#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.26.19 1:49 pm

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 3 posts ] 
Author Message
PostPosted: Dec.25.08 7:38 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
Форумаар орж бичиж уншиж явдаг нийт гишүүддээ баярлалаа. Хэдий чөлөөтэй форумдаж болох ч дүрэм журамгүй бол замбараагүй утгагүй болох билээ...
  • 1. Хамгийн эхний асуудал хакдах хүсэлт тавихгүй байх
    2. Хэн нэгнийг гутаан доромжлох үйлдэл хийхгүй байх
    3. Мэдээж туршиж үзээгүй вирустэй байж болох багаж зэвсэгийг нийтлэхгүй байх
    4. Бичил бичлэг болон double post (давхардсан бичлэг) хийхгүй байх
    5. Ямар нэгэн материал нетээс болон энэ форумаас нетэд хуулж тавьж байгаа бол url болон source ыг хавсаргах
    6. Link тавих бол [code][/code] буюу кодолж бичих энэ маш ач холбогдолтой
    7. Ямар нэгэн багаж зэвсэг, хичээл, заавар нийтлэх бол аюлгүй байдлын үүднээс гарч болох үр дагаврыг заавал бичиж байгаарай
    8. Модераторуудад санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж ёс бус бичлэгийг report буюу мэдээлж байвал сайн шүү.

_________________
full


Top
   
 
 Post subject: n00b's guide!
PostPosted: Mar.26.09 4:18 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 3:11 pm
Posts: 2794
Location: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
За манай "Networking & Hackology and Security Issue" форум нэг үеээ бодвол нилээд олон хүн орж гардаг форум болжээ. Гэтэл бас сайнаа дагаад саар гэгчээр нэгэн хэвийн асуултыг их олон газар олон сэдэв болгож асуух боллоо. Энэ бүгдэд зарим нь хариулаад зарим бүр залхаж эхэлж байна. Тэгээд энэхүү сэдвийг нээж байна. Энд зөвхөн модууд билэг хийх ба хэрвээ та энд бичлэг хийхийг хүсвэл яг энэ хэлбэрээр Асуулт Хариулт гэсэн загвартай пм мод-уудын хэн нэгэнд илгээнэ үү. Бид таны нэрийг дурьдан ишлэл болгон оруулах болно. За тэгээд ийм зааварчилгаа өгөөд байхад ийм асуулт тавиад энд тэнд бичээд яваад байвал n00b-с ч долоон дор юм болно ш дээ :mrgreen:


А: Энд ер нь жинхэнэ хакерууд байдаг юм уу?
Х: Хариулт байхгүй. Хэн ч өөрийгөө "Би хакер" гэж зарладаггүй. Тэглээ гээд байхгүй гэж хэлж болохгүй. Яг тэр тэр жинхэнэ хакер гэсэн юм бас байхгүй.

А: Яахоо гүүглэ зэргийн майлын пассийг олж болох уу?
Х: Яг серверээс нь хакердаж авана гэдэг бараг боломжгүй. Залилах, хуурах, замаас нь унших, тагнах гэх мэт өөр олон аргаар олох боломжтой.

А: Тэгвэл ******* энэ хаягийн пассийг олоод өгөөч тэх үү? Их чухал хэрэгтэй байгаа юм аа?
Х: Хэн ч хэзээ ч өөрт шал хамаагүй царайг нь ч хараагүй мэдэхгүй хүний төлөө цагаа гарздаад пассийг нь тайлж өгөх гээд сууж байна гэж байхгүй. Тиймээс ийм утгагүй асуулт хэзээ ч битгий тавьж бай. (Магадгүй хангалттай их мөнгө төлж байгаа бол өөр хэрэг.)

А: Тэхдээ тэр майл чинь яг миний өөрийн майл ш дээ. Манай найз намайг хуурч байгаад нууц үгийг маань авцан юмаа. Гуйж байна PLS!!!
Х: Ингэлээ гээд юуг ч өөрчлөхгүй. Нууц үгээ алдхаасаа өмнө бодох хэрэгтэй байж дээ. Ер нь нууц үгээ хэзээ ямар ч үед бусдад битгий хэлж бай. Яагаад гэвэл тэр чинь НУУЦ ҮГ шүү дээ. Нууц үгээ алдахгүй байх хэдэн зөвлөмж өгье. Эхлээд сайн нууц үг сонгож авах хэрэгтэй. Сайн нууц үг сонгохын тулд 10-аас олон тэмдэгт агуулсан, том жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт хольсон, мөн хэрэглэгчийн нэр бүтнээрээ болон хэсэгчилсэн байдлаар ороогүй байхаар сонгож авах хэрэгтэй. Мөн гүүглэ яахоо зэрэг аврагууд хэзээ ч танд нууц үгээ солих болон баталгаажуулах тухай санал тавьдаггүй. Тиймээс тиймэрхүү захиа ирвэл шууд устгах хэрэгтэй. Бас хэзээ ч өөр хүний ком ашиглаж байгаа бол нууц үгээ комд нь сануулах хэрэггүй. Мөн майлынхаа нууц үгийг өөр ямарч сайтын хэрэглэгчийн нууц үгтэй адилханаар өгч болохгүй. Болж өгвөл нууц үгээ 2-3 секундэд оруулж сурах хэрэгтэй. Хажуунаас чинь гарлуу чинь хичнээс сайн бүлтийж ширтсэн ч гэсэн ийм хугацаанд оруулсан 10 тэмдэгтийг хүн санаж амжихгүй.

А: Хакер гэж яг ямар хүн байдаг юм бэ?
Б: Яг нэгдсэн ойлголт байхгүй. Цагаан хар энэ тэр гэж ангилдаг энэ тэр гэж зөндөө л ярьдаг. Би бол сайн систем администратор бол хакер гэж боддог. Энэ нь илүү дөхүү юм шиг санагддаг.


А: Яаж хакер болох вэ? Би хакер болмоор байна.
Х: Хэн ч хакер болж болно. Сайн унш, сайн суралц. Яг тийм тийм юм сураад хакер болно гэсэн сургалтын төлөвлөгөө байхгүй. Хамгийн энгийн зөвөлгөөнүүдийг өгч болох юм. Ямар ч байсан аль нэг програмчлалын хэлийг сайн мэддэг бол. Тэгвэл яадаж бусдыг нь гадарладаг болно. Аль нэг сервер үйлдлийн системийг суулгаж үзээд оролдоод бай. Мөн түгээмэл хэрэглэгддэг apache,iis зэргий суулгаад ажлуулж үз. Сүлжээний тухай ямар нэг сайн номыг залхууралгүй нухацтай сайн унш. Тэгвэл сүлжээ гэж юу байдгийг ойлгоно. Мөн хамгийн энгийн халдлагын аргуудын тухай судал, туршиж үз. Бэлэн тоглож болдог сайтууд хүртэл байгаа.

А: Зөө зөө бүтэхгүй юм байна л даа аймаар их хугцаа орох юм байна ш дээ зүгээр нэг вэб эвддэг аргыг заагаад өгчихөж болохгүй юм уу?
Б: Бүх вэб таардаг түлхүүр гэж байхгүй. Бүтэхгүй гэж байгаа бол одоо шууд орхиод өөр чадах зүйлээрээ мөнгө олж амьдарлаа дээшлүүлхээ бод. Хугцааны хувьд харилцан адилгүй. Үнэхээр хичээгээд их цаг зарцуулж чадвал 6 сарын дараа эхний үр дүн гарч эхлэнэ.

А: ** ком дотоод сүлжээнд холбох гэсэн юм аа. Тэгээд бас интернэтэд холбох гэсэн юм туслаач?
Х: Хэрвээ 5-с олон ком нэг сүлжээнд холбох гэж байгаа бол ихэндээ албан байгуулга гэсэн үг. Тиймээс ийм зүйл хийдэг мэргэжлийн хүмүүсээр мөнгийг нь төлөөд хийлгэсэн нь дээр. Хэн ч ямарч төлбөргүйгээр хэн нэгний сүлжээний шийдэл дээр толгойгоо гашилгахыг хүсдэггүй. Үнэхээр мөнгө төлөх сонирхолгүй өөрөө хийж дөнгөнө гэж бодож байгаа бол энэ форумыг эхнээс нь унш. Энэ тухай нилээдгүй олон удаа ярилцаж байсан. Шууд бэлэн будаа амандаа хийлгэх гэсний хэрэггүй. Энэ чинь цаад хүмүүстээ ямар их төвөгтэй байдгийг ойлгохыг хичээх хэрэгтэй. Хэрвээ 5-с олон ком холбох гэж байгаа гэхдээ байгуулга биш бол та баян юм. Тиймээс шийдэл нь яг адилхан.

А: Би *******-с нэтээ авдаг юм л даа. Энийг салаалж болох уу? Яаж салаалах вэ?
Х: Ямар ч нэт-ийг салаалж болно. Ямар ч шүү! Хэрхэн салаалах тухай болвол тус бүрд нь гарын авлага гаргахыг хичээе. Гэхдээ хэзээ гэдэг дээр тодорхой хугацаа хэлж чадахгүй нь. Уг форумаа уншвал энэ тухай бас нилээдгүй ярилцсан санагдаж байна. Залхууралгүй унш даа...


А: 2 ком шууд холбох гэсэн юм. Яаж холбох вэ?
Х: Сүлжээний кабел зардаг газараас очоод кабелаа авахдаа “CROSSOVER-р хавчаад өг” гэж хэлээд кабелаа ав. Тэгээд 2 комоо холбоод нэгнийх нь IP хаягийг 192.168.0.1 нөгөөг нь 192.168.0.2 гэж тааруулаад subnet mask гэсэн дээр нь 255.255.255.0 гэж тааруулаад өөр юуг нь ч өөрчлөлгүй хадгалаад гар. Шалгахдаа command promt дээрээ ping 192.168.0.* гээд (*-ийн оронд эсрэг комын дугаарыг 1 эсвэл 2 тавиад) enter дар. Хэрвээ REQUEST TIME OUT гэж гарч ирж байвал холбогдоогүй гэсэн үг. Өөр урт олон бичиг гарч ирж байвал холбогдсон гэсэн үг.

А: За 2 комоо холбочихлоо одоо яаж нэгнээс нь нөгөөд нь интернетээ салаалах вэ?
Х: Эхлээд ингэх гэж байгаа хэлэхгүй яадаг n00b вэ... Интернетээ салаалхын тулд төв компьютер чинь 2 лан карттай байх хэрэгтэй. нэгдүгээр лангаараа интернэтэд холбогдоно. хоёрдугаар лан дээрээ хаягийг нь 192.168.0.1 гэж тааруулах хэрэгтэй. Хоёрдугаар лангаа салаалах гэж байгаа комтойгоо холбоно. ингэхдээ өмнөх асуудал дээрх шиг CROSSOVER кабел хэрэглэнэ. харин 2дахь компьтерийн хаягийг автоматаар авна гэдгээр тохируулах хэрэгтэй. одоо 1-р лангийн properties-руу нь ороод Advanced таб байгаа. Тэнд чинь internet connection sharing гэсэн хэсгийн хамгийн эхний сонголтыг чагтла. ингээд л болох ёстой. Жишээ болгоод ситинэтийн интернетийг салаалж байгаа зургийг үзүүлэв. /Тэр улаанаар зурсаныг чагтлахгүй/
Image

А: Ping хийхээр болж байгаа мөртлөө холбогдохгүй байна. жишээ нь дота тоглох гэхээр криэт нь гарч ирэхгүй байна.
Х: Юуний чинь холбогдохгүй байна гэж. Наадах чинь холбогдсон байна. Хэрвээ тоглоом болон бусад програмууд дээр болохгүй бол firewall-аа тохируулах хэрэгтэй. Тохируулж чадахгүй бол шууд firewall-аа унтраах хэрэгтэй. Шари хийсэн фолдер чинь харагдахгүй бол network setup wizard-г next->next->finish гээд уншуулчих. Тэгээд харагдах болно.

А: Би найзынхаа комд нууцаар нэвтэрмээр байна. Надад туслаач.
Х: Алсаас комийг удирдах олон програм байдаг. Radmin гэх мэт гэх мэт гэгчлэн. Эдгээр нь мэдээж заавал нөгөө ком дээр жижиг хэмжээний програм суулгахыг шаарддаг. Мөн алсаас нэвтрэх эрхтэй хэрэглэгчийн нэр болон нууц үг шаардлагатай. Програмыг бол худлаа хөөргөж байгаад ч юмуу вирусанд дамнуулах гэх мэтээр яаж ийгээд суулгаж болно. Хэрэглэгчийн нэр болон нууц үгийг олох аргууд нь мөн адил олон янз байж болно. Эднийг бүгдийг ингэдэг тэгдэг гээд тайлбарлаад суух хүн байвал надад хэлээд энд бичлэг хийж болно. Харин би залхуурч байна.

А: Яаж хүний комд пассийг нь мэдэхгүйгээр сэмхэн орчоод гарах вэ?
Х: Хамгийн энгийн арга бол Administrator хэрэглэгчийг нууц үгээр хамгаалсан эсхийг шалга. Ингэхдээ ком асаад логин хэсэг гарч ирхэд ctrl+alt+del дараад гарч ирэх цонхны хэрэглэгчийн нэрний хэсэгт Administrator гэж бичээд ор. Хэрвээ пасс хийсэн бол сэмээрхэн орох боломжгүй гэсэн үг.

А: Өөр ямар нэг аргаар орж болох уу?
Х: Мэдээж бололгүй яахав. Adminchanger, ERD Commander мөн жижиг линукс түүлүүд ашиглаад хэрэлэгчийн нууц үгийг усгаж оронд нь өөр нууц үг хийгээд орж болно. Гэхдээ эдгээр нь нууц үгийг заавал устгадаг гэдгийг анхаараарай.

А: Интернэтийнхээ хурдыг яаж шалгах вэ?
Х: http://www.speedtest.net http://www.speakeasy.net/speedtest эдгээр сайтууд нээх худал заахгүй байх.

A: Web-р дамжиж яаж мессенжерт ордог юм бэ?
Х: http://www.meebo.com

_________________
:P


Top
   
 
PostPosted: Apr.04.11 6:43 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4776
Location: Ulaanbaatar Mongolia
Cool_xxx гишүүний бичсэнээр Dec.25.08 6:38 pm
Форумаар орж бичиж уншиж явдаг нийт гишүүддээ баярлалаа. Хэдий чөлөөтэй форумдаж болох ч дүрэм журамгүй бол замбараагүй утгагүй болох билээ...

1. Хамгийн эхний асуудал хакдах хүсэлт тавихгүй байх
2. Хэн нэгнийг гутаан доромжлох үйлдэл хийхгүй байх
3. Мэдээж туршиж үзээгүй вирустэй байж болох багаж зэвсэгийг нийтлэхгүй байх
4. Бичил бичлэг болон double post (давхардсан бичлэг) хийхгүй байх
5. Ямар нэгэн материал нетээс болон энэ форумаас нетэд хуулж тавьж байгаа бол url болон source ыг хавсаргах
6. Link тавих бол
Code:
 буюу кодолж бичих энэ маш ач холбогдолтой
7. Ямар нэгэн багаж зэвсэг, хичээл, заавар нийтлэх бол аюлгүй байдлын үүднээс гарч болох үр дагаврыг заавал бичиж байгаарай
8. Модераторуудад санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж ёс бус бичлэгийг report буюу мэдээлж байвал сайн шүү.

нэмэлт өөрчлөлт
2. Хэн нэгнийг гутаан доромжлох үйлдэл хийхгүй байх хэрэв бичсэн дохиолдолд шууд устгах болно
3. хэрэв ямар нэгэн багаж тавих бол тэр багажаа http://www.novirusthanks.org гэх сайтаас шалгуулан LOG-оо код
Code:
 хэлбэрээр тавих 
4. Бичил бичлэг болон double post (давхардсан бичлэг) хийхгүй байх хийсэн тохиолдолд нэгыг нь устгах болно.
9. шаардлагагүй бол шинэ сэдэв битгий нээ.

_________________
./node signature.js


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 3 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited