#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.18 10:40 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 8 posts ] 
Author Message
 Post subject: Ницше
PostPosted: Feb.13.18 3:46 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24190
Товч Танилцуулга

Ницше нь 19р зууны сүүлийн хагас амьдарч бсан Герман философич юм. "Ubermensch", "Will to Power", "Birth of Tragedy", "Бурхан үхсэн" гм санаанууд болон бүтээлүүдээр нь түүнийг хүмүүс танидаг. Ницшегийн хурц санаанууд Нацист Германы идеологийн нэг үндэс харамсалтайгаар болж байв. Дайнд гарахдаа Герман цэргүүдийн өвөртлөж бсан юмнуудын нэг нь Ницшегийн ном. Өнөөдөр ч гэсэн энэ хүний бүтээлүүд сонирхол их татдаг.

Ницшэ багаасаа сурлагатаа авьяастай хүүхэд байв. Эртний Гректэй холбоотой бүхий л материалыг маш амтархан судалж, 24 настайдаа их сургуулийн профессор болсон бна. Эмэгтэй хүмүүсээр хүрээлүүлж өссөн болоод ч тэрүү, цэргийн дэглэмт амьдралыг Ницшэ эрхэмлэдэг байв. Ницшэ өөрөө цэрэг байсангүй. Дайнд оролцохдоо түүний хийсэн ажил нь хээрийн сувилагч.

Еврэйчүүдийг үзэн яддаг болохоор нь Нацистууд түүнийг шүтдэг бсайн уу гэвэл, үгүй. Харин ч эсрэгээрээ. Эгчтэй нь Еврэйг үзэн яддаг "нялх нацист" суухад тэрээр хайртай эгчээсээ холбоогоо тасалсан. Сайн найз хөгжмийн зохиолч Вагнер нь Еврэйн эсрэг үзэл гаргаж эхлэхэд Ницше бас л холбоогоо тасалсан бна. Цээжээ балбасан, шаунист үзлийг Ницше доорд үздэг байв. Харамсалтай нь яг энэ үзэл Ницшегийн бүтээлүүд дээр тулах цэгээ олжээ.

үргэлжлэнэ...


Top
   
 Post subject: Re: Ницше
PostPosted: Feb.15.18 12:16 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24190
Ницшегийн Онцлог

Классик философи логик болон дедуктив үндэслэл дээр тулгуурладаг бол Ницшегийн бүтээлүүд хүний сэтгэлийн утасыг татахыг оролддог. Түүний бүтээлүүдийг зүгээр уншаад өнгөрөх биш өөрийг нь дагаж сэтгэхийг Ницше хүссэн гэж дүгнэж болохоор. Тэрээр хүнд хүрэхийн тулд сэтгэлд нь хүрэх ёстойг ойлгож байв.

Ницше хүний болон өөрийн дотоод ертөнцийг зоригтойгоор нээхийг оролдсон философич. Философич хүн сэтгэл судлаач байх шаардалагатай. "Ницшег уншихаа болохгүй бол нээх юм надад олдохоо болилоо" гэж Сигмунд Фрейд халаглаж байжээ.

"Amor Fati"

Амьдрал, хувь тавилангаа хүн хайрлаж явах ёстой гэж Ницше үзэж байв. Энэ нь Ницшегийн гол санаануудын нэг. Үхлийн дараах бурхны орон ч юмуу, хойд нас ч юмуу, өөр ерөнтөцд итгэх нь Ницшегийн хувьд одоогийн амьдралаа үл тоомсорлохтой адил. Үнэнтэй зоригтойгоор нүүр тулах, өнөөдрийн амьдралаа хайрлах нь маш чухал гэж тэр сургаж байв.

Ницшегийн нүдэнд барууны соёл иргэншлийн өвөг эцэг Сократ бол "царай муут". Сократын царай зүс жаахан "өвөрмөц" гэж түүхэнд бичигдсэн нь үнэн л дээ. Хор ууж үхэхийнхээ өмнө "өвчнөөс салгах эм уулаа" гэсэн утгатай үг хэлсэн нь Сократ амьдралаа хайрлаагүйн жишээ гэж Ницше үзэж байв. Амьдралдаа бүрэн амьдарч чадаагүй хүн бол Ницшегийн хувьд хулчигар.

Сократаас өмнөх Грекчууд, Грек философичид Ницшегийн үлгэр дуурайл. Ницшегийн хувьд тэд хувь тавилангаа бүрэн атгаж, тултал нь амьдарч байсан баатрууд. Tragedy ийг тэд бүтээсэн. Амьдралын гашуун эмгэнэлээс тэд нуугдах биш гашуунтай нь, баяртай нь цуг амьдралыг тэмдэглэж байсныг нь Ницше үнэлдэг.

"Birth of Tragedy"

Tragedy Ницшегийн хувьд хоёр хүчнийг зөрчлөөс үүссэн. Apollonian and Dionysian. Apollonian аар хүний сэтгэх дээд чадвар, неокортексийн үйл ажиллагааг илэрхийлдэг. Харин Dionysian бол дур хүсэл, доод инстинктуудыг илэрхийлнэ. Хүн болгоны дотор байх энэ хоёр хүч уяалдан зөрчилдснөөр амьдралын эмгэнэл үүснэ.

...


Top
   
 Post subject: Re: Ницше
PostPosted: Feb.16.18 3:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Яана даа. Энэ нэг орк Ницшегийн тухай бичиж тэр хүнийг доромжилж болж байгаа юм уу? Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байвал яасан юм бэ?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: Ницше
PostPosted: Feb.20.18 1:18 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24190
Ад Хоминэм

Аливаа санааг авч хэлэлцэхэд тэр санааг гаргаж ирсэн хүн хэн бэ гэдэг Ницшед чухал байв. Хүн өөрийнхөө түвшины юм ярина. Ницшегийн хувьд филисофийг философичтой нь цуг авч үзэх нь зүйтэй.

Ардчилал

Ницшегийн хувьд ардчилал бол тэнэг систэм. Мэдлэг боловсролгүй хар массын сонголтод ач холбогдол өгөх ёсгүй. Салбар бүрийг хэн авч явах ёстой гэвэл тухайн салбрын мэрэгжилтэн мастерууд.

Дарвин

Ницше Дарвины эсрэг үзэл илэрхийлж байв. Дарвины онолыг буруу гэж үзсэн болохоор тэр үү гэвэл үгүй юм. Ницшегийн үед "Социал Дарвинизм"ын харгис бодлого газар авч байв. Арчаагүй хүмүүс нийгмийн шавхруу болж алга болно, зохих хүмүүс нь нийгмийн дээд давхрагыг бүтээнэ гэж уг бодлогод үзэж байв. Ницше энэ харгис бодлогийн эсрэг зогссон нь тэр. Авьяастай, дахин давтагдашгүй, оригнал сэтгэгчид үлдэх нь зүй ёс гэж Ницше итгэж байв.


Top
   
 Post subject: Re: Ницше
PostPosted: Feb.26.18 1:55 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24190
Master Morality vs Slave Morality (Эзэн ба Боолын Ёс Зүй)

Ницшегийн гол чанаруудын нэг нь тухайн үеийнхээ шашины тогтолцоог шүүмжлэхээс айгаагүй юм. Христийн шашины ёс зүй бол боолын ёс зүй гэж Ницше зоригтойгоор хэлж байв. Ничше өөрөө Христийн шашинтай өссөн хүн, тиймдээ юу ярьж буйгаа сайн мэдэж байв. Христийн сургаал бол хэрхэн сайн боол байхад чиглэсэн сургаал. Мозесийн 10 хуулийн 9 нь хүн юу хийж болохгүйг заадаг. Энэ утгаараа хүний хүлж барисан негатив хуулиуд юм. "Нэг хацраа цохиулвал нөгөө хацраа өг" гэх Христийн сургаал бол яг боолуудад чиглэсэн зөвлөмж. "The meek will inherit the earth" буюу "доройчууд дэлхийг өвлөнө" гэх Христийн сургаал нь бас л боолуудад өгсөн итгэл. "Энэ амьдралдаа зовоод дараачийн амьдралдаа диваажинд жарга" гэх бол мөн адил зовлонт амьдралтай боолуудад өгсөн хоосон найдвар.

Христийн шашиныг ярихын өмнө түүний суурь Жудео шашиныг ярих хэрэгтэй. Еврэйчүүд Египтэд олзлогдож бөөнөөрөө боол болохоос өмнө тэд их давруун амьдардаг байж. Еврэй Хаан Соломон 500 эхнэртэй байх жишээтэй. Энэ үед Еврэйчүүд ёс зүйн талаар нээх дуугардаггүй байж. Боол болцгоосныхоо дараа гэнэт ёс зүй яриж эхлэсэн. Бусдын дээр зогсох эзэн хүн юу буруу зөвийг бодож эргэцүүлэх хэрэггүй. Харин дарлуулсан хүн яагаад дарлуулж буйгаа тогтмол тунгааж бодно, юу зөв бурууг үргэлж харьцуулна. Энэ боолчлолын дарлалаас Жудео шашины ёс зүйн ойлголт бий болж Христийн шашинд санаа өгчээ.

Ромын үед Христийн шашин эхлээд боолуудын дунд дэлгэрчээ. Боолын амьдралын зовлонг зөвтгөсөн Христийн шашин дэлхийн боолуудад хит болж түймэр шиг тархсан бна. Эзэн ангийн эрх ашигийг Христийн шашин хамгаалдаг болохоор эзэн анги ч бас дуртай байв. Христийн шашин 7р зуун гэхэн Хятадад хүрсэн байдаг. Энэ үед мөн Монголд хүрсэн байж болзошгүй. 13р зуун гэхэд Монгол аймгуудаас Христэд орсон нь Хэрэйд. Бусад аймаг овгууд Христийн үзэлд автсан баримт байдаггүй. Христийн шашин төв азид 600 жил эргэлдэхдээ Монголын цөмийг бүрэн автуулж чадаагүй бна гэдэг Монголчуудад Христийн боолын ёс зүй тохироогүйн шинж. Өөрөө өөртөө эзэн, эрх чөлөөт хүнд боолын ёс зүй инээдтэй санагдана. Цохиулбал нөгөө хацраа өг өө? Хуц гэх биз. Харамсалтай нь өнөөдрийн бүрэн боолчлогдсон Монголчуудад боолын ёс зүйн сургаал яг таарч Христийн шашин Монголд хүчээ авсаар.


Top
   
 Post subject: Re: Ницше
PostPosted: Mar.01.18 2:23 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24190
The Will to Power

Хүчрүү Тэмүүлэл

Ницшегийн хамгийн алдартай санаа бол "The Will to Power". Хүч гэдгээр Ницше юу илэрхийлсэн бэ гэхээр бие тамирын, цэргийн, улс төрийн ч юмуу хүчийг хэлсэнгүй. Эртний хүн эдгээрийг хүсэж тэмүүлдэг бсан бол орчин цагийн хүн эдгээрийг хүсэх нэн шаардлагагүй болсон. Гэвч хүний дотор хүсэл нь унтраагүй. Хүн өөрийнхөө потенциалыг аль болох дүүргэж, өөрийнхөө байж чадах хамгийн сайн хувилбарт хүрэх нь Ницшегийн "хүч" юм. Амьд ертөнцийн зорилго бол зөвхөн амьдрах, үр удмаа үлдээх гэдэгт Ницше итгээгүй. Энэ дээр Шопенхауэртай Ницше санал зөрж байв. Хүмүүс ямар нэгэн зүйлийн төлөө амьдралаа золиослоход бэлэн бдаг. Гоо сайхан, шударга ёс, ШУ, шашин, бусдын төлөө гэх мэт. Тэр зүйл нь тухайн хүний амьдрах хүчийг өгнө. Өөрийн байж болох хамгийн дээд хувилбарлуугаа тэмүүлэх хүнд хувь тавиландаа эзэн болох хамгийн чухал хүч ирж бгаа юм. Энэ хүн бол амьдралд дурласан, хувь тавьландаа хайртай Ницшегийн "Ubermensch".

Хүн өөртөө бгаа муу сайн бүхнээрээ өөрийгөө бий болгох ёстой гэж Ницше үзэж байв. Боолын эзэн боолуудаараа хамаг ажилаа хийлгэсээр өөрөө мохож яваандаа боол болдог. Ажил хийж чадвар суусан боолууд харин эзэн бно. Боол хүн өөртөө оноосон ажилаа ягштал хийсээр өөрийгөө бий болгож бгаа юм. Наполеон гацаж ээрдэг бсан ч үүнийгээ өөрийн талд ашигладаг байв. Ганцаардмал, архаг өвчтөй ч Ницше үүгээрээ өөрийнхөө өвөрмөц стийлийг бий болгосон. Энд Ницшегийн "Amor Fati" санаа тод харагдана. Өөрийн амьдралаа сайтай муутай нь хайрлаж өөрийгөө бий болгох нь хүн байхын учир. Өөрийн хувь тавилангаа хайрла гэх Монгол хүмүүст сонин сонсогдоно. Муу юм тохиолдвол Монголчууд ярих дургүй, хурдан мартахыг хичээдэг. Бусдын хэл ам, муу үгнээс үхтлээ айж өөрсдийнхөө хэсгийг булсаар өөрдсдийгөө үзэн ядсан хүмүүс болж хувирахад маш амархан. Хувь тавилангаа бүрэн хүлээж авч, хайрлаагүй хүн хураамч хүн. Худал хуурмаг дээр өөрийгөө бүтээсэн хүнд амьдрал худал хуурмагыг өгнө.

Хүчрүү Тэмүүлэл бол хэзээ ч эцсийн цэгтээ хүрэхгүй аялал. Амьдралд нэгэн цэгт нь хүрэхээсээ илүү тэр цэг зорилгоруу тэмүүлэх нь илүү чухал.


Top
   
 Post subject: Re: Ницше
PostPosted: Mar.01.18 2:08 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 944
Location: Escaping from HeLL Pot...
Үргэлжлүүлээд байгаарай :wd:

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Ницше
PostPosted: Mar.05.18 12:40 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24190
What does not kill me makes me stronger

"Намайг алж чадаагүй юм, надад чадал өгнө". Өнгөц бодоход худлаа юм шиг. Хүнийг алаагүй юм болгон хүнийг чадалтай болгоно гэж үү? Хүнд бэртээд амьд гарсны дараа урдынх шигээ бүтэн биш, зовиур, шаналгаатай үлдвэл харин ч муудсан хэрэг биш үү гэж эргэлзмээр. "Чадал" гэдгээр Ницше зөвхөн биеийн хүчээр хязгаарлагдахгүй оюун ухаан, сэтгэлийн тэнхээг хэлсэн гэдгийг ойлгох нь чухал.

Ницше яг юу илэрхийлсэн бэ гэдгийг олохын тулд энэ өгүүлбрийг ямар нөхцөлд бичсэн бэ гэдгийг авч үзье. "Twilight of Idols" номныхоо "Maxims and Arrows" хэсэгт:

7. What? Is man merely a mistake of God's? Or God merely a mistake of man's?
8. Out of life's school of war: What does not destroy me, makes me stronger.
9. Help yourself, then everyone will help you. Principle of neighbor-love.

Нэгдүгээрт,энэхүү өгүүлбрийг шууд утгаар нь илэрхийлээгүй, цэргийн дэглэмт амьдралыг Ницше шоглосон гэх үзэл. "Maxims and Arrows" нь шүүмжийн хэсэг тул хатуу хахирыг тулгаж залуусын амь насыг ашиглаж байсан цэргийн амьдралыг Ницше тойруу шүүмжилсэн гэж зарим хүмүүс дүгнэдэг. Зогсоо зайгүй биеийн болон сэтгэлзүйн дайралт хүнийг дарамтанд унагаж, амиа егүүтгэхэд хүртэл хүргэнэ гэж Ницше бичиж байв.

Хоёрдугаарт, энэхүү өгүүлбрийг шууд утгаар нь илэрхийлсэн гэх үзэл. Human, All Too Human" номныхоо 224р хуудсанд хүнд тохиолдож болох зовлон хүнийг хэрхэн эергээр өөрчилдгийг Ницше дурджээ:

"It is precisely at this injured and weakened spot that the whole body is as it were innoculated with something new; its strength must, however, be as a whole sufficient to receive this new thing into its blood and to assimilate it. Degenerate natures are of the highest significance wherever progress is to be effected. Every progress of the whole has to be preceded by a par­tial weakening. The strongest natures preserve the type, the weaker help it to evolve. Something similar occurs in the case of the individual human being; rarely is a degeneration, a mutilation, even a vice and physical or moral damage in general without an advantage in some other direction. The more sickly man, for example, will if he belongs to a war­ like and restless race perhaps have more inducement to stay by himself and thereby acquire more repose and wisdom, the one-eyed will have one stronger eye, the blind will see more deeply within themselves and in any event possess sharper hearing. "

Ерөнхий санаа нь бэртэлт, доройтолт хүнийг дархлаажуулна. Өсөж дэвшихийн тулд эхлээд "эвдэрсэн" байх хэрэгтэй. Гол нь шинэ чадлаа хүлээж авч өөртөө шингээх тэнхээтэй байх хэрэгтэй. Бөх бат зүйл өөрийгөө хадгална, харин сулдаж доройтсон нь хувьсаж өөрчлөгдөнө. Зуршил, эрүүл мэндийн болон ёс суртахууны доройтол алинд нь ч бай хүн өртөхөд заавал өөр хэсэгтээ дээшилсэн байдаг. Хүнд өвчинөөр зовох ч амьдрах хүсэлтэй хүн амьдралын эрээн бараанаас чухалыг олж ялгах билэг ухаан сууна. Ганц нүдэтийн ганц нүд нь илүү харна, сохорын сонсгол нь тодосжино. Дутагдлаа өөртөө шингээхэд хүн өөрийн нэг хэсгийг хаах боловч бусаддаа тэлэх оронзай өгнө. Иймээс чамаагүй алж чадаагүй юм, чамд чадал өгнө.

Sources:
https://philosophy.stackexchange.com/qu ... ich-does-n
https://www.reddit.com/r/quotes/comment ... h=39b890f4


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 8 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited