#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.14.18 7:57 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 182 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: May.07.09 5:55 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг

Joined: May.06.09 12:50 pm
Posts: 267
Ymar ch garigiin temperatur garigiin agaar mandal dahi nuursturugchiin hemjeenees hamaarch baidag. Nuursturugchiin hemjee hedii chinee ih baina tudii chinee dulaan baina gesen ug. Jisheelbel Sugar garig bud garigaas gadna orshdog bolovch Bud garigaas iluu haluun. Sugar garigiin nuursturugchiin hemjee agaar mandaliin ihenh huviig ezeldeg. Manai garigiin urgamaljilt ih baih ued delhiin agaar mandal huiten, urgamaljilt baga baih ued agaar mandal dulaan baidag baisniig togtoojee. Urgamal oi mod nuursturugchuur amisgaldagiig bugd medne baih. Tiimees tsag agaariin dulaaraltai temtseh gol arga bol mod tarih urgamljuulalt umaa.


Top
   
PostPosted: May.29.09 1:19 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 4:54 pm
Posts: 1271
Location: Монгол Улс
хэхэ уучилаарай намайг куот дарах гэж
байгаад эдит дарчиж уучилаарай
уул нь энд нэг зураг байсан дахиад
тавьчиарай жинхэнэ сорри :wd: Торому


Top
   
PostPosted: Jun.04.09 8:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 12:07 pm
Posts: 11425
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
Дэлхийн дулаарал өнөөгийн байдлаар их олон зүйлийн шалтгаанаар болж дулаарч байгаа бөгөөд хүн төрөлхтөн үйлдвэржсэн 1970 аад оноос хойш энэхүү агаарын бохирдол ихэссэн бөгөөд органик ба органик бус түлшнүүдээс гарч байгаа хий агаарт аерозол болон дэгдэх мөн хүлэмжийн хий үүсч агаарт СО2 их хэмжээгээр ялгарсантай холбоотой. уг хий нь дулааныг хадгалах чадалтай дэлхийрүү орж ирсэн гэрлийг гадагш гархад саад болж барьж үлддэг болохоор дулаарал болох гол шалтгаан юм. харин Озоны давхрагын цооролт дэлхийн дулааралд нөлөөлөөд байнаа гэж үзээд байгаа нь нээг их тийм ач холбогдол багатай учир нь озоны давхрага хоёр туйл дээр цоорсон бөгөөд туйлруу орж байгаа нарны цацраг их хурц өнцөгөөр ордог мөн тэнд гэрэл ойлгох чадвар өндөр байдаг учираас нөлөөлөл багатай байдаг.
дэлхийн дулааны баланс нь хоёр янз байдаг бөгөөд дотоод гадаад гэж байдаг үүнээс бид гадаад дулааралыг нь авч үзнэ. үүнд нарны цацраг дэлхийн гадаргад хүрж ирж халааснаас агаар мандал халдаг ингээд халсан агаарыг дэлхий гадагшлуулах нүхтэй байдаг үүгээр дулаанаа алдаж дахин нарны цацрагаас авах циклээр эргэлдэж байдаг бөлгөө


Top
   
PostPosted: Jun.04.09 8:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 12:07 pm
Posts: 11425
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
дэлхийн уур амьсгалын суперциркуляцийн талаар
мэддэг хүмүүс байна уу тэр талаар жаахан ярилцая


Top
   
PostPosted: Jun.09.09 7:44 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.18.04 3:41 pm
Posts: 8572
Location: Африк, Зимбабве
tsag uuriin undsen oilgoltuud shuu :wd:

1. Агаар мандлын ерөнхий бүтэц, үе давхарга, стандарт агаар мандал
2. Нарны тухай товчхон
3. Цаг агаар хувьсан өөрчлөгдөх ундсэн шалтгаан
4. Хийн мандал дахь дулаан, хүйтний горим
5. Хийн мандал дахь чийгийн горим
6. Хийн мандалд явагдах чийгийн конденсац, сублимацийн процесс буюу үүл үүсэх нвхцвл
7. Хур тунадасны хэлбэр, эрчим
8. Агаарын даралтын тухай ойлголт

1. Хийн мандлын бутэц, үе давхарга. Хийн мандал дахь хийн 78% нь азот, 21% нь хучилтөрөгч, үлдсэн 1%-ийн ихэнх нь Аргон (Аг). 0.003% нь (СО2) – нүүрстөрөгч, мөн Озон (О3), устөрөгч (Н), Гелий (Не), Аммиак (ЫН3), Метан (СН4) зэрэг хийнүүд байдаг. Ер нь хийн мандал дахь агаарын найрлага бараг тогтмол боловч хүн, амьтан, ургамлын амьсгал, шаталтын нөлөөгөөр бага хэмжээгээр өөрчлөгдөж байдаг. Хийн мандал дахь агаар нь хуурай болон чийглэг байдалтай оршино. Чийглэг агаар гэдэг нь тэнд тодорхой хэмжээний усны уур агуулагдаж буй хэрэг юм. Харин хийн мандал дахь усны уурын хэмжээ хэвтээ ба босоо чиглэлд төдийгүй тухайн газар нутагт, ямагт өөрчлөгдөж байдаг. Үүний гол шалтгаан нь нэг талаас салхиар зөөгдөж байдагт нөгөө талаас усны уур зарим тохиолдолд хатуу, зарим тохиолдолд шингэн байдалд шилжиж байдагтай холбоотой. Чийглэг агаар дахь усны уурын агууламж газрын гадарга орчим туйлын бүсэнд 0.2%, экватор орчим 2.5%, зарим тохиолдод 4% хүрдэг. Үүнтэй уялдаад чийглэг агаар дахь бусад хийн эзлэх хувь өөрчлөгдөж байдаг.
Хийн мандлыг бүрдүүлж буй хийнүүдийн эзлэх хувь газрын гадаргаас дээш 100-120 км хүртэлх үе давхаргад бараг өөрчлөгддөггүй. Хийн мандал дахь салхины хэвтээ ба босоо чиглэлийн тогтмол урсгалын нөлөөгөөр агаар нь ямагт хутгалдан холилдож байдаг тул хийнүүд нь нягтшлын хувьд тус тусдаа үе давхарга үүсгэж чаддаггүй. Харин 100 км-ээс дээших өндөрт хийнүүдийн нягтшлын тодорхой үе давхарга уусч тэр нь бүр дээшлэх тусам улам бүр нэмэгддэг онцлогтой. Ойролцоогоор 200 км хүртэлх өндөрт зонхилох хий нь азот байдаг. Түүнээс дээш хүчилтөрөгч зонхилох боловч нарны цацрагийн хэт ягаан туяаны нөлөөгөөр хоёр атомт молекул задарч цэнэгжсэн атом байдалтай оршдог. Харин 1000 км-ээс дээш гол төлөв гелий, устөрөгч оршдог. Устөрөгч нь мөн атом байдалтай оршино. Агаарын ерөнхий нягт нь 5 км-ийн өндөрт газрын гадарга орчмынхоос 2 дахин багасдаг. Харин усны уурын нягт 1.5-2 км-ийн өндөрт 2 дахин багасна.
Озон- Газрын гадарга орчим озон тун өчүүхэн байдаг. Озоны зонхилох хувь нь 25-30 км-ийн үе давхаргад орших бөгөөд дээшээ буурсаар 60 км-ийн өндөрт дуусна. Хүчилтөрөгчөөс озон үүсэх буюу бүрэлдэх үйл явц 15-60 км-ийн хооронд явагддаг. Энэ үйл явц хүчилтөрөгч нарны хэт ягаан туяа шингээсний үр дүнд явагддаг. Өөрөөр хэлбэл хүчилтөрөгчийн 2 атом задарч нөгөө нэг атомтай нийлж озоны 3 атомт молекулыг үүсгэдэг. 15 км-ээс дооших үе давхаргад озон нь агаарын солилцооны замаар зөөгдөж ирдэг. Хэрэв тодорхой даралтын хүчээр озоныг шахна гэж үзвэл дөнгөж 3 мм-ийн үе давхаргыг үүсгэх болно. Озон нь нарны цацрагийн 0.15-0.25 микрон урттай хэсгийг буюу хэт ягаан туяаг (1 микрон=1/100мм) шингээдгийн ачаар газрын гадарга орчмын амьд организмыг хамгаалж байдаг.
Хийн мандал нь температурын болон бусад нөхцлийн хувьд өөр хоорондоо ялгаатай хэд хэдэн үе давхаргаас тогтдог. 10-15 км хүртэлх буюу агаарын бүх массын 4/5-нь бөөгнөрөх үеийг тропосфер гэж нэрлэдэг. Энэ давхаргын онцлог нь температур дунджаар 100м тутамд 0.6°-аар буурч байдаг. Зарим тохиолдолд үүнээс ч их байж болно. Энэ давхаргад хийн мандал дахь усны уурын бараг зонхилох хэсэг нь үүсдэг. Энэ давхаргын өндөр нь өргөрөг, улирал тухайн орон нутгийн онцлогоос хамаарч өөрчлөгдөхийн зэрэгцээ өдөр цагаар өөрчлөгдөж байдаг. Жилийн дунджаар туйл орчим ойролцоогоор 9 км, дунд өргөрөгт 10-12 км, экватор дээр 15-17км хүртэл тархана. Тропосферын дээд хил дээр агаарын даралт нь газрын гадарга дээрхээс 5-8 дахин бага байдаг. Тропосферын хамгийн доод давхарга буюу хэдхэн м-н өндрийг газар орчмын харин 1 км хүртэлх өндрийг үрэлтийн буюу хязгаарын үе давхарга гэж нэрлэнэ.
Стратосфера: 50-55 км хуртэл үргэлжилнэ. Тропосфер ба Стратосферын шилжилтийн үе нь 2 км орчим зузаан байх бөгөөд үүнийг тропопауз гэж нэрлэнэ. 25 км-ээс эхлээд температур эрс өснө. 50 км-ийн өндөр хамгийн их дулаарна. (+10°+30°). Энэ давхаргад усны уур маш бага боловч 20-25 км-ын өндөрт хэт хөрсөн үед дуслаас бүрдэх танан цагаан/перламутровые/ үүл үүсдэг бөгөөд өдөр харагдахгүй харин шөнө тэнгэрийн хаяагаар нар гэрэлтэх шиг өнгөтэй харагддаг. Энэ давхаргад озон зонхилдогтой холбоотойгоор их дулаарал ажиглагдана.
Мезосфер: 80 км хүртэл үргэлжилнэ. Энд температүр хасах хэдэн арван градус хүрнэ. Энд их хүйтэрдэг учир турбулент эрчимтэй хөгждөг. 75-90 км-ийн өндөрт мөнгөлөг үүл үүсдэг бөгөөд мөсөн талстаас тогтдог. Мезосферийн дээд хил дээр агаарын даралт газрын гадаргынхаас 200 дахин бага байна. Ионосфера: Энд 2 үе давхарга ажиглагдана. 1000 км хүртэл ионосфера, түүнээс дээш экзосфера үргэлжилнэ. Ионосферт агаар маш их сийрэгжинэ. 300-750 км-н өндөрт агаарын нягт маш бага (108-10"10г/м3) боловч 1см3 агаарт 300 км-н өндөрт 109, 600 км-ийн өндөрт 107 ширхэг атом агуулагддаг байна. Энэ давхаргад нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр ионжилт маш идэвхитэй явагддаг. Ионууд нь хүчилтөрөгчийн цэнэгжсэн атомууд байдаг. Энэ давхаргад туйлын туяа ажиглагдана. 800 км-ийн өндөрт температур нь 1000° хүрдэг. Энд агаарын массын эгэл хэсгүүд маш хурдтай хөдөлж байдаг. Энд агаарын нягтшил бага учир тэнд нисч буй хиймэл дагуулууд агаарын солилцооны улмаас халах боломж байдаггүй. Хиймэл дагуулын температурын горим нь нарны цацрагийг өөртөө шингээх мөн өөрөө түүнийг ойлгох замаар явагдана.
Экзосфера: 800-1000 км хүртэл үргэлжилнэ. Агаар маш сийрэг тул агаарын хэсгийн хөдлөх хурд маш их байдаг. Зарим үед эндээс нэг хэсгүүд газар хүртэл харвах тохиолдол байдаг. 11.2 км/сек орчим хурдтай байна. Энэ нь нэг үгээр хэлэхэд хийн мандлын гаднах давхарга юм. Ер нь хийн мандал нь 2000-3000 км хүртэл үргэлжилдэг гэж үздэг байсан бол хиймэл дагуул, ракетын ажиглалтын тусламжтайгаар 20000 км хүртэл үргэлжилдэг болохыг тогтоожээ. Энд агаар маш сийрэг бөгөөд 1см3 -т дөнгөж 103 орчим эгэл хэсэг агүүлагддаг байна.
Стандарт хийн мандал. Хийн мандлын бүх параметрууд орон зай болон цаг хугацааны дотор маш их өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, агаарын температур нэг газар +57.5°, нөгөө газар -89.2°хүрсэн байхад агаарын даралт мөн л 890-1080 гПа-ийн хооронд хэлбэлзэж байна. Энэхүү нөхцөл байдал нь янз бүрийн техникийн, ялангуяа цаг агаарын янз бүрийн нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг нислэгийн техникийн туршилтын үр дүнг хооронд нь харьцуулах боломжгүй болгодог. Иймд цаг уурын харилцан адилгүй нөхцөлд явүүлсан аливаа туршилтын үр дүнг хооронд нь харьцуулахын тулд стандарт хийн мандал гэсэн ойлголтыг гаргасан байна. Энэ стандартыг олон улсын хэмжээнд даган мөрддөг бөгөөд хойд өргөргийн 45°-ын дагуу зуны улирлын олон жилийн дундаж утга юм. үүнээс гол параметрууд гэвэл:
• Газрын гадарга орчмын агаарын даралт Р0=760 мм мөн.у.б.=1013.2 гПа
• Газрын гадарга орчмын температур Т0=15°С=288К
• Чөлөөт уналтын хурдатгал до= 9.80665 м/с2
• Газрын гадарга орчмын агаарын нягт ро=1,2255 г/см3
• Салхины хурд, чиглэл бүх өндөрт 0 буюу "штиль"
• Температурын босоо градиент 0-11 км үе давхаргад у=0,65°С100 м
• -------.....х.....-.......-х-------------11-20-------х---------- у=0
• Доод ба дунд давхараат мандлын температур 11-20 км-т
Т0=-56.5°С =

_________________
Pixies - Where's My Mind


Last edited by JAMBALDORJ on Jun.09.09 7:56 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.09.09 7:51 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.18.04 3:41 pm
Posts: 8572
Location: Африк, Зимбабве
2. Нарны тухай товчхон. Нарны диаметр 1 сая 400.000 км буюу дэлхийгээс 109 дахин том юм. Нарны төвд 16 сая, гадарга дээрээ 6000°С температуртай байдаг. Нарны 90%-ийг маш өндөр даралт бүхий устөрөгч эзлэдэг. Нарны гүнд атомууд нэгдэх, задрах халуун цөмийн урвал тогтмол явагдаж их хэмжээний дулаан ялгарч байдаг. 1 сек тутамд 3 т бензин шатаасантай тэнцэх хэмжээний энерги ялгаруулж байдаг. Устөрөгчөөс 1 г гелий бий болоход 155 тэрбум кал. ялгардаг. Нарны энерги нь цахилгаан соронзон долгион хэлбэрээр цацагдах бөгөөд долгионы урт нь 0.17-4 микрон орчим байна/1 мк = 0.001 мм/. Нарны цацрагийн 7% нь хэт ягаан буюу 0.17-0.35 мк, 46% нь гэрэлт цацраг/0.35-0.76 мк/, 47% нь хэт улаан/0.76-4 мк/ цацраг байдаг. Нарны гэрэл 300.000 км/сек хурдтайгаар 8,3 минутанд манай дэлхийд ирдэг. Нар ямагт цацруулж байдаг атлаа яагаад дуусахгүй байна вэ? Нарны гүнд явагдаж буй халуун цөмийн урвалын улмаас устөрөгч нь гелий болон хувирч нарнаас гарсан цацрагийн хэмжээг ямагт нехөж байдагтай холбоотой. Нарны цацрагийн эрчмийг дулааны тоо хэмжээ буюу калориар/7 кал. = 1 г усыг 1° халаах дулаан! хэмжих ба энэ нь 1 мин-д 1 см2 талбайд перпендкуляраар ирж буй нарны туяаны эрчим 1кал/см2мин1 юм. Нарны цацрагийн 99% нь богино долгионт/0.1-4.0 мк/ цацраг байдаг. Харин газрын гадарга болон хийн мандлаас туяарч буй цацраг нь 4-120 мк буюу урт долгионт цацраг байдаг. Цацраг өөр биет дээр тусахдаа тэр биетэд шингэн туяат энерги нь дулааны энерги болон хувирдаг. Өөрөөр хэлбэл уг биетийг халаана. Микроны мянганы нэг хэсгийг ммк, арван мянганы нэг хэсгийг ангестрем/А/ гэж нэрлэдэг. Тэгвэл 0.5937 ммк гэдэг нь 593.7 ммк буюу 5937 А болох юм. Нар 1.3-нд Дэлхийд хамгийн ойртож/147.000.000 км/, УП.З-нд хамгийн хол/152.000.000 км/ оршино. Агаар мандлын дээд давхаргад ирж буй цацраг тэр чигээрээ Дэлхийн гадаргад ирнэ гэж үзвэл жилийн турш Дэлхийн гадаргад ирэх дулааны хэмжээ 1000 ккал байх ёстой. Гэтэл нэгдүгээрт, манай дэлхий бараг бөөрөнхий учир тухайн хугацаанд манай дэлхийн зөвхөн хагасд нь нарны туяа тусч байдаг, хоёрдугаарт нар тогтмол эгц дээрээс тусахгүй учир дөнгөж 166 ккал дулааныг авах бөгөөд үүний 70%-ийг манай дэлхий, 30%-ийг хийн мандал шингээж авдаг байна.

_________________
Pixies - Where's My Mind


Top
   
PostPosted: Jun.09.09 7:52 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.18.04 3:41 pm
Posts: 8572
Location: Африк, Зимбабве
3. Цаг агаар хувьсан вөрчлвгдвх үндсэн шалтгаан. Дэлхийн гадаргын өөр өөр байдал(эх газар-далай тэнгис, мөнх цаст уулс-говь цөл г.м.), өргөргийн ялгаа(мөсөн туйлаас-халуун экватор хүртэл)-наас хамаарч манай дэлхийн газар нутаг бүр нарны энергийг харилцан адилгүй хүлээн авдаг. Үүнтэй уялдан агаарын температур ба даралтын тархац өөр болж улмаар агаарын урсгал үүсэх нэг нөхцөл бүрддэг. Дэлхийн хойд хагас бөмбөрцгийн хэмжээнд туйлын буюу арктикийн, дунд өргөргийн, дулаан бүсийн буюу тропикийн, экваторын агаарын масс гэж ангилдаг. Эдгээр нь өөр өөр шинжийг агуулах бөгөөд агаарын их даралтын бүсээс буюу нягт хүйтэн агаар дулаан агаарыг түрж салхи үүснэ. Хоёр оор төрлийн агаарын массын шинж төрх улам их ялгаатай буюу агаарын температур, даралтын шатлуур их байх тутам цаг агаарын өөрчлөлт улам эрчимтэй явагдаж хүчтэй салхи тарах, шуурга тавих, эрс дулаарах ба хүйтрэх процесс ажиглагдана. Ийнхүү цаг агаар ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг
Газрын гадаргын шинж байдал, вндвршил, вргвргийн онцлог. Цаг агаарын нөхцөл нь тухайн газар нутгийн өргөргийн ялгаанаас гадна уртраг/эх газар-далай, түүнчлэн эх газар-далайн эрэг орчим, эсвэл эх газар, далайн төв хэсэгт байгаа, газрын гадаргын шинж байдал/мөнх цаст үүлс, говь цөл, өндөр уулс-тал газар, ой хөвч, нам доор буюу хонхор газар, ургамлын бүрхэвч г.м./ зэргээс хамаарч ихээхэн өөрчлөгдөж байдаг. үүний гол шалтгаан нь газрын гадарга нарны энергийг хэрхэн шингээн авч буйтай шууд холбоотой. Мөн хойд ба өмнөд хагас бөмбөрцөгийн ижил өргөрөгт цаг агаарын нөхцөл эрс ялгаатай байдаг. Тухайлбал хойд хагас бөмбөрцгийн дунд өргөрөгт 45-61% нь эх газар эзлэдэг бол өмнөд хагас бөмбөрцөгт дөнгөж 0-4% -ийг эзлэнэ. Эх газар хурдан халж хурдан хөрдөг бол далай удаан халж их хэмжээний дулаан хуримтлүүлж чаддаг учир удаан хөрдөг. Газрын гадарга нь шинж байдлаасаа хамаарч дээрээ тусч буй нарны гэрлийг харилцан адилгүй ойлгож байдаг. Тухайн биетээс ойж буй нарны цацрагийн хэмжээг нарнаас ирсэн цацрагийн хэмжээнд харьцуулсан утгыг ойлгох чадвар буюу альбедо гэж нэрлэдэг. Тухайлбал шинэ орсон цас 80-85%-ийг ойлгодог. Тэгэхдээ цас, мөсний ойлгох чадвар нь түүний бохирдлоос ихээхэн хамаарна. үйлдвэржсэн том хотуудад цасан дээр янз бүрийн хольцууд, ялангуяа утаа тортогийн улмаас альбедо бага байдаг бол арктикт 94% хүрнэ. Ургамлын бүрхэвч бүхий гадарга 26%, элс 30-40%-ийг ойлгодог.

_________________
Pixies - Where's My Mind


Top
   
PostPosted: Jun.09.09 7:53 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.18.04 3:41 pm
Posts: 8572
Location: Африк, Зимбабве
4. Хийн мандал дахь дулаан, хүйтний горим. Хийн мандал дахь температурын хувиарлагдалт, түүний тасралтгүй өөрчлөлтийг хийн мандлын дулааны горим гэж нэрлэнэ. Хийн мандлын дулааны горим нь хийн мандал дахь агаар, түүний орчны хоорондох дулааны солилцоогоор тодорхойлогдоно. Дулааны солилцоо нь нэгдүгээрт цацрагийн замаар өөрөөр хэлбэл нарны цацрагийг шингээх ба өөрөө цацруулах замаар, хоёрдугаарт хийн мандал, газрын гадаргын хооронд дулаан дамжуулах, түүнчлэн хийн мандал дотор явагддаг турбулент хөдөлгөөн, мөн ууршилт, конденсаци (өтгөрөл)-ын замаар явагдана. Дулаан солилцоо болоход гол үүрэг гүйцэтгэгч нь газрын гадарга, хийн мандлын хоорондох дулаан дамжуулалт юм. Энэхүү дулаан дамжуулалт нь бүхэлдээ турбулент хэлбэрээр явагдана. Эндээс үзэхэд агаарын температурын өөрчлөгдөх шалтгаан нь: газрын гадарга-хийн мандлын хооронд, мөн хийн мандлын давхрагуудын хооронд явагддаг дулаан солилцоо, газрын гадаргын харилцан адилгүй халалтын улмаас хэвтээ чиглэлд явагдах агаарын урсгал юм. Ялангуяа газрын гадаргын хөрөлт энд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Херс ба усан сангийн халалт, хөрөлт нь тэс өөр байдаг. Хөрсөнд дулаан нь молекулын дулаан дамжуулалтаар явагддаг бол усанд турбулент замаар явагдана. Энэхүү турбулент нь усны урсгал, тэнд үүсдэг давалгааны улмаас бий болдог. Тухайлбал далайн гадарга хөрвөл тэр нягт ихтэй хүнд ус гүн рүүгээ шилжиж дулаан устай холилдоно. Далайн гадаргаас ууршилт эрчимтэй явагдасны улмаас усан гадаргын дээд хэсэг давсжин нягтарч гүн рүүгээ шилжих нөхцөл бүрддэг. Түүнчлэн усны дулаан агуулах чадвар хөрснийхийг бодвол илүү байдаг тул хоногийн дотор дулаан нь 10 м хүртэл шингэдэг бол хөрсөнд 1 м-ээс хэтэрдэггүй. Харин жилийн хугацаанд усны дулаан 100 м хүртэл, хөрсөнд 10-20 м хүртэл гүн тархана. Үүнтэй уялдан усны гадарга харьцангуй бага халж, харин хөрсний гадарга маш эрчимтэй халдаг. Шөнө ба өвлийн улиралд усан гадарга их хэмжээний дулаанаа алддаг боловч гүнээс тэрхүү дулаанаа нөхөн авч байдаг тул удаан хөрнө. Иймд усны гадаргын температурын жилийн хэлбэлзэл бага, харин хөрсний гадаргынх илүү байдаг. Дунд өргөрөгт дулаан улиралд хөрсний гадарга дунджаар 1.5-Зккал/см2 дулаан шингээж авдаг. үүнийгээ өвөл нь хийн мандалд цацруулж алддаг. Усан сангийн жилийн дулааны хэмжээ хөрсний гадаргынхаас ойролцоогоор 20 дахин их байдаг.
Агаарын температурын хоногийн амплитудын газрын гадаргаас дээших өөрчлөлт. Агаар мандалд ирж буй дулаан нь газрын гадаргаас аль болох доороос дээшээ турбулентын замаар явагддаг. Иймд газрын хөрс далайн гүнд дулаан дамждагтай адил газрын гадаргаас дээшлэх тутам хоногийн температурын хэлбэлзэл багасч (тодорхой хугацааны хоцрогдолтойгоор) байдаг. Агаар мандалд дулаан нь турбулент хөдөлгөөнөөр тархдаг учир далайг бодвол нилээд зузаан үе давхрагыг хамрана. Тухайлбал эх газар дээр 300м өндөрт хоногийн амплитуд нь газрын гадарга орчмын температурын 50%-тай тэнцэхийн зэрэгцээ хамгийн их ба бага утга нь 1,5-2 цагийн дараа ажиглагдана. 1000м-ийн өндөрт эх газар дээр хоногийн амплитуд 1-2°, 2-5к1У өндөрт 0.5-1° байхын зэрэгцээ хамгийн их утга нь бүр орой ажиглагдана.
Температурын хоног хоорондын өөрчлөлт. Урсаж байгаа агаарын массын шинж байдлаас хамаарч тухайн газар дээрх агаарын температур ямагт өөрчлөгдөж байдаг. Тухайн газар нутгийн болон тухайн мөчид тэнд урсан ирж буй агаарын температур тэс өөр буюу адвекц их байх тутам агаарын температурын хоног хоорондын өөрчлөлт нэмэгдэнэ. Температурын хоног хоорондын өөрчлөлт дулаан бүсэд тун бага байдаг Харин өргөрөг өндөрсөх тутам нэмэгдэнэ. Хуурай агаар 100м өгсөх тутам 1°-аар, харин агаарын чийг ихсэх тутам багассаар агаар чийгээр бүрэн ханасан үед 0.6°-аар буурдаг.
Температурын хэвтээ чиглэл дэх тархалт. Хэвтээ чиглэл дэх тархалт нь газарзүйн нөхцөл өргөрөгөөс хамаарна. Температур нь экватороос туйл хүртэл буурна. Ялангуяа өвлийн улиралд энэ бууралт бүр ч илүү байна. Тэгэхдээ изотерм татахад өргөрөгийн дагуу байж чаддаггүй нь газрын гадаргын байдлаас хамаардагтай холбоотой. Өөрөөр хэлбэл эх газар, далай, говь цөл, мөсөн үүл, далайн дулаан ба хүйтэн урсгал уул нурууд, цасан бүрхүүлийн хил зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр нэг изотермийн утга нэг уртраг дээр хойшоогоо түрсэн бол дараагийн уртраг дээр урагшаа түрсэн байх жишээтэй юм.

_________________
Pixies - Where's My Mind


Top
   
PostPosted: Jun.09.09 7:54 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.18.04 3:41 pm
Posts: 8572
Location: Африк, Зимбабве
5. Хийн мандал дахь чийгийн горим. Хийн мандал, газрын гадаргын хооронд дулаан солилцоо явагддагийн нэгэн адил чийгийн эргэлт явагддаг. Далай, нуур цөөрөм, гол зэрэг усан гадарга болон хөрсний гадарга, ургамлаас чийг ууршиж хийн мандалд дэгдэж байдаг. Уурших процесс гэдэг нь усан гадарга болон ургамлын бүрхэвч, хөрснөөс усны молөкулын нэг хэсэг тасран уур байдлаар хийн мандалд дэгдэж буй үзэгдэл юм. Ууршилт нь нэвчилт буюу диффузи, мөн агаарын турбулент хөдөлгөөнтэй холбоотой. Ер нь газрын гадаргаас хөөрч буй болон буцаж буй чийгийн хэмжээ тэнцсэн тохиолдолд ууршилт түр зогсоно. Нэг үгээр хэлбэл агаар уураар бүрэн ханасан үед ууршилт зогсоно гэсэн хэрэг юм. Агаар уураар ханах эсэх нь агаарын температураас хамаарна. Усны уур гэдэг нь газрын гадаргаас дэгдэн гарч хийн мандалд оршиж буй/агаарын нэгэн хольц хэлбэрээр/ ус юм. Хийн мандалд оршиж буй бүх чийгийн 50% нь 1,5 км-ийн дотор, 99% нь шим мандалд бөөгнөрнө. Газрын гадарга дээр 1 м2 талбайд агаарын масс 10-т байдаг бол чийгийн хэмжээ 28.5 кг буюу 300 дахин бага байдаг. Жилд дунджаар 500.000 км3 ус агаарт дэгдэж түүний 320.000 км3 нь тунадас байдлаар унаж байдаг. Энэ усыг дэлхийн гадарга дээр жигд тараавал 1 м орчим зузаан усан давхарга үүсэх юм.
Ууршилтын хурд нь ханасан ба ханаагүй уурын хоорондын зөрүү, салхины хурдтай шууд, тухайн үеийн агаарын даралттай урвуу хамааралтай байна. Салхины хурд нэмэгдэх тутам турбулент хөдөлгөөн идэвхжиж ууршилт хурдан явагдана.
Хийн мандал дахь чийгийн хэмжээг усны уурын даралт ба харьцангүй чийгшил гэсэн үзүүлэлтээр тодорхойлдог. Усны уурын даралт нь түүний нягт(нэгж эзэлхүүн дэхь агууламж) ба үнэмлэхүй температураас хамаарна. Усны уурын даралтыг агаарын даралтын нэгэн адил гектопаскаль ба милибар гэсэн нэгжээр хэмжинэ. Чийгээр ханасан агаарын даралтыг ханасан даралт гэж нэрлэнэ. Агаарын температур 0° С байхад ханасан даралт нь 6.1 мб байх бөгөөд 10° тутамд энэхүү даралт 2 дахин нэмэгдэнэ. Агаар тухайн температурын нөхцөлд чийгээр ханахад аль зэрэг ойрхон байгааг харьцангуй чийгшлээр нь тодорхойлно.
г = е/Es*100%
Усны уурын хэмжээг 1м3 агаарт буй чийгийг граммаар илэрхийлж тодорхойлох бөгөөд үүнийг үнэмлэхүй чийг/ Еs/ гэж нэрлэдэг. Агаарын температур 0°С байхад Еs =4.9 г/м3 байдаг. Агаар тэлэх тутам түүний эзлэхүүн нэмэгдэж чийг ихээхэн газар нутгийг хамран тархах тул үнэмлэхүй чийг буюу усны уур багасаж харин агаар нягтрах тутам үнэмлэхүй чийгшил нэмэгдэнэ. Тухайн үеийн агаарын температур, усны уураар ханах үеийн температур хоёрын зөрүүг шүүдэр унах цэгийн температур гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тухайн агаар усны уураар ханасан тохиолдолд шүүдэр цэгийн ба агаарын температур хоёр хоорондоо тэнцэх болно.

_________________
Pixies - Where's My Mind


Top
   
PostPosted: Jun.09.09 7:54 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.18.04 3:41 pm
Posts: 8572
Location: Африк, Зимбабве
6. Хийн мандалд явагдах чийгийн конденсац, сублимацийн процесс буюу үүл үүсэх нвхцөл
Температур өсөх буюу дулаарах тутам ууршилт идэвхжиж байдаг. Усны уур нь далайн болон нуур, цөөрөм, гол зэрэг усан гадарга, мөн газрын гадаргын чийглэг хэсгээс ууршин хийн мандалд дэгдэж байдаг. Мөн ургамлын транспирацын замаар агаарт чийг ялгарч байдаг. Агаар нь чийгээр ханаж болно. Тэгэхдээ тухайн үеийн агаарын температурын байдлаас хамаарч хийн мандлын чийгээр ханах хэмжээ өөр өөр байдаг. Ер нь агаарын температур буурах тутам агаар чийгээр ханаж, чийгийн тодорхой хувь нь илүүдэл болсноос бөөгнөрөн өтгөрч конденсаци/усны уур шингэн байдалд буюу усан дусал болон хувирах процесс/, сублимац/усны уур хатуу байдалд буюу мөсөн талст болон хувирах процесс/-ын процесс явагдана. Конденсац, сублимаци явагдах нь усны уур улам дээш хөөрч түрүүчийн байсан түвшинээс илүү хүйтэн орчинд шилждэгтэй холбоотой.Усны уур конденсацад орохын тулд ядахдаа 1000-2000м-ийн өндөр хөөрсөн байх шаардлагатай. Усны уурын хөөрөлт нь хийн мандал дахь өгсөх хөдөлгөөнтэй холбоотой. Конденсац ба сублимац явагдахад дээрхи нөхцлөөс гадна цөм заавал шаардлагатай. Хэрэв ийм цөм байхгүй бол бөөгнөрсөн усан дуслууд нь/молекулууд нь/ удаан хугацаагаар оршин тогтнож чаддаггүй дахин задарч байдаг. Өөрөөр хэлбэл конденсацийн цөм байхгүй бол агаар усны уураар хичнээн ханасан ч конденсац явагдахгүй болно. Цөм гэдэг нь агаар мандалд оршиж буй хатуу эгэл биетүүд юм. үүнд далайн давс, хумхийн тоос, утааны тортог, органик бодисын задарлаас үүссэн азотын болон хүхрийн хүчил зэрэг багтана.Далайн давс нь далайн давалгааны улмаас үсэрч агаарт дэгддэг.Тухайлбал 6 мм орчим усны дуслаас 1000 орчим жижиг дуслууд үүсдэг байна.Цөмийн диаметр нь микроны 10, зууны хувьтай тэнцүү байдаг.Конденсацийн цөмийн тоо газрын гадарга орчим хэдэн мянга.арван мянгаар тоологддог бол /1см3/ 3-4км-ийн өндөрт хэдхэн зуу орчим байдаг.1см3 агаарт 10000 орчим ширхэг тоотой байдаг.Тэгэхдээ эдгээр цөм бүр нь биш харин аль болох том хэсгүүд нь кондөнсац явагдах нөхцлийг бүрдүүлнэ.Усны уур хэр өндөрт хөөрснөөс хамаарч янз бүрийн үүл үүсдэг. Конденсаци, сублимацын улмаас үүссэн усан дусал, мөсөн талстууд нь хоорондоо нэгдэж үүл үүсгэнэ. үүл үүсгэж буй усан дусал, мөсөн талстууд нь маш жижиг учир тэнцвэрээ хадгалан агаар мандалд оршиж нүүдэллэж байдаг. үүлэн дэх харьцангуй чийгшил багасах тутам үүл сарниж байдаг. Үүл, манангийн үүсэл үнэн чанартаа ижилхэн юм. үүлын районд байгаа үүл нь түүнээс дор байгаа хүнд үүл болж үзэгддэг бол, оройд байгаа хүнд манан мэт харагдана. Үүл, манан нь зарим тохиолдолд ууршин сарнидаг бол тодорхой нөхцөл бүрдсэн үед бороо, мөндөр, цасан ширхэг байдлаар газарт бууна. Өөрөөр хэлбэл УУРШИЛТ - ҮҮЛ - ТУНАДАС - УУРШИЛТ явагдах процессыг хийн мандал дахь чийгийн эргэлт гэж нэрлэнэ Усны уур нь газрын гадаргаас туяардаг урт долгионт цацрагийг шингээж байдгийн дээр мөн өөрөө газрын гадарга болон хийн мандалд хэт улаан/инфракрасный/ цацрагийг цацруулж байдаг. Үүний үр дүнд үүлтэй шөнө газрын гадарга болон хийн мандлын доод давхаргад дулаахан байдаг.Ууршилт явагдахад их хэмжээний дулаан зарцуулагддаг бол, конденсаци, сублимаци болоход төдийн хэмжээний дулааныг хийн мандалд ялгарүүлж байдаг. Түүнчлэн үүл нь нарнаас газрын гадаргад ирж буй их хэмжээний дулааныг замд нь өөртөө шингээж авдаг. үүлийг үүсэл хөгжлийнх хувьд:
а/ жигд агаарын массын үүл-нэгэн төрлийн агаарын массд үүссэн үүл
б/ фронтын үүл-хоёр өөр төрлийн (дулаан хүйтэн) агаарын зааг дээр үүссэн үүл
в/ конвекцийн үүл (СЬ) гэж хэд хэд ангилна. СЬ үүл нь газрын гадаргын их халалттай шууд холбоотой. Хур тунадас орох гол нөхцлийг бүрдүүлдэг үүл нь фронтын болон конвекцийн үүлнүүд юм. Үүлтэй холбоотой Гало, Венец, Солонго зэрэг үзэгдлүүд ажиглагддаг. Эдгээр үзэгдлүүд нь: үүлний усан дусал, мөсөн талстуудад гэрлийн хугарал, ойлт, дифракци бий болсонтой холбоотой үүсдэг. Гало нь дээд мандлын ялангуяа сэмжин давхраат үүлэнд үүсдэг, нар сарыг хүрээлж 22 буюу 46°-ийн тойрог үүсгэдэг. Гало нь дотор талдаа улаан өнгө бүхий бүдэг солонгын өнгөтэй байдаг. Заримдаа нартай зэрэгцэн 22 ба 46°-ийн зайд (хуурамч нар мэт) үүсдэг. 6 талстаас өнгөтэй, зөвхөн аль нэг талаас өнгөгүй гало үүсдэг байна.Галогийн хэмжээ өөр өөр байдаг нь нарны өндөр, талстын байрлалаас хамаарна. Тухайлбал: 22°-ийн өнцөг бүхий гало нь талстын хажуугаас гэрэл хугарсантай холбоотой. Гэрэл хугарахдаа нэг талаар ороод 60°-ийн өнцөг үүсгэн нөгөө талаар гардаг байна. Хугаралын хамгийн бага өнцөг нь 22° байдаг ажээ. Талстын аль нэг тал нь гэрэлд перпендикуляр байрлалтай бол "хуурамч нар " үүсдэг ажээ. Хэрэв гэрэл зэргэлдээ талаар орж гарсан бол (хугаралын өнцөг 90° бол) 46°-ийн хуурамч нар үүсдэг байна. Босоо чиглэлд байрлалтай талстаас хэвтээ "хуурамч нар" үүсдэг байна. Венец:-Нарыг нягт тойрсон маш бага радиустай хүрээ юм. Энэ хүрээ нь гадна талдаа улаавтар ерөнхийдөө хөхөвтөр өнгөтэй байдаг. Радиус нь 1-5° орчим байдаг. Радиусын хэмжээ нь үүлэн дэх усан дуслын диаметртэй урвуу хамааралтай байдаг. Венец нь дифракцийн нөлөөгөөр үүсдэг. Хөхөвтөр байдгийн гол шалтгаан нь олон венец давхралдаж үүсдэгтэй холбоотой.
Солонго:- Солонго борооны дусалтай холбоотой. Солонгын радиус 42° орчим байдаг. Гадна талдаа улаан, дотор талдаа ягаан өнгө ялгарч харагдана. Солонго нь нар, хүний нүдийг холбосон шулуун төв нь байхаар үүссэн дугуй юм. Нар өндөр болох тутам солонго харагдахгүй. Ер нь нарны өндөр 42°-аас дээш тохиолдолд солонгыг ажиглаж чадахгүй. Харин онгоцноос бүтэн дугуй солонгыг харж болно. Солонгын өнгө тод, бүдэг байх нь усан дуслын хэмжээнээс хамаарна. Солонго нь усан дусалд гэрлийн хугарал болдогтой холбоотой.

_________________
Pixies - Where's My Mind


Top
   
PostPosted: Jun.09.09 7:55 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.18.04 3:41 pm
Posts: 8572
Location: Африк, Зимбабве
7. Хур тунадасны хэлбэр, эрчим. Хур тунадасны хэлбэр:бороо (аадар, зүс, усархаг шиврээ гэх мэт), цас(аадар, зүс, лавссан гэх мэт), мөндөр гэсэн төрөл буй. үүлэнд буй усан дуслууд болон мөсөн талстууд хоорондоо нэгдэн томорч агаарын өгсөх хөдөлгөөний хурд болон эсэргүүцлийг давах хэмжээнд хүрсэн үед хүр болж газарт буудаг. Борооны давхраат ба өндрийн давхраат үүлнээс зус тунадас унадаг. Энэ нь эрчим багатай боловч удаан үргэлжлэн ордог цас ба бороо юм. Харин борооны үүлнээс аадар бороо мөндөр ордог. Хурдан хугацаанд эрчимтэй ордог тунадас юм. Усан дусал болон мөсөн талстууд өөр өөр /-,+/ цэнэгийг агүүлах тутам хоорондоо нэгдэх процесс эрчимтэй явагддаг. Түүнчлэн хэмжээ нь өөр өөр байх тутам хүнд хэсэг нь доошлон жижиг дуслуудыг өөртөө нийлүүлнэ. Аадар бороо нь зөвхөн усан дусал ба мөсөн талстын холимог үүлнээс ордог.Шиврээ тунадас нь давхраат ба давхраат бөөн үүлнээс унадаг. Энэ нь нэгэн төрлийн агаарын массын ууг юм. Борооны дуслын ди аметр нь 0.5-8 мм орчим байдаг. Унаж буй усан дуслын диаметр 8 мм-ээс их бөгөөд замдаа заавал задарч багасдаг байна. Шиврээ борооны дуслын диаметр 0.5-0.05мм байдаг. Цасны ширхэг 6 хошуу хэлбэртэй байдаг.
Мөндөр: Хэдэн мм-ээс 5-8, заримдаа үүнээс ч их диаметртэй байдаг. Мөндрийн (1ш) жин зарим тохиолдолд ЗООграмм хүрнэ. Мөсөн талстууд уруудах хөдөлгөөнөөр доошлон хайлж дээш хөөрөхдөө дахин мөстөж хэмжээ нь нэмэгдэн нэмэгдсээр эцэстээ сансрын эсэргүүцэл, өгсөх хөдөлгөөний хурдыг давж газарт унадаг.Казахстан/ 1.9 кг мөндөр унасан тохиолдол бий. Аянга цахилгаан: Борооны бөөн үүл хөгжих тутам түүний дотоод энергийн эрчим улам нэмэгдэж байдаг. Түүнчлэн цэнэгжилт нь идэвхжин үүлсийн хооронд болон газар үүлний хоорон, цахилгаан орон үүснэ. Өөрөөр хэлбэл усан дусал ба мөсөн талстын ижил цэнэгтэй хэсгүүд хоорондоо нэгдэж цахилгаан орон үүсгэснээр эсрэг цэнэгтэй үүлсийн хооронд цэнэгжин нөөцийн асар их ялгаа үүсдэг. Энэ нь аянга цахилгаан бий болох нөхцлийг бүрдүүлнэ. Зарим үүлэнд цахилгаан цэнэгийн нөөцийн ялгаа нэг метр тутамд 100м хүрдэг байна. Энэ хэмжээ нь 25-50 мянган вольт/метр ба түүнээс их болсон үед аянга цахилгаа үүсдэг. Аянга-дуу, гэрэл - цахилгаан юм. Агаар нь цахилгааныг маш муу дамжүүлдаг тул цахилгаан гуйдлий замаар цахилгаан орон тэгширч чаддаггүй байна. Цэнэгийн урсгалын температур зарим үед 25000-300П00-хүрдэг байна. Борооны бөөн үүлний доод хэсэгт хасах цэнэг хуримтлагддаг бол газрын гадарга дээр нэмэх цэнэгтэй байдаг. Энэтхэгийн Керапунджид 1860-8-р сар, 1961-7-р сард 9300мм бороо оржээ. Рьюньоны арал дээр 1964 оны 4-р сарын 28-29-нд 12 цагийн дотор 1340мм бороо оржээ. 1955-1956 оны өвөл АНУ-ын Вашингтон мужид 25.4метр цас оржээ.
- Хамгийн их халуун газар үхлийн хөндийд 56.7° хүрчээ.
- 89.2° -1983 онд Антарктидэд, Верхоянскид-1885 оны 1-р сарын 15-нд -67.8° хүрчээ.
- Хойд Америкт хоногт 193см цас оржээ (1921 оны 4-р сарын 14-15-нд).

_________________
Pixies - Where's My Mind


Top
   
PostPosted: Jun.09.09 7:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 12:07 pm
Posts: 11425
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
гоё мэдээлэл хийж байна шүү хаанаас
хийгээд байна :wd:


Top
   
PostPosted: Jun.09.09 7:57 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.18.04 3:41 pm
Posts: 8572
Location: Африк, Зимбабве
8. Агаарын даралтын тухай ойлголт. Бүх төрлийн хий нь орчиндоо тодорхой хэмжээний даралт үзүүлж байдаг. Хийн мандал дахь агаарын нийт жин 5х1012 г буюу 5х1015 т байдаг. Энэ нь ойролцоогоор манай дэлхийн жингээс 1 сая дахин бага юм. Агаарын жингийн 50% нь 5 км-ийн доторхи үе давхаргад, дөрөвний гурав нь 10 км 95% нь 20 км-ийн дотор оршино. Нэгж талбайд үзүүлж буй энэ хүчийг агаарын даралт гэж нэрлэнэ. Нэг үгээр хэлбэл даралт гэдэг нь агаарын молекулууд тухайн цэгт "бөмбөгдөж" байгаа хэрэг юм. Хийн мандалд тодорхой нэг хэсэг агаарыг сонгож авбал тэр нь зэргэлдээх хэсгээс даралтын хүчинд автагдахын зэрэгцээ өөрөө мөн зэргэлдээх хэсэгтээ даралтын хүч үзүүлж байдаг. Эндээс үзвэл хийн мандлын аль ч давхаргад даралтыг хэмжиж болно. Агаарын даралт нь задгай болон байрны орчинд онц ялгардаггүй учир цаг уурын станц дээр даралт хэмжих багажийг байшингийн дотор байрлуулдаг.
Агаарын массыг түүний эзлэхүүнд нь харьцуулсан үзүүлэлтийг агаарын нягт гэдэг. Хийн төлөв байдлын тэгшитгэлээс хуурай агаарын нягтыг дараах байдлаар тодорхойлж болно:
Р = Р/RT = P/R(273+t)
R - хуурай агаарын хувийн хийн тогтмол, м2/с2*К
р - агаарын даралт, гПа
t - агаарын температур, °С
Р = 1000 гПа, t=0°С байхад агаарын нягт р = 1276 г/м3 байна.
Далайн 6а станцын түвшин дэх агаарын даралт. Агаарын даралтыг нэг хавтгай дөрвөлжин см(м) талбайд хэдэн гр(кг) жингээр дарж байна гэдгээр илэрхийлж болно. Далайн түвшинд см2 талбайд 1 кг хүчээр дарна. Даралтын хүчийг дээр үеэс мөнгөн усны баганы өндөр буюу мм-ээр илэрхийлж ирсэн. Жишээлбэл газрын гадарга дээр даралт 750 мм байна гэвэл энэ нь мөнгөн усны баганын өндөр 750мм байна гэсэн үг юм. Түүнчлэн анериод, барограф зэрэг багажаар даралтыг бас хэмждэг. Далайн түвшинд агаарын даралт дунджаар 760 мм мөнгөн усны баганатай тэнцүү байдаг. Агаарын даралтыг мөн миллибар/гектопаскаль/ гэсэн нэгжээр илэрхийлдэг. 1 мб гэдэг нь 1см2 талбайд 1000 дин хүч үйлчилж байна гэсэн үг юм. 1 дин гэдэг нь 1 грамм агаарын масс 1 см/сек2 хурдатгал үзүүлж буй хэрэг юм.
760мм. мөнгөн.усны. багана = 1013мб, 750мм =1000 мб
Өөрөөр хэлбэл мм-г мб болгохын тулд 4/3-өөр, эсрэг тохиолдолд 3/4-аар үржүүлнэ гэсэн үг юм. Мөнгөн усны нягт 13.595, даралт нь 760 мм байхад түүний 0° температуртай үед 1см2 талбайд үзүүлэх хүч нь 1033.22 байх болно. үүнийг дин-д шилжүүлэхийн тулд 1033.22*д (хүндийн хүч) байх болно. 45°-ын өргөрөгт далайн түвшинд д=980.6см/сек2 байдаг. Тэгвэл 1см2 талбайд 1033.22*980.6см/ сек2=1013250дин/сек2 болно. 1000 дин/сек2-ыг 1мб гэж үзвэл 760 мм мөнгөн усны багана =1013мб болох юм.

_________________
Pixies - Where's My Mind


Top
   
PostPosted: Jun.10.09 12:08 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 4:54 pm
Posts: 1271
Location: Монгол Улс
Арктикын мөсөн бүрхүүл том заналхийлэл болж байгаа. Энэ их мөс хэрэв хайлсаар байвал Атлантын далайд их хэмжээний цэвэр ус гарч Хойт Атлантын далайн урсгал зогсно. Үүнээс болж хойт зүгийн эх газрын уур амьсгалыг зөөлрүүлдэг далайн урсгал зогсвол тэгээл Ice age болнодоо.....Энэ жишээг харуулсан кино байдагдаа Нөгөөдөр сүүлчийн өдөр гээд бас Ал Горын баримтат кино үнэн янзтай :wd: :wd:


Top
   
PostPosted: Jun.10.09 12:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.29.02 6:59 am
Posts: 5620
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Sain uu? Jambaldorj :hi: chamaig harsan bayariin nulims tsiilegneed... :hoho:

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
   
PostPosted: Jun.15.09 9:05 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.18.04 3:41 pm
Posts: 8572
Location: Африк, Зимбабве
hi. sain uu. good to see you.

_________________
Pixies - Where's My Mind


Top
   
PostPosted: Jun.16.09 1:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 12:07 pm
Posts: 11425
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
Method-Man wrote:
Арктикын мөсөн бүрхүүл том заналхийлэл болж байгаа. Энэ их мөс хэрэв хайлсаар байвал Атлантын далайд их хэмжээний цэвэр ус гарч Хойт Атлантын далайн урсгал зогсно. Үүнээс болж хойт зүгийн эх газрын уур амьсгалыг зөөлрүүлдэг далайн урсгал зогсвол тэгээл Ice age болнодоо.....Энэ жишээг харуулсан кино байдагдаа Нөгөөдөр сүүлчийн өдөр гээд бас Ал Горын баримтат кино үнэн янзтай :wd: :wd:

тэр чинь нөгөө регрес трансрегресийн үзэгдэл шүү дээ мөстлөгийн эхний үе шат маягийн трансрегрес гэдэг нь ус төвшин ихсэж дэлхийн ихэнх гадаргыг ус эзэлж ууршилт явагдаж агаар мандалд усны уур болон үүл ихсэж нарны цацрагийг дэлхийд орж ирэхийг хаах бөгөөд ингэснээр мөстлөг явагддаг


Top
   
PostPosted: Jun.16.09 2:17 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 4:54 pm
Posts: 1271
Location: Монгол Улс
Би North Atlantic Current ийн тухай ярьж байналдаа.....


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Jul.12.09 9:21 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
HAARP (High Frequency Active Auroral Research Project) geed alaska-d baidag teheeremjiin talaar europiin holbooniihon sanaa ni zovj medegdel gargasan baina. yag yamar ur duntei uridchilaj helj boloh esvel ugui turshilt hiigddegiig hendlengiin huneer sudluulahiig shaardsan maygiin gehiimuu daa.
ene teheeremj ni agaar mandald heseg gazariig halaah, soronzon oron uusgeh zereg yulchilgee uzuuldeg gesen am damjsan yariatai. gehdee yag yamar ur dun turshiltiin yavtsad gardagiig amerikiin zohih albanii bish bol medehgui boluu.
delhiin agaar mandaliin hesegiig eerchilseneer tsag agaariig tsereg dainii zoriulalttai ashiglaad baina gedeg hardlaga baidag. tsunami, har salhi, uer geh met tsag agaariin baidliig delhiin hussen hesegtee zohiogood baival aimaar uu? sayhanii vietnam, hyatadiin hil deer boldog boroo esvel europiin ulsuudad suuliin ued bolood baigaa tsag agaariin gajiguudiig hunii oroltsootoigoor hiitsen bol yahuu? europiin holboo enuundel sanaa ni zovoj baigaa bololtoi. europiin holboo gedeg chini tom baiguullaga. zugeer hooson yumnii araas demii sanaagaa zovoogood baih baiguullaga bish

ps: iim teheeremj orsod bas baidag yariatai

teguul michin jiliin zud arai...

europiin ornuudad haarp-iin tuhai metgeltsej baina:
http://www.europarl.europa.eu/press/sdp ... 980205.htm

ene tailan ni:
http://www.europarl.europa.eu/sides/get ... PDF+V0//DE


Top
   
PostPosted: Aug.06.09 11:40 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 4:54 pm
Posts: 1271
Location: Монгол Улс
Image


Top
   
PostPosted: Aug.12.09 11:09 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11759
Location: universe
JAMBALDORJ wrote:
hi. sain uu. good to see you.


neeree sonin hun bh chini

_________________
i am no1


Top
   
PostPosted: Aug.25.09 7:09 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 4:54 pm
Posts: 1271
Location: Монгол Улс
Image
Хойд атлантын цаг уурын байгуулагын судалгаагаар............


Top
   
PostPosted: Sep.04.09 10:14 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 4:54 pm
Posts: 1271
Location: Монгол Улс
Image
9.3-9.4 нд Увсын Малчинд их хэмжээний нойтон цас орсоноос 26 см цастай болоод байгаан байна. Ер энэ сард ихэнх нутгаар олон жилийн дундажаас 1.5-2.0 градусын илүүтэй дулаан байх төлөвтэй аж.


Last edited by Method-Man on Sep.04.09 10:18 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.04.09 10:16 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.12.09 12:05 am
Posts: 7443
Location: Holy Dark Desecrator
1,2 gradusaar delhin tsag agaar dulaarch bgaa n huiten mani orond bol ashig tustai...


Top
   
PostPosted: Sep.04.09 10:25 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 4:54 pm
Posts: 1271
Location: Монгол Улс
Дулаарал сайнаар нөлөөлөх газруудын нэг бол Африк. Тэр дундаа Сахарын цөлд их хэмжээний хур тунадас буух нөхцөл бүрдэх боломжтой. Харин манай оронд ашигтай гэж хэлж болохооргүйл дээ.....


Top
   
PostPosted: Sep.04.09 10:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.12.09 12:05 am
Posts: 7443
Location: Holy Dark Desecrator
bololgui yadiin!!!!!!!!!!
yadaj zud boloh n bagasch malchidad nemertei bnaa gdg chin manai ornii e.z-t sainaar nuluulnu ain!!! zuzuzuzuzuuu


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 182 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited