#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.19 1:08 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Apr.12.09 6:36 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.21.05 11:03 pm
Posts: 2396
Location: Shalgaltan deer.Vzegniihee ard taliig merjiine...
medeeg gogo.mn-ees avsan bolno.
Image



БНХАУ хямралыг хамгийн түрүүнд давна. Дэлхийн банк ийм дүгнэлт хийжээ. Хятадын эдийн засгийн уналт бүр энэ жил зогсоно гэж тус банкны мэргэжилтнүүд үзэж байна. "Хятадын эдийн засгийн уналт 2009 оны дундуур эцэстээ хүрч, дараа нь өсөлт эхлэн, 2010 онд нэмэгдэхийн дохиог бид харж байна" гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд дүгнээд, Хятадын засгийн газраас баталсан улс ардын аж ахуйг дэмжих төлөвлөгөө үр өгөөжээ өгөх сайн төлөвлөгөө болсон учир эдийн засаг нь ийнхүү сэргэн өснө гэж онцлон тэмдэглэжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятад улс үндэсний эдийн засгаа дэмжих 4 триллион юаний багц төлөвлөгөө баталсан билээ.

Дэлхийн банкны мэргэжилтнүүдтэй нэрт санхүүч Жорж Сорос ч санал нийлж, Хятад улс удахгүй хямралаас гарна гэж үзэж байна. Түүгээр ч барахгүй зарим шинжээч БНХАУ-ыг дэлхий дахиныг хямралаас аврагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж дүгнэж байна. Энэ талаарх анхны алхамыг нэгэнт хийжээ. Өнгөрсөн долоо хоногт Хятад, Япон хоёр Азийн орнуудад хамтран туслахаар тохиролцсон байна. БНХАУ-ын дарга Ху Жиньтао, Японы Ерөнхий сайд Таро Асо нар "Их хорийн" орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд хоёр биеэрээ уулзахдаа энэ талаар зохих тохиролцоонд хүрчээ. Тэгэхэд Асо "дэлхийн эдийн засгийг сэргээх түлхүүр Азийн эдийн засгийг сэргээхэд байна" гэж онцлон хэлжээ.

Хятадын эрх баригчдын өөрсдийнх нь тооцоолсноор энэ жил Хятадын эдийн засгийн өсөлт 6,5 хувьтай байна, энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 2,5 хувиар бага юм. Тэглээ ч гэсэн энэ төлөвлөгөө биелбэл бусад оронтой харьцуулахад хамгийн сайн үзүүлэлт болох болно.

Ц.Даваажав


Top
   
PostPosted: Apr.14.09 6:29 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хуралдаан болжээ



Монгол-Хятадын Засгийн газар хоорондын “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа”-ны 11 дүгээр хуралдаан энэ сарын 7-10-нд Бээжинд болжээ. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Шадар сайд М.Энхболд, Хятадын хэсгийн дарга, БНХАУ-ын худалдааны яамны дэд сайд Чэн Зянь нар даргалж явуулсан байна.

Хуралдаанаар Зүүн хойд Азийн орнуудын сайд нарын уулзалтыг зохион байгуулах, Хятадын талаас олгох 300 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийг нэн даруй ашиглах, “Шивээ овоо”-гийн эрчим хүчний цогцолбор барих хэлэлцээг эрчимжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тарифын бус хориг саадыг багасгах, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн нөхцөлүүдийг нэмж тохирох ажлаа эрчимжүүлэх, экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах болон эрэн хайх, авран туслах хэлэлцээр байгуулах талаар манай тал санал оруулж хэлэлцүүлжээ.

БНХАУ-аас олгосон буцалтгүй тусламжуудаас ашиглагдаагүй үлдээд байгаа хөрөнгийг ойрын үед ашиглах, Улаанбаатар хотод спортын ордон, мэргэжлийн хяналтын лаборатори байгуулахаар тохирсон байна. Талууд хил, гааль, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хил дамжсан малын гоц халдварт өвчин, шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, ой аж ахуй, геологи, химийн газрын зураг боловсруулах судалгааны ажлыг эхлэх талаар нэгдсэн ойлголтод хүрчээ. Мөн хуралдаанаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, “Их Түмэн гол” санаачлага, Зүүн-хойд Азийн эдийн засаг, худалдааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцжээ.
Мөн засгийн газар хооронд байгуулах Автотээвэр, хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын аюулгүй байдал, хяналт, шалгалт, хорио цээр, БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай дүүрэг дэх чөлөөт бүсэд хамтран ажиллах тухай асуудлуудыг хэлэлцэн тохиролцож, Монгол Улсын Ерөнхий сайд С. Баярын энэ сарын 14-19-нд БНХАУ-д хийх айлчлалын үеэр гарын үсэг зурахад бэлэн болгосон байна. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хуралдааны үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ци Шань, ХКН-ын Гадаад харилцааны газрын дарга, сайд Ван Зяруй нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Энэ тухай Шадар сайд М.Энхболд хэвлэлийхэнд өнөөдөр танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


Top
   
PostPosted: Apr.18.09 1:52 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Долларын ханшийг Хятадууд чангаруулсан

Image



Ноён долларын ханш чангараа байсан нь Хятадуудын явуулж буй ажиллагаа байж болох юм. 1969 онд олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн валют байдаг билээ. Сүүлийн үед эдгээр валютийн тоонд хятадын юанийг багтаахаар БНХАУ-ын Төв банкны захирал Жоу Шиаочуань нэлээд эрчимтэй хөөцөлдөж байгаа ажээ. Хэрэв юань олон улсын валют болчих юм бол мэдээж хамгийн түрүүнд ханш нь чангарч манай улсад хүндхэн нөхцөл байдал үүсэж мэдэх юм. Хятадуудын гаргаж байгаа саналыг АНУ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд долларын байр суурь ганхах юм. Энэ талаар Петерсон Институтын Олон Улсын Эдийн засгийн салбарын захирал Фред Бергстэн "Бид Бээжингийн валютийг сонсох ёстой" гэсэн нийтлэлийг энэ сарын 08-ны өдөр Финансиал Таймс сонинд нийтлүүлсэн байна. Түүний энэ нийтлэл олон улсын анхаарлыг ихэд татаж байгаа юм. Учир нь тэрбээр 1977-оос 1981 онд Олон улсын Эрдэнэсийн Сангийн туслах нарийн бичгийн дарга, 1980 онд АНУ-ын орлуулалтын тооцооны хэлэлцээрийг удирдаж байсан юм. Ингээд уншигч та бүхэндээ түүний бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

БНХАУ-ын Төв банкны захирал Жоу Шиаочуань удаан хугацааны турш өссөн долларын оронд "Дээд зэрэглэлийн нөөцийн валют"-ыг санал болгосон байна. Тэрбээр 1960-аад оны сүүлчээс Олон Улсын Валютийн Сангийн хөрөнгийн барьцаалан G20-ын шийдвэрээр гаргасан 250 тэрбум долларын хэмжээг нэмэгдүүлэхэд нэлээдгүй тус дэм болох дэлхийн Онцгой Эрхийи Tөвшин (SDR-Энэ нь 1969 онд Олон Улсын Валютын Сангаас олон улс худалдаанд ашиглагдах онцгой эрх бүхий валютууд юм) нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа юм. Түүний энэ төлөвлөлгөө нь БНХАУ-ын Олон улсын валютэд зориулан өөрчлөлт шинэчлэлт хийх анхны том төсөл ажээ.

Бразил, ОХУ, Азийн нэлээд хэдэн улс орнууд Жоу Шиаочуаний саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Харин АНУ болон хэд хэдэн улсын засгийн газар түүний саналыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд валютын зах зээлд долларын гүйцэтгэх үүрэг ганхаагүй байгаа болохыг ахин дахин батласан байна. Тэд энэ асуудлаар нухацтай шийдвэр гаргахгүй бол долларт итгэх итгэл алдарч, түүний ханш сулран евро болон бусад валютуудын ханш огцом чангарч болзошгүй гэдгээс эмээж байгаа бололтой. Дэлхий дахины мөнгөний ханшны тогтворгүй байдал, түүний үр дагавар өсөн нэмэгдэхийн хэрээр хямралаас дэлхий нийтийг аврах процесс, АНУ-д болон Европын орнуудад байдал айхтар ярвигтай болно гэж судлаачид үзэж байна.

Гэхдээ дэлхийн дахины санхүүгийн тогтвортой байдлыг үтэр түргэн бий болгох хэрэгтэй бөгөөд Жоу Шиаочуаний гаргасан төлөвлөгөөний ач холбогдолыг бууруулахад доллар зонхилох үүрэгтэй байх ажээ. БНХАУ болон зарим нэг валютын сангийн эрх баригчид хамтран 5000 тэрбумаас илүүтэй долларыг нөөцөлсөн байж мэдэх бөгөөд энэ тохиолдолд доллар эзэмшигчдийн итгэл алдарч, тус эрсдэлийг даван туулахын тулд АНУ төсөвт ихээхэн хэмжээний алдагдал учрах ажээ. БНХАУ-ын Ерөнхий сайд Вен Жиабао сүүлийн үед БНХАУ-ын доллар эзэмшигчдийн хүсэлтээр тус асуудалд анхаарлаа хандуулах болжээ. Санаа нь зовж буй доллар эзэмшигчид өөрийн орны гүйлгээгүй барааг бусад оронд хямд худалдаалахаас түдгэлзэж байгаа ажээ. Учир нь долларын ханш сүүлийн таван жилд чангарч байгаа ч энэ нь түр зуурын гэдэг нь тодорхой. Бид энэ асуудлыг үл харгалзан үүнийгээ хийж дуусгах хэрэгтэй. Ялангуяа хятад мэтийн худалдааны том зах зээл үүнд санаа зовж эсрэг бодлого явуулж байгаа ч сөрөг нөлөө ихтэй юм.

Ноён Жоу Шиаочуань энэ асуудлыг намжаахаар ОУВС-аас долларыг тэнцвэржүүлэхийн тулд Онцгой Эрхийн Төвшиний арилжаа хийх санал гаргасан байна. 1930-аад оноос өнөөг хүртэл үргэлжилсэн АНУ-ын мөнгөний ханшны өсөлт, инфляци хоёр оронтой тоонд хүрсэн зэрэг үзүүлэлтээс үзвэл долларын ханшны тогтворгүй байдал дайны дараах үеийнхтэй адилхан төвшинд хүргэхэд хүчтэй түлхэц болж байна.

Долларыг орлуулан өөр шинэ валютийг зах зээлд нэвтрүүлбэл, албан ёсны эзэмшигчид Онцгой Эрхийн Төвшин (SDR) байршуулсан хадгаламжин дэх мөнгөө ОУВС-аас тусгаарлаж болох юм. ОУВС-ын Онцгой Эрхийн Төвшин (SDR) дэх нийт валютийг төрөлжүүлбэл 44 хувийг доллар, 34 хувийг евро, 11 хувийг 11хувийг юань болон фунт стерлииг эзэлж байна.

АНУ долларын чөлөөт уналтын эрсдэлээс зайлсхийж байгаа бол Европын орнууд еврогийн өсөлтөөс урьдчилан сэргийлж байна. Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн тогтолцоо тогтворгүй байдлын потенциал эх сурвалжаас ангижрахыг хичээж байгаа юм. Хэрэв тэгж чадвал долларын ирээдүйн уналтаас, долларыг орлуулах шинэ валютийн тооцоонд дэлхий нийт ямар ч алдагдал хүлээлгүйгээр хямралын нөхцөлийг даван туулах болно.

Энэхүү шинэ тооцоог эсэргүүцэх гол чухал баримт бол хятадууд гадаадын валютын арилжааны зах зээлээс ихээхэн хэмжээний интервенцээр гол гол валютыг доогуур үнээр үнэлэн 1000 тэрбум гаруй долларын нөөцийг хуримтлуулаад байгаа явдал юм. Мөн өөрсдийн валютаар, ажил эрхлэлт, экспортийн барааны улсын татаас зэргийн бодит үнийн уналтыг зориуд санаатайгаар хийсэн байж мэднэ хэмээн хятадуудыг сэжиглэж байгаа билээ. Түүнээс гадна энэ нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өөрчлөлт шинэчлэлтийг даван туулах, дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч байр сууриа бататгах зэрэг дээр албан бус G2-ын буюу АНУ, БНХАУ-ын хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхийн тулд бий болгоод байгаа хиймэл асуудал юм.

Э.Нарантунгалаг


Top
   
PostPosted: Apr.22.09 2:20 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.21.05 11:03 pm
Posts: 2396
Location: Shalgaltan deer.Vzegniihee ard taliig merjiine...
Sayhan 蒙古总理巴雅尔 irsen gej CCTV-geer garch baina lee.
Sanhvvgiin himraliig davah bolon ,
hvnsnii ayulgvi baidliin talaar yariltssan gej baisan.


Top
   
PostPosted: Apr.23.09 11:45 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад дэлхийн авто бизнесийн жолоог гартаа атгаж байна


Image


АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвал өрөнд дарагдаж, хүндхэн байдалд ороод буй энэ үед дэлхийн авто салбарын манлайлагчид дэлхийд хамгийн хурдацтай өсч буй Хятадын авто зах зээлд нэвтрэхээр хурдаа нэмж байна. Энэ долоо хоногт Хятадын санхүүгийн төв гэгддэг Шанхай хотноо зохиогдож буй Шанхайн авто шоунд дэлхийн авто ертөнц төвлөрч байна. Зургаан өдөр үргэлжлэх уг авто шоунд 1500 гаруй автомашин үйлдвэрлэгч оролцож байгаа бөгөөд 13 цоо шинэ загварын төмөр хөлөг тавигджээ. Тэдгээрийн дунд "Porsche"-гийн хамгийн анхны суудлын тэрэг болох "Panarema" багтаж байгаа юм.

Дэлхийн автомашины борлуулалт энэ онд найман хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо байгаа хэдий ч Хятадын авто зах зээлийн хувьд 10 хувиар өсөх төлөвтэй байна. Харин тансаг зэрэглэлийн автомашины борлуулалт дээрхээс даруй хоёр дахин их байх бололтой.

Олон жилийн турш дэлхийн хамгийн том, өргөн хүрээтэйд тооцогдож байсан АНУ-ын авто зах зээл 2009 онд тэргүүлэгч байр сууриа Хятадад алджээ. Тодруулбал, 2009 оны нэгдүгээр улиралд АНУ-д нийт 2.2 сая автомашин борлогдсон бол Хятадад борлогдсон автомашины тоо 2.9 саяд хүрсэн байна. Зөвхөн өнгөрсөн сард гэхэд Хятадын худалдан авагчид дангаараа сая гаруй автомашин худалдаж авсан ажээ.

Унадаг дугуй өргөн хэрэглэдэг байсан Хятадын уламжлалт дүр төрх нэгэнт өөрчлөгдөж, өдгөө Хятадад дотоодын 100 гаруй автомашин үйлдвэрлэгч барууны компаниудтай өрсөлдөн, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ салбарын шинжээчид Хятадын автомашины үйлдвэрлэл өргөжихийн хэрээр чанаржиж, бэхжинэ хэмээн дүгнэж байна.

С.ШҮР


Top
   
PostPosted: Apr.23.09 11:47 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад Шар мөрөн дээр 20 далан барина

Image


Шар мөрний "Гурван хавцал" гэх усан цахилгаан станцын ерөнхий зураг

Эрчим хүчний төслийн дагуу энэ салбарыг хөгжүүлэх үүднээс 2020 он гэхэд Шар мөрөн дээр 20 далан барина гэж Хятад мэдээлжээ. Шар мөрөн дээр одоо "Гурван хавцал" гэдэг дэлхийн хамгийн том усан цахилгаан станц баригдаж байгаа. Хятад өөрийн эрчим хүчний 70 хувийг нүүрсний компаниудаар хангадаг ба түүний хувийг багасгахдаа усны эрчим хүчээр нөхөх гэнэ.

Гэсэн ч экологчид энэ төлөвлөгөөний эсрэг байна. Саяхан Хятадын Шинжлэх ухааны академийн илтгэлд "Гурван хавцал" УЦС нь голын экологийн системд гай тарьж байгааг тэмдэглэсэн байв. Мөн цаг агаарын өөрчлөлтийн улмаас дэлхийн хэмжээнд тунадасны төвшин багасч буй учир усны хүчийг ашиглах нь тийм ч ирээдүйтэй хэрэг биш гэдгийг экологчид сануулж байна.


Top
   
PostPosted: Apr.27.09 3:10 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад алтныхаа нөөцөөр дэлхийн тавд оров


Image


Хятад сүүлийн зургаан жилийн дотор өөрийн алтны нөөцөө 76 хувиар нэмэгдүүлэн энэ үзүүлэлтээрээ дэлхийн тавд бичигдлээ. Үнэт металлыг улс худалдан авах замаар 1054 тонн болголоо гэж тус орны Гадаад валютын албаны дарга Ху Сяолянь мэдэгдсэнийг Bloomberg агентлаг дамжуулжээ. Өөрийн сан хөмрөгтөө 2009 оны эхээр 1040 тонн алт хадгалж байсан Швейцарийг Хятад таваас шахлаа. Алтны хамгийн их нөөцтэй улс нь 8134 тоннтой АНУ, дараа нь 3413 тонн алттай Герман ба 2487 тонн алтны нөөцтэй Франц орж байна. Оросын алтны нөөц нь 2008 оны арваннэгдүгээр сард 507 тонн байжээ. Хятадын алтны нөөц нь валютын үнэлгээгээр 31 тэрбум ам.доллар болж байна. Энэ нь энэ жилийн гуравдугаар сард 1,95 триллион ам.долларт хүрээд байсан Хятадын алт, валютын нөөцийн их биш хэсэг. Хятадын энэ нөөц 2003 оноос хойш зургаа дахин нэмэгдсэн байна.

Дэлхийн зах зээл дээр алтны үнэ сүүлийн жилүүдэд эрс өслөө. 2000-аад оны эхээр үнэт металлын нэг унци нь 300-350 ам.доллар байлаа. 2008 оны гуравдугаар сард алтны үнэ дээд цэгтээ хүрч нэг унцид 1032 хи.доллар өгч байв. Энэ сарын 24-ний өдөр Сингапурын бирж дээр нэг унци алт 912 ам.доллараар зарагдаж байлаа. Даяарчлалын хямралаар алт бусад түүхий эдүүдээс үнэ хамгийн тогтвортой хадгалж дөнгөж 10 хувиар буусан байв. Харьцуулахад нефтийн үнэ 2,5 дахин унасан юм. Олон улсын валютын сан өөрийн нөөцөөс 400 тонн алт худалдах шийдвэр гаргасан нь ч алтны үнэнд нөлөөлсөнгүй.


Top
   
PostPosted: May.01.09 4:54 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
хятадууд амарч байна хэхэ гурван өдөр амарна

жижиг мэдээ

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: May.01.09 8:06 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Jan.02.07 9:21 pm
Posts: 98
Location: Vatican
Hi. humuusee Beejingees ulaanbatar ruu nisleg hoyor taldaa hed ve? Bas vagpnoor yvbal hed boloh bol helj ugch tuslaach.[


Top
   
PostPosted: May.03.09 8:49 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
“Америкийн шүтээн”-ий Хятад хувилбар гарна


Дэлхийн хамгийн алдарт шоунуудын нэг болох “Америкийн шүтээн”-ий Хятад хувилбарыг хийх санал Улсын Радио, Кино, Телевизийн зөвшөөрлийг “ногоон гэрлээр “ хүртлээ.

Хятадын Хунань кабелийн телевизийн зохион байгуулах гэж буй "Happy Girls" нэртэй эл шоу нь хоёр сараас илүү хугацаанд үргэлжлэхгүйгээр үл барам шөнийн 10 цаг 30 минутаас хойш дэлгэцээр цацагдах ёстой ажээ. Телевизийн хөтлөгчид маш цэгцтэй ярьж, шүүгчид нь ч чанга хатуу байж, олны санал хүсэлтийг анхаарч мэдэрч байх ёстой гэнэ.

Өнгөрсөн жил энэхүү шоуг хийх хүсэлт гаргахад татгалзаж байсан нь бүдүүлэг, танхай байдлыг түгээн дэлгэрүүлж, залуу хүүхдүүдийг од болохын хүсэлд автуулна хэмээн болгоомжилсон хэрэг байжээ.

Телевизийн удирдлагууд нь одоогийн байдлаар тэмцээний дүрэм, цагийн хуваарийн талаар ярилцаж байгаа бөгөөд олны хүсэл сонирхолд нийцсэн сайн дуучныг гаргаж ирэх зорилготой гэнэ.

Өмнө нь Хунаны телевиз "Super Girls" , "Happy Boys" нэртэйгээр дууны тэмцээн 2004-2007 онд зохион байгуулж байжээ.

"Super Girls" шоу нь 2005 онд дөрвөн сар гаруй болохдоо 400 сая үзэгчдийг өөртөө татаж байсан төдийгүй Ли Үй Чунь зэрэг алдартнуудыг олны танил болгож гаргаж ирсэн байна.

2004, 2005 онд шоунд ямар ч насны зааг тавиагүй байсан бол 2006 оноос эхлэн 18 наснаас дээш насны хүмүүс орохыг зөвшөөрөх болжээ.

Шоу бүрийг 50 мянган хүн үздэг гэсэн тооцоо байсан бөгөөд шүүгчдээс гадна үзэгчид мессэжээр саналаа өгдөг байжээ.

Г.Уянга


Top
   
PostPosted: May.03.09 8:50 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын “үнийн алуурчин” амиа хорлох гэжээ


Image


Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрт бичигддэг тэрбумтан, “үнийн алуурчин” гэх нэртэй Хуан Гуанъюй баривчлагдаад зургаан сар хоригдож байгаа ба тэр амиа хорлох гэсэн гэнэ. Ямар аргаар тэр оролдлогыг хийснийг эрх баригчид нь тодруулсангүй. Хятадад хоригдлуудад зөвхөн пластмас аяга, савх, халбага хэрэглэхийг л зөвшөөрдөг. Үнийн хөөрөгдөл гаргасан гэх хэргээр түүнийг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард баривчилсан юм. Мөрдөн байцаалтын явцад Гуанъюй өөрийн ах Хуанийн эмийн компанийн хувьцааг дамласан гэж тогтоогдсон гэнэ.Тэрбээр Gome гэх цахилгаан барааны дэлгүүрийн Хятадын томоохон сүлжээний эзэн юм. Тэр дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэгддэг. “Үнийн алуурчин” гэх цолыг тэр өөрийн нээгдсэн дэлгүүр бүртээ өрсөлдөгч нараасаа бага үнээр бараа зардаг учир авчээ.


Top
   
PostPosted: May.04.09 8:42 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
H1N1 вирусын тохиолдол 1000-д хүрч, урд хөрш Хятадад бүртгэгдлээ


Image



“Гахайн томууны H1N1 вирусын тохиолдол 898-д хүрлээ” хэмээн ДЭМБ өнгөрөгч ням гаригт мэдээллээ. Мөн одоогоор нийт 18 улс оронд бүртгэгдээд байгаа ажээ. Хамгийн их хэмжээний тархалттай байгаа Мексикт 506 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо 200 шахаад байна.

АНУ-д 226 тохиолдол нийт 30 мужид нь бүртгэгдээд байгаа юм. Харин нас баралт нэг байгаа бөгөөд тэр нь Мексикээс тус улсад очсон иргэн ажээ.

Түүнчлэн Канадад 70, Их Британид 15, Испанид 13, Германд 6, Шинэ Зеландад 4, Израильд 3, Францад 2, Австри, Өмнөд Солонгос, БНХАУ, Дани, Нидерланд, Швейцари, Коста Рика, Ирландад тус бүр нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Манай улсын хувьд хоёр хөрш оронд гарах вий гэхээс ихээхэн эмээж байсан. Харамсалтай нь ийнхүү урд хөршид нэг тохиолдол бүртгэгдлээ. Хятадад бүртгэгдсэн хүн нь Мексикээс Шанхай орох нислэгт багтсан хүн байжээ. Тиймээс тус нислэгт багтсан 68 зорчигч, 13 багийн гишүүнийг хөл хорионд оруулсан байна. Мөн Аэромексико нислэгт багтсан ойролцоогоор 110 хүн зорьсон газартаа хүрсэн боловч тэднийг тус бүрт нь хөл хорионд оруулсан байна. Бээжин зочид буудалд 15 хүнийг хөл хорионд оруулжээ.

Аэромексик тавдугаар сарын 15 хүртэл Шанхай хүртэлх нислэгээ түр зогсоогоод байна. Түүнчлэн Гонгонк, Бээжин лүү онгоц нисгэхгүй байгаа ажээ.

АНУ-ын Нью-Йоркт хамгийн олон буюу 63 тохиолдол бүртгэгдсэн бол Техаст 40, Калифорниад 26, Аризонад 18, Өмнөд Каролинад 15, Дилавэйрт 10, Массачуссетс болон Нью Жерсид тус бүр 7, Колорадод 4, Флорида, Иллианоис, Индиана, Охайо, Виржиниа, Висконсинд тус бүр 3, Коннектикут, Канзас, Мичиганд тус бүр 2, Алабама, Айова, Кинтаку, Миннесота, Миссури, Небраска, Нивада, Нью Хампшир, Нью Мексико, Род Айленд, Тэнниссэ, Юта мужуудад тус бүр нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Мөн өчигдөр буюу ням гаригт Хойд Каролина, Пенсильвань мужуудад нэг, нэг тохиолдол илэрсэн талаар мэдээлжээ. Америкийн эмч нар халдварын тохиолдол одоо байгаагаас ч нэмэгдэж, мөн нас баралт ч дахин гарах болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Нэгэнт энэхүү вирусын тохиолдол урд хөршид маань бүртгэгдэж, манай улсын хувьд тун ойртсон тул иргэн бүрийг дор бүрнээ анхааралтай байхыг сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг хүргэж байна.

Зөвлөмж
Томуугийн A(H1N1) вирусийн шинэ халдварын талаарх сүүлийн үеийн мэдээлэл, нөхцөл байдалд үндэслэн манай хүн ам, иргэд уг халдвараас сэргийлэх талаар нэн даруй хийж болох дараах арга хэмжээг хэрэгжүүлбэл өртөх эрсдэл бага байж болохыг зөвлөмж болгож байна.

Урьдчилан сэргийлэлт: Одоогоор өвөрмөц вакцин байхгүй.

Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай.

Үүнд:
- Ханиаж найтаах үедээ ам, хамрыг гарын бугалаг, цамц, халад, алчуур, сальфетикаар таглах, шүлс, нус, цэрээ ил задгай хаяхгүй байх;
- Гараа сайтар савандаж угаах;
- Өвчтэй хүнтэй хавьтал болохоос зайлсхийх;
- Нүд, хамар, амандаа бохир гараар хүрэхгүй байх;
- Аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх;
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх;
- Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1 хувь хлорамины уусмалаар халдваргүйтгэж байх.
- Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл харьяа эмнэлгийн байгууллагад яаралтай хандах.
- Онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан улс орнуудад зорчихгүй байх.
- Олон хүн цугларсан газраар сэлгүүцэхгүй байх зэрэг болно.

Шинэчлэгдсэн мэдээ:

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас өнөө өглөө дахин шинэ мэдээ хүргэлээ. Ингэхэд халдварын тоо 985-д хүрч, халдвар гарсан орны тоо 20-д хүрээд байгаа ажээ. Шинээр нэмэгдсэн орнуудад Эль Сальвадор, Колумб орж байна.




О.Ариунбилэг


Top
   
PostPosted: May.04.09 8:44 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
za zaluus mini bolgoomjtoi bgaarai udahgui mongold ch orj ireh bhdaa :(


Top
   
PostPosted: May.04.09 8:47 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Барак Обама: Хятадаас "гарцаагүй аюул" учирна гэж үзэхгүй байна


Image




Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн тусгай туслах, улсын аюулгүйн зөвлөлийн Азийн хэрэг эрхэлсэн хүндэт захирал Жефри Бейд саяхны нэг өдөр Вашингтонд мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч Обама Хятадыг дэлхий дахины хэрэг явдалд голлон оролцогч, хөтлөн залагч гэж үзэж байна. Харин Хятад улс бол "гарцаагүй аюул занал" гэж үзэхгүй байна гэжээ. Жефри Бейд жилд нэг удаа болж Хятад улсын талаархи Америкийн бодлогыг авч хэлэлцдэг "Зуугийн хурал"-ын 18 дахь удаагийн хуралдаанд оролцохдоо, Барак Обамагийн дипломатын өнгө төрхөд үзэл суртлыг бус харин улам илүү прагматик шинжийг анхаардаг бөгөөд Хятадын талаархи энэ засгийн газрын бодлогод ерөнхийлөгчийн өөрийнх нь энэ хандлага, түүний хувь хүнийх нь төрх төлөв тусгалаа олоод байна гэж хэлжээ.

Тэрээр "Бид Хятад улс улам их үүрэг гүйцэтгэж, улам илүү хариуцлага хүлээнэ гэдэгт итгэж байна" гээд тус орон өнгөрсөн арваад жилд үсрэнгүй хурдан хөгжсө н болохоор одоо түүний хүлээх үүрэг хариуцлага нь урьд өмнөхөөсөө улам их байх болно гэв. Афганистан, Ираны цөмийн асуудал, Умард Солонгосын цөмийн төлөвлөгөө, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, зэвсэглэлийг хязгаарлах, түүнийг түгээн дэлгэрүүлэхгүй байх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд "Бид Хятадаас ангид тусдаа байж болохгүй" гэсэн байна. Тэрээр бас Обамад Хятадын хүлээх үүрэг хариуцлага тов тодорхой, Хятад Энэтхэг зэрэг өдрөөс өдөрт хүчээ авч, шинэ тутам сэргэн мандаж байгаа улс орнууд олон улсын тавцан дээр улам илүү үүрэг хүлээж хариуцлага үүрэх ёстой гэж үзэж байна хэмээн цохон тэмдэглэжээ.

Хоёр улсын төрийн тэргүүн Лондонгийн дээд хэмжээний уулзалтаар санал нэгдэн тохиролцсон ёсоор Америк Хятад хоёр гар гараасаа барин хамтран ажиллаж дэлхийн эдийн засгийн хямралыг гэтлэн давах хэрэгтэй гэж тэр хэлжээ. "Сангийн сайд Гайтнер саяхан Хятад бол валютыг хөтлөн жолоодож байгаа улс огтхон ч биш гэсэн ийм дүгнэлт хийсэн нь зөвхөн ойрын жилүүдэд Хятадын юань ханш 21 хувиар өссөн энэ явдлыг үнэлсэн гэхээсээ илүүтэйгээр Америк Хятадын хамтын ажиллагааны харилцааг ахиулах тэр эрх ашгаас урган гарсан үнэлэлт юм" гэж тэр хэлсэн байна. Өмнө нь Америк Хятадын харилцаанд хүний эрх зэрэг зарим хоёр талын асуудлаас болж саад тотгор учирч байлаа. Ийм асуудлыг авч үзэхдээ юм л бол зааж зэмлэх ёсгүй, харин эхлээд хэм хэмжээгээ тогтоох ёстой гэдэгт ерөнхийлөгч Барак Обама итгэдэг.

Тийм ч учраас ерөнхийлөгч Гуантанамогийн шоронг хааж, цаазаар авах ялыг хориглохоор шийдвэрлээд байна. Хөгжиж байгаа орнуудын хөгжлийн чиг зам шулуун татсан шугам шиг байхгүй гэдэг нь лавтай болохоор хөгжиж байгаа орнууд дотоодынхоо асуудлыг шийдэхэд нь цаг хугацаа олгож, харин зүйл бүрийн онцгой хэв загвар баримтлахыг шахаж шаардаж болохгүй билээ гэж Бейд хэлжээ. Тэрээр цааш нь хоёр эргийн харилцааны тухайд Барак Обамагийн засгийн газар хоёр эргийн харилцаа сайжрах чиглэлд явж байгаа хийгээд эдийн засаг, худалдааны харилцан ажиллагаагаа хэвээр хадгалахыг талархаж байгаа бөгөөд хоёр эргийн харилцаанд түгшүүртэй байдал битгий гараасай гэж хүсч байна гэж хэлжээ.

Жич: Жефри Бейд нь Брукинсийн нийгэмлэгийн хүндэт гишүүн, Йохан Сандуны Хятадын судалгааны төвийн захирал. Тэрээр Клинтоны засгийн газарт Ази Номхон далайн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дэд даргын туслах байгаад хожим нь Улсын аюулгүй байдлын зөвлөхүүдийн хорооны захирлаар томилогджээ. 2000 онд АНУ-ын худалдааны төлөөлөгчийн туслахаар тохоон томилогдож Хятадын "Рүши" буюу "WTO"-д орох хэлэлцээрт биеэр оролцжээ.

Ц.Сүрэнжав


Top
   
PostPosted: May.04.09 9:26 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
хэрэгтэй мэдээлэл байна

тэр халдвар энэ тэрийг нь авчихгүй юмсан

гахайн мах идэж болох болов уу :|

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: May.04.09 9:34 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
болгож идээрэй гэсэн.
одоогоор вакцин байхгүй аз нь дайрвал амьд үлдэнэ
азгүйтвэл баяртай
1938 онд анх бүртгэгдэж байсан гахайн ханиад тэгээд
50 сая хүн үхсэн байгаан энэ өвчинөөр 8O
тахал л гэсэн үг.


Top
   
PostPosted: May.04.09 9:41 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
өмнөх шувуун ханиад, САРС аас юугаар өөр вэ гэхээр агаараар халддаг вирүс
шувуун ханиад, САРС 2 бохироор халддаг байсан бол
одоо зүгээр гахайн ханиадтай хүний хажууд нь зогсоход халдана гэсэн үг.


Top
   
PostPosted: May.04.09 10:02 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.12.04 9:01 pm
Posts: 11137
Location: гэрт гадаа.......
gahain mah idej bolku bhaa da seremjtei bsan deer

_________________
бондгор цондгор


Top
   
PostPosted: May.05.09 2:28 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.21.05 11:03 pm
Posts: 2396
Location: Shalgaltan deer.Vzegniihee ard taliig merjiine...
gahainaas hvnd hvnees hvnd gahainaas gahaind halddag ym bilee.
猪流感gedeg baisanaa 世界卫生组织buyu 世卫组织gees 甲型H1N1流感gej nereer solison baina.
uvchinii tuhai medeelliig http://www.medee.mn -s unshaarai.
uuriiguu hamgaalah tuhaid bol.
应如何加强预防? 甲型H1N1流感
答: 主要个人防护措施有:
1, 避免接触流感样症状 ( 发热, 咳嗽 , 流涕等 )或肺炎等呼吸道病人.
2, 注意个人卫生,经常使用肥皂和请水洗手,尤其在咳嗽或打喷嚏后
3, 避免接触生猪或前往有猪的场所.
4, 避免前往人群拥挤场所.
5, 咳嗽或打喷嚏时用纸纸巾遮住口鼻,然后将纸巾丢进垃圾桶.
6, 如在境外出现流感样症状 ( 发热,咳嗽, 流涕等 ) ,应立即就医 ( 就医时应戴口罩 ), 并向当地公共卫生机构和查验查查疫部门说明.


Last edited by Padgett on May.05.09 8:45 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.05.09 2:40 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
xie xie ni le :wink:


Top
   
PostPosted: May.05.09 8:30 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.21.05 11:03 pm
Posts: 2396
Location: Shalgaltan deer.Vzegniihee ard taliig merjiine...
jijkeen medeelel:
5 sariin 4nd hitadiin hurungiin birj ( 中国股市 ) 开门红 buyu mash amjilttai-gaar ehellee ,
ene chigeeree baiwal onliin daguu 9 sariin daraa hidatiin ediin zasag saijrah tuluwtei baina.


Top
   
PostPosted: May.05.09 8:44 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.21.05 11:03 pm
Posts: 2396
Location: Shalgaltan deer.Vzegniihee ard taliig merjiine...
http://www.medee.mn/content/701.shtml ene 2ulsiin ugch baigaa medeele zuruud l baina daa.
Delhiin ervvl mendiin baiguullaga-aas 6r zereg buyu deed zergiin onts baidal zarlasan gej hitad-iin eh surwaljaas avaad , mongol medee unshihaar 5-r zereg gehiim . :xi: :xi:


Top
   
PostPosted: May.12.09 1:05 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Гахайн ханиадаар өвчилсөн байж болзошгүй анхны сэжигтэй тохиолдлыг Хятад зарлалаа

Манай урд хөрш Хятад улс гахайн ханиадаар өвчилсөн байж болзошгүй анхны сэжигтэй тохиолдлоо өчигдөр зарлалаа. Энэ нь Сичуан мужийн Ченгду хотын иргэн АНУ-аас саяхан ирсэн Бао овогт нэгэн эр юм. 30 настай тэрхүү эр АНУ-аас ирэхдээ Токио, Бээжин хотуудыг дайран эцэс сүүлд Ченгдуд нисч ирсэн байна.

Бао хэмээх тэр эр Ченгдугийн эмнэлэгт халуунтай ирсэн бөгөөд урьдчилсан үзлэгээр гахайн ханиадны шинж тэмдэг илэрсэн учир Халдварт өвчин судлах эмнэлэгт тусгаарлаж, ойр дотных нь хүмүүсийг үзлэгт хамруулж байгаа гэнэ.

Мөн Хятадын эрүүл мэндийн яамнаас түүнтэй хамт онгоцонд нисч ирсэн зорчигчид болон ойр дотно холбоотой байсан хүмүүсийг нь нэн даруй олохыг үүрэг болгож, тусгай мэргэжилтнүүдийг Бао рүү илгээн, ”Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх” төв дээр авчирч дахин шинжилгээ өгүүлэхийг даалгаад байгаа юм.

Азид энэхүү өвчний анхны тохиолдол тавдугаар сарын 1-ний өдөр Хонконгт илэрсэн билээ.

Хятад улсын хувьд гахайн ханиадны эсрэг маш хатуу арга хэмжээ авч байгаа бөгөөд ханиадны вирусыг Азид тархахаас сэргийлэх нь дэлхийн хамгийн их хүн амтай тус улсад гамшигт үр дүн бий болохоос хамгаалж буй хэрэг ажээ. Энэ бүхэнд 2003 онд гарч байсан SARS буюу шувууны ханиад нөлөөлсөн гарцаагүй юм.


Top
   
PostPosted: May.12.09 6:53 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
амьсгалын замаар халддаг гэхээр л... :?

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: May.19.09 12:59 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадад хамгийн анхны секс сэдэвтэй цэцэрлэгт хүрээлэнг байгуулна


Image

Манай урд хөрш Хятадад хамгийн анхны секс сэдэвтэй цэцэрлэгт хүрээлэнг байгуулах гэж байна. Ийнхүү секс сэдэвтэй цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байгаа нь зочлон ирэх хүмүүсийн бэлгийн амьдрал, бэлгийн боловсролыг нь дээшлүүлэхэд оршиж байгаа гэнэ.

Ирэх аравдугаар сард Чунчин хотноо нээлтээ хийх энэхүү хүрээлэнд эмэгтэй хүний аварга том эрхтэн, нүцгэн бие, сексийн түүхийг өгүүлсэн үзмэрүүд байх аж.

“Хайрын ертөнц” хэмээн нэрийдсэн энэхүү хүрээлэнд сексийн арга зам, байрлалын талаар мөн аюулгүй сексийн талаар зааварчилсан сургалт семинар ч зохиогдох юм.

Тус хүрээлэнгийн зохион байгуулагч Лю СюаЧин Хятадын өдөр тутмын хэвлэлд ярилцлага өгөхдөө “Секс гэдэг бол Хятадад маш чухал сэдвүүдийн нэг боловч хүмүүст илүү их мэдээлэл, зааварчилгаа хэрэгтэй байгаа. Олон нийтийн сайн сайхны төлөө л бид энэ цэцэрлэгээ байгуулж буй. Олон хүн миний энэ санааг дэмжиж байгааг би олж мэдсэн. Гэхдээ цэцэрлэгт хүрээлэнгээ замбараагүй, садар самууныг сурталчилсан хэмээн харагдуулахгүйн тул бид анхаарах хэрэгтэй” хэмээсэн байна.

Тэрбээр Өмнөд Солонгосын Чежү аралд байдаг нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс санаа аван өөрийн гэсэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулж буй нь энэ ажээ.

Харин шүүмжлэгчдийн зүгээс “Хайрын ертөнц” цэцэрлэгийн ажлыг буруушааж байгаа бөгөөд Хятадын ард түмэн сексийн тухай нээлттэй ярих цаг нь болоогүй хэмээн үзэж байгаа аж.


Top
   
PostPosted: May.19.09 1:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Тянь Аньминийн талбайн яргалал экс Ерөнхий нарийн бичгийн даргын нүдээр


Image


Хятадын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга агсны дурсамжаар Тянь Аньминийн талбай дахь яраглалын тухай бичигдлээ гэж Их Британийн The Independent сонинд бичжээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарахын эсрэг байсан удирдагчийн нууц дурсамж эцсийн эцэст хэвлэгдэн гарлаа” хэмээн сурвалжлагч Клиффорд Кунэн тайлбарласан байна.

Оюутны хөдөлгөөнийг дэмжсэн гэж 1989 онд Хятадын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаасаа зайлуулагдаж байсан Жао Зыянын дурсамжийн тухай энд ярьж байна. Тэрбээр сүүлийн 15 жилээ гэрийн хорионд өнгөрөөсөн юм. Энэ үеэрээ тэр дурсамжаа магнитофонд бичүүлээд хүүхдийн дуу болон Бээжингийн дуурийн бичлэг маягаар нуун гэрээсээ зөөн гаргаж байжээ хэмээн зохиогч бичсэн байна. Жао Зыян 2005 онд нас барсан юм. “Төрийн олзон дахь хүн: Жао Зыянын нууц тэмдэглэл” (“Prisoner of the State: The Secret Journal of Zhao Ziyang”) нэрээр хэвлэгдсэн түүний тэмдэглэлд өөрийн нууц байдлаараа алдартай Хятадын коммунист намын удирдлагын үйл ажиллагааны тухай баримт гарсан байна.



Image


Тун удалгүй 1989 оны зургадугаар сарын 4-нд Тянь Аньминийн талбайгаас эсэргүүцлийн ажиллагаа явуулж байсан оюутнуудыг цус урсган хөөсний 20 жил болно. Тэр жилийн тавдугаар сарын 19-нд Жао Зыян сүүлчийн удаа олны өмнө гарсан ба тэр оюутнуудын өмнө ирж, тэднийг тарахыг гуйн цагдаагийнхан хүч хэрэглэнэ хэмээн сануулж байв. “Түүний дэргэд тухайн үедээ орлогч нь үнэнч туслах нь байсан ч одоо Ерөнхий сайд болтлоо өссөн Вэнь Зябао зогсч байлаа” хэмээн зохиогч мэдээлсэн байна.

Өөрийн тэмдэглэлдээ зургадугаар сарын 3-нд Бээжингийн төвд танк оруулсныг Жао “дэлхийг цочролд оруулсан эмгэнэл” гэж нэрлэсэн байв. Өнөөгийн Хятадын удирдагч нар жагсаалд оролцогсдыг “хулиганууд” гэж нэрлэн бослогыг дарсаныгаа эдийн засгийн хөгжлийн тогтвортой суурь болсон зайлшгүй байх ёстой арга хэмжээ гэж хэлдэг. Харин Жао Зыян үүнээс эсрэг санаа бодолтой байжээ. Сүүлийн 30 жилийн доторх шинэчлэл ба эдийн засгийг либералчилсан эцэг гэгдэх Дэн Сяопин Ерөнхий нарийн бичгийн даргын дурсамжид албан ёсны дүрээсээ өөр хоёр нүүртэй, зальтай улстөрч хэмээн бичигджээ. “Жаогийн өгүүллийг уншихад Дэн Сяопин биш тэр өөрөө л шинэчлэлийн гол хүн байсан нь элдэв чимэггүйгээр мэдрэгдэнэ” хэмээн Харвардын их сургуулийн Хятад судлаач профессор Родерик Макфаркьюхар тэмдэглэсэн байв.

Жао бол Хятадын асуудлыг барууны маягийн ардчиллын зүг тасралтгүй аажмаар хийж байж шийднэ гэж үздэг байжээ. Өнөөгийн хятад удирдлага энэ замыг эрс үгүйсгэдэг хэмээн үүнийг бичсэн зохиогч онцолсон байв.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited