосон
Олиг муутай хуулиа яая даа байз

Навчтай модыг шарлуулсан
Намрын хүйтэн салхиу даа
Насан туршид зовоосон хүү минь ээ хө
Нанчид архин хуулиа яая даа байз гэж дуулахад Дорлиг:

Гүнчүү дээлтэй Гүнжидмаа минь ээ хө
Гүнийхээ нутгаас гарлаадаа хө
Гүний хошууний чамтайгаа хүү минь ээ хө
Гүндүүгүй сайхан амьдрах уу даа хөөрхий еэ хө

Сар өдрийг товчилсоор
Саахалтын хошуунд амьдрахуу даа
Санааны амраг чамтайгаа хүү минь ээ хө
Сайхан жаргахыг бодохуу даа үр минь ээ хө гэж дуулжээ.

Орой бол од мичид гялалзах үеэр хун дуут Дорлигийг нөхөд нь суллан авчээ. Дорлиг Гүнчидмаагийн хамт хошуу алгасан явахдаа:

Хөхрөн байгаа хөндийг ээ
Хөнтрүүлэн давхиад туулахуу даа
Хүний бяцхан чамтайгаа хүү минь ээ хө
Хүсэл жаргалыг эдлэхүү дээ яамай даа

Ногоорон байгаа уулыгаа
Намилзуулан давхиад туулахуу даа
Нутгын хайртай чамтайгаа хүү минь ээ хө
Насан туршдаа жаргахуу даа яамай даа

Эргэлдэн байгаа талыгаа
Эвхрүүлэн давхиад туулах уу даа
Энхрий хайртай чамтайгаа хүү минь дээ хө
Эгнэгт үүрд жаргахуу даа яамай даа.

Гэж дуулсаар одоогийн Өвөрхангай, Архангай аймрийн нутгийг дайран гарч Завхан аймгийн нутагт очин амьдарч байгаад баруун Сүндийн хошуунд таалал болсон гэдэг.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны морин хуурч Чи Булагийн Morin h**r: The Folk Music Traditions 2 - Inner Mongolia (China) [1991] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/download/xt1q1 ... MMI004.mp3

Тэнгэр аялгуу хамтлагийн хөгжимчин, СТА Н.Жүрмэддоржийн Мартагдсан аялгуу[2005] дан хөгжмийн цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/download/fjw8b ... MMI005.mp3

Хөгжимчин Ж.Урантөгсийн Mongolian Songs & Pieces for Zither Yataga [2001] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/download/mr6zc ... MSS052.mp3

Хулсан ташуур

Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хуулилдаг цаазгүй болосой доо хүү минь ээ хө
Хуучин нутаг Яргайтдаа очих юмсан даа яая даа байз

Яргай ташуур нь байгаасай
Янзын нь олоод барих юмсан даа
Ял цаазгүй ч болоосой доо хүү минь ээ хө
Яргайтынхаа голдоо уулзах юмсан даа яая даа байз

Гүнчүү дээлтэй Гүнжидмаа минь ээ хө
Гүнгийн хатанд цанхаатай даа хө
Гүнгийн эхнэр болсноос хойш хүү минь дээ хө
Гөлөрхийн өвчтэй болвуу даа яая даа байз

Цагаан цаасанд баглаатай
Бэлгийг чамдаа илгээлээ дээ хө
Цагаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Царайндаа түрхдэг энгэсэгтэй яамай даа

Улаан цаасанд боодолтой
Бэлгийг чамдаа илгээлээ дээ хө
Улаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Уруулын энгэсэг бйагаа даа яая даа байз

хуучин нутаг яруудаа очих юмсандаа яая даа байз

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Aug.01.15 12:04 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by ss7 on Aug.01.15 10:28 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.01.15 12:20 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
Ss7 баярлалаа,


Top
   
PostPosted: Aug.02.15 12:14 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Гарын арван хуруу

Энэ дууны үүх түүх үүсэл гарлыг сонсвол яах аргагүй Үзэмчин нутаг, тэр дундаа Дүүрэн-Заан бөхтэй холбоотой билээ. ӨМӨЗО-ны түүхч, занүйл судлаач Н.Бөххад, дуучин Отгонбаатар нарын эмхтгэн хэвлүүлсэн «Үзэмчин ардын домогт дуу» номонд дурдсанаар Дүүрэн-Зааны гэргий Зулцэцэг гэх бүсгүй Дүүрэн-Заанд зориулан зохиож дуулсан юм байна. Зулцэцэг нь Хөлөнбуйр аймгийн Барга хошууны мянган цагаан адуут Хунгар баяны охин аж. Тэр нэгэн жил Барга хошуунд их зуд болж Үзэмчин хошуунд нүүдэллэн ирэх үед Зулцэцэг Дүүрэн-Заантай танилцаж, тэд хайр сэтгэлтэй болжээ. Нутагтаа буцсан хойно Зулцэцэг бүсгүй Дүүрэн зааныг дурсан санагалзаж ийн дуулжээ.

Гарын арван хуруу нь
Гажаа нь үгүй шулуун даа
Гартаа хийсэн бөгж нь
Хольцоо нь үгүй шижир дээ
Хар өнгийн хоргойгоор нь
Ханцуйгаа юундаа чимэв дээ
Харийн хошууны чамдаа
Хайраа юундаа өгөв дөө
Эрээн өнгийн торгоор нь
Энгэрээр юундаа чимэв дээ
Энгийн хошууны чамдаа
Ингэтлээ юундаа даслаа даа... гэж дуулсан юм гэдэг.

Учир нь Дүүрэн-Заан ханцуйг нь хар торгоор эмжсэн, энгэрийг нь эрээн хоргойгоор чимсэн дээл өмсдөг байжээ. Тиймээс Зулцэцэг дуундаа ингэж оруулж өгчээ. Дүүрэн зааны уул нэр нь Дүүрэндэлгэр, үзэмчин хошууны шар тайж Донровын ууган хүү байсан агаад Донров тайж бэр буулгахаар хүүгээ дагуулан Баргын нутагт очиход хүүхний тал хүргэний хүчийг сорино хэмээн эр хонины хүзүүний махыг дутуу чанаж авчруулаад, хутга хэрэглэлгүй гараар нугал хэмээхүйд Дүүрэн-Заан тэр дор нь бүгдийг ёсоор гүйцэтгэж үе үеэр нугалаад, сэтгэлийн зул болсон Зулцэцэг бүсгүйгээ гэрийгээ болгож авсан юм гэдэг.

Дүүрэн заан бол нутаг усандаа ихэд алдартай бөх хүн байсан агаад түүнтэй холбогдолтой домог яриа, дуу арвин байдаг ажээ, дараа удаад Дүүрэн зааны тухай дууг оруулна.

Язгуур урлагын Тэнгэр аялгуу хамтлагийн Тэнгэр аялгуу [2000] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/download/j28it ... MSS053.mp3

АЖ, Хөдөлмөрийн баатар уртын дууч Намжилын Норовбанзад гуайн The Sun Over The Placed World [released 2009] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/download/4h5q3 ... MSS054.mp3

МУГЖ С.Эрдэнэцэцэг Монгол тулгатны зуун дуу төсөлд


Гарын арван хуруу

Гарын арван хуруу нь
Гажаа нь үгүй шулуун даа
Гартаа хийсэн бөгж нь
Хольцоо нь үгүй шижир дээ

Хар өнгийн хоргойгоор нь
Ханцуйгаа юундаа чимэв дээ
Харийн хошууны чамдаа
Хайраа юундаа өгөв дөө

Эрээн өнгийн торгоор нь
Энгэрээр юундаа чимэв дээ
Энгийн хошууны чамдаа
Ингэтлээ юундаа даслаа даа

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Aug.08.15 12:06 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Quote:
Сайхан сэдэв байна, ss7-доо баярлалаа!

ss7 цуглуулганд чинь байгаа юм байна. "Гандий мод" дууны талаар бичиж болох уу.
Үгийг нь хайхаар хэд хэдэн янз олдоод байх юм.
Гандий мод

Сая санамсаргүй энэ видеог олж үзээд, үнэхээр таалагдлаа. Дуулсан хүн нь Баянхонгор аймгийн малчин Цэвээн гэж хүн. Харин энэ бичлэгийг хийсэн хүн нь Dimitri Staszewski гэдэг продюсер, http://itsdimitri.com/ энэ блогоор нь орж үзээрэй.

Ер нь ардын дуунууд олон хувилбартай, олон янзаар дуулагддаг. үеэс үед газраас газарт тархан дуулагдахдаа тухайн үеийнхээ нийгэм сэтгэлзүйн онцлог, ахуй соёл, зан заншлын онцлогийг шингээж байдаг болов уу. чухамдаа ардын дууны мөн чанар нь энэ л байх.

Уулнаасаа өндөр улиас ургадаггүй, учирснаас нь илүү амраг байдаггүй гэж гэр бүлийн тухай монгол уламжлалыг бүрнээ илтгэх ажээ. барууны соёлд хайртай бол гэрлэ гэдэг бол дорнын соёлд гэрлэсэн бол хайрла гэдэг. Ийм ч учраас эртнээс нааш монгол ёсонд үр хүүхдийг ураг барилдуулахдаа, сүй тавихдаа удам судрыг нарийн үздэг байж.

https://vimeo.com/63987710

Нидерландын Пан рекордсын Ethnic series Tsagaan sar - Traditional and Popular Music From Mongolia [1992] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/download/rq6hc ... MSS055.mp3

Гандий мод

Гандий юу модондоо
Галуу нь эргэнээ хө
Газрын маань холоосоо
Хүү маань ирнэ ээ хө

Тоорой юу модондоо
Тогоруу эргэнээ хө
Тоосны маань үзүүрээс
Хүү маань ирнэ ээ хө

Самартай юу модондоо
Шаазгай шагширна даа хө
Санааны маань үзүүрээсээ
Хүү маань ирнэ ээ хө

Хаднаас нь өндөр
Хайлаас ургадаггүй яа хө
Ханилснаас нь илүү амраг байдаггүй еэ хө

Уулнаасаа өндөр
Улиас ургадаггүй яа хө
Учирснаас нь илүү амраг байдаггүй еэ хө

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by ss7 on Aug.08.15 12:11 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.08.15 12:07 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Дүүрэн заан

Үзэмчин нутаг бөхөөрөө алдартай. Хүү төрвөл бөх төрлөө хэмээн эрүү өвдгийг нь барьж үзэж, шинжиж сонжиж сүйд болно. Найр наадам болоход барилдахгүй эр хүн гэж ховор. Үе дамжин ирсэн домогт бөх олонтой, түүгээрээ ч их бахархдаг юм билээ.

Дүүрэн-Заан бол баруун үзэмчин хошууны Олгой голын хойд дээгүүр Эрдэнэ овоо, Бүлээн хөндийгөөр нутагладаг Тайж нар сумын уугуул хүн. Тэрээр шар тайж хэмээгдэх Донровын гэрт 1850 онд мэндэлжээ. Багын нэр нь Дүүрэндэлгэр бөлгөө.

Дүүрэн-Зааны эцэг шар тайж Донров бас нэгэн үеийн нэр цуутай бөх байсан гэдэг. Тэрээр хоёр хөвүүнтэй бөгөөд ихийг нь Дүүрэндэлгэр, багыг нь Тангад хэмээнэ.

Дүүрэндэлгэр хорь хүрч эр бие жагсаж ирэхийн үесд хол ойрын олон найр наадамд удаа дараалан тэргүүлж, арслан бар шиг догшин хүчит бөхчүүдийг өвдөг шороодуулж, заан гэдэг цол хүртжээ. Тэр цагаас хойш Дүүрэндэлгэр нэр нь Дүүрэн-Заан болсон гэдэг.

«Дүүрэн-Заан » дуу 1880-аад онд Барга хошуунд зохиогджээ. Яахаараа үзэмчин бөхийн тухай дуу Баргад зохиогддог билээ гэж гайхах хүн байдаг гэсэн. Тэр үед Хорчины засагт вангийн ордон буюу одоогийн Улаан хот хошуунд их найр наадам болж, энэ найр дээр үзэмчин чин вангийн бөх Дүүрэн- Заан түрүүлжээ.

Хорчины ноён хутагт гэгээний бөх алдарт Маасан цоохор энэ наадам дээр бас барилдсан гэдэг. Тэр найр наадмын үеэр Аав ламын хийдийн ерөөл авах хурал давхцаж, Маасан цоохор уг хийдийн цогчин унзад болох тул барилдаж завдахгүй байж гэнэ. Үүнийг мэдсэн засагт ван Маасан цоохорыг хүлээж найраа хэдэн хоногоор хойшлуулж байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэр наадам дээр Дүүрэн-Заан түрүүлж, Маасан цоохор үзүүрлэхэд, Засагт вангийн найр дээр очсон үзэмчингүүд баярлаж хөөрөхдөө «Дүүрэн-Заан » хэмээх энэ дууг зохион дуулсан гэдэг. Учир нь тэр үед үзэмчинд их цас зуд болж, нэг хэсэг үзэмчингүүд нутаг бэлчээрийн сэрмүүнийг хөөж Хорчин аймгийн Түшээт вангийн хошуунд очиж өвөлжсөн боловч зарим нь нутагтаа эргэж очилгүй тэндээ суурьшсан юм байжээ. Тэдгээр үзэмчингүүд Засагт хошууны их найр дээр өөрийн нутгийн бөх Дүүрэн-Заан хэдэн өдрийн турш арслан бар шиг сүр жавхлантай барилдахыг хараад уусан ус, унасан газар шороогоо санан дурсахын эрхээр нутгийн бөхөө бахархан дуулсан түүхтэй юм байна. Тэр цагаас хойш «Дүүрэн-Заан » гэх дуу газар сайгүй дуулагдаж, өргөн олноо түгэн дэлгэрчээ.

эх сурвалж: http://mongol.cri.cn/343/2009/09/16/43s135034.htm

Язгуур урлагийн "Эгшиглэн" |www.egschiglen.de| хамтлагийн Gereg [2007] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/download/vebte ... MSS056.mp3

Дүүрэн заан

Үдшээр гардаггүй цолмон од нь
Үүрийн эртээр гялалзаад байна
Үзэмчин хошууны Дүүрэн заан
Үзэгдэхийн бараанаас гялалзаад байна

Арван лангийн алтан зодог нь
Арын нь дагаад гялалзаад байна
Алсын хошууны Дүүрэн заан
Ачин шүүрэн хаялаад байна

Хорин лангийн хоргой тоохуу нь
Хормойвчны доогуур нь мяралзаад байна
Холын хошууны Дүүрэн заан
Хумин шүүрэн хаялаад байна

Нарны дор нарсан мод
Навчий нь тоолбол наян түм
Насан бага Дүүрэн зааны
Насны хэмжээ арван наймаа хө

Сарны дор зандан мод
Салаагий нь тоолвол наян түм
Сайхан төрсөн Дүүрэн зааны
Насны хэмжээ арван найм аа хө

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Sep.10.15 10:25 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Oct.12.07 9:19 pm
Posts: 52
Quote:
Quote:
Quote:
Монгол ардын дууны цуглуулгыг хоёр дахь удаагаа та бүхэнд дэлгэж байна. Та бүхэн татан авч таалан соёрхоорой.

уг цуглуулга нь бүгд 25.4 GB хэмжээ бүхий нийт 2300 орчим файл, давхардсан тоогоор 2500 орчим ардын дуу, хөөмий, дан хөгжим зэрэг олон төрлийн, угсаатны хувьд төв халх, баруун монгол, тагна-алтайн урианхай, барга, уйгур, буриад гээд өргөн хүрээтэй, бүгдийг нь сонсъё гэвэл ойролцоогоор 6 өдөр 11 цаг 18 минут зөрцуулахаар цуглуулга болно. мөн энэ нь ямар нэгэн мэргэжлийн болон судалгааны хэм хэмжээгүй цэвэр сонирхлын үүднээс цуглуулсан болохыг урьдчилан мэдэгдэе. та бүхнээс цуглуулгыг цааш нь арилжаа наймаа, ашиг хонжоо олох зорилгоор ашиглахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.

цуглуулга их төлөв mp3, flac өргөтгөлтэй үүнээс mp3 80.3% flac 14.4% wma 2.8% байх юм. хэрэв тухайн уран бүтээлчийн цомог буюу дуу нь дээрхийн аль алинаар нь байвал хоёуланг зэрэг агуулсан, нийт файлын 70% орчим нь 192kbps -ээс дээш битрэйт чанартай, нийт дундаж нь 323kbps. мэдээж зарим мэдиа тоглуулагч дээр кодекийн асуудал гарах болохоор миний зүгээс танд foobar2000 тоглуулагчийг санал болгож байна. энгийн хялбар загвартай http://foobar.com/

миний хувьд дотор нь цомог, уран бүтээлчид, чуулга, этник хамтлагууд, морин хуур, бусад гэх мэт байдалтайгаар ялган хавтасласан.

холбоос: https://kat.cr/mobtradsongs-t10800096.html

мэдээж та бүхэн санал гомдолоо харамгүй хайрлахыг хүсье, цуглуулгыг баяжуулах хүслийг чинь дуртайяа хүлээн авна, зохиогчийн эрхтэй холбоотой асуудал байвал мөн энд буюу пм-ээр хандвал нэн даруй арга хэмжээ авахыг хичээнэ.

тайлбар: цуглуулгыг нээлттэй тракер дээр тавьж байгаа болохоор агуулгыг хөндлөнгийн хэрэглэгчдэд хүргэхгүйн үүднээс дотор нь 6 хэсэг image файл болгон хуваасан, уг нь .iso файл үүсгэх гэж байсан нь зарим нь .nrg хадгалагдаж, та бүхэн дурын виртуал CD rom ашиглан нээж үзэж болно.
Сэтгэл гаргаж цуглуулжээ. Сайн санааны үзүүрт шар тос.
tataj ehlej bna bayarlalaa
Alivee tatsan hun bnuu, seed hii l dee.


Top
   
PostPosted: Sep.10.15 11:08 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Sain bna uu. tataj duussan hun baihgui ee. Minii computer ch asahgui baigaa, bi uuruu udaan hugatsaagaar huduu yabchihaad bna l daa. tun ih sonirhoj baival holboo barij bgaad namaig hot oroh uyed zuubriin hardan deer avj bolno.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Oct.18.15 10:18 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Oct.18.15 9:55 pm
Posts: 1
Quote:
Quote:
Quote:
Монгол ардын дууны цуглуулгыг хоёр дахь удаагаа та бүхэнд дэлгэж байна. Та бүхэн татан авч таалан соёрхоорой.

уг цуглуулга нь бүгд 25.4 GB хэмжээ бүхий нийт 2300 орчим файл, давхардсан тоогоор 2500 орчим ардын дуу, хөөмий, дан хөгжим зэрэг олон төрлийн, угсаатны хувьд төв халх, баруун монгол, тагна-алтайн урианхай, барга, уйгур, буриад гээд өргөн хүрээтэй, бүгдийг нь сонсъё гэвэл ойролцоогоор 6 өдөр 11 цаг 18 минут зөрцуулахаар цуглуулга болно. мөн энэ нь ямар нэгэн мэргэжлийн болон судалгааны хэм хэмжээгүй цэвэр сонирхлын үүднээс цуглуулсан болохыг урьдчилан мэдэгдэе. та бүхнээс цуглуулгыг цааш нь арилжаа наймаа, ашиг хонжоо олох зорилгоор ашиглахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.

цуглуулга их төлөв mp3, flac өргөтгөлтэй үүнээс mp3 80.3% flac 14.4% wma 2.8% байх юм. хэрэв тухайн уран бүтээлчийн цомог буюу дуу нь дээрхийн аль алинаар нь байвал хоёуланг зэрэг агуулсан, нийт файлын 70% орчим нь 192kbps -ээс дээш битрэйт чанартай, нийт дундаж нь 323kbps. мэдээж зарим мэдиа тоглуулагч дээр кодекийн асуудал гарах болохоор миний зүгээс танд foobar2000 тоглуулагчийг санал болгож байна. энгийн хялбар загвартай http://foobar.com/

миний хувьд дотор нь цомог, уран бүтээлчид, чуулга, этник хамтлагууд, морин хуур, бусад гэх мэт байдалтайгаар ялган хавтасласан.

холбоос: https://kat.cr/mobtradsongs-t10800096.html

мэдээж та бүхэн санал гомдолоо харамгүй хайрлахыг хүсье, цуглуулгыг баяжуулах хүслийг чинь дуртайяа хүлээн авна, зохиогчийн эрхтэй холбоотой асуудал байвал мөн энд буюу пм-ээр хандвал нэн даруй арга хэмжээ авахыг хичээнэ.

тайлбар: цуглуулгыг нээлттэй тракер дээр тавьж байгаа болохоор агуулгыг хөндлөнгийн хэрэглэгчдэд хүргэхгүйн үүднээс дотор нь 6 хэсэг image файл болгон хуваасан, уг нь .iso файл үүсгэх гэж байсан нь зарим нь .nrg хадгалагдаж, та бүхэн дурын виртуал CD rom ашиглан нээж үзэж болно.
Сэтгэл гаргаж цуглуулжээ. Сайн санааны үзүүрт шар тос.
tataj ehlej bna bayarlalaa


Top
   
PostPosted: Oct.19.15 10:02 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Хазаарайм ханхинатар

Буриад ардын дуу

ОХУ-ын БН Буриад улсын "Бадма-Ханда" хамтлагийн Амар мэндэ [2004] цомогт орсон хувилбар.
http://www.mediafire.com/download/x8vn2 ... MSS057.mp3

Хазаарайм ханхинатар

Хазаарайм ханхинатар шэлэгэлэнхэй
Хазагар боронуудай аляаниинь бэ
Ханилаадш хэбэртэй миһэлзэнхэй
Хариин гурбанай аляаниинь бэ

Эмээлээм ханхинатар шэлэгэлэнхэй
Эмниг боронуудай аляаниинь бэ
Эелээдш хэбэртэй миһэлзэнхэй
Эсэгын гурбанай аляаниинь бэ

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Apr.24.16 6:06 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Котуш

Халимаг ардын дуу
За ийм нэгэн дууг чадлаар Монголчлон буулгав, юу ч гэж халимагаар нь уншаад ойлгох эсэхээ үзнэ үү.


Котуш

Үгнь болн айснь олн — әмтнә

Шигдәч эрәтә
Шин сиитцн бүшмүднь
Шилв-шииринь ораҗ
Генуләд бәәнә
Шинәс төлҗәсн
Аакинә Котуш
Шиврлг, хувцндан
Шилтн дурлад бәәнә

Хара улан Аакин Котуш
Харhа хашан hатцас
Хатхлдад бәәнә
Харhа хашан hатцас
Хатхлдад бәәхнь
Хәәмнь, Балдр, наар!
Хатхлдад бәәнә

Сайг саарл
Мөринә гидгнь
Сана-седкл дахсн
Сайг саарл мөрн
Сәәнлә залу
Аринчн Балдр
Садын шууган
Уга болад
Генуләд бәәнә

Февралин сарин
Хөрн хойртнь
Ху салькн кевтәл
Хурлзад бәәнәлә
Хү салькн кевтәл
Хурлзад бәәхнь,
Хүрмин зәңгинь соңсчкад
Хурлзад бәәнә

Харhаhар кесн гинә
Домбрнь гинә
Харhа базин үүднд
Куңкнәд бәәнә
Хара улан
Аакинә Котуш
Харhа базин үүднәс
Дахад hарад бәәнә

Гедгр гинә иштә
Домбрнь гинә
Герин тал дунднь
Куңкнәд бәәнә
Генән баh
Аакинә Котуш
Гергн болнав гиhәд
Гейүрәд бәәдмб

Ахшаснь ирсн автобус машинь
Ар гинә ууцарн цухрад зогсад бәәдмб
Ар гинә ууцарн цухрад зогсад бәәхнь
Аакин күүкн Котушан авад hарад бәәнә

халх аялганаа буулгавал

Эрээн хээтэй
Шинэ даавуун бишмүднь
Шилбэ шийрий нь ороож
Гээд байна аа
Шинээс төлжсөн
Аакин хүүхэн Котуш
Шиврлэг, цэгдэг, хувцасдаан
Шимтэн дурлаад байна

Хар улаан Аакин Котуш
Нарсан хашаан цаанаас
Айлгүйтээд байна
Нарсан хашаан цаанаас
Айлгүйтээд байх нь
Балдр минь, нааш ир!
Айлгүйтээд байна

Бөхөн саарал
Морь гэдэг нь
Санаа сэтгэл дагасан
Бөхөн саарал морин
Сайн залуу
Аринчн Балдр
Цэцэрлэгийн шуугиан
Үгүй болоод
Гээд байна

Хоёрдугаар сарын
Хорин хоёронд нь
Хуй салхин сэвэлзээд
Хулраад байна л
Хуй салхин сэвэлзээд
Хуйлраад байхнаа
Хуримын мэдээг нь сонсчихоод
Эргэлдээд байна аа

Харгайгаар хийсэн гэнээ
Товшуур гэнэ
Нарсан хоршоон үүдэнд нь
Хүнгэнээд байна
Хар улаан
Аакин котуш
Нарсан хоршоон үүднээс
Дагад гараад байна

Гэдгэр иштэй
Товшуур гэнэ
Гэрийн тал дунд
Хүнгэнээд байна
Гэнэн бага
Аакин Котуш
Гэргий болно гэхэд
Гиюүрэд байна

Ахшас ирсэн автобус машин нь
Ар гэнэ ууцаар нь чихраад байна
Ар гэнэ ууцаар нь чахраад зогсоод байх нь
Аакин хүүхэн Котушан аваад гараад байна

Image

Аак - Нагац талын төрлийн хүн
Бүшмүд - Халимаг эмэгтэйн ууж өмсгөл
Шиврлг - Халимаг эмэгтэйн үсний уут гоёл боловч одоо хэрэглэх нь малгайнаас унжуулан хэрэглэнэ
Аринчн - Утга нь хөдөөний залуу гэх юмуу?
Ахшас - Волгоград хот
Хар-Улаан - Энэ нь манайхаар бол бор хүүхэн гэж буулгамаар юм, царай бараан боловч хацар сэлт нь улаа бутарч харагдахыг хэлэв

Дуулж байх нь Халимаг орны гавъяат жүжигчин Гиляна Бембеева
http://www.mediafire.com/download/k7fp9 ... MSS058.mp3

Аакин күүкн Котуш

Шигдәч әрәтә сиитц гинә бүшмүднъ, | Эрээн хээтэй даавуу гэнэ бишмуд нь
Шилв, шуух, шаһаһинь ораҗелө генүлнә | Шилбэ шуух шагайгий нь ороогоод байна аа
Шинхән ирсн Аакин күүкн Котуш | Шинэхэн ирсэн Аакин хүүхэн Котуш
Шиврлг, цегдгтән, шилтң дурлад бәәнә | Шивэрлэг цэгдэгтээн шимтэн дурлаад байна аа

Харһа хальсн домбрнь гинәлә, | Хар хальсан товшуур гэнэ л
Харһа баазин үүднднь күңкнәд бәәнө | Нарсан хоршоон үүдэнд хангинаад байна
Хар-улан Аакин күүкн Котуш | Хар-улаан Аакин хүүхэн Котуш
Харһа баазин үүднднь харһад күүндәд бәәнә | Нарсан хоршоон үүдэнд харгаад хүүндээд байна аа

Хөн нүдтә Аакин күүкн Котуш, | Хонин нүдтэй Аакин хүүхэн Котуш
Хү-салькн кевтәһәр хурлдад бәәнә. | Хуй салхин хэвтэйгээр хурлдаад байна
Долан часин алднднь, алднднь, | Долоон цагийн алдад нь алдад нь
Аакин күүкн Котушиһән, авад һарад бәәнә | Аакин хүүхэн Котушаан аваад гараад байна аа

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Apr.24.16 6:40 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Тохойн өндөр мод

Хөхнуурын Дээд Монгол ардын дуу,
энэ "зэкээ" гэх нь нутгийн аялга, манайхаар бол "зээ хөө"

БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Хангай" хамтлагийн Baifang (Очоод золгоно доо) [2014] цомогт орсон хувилбар.
http://www.mediafire.com/download/o08ty ... SS059.flac

Тохойн өндөр мод

Зэкээ
Тохойн өндөр модондоо
Тогос шувуу донгодноо
Дунд голын өвс
Дөрөө шүргэм халиурнаа

Зэкээ
Арын шилдээ гарахад
Алаг шаазгай шагширнаа
Амраг чамайгаа санахад
Алсын газраас дуулаад байна

Зэкээ
Хойд манх дээр гарахад
Холын хөдөө жирэлзээд байна
Хонгор чамайгаа санахад
Хоногийн газраас дуулаад байна

Зэкээ
Зүүн мөрөн дээр гарахад
Зүйлийн цэцэг дэлгэрнээ
Зүрхний чамайгаа бодоход
Зүүдэн дундаа дуулаад байна

Зэкээ
Баруун хөтөл дээр гарахад
Баянгол цэлэлзээд байна
Багын чамайгаа санахад
Бараан газраас дуулаад байна

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Apr.25.16 2:50 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2032
Location: Nothins that bad if it feels good
Mongol tulgatnii 100 duug tataj avsan goy shuu haayaa sonsoh
mark

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.26.16 3:00 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4817
Location: www.maf.mn
Quote:
Mongol tulgatnii 100 duug tataj avsan goy shuu haayaa sonsoh
mark
ter dund bol quizda ntr bol hudlaa shde

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Top
   
PostPosted: Apr.27.16 12:49 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
suuliin uied ardiin duunuud ih taalagdaad bgaa. nutag nutgiin ontslogoor ni hiisen sudalgaa bdag l bh daa. neg olj unshih yumsan.


Top
   
PostPosted: Jun.02.16 9:30 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Oct.09.11 6:44 pm
Posts: 38
Location: Чиний байгаа тэр л газарт
ss7 зөөврийн хардан дээрээ авья аа

_________________
ӨӨРТӨӨ САНУУЛНА...


Top
   
PostPosted: Sep.15.16 1:03 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Амдыы барып

Тува ардын дуу, хайртаа санасан гуниг харууслын дуу
мөн чадлаар эдүгээ цагийн монгол хэлнээ булгавал дараах байдлаар

Амдыы барып

Амды барып хонган чери
Агылыг бе? Сигенниг бе?
Амырактың баар чери
Ырак чер бе? Чоок чер бе?

Көжүп барып хонган чери
Көгүлүг бе? Сигенниг бе?
Хөөкүйнүң баар чери
Ырак чер бе? Чоок чер бе?

Хөлчүң карам барган чери
Ырак чер бе? Чоок чер бе?
Көжүп барып хонган чери
Көденниг бе? Сигенниг бе?

Амыраамның барган чери
Ырак чер бе? Чоок чер бе?
Аалы барып хонган чери
Агылыг бе? Каңгылыг бе?

Кара чокта, доруг чокта
Харлыг чонаам кайын эриир
Кап-ла карам боду чокта
Кара баарым кайын чылыыр

Доруг чокта, кара чокта
Доштуг чонаам кайын эриир
Дозур карам боду чокта
Доңган баарым кайын чылыыр

Сая очоод

Саяхан очоод буусан газар нь
Агьлаг уу, өвслөг үү
Амрагийн минь одсон газар нь
Алс газар уу ойр газар уу

Нүүж очоод буусан газар нь
Хөхлөг үү, өвслөг үү
Хөөрхийгийн минь одсон газар нь
Хол газар уу ойр газар уу

Саяхан очоод буусан газар нь
Агьтай юу өвстэй юу
Амрагийн минь очих газар нь
Алс газар уу ойр газар уу

Хайртын минь одсон газар нь
Хол газар уу, ойр газар уу
Нүүж очоод буусан газар нь
Хөхлөг үү, өвслөг үү

Янагийн минь одсон газар нь
Алс газар уу ойр газар уу
Саяхан очоод буусан газар нь
Агьлаг уу, өвслөг үү

Хар (морь) нь үгүй, чон (морь) нь үгүй
Олонцгийн хяруу хайлах нь юу
Зүрхний хонгор нь бий үгүй
Зовуурьт зүрхийг бүлээсгэх юу

Чон (морь) нь үгүй, хар (морь) нь үгүй
Олонцгийн мөс хайлах нь юу
Энхрий хонгор нь бий үгүй
Хөндий зүрхийг бүлээсгэх юу

энд
хөхлөг - хөх өвс, шарлалгүй ногооноор хатсан өвс
чон - адууны цусан зээрд буюу хүрэн зээрд зүс
олонцог - эмээлийн арьс, цэмбээр хийх суудал


ОХУ-ын БН Тува улсын "Ят-ха" хамтлагийн Тува.рок [2003] цомогт орсон хувилбар


Амдыы барып

Амды барып хонган чери
Агылыг бе? Сигенниг бе?
Амырактың баар чери
Ырак чер бе? Чоок чер бе?

Көжүп барып хонган чери
Көгүлүг бе? Сигенниг бе?
Хөөкүйнүң баар чери
Ырак чер бе? Чоок чер бе?

Кара чокта, доруг чокта
Харлыг чонаам кайын эриир
Кап-ла карам боду чокта
Кара баарым кайын чылыыр

Доруг чокта, кара чокта
Доштуг чонаам кайын эриир
Дозур карам боду чокта
Доңган баарым кайын чылыыр

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Sep.15.16 8:46 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18523
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
odoo niit heden giga bolj bna? Torrent oor l tatah uu? Hard avaad ochih uu?

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.15.16 9:16 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4817
Location: www.maf.mn
2 jiliin omno torrentoor tathad 25 gb orchem bsan odoo buur osoo biz. bi gj olihio muutai ym tataj avsnaa ustgatsan............

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 169 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited