#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.17.18 11:13 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 80 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Apr.30.10 3:12 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Image

Баавгай гэж Баавгайнхан овгийн хөхтөн амьтдыг хэлнэ. Баавгай нь нохой төрхтөн махан идэштэн бөгөөд сэлүүр хөлтөнтэй хамгийн ойр төрөл. Хэдийгээр баавгайн одоо байгаа наймхан зүйл байдаг боловч, өргөн тархсан. Тухайлбал Ертөнцийн хойд хагас даяар, өмнөд хагаст хэсэгчлэн тархсан. Баавгай Хойд Америк, Өмнөд Америк, Европ, Азид тархжээ.
Орчин үеийн баавгайн түгээмэл шинж чанар нь бүдүүн бахим хөл, том бие, урт хоншоор, сэгсгэр үс, эргэж хураагддаггүй таван хумс бүхий тавхайтай, хойд хөл дээрээ босдог, богино сүүлтэй. Цагаан баавгай голдуу мах иддэг бол, аварга хулсны баавгай бараг үргэлж хулсаар хооллодог. Үлдсэн зургаан зүйлийн баавгай нь бүгд холимог идэштэн, тухайлбал ургамал, амьтнаар хооллодог.
Нийлж буй баавгайнууд болон бамбарууштайгаа хамт байх эвшүүдийг эс тооцвол ганц ганцаараа амьдардаг. Өдрийн цагаар идэш хоолоо хайх нь бий боловч, голдуу шөнө буюу үүрээр идэвхтэй байдаг. Сайн үнэрлэх чадвартай, хүнд лагс биетэй, болхидуу боловч, хурдан давхидаг ба юманд авирах буюу сэлэхдээ чадамгай. Намар зарим баавгайн зүйл иссэн жимс ихээр иддэг тул зан төлөвт нь нөлөөлдөг. Баавгай агуй, нүхэнд үүрлэдэг ба ихэнх зүйлийн баавгай өвөл ичдэг.
Балар эртний үеэс баавгайн мах, үсийг авах гэж агнасаар иржээ. Өнөөг хүртэл баавгай хүн төрөлхтний урлаг, домог болон бусад соёлд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Орчин үед амьдрах орчин нь хумигдаж байгаагийн зэрэгцээ, баавгай болон түүний эд эрхтний хууль бус наймаанаас (ялангуяа баавгайн цөсний худалдаа) болж тоо толгой нь хорогдсоор байна. IUCN зургаан зүйлийн баавгайг эмзэг буюу ховор амьтдын жагсаалтад оруулсан бөгөөд ховордоогүй хүрэн баавгай хүртэл зарим улсад устах аюулд ороод байна. Хамгийн ховордсон баавгайн хулгайн ан, олон улсын худалдааг хориглосон боловч зогсохгүй байна.


Баавгайнхан овог мах идэштэний багт хамаарах бөгөөд нохой төрхтөн дэд багийн есөн овгийн нэг. Баавгайн хамгийн ойрын төрөл нь сэлүүр хөлтнүүд, тухайлбал Odobenidae (далайн морь), Otariidae (далайн хав, далайн арслан), Phocidae (жинхэнэ буюу чихгүй далайн нохой). Баавгай гурван дэд овгийн найман зүйлээс бүрдэнэ: Ailuropodinae (аварга хулсны баавгай), Tremarctinae (Андын баавгай), Ursinae (нэгээс гурван төрөлд хуваагддаг зургаан зүйл).
Баавгайнхан овгийн гарал үүсэл маш жижиг, хээнцэр Parictis хэмээх амьтнаас эхтэй. Тэр нь дөнгөж 7 см урт гавалтай байв. Parictis анх Хойд Америкт хожуу Эоцений үед (38 сая орчим жилийн өмнө) үүссэн боловч Миоцен хүртэл энэ төрөл Еврази, Африкт үзэгдээгүй. Зээхийн хэмжээтэй, нохойтой төстэй Cephalogale хамгийн бүдүүлэг баавгайнхан гэж тооцогдох нь элбэг. Cephalogale анх дунд Олигоцен ба түрүү Миоцений (20–30 сая жилийн өмнө) үед Европт үүсчээ. Cephalogale Ursavus төрлийн анхны баавгайн өвөг болно. Энэ төрөл Ази руу тархаж, улмаар 5 сая жилийн өмнө Европт анхны жинхэнэ баавгай (Ursus төрөл) бий болжээ. Хамгийн бүдүүлэг энгийн зүйлүүд нь хүртэл, тухайлбал C. minor баавгайн шүдлэлтийн шинжийг үзүүлдэг. Тухайлбал арагшаа чиглэсэн M2 postprotocrista араатай, уртассан m2 араатай, богиноссон бага араатай. Баавгайнхан овгийн одоо байгаа зүйлүүд нь дан махаар хооллодоггүй шинжийн шүдтэйгээрээ онцлог боловч малтмал баавгайн хувьд дан махаар хооллодог шинжийн шүдтэй. Гэхдээ суусрынхан овгийнхны түвшинд хүртлээ мах идэштэн болоогүй. Cephalogale нь mesocarnivore буюу дунд түвшний мах идэштэн байжээ. Бусад устсан баавгайн төрлүүд гэвэл Arctodus, Agriarctos, Plionarctos, Indarctos нар болно.
Хожуу Эоцений үед баавгай Азид байсан эсэх нь тодорхойгүй боловч 37 сая жилийн өмнө далайн түвшин бага байх үед Азиас нүүсэн цөөн тоотой баавгай Хойд Америкт Parictis-ийг үүсгэсэн байх гэсэн таамаглал байдаг. Гэхдээ Зүүн Азид үүнийг нотлох Parictis-ийн малтмал үлдэгдэл олдоогүй. Гэхдээ баавгай Олигоцений үед Азид маш олон төрөл зүйл болон хөгжжээ. Хоёр дэд овгийн (Amphicynodontinae, Hemicyoninae) дөрвөн төрөл Олигоцений үед Азид байсан нь илэрсэн. Тухайлбал: Amphicticeps, Amphicynodon, Pachycynodon, Cephalogale. Amphicticeps нь зөвхөн Азид тархсан байсан бол, нөгөө гурав нь Европ, Азид хоёуланд нь байжээ. Энэ нь Олигоцений үед Ази, Европын хооронд баавгай нүүдэллэж байсныг харуулж байгаа бөгөөд хэд хэдэн зүйл Азиас Хойд Америк руу нүүсэн нүүдэл хожуу Олигоцен буюу түрүү Миоцений үед болсон байхыг харуулсан. Amphicticeps нь морфологийн хувьд Allocyon болон Хойд Америкийн Kolponomos-той төстэй боловч, энэ үед байсан Баавгайнхан овгийн нэг ч төрөл Еврази, Хойд Америкт хоёуланд нь тархаагүй юм. Гэхдээ Cephalogale түрүү Миоцений үед Хойд Америкт тархсан. Түүнчлэн Haplomys, Pseudotheridomys (хожуу Олигоцен), Plesiosminthus, Palaeocastor (түрүү Миоцен) зэрэг мэрэгчид Ази, Хойд Америкт хоёуланд нь түгээмэл байсан нь хоёр тивийн хооронд хожуу Олигоцен, түрүү Миоцений үед амьтны аймаг нь шилжин нүүдэллэж байсныг харуулж байна. Тиймээс Азиас Хойд Америк руу нүүсэн баавгайн нүүдэл энэ үед болсон байх магадлал их юм. Хожуу Шинэ төрмөлийн үед Еврази, Хойд Америкийн хооронд гурван удаа мах идэштэн, үүний дотор баавгайн том нүүдэл болсон нь тодорхой болсон. Эхнийх нь (21–18 сая жилийн өмнө) Amphicynodon, Cephalogale, Ursavus зэрэг төрөл үе үе нүүсэн нүүдэл юм. Хоёрдахь нь 7-8 сая жилийн өмнө болсон бөгөөд үүгээр Agriotherium нүүжээ. Энэ төрөл Сахаараас өмнөх Африкт мөн тархсан байсан нь урсоидуудын хувьд сонин тохиолдол юм. Гуравдахь ь түрүү Плиоцений үед 4 сая жилийн өмнө тохиолдсон ба Ursus тархан нүүжээ.
Аварга хулсны баавгайн таксономи удаан хугацааны турш маргаантай байгаа юм. Арманд Дэвид анх 1869 онд үүнийг Ursus төрөлд хамааруулан ангилсан боловч 1870 онд үүнийг Алфонс Милн-Эдвардс зээхийн төрөлд хамааруулжээ. Сүүлийн үеийн ДНХ-ийн судалгаагаар аварга хулсны баавгай бусад баавгайтай илүү ойр төрөл болохыг тогтоож, баавгайнхан овогт хамааруулж тооцдог болсон. Гэхдээ улаан хулсны баавгайн ангилал тодорхойгүй үлдсэн. Олон судлаачид, тухайлбал Вилсон, Рийдер нар түүнийг баавгайн овогт хамааруулсан. Бусад судлаачид түүнийг зээхүүдтэй хамт нэг овогт багтаасан бол, зарим нь Ailuridae гэх тусдаа овог болгон ангилжээ. Хоёр хулсны баавгайн хоорондох олон төстэй шинж, тухайлбал, хуурмаг эрхий хуруу зэрэг нь хулсаар хооллодогтой холбоотой ижилсэн хувьссан хувьслын үр дүн гэж үздэг.


Түүнчлэн Аляскын Эйбиси арлуудад тархсан хүрэн баавгай дэлхийн бусад хүрэн баавгайтай гэхээсээ илүү цагаан баавгайтай ойр төрөл болох нь тогтоогдсон. Аляскын Их Сургуулийн Фэрбэнкс дахь Хойд туйлын биологийн хүрээлэнгийн судлаач Жералд Шийлдс, Сандра Тэлбот нар тус зүйлийн хэд хэдэн дээжээс ДНХ-ийг нь шинжлэхэд, бусад хүрэн баавгайныхаас өөр байв. Судлаачид тэдгээр баавгайн ДНХ дэлхийн бусад газрын хүрэн баавгайтай харьцуулахад өвөрмөц шинжтэй байсныг нээсэн. Тус нээлтээр бусад бүх хүрэн баавгай хоорондоо ойрын төрөл бол Аляскын Эйбиси арлуудын баавгай тэднээс ялгарах бөгөөд харин цагаан баавгайтай ойр төрөл болохыг тогтоосон. Мөн Хятадад хөх баавгай хэмээх хар баавгайн төрөлд хамаарах нэн ховор зүйл байдаг гэлцдэг. Гэвч энэ амьтны зургийг нэг ч удаа авч байгаагүй.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Apr.30.10 3:23 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Дорнын өрөвтас

Дорнын өрөвтас(Ciconia boyciana) нь том цагаан шувуу бөгөөд далавч нь хар өнгийн өдтэй. Энэ шувуу нь Европын Цагаан өрөвтастай маш төстэй бөгөөд ойр холбоотой тул дэд зүйл нь хэмээгддэг. Дорнын өрөвтас нь цагаан өрөвтасаас биеэр том, 100-129 см өндөр, 4.4-5 кг жинтэй байна. Нүдний орчмоор улаандуу арьстай, хар хошуутай. Эр, эм хоорондоо төстэй ба эм нь арай жижиг байдаг. Урьд Япон, Хятад, Солонгос, Орос улсын нутгаар таарж байсан ч өдгөө Япон болон Солонгосын хойгт устаж үгүй болжээ. Иймд 2007 оны 5 сард Японд 40 жилийн дараа дорнын өрөвтасыг авчирч нутагшуулах үйл ажиллагаа хийсэн байна. Дорнын өрөвтас нь үржлийн үеэс бусад үед ганцаар амьдарна. Голдуу 2-6 өндөг гаргана.
Гол идэш хоол нь загас, мэлхий, шавьж, зарим жижиг шувуу болон мэрэгч юм.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Apr.30.10 3:26 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Image


Тураг гогой (Phalacrocorax carbo), нь Гогойныхон овгийн усны шувуу юм. Тэд Еврази, Африк, Австралид нутаглана.Энэхүү шувуу нь томхон, хар бараан зүсэмтэй бөгөөд амьдрах бүсээс шалтгаалан өдний өнгө зүс олон янз байна. Биеийн жин 1.5-5.3 кг хооронд бүртгэгдээд байгаа ба дундажаар 2.6-3.7 кг байна. Биеийн урт 70-102 см, далавчаа дэлгэхэд 121-160 см юм. Тураг гогой уртавтар сүүлтэй, хоолой хэсэгт шар толботой. Нас бие гүйцсэн нь үржлийн улиралд цагаан толботой байна.

Тэд их өргөн тархжээ. Тэнгис далай болон цэнгэг уст нуур, голоос идэш тэжээл олж иднэ. Хойд зүгийн шувууд нь нүүдэллэн өмнөд зүгт аль загас жараахай элбэгтэй эрэг даган өвөлждөг.

Дэд зүйл болох P. c. carbo нь голдуу Атлантын далай орчмын эрэг газраар: Европын баруун эрэг, өмнө зүгт Хойд Африк хүртэл, Фарерын арлууд, Исланд болон Гренланд; мөн Хойд Америкийн зүүн эрэгт нутаглана. Австралазийн орчимд нутаглах P. carbo novaehollandiae нь залаатай.
80-100 см урт биетэй Цагаан цээжит гогой P. c. lucidus нь Африкт Сахарын цөлийн бүсэд таарна. Тураг гогой сүргээрээ цуглах хэд хэдэн газартай байх ба тэндээ унтаж амран, түр амсхийдэг. Үүр цайхад идэш тэжээл олохоор ниснэ. Үржлийн улиралд хэдэн арав, эсвэл хэдэн мянгаар сүрэглэдэг. Тэд голдуу усны эргийн өндөр байц хад, модонд хатсан мөчир, далайн замаг зэргээр үүрээ засах ба 3-4 өндөг гаргана. 1 сар орчим дараад ангаахай гарах ба 40-50 хоноод бие даадаг ажээ. Төрөл бүрийн загасаар хооллох ба тэр дундаа могой загас их барьж иддэг. Ан хийхдээ дундажаар 20-30 с шумбана. Заримдаа 1 минут гаруй хугацаагаар 10 м гүнд шумбах нь бий. Өдөрт 500 гр орчим загас иддэг байна. Тураг гогой нь нүдээ хөдөлгөж чаддаг цөөн шувуудын нэг юм.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Apr.30.10 3:27 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Image

Ухаа шунгуур , Podiceps auritus нь Шунгуурынхан овгийн усны шувуу юм. Биеийн урт нь 31–38 см, далавчаа дэлгэхэд 46–55 см байна. Зуны улиралд эрэгчин шунгуурын толгой нь хар өнгөтэй, нүүрний хоёр хажууд чих мэт харагдах бор туг өдтэй байдаг. Хүзүү нь гүн улаан, жижиг, шулуун хар , үзүүр нь цагаан хошуутай.
Ухаа шунгуур Европ , Азийн цэнгэг уст, ургамал ногоо ихтэй нууранд нутаглана. Мөн АНУ, Канадын зарим хэсэгт таарна. Бусад шунгуурын адил усны эрэг хөвөө орчимд үүрээ засах бөгөөд хөл нь нилээд хойно байрлалтай тул алхаж явахдаа тааруу юм. Голдуу 2 өндөг гаргана. Дэгдээхэй нь судалтай байх заримдаа ба эцэг эх нь нуруун дээрээ суулган харж торддог.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Apr.30.10 3:29 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Image

Тарлан сар (Buteo lagopus) нь дундаж хэмжээний махчин шувуу бөгөөд Харцагынхан овог юм. Энэхүү сар нь Европын хойд хэсэг, Ази болон Хойд Америкт нутаглах ба өвлийн улиралд өмнө зүг нүүдэллэдэг. Тарлан сар нь байц хад, цохио эсвэл модонд үүр засан 4 өндөг гаргана. Задгай тал газар ан хийж жижиг мэрэгч, хөхтөн болон сэг иддэг. Энэ сар нь Buteo төрөл ба өргөн далавчтай. Ойн сартай харьцуулахад илүү урт далавчтай бөгөөд бүргэдтэй төстэй юм. Өдний өнгө зүс нь олон янз байх боловч, ерөнхийдээ ар нуруу нь бор, гэдэс хэвлий хэсэг нь бараан, толгой нь цайвар байна. Сүүл нь цагаан, үзүүр хэсэг нь хар юм. Канадад амьдрах зарим нь бүх бие нь хар бараан байдаг. Хөлийн хуруу нь үсэрхэг бөгөөд биеийн хэмжээтэй харьцуулахад богино хуруутай. Нас бие гүйцсэн тарлан сар 1 кг гаруй жинтэй, далавчаа дэлгэхэд 134 см, биеийн урт нь 50-60 см болно. Эмэгчин нь биеэр том юм.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Apr.30.10 3:32 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Image

Начин шонхор (Falco tinnunculus) нь Шонхорынхон овгийн махчин шувуу юм. Энэхүү шувуу нь өргөн газар нутагт тархан амьдарна. Тэд Европ, Ази, Африк, мөн зарим үед Хойд Америкийн зүүн эрэг зэрэгт таардаг. Начин шонхор нь толгойноос сүүл хүртэл 32–39 см, далавчаа дэлгэхэд 65-82 см байна. Эмэгчин нь биеэр том, нас бие гүйцсэн эрэгчин 136-252 гр, дундажаар 155 гр бол; нас бие гүйцсэн эмэгчин 154-314 гр, дундажаар 184 гр жинтэй. Тэд бусад шонхорын адил урт далавч, сүүлтэй.
Өд сөд нь цайвардуу хүрэн бор өнгө голлож, нуруун хэсгээр хар толбуудтай. Өвөр хэсэг нь бор шаргал ба богино хардуу судлуудтай юм. Далавчны үзүүрийн өдүүд нь харавтар байна. Мөн эрэгчин шонхор нь толбо, судал цөөнтэй байх ба толгойн орой, ар болон сүүл нь цэнхэр саарал юм. Эмэгчин шонхорын сүүл нь бор бөгөөд хар хөндлөн судалтай. Хөлийн сарвуу, нүдийг тойрсон хэсэг нь тод шар бол нүдний цөцгий, хошуу, хумс нь хар бараан. Залуу шувууд нь эмэгчинтэй төстэй. Ангаахай байхдаа цагаан өд сөдөөр бүрхэгдсэн байдаг ба өсөж бойжихын хирээр гуужин, бор шаргалдуу өдөөр солигдох ажээ.

Тэд ан хийхдээ 10–20 м өндөрт элин халиж байгаад олзоо олж хармагц шунган барьж авдаг. Европын нарсны оготно (Microtus subterraneus), Начин шонхорын байнгын идэш болдог. Начин шонхор ихэвчлэн хулганы хэмжээт хөхтөн: ялангуяа оготно барьж иднэ, мөн заримдаа сохор номин , хулгана зэрэг авладаг. Далай тэнгисийн эрэг болон арлуудад (хөхтөн амьтан ховор үед), жижиг шувуу; голдуу боршувуу зэрэг иднэ. Бусад идэш тэжээл гэвэл сарьсан багваахай, мэлхий, гүрвэл гэх мэт. Мөн улирлын чанартайгаар томхон шавьж, тэмээн аалз, чийгийн улаан, цох зэргээр хооллодог байна.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: May.17.10 7:43 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.18.04 3:41 pm
Posts: 8572
Location: Африк, Зимбабве
http://www.katzforums.com/showthread.php?t=2013790

Mongolian death worm 2010

нэг ийм кино гарсан байх юм. ийм амьтан байдаг юм уу?

_________________
Pixies - Where's My Mind


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Aug.16.10 4:24 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
5mile/heden km yum boldoo/ usnii gund amidardag zagas genee. usanii daraltand nyatsraad uhchihgui bas selj meleed yaj amidaraad baidiin boloo???

http://www.youtube.com/watch?v=0mKotQs93Dc

tungalag tolgoitoi zagas baidag l yum baina. haha usan tolgoitoi zagas:

http://www.youtube.com/watch?v=Zoygy-8PTtU


Top
   
PostPosted: Sep.18.10 9:58 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Image

Ой хөвч, голын эрэг орчмын бургас, нуурын зэгсэнд зэрлэг гахай амьдардаг. Нас гүйцсэн эрийг бодон, эмийг мэгж, төлийг тоорой гэнэ. Зэрлэг гахайн толгой, цээж том, хоншоор урт, маш хурц соёотой, хөл богино, бөгс шувтан. Өвлийн улиралд бараан хар саарал, урин дулаан цагт цайвар саарал халтар зүстэй байдаг. Эм гахай (мэгж) дөрвөн сар гаруй хээлээ тээгээд тавдугаар сард төрж, 3-9 торой гаргана.

Нялх төл нь 2-3 сартайдаа бор хүрэн зүстэй, бөөрөөрөө тод ягаавтар, шаргал тууш судалтай байдаг. Зэрлэг гахай ургамлын үндэс, иш, навч, жимс, жимсгэнээр хооллоно. Мөн чийгийн улаан хорхой, шавьж, дэвхрэг царцаа, мэлхий, бах, жижиг мэрэгч амьтан барьж иддэг. Өвөл хоол тэжээл хомсдоход мод, бутны холтос, иш, шилмүүс, хуурай навч, хөвд иддэг байна. Араатан амьтан бүхэн сүргээ хамгаалах, залж удирдах манлайтай байдаг. Гахайн сүрэг мөн нэг адил сүрэг манлайлагчтай байдаг. Нас бие гүйцсэн, бие томтой, хүч тэнхээтэй бодон ихэвчлэн сүргээ манлайлна.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Sep.18.10 10:05 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Image

Цаа буга 50-р өргөргөөс хойш Скандинавын хойг, Зүүн Европ, Орос, Монгол, Хятадын нутагт анх тархжээ. Хойд Америкт Аляска, Канад, Вашингтоноос Мэн хүртэл АНУ-ын хойд нутгаар тархсан. Түүнчлэн Сахалин, Гренландад байсан бөгөөд дээр үед Шотланд, Ирландад ч тархаж байжээ. Хожуу Плейстоцений үед цаа буга өмнө зүгт Хойд Америкт Невада, Теннесси, Европт Испани хүртэл тархаж байсан.
Гэршүүлсэн цаа буга Скандинавын хойг, Орос, Исланд (XVIII зуунд хүмүүс нутагшуулсан), Монголд бий. Европт зэрлэгээрээ үлдсэн цаа буга зөвхөн Норвегийн өмнөд хэсэгт л бий.

XX зууны эхээр Норвегоос цөөн тооны цаа буга Өмнөд Атлантын Өмнөд Жоржиа аралд нутагшуулсан. Өнөөдөр тэнд мөсөн голоор тусгаарлагдсан хоёр тусдаа сүрэг үржин олширч байна. Нийтдээ хэдэн мянгаас илүү гарахгүй. Тус нутаг дэвсгэрийн далбаа, сүлдэнд цаа буга дүрслэгдсэн. 4000 орчим цаа буга Францын Антарктид хавийн ольтриг Кэргэлэн арлуудад нутагшуулсан.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Oct.03.10 8:25 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Joined: Nov.23.09 12:35 am
Posts: 308
амьтан ч яамай, хүн хүнээ хайрладаг болоосой ...


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Nov.27.10 5:50 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
italy-d Chihuahua, Yorkie, Bulldog zereg uildriin nohoinuud 1000-1500euro-nii unetei zaragddag.

tiim bolhoor busad europ-iin ornuudaas neg mashind 30shirheg 2 sartai gelegnuudiig nudee neegeegui shahuu baihad ni oiroltsoogoor 65euro-goor hudaldaj avaad, konterbandiin maygaar italy-d oruulaad amitanii delguuruudeer zaruulaad 30myangan euronii ashigtai baidiin baina.

http://www.repubblica.it/cronaca/2010/11/26/news/

neg bol iltaly-d ochood nohoi urjuulii :haha:


Top
   
PostPosted: Nov.27.10 6:40 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.22.06 12:11 am
Posts: 3954
энэ исто хөөрхөн сэдэв байна. танин мэдэхүйн :wd:

_________________
:whip:


Top
   
PostPosted: Nov.28.10 12:34 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
neeree neg hvvhd nadaas asuusiin asuusan gj taalguulsiin[uhertei adilhan nertei emiig ni vnee eriig ni vher zulzagiig ni tugal gdg mongold bdaggui usnii amitan gsn] tgsn halimiig tgdg yumuu

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Nov.28.10 1:46 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.22.06 12:11 am
Posts: 3954
Ямар ч байсан халимны тугал гэж ярьдаг

_________________
:whip:


Top
   
PostPosted: Nov.28.10 3:34 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
tgwel halim mon l yum bnldaa

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: May.14.11 3:09 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.17.11 4:28 am
Posts: 2593
Location: yu ch medehgvi negen
vast wrote:
амьтан ч яамай, хүн хүнээ хайрладаг болоосой ...

2 lang hairlah heregtei.., :cheerleader:

_________________
Emigiin sain nz


Last edited by DurSamj_77 on May.18.11 3:12 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Yu
PostPosted: May.18.11 3:01 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
http://www.youtube.com/watch?v=sQOQdBLHrLk

buga bol uhriin adil salaanii amitsan
http://www.youtube.com/watch?v=R9vxHN8_jSE


Top
   
PostPosted: May.18.11 3:20 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Apr.11.11 11:40 am
Posts: 2426
Location: царайлаг өндөр тгд чи ях бэ?
DurSamj_77 wrote:
vast wrote:
амьтан ч яамай, хүн хүнээ хайрладаг болоосой ...

2 lang hairlah heregtei.., :cheerleader:

бид биенээ хайрлаж чаддаг болчоод дараа нь бусад тогтцыг хайрлах хэрэгтэй юмшгээ

_________________
Do you think I'm ugly?


Top
   
PostPosted: Jul.29.11 6:34 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
нээрээ энд Акимушкиний байгалийн сонин хачин номноос хэсэг юм оруулнааа

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Aug.18.11 7:16 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Sayhan amerikt boon akuluud ard tumniig n ailgan tuiveelee:


_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Sep.22.11 10:26 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11759
Location: universe
codimo wrote:
нээрээ энд Акимушкиний байгалийн сонин хачин номноос хэсэг юм оруулнааа


ter goy nom shuu.baga bhad ih durtai unshdag bsan

_________________
i am no1


Top
   
PostPosted: Oct.12.11 12:26 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
тэмдэг


Top
   
PostPosted: Oct.15.11 6:35 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
space wrote:
codimo wrote:
нээрээ энд Акимушкиний байгалийн сонин хачин номноос хэсэг юм оруулнааа


ter goy nom shuu.baga bhad ih durtai unshdag bsan

тэхх гоё ном хэхэ сонирхолтой тэр болгон хүмүүсийн мэдээд байдаггүй юмнууд их байдаг

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Oct.15.11 7:26 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Зэрлэг амьтдын эмгэнэлт явдал ( Трагедия диких животных) гэж бас нэг гоё ном нь байдаг.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Aug.08.13 2:06 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Aug.07.13 9:59 pm
Posts: 1
AG wrote:
Оросын Орт-оор гардаг байсан амьтны хүрээлэнгийн эхлэлийн явдаг ая ямар дуу билээ нэр нь

наанананан наанаананана гээл яагаав дээ :mrgreen:



хэхэ наад аяыг чинь бас хайжаагаад арай гэж олсон шүү
Rondo Veneziano - Rondo' Veneziano Musica Fantas


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 80 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited