#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.18 3:42 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 53 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: May.11.10 11:49 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
Бидний түүх

Шанхайн Монгол Оюутны Холбоо (ШМОХ)-г 2006 оны 4-р сарын 14-нд Фудань их сургуулийн оюутан Г.Бат-Эрдэнэ анх санаачлан үүсгэн байгуулсан юм. Тухайн үед 7 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан манай холбоо өдгөө хүрээгээ улам бүр тэлж, Шанхайн сургууль бүрийн монгол оюутны төлөөллөөс бүрдсэн удирдах зөвлөлийн 20 гишүүнтэй, Шанхайд суралцагч 500 гаруй монгол оюутныг мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлэн ажилладаг сайн дурын томоохон байгууллага болоод байна. Одоо Ц.Намхайдорж ШМОХ-ын ээлжит даргаар сонгогдон ажиллаж байна.

Бидний зорилго

Манай холбооны эрхэм зорилго бол Шанхай хотын их дээд сургуулиудад суралцагч монгол оюутнуудыг хэрэгцээт мэдээлэлээр хангаж, хуулиар эдлэх ёстой эрх ашгийг нь хамгаалах хийгээд сурч боловсрох, эрvvл аж төрөхөд нь туслалцаа үзүүлэн, тэдний эв нэгдэл, нөхөрлөлийг дэмжиж, нийгмийн харилцаа холбоог нь сайжруулан, хөгжлийн шинэ гарц боломжийг хамтдаа хайж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм.

Бидний үйл ажиллагаа

Манай холбоо оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх,мэдээлэл хангах зорилтын хүрээнд шинэ хичээлийн жил бүр оюутнуудын дунд танилцах өдөрлөг,Шанхай-Нанжин хотын монгол оюутнуудын дундах спортын нөхөрсөг тоглолт,Монгол улс тунхагласны баяр болон шинэ жилд зориулсан цэнгүүн,ШМОХ-ны нэрэмжит шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн,сургуулиа амжилттай төгсгөсөн оюутнуудыг үдэх ёслол зэргийг зохион байгуулдаг уламжлалтай. Мөн жил бүрийн өвлийн амралтаар Монголд оюутнуудтайгаа цасны баярыг зохион явуулдаг юм.
Шанхайд суралцаж буй монгол оюутнуудын тоо сүүлийн хэдэн жилд маш эрчимтэй нэмэгдэх болсонтой уялдуулан бид ирэх хичээлийн жилээс үйл ажиллагаагаа илүү бодит түвшинд өргөжүүлэхээр бэлтгэж байна. Тухайлбал, хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-нд бэлтгэх эрчимжсэн сургалт, нэртэй хүмүүстэй уулзалт ярилцлага хийх гэх мэт.

Бидний уриа

Бидний зүтгэл - Эх орны минь ирээдүй

Бидэнтэй холбоо барих

Ц. Намхайдорж 13764420319
А. Жавхлантөгс13524504715
Д. Мэндбаяр 15821242395
Ж.Баасангарьд 13585926007
Э. Өлзийбаяр 15221505679
Б. Алтансүх 15801878488
Э. Есөнбилэг
Ч. Энхмэнд
Н. Намжилсүрэн
Ч. Анар
Б. Онон
Э. Батбаяр
Ч. Номин
П. Номин-Эрдэнэ
Б. Хонгорзул
Д. Одмаа
Н. Бадрал
Л. Энхгэрэл
Т. Болормаа
Б. Дөлгөөн
Б. Эрдэнэбат

e-mail: shmonstu@yahoo.com
web site: http://www.shmonstu.mn (ZASVARTAI)


Last edited by MGL_shanghai on Jun.17.10 7:40 pm, edited 6 times in total.

Top
   
PostPosted: May.12.10 8:18 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Jul.29.09 11:26 pm
Posts: 159
:wd:


Top
   
PostPosted: May.13.10 10:04 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
Sain baitsgaan uu? Shanghai hotod surch, amidarch baigaa Mongolchuudaaa. ShMOH-s "Shanghai hotiin suld duuniii shuleg (ug) zohioh" uraldaan zarlaj baina... Duunii shulgiig shmonstu@yahoo.com hayg deer huleen avna (mail bicheed yvuulbal iluu sain). Turuulsen hun undur shagnaltai shuu. Urgunuur oroltsohiig husiy. Shanghain Mongol Oyutnii Holboo


Top
   
PostPosted: May.14.10 5:44 am 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: May.11.05 10:05 pm
Posts: 79
Location: Хайрыг хүндэл
Хятадад суралцагч оюутан та бүгдэд зориулсан шинэ форум нээгдлээ.
Хамгийн эвтэй форум энд дар!!!
[/b]


Top
   
PostPosted: Jun.13.10 6:28 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
Shanghai Mongol oyutnii holboonoos tugsugchduu udeh arga hemjee zohion baiguulj bui tul 2010 onii hicheeliin jild tugsuj baigaa niit oyutan zaluus ta buhniig 2010.06.15 –s umnu nersee bidend iruulehiig husej bna. Shanghai mongol oyutnii holboo. shmonstu@yahoo.com


Top
   
PostPosted: Jun.16.10 10:00 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Jan.20.10 11:23 am
Posts: 72
Location: Хажууд чинь!!!
Zia onoodor 华东理工大学 -deer Hytdiin 端午节-d zoriulsan 赛龙舟比赛 bolloo. Tend temtseend orj bgaa, uzej sonirhohoor irsen ih olon mongol oyutnuud haragdlaa..

Temtseenii dun:
1-t 同济
2-t 复旦
3-t 上大
4-t 电力
5-t 华师范
6-t 海洋
(Ug temtseend niit Shanghai 20-n surguuli oroltsson)


Tged onoodor temtseend ochij uzsen humuus n sanal bodloo bichitsgeegeerei.......

_________________
Ezen hicheevel zaya hicheene!


Top
   
PostPosted: Jun.16.10 11:00 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
Tongji iluu iluu. . .


Top
   
PostPosted: Jun.17.10 1:16 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Jan.20.10 11:23 am
Posts: 72
Location: Хажууд чинь!!!
MGL_shanghai wrote:
Tongji iluu iluu. . .



Tongji- ch sain beldsen bnalee sain ch bnalee. Ter hamgiin suuliin garalt ydaj negiig n 58 sekund-s hoishoo bna gej naadsan chini bdgui shu. bugd 55 hawitsaa orj irhiin bna le :( . Ug n tegsen bol manaih ehnii 3-t orohgui yu

_________________
Ezen hicheevel zaya hicheene!


Top
   
PostPosted: Jun.17.10 6:55 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
hehe zugeerei daraa jil sain beldej bgaad orohgui yu amjilt! Anhnii jil ni Caijing avch bsan Tongji 2-t ni daraa jil ni Fudan avch bsan yum Tongji dahiad l 2-t 3 dahi jildee arai gej avlaa shuu dee. tegeheer tanaih daraa jil avchih bh oo.


Top
   
PostPosted: Jun.17.10 7:01 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
Шанхай хот

Орчин үеийн хятадын санхүүгийн төв болсон Шанхай(上海)хотын анхны оршин суугчид 6000 жилийн тэртээ анх буурьшсан гэдэг. 1267 онд Хуан Пү голын баруун эрэгт бяцхан хот албан ёсоор байгуулж Шанхай гэж анх нэрийджээ. Мин улсын дунд үеэс (16-р зуун) хятадын гар урлалын үйлдвэрлэлийн төв болж өргөжсөн энэ хотыг Манж Чингийн Засгийн Газар 1685 онд (Энх-Амгалангийн 24-р он) боомт хот болгосон гэдэг ч чухамдаа бол Чин гүрэн Хар тамхины дайнд ялагдал хүлээсний дараа нээлттэй боомт болсон буюу, Британитай “Наньжингийн гэрээ” байгуулан далайн эргийн дагуух таван хотыг гадаадтай алив саадгүйгээр худалдаа хийлгэж байхаар зөвшөөрсөний дагуу 1843оны ll-р сарын l7-нд Англиас Шанхайд суух анхны консул боомтыг албан ёсоор нээлттэй болгосныг зарласан яг тэр үеэс орчин үеийн хятадын эдийн засаг, оюун санааны хөгжилд асар их нөлөө үзүүлсэн барууны соёл урсан орж ирэх нэг гол хаалга болж 19-р зууны дунд үе гэхэд худалдаа арилжаа цэцэглэсэн хөл хөдөлгөөнт хот болжээ. Ийнхүү 20-р зууны эхэн үеийн хятадын түүхэнд гарсан томоохон бослого хөдөлгөөнд Шанхайн оюутан, сэхээтэн, ажилчид оройлон оролцож, эх оронч хөдөлгөөнүүд өрнүүлж байсан нь энэхүү үзэл санааны үр боловсорч соргог тусдаг байсны илрэл болой.


Top
   
PostPosted: Jun.17.10 7:04 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
Өдгөө Шанхай нь Хөх мөрний(长江)номхон далайруу цутгах аманд 6340.5 кв.км талбайг эзэлж оршдог ба өмнөөс хойдруу 120 км, зүүнээс баруунтаа 100 км үргэлжилдэг. 18 дүүрэгтэй, 1 гацаа, 132 тосгон, 3 жижиг аралыг харъяалдаг бөгөөд хятадын засгийн газраас шууд удирддаг 4 хотын нэг, засаг захиргааны гол нэгж юм. Жилийн дундаж температур нь 17.8 градус, дулаан бүсэд оршдог, жилд 1427.9 мм тундас унадаг чийглэг уур амьсгалтай, 5-9 сарыг борооны улиралд тооцдог.
Орчин үеийн хятадын өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшлийн толь болсон энэ хот эдүгээ 17 сая хүн амтай, 2002 оны байдлаар 44.9% нь хувийн секторт, 33.2% нь олон нийтийн байгууллага, 21.9% нь төрийн байгуулладагад ажилладаг, ажилгүйдэл 4.8%-тай байв. 2003 онд хятадын хот суурин газрын иргэдийн орлого дундажаар 7434 юань, хөдөө тосгоны иргэдийнх 4000 юань байсан бол Шанхайн нэг хүнд ноогдох дундаж орлого нь 8438.9 юань буюу улсдаа тэргүүлж байгаа юм. Одоо Шанхай хотын GDP 5000 ам.доллар байна.
1978 оноос хойш эдийн засаг нь жилд дунджаар 9.8%-ийн өсөлттэй явж ирсэн энэ хот одоо дэлхийн 160 гаруй улс, бүс нутагтай худалдааны харилцаатай байна. Гэвч энэ бүх амжилт 90-ээд оноос эрчээ авсан гэж болно. Шанхай хятадын нийгэм эдийн засгийн амьдралд чухал үүрэгтэй хот явсан ч 80-аад он гэхэд ч дэлхийн хэмжээнд ярьвал өрсөлдөхүйц хот хятадад байгаагүй бөгөөд ийм хоттой болох төлөвлөгөөтэйгээр 1984 онд Шанхай хотыг нээлттэй хөгжүүлэх шийдвэр Төрийн Зөвлөлөөс гаргасан юм. Шанхайг хоёрдахь Хонгконг болгохоор итгэл төгс шийдвэрлэсний нэг үндэс нь 1978 оноос эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн бодлого амжилт олсон явдал байлаа. 1979 онд өмнөд бүсийн далайн эргийн Гуанжоу(广州), Фүзянь(福建)2 мужыг нээлттэй хөгжүүлэхээр туршсан нь амжилт олсоноор1984 онд дахин 14 хотыг нээлттэй хөгжүүлэх болсоны нэг нь ийнхүү Шанхай болсон юм. Улмаар 1990 онд хот доторх нээлттэй бүс зарлаж Шанхайн Пүдун(浦东)дүүргийг тодруулан худалдаа, эдийн засгийн уян хатан, хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлсэнээр эдүгээ зөвхөн энэ дүүрэгт гэхэд дэлхийн 85 улс орон, бүс нутгаас хөрөнгө оруулалт урсан орж, гадаадын 48 банк үйл ажиллагаа явуулж байна. Пүдун дахь хөрөнгө оруулалтаар Хонгконг, АНУ, Япон эхний эгнээнд явж буй.
Мэдээж далайн эргийн боомт гэх газарзүйн бэлэн таатай нөхцөлтэй хэдий ч хамгийн чухал нь шат дараатай, төлөвлөгөөтэй хэрэгжүүлсэн бодлогын дүнд эдүгээ хятадын санхүүгийн төв Шанхай хот, азийн Манхэттэн гэгдэх Пүдун дэвжин цэцэглэсэн гэдэг. Юуны түрүүнд валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор экспортыг дэмжих болж, түүнийг хэрэгжүүлэх арга зам нь технологийн шинэчлэл, гадаадын дэвшилтэт техник тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт байсан ба үүнийгээ татварын хөнгөлөлт гэх мэт олон урамшуулалт уян хатан бодлогоор тууштай хэрэгжүүлсэний хүчинд өдгөө хятадын гадаад худалдааны зургааны нэгийг эзэлдэг, гадаад дотоод худалдааны хэмжээгээр нэгд орох санхүү аж үйлдэрийн төв хот болжээ. Өнөөдөр дэлхийн шилдэг 500 компанийн 254 нь Шанхайд үйл ажиллагаа явуулж байна. Өндөр технологит үйлдвэрлэл хотын нийт үйлдвэрлэлийн 20%-г эзэлж байгаа бол 2020 онд 40% болгохоор төлөвлөжээ.


Top
   
PostPosted: Jun.17.10 7:07 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
Гэвч Шанхай нь нүргээнт нүсэр хотын хувьд тулгарах асуудал мөн төдий чинээ их байх бөгөөд хамгийн тулгамдсан нь эрчим хүчний хангамж, агаарын борхирдол, хог хягдалын асуудал байна. Эдүгээ Шанхай эрчим хүчнийхээ хангамжийн 55%-ийг нүүрсээр, 37%-ийг нефть, багахан хэсгийг байгалийн хийгээр хангаж байгаа. Гэтэл дэлхийн дундажаар нүүрсний хувь хэмжээ 26% байгалийн хий 24-өөс дээш хувийг эзэлдэг байх учиртай аж. Ер нь хятад даяар эрчим хүчний хангамж асуудалтай байгаа бөгөөд, 2010 он хүртэл Шанхайн эдийн засгийн жилийн дундаж өсөлт 10%-тай байна гэж тооцвол эрчим хүчний хангамж улам хурцаар тавигдах болоод буй. Ийнхүү эдийн засгийн өсөлтөөс үүдсэн эрчим хүчний дутагдалыг хангахдаа байгаль орчинд хор нөлөөгүй байх цаашлаад хотын иргэдийн эрүүл мэндийг хохироохгүй байх учиртай юм. Ингээд эдийн засгийн хөгжил+эрчим хүчний хангамж+байгаль орчин+оршин суугчдын эрүүл мэнд гэсэн гинжин асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр судалгаа хийж, эрчим хүчийг хэмнэж үр ашигтай зарцуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх, баруун бүсийн байгалийн хийн ашиглалтыг дэмжих зэргээр янз бүрийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна.
Дэлхийн хэмжээний хотын үзүүлэлтэд тавьдаг шаардлагуудаар Шанхайг авч үзвэл анхан шатны зэрэглэлийн 60%-ийг хангасан, дээд зэргэлэлийн гэсэн үзүүлэлтийн 30%-ийг хангаад байгаа аж. EXPO-2010 үзэсгэлэнг зохион байгуулах эрхийг (2002 онд) авсан нь Шанхайг дэлхийн хэмжээний хот болоход дөхөм болж байгаа. Shanghai World Expo 2010 буюу 2010 年上海世博会үзэсгэлэн 2010 оны 5 сарын 1-нд болох ба энэ үзэсгэлэнд 3 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Өнөөдөр Шанхай хотод 36 улсын Консулын газар үйл ажиллагаагаа явуулж буй. Дэлхийн 45 хоттой найрамдалт харилцаатай. Энэ оны 3 сарын байдлаар дэлхийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтад хятадын хотуудаас Хонгконг 9-д, Бээжин 19-д, Шанхай 30-д жагсчээ. Одоо хот дотор нийт 77 км урт метроны шугам байгаа ба 2012 он гэхэд 400 км хүртэл уртасгах төлөвлөгөөтэй аж. Шанхай хот нь гадаад дотоодын жуулчдыг ихээр татдаг бөгөөд гол үзмэр нь бүтээн босголтын үр дүн болсон хүний гараар бүтсэн “гайхамшиг” байдаг. 2004 оны байдлаар 177 орноос 4 сая жуулчин иржээ. Гадаадын жуулчид үзэж сонирхдог гол газар бол Пүдун дүүрэгт байрладаг, хятадын өөрчлөлт шинэчлэлтийн билгэдэл, 420.5 м өндөртэй хятадын хамгийн өндөр барилга 88 давхар байшин (金茂大厦)бөгөөд 560 сая ам.доллараар бүтэж, 1998 оны 8 сард ашиглалтад орсон ба дэлхийд өндөрөөрөө 3-т ордог байна. Мөн “Дорнын гэрэлт сувд” (东方明珠)нэртэй телевизийн цамхаг дэлхийд 3-т, Азид нэгт орох өндөр \468 м\. Хятадын хамгийн том худалдааны гудамж “Наньжин гудамж”(南京路)-нд очоогүй бол Шанхай очсон гэж хэлэхгүй гэдэг.
Эцэст нь тэмдэглэхэд, өнөөдөр хятад улс Шанхай хотыг Ази Номхон далайн бүсэд тэргүүлэх үүрэг эзлэх чадвартай олон улсын аж үйлдвэр, санхүү, худалдаа, тээвэр, соёлын аварга төв болгоно гэсэн бүсийн хэмжээний цаашлаад дэлхийн хэмжээний нүсэр зорилттойгоор хөгжүүлж байгаа билээ.


Top
   
PostPosted: Jun.17.10 7:16 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
БНХАУ-ын Шанхай хотод Дэлхийн экспо-2010 зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ нь хөгжиж байгаа улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тохиолдол юм. Энэ экспог зохион байгуулахын тулд Хятад улс Бээжингийн олимпод бэлдсэнээс илүү их зардал гаргасан гэж Хятадын төрийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Тавдугаар сарын нэгнээс 10 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх уг экспод дэлхийн 240 гаруй улс, байгууллагуудын павилион, үзэсгэлэн гарах бөгөөд экспо үргэлжлэх хугацаанд 70 гаруй сая хүн ирж сонирхох болно гэж тооцоолж байна. Энэ жил тус экспо “Илүү сайхан хот-илүү сайхан амьдрал” уриан дор явагдах болно.

Дэлхийн экспогийн түүхийг сөхөж үзвэл хамгийн анхны экспо Их Британийн Лондон хот дахь “Crystal Palace”-д 1851 онд болсон бөгөөд уг экспогоор Их Британийн аж үйлдвэр, цэрэг, эдийн засгийн сүр хүч, давуу байдлыг харуулахыг чармайсан гэдэг. Хятадын хувьд ч мөн адил, түүнээс дутахгүй ач холбогдолтой. Энэ бол улам бүр дэлхий дахинд мэдрэгдэж буй Хятадын “зөөлөн хүч”-ийг дэлхий даяар харуулах гэсэн, бусад улс Хятадуудад тал засаж, ойртож дотносох гэсэн сонирхлууд дээр тогтож байна.

Зарим орнууд өөрийн ер бусын байгууламж бүхий павилионуудыг байгуулах замаар Хятадтай харилцах харилцаагаа илэрхийлэхийг хүсэж байна. “Хэрвээ бид энэ үйл ажиллагаанд оролцоогүй бол Хятадуудад ямар мессеж өгөх вэ гэдгийг төсөөлөөд үз дээ. Бид харилцаагаа хөгжүүлэх алхам хийх ёстой” гэж Австралийн павилионыг хариуцаж буй Ерөнхий Комиссар Lyndall Sachs ярьж байна. Энэ экспоны үеэр зөвхөн Хятадууд ч биш мөн олон улсын зочид ирж үзэх болно. Энэ бол маш том тайз, маш том соёлын арга хэмжээ гэж оролцогчид үзэж байна.

Уг арга хэмжээнд Хятадын албан тушаалтнууд маш их анхаарал тавьж, аюулгүй байдлыг чангатгаж байна. Тухайлбал энэ оны эхээр Токио хотын Нарита нисэх онгоцны буудалд гарч Хятад өөрийг нь төрөлх Шанхай хотруу оруулахгүй байгааг эсэргүүцэж байсан, хүний эрхийн тэмцэгч, идэвхтэн Feng Zhang Hu-г элдэв асуудал үүсгэхээс нь сэргийлж, компьютерыг нь хурааж аваад гэрийн хорионд оруулаад байгаа талаар “Associated press” агентлаг мэдээлж байна.


Энэ бол энэ жил тус улсад зохион байгуулагдаж байгаа хамгийн том, чухал үйл ажиллагаа гэж Хятадын удирдагч нар ярьж байгаа. Шанхай хот 46 мянган цагдаатай. Түүн дээр тэтгэвэрт гарсан 1000 цагдааг нэмж ажилуулж байгаа бөгөөд дээр нь Хятадын бусад муж, хотуудаас 8,000 цагдаа авчирч ажилуулна. Мөн Хятадын чөлөөлөх армийн цэргүүд туслалцаж байгаа бөгөөд Шанхай хотын метронуудын орох, гарах гарцууд дээр эргүүл хийж байна. Эргүүл, хамгааллыг чангатгаж эхэлснээс хойш тус хотод 6,000 орчим хүн баривчлагдсан гэж Шанхайн сонингууд мээдээлсэн. Мөн хуурамч DVD болон бусад хулхи бараа зардаг хүмүүсийг олны нүдэнд харагдуулахгүйг хичээж байна.


Top
   
PostPosted: Jun.18.10 7:13 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Jan.20.10 11:23 am
Posts: 72
Location: Хажууд чинь!!!
MGL_shanghai wrote:
hehe zugeerei daraa jil sain beldej bgaad orohgui yu amjilt! Anhnii jil ni Caijing avch bsan Tongji 2-t ni daraa jil ni Fudan avch bsan yum Tongji dahiad l 2-t 3 dahi jildee arai gej avlaa shuu dee. tegeheer tanaih daraa jil avchih bh oo.



Hehe, yrooloor bat orshig. Daraa jil sain beldej bgaad ornoo yrn ene temtseen taalagdsan gej jigteehen :-D

_________________
Ezen hicheevel zaya hicheene!


Top
   
PostPosted: Jun.18.10 10:28 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
jacky wrote:
MGL_shanghai wrote:
hehe zugeerei daraa jil sain beldej bgaad orohgui yu amjilt! Anhnii jil ni Caijing avch bsan Tongji 2-t ni daraa jil ni Fudan avch bsan yum Tongji dahiad l 2-t 3 dahi jildee arai gej avlaa shuu dee. tegeheer tanaih daraa jil avchih bh oo.



Hehe, yrooloor bat orshig. Daraa jil sain beldej bgaad ornoo yrn ene temtseen taalagdsan gej jigteehen :-D


hehe goy temtseen bga biz dee. dahiad suzhou he geed 12 hunii suudaltai temtseen boldog yum ter ni 2 jild neg udaa tegeed shanghai dunduur ursdag suzhou he dotor bolno ter temtseen buur tasarhai boldog sh de


Top
   
PostPosted: Jun.19.10 3:13 am 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Jan.20.10 11:23 am
Posts: 72
Location: Хажууд чинь!!!
MGL_shanghai wrote:
jacky wrote:
MGL_shanghai wrote:
hehe zugeerei daraa jil sain beldej bgaad orohgui yu amjilt! Anhnii jil ni Caijing avch bsan Tongji 2-t ni daraa jil ni Fudan avch bsan yum Tongji dahiad l 2-t 3 dahi jildee arai gej avlaa shuu dee. tegeheer tanaih daraa jil avchih bh oo.



Hehe, yrooloor bat orshig. Daraa jil sain beldej bgaad ornoo yrn ene temtseen taalagdsan gej jigteehen :-D


hehe goy temtseen bga biz dee. dahiad suzhou he geed 12 hunii suudaltai temtseen boldog yum ter ni 2 jild neg udaa tegeed shanghai dunduur ursdag suzhou he dotor bolno ter temtseen buur tasarhai boldog sh de



Aan, ter n bas dandaa gadaaduud ordog ym uu ?

_________________
Ezen hicheevel zaya hicheene!


Top
   
PostPosted: Jun.20.10 1:20 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
gui gui hytduudtai oroltsog yum


Top
   
PostPosted: Jun.21.10 10:34 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jun.20.10 9:22 pm
Posts: 3
Location: shanghai
kk


Top
   
PostPosted: Jun.24.10 1:41 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Sep.21.09 2:37 am
Posts: 35
ter web site ni bolohgvi bshd hezee boldog bolhin?

_________________
Man that you Fear


Top
   
PostPosted: Jun.27.10 9:09 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Jan.20.10 11:23 am
Posts: 72
Location: Хажууд чинь!!!
.......

_________________
Ezen hicheevel zaya hicheene!


Last edited by jacky on Aug.04.10 12:27 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.12.10 3:02 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
Shanghai ih surguuli-Parisiin zagvarin kollej, Mod`Art-s zohion baiguulj bgaa Mongoliin vndesnii huvtsasnii show Shanghai hotod 07.15nii odor 19.00tsagaas boloh gj bn.hayg: 创意园区:洛川中路1158号近沪太路.


Top
   
PostPosted: Jul.12.10 3:02 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
Shanghai ih surguuli-Parisiin zagvarin kollej, Mod`Art-s zohion baiguulj bgaa Mongoliin vndesnii huvtsasnii show Shanghai hotod 07.15nii odor 19.00tsagaas boloh gj bn.hayg: 创意园区:洛川中路1158号近沪太路. :wd: :wd: :wd:


Top
   
PostPosted: Jul.12.10 4:49 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 8:17 pm
Posts: 85
Shanghai ih surguuli-Parisiin zagvarin kollej, Mod`Art-s zohion baiguulj bgaa Mongoliin vndesnii huvtsasnii show Shanghai hotod 07.15nii odor 19.00tsagaas boloh gj bn.hayg: 创意园区:洛川中路1158号近沪太路. Utas: 13918751713


Top
   
PostPosted: Jul.15.10 7:42 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jul.14.10 6:27 pm
Posts: 8
Zagvariin show-niihaa zuragnuudaas tavij uguurei...

_________________
I Like Shoot


Top
   
PostPosted: Aug.04.10 1:19 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jul.15.04 11:13 pm
Posts: 1321
Location: AIM4Rprod
Bi hangzhou yavah sanaatai baigaa yum. Zamaaraa shanghai orj selguutseh mun davhar sanaatai. gesen hedii ch urid ni ochij baigaagui bolhoor bas medeelel ih homs l bna. Jishee ni bolomjiin buudal, tedgeeriin une geh met deer tag. googledehed bol hamgiin hyamddaa 25 dollar iin buudluud haragdaj baina. ene hamgiin dood une uu er ni?

_________________
AIM4Rprod United Choreographers


Top
   
PostPosted: Aug.18.10 3:42 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Nov.11.06 1:13 am
Posts: 15
Манайхан тас шүү хэхэ .. Toung ji , Cai da болон бүх Шанхай д сурч байгаа андууддаа амжилт хүсье .. !!

_________________
http://dawalgaa.com


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 53 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited