#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.19 9:22 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 16 posts ] 
Author Message
 Post subject: Токио 2020
PostPosted: Nov.08.19 4:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 10011
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
За манайхан олимпийн эрх цуглуулаад эхэлсэн байгаа шүү. Хэн хэн олимпийн эрх авсан талаар бичээд байгаарай.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.08.19 4:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 10011
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Т.Тулга Токио-2020 олимпийн эрх авлаа

Монгол Улс 65 кг-д "Токио-2020" олимпийн эрхтэй Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга дагах барилдаанаа 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Германы Александр Семисоровтой хийж 8:0-ээр яллаа.
Ийнхүү Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч байна. Тэрбээр 20:00 цагт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Энэтхэгийн Бажранг Пуньятай хүрэл медалийн төлөө барилдана.
Энэ бол Монгол Улсын тамирчдын эх орондоо авчирч буй олимпийн гуравдахь эрх юм. Түүнээс өмнө буудлагын тамирчин Ц.Анударь, Э.Даваахүү нар "Токио-2020"-д оролцох тийзээ захиалаад байгаа билээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.08.19 4:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 10011
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Токио-2020 олимпийн эрхээ авлаа


Хэдхэн хоромын өмнө ОУХМ Т.Тулга олимпийн эрхээ авсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл дөнгөж сая “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Токио-2020 олимпийн эрхээ өвөртөллөө.
Тэрбээр НурСултан-2019 ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жингийн дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг 12:2 оноогоор цэвэр ялж, "Токио-2020" олимпийн наадмын эрхтэй болсноос гадна хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. С.Батцэцэг орой хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Украины Алла Черкасоватай барилдана.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.08.19 4:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 10011
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа олимпийн эрхээ авлаа

Энэ сарын 05-ны өдрөөс эхлэн Катар Улсын Доха хотод зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа амжилттай оролцож, урьдчилсан буудлагадаа дөрөвдүгээр байраар шалгарчээ. Ингэснээр тэрбээр "Tокио 2020" Олимпийн наадмын эрхээ авлаа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.08.19 4:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 10011
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Мэргэн бууч О.Есүгэн “Токио-2020” олимпийн эрх авлаа

Өчигдөр Катарын Доха хотод эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ О.Есүгэн амжилттай оролцож "Tокио-2020" олимпийн наадмын эрхээ авчээ.

Ийнхүү тэрбээр Монголын буудлагын тамирчдын олимпийн гурав дахь эрхийг авч чадлаа.
Түүнээс өмнө гар бууч Ц.Анударь (эмэгтэй хийн гар буу), Э.Даваахүү (эрэгтэй спорт гар буу) нар өнгөрөгч хавар Бээжинд болсон Дэлхийн цомоос Токиог зорих тийзээ захиалаад байгаа юм.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.08.19 4:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 10011
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Монгол Улсын Токио 2020 оны олимпийн эрх авсан спортын төрлүүд.

Буудлага -4
Чөлөөт бөх -2
Сагсан бөмбөг 3х3 эмэгтэй

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Last edited by Galaa039 on Nov.08.19 4:44 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.08.19 4:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 10011
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр “Токио-2020” олимпийн эрх авлаа. Манай 3х3 төрлөөр эмэгтэй шигшээ баг шууд оролцох эрхтэй дөрвөн багийн нэгээр тодорлоо Мөн манай эмэгтэй багтай хамт ОХУ, БНХАУ, Румын улсын эмэгтэй сагсан бөмбөгчид олимпод оролцох эрхтэй болсон.

Манай багт Б.Болор-Эрдэнэ, Г.Ганзул, Б.Нандинцэцэг, О.Хулан, Б.Ариунцэцэг, Э.Чимэддолгор нар багтаж байна. Харин эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Япон улсын багууд шууд оролцох эрхтэй болсон бөгөөд манай багийн хувьд шууд оролцох эрхээ авч чадаагүй ч 2020 оны гурав болон дөрөвдүгээр сард болох олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцох боломжтой юм байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.08.19 4:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 10011
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хөнгөн атлетикийн Марафон гүйлтийн төрлөөр 3 тамирчин 2020 оны Олимпийн наадам болон Хөнгөн атлетикийн ДАШТ-нд оролцох эрхийн норматив болзлоо хангалаа.

Гавьяат тамирчин Б.Сэр-од 2018 оны 12-р сарын 16-ны өдөр Япон улсад болсон " Хофү Ёомиүри Марафон " тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ Б.Мөнхзаяа 2018 оны 11-р сарын 18-ны өдөр "Кобе Марафон"-д 2:31:48 цагийн амжилтаар мөнгөн медаль, 2019 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр "Стандарт Чартер ХонгКонг Марафон"-д 2:35:44 цагийн амжилтаар 6-р байр, ОУХМ Г.Хишигсайхан хоёрдугаар сарын 17-ны өдөр Япон улсад болсон " KIX Сэншү Марафон" тэмцээнд 2:36:47 цагийн амжилтаар алтан медаль тус тус хүртэж олимпод өрсөлдөх эрхээ аваад байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.12.19 3:17 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12240
Location: universe
Сүүлийн жилүүдэд зайлуул эмэгтэйчүүд нь л нүүр тахалдаг болж дээ . Сүүлийн үеийн залуучууд хүнд хүчир спортийн пян даахаа больсон уу ? Сумо ч бас худалаа болсон

_________________
i am no1


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.19.19 12:57 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 10011
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
мэдээлэлтэй байж ийм юм бичээрэй.

3х3 эрэгтэй баг олимпийн эрх авсан байсан юм. эмэгтэй нь аваагүй. Гэтэл Японы баг эзэн орны баг гээд эрэгтэй төрөлд шууд эрх авч манай эрэгтэйчүүд хасагдаж эрх аваагүй байсан эмэгтэй баг орох болсон. Японы баг эрэгтэй юм уу эмэгтэй аль нэг багийг шууд сонгох эрхтэй байсан бөгөөд эрэгтэй багийг сонгосон. Өөрөөр хэлбэл Япон эрэгтэй багаа сонгоогүй бол Монголын эрэгтэй баг олимпийн эрх авах байлаа. Эрэгтэй багийнхаа хүч, дэмжлэгээр эмэгтэй баг нь олимпийн эрх авч байгаа юм шүү.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.19.19 4:09 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.09.02 11:23 am
Posts: 2300
билэт яаж олж авахуу?

_________________
nakauT


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.20.19 1:20 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 10011
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Quote:
билэт яаж олж авахуу?
японд байгаа хүнээс асуусан билет нь аль хэзээний дууссан гэж байх юм. Гадаад жуулчдад зориулсан билетыг нь тухайн үед нь зарах юм шиг байна лээ дээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.20.19 12:06 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Aug.25.08 6:08 pm
Posts: 4294
Location: Home where my furry babies at
Quote:
Quote:
билэт яаж олж авахуу?
японд байгаа хүнээс асуусан билет нь аль хэзээний дууссан гэж байх юм. Гадаад жуулчдад зориулсан билетыг нь тухайн үед нь зарах юм шиг байна лээ дээ.
duustsan bnlee...mongoloos gsn chn shal xudlaa aimar unetei...neeltiin ajillagaa 10saya tugrug gexdee ongotsnii tiiz n orooguin bnlee...er n ushuu gadaaduudiin site'nas xarsan barag 100nii 95% duussan bnlee...

_________________
I am THE khaleesi...


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.20.19 4:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 10011
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
үзэгч багатай спортын төгрөлд нь очоод билет олдох байх л гээд найдаж байна. Жудод бол орж чадахгүй байх. Чөлөөт бөхийн тэмцээнд бол заавал орж үзнэ ээ. болохгүй бол нөгөө хэдийнхээ мандатыг дамжуулаад л орно доо. Монгол зангаараа ха ха

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.21.19 2:57 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12240
Location: universe
Quote:
мэдээлэлтэй байж ийм юм бичээрэй.

3х3 эрэгтэй баг олимпийн эрх авсан байсан юм. эмэгтэй нь аваагүй. Гэтэл Японы баг эзэн орны баг гээд эрэгтэй төрөлд шууд эрх авч манай эрэгтэйчүүд хасагдаж эрх аваагүй байсан эмэгтэй баг орох болсон. Японы баг эрэгтэй юм уу эмэгтэй аль нэг багийг шууд сонгох эрхтэй байсан бөгөөд эрэгтэй багийг сонгосон. Өөрөөр хэлбэл Япон эрэгтэй багаа сонгоогүй бол Монголын эрэгтэй баг олимпийн эрх авах байлаа. Эрэгтэй багийнхаа хүч, дэмжлэгээр эмэгтэй баг нь олимпийн эрх авч байгаа юм шүү.
тэмээ гэхээр ямаа гэх юм аа

_________________
i am no1


Top
   
 Post subject: Re: Токио 2020
PostPosted: Nov.21.19 4:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 10011
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Зүгээр жишээ татсан юм. Ойлгох ухаан байвал ойлго. Чадахгүй бол ямаа гээд ойлгоно уу чи тэмээ гээд ярина уу хамаагүй.

Сүүлийн үед гэж ямар юм аа яриад байгаа юм бэ?

Сүүлийн үед ямар спортын төрлийн бэлтгэлд оролцож хэдэн хүн байгаа харсан юм бэ? Хаана хэн хэн нүүр тахлаж медаль хүртэв. Баримттай юм ярихгүй нийгмийн сүлжээнд байдаг шиг зүгээр нэг үг шидчихээд явахгүй шүү.

Сумог үзэхгүй чиний сонирхол буурсан болохоос сумо болдгоороо л болж байгаа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 16 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited