#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.15.18 7:07 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: May.19.09 1:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хонг Конгийн эдийн засаг 7,8 хувиар буурлаа


Хонг Конгийн эдийн засаг 2009 оны эхний гурван сард 7,8 хувиар буурсаныг судалгаа харууллаа. Энэ нь дэлхийн санхүүгийн хүндрэлээс болж экспортын хэмжээ огцом буурсантай холбоотой юм. Хамгийн сүүлд 10 гаруй жилийн өмнө л Хонг Конгийн эдийн засаг ийм муу үзүүлэлттэй учирч байсан аж. Бүс нутгийн Засгийн газрын тооцоолж буйгаар энэ жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5,5-6,5 хувиар буурна хэмээн тооцоолсон нь өмнөх тооцооноос даруй хоёр дахин илүү байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн зах зээл сэргэсэн тохиолдолд энэ байдал сайжирах аж.

2009 оны эхний улиралд Хонг Конгийн экспортын хэмжээ 22 хувиар буураад байгаа юм.


Э.Очирт


Top
   
PostPosted: May.24.09 7:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
БНХАУ-д Чингис хааны музей байгуулагдах болжээ



Image


Энэ сарын 10-нд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ордос хотоос холгүй орших талд Чингэс хааны музейн цогцолбор байгуулагдах барилгын ажил эхэлсэн байна.

Тус цогцолборын эзлэх нийт хэмжээ нь 12 мянган дөрвөлжин метр байх бөгөөд 114 сая юань /17 сая орчим доллар/-ийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэх аж.

Орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ төсөл Монгол үндэсний соёлын өв болон Юань улсыг дэлхийд танилцуулахад ихээхэн ач холбогдолтой гэж "Синьхуа" агентлаг мэдээлжээ.


Top
   
PostPosted: May.25.09 12:16 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.21.05 11:03 pm
Posts: 2396
Location: Shalgaltan deer.Vzegniihee ard taliig merjiine...
蒙古国总统选举投票今天开始举行

蒙古国1992年实行议会制以来第五次总统选举投票今天举行,投票时间从7时开始至22时结束。美国、俄罗斯、匈牙利、加拿大、荷兰、韩国、日本、澳大利亚、德国等国家和地区的政府和非政府组织50多名观察员将对选举进行监督。根据蒙古总统选举等相关法律,蒙古选举总委员会将于5日内公布选举结果。蒙古国现有人口270万,其中符合选举的选民人数为159.7万人。


Top
   
PostPosted: May.25.09 12:20 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.21.05 11:03 pm
Posts: 2396
Location: Shalgaltan deer.Vzegniihee ard taliig merjiine...
 蒙古国总统选举投票开始

据新华社5月23日消息,蒙古国总统选举投票当地时间24日7时开始,约150万登记选民将从2名总统候选人中选出新一任总统。

  记者在首都乌兰巴托的投票点看到,选民们很早前来投票,有的投票点排起了长队,但秩序井然。蒙古国总统选举委员会说,一些投票点已安装了摄像头,来自11个国家的观察员监督选举进程,确保选举公开、公正。

  蒙古人民革命党提名的现总统那木巴尔·恩赫巴亚尔和民主党提名的查希亚·额勒贝格道尔吉将竞选总统职位。

  恩赫巴亚尔在竞选纲领中表示将推动矿产资源开发带动经济发展,为牧区和城市发展提供优惠政策等。额勒贝格道尔吉则提出建立公正社会、减贫、反腐等口号。

  蒙古国是议会制国家,总统是国家元首兼武装力量总司令。总统任期4年,可连任一次。


Top
   
PostPosted: May.31.09 12:34 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадууд Дуаньу баяраа тэмдэглэж байна

Жилдээ хаврын баяр, БНХАУ байгуулагдсаны өдөр, Майн баяр гээд хэдхэн баярыг бүтэн долоо, 14 хоногоор тэмдэглэдэг өмнөд хөршийнхөн өнгөрсөн оноос 2000 жилийн түүхтэй нэгэн баярыг албан ёсоор сэргээн тэмдэглэж амардаг болжээ. Энэ өдрүүдэд хоёр дахь удаагаа тэмдэглэж буй Дуаньу баяраар Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд ч хэд хоногоор амарч байна. Манай улсад байгаа хятад иргэд мөн баярлаж буй ажээ.

Шар зурхайн тооллоор одоо зуны дунд сар эхлээд байна. Зуны дунд сарын шинийн таванд Дуаньу баярыг тэмдэглэдэг юм байна. Түүнийг хоёр тав зэрэгцсэн буюу Луут завины баяр хэмээн бэлгэддэг гэнэ. Манай эриний өмнөх 340-278 оны үед амьдарч байсан Хятадын эх оронч, яруу найрагч, тухайн үеийн хааны ордонд хавтгайраад байсан авлигатай тэмцэгч Цюй Юанийн нэртэй энэ баяр салшгүй холбоотой, түүний дурсгалд зориулсан үйл явдлыг Дуаньу баяр хэмээн нэрийддэг ажээ.


Top
   
PostPosted: Jun.04.09 8:39 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хорин жилийн тэртээ Тянь Ан Миний талбайд...


Улс орондоо өөрчлөлт, шинэчлэлтийг хүссэн мянга мянган оюутан залуугийн хүсэл, мөрөөдөл харгис төрийн алан хядлагад нухчин даруулсан харамсалт явдлын 20 жилийн ой маргааш тохиох гэж байна. Дэлхийн түүхэнд Тянь Ань Миний талбайн хядлага хэмээн бичигдэн үлдсэн энэ аймшигт явдлыг эргэн сөхөхдөө зүгээр нэг дурсаад өнгөрөх гэсэнгүй. Хүний эрхийг бүдүүлгээр, байж боломгүйгээр зөрчсөн энэ аймшигт явдал дахин бүү давтагдаасай гэсэндээ тэдэнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, түүх сөхлөө.Хятадын Бээжин хотын Тянь Ань Миний талбайн хэрэг гэх энэ үйл явдал ЗХУ-д М.Горбачевын дэлхийн өөрчлөлт шинэчлэлтийн салхи тус улсад салхилснаас үүдэлтэй аж. Удирдагч Ден Сяопины энэ үйл явдал эхлэхээс яг 10 жилийн өмнө улс орондоо өөрчлөлт шинэчлэлт хийх гэсэн оролдлого нь Хятадын улс төрийн тогтолцоог өөрчилж чадахгүй байгаа нь оюутан залуус сэхээтнүүдийн бухимдлыг газар авахуулсан байна. Хятадын нутаг дэвсгэр бүрт ардчиллыг хүсэн мөрөөдөгч залуусын бяцхан цучил энэ үед үүссээр байжээ. Ардчиллыг дэмжигч оюутан залуусын хөдөлгөөн өрнөх үеэрХятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобон өөрчлөлтийн тухай олонд ил тод ярьснаараа албан тушаалаасаа огцорч, улмаар хэдхэн хоногийн дараа зүрхний шигдээсээр гэнэт нас барсан нь өөрчлөлт шинэчлэлтийг хүссэн залуусын цучилыг нэгэн том гал болгон дэвэргэжээ.

Image

Ийнхүү оюутнууд тэмцлийн өөр хэлбэрт шилжихэд хүрч, дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Тянь Ань Миний талбайд хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөлөх, авлига, хээл хахуулийг зогсоох, улстөрийг өөрчлөхийг хүсч өлсгөлөн зарласан байна. Энэ өлсгөлөнгөөрөө оюутнууд тухайн үед тус улсад айлчлал хийж байсан ЗХУ-ын удирдагч М.Горбачёвыг дагалдан ирсэн сэтгүүлчдийн анхаарлыг татахыг зорьжээ. Тэдний хүсэлт ч биелж сэтгүүлчид цаг үе, нөхцөл байдлын талаар дэлхий нийтэд мэдээлсэн байна. Хагас cap шахам оюутан залуус эрх баригчид хоорондоо олон хэлэлцээр, хэлцэл хийх гэж оролдсон ч бүтсэнгүй. Үүнийг үйл явдалд судалгаа хийсэн судлаачид оюутнууд юу хүсээд буйгаа тодорхой тусгаж өгөөгүй нь хоёр тал ойлголцож чадаагүйн нэг шалтгаан. Бас нэгдсэн зохион байгуулалттай байж чадаагүйгээс тэр олон хүний амь нас үрэгдэхэд хүрсэн гэж үзжээ. Тавдугаар сарын 20-нд цаг үе хаашаа ч эргэж болох нэгэн чухал үйл явдал болсон юм. Бослогыг хэрхэн ямар замаар яаж зогсоох вэ гэдэгт эрх баригчид санал зөрөлдөж байв. Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зияан эвийн аргаар жагсаалыг тараая гэсэн боловч олон хүний эсэргүүцэлтэй тулгарчээ. Ингээд тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсаар цэргийн хүчийг ашигласан ч тэднийг оюутнууд зогсоож чадсан байна. Үүний дараа жагсаал цуглааныг зогсоогоогүй хэргээр олон дарга албан тушаалаасаа огцоржээ. Харин зургадугаар сарын 3-нд чөлөөлөх арми оюутнуудын хооронд мөргөлдөөн гарч эхэллээ.


Image


Жагсагчид цэргийнхэн рүү чулуу шидэж өөрсдийгөө хамгаалан машин тэргээр хаалт хийв. Харин энэ үеэр цэргийнхэн хотоос гарах гарц болон их сургуулийн гудамжуудыг хааж байсныг жагсагчид мэдсэнгүй. Ингээд 22.00 цагийн үед зэвсэгт довтолгоогоор бослогыг хүчээр дарах цуст ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тань Ань Миний талбайн хэдэн талаас хүн гарах зайгүй дотогш дайрч оюутан жагсагчид руу шууд гал нээжээ. Мэдээж зарим оюутнууд цус урсах үйл ажиллагаа болохыг тэр даруйдаа ойлгож амь гарахыг оролдсон ч тэднийг буцааж байсан аж. Энэ нь ганц ч гэрчгүйгээр бүгдийг устгах гэсэн тушаалын хэрэгжилт байсан гэж үздэг гэнэ. Танкны араас цэргүүд ачааны машин дээр цогцсыг хонь мал шиг ачиж, түүний араас усны машин шүршигчээр талбайг цэвэрлээд явж байсан гэдэг.


Image

Ингээд зургадугаар сарын 4-ний үүрийн 05.30 цагийн үед талбайг ганц ч цусны толбогүй цэвэрлэсэн байжээ. Өглөө боллоо. Тань Ань Миний талбай анир чимээгүй. Тэнд урьд өдөр нь юу ч болоогүй мэт байлаа. Ард иргэд нь ч айдаст автсан хэвээр. Аав нь хүүгээ, ээж нь охиноо сураглах эрх ч байсангүй. Эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн мянга мянган залуугийн амь тэмцэж, аврал эрсэн чимээгүй хашгиралдаан одоо ч тэнд өрнөж буй мэт.

Энэ үеэр хэдэн залуу амь насаа алдсаныг Хятадын Засгийн газар 241 гэж мэдэгдсэн ч гадаадын сэтгүүлчид гурван мянга, Улаан загалмайн нийгэмлэг хоёр мянга 600, (НАТО) Хойд Атлантын цэргийн эвслийн тагнуулынхан долоон мянга гаруй гэж дурьдсан байна. Энэ үйл явдлын дараа дэлхийн ихэнхи орнууд Хятадыг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэсэн мэдэгдэл хийж Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк тус улсад өгөх байсан зээл, тусламжаа цуцалжээ.

Мөн тус улс нилээн хэдэн сонин, телевизээ хааж зарим эрхлэгч нь ял шийтгэл хүлээсэн байна. Хорин жилийн тэртээ буюу 1989 оны зургадугаар сарын 4-ний энэ өдөр БНХАУ-ын Бээжин хотын Тянь Ан Миний төв талбайд олон зуу магадгүй олон мянган залуусын амийг бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан билээ. Төрийн зүгээс үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч бай алж устгахгүйн тулд, энэ аймшигт өдрийг хэзээ ч үл мартан жил бүр дурсан санадаг юм. Хятадын засгийн газар энэ аймшигт өдрийг дурсахгүй байхыг, энэ талаарх фото зураг болон холбоотой мэдээллүүдийг нуун дарагдуулахыг хичээдэг ч орчин үеийн дэвшилтэт техник технологийн ачаар дэлхийн улс орон бүхэнд энэ үйл явдлын зураг, дүрсийг харж эргэн дурсах боломжтой болжээ. Бонни Вонг гэх эмэгтэй нэгэн сайтад “хорин жилийн өмнө Хятад улс ардчилал эрх чөлөөг хүсч, түүнд хүрэхийг хичээсэн. Гэвч засгийн газар иргэдээ, гэмгүй оюутнуудаа бүгдийг нь алсан” хэмээн харуусан ярьжээ. “Хорин жилийн турш Хятадын Засгийн газар өнгөн дээрээ ард олныг тэр аймшигт өдрийг мартуулахыг хичээж, энх тайвныг магтан дуулж ирлээ. Гэвч үнэн хэрэгтээ тэд хэвлэл мэдээллийг, боловсролыг, хүний үзэл бодлоо илэрхийлж бичих эрхийг үргэлж хянасаар ирсэн” хэмээн Жонатан Сью гэх бүсгүй мөн ярьж байна. “Энэ бол үнэхээр харгис хэрцгий хэрэг байсан гэдгийг одоо үеийн хүүхдүүд үнэндээ мэдэхгүй байна. Учир нь засгийн газар шинэ үеийнхэнд энэ талаар болж өгвөл дуулгахгүйг хичээдэг. Яг л хориотой бүс мэт. Дунд сургуулиудын хичээлд энэ тухай дурсдаг ч үгүй” хэмээн тэр аймшигт шөнө өөрийн 17 настай хүүгээ алуулсан Дин Зилин гэх эцэг хүн ярьжээ.


Image

Хятадын засгийн газар Twitter.com, Bing.com сайтууд болон фото зургийн flickr.com, hotmail вэб сайтуудыг энэ долоо хоногт хаагаад байна. Харин блог бичигчдийн үзэл бодлоо илэрхийлэх гол индэр болсон Blogspot, Wordpress, видео файлын Youtube сайтуудыг хэдийнээ хаачихсан билээ. Хятадын засгийн газар ийнхүү олон нийтийн сонороос энэ үйл явдлын чимээг холхон байлгахыг элдэв аргаар чармайж байгаа ч дэлхий нийт өнөөдөр тэрхүү аймшигт өдрийг дурсан санаж байна. Дэлхийн аль ч улс оронд үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч бай Тянь Ан Миний талбайд болсон мэт аймшигт, цуст алан хядлагаар амыг нь бүү бариасай. Дахин ийм аймшигт зүйл хэзээ ч бүү болоосой.


Top
   
PostPosted: Jun.06.09 12:15 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.21.05 11:03 pm
Posts: 2396
Location: Shalgaltan deer.Vzegniihee ard taliig merjiine...
iim ym bichchiheer asuultiig haachihdagsan bish bilvv?


Top
   
PostPosted: Jun.06.09 9:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
haaeaa 1 gaigui blgui


Top
   
PostPosted: Jun.15.09 1:32 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын шумбагч онгоц Америкийн хөлөг онгоцны антенны торыг мөргөв

Image


АНУ-ын тэнгисийн цэргийн “Жон Маккейн” нэртэй эсминец хөлөг онгоцны усан доорх локацийн антенны торыг Хятадын шумбагч онгоц мөргөсөн тухай CNN 13-ны шөнө дамжуулжээ. Энэ тухай Пентагоны нэрээ нууцалсан эх сурвалж CNN телевизид мэдэгдсэн байна. Телевизтэй ярилцсан хүний хэлснээр өнгөрсөн 11-ний өдөр Филиппиний эрэг хавьд болсон энэ хэргийн улмаас хөлөг онгоцны антенна гэмтсэн бөгөөд азаар хоёр онгоц мөргөлдөөгүй аж. Америкийн хөлөг онгоцныхон Хятадын шумбагч тийм аюултай ойр өнгөрсөнийг мэдэж байсан эсэх талаар эх сурвалж хэлсэнгүй. Америкчууд уг хэргийг санамсаргүй болсон зүйл гэж үзэв. Антеннын тор гэдэг нь тодорхой зайд дамжуулагч бэхэлсэн урт кабель юм. Хэрэв тэр нь шумбагчийн сэнсэнд орооцолдсон бол сүйрэл гарч болох байжээ. Дашрамд дурьдахад, энэ жилийн гуравдугаар сард Өмнөд Хятадын тэнгист Хятадын таван хөлөг онгоц Америкийн “Импеккабл” гэх судалгааны хөлөгт хэт ойртсон хэрэг гарч байсан билээ.


Top
   
PostPosted: Jun.19.09 9:34 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад улс интернэт веб хуудсуудыг хянах төлөвлөгөө гаргалаа



Image


Хятад улс ард иргэдээ интернэтээр садар самууныг сурталчилсан, хүчирхийлэл харуулсан интернэт веб хуудсуудыг үзэхээс сэргийлэн компьютеруудад програм хангамж суулгахаар болоод байгаа.

Засгийн газрын энэхүү төлөвлөгөөг хүмүүс эсэргүүцэж байгаа бөгөөд ирэх долдугаар сараас худалдаалагдаж байгаа бүх компьютеруудад энэхүү хангамжийг суулгахаар болоод байгаа аж. Энэхүү төлөвлөгөөг эсэргүүцэгчид засгийн газрыг тус бодлогоо нарийн болгож, ард иргэддээ тайлбарлаж өгөхийг шаардаж байгаа юм. Харин Хятадын аж үйлдвэр болон мэдээллийн технологийн яамны албаны ажилтан энэ програм хангамжийг зайлшгүй суулгах шаардлагагүй хэмээсэн байна. Төрийн агентлагийн бүтээсэн “ Green Dam” нэртэй энэхүү програм нь ногоон хувцас өмссөн манга хүүхэлдэйний дүрстэй бөгөөд рограмыг компьютортоо суулгах албагүй хэмээж байгаа ч ийнхүү суулгахаас татгалзсанаараа ямар нэгэн хариуцлага хүлээх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Энэхүү програм хангамжийг эсрэгүүцэгчдийн үзэж байгаагаар эл явдал нь хүний хувийн эрх чөлөөнд халдаж байгаагаас гадна аливаа веб хуудсуудын хууль эрх зүйн эрхийг боогдуулж байгаа хэрэг ажээ.

Г.Уянга


Top
   
PostPosted: Jun.23.09 3:06 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Oct.09.08 4:14 pm
Posts: 111
Location: BJ
hangzhou xotod manchester united-iin toglolt bolox yum bn le! 7sarin26nd uzex xun bn u? bilet ni 100,300,600,900,1200,1700, 2000yuan unete! odooxon bol 100 yuan bilet duussan! Uzeed yavaad ayakchix xun bn u?

_________________
bi xolbombog xarax durtai!


Top
   
PostPosted: Jun.29.09 3:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадууд долларыг тоохгүй болжээ



Image


Оросын "Аргументы и факты" сонин 6 дугаар сарын 3-ны дугаарт Америк долларыг Хятадад тоохоо больжээ гэж сурвалжлагч бичжээ.

Гадаадад томилолтоор очсон эхний өдөртөө амжуулдаг ажил гэвэл мөнгө солих. Би зочид буудлын хүлээн авагч дээр очоод зуутын 5 дэвсгэр гаргаж ирээд солиод өгөөч гэв. Үйлчлэгч бүсгүй инээмсэглээд авснаа хоёр зуутын дэвсгэртийг нь буцааж өгөөд "Уучлаарай, эрхэм ээ. Бид өдөрт зөвхөн 300 ам.доллар л сольдог юм" гэж байна.

"Яахаараа тэр билээ? Юу болчихсон юм?" гэвэл "Тийм ээ, эрхэм ээ. Ам.доллар хэзээ ч ямар ч байдалд хүрч болно шүү" гэв.

Энэ бол намайг томилолтоо дөнгөж эхэлж байсан үе билээ. Харин 3 долоо хоногийн дараа намайг ажлаа дуусгахын өмнөхөн нэг удаад солих долларын хэмжээ 200 болж багассан байлаа. Хятад улс хямралын үед илүү их доллар авах бодолгүй болох нь илт байв. Америк долларын дэвсгэрт дээр хар үүл хуралджээ.

"Файненшл таймс" сонинд нийтлэгдсэн өгүүлэлд Америк доллар хятадууд хямрал эхлэхээс өмнө Америкийн төрийн зээлийг худалдаж авахаар оруулсан асар их хөрөнгийг түшиглэн баталгаажсан билээ гэжээ. Хэрэв Хятад улс энэ мөнгөө эргүүлж алт, нефтиэр тооцож авъя гэх юм бол Америк доллар алингаа алдах нь тэр.

Мөнгөн гүйлгээний мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол ноцтой асуудал бас ч болоогүй ард байгаа ажээ.

Эдийн засгийн сүйрлээс зайлсхийхээр Америк мөнгө хэвлэж, даян дэлхийд доллароо галзуурсан мэтээр цацахаар зэхэж байна. Энэ бол ам.долларын ханш навс унана гэсэн үг юм. Хятадын Засгийн газар үүнээс болж асар их хохирол хүлээж мэднэ. Гэвч ийм юм битгий л болоосой л гэж хүсч байна. Жилийн өмнө Хятад Америктай муудъя гэж бодохгүй байсан бөгөөд учир нь Америк бол Хятадын бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч гол орон байв. Гэтэл одоо байдал тэс өөр боллоо. Хятадын үйлдвэрийн газрууд анхаарал харцаа дотоодын зах зээл рүү хандуулж байгаа болохоор тэдэнд Америкчууд дахиад хэрэггүй болж байна. Ам.доллар Хятадад ашиглагдах нь улам бага болж, түүнээс татгалзах нь ердөө л цаг хугацааны асуудал болоод байна.

Оростой харьцуулахад Xятад өөрийнхөө мөнгийг зохицуулах арга ухаан нь илүү нарийн тодорхой юм. Учир нь тэд юаниа чөлөөтэй хөрвөдөг валют болгох гэж зүтгэхгүй байна. 2006 оны 7 дугаар сарын 1-нд рублийг чөлөөтэй хөрвөдөг валют болгох гэтэл энэ нь Оросуудыг тэгтэл нь гялаалгаж баярлуулаагүй юм.

Одоо хөрөнгө оруулагчид тэдэнд хэдэн зуун тэрбумаар тоологдох хөрөнгө оруулж ирье гэсэн ч түүнийг нэг их шимтээд адгаж давхиад байх хүн Хятадад байхгүй. Учир нь тэртэй тэргүй гадаадын хөрөнгө үргэлж тийш нь сад тавин урссаар байгаа билээ гэж ярьж байгаа хүн ч бас байна. Хямрал эхлээд хоёр жил болоогүй байхад рублийн ханш бараг 50 хувиар унаад байхад дотооддоо адилхан шахуу хэрэглээд байгаа юаний ханш ямарч нөлөөнд авталгүй, ам доллартой харьцах ханш нь улам л өссөөр байна гэжээ.

Хятад хүн өөрийнхөө мөнгөнд дуртай, бас их хүндэтгэдэг. Хятадад такси хөлсөлсөн ч тэр, юм хум худалдаж авсан ч тэр ам.доллароор төлбөр хийхгүй, өгсөн ч авахгүй. Мэдэхгүй хүн гудамжинд мөнгө сольдог газар хайгаад олохгүй. Онгоцны буудлын татваргүй барааны дэлгүүртээ юаний жишиг ханшаараа бодож болгоомжтой нь аргагүй үйлчилнэ. Алекс нэрт гадаадын нэгэн хүн Шанхайн нэг сонинд бичихдээ "Хятад одоо ам.доллароос залхаж, юаниараа экспортын тооцоо хийх болов. Төлөвлөсөн ёсоор бол ирэх жилийн Хятадын нийт экспортын 50 хувийн бараа бүтээгдэхүүний төлбөр юаниар орж ирэх ёстой гэнэ. Энэ бол ам.долларт хоёрхон жилийн хугацаа үлдэж байна гэсэн үг. Эцэстээ ам.доллар жорлонгийн цаас болж хувирна гэсэн үг" гэж халагласан байлаа.


Top
   
PostPosted: Jun.30.09 5:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Дэлхийн эдийн засгийг сэргээх түүхий эдийг өөртөө дарж байна гэж АНУ Хятадыг буруутгалаа


("The Globe And Mail", Канад, Барри Маккена, Брайн Милнер)

Эдийн засагт учир байгаа хүнд цаг үе даяарчлалын худалдааны зөрөлдөөнийг дахин өдөөж байна. Аж үйлдвэрт хэрэгтэй түүхий эдээ хав дарлаа гэж Хятадыг АНУ ба Европын холбоо буруутгалаа. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт өөрийн аж үйлдвэрт хөнгөн цагаанаас эхлэн фотоэлемент, эм, микрочип хийхэд хэрэгтэй хямд түүхий эд хуримтлуулахын тулд Хятад экспортдоо хязгаарлалт хийх арга хэмжээ авч байна хэмээн Дэлхийн худалдааны байгууллагад Обамагийн засаг захиргаа ба Европын холбоо гомдол гаргасан юм.

Ердийн нэг алхам болох Хятадтай гаргасан маргааны талаар хэлэлцээр хийхийг шаардсан АНУ ба Ех-ны асуулга нь хямрал даяарчлалын үйлдвэрлэлийг нураан ажилгүйдлийг өсгөж байгаа энэ цаг үед дэлхийн аж үйлдвэрийн орнуудын хоорондын зөрчил хурцдаж буйг харуулж байна. "Хятадын аж үйлдвэрт шударга бус давуу байдал бий болгох энэ санаатай бодлого нь биднийг түгшээж байна. Одоо дотоодын тэргүүлэлээ дээдлэх маягийн ийм зүйлтэй хамгаас түрүүнд тэмцэх цаг болоод байна" гэж АНУ-ын Худалдааны төлөөлөгч Рон Кирк мэдэгдлээ. Ноён Киркийн үзэж байгаагаар хятадууд өөрсдийн үйлдвэрлэгчдэд бусдаас давуу байдал өгөхийн тулд чөлөөт наймааны жинд туухайгаа хүндрүүлж байгаа аж. Ер нь бол тэд зөвхөн ганцаараа тэгээгүй.

Эдийн засгийн хооронд хаалт тавихгүй гэсэн "Их хорийн" лидерүүдийн чанга амлалт байгаа ч протекционизм даяарчлалын эдийн засагт итгэлтэйгээр урсан орж ирж байгаа юм. Энэ нь зөвхөн Хятадад ч биш Канадад, АНУ-д, Европт мөн хөгжиж буй орнуудын ихэнхэд нь үйлдэгдэж байна. Аж үйлдвэрийн олон орнууд худалдааны урсгалд нөлөөлөх бодлогыг явуулж байна. Орон нутгийнхаа банк, авто машины үйлдвэрлэлийг аврахаар төсвийн хөхиүлэл хийн импортыг хязгаарлах тухайд яригдаж байна. Жишээлбэл, "Зөвхөн Америкийн бүтээгдэхүүнийг" гэсэн АНУ-д хийгдсэн төлөвлөгөөг хэлж болно.

Уналтын үеэр "өөрийн зүйлийг дээдлэх" арга хэмжээг авахгүй гэсэн амлалтдаа "Их 20" ямар нэгэн хэмжээгээр үнэн биш байжээ гэж Вашингтоны Жоржтауны их сургуулийн худалдааны бодлого ба хууль эрхийн профессор Марк Буш хэлээд "бидэнд хүнд цаг ирлээ "гэв. Хөгжиж буй Энэтхэг, Индонези, Вьетнам, Орос, Бразили зэрэг томоохон орнууд гаалийн татвараа зүгээр л шууд нэмсэн буюу импортыг хязгаарлах бусад арга хэмжээг авч байна. Дэлхийн банкны тайланд худалдааг гуйвуулсан бараг 50 орчим арга хэмжээг нэрлэсэн байв. Тэдний ихэнхийг хөгжиж буй орнуудад авсан ба тэр нь гэхэд л наашилж буй эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Эквадор 600 гаруй бараанд шинэ татвар тогтоосон бол Индонези улс тодорхой төрлийн бараа тодорхой нэгэн гаалийн боомтоор тодорхой цагаар дамждаг импортод гай тарих хуучин аргынхаа тоосыг арчин сэргээв. "Протекционизм явуулах нь улс төрийн хувьд амттайхан тактик ба санаатай журам гаргах аюулыг агуулж байна" хэмээн Дэлхийн банк сануулсан юм.

Дэлхийн худалдааны байгууллагад гаргасан гомдолд боксит, кокс, цайр, флюорит, магний, марганц, кремнийн металл, карбид кремний ба шар фосфорын экспортын талаар өгүүлжээ. Тухайлбал коксжсон нүүрсийг болд үйлдвэрлэхэд ашигладаг. Флюоритийг аж үйлдвэрийн олон салбарт түүний тоонд бордоо, болд, шил, зарим химийн бүтээгдэхүүний үйлдвэрт ашиглана. АНУ-ын гаргасан гомдлоор эдгээр түүхий эдийн экспортод хууль бус хязгаарлалт, гаалийн татвар, татвар болон экспортын лиценз зэрэг шаардлага тавьж байгаа гэнэ. Үр дүнд нь Хятадын үйлдвэрлэгчид эдгээр түүхий эдийг бага үнээр авах боломжтой болж байгаа бөгөөд дэлхийн бусад орнууд тэдний төлөө өндөр үнэ төлж буй ажээ. "Энэ бол ДХБ-ын журмыг зөрчсөн Хятадын эхлүүлсэн хууль бус тоглоомын хэсэг нь юм" хэмээн Мэрилендын их сургуулийн багш өмнө нь Гадаад худалдааны Америкийн комиссийн тэргүүн эдийн засагч асан Питер Моричи хэллээ. Шинжээчдийн нэг хэсэг нь энд экспортын хяналтын тухай ярианаас гадна Хятад улс олон улсын үнийг хянахын тулд хүрч болох түүхий эдийг түрэмгийлэн худалдан авч байна гэж дүгнэж байгаа. Уналтын үеэр хаагдаж буй үйлдвэрүүд, өсч буй ажилгүйдлийг ярихаас хохиролоо зарласан иймэрхүү маргаан гарч ирдэг гэж Моричи тайлбарлав. "Эдийн засаг эрүүл байхад энэ бүгдийг гарган тавих нь ээдрээтэй болдгийг ч тэр бас санууллаа.

Дэлхийн зээлийн хямрал, эдийн засгийн уналт гарахаас өмнө Хятад улс АНУ ба баруун дахь худалдааны гол түншүүдтэйгээ маргаан өдөөж л байлаа. Бараа, үйлчилгээний олон чиглэлээр зөрөлдөөнтэй байв. Хятад 2001 онд ДХБ-д гишүүн болсноосоо хойш түүний журам горимыг өөрийн худалдааны түншүүддээ хориг тавих эсвэл түүнийг нь саатуулахад сурамгай ашиглаж сурчээ. АНУ ба барууны орнууд Хятадыг тус байгууллагад элсүүлснээр тэр өөрийн ариншингаа өөрчлөн барууны тогтоосон журмаар явна хэмээн найдаж байлаа хэмээн Зүүн Азийн даяарчлалын тагнуулын ба судалгааны Stratfor компанийн ахлах шинжээч Рожер Бейкер өгүүлэв.

Гэтэл хятадууд ДХБ нь тийм ч муу биш эд гэдгийг даруйхан ойлгожээ. Эдийн засгийн зогсолтын эхнээс хурцатмал байдал улам ихсэж байна. Хятад валютын асар их нөөцөө ашиглан болд болон бусад аж үйлдвэртээ ашиглах асар их түүхий эд материалыг нөөцлөв. Үүнтэй зэрэгцэн өөртөө хангалттай байгаа тэр түүхий эдийн экспортод хязгаарлалт хийж байна. Үүний үр дүнд дэлхийн үнийг хөөрөгдснөөс гадна уналт сулрах үеэр Хятадын үйлдвэрлэгчид үнийн давууг ашиглах боломжтой болно гэдэгт олон улсын худалдааны шинжээчид санал нэг болжээ. Хятадын бусад өөр арга хэмжээ нь ч барууныханд таалагдахгүй байх чадвартай.Эдийн засгийг төлөвлөх Хятадын үндэсний шинэчлэл ба хөгжлийн комиссийн "Хятадынхаа зүйлийг л авцгаа!" гэх бодлого нь яав ч баруунд таалагдахгүй. Комисс нь орон нутгийн удирдлагад захирамж өгөхдөө эдийн засгийг дэмжих арга хэмжээний хүрээнд ашигтай нийлүүлэлтээс нутгийн компаниудыг бүү хоцруул гэсэн байлаа. "Энэ бол мөсөн уулын зөвхөн харагдах хэсэг нь. Үнэн хэрэгтээ бол Хятад өөрийн эдийн засагт хөрөнгө оруулж байсан гадаадын компаниудын давуутайг тэгшлэхээр оролдоэж байна. Үүгээр л Хятадын шинэ бодлогыг тайлбарлаж болно. Үүнээс үүдэн дахиад маргаан гарах нь лавтай" гэж мэргэжилтнүүд хэлж байгаа. Хятад ДХБ-д элсэх үедээ өгсөн амлалт авсан үүргээ зөрчиж байна гэж АНУ-ын Сангийн яамны өндөр тушаалтан асан Гэри Хафбауэр хэлж байна. Дэлхийн худалдааны байгууллагад экспортын хяналтын талаарх гомдол бараг гардаггүй. Харин энэ удаагийн гомдол цаашдын сургамж болох ёстойг тэр онцлов. Гэхдээ энэ асуудлын маргаанд Хятад тийм амар буулт хийхгүй уг асуудлыг шийдэхэд бараг гурван жил хэрэгтэй болно хэмээн тэр дүгнэжээ. Ойрын үед барууныхны гомдолд Хятад нэг их сүртэй хариу барихгүй гэж шинжээчид итгэж байна. Хэрэв даяарчлалын хэрэглээ сэргэсэн гэхэд Хятад эндээс асар их ашигтайгаар гарах нь тодорхой.


Top
   
PostPosted: Jul.22.09 12:53 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын сөнөөгч онгоц сургуулилтын үеэр сүйрэв





Image


БНХАУ-ын Нисэх хүчний Су-27 онгоц

Орос-Хятадын цэргийн хамтарсан “Энхийн үйл ажиллагаа-2009” хээрийн сургуулийн өмнө сургуулилалтын нислэг хийж байсан Хятадын нисэх хүчний сөнөөгч онгоц сүйрч хоёр нисгэгч нь амиа алдлаа. Сөнөөгч онгоц 200 метрийн өндрөөс унан сүйрсэн байна.Онгоцны ангиллын талаар мэдээлсэнгүй. Нисгэгчийн алдаанаас уг осол үүдэлтэй байж магадгүй гэнэ.

Орос-Хятадын “Энхийн үйл ажиллагаа-2009” хээрийн сургууль долдугаар сарын 22-нд эхлэнэ. Хээрийн сургуульд 2,5 мянган цэрэг, офицер ба 300 орчим хуурай замын техник, 40 орчим нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох ажээ.


Top
   
PostPosted: Aug.10.09 3:35 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадад хар салхины улмаас нэг сая гаруй хүн гэрээсээ дайжаад байна



Image


Хятадын дээд удирдлагууд зүүн өмнөд зүгийн далайн хөвөөнд оршин суудаг нэг сая гаруй иргэдээ Моракат хар салхинаас хамгаалж, урьчилан сэргийлэхийн тулд нүүлгэн шилжүүлээд байна. Жөжианг мужийн 473 мянга, Фүжиан мужийн 480 мянга гаруй иргэн гэрээсээ дайжаад байгаа юм.

Хэдэн хоногийн өмнө Тайваныг ниргэсэн Моракатын улмаас үер болж, усны түвшин 2.5 метрт хүрээд байгаа гэнэ. Тайвань ийнхүү үерт автсан явдал нь өмнө зүгийн муж, хотуудад сүүлийн хагас зуун жилийн турш тохиолдоогүй гамшигт байдлыг ч бий болгоод байгаа ажээ. Цаг агаарын төв товчооны мэдээллээс үзэхэд баасан, бямба гаригт л гэхэд 2 метрийн гүн үер буужээ.

Хар салхи Тайваны арлыг ниргэсний дараа 29 хүн ор сураггүй алга болсон бол

Бусад хотуудад ч хүмүүс их бага хэмжээгээр алга болсоор байгаа юм.

Хятадын орон нутгийн Засгийн газар ч гар утас хэрэглэгч найман сая гаруй иргэддээ үер усны аюулаас болгоомжлох сануулгыг мессежээр илгээсэн байна.

Моракатын улмаас Филиппинд аадар бороо орж арван хүн амиа алдсан гэнэ.

Хар салхи гол төлөв долоо болон есдүгээр сард болдог ажээ.


Top
   
PostPosted: Aug.30.09 2:58 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадуудын сүүлчийн нээлт


Image



Хятадын нэгэн ажилчин эмэгтэй амьдралаа сайжруулахын тулд хориг саадыг даван сексийн зориулалттай тоглоом, дотуур хувцас үйлдвэрлэсэн нь түүний орлого өсөх болсон тухай нийтлэлийг сэтгүүлч Жампаоло Визетти "La Repubblica" сонинд бичсэн байна. Тэрбээр "Сүүлийн 20 жилд Хятадад их зүйл өөрчлөгджээ. Бие үнэлэгчид гудамжнаас үйлчлүүлэгчдээ чөлөөтэй "шүүрч", иллэгийн газар мөн өвөрмөц үйлчилгээ хийдэг болж. Гэхдээ төрийн хувьд ч, гэр бүлийн хувьд ч эр эмийн асуудалд хуучинсаг хандсан хэвээр байв. Сав суулганы үйлдвэрийн ажилчин Чень Сянжу гэгч эмэгтэй долоон жилийн өмнө Хятадад эротик тоглоом үйлдвэрлэдэг анхны "Sweet Secrets" компани байгуулжээ.

Тэрбээр өөрийн бүтээгдэхүүн болох гав, сэрэл хөдөлгөгч, өвөрмөц дотуур хувцас зэргийг үйлдвэрлэн хамгийн хямд үнээр Европ, АНУ-д худалдаалж, секс барааны дэлгүүрийг байлдан дагуулсан аж. Бээжинд ийм бизнес хийх талаар хэн ч зүрхэлж бодоогүй юм. Жилийн өмнө эдийн засгийн хямрал эхэлсний дараа секс бүтээгдэхүүний захиалгын хэмжээ эрс буурсан тул Чень Сянжу Бээжинд их дэлгүүр нээжээ. "Надад ганцхан хүнд асуудал байсан. Худалдагч үйлчлүүлэгч хоёр шилэн тавиурын цаана байгаа бүтээгдэхүүнийхээ талаар ямар ч төсөөлөлгүй байсан нь бизнесийг дампууруулах аюул байсан. Тийм учраас мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх дамжаа ажиллуулсан. Дараа нь дэлгүүртээ бүтээгдэхүүнээ хэрхэн ашигладгийг "бодитой үзүүлэх" хэрэгтэй болсон. Худалдагчид санал болгож буй бүтээгдэхүүнийхээ ид шидийг хэрхэн мэдрэхийг чадварлаг үзүүлдэг болсон.

Тэр цагаас хойш манай бүтээгдэхүүний борлуулалт эрс сайжирсан" гэж Чень Сянжу ярьсан байна. Шанхай хотын социологч Ши У-гийн үзэж байгаагаар энэхүү шинэ бизнес хүний ёс зүйн байдлын хэм хэмжээг өөрчилж, улмаар засгийн газрыг хүнд хандах хандлагаа эргэн харахад хүргэх ажээ.


Top
   
PostPosted: Sep.06.09 6:40 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын Урумчи хотноо баривчилгаа эхлэв


Image


Шинжаан-Уйгарын автономийн районы засаг захиргааны төв Урумчи хотноо өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдрийн үндэстэн хоорондын үймээний идэвхтэй оролцогч гэх 239 хүнийг баривчлах ордерийг өгсөн байна. Уйгарын хэт даврагч нар хань үндэстнүүдэд халдсанаар эхэлсэн хэрэг явдал дараа нь үндэстэн ястны мөргөлдөөн болон түүнийг дарах үеэр 197 хүн алагдаж, 1,6 мянган хүн шархадсан билээ. Өнгөрсөн баасан гаригт China Daily сонинд бичсэнээр эрх баригчид үймээнд идэвхтэй оролцсон гэх 239 хүнийг 149 цуст хэрэгт сэжиглэн баривчлах зөвшөөрлийг өгсөн байна. Одоо 51 хүн шүүгдэж байгаа гэнэ. Мөн хэргийн халуу мөрөөр барьсан гэх 825 хүн урьдчилсан хорионд байгаа ажээ.


Image


Өнгөрсөн пүрэв гаригт 10 мянга орчим хүн Урумчи хотын намын удирдлага болон Шинжааны намын хорооны дарга Ван Люцюанийг огцрохыг шаардан жагссан байна. Тэд хотын аюулгүй байдлыг хангаж чадаагүй хэмээн “Ван, огцорч үз!” гэсэн уриа барин жагссан байв. Цугларсан олон орой тийш л таржээ.

Хятадууд жагссан шалтгаан нь үл таних этгээдүүд эмнэлэгийн шприцийн зүүгээр гудамжинд яваа хүмүүсийг хатгасан хэрэг болов. Хятадын хэвлэлийн мэдээгээр наймдугаар сарын 20-ноос хойш нийтдээ 476 хүн зүүнд хатгуулсан гэж эмнэлэгт хандсан байна. Тэдний 433 нь хань үндэстэн үлдсэн нь уйгар байжээ. Хот болон Хятадаар тарианы зүү нь ДОХ-ын халдвартай гэсэн цуу тархаж байна. Мужийн эрх баригчид ямар нэгэн халдвар байхгүй гэж зарласан ч хятадууд түүнийг террор гэж үзэн гэмт хэрэгтнүүдийг цээрлүүлэх хэрэгтэй гэж шаарджээ.


Top
   
PostPosted: Sep.06.09 6:43 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
“Rio Tinto” хятадад төмрийн хүдэр нийлүүлэх гэрээгээ зогсоов

Image


Дэлхийн уул уурхайн томоохон компани болох Австралийн “Rio Tinto” Хятадтай хийж байсан, тус улсын компаниудад төмрийн хүдэр нийлүүлэх гэрээгээ үнэ хөлс тохироогүйн улмаас цуцалсан байна. Удирдлагуудыг нь худалдан авсан гэх хэргээр Хятадын тал уг компанийн Шанхайн салбарт ажиллаж байсан дөрвөн хүнийг баривчилсаны дараа ийм шийдвэр гарахад хүрлээ. Тус компанийн төмрийн хүдэр нийлүүлэлтийн албаны дарга Сэм Уолш “Бид одоогоор хэлэлцээр явуулаагүй байна” гэж мэдэгдсэн байв. Гэсэн ч “Rio Tinto” “Урьдчилан тохиролцсон” үнээр төмрийн хүдрээ Хятадад нийлүүлсээр байгаа гэж Bloomberg агентлаг мэдээлсэн байна. “Хятадтай хийж байгаа үнийн талаарх хэлэлцээр сэргэнэ, гэхдээ хэзээ гэдгийг би хэлж чадахгүй” хэмээн Уолш ярьсан байна.

“Rio Tinto” өмнө нь Өмнөд Солонгос, Япон, Тайваньтай төмрийн хүдрийн үнийн талаар хэлэлцээр хийж, үнээ 33 хувиар бууруулахаар болсон байв. Хятадтай хийж байсан хэлэлцээрт нь уг компанийн ажилтнуудыг бривчилсан нь нөлөөлсөн байна. Энэ жилийн долдугаар сард Хятадын эрх баригчид “Rio Tinto”-гийн дөрвөн ажилтан болох Австралийн иргэн Стерн Ху, мөн Хятадын гурван иргэнийг баривчилсан билээ. Тэднийг эдийн засгийн тагнуул хийж, удирдлагад мөнгө өгсөн хэрэгт буруутгаж байгаа юм. “Rio Tinto” үүссэн нөхцөлд байдлыг буюу Хятадын эрх баригчдын ажиллагааг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд наймдугаар сарын 11-нд Шанхай дахь салбарынхаа зарим ажилтнуудыг Сингапурын салбарт татжээ.

Австрали, Хятадын харилцаа өнгөрсөн зургадугаар сараас эрс хурцадсан юм. Тэр үед Хятадын “Chinalco” корпораци “Rio Tinto”-д өөрсдийн хувийг 19,5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх санал гаргасан ч татгалзсан хариу авсан билээ. Хэвлэлээр энэ наймааг Австралийн Засгийн газар зогсоосон гэсэн мэдээлэл гарч байлаа. “Rio Tinto” нь Хятадад төмрийн хүдэр нийлүүлдэг томоохон төлөөлөгч бөгөөд БНХАУ өдгөө төмрийн үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэх оронд тооцогддог билээ.


Top
   
PostPosted: Oct.19.09 7:10 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын зэвсэгт хүчний шинэчлэл АНУ-ыг түгшээж байна



Image



БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээнд Хятадын ардын чөлөөх армийн (ХАЧА) сүр хүчийг харуулсан жагсаал хийсэн. Хятад зэвсэгт хүчнээ идэвхтэйгээр шинэчилж байгааг АНУ анхааралтай ажиглаж, ХАЧА хүчирхэг болох нь америкчуудын Номхон далайн бүс нутгийн сонирхолд заналхийлэл учруулах боломжтой болно хэмээн түгшиж байна.

Хятадын зэвсэгт хүчнээ арав гаруй жилийн өмнөөс шинэчилж эхэлсэн. БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Лян Гуанлегийн хэлснээр хятад онгоц, танк, хөлөг онгоц ба баллистик пуужингууд үзүүлэлтээрээ барууны ижил төстөй зэвсэгт бараг тулж очжээ. Хятад одоохондоо өөрийн хилээс хол зайд цэргийн хүчин чадлаа харуулах боломжоор хязгаарлагдмал байгаа гэж Пентагон дүгнэж байна. Гэхдээ Бээжин цөмийн ба сансрын болон кибер салбартаа цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх чармайлт гаргаж буй нь америкчуудыг түгшээж байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс мэдэгдэхдээ “кибер ба хиймэл дагуулын эсрэг зэвсэглэл, хөлөг онгоцны зэвсэг техник болон баллистик пуужингуудад оруулж байгаа Хятадын хөрөнгө оруулалт нь Номхон далай дахь Америкийн боломжид заналхийлэл учруулж болох талтай” гэв.

Номхон далайн сав нутагт цэргийн хүчнээ барьж байхын тулд АНУ онгоц тээгч хөлөг онгоцнууд ба шумбагч онгоцнууд болон бусад хэрэгслүүдийг ашигладаг. Бээжин хөлөг онгоцнуудын эсрэг алсын тусгалтай пуужин бүтээж, Хятадын эрэг хавийн бүсэд АНУ-ын Тэнгисийн флотын ажиллагаа явуулах боломжийг хязгаарлах эрмэлзэлтэй байгааг шинжээчид хэлж байна.

Хятадын пуужингуудыг янз бүрийн аргаар хэрэглэж болно. Хятадын эргээс 1,6 мянган км-ын цаана байгаа онгоц тээгч хөлөгтэй АНУ-ын тэнгисийн флотын бүлэглэлд нисэх хүчин, хөлөг онгоц болон шумбадаг онгоцнуудын довтолгоо ирж болох аюултай гэж судалгааны “РЭНД” корпорацийн шинжээч Рожер Клифф үзэж байна. Хятад, Тайванийн харилцаа сүүлийн саруудад сайжирсан ч гэсэн Хятад арал руу чиглэсэн пуужингийн хүчээ зузаатгасаар байгаа юм. АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын адмирал Эрик Маквадон Гадаад бодлогын шинжилгээний институтад Ази-Номхон далайн бүсийн судалгааг хийдэг шинжээч. “Хятад нэгэн зэрэг цэргийн хоёр ажиллагааг явуулна гэж төсөөлөхөд хэцүү. Тайванийн эсрэг довтлоод тэдэнд туслахаар ирсэн Америкийн хөлөг онгоцнуудтай байлдана гэдэг ээдрээтэй. Үүнийгээ үр дүнтэй хийж чадах туршлага ба хүч Хятадад мөхөс” гэж тэрбээр үзэж байна.



Цэргийн зардал нь 2009 онд 90 тэрбум ам.доллар болж байгаа гэж хятадууд хэлдэг ч АНУ-ын Батлан хамгаалах яам тэдний цэргийн зардлыг 150 тэрбум орчим ам.доллар гэж үнэлж байгаа. Зэвсэгт хүчний шинэчлэл нь зөвхөн Хятадыг хамгаалахад чиглэсэн гэж Бээжин мэдэгдэж байгаа юм. “Үндэсний аюулгүй байдлын салбар дахь Хятадын гол зорилго нь коммунист намын засаглалыг барьж байхад чиглэсэн” гэжАНУ-ын Батлан хамгаалахын үндэсний их сургуулийн ажилтан Бернард Коул ярьж байна. АНУ, Хятад хоёр саяхнаас цэргийн хамтын ажиллагаагаа сэргээсэн. Тухайлбал, Америкийн цэргийн хөлөг онгоцнууд Хятадын боомтуудад очиж цэргийнхэн харилцан уулзах болсон байна. Номхон далай сав нутгийн Америкийн зэвсэгт хүчний командлагч адмирал Тимоти Китинг хамтарсан хээрийн сургууль хийх нь ашиг тустай гэв. Ази-Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хангах чухал элемент нь түншлэл гэдэгт би итгэж байна хэмээн адмирал хэлжээ.

Онцгой байдал, байгалийн гамшгийн хохирогчдод туслах зорилгоор ч гэсэн Хятад, Америкийн цэргийнхэн хамтран ажиллах ёстой гэдгийг шинжээчид ч хэлж байгаа. Үүгээр харилцан итгэлцлийг авчрах ёстой гэж тэд онцоллоо. “Бид маш болгоомжтой байх ёстой. Учир нь талууд сөргөлдөөн хийх сонирхолгүй байгаа юм” гэж Эрих Маквадон сануулж байна. Америкчууд Хятадын цэргийн хөтөлбөрүүд ил тод биш байгаад эртнээс түгшиж ирсэн билээ. Үүнийг засч залруулахаар Хятадын Батлан хамгаалах яам саяхан тусгай сайт нээн мэдээ, гэрэл зургууд тайлбарыг хятад ба англи хэлээр гаргаж байна.




Image

Image


Top
   
PostPosted: Nov.12.09 7:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад Энэтхэгийн эсрэг: Өрсөлдөөн дайнд хүргэх үү?



Image


Хүйтэн дайн бүр өөрийн гэсэн шинж тэмдэгтэй. Хятад ба Энэтхэгийн Аруначал-Прадеш мужийн нутаг дэвсгэрийн дунд түрэн орсон Гималайн нурууны хэсэгхэн газарт тэр нь харуулын цэргийнхний үлдээсэн шар айргийн хоосон шил, тамхины иш зэрэг ердийн зүйлээр илэрнэ. Тэр өндөр ууланд хоёр орны харилцан тохиролцож чадахгүй байгаа хилийн шугамыг Энэтхэг, Хятадын армиуд манаж байна. Тэр тогтоогдон тодорхойлогдоогүй хилийн зурвасын шөнийн харуулын цэргүүд ул мөрөө үлдээнэ. Хоёр орны хооронд харилцаа сайн байгаа үед тэдний тэр мөрийг хог гэж нэрлэнэ. Харин байдал хурцдаад ирэхээр тэр мөр нь албан ёсны илтгэлд “хилийн түрэмгий маналтын ул мөр” гэж тэмдэглэгдэх аж. Хэдийгээр шууд сөргөлдөөн байхгүй ч энэ хоёр том гүрний харилцаанд хурцатмал байдал өсч байна.

Энэтхэг, Хятад хоёр хэзээ ч дотно байгаагүй ба сүүлийн үед харилцан цохилт хийсэн дипломат өрсөлдөөнд бараг тогтмол орох болов.Есдүгээр сард түвд лам нарын алдартай хийд байдаг хил орчмын Таванг хотод очих гэсэн Далай ламын төлөвлөсөн айлчлалыг Энэтхэг зөвшөөрөв. Хятад түүнийг нь өдөөн хатгалт гэж нэрлэв. Бээжин үүний дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх (Manmohan Singh) Аруначал-Прадеш мужид очихыг эсэргүүцэж, тус мужийг Хятадын Түвдийн хэсэг гэж мэдэгдэв. Энэтхэгийн бүтцэд албан ёсоор багтдаг муждаа Ерөнхий сайд нь очих, эсэхийг Хятад заасанд дургүйцсэн Нью-Дели Пакистаны хяналтад байдаг ч Энэтхэг өөрийн гэж үздэг Кашмирт хятадуудын тусламжтайгаар цахилгаан станц босгож байгааг эсэргүүцэв. Энэ жил сонсогдож байгаа хатуухан үгүүд нь цэргийн үйл ажиллагаа болон хувирна гэж хэн ч бодохгүй байна. Гэхдээ л дайсагнал мэдрэгдэхүйц. “Энэтхэгийг хэдий хэр хэмжээгээр өдөж болохоо Хятад үзэж байна” гэж Нью-Делигийн Аюулгүй байдал, батлан хамаалахын судалгааны институтын (Institute for Defense Studies & Security Analyses) Пушпита Дас ярьж байна.

Хятад, Энэтхэг хоёр 3500 км-ын ерөнхий хилтэй. Энэтхэгийн талаасаа зүүн хойд хэсгийн мужуудаас эхлээд босогчдын үйл ажиллагаанд нэрвэгдсэн Кашмирийн Ладакха мөсөн голууд хүрдэг. Хятадын талаас бас тайван биш бүсээс хиллэдэг. Тэнд жилийн эхнээс хятадуудын эсрэг тэмцэлдэж байгаа Шинжаан, Түвд оршино. 1962 онд Энэтхэг, Хятад хоёр түр зуур байлдаад авсан юм. Хятадууд гэнэтийн довтолгоо хийж, Энэтхэгийн хэсэг газрыг эзэлсэн нь Энэтхэгийн хувьд гомдолтой. 1967 онд тэд дахиад л жижиг мөргөлдөөнтэй байлаа. Харин 1993 оноос хойш тэд тэр тогтоогдоогүй хилийн шугам дээрээ арай тайван байх болжээ. Одоо бол хилийн тэр бүсээ биш олон улсын нөлөөгөө илүүтэй анхаарах болсон байна.

Хятад одоо эдийн засгийн салбарын хүчирхэг төв. Гэхдээ өнгөрсөн онд хоёр орны хооронд энхийн атомын эрчим хүчний салбарын хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа улам өсч байгаа Энэтхэгийн нөлөө, хүч Хятадыг түгшээх болжээ. “Замбараагүй муухан удирдлагатай Энэтхэг, эмх цэгцтэй, хатуу удирлагатай Хятад гэх хоёр системийн өрсөлдөөн нь энэ болж байна” гэж Мохан Гурусвами ярьж байна. Тэрээр хоёр орны эдийн засгийн өрсөлдөөний тухай “Лууны хойноос хөөцөлдсөн нь” (“Shasing the Dragon”) гэх саяхан гарсан номын зохиогчдын нэг юм. Энэ өрсөлдөөн үргэлжилж буй ч АНУ хоёр талын аль алинтай нь сайн харилцаатай байхыг эрмэлздэг. Үүний тулд АНУ тэнцвэрийг барьж байх ёстой. Тийм тэнцвэр нь Вашингтоны хувьд энэ зууны хамгийн ээдрээтэй геополитик болно.

Уулын өндөрт байрласан Энэтхэгийн буудлын жижиг хот Таванг өнөөгийн өрсөлдөөний төв гэж огт харагдахгүй. Энэ хотоор л 1962 онд Хятадын цэрэг Энэтхэгт нэвтэрч байлаа. Тэр цагаас хойш Тавангад Энэтхэгийн армийн бригад байрлаж байна. Цэрэг байгаа нь алхам тутамд мэдрэгдэнэ. Тэр нь ч аргагүй. Таванг орчмын 80 000 оршин суугчид 15000 цэрэг ноогдож байгаа нь их тоо. Арми нь орон нутгийн бизнест ёстой том бэлэг гэж Тавангийн залуучуудын байгууллагын идэвхтэн Чомбей Ки хэллээ. “Тэд эндээс амралтаараа гэр орондоо очих бүртээ бэлэг дурсгал авч явдаг” гэж тэр нэмэн тайлбарлав. Ихэнх цагаа цэргийнхэн ойр хавийн ферм, цэцэрлэгийн ойролцоо хээрийн дасгал сургуулилалт хийж өнгөрөөдөг. Энд үе үе байдал хурцадна. Энэ зун Хятад Азийн хөгжлийн банкнаас Энэтхэгт олгох 2,9 тэрбум ам.долларын тодорхой хэсгийг Аруначал-Прадеш мужид үертэй тэмцэхэд зориулна гээд түүнд хориг тавихыг шаардсан билээ. Мужийн захирагч чөлөөний генерал асан Ж.Ж,Сингх үүнийх нь дараа Энэтхэг тэр бүс нутагт 50 000 цэргийн албан хаагчийг нэмэн илгээнэ гэж зарлаж байв. TIME сэтгүүлийн сурвалжлагчид Сингх ярихдаа цэргийн хүчийг нэмэгдүүлэх нь хурцадмал байдал үүсэхээс өмнө төлөвлөгдсөн гэлээ. Одоогоор цэргийн тоо нэмэгдээгүй байгаа. Ирээдүйн төлөвлөгөө гэж захирагч нэмэн хэлсэн юм. Нэмэлт хүчин ирсэн ирээгүй, Энэтхэг хилийн байдалдаа анхаарч байгаа. Сингхийн хэлснээр саяхан Хятадын арми Түвдэд 50 мянган цэрэг оролцуулсан өргөн хэмжээний хээрийн сургууль хийжээ.




Image




Цэргийн үйлдлүүд нь сөргөлдөөний нүдэнд харагдахгүй хэсгийг халхлах гол хүчин зүйл болж байгаа. Тэр нь дэд бүтцийн талаар юм. Пакистаны Кашмирт Кохалагийн хоёр тэрбум ам.долларын өртөгтэй цахилгаан станц барих ажлаа зогсоохыг Хятадаас Энэтхэг шаардсан нь үүний жишээ (Пакистантай Кашмирийн талаар 62 жилийн турш хийж байгаа маргаан нь Энэтхэгийн хувьд бол Хятадын Түвд шиг зовлонтой сэдэв юм)

Тэр төсөл нь Энэтхэгийн нөлөө давамгайлж байгаа бүсэд Хятад өөрсдийн нөлөөгөө ихэсгэх гэсэн төлөвлөгөөний хэсэг болж байна. Хятадууд Пакистан болон Шри-Ланкад олон боомтын байгууламжид санхүүжилт хийдэг. Хятадын Гадаад хэргийн сайд өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Балбад айлчлан Балба, Хятадыг холбох автозам барих ажлын нээлтийг хийж байлаа. Үүний дараа Хятад Түвдээс Балба хүртэл төмөр замын салаа барих төлөвлөгөөгөө зарласан билээ. Энэтхэг Хятадын энэ эрмэлзэлд бас хариу хийдэг. Бээжин Афганистаны зэсийн орд газрыг ашиглахаар ярилцан тохиролцсоны дараа Энэтхэг нэг тэрбум ам.долларын тусламжийг Афганистанд үзүүлэхээр болсон юм.

Хятадын эдийн засаг нь Энэтхэгийнхээс хоёр дахин их бөгөөд Энэтхэгийн удирдлага түүнийг нь түгшүүртэйгээр хүлээн авч байна. Цэргийн төлөөлөгч нар нь хоёр жилд нэг удаа Аруначалад уулзахад энэтхэг цэргийнхэн тийшээ уулын замыг туулах чадвартай, бүтэн мацалттай хүчирхэг жиип хөлөглөн ирцгээнэ. Хятадын цэргийнхэн нь тэгш цардмал замаар седан хөлөглөн ирцгээдэг. Тэр нь Энэтхэгийн офицерүүдийн хор шарыг хөдөлгөдөг гэж тэд цаагуураа ярьдаг аж. 1962 онд зам, гүүрийн сүлжээ сайтайгаас л Хятадын арми Энэтхэгт шуурхай нэвтэрч чадсан юм. “Манай усан сангууд Гималайд байрладаг. Хятад манай нутагт нэвтрээд тэдний нэгийг дэлбэллээ гэхэд юу болохыг төсөөлөхөд бэрх гэж Уттаракханд мужид усан цахилгаан станц барих асуудлын зөвлөх, 1962 онд сурагч байсан Ражи Нинвал өгүүлэв.

Геополтикийн тоглоомын журам 1962 оноос хойш өөрчлөгдсөн нь мэдээж. Хятад өнөөдөр Америкийн эдийн засагтай холбогдоод тус улсын төрийн сангийн 797 тэрбум долларын үнэт цаасийг эзэмшигч. Ерөнхийлөгч Обама Бээжингийн удирдлагатай эвлэрэнгүй байр сууринаас хандаж тэдний үзэн яддаг Далай ламтай Хятадад хийх айлчлалынхаа өмнө уулзахгүйгээр шийдсэн байна. Үүнтэйгээ зэрэгцээд АНУ Энэтхэгтэй цэргийн салбарын хамтарсан үйл ажиллагаагаа бэхжүүлж байна. Мониторингийн гэрээг энэ жил Энэтхэгтэй байгуулснаар Америкийн цэргийнхэн технологио чөлөөтэй худалдах болов. “Энэтхэг бол олон улсын төвшинд бидний чухал түнш” гэж Honeywell Aerospace компанийн батлан хамаалах ба сансрын салбарын ерөнхийлөгч Гаррет Микита ярьсан ба тэрээр саяхан Энэтхэгт очин удирдлагатай нь уулзсан хүн юм. Энэ компани нь Энэтхэгийн 300 Jaguar сөнөөгчийн хөдөлгүүрийг шинэчлэх төсөл авахаар өрсөлдөж байгаа хоёр компанийн нэг юм. Хөдөлгүүрүүд хуучирсан учир ямар ч нөхцөлд шинэлэгдэх нь тодорхой. Саяхан Хятадтай байдал хурцадсан нь уг төслийн хугацааг хурдасгаж өглөө. Ажлын хуваарь хурдасч байна гэж Гаррет хэлжээ.

Талууд удахгүй Бангкокт болох Зүүн өмнөд Азийн саммитаар хурцатмал байдлаа намжаах талаар ярилцах байх. Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх ба Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао нар саммитаар уулзана. Ганцхан уулзалтаар бүх асуудал шийдэгдэхгүй. Хоёр тал бичил хувилбарын энэ тоглоомдоо татагдан орсон байгаа. Тухайлбал, саяхан Кашмирийн нэг оюутан виз авахдаа тамга даруулалгүйгээр түүний паспортад нь хавчаараар тогтоосон хуудас авчээ. Тэр нь Кашмир бол Энэтхэгийнх гэсэн далд санааг агуулсаных. Үүний дараа энэтхэгүүд бас тийм зүйлийг түвдүүдэд хийнэ гэсэн санааг Гурусвами яриандаа гаргасан юм. Энэ бүгд нь өчүүхэн зүйл. Гэхдээ өргөн цар хүрээтэй болж магадгүй. Гималайн өндөр ууланд цэргийн эргүүл өмнөхийн адил үүргээ гүйцэтгэсээр…


Top
   
PostPosted: Nov.17.09 8:23 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Apr.18.09 5:28 pm
Posts: 1990
Location: Behind my *&^@%%#% pc...
Brack Obama twitter ashigladaggui genee.

_________________
Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.


Top
   
PostPosted: Dec.15.09 3:20 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын цэргийн чадавх нэмэгдэж буйд сэтгэл зовинож байна


Image

БНХАУ-ын цэргийн чадавхийг шинэчлэн, зузаатгаж буйд Япон улс ноцтой сэтгэл зовинож байна. Бээжинд айлчилсан Японы эрх баригч Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Итиро Озава Хятадын Батлан хамгаалахын сайд Лян Гуанлетай уулзахдаа ингэж мэдэгджээ.

“БНХАУ-ын цэргийн чадавхийг шинэчлэн зузаатгаж байгаатай холбогдон Хятадын аюулын талаар Японд болгоомжлох болж, үндэсний цэргийн хүчин чадлыг бэхжүүлэхийг уриалж байгаа юм” гэж Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэсэн байна. Гэвч хэрвээ Япон улс цэргийн чадавхаа нэмэгдүүлэх замд орвол, энэ нь “хоёр орны ирээдүйд сайн үр дүнд хүргэхгүй” гэж Озава хэлжээ. Ингэхдээ “Япон улс одоо байгаа өөрийгөө батлан хамгаалах тогтолцооны хүрээнд батлан хамгаалах бодлогоо цаашид үргэлжлүүлэхийг хүсч байна” гэж тэр тэмдэглэжээ.

Үүний хариуд Хятадын БХЯ-ны тэргүүн хэлэхдээ, “Хятадын зэвсэгт хүчин жанжлал тогтооход хэзээ ч чиглэж байгаагүй бөгөөд өөрийн асар уудам нутаг, түүний хил хязгаарыг хамгаалах зориулалттай юм” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Түрүүнд нь Японы Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг БНХАУ-ын дарга Ху Жиньтао хүлээн авч уулзан, зочиныг “Хятадын эртний анд” гэж тодорхойлоод, засгийн газрын бус түвшинд хоёр талын харилцаанд хувь нэмэр оруулж байгааг өндөр үнэлсэн юм. Хятадын удирдагчидтай хийсэн уулзалт яриа “хоёр орон болон эрх баригч намуудын найрсаг харилцааг хөгжүүлэхэд” тусална гэдэгт итгэж байгаагаа Озава илэрхийлсэн байна.


Top
   
PostPosted: Jan.04.10 11:49 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Бээжинд эрс хүйтрэв


Image

Ням гаригт Хятадын хойд нутгаар орсон цас Бээжин хотын нийтийн тээврийн хөдөлгөөнд ноцтой саад учруулж байна. Ажлын долоо хоног эхлэхийн өмнө хотын гудамжны цас арилгах ажилд 300 мянган гудамжны цэвэрлэгч ажилласан байна. Долоон мянган цагдаа болон таван мянган сайн дурынхан гудамжны хөдөлгөөний зохицуулалтад гарчээ. Бээжингийн нисэх буудлын гурван зурвасын нэг нь л ням гаригт ажиллажээ. Даваа гаригаас Хятадын хойд нутагт хүйтний эрч чангарч, Бээжинд -18 грудус болсон байв. Хүйтний улмаас Бээжин, Тяньжин хотын 2,2 сая сурагч хичээлдээ яваагүй байна.


Top
   
PostPosted: Jan.05.10 3:43 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Apr.17.02 4:34 am
Posts: 6233
Ene daliand bas denduu huiterlee. 5n jiliin umnu orj bsn ih tsasand arai l hurehgui bolhoos...


Top
   
PostPosted: Jan.14.10 1:17 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад эрчүүдэд эмэгтэйчүүд улам бүр дутагдах болов


Image
2020 он гэхэд Хятадын 24 сая залуу эрчүүд ээдрээтэй байдалд орно. Хятадын академийн судалгаагаар тэдэнд гэрлэх эмэгтэйчүүд олдохгүй болно. Шинэ төрсөн хүүхдүүдийн дунд жендерийн тэнцвэр алдагдаж байгаа нь Хятадын хүн ам зүйн гол асуудлын нэг болоод байгаа ажээ. Хүйсийн харьцаа алдагдаж байгаа нь хятад айлд хүүг голлон үзэх уламжлал бөгөөд төрөөгүй охидуудыг үр хөндөн устгаж буйтай холбоотой. Эрдэмтдийн хэлснээр тийм үр хөндөлтийн тоо "ер бусын ихээр" тархсан байна. Ялангуяа, хөдөө орон нутагт энэ үзэгдэл их гэнэ. Академийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Хятадад төрсөн 100 эмэгтэй хүүхдэд 119 эрэгтэй хүүхэд ноогдож байна. Хотын иргэд хоёр дахь хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа нь асуудлыг хүндрүүлж байна. Зарим мужид шинэ төрсөн 100 эмэгтэй хүүхдэд 130 эрэгтэй хүүхэд ноогдож буй ажээ.


Top
   
PostPosted: Jan.14.10 1:23 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад бол Сибирийн хувь заяа


Image

Орос-Хятадын хил дээр. Гуравдугаар хэсэг
("Foreign Policy", АНУ)

Жошуа Кучера (JOSHUA KUCERA)

Благовещенск, Орос. Оросын Алс Дорнодод очихдоо би тэндхийн хил нь АНУ ба Мексикийн хилтэй адилхан бас л ядуу өнгөт арьстнууд ажил хайн хойд зүгт нууцаар орж ирээд цагаан арьстнуудынхаа уурыг хүргэдэг гэж би бодож байлаа. Ядуу Хятадууд Орост ирээд тэднээс бага мөнгөөр ажилладаг нь үнэн. АНУ-д сонсдог цагаачдын тухай сүртэй мэдэгдлийг "шар аюулын" тухай ярьдаг Орост сонсож болно. Гэхдээ Алс Дорнодоос илүүтэйгээр Москвад л их. Москвагийн нэгэн сонинд Благовещенскийн хүн амын тал хувь нь хятад, Орост нэр нь газрын зурагт байхгүй олон хятад тосгон байдаг гээд л цуурсан байв. Благовещенскийн гудамжнууд хятад генералуудын нэртэй, хотын зөвлөлд хятадууд байдаг гэсэн яриаг би сонссон гэж Хятадын санхүүжилттай Благовещенскийн Күнзийн институтын тэргүүн Михаил Кухаренко ярив.

Оросын бусад газраас илүүтэй хятадууд тэнд байгаа ч тэдний мэдэгдэхүйц давуу байдал үл харагдана.Тэр нь хятадуудыг нэвтрэхэд саад тавьсан эрх баригчдын хатуу хязгаарлалтаас хамаатай. Тэнд хямд хувцас, цахилгаан барааны наймаа хийдэг хятадуудын хоёр бараан зах бий. Тиймэрхүү захыг хуучин Зөвлөлтйн блокийн бусад орнуудаас харж болно. Харин тэнд оросуудын амтанд тааруулах гэсэн хятад зоогийн газрууд олонтой. Яг тэнд л би шарсан төмс амталсан юм. Гудамжинд хятадууд бараг харагдахгүй. Ленины хөшөө мөн хан хүү Николайг Алс Дорнодоор 1891 онд явсанд зориулагдсан саяхан сэргээн засварласан хаалганы дэргэд зургаа татуулж байгаа цөөхөн хятад жуулчид үзэгдэнэ.

Оршин суугчид нь хятад хүмүүсийн талаар Засгийн газраасаа огт өөрөөр ярьдаг нь энэ хотын нэг онцлог. Хэрэв зарим ядуу хятадууд ажил хайн Орост ирдэг бол Оросын дунд ангийн боловсролтой хэсэг Хятад руу зүглэдэг болжээ. Благовещенскт тааралдсан англи хэлтэй залуус бараг бүгд л Хятадад ямар нэгэн ажил хийгээд ирсэн байлаа. Олон хүн тэнд амьдарч байсан гэнэ. Шанхайд ажиллаж байгаад эргэн ирсэн Сергей хуучлахдаа хятад хүмүүс оросуудаас илүү нээлттэй бөгөөд өөдрөг үзэлтэй, нөхөрсөг гэв. Хоёр орны харилцааны нэгэн эгшин жишээ татмаар. Хятад эрчүүд ба орос эмэгтэйчүүдийн гэрлэлт нь холимог гэрлэлтийн ихэнх байна. Орост эмэгтэйчүүд олон харин Хятадад эрэгтэйчүүд олон байгаагаас энэ үүдэлтэй. Гэхдээ нэгэн орос эмэгтэй ярихдаа "Хятад эрчүүд өөрийн эхнэртээ сайн ханддаг бас мөнгө ихтэй" гэсэн юм.

Амурын улсын их сургуулийн олон улсын харилцааны факультетад хятад хэл үзэж байгаа оюутнуудын тоо жилээс жилд өсч байна. Одоо оюутнууд нэгдүгээр хэлээрээ англиас илүүтэй хятадыг сонгох болжээ. Факультет нь Европын судалгааны танхимаа хааж франц, герман хэлний хичээлээ зогсоож байна. Удалгүй энд англи, хятад хоёр хэл л үлдэх бололтой. "Хятад бол Сибирийн хувь тавилан. Бидний өнөө ба ирээдүй нь бүхий л талаараа Хятадад болж буй үйл явдлаас хамаарна. Бидний явах цорын ганц зам бол Орос, Хятадын хамтын ажиллагааг хөгжүүлэн интеграцлах явдал. Харин интеграцийн хэлбэр ямар байхыг бид мэдэхгүй" хэмээн Эрхүүгийн их сургуулийн профессор, Орос-Хятадын харилцааны асуудлын нэртэй мэргэжилтэн Виктор Дятлов ярилаа. Тийм нэгэн орон нутгийн интеграци нь нийтлэг зураглалд чухал биш ч бүс нутагт хэрэгтэй. "Сибирь болон түүний ард түмний ирээдүй энд шийдэгдэхгүй Москвад л шийдэгдэнэ. Сибирийнхэн юу бодож байгаа нь тэдэнд огт падгүй. Сибирь бол үндэсний эрдэнэсийн сан. Нутгийн хүмүүс түүнийг ашиглахад л хэрэг болдог" гэж тэр нэмэн хэлэв.
Орос Алс Дорнодыг саалийн үнээ шиг сааж Хятадаас экспортын ашиг авахаар мөлжиж байна гэж олон хүн гомдолтойгоор ярьж байлаа.Үүнийг хийхдээ тэд нутгийн иргэдийнхээ амьдралын талаар санаа бага тавьж байгаа аж. 2009 оны хоёрдугаар сард Орос, Хятад хоёр нефть нийлүүлэх 20 жилийн хугацаатай, 25 тэрбум ам.долларын өртөгтөй гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ хугацааны сүүлчээр Хятад Оросын болон Төв Азийн импортлодог нефтийн дөрөвний нэгийг авч болох юм. Нефтийн ихэнх нь Сибириэс нефть дамжуулах хоолойгоор Хятадад нийлүүлэгдэнэ. Дамжуулах хоолойг эхлээд цэвэр онгоноороо байгаа Байгал нуурын эргээр тавихаар төлөвлөсөн байсан нь сибирийнхний эсэргүүцлийг гаргасан билээ. Саяхан Орос Амур мөрний салаанд барьсан Бурейн усан цахилгаан станцаас Благовещенскийн оросууд төлдгөөс хямдаар эрчим хүчийг Хятадад экспортолж эхэлсэн байна. "Хятадад эндхийнхээс хямдаар эрчим хүчээ худалдаж байгаа нь бидэнд үл таалагдана. Үүнээс болоод цахилгааны мөнгө нэмэгдэнэ" гэж Амурын их сургуулийн олон улсын харилцааны факультетын декан Светлана Косихина ярив.

Оросын Алс Дорнодод Хятадын сонирхол болон төлөвлөгөөний талаар орон нутгийн хүмүүс бас л сэжигтэйгээр хандаж байна. Благовещенскт суралцаж байгаа хятад оюутнуудын ихэнх нь тагнуулчид. Нэн ялангуяа оросоор сайн ярьдаг, нас нь явсан хүмүүс гэж Хятадын санхүүжилтэй Күнзийн институтын тэргүүн Кухаренко үзэж байна. Хятадын Хэйхэ хотод нэгэн нууц музей байдаг ба тэнд зөвхөн хятад хүнийг оруулдаг. Алс Дорнодыг Хятадын нутаг болгон зурсан газрын зураг музейд бий гэсэн яриа Благовещенскт тархжээ.

"Бид айхгүй. Гэхдээ түгшиж байна. Тэд юу хийх гээд байгааг бид мэдэхгүй. Хятадууд хэзээ ч ороод ирж магадгүй. "Санаа муут хятад хэлэнд суралцдаг" гэсэн зүйр үг манайд бий" гэж Косихина хэлэв.

Эх сурвалж: "China is the destiny of Siberia."


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited