#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.19.19 7:41 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6
Author Message
PostPosted: Jul.18.11 12:18 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад дахь гадны хөрөнгө оруулалт буурав



Хятадад гадны хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан байна. Өнгөрсөн сард тус улс дахь гадны хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн тавдугаар сарынхаас 13.4 хувиар буурч, 12.86 тэрбум ам.доллар болжээ.

Энэ нь 2010 оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэхдээ энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятад дахь гадны хөрөнгө оруулалтын хэмжээ 60.9 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.4 хувиар буурсан дүн юм.

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх албан ёсны мэдээлэл цацагджээ.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ту с улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 9.5 хувиар өссөн байна.


Top
   
PostPosted: Jul.21.11 7:54 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадад эмх замбараагүй байдлын улмаас 20 хүн амиа алдав



Image


ВАШИНГТОН. /Франс Пресс/. Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны цагдаа нартай мөргөлдсөний улмаас 20 хүний амь үрэгдсэн тухай цөллөгт байгаа уйгурын идэвхтнүүд долдугаар сарын 19-нд мэдээлжээ.

Амь үрэгдсэн хүмүүс бүгд Хятадын лалын шашинт түмний төлөөлөл болсон уйгурууд аж. Дэлхийн уйгуруудын конгресс /ДУК/ байгууллагын мэдээлснээр, Хотан хотоос холгүйхэн гарсан эмх замбараагүй байдлын үеэр цагдаа нар 14 хүнийг үхтэл нь зодож, зургаан хүнийг буудан хороосон байна.

Уйгурууд төрөл төрөгсдөө шоронгоос суллахыг шаардаж, цагдаагийн ажилтнуудыг барьцаалахыг оролдсоны дараа эмх замбараагүй байдал үүсчээ. Энэ хэрэг явдлын дараа 70 хүнийг баривчилсан байна. Харин Хятадын олон нийтийн мэдээллийн албан ёсны хэрэгслүүдэд мэдээлснээр, даваа гарагт хэсэг террорист Хотан дахь цагдаагийн хэсэг рүү халдсаны улмаас дөрвөн хүний амь эрсэдсэний дотор нэг цагдаа болон гэмт этгээдүүдэд барьцаалагдсан энгийн номхон хоёр иргэн байжээ.

ДУК болсон хэрэг явдлын тухай мэдээллийг нуун дарсан хэмээн эрх баригчдаа буруушаасан байна. Сүүлийн жилүүдэд уйгурууд голдуу аж төрдөг, Хятадын баруун хойд нутагт угсаатан хоорондын мөргөлдөөн гарах нь олширчээ. 2009 оны долдугаар сард Шинжаан-Уйгурын өөртөө засах орны засаг захиргааны төв Өрөмч хотод уйгурууд хөл үймээн гаргаж, хань ястнуудын төлөөлөгчид рүү халдсан билээ. Тэгэхэд олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсч, бараг 200 хүн амиа алдсан юм. Хөл үймээн үүсгэсэн хүмүүс цаазаар авах ял шийтгүүлсэн байна.


Top
   
PostPosted: Jul.22.11 8:33 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Вэнь Зябао мужуудад хэтэрхий их хөрөнгө хаясандаа харамсаж эхлэв үү



Image

Хятад улс гадны хөрөнгө оруулалтаа бууруулж эхэлжээ. Энэ нь юанийн ханш өсч байгаатай зэрэгцээд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоос үүдэлтэй байж болох юм. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 9.5 хувиар өссөн. Үнийн хөөрөгдлөөс сэргийлэхийн тулд эдийн засгаа хөргөх зорилго тавьсан Хятадын эрх баригчдын бодлого эхнээсээ хэрэгжиж эхэлсний нотолгоо энэ болжээ. Учир нь өнгөрсөн онд тус улсын эдийн засаг хоёр оронтой тоонд хүрч, тэр хэрээрээ үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөрөгдөл газар авч байсан юм. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао “Манай Засгийн газар инфляцитай тэмцэхийг эн тэргүүний ажил болгосон” хэмээн онцолж байсан нь бий. Гэхдээ өнөөдөр инфляциас гадна орон нутаг, мужийн засаг захиргааны өр хэрээс хэтэрсэн нь нэлээд чухал асуудал болоод байна.

Санхүүгийн хямралын үед Хятадын Коммунист нам мөнгөний тэлэх бодлого баримталж, орон нутаг руу их хэмжээний хөрөнгө гаргасан билээ. Өнгөрсөн сард тус улсын Үндэсний аудитын хорооноос мужуудын Засгийн газрын нийт өр нь 10.72 их наяд юань буюу 1.65 их наяд ам.доллар болсон гэдгийг албан ёсоор зарлажээ. Харин олон улсын зээлийн агентлагууд энэ тухай анхааруулж, хэрэв энэ тоо удахгүй 14 их наяд юаньд хүрвэл тэр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувьтай тэнцэхүйц хэмжээ болохыг онцолсон байна. Үүнээс болж бүс нутгийн санхүүгийн байдал хяналтнаас гарч, макро эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм.

Одоогоос 33 жилийн өмнө Дэн Сяпин Хятадын эдийн засгийг шинэчлэх томоохон алхам хийж байв. Харин өнөөдөр Ху Жинтао, Вэнь Зябао нар 2011-2015 онд баримтлах таван жилийн төлөвлөгөөндөө иргэдийн хэрэглээ, технологийн ин­­новаци зэргийг голчлон анхаарч бай­на. Өөрөөр хэлбэл, тэд Дэн Сяпин­гийн үеийн уламжлалт хэв маягаа хадгалж, Хятадын эдийн засгийн тогтолцоог төдийлөн дорвитой шинэчилж чадахгүй байгаа хэмээн “Times” сонинд онцолжээ. Гэхдээ орон нутгийн засаг, захиргааны өрийн асуудлыг орхиогүй нь мэдээж хэрэг юм.

Барууны эдийн засагчдын тоо­цоолж байгаагаар одоогийн байд­лаар Хятадын банкуудын чанаргүй зээл болон өөрийн хөрөнгийн харьцаа 10 хувьд хүрсэн байна. Энэ сарын эхээр болсон Хятадын Төрийн консулын хуралдааны үеэр Вэнь Зябао хөдөө, орон нутаг дахь хөрөнгө оруулалтаа эрс багасгах хэрэгтэй болохыг сануулсан байна. “Синьхуа” агент­лагаас мэдээлснээр сүүлийн хэдэн жилийн турш хуримтлагдсан өрөө зарим хэсэг нь эргүүлэн төлөх чадваргүй болжээ.

Хятадын эрх баригчид энд асуу­дал байгаа гэдгийг мэдэж бай­гаа. Гэвч яагаад нэн даруй шийдвэр­лэж чадахгүй байна вэ гэх асуулт эндээс гарч ирэх юм. Үүний шалтгаан нь Хятадын эдийн засаг бүхэлдээ төрийн оролцоотой урагшилдаг. Коммунист засаглалтай тус улсын хувьд төрийн зүгээс санхүүжилт олгож байж томоохон үйлдвэрлэгчид нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрддэг. Өнгөрсөн онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний 46.5 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн аж. Вэнь Зябао 2008 оны эцсээр мөнгөний бодлогоо тэлэхээр болсноо зарлаж, дөрвөн их наяд юань зах зээлд гаргасны талаас багагүй хувь нь Хятадын мужуудын захиргаа руу шилжсэн юм. Түүнчлэн дийлэнх хэсэг нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэх мэт рүү чиглэж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж эхэлжээ. Барилга, орон сууцны салбар руу хэтэрхий их анхаарсны үр дүнд 2009 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөрөгдөл ажиглагдаж эхэлсэн байна. Мужуудийн засаг захиргаа өөрсдөд нь төсөвлөсөн мөнгөө орон сууцны зах зээл рүү гаргах сонирхолтой байсны шалтгаан нь түүнээс олох татварын орлого их байгаатай холбоотой байжээ. Үүний ачаар мужийн нийт төсвийн тал хувийг хялбархан олох боломжтой болно гэсэн үг. Ингээд үнийн өсөлт ажиглагдаж эхэлсэн боловч Хятадын орон нутгийн эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс хөрөнгөө татаж авсангүй. Харин өнгөрсөн оноос эхлэн тэнцвэрт харьцаа нь илт алдагдаж эхэлснээс энэ бүхнийг өөрчлөхөөс өөр аргагүй болсон юм. Гэвч богино хугацаанд үр дүнд хүрэх ямар ч боломжгүй.

Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао энэ онд 2011-2015 онд хэрэгжүүлэх арванхоёр дахь удаагийн таван жилийн төлөвлөгөөгөө баталсан. Энэ үеэр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг долоон хувь болгон бууруулах зорилт тавьжээ. Гэхдээ мужуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой гэдгээ онцолсон юм. Ийм хоорондоо зөрчилтэй байр суурь дунд Хятадын мужууд их ашиг олох зорилгоо нэгдүгээрт тавьсан хэвээр байгаа аж. Бээжингийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эдийн засагч Ху Сингдоу “Мужуудын засаг, захиргаа эргүүлэн төлж барахгүй их өртэй болох эсэхийг анхаарахгүй байна. Учир нь энэ бол тэдний дараагийн залгамжлагчдын хийх ажил. Тэд өнөөдөр гарах үр дүнг чухалчилж байна” гэж дүгнэжээ. Ямартай ч энэ асуудлыг зохицуулж чадахгүй бол Хятадын эдийн засаг хүнд байдалд орж, хямарч мэдэхээр боллоо.


Top
   
PostPosted: Dec.13.11 11:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын банкуудад хямрал нүүрлэжээ


Image


Хятадын өргөн уудам нутагт бүтээн байгуулалтын ажил ид өр­нөж байна. Иргэд нь чөлөө завгүй ажиллаж, хэдэн зуун цамхаг, өн­дөр барилгуудыг босгосоор. Ха­рин тэдгээр барилгын төслийн сан­хүүжилтийг Хятадын мужуудын засаг захиргаанаас гаргадаг. Үүнээс болж тус улсын дотоод өр ихэсч, олон арван их наяд юаниар хэм­жигдэх болжээ. Харин Хятадын банкууд эргэн төлөгдөх боломжгүй чанаргүй зээл их хэмжээгээр гар­гаснаас болж бүхэлдээ хямарч эхэл­сэн байна.

Мужуудын Засгийн газрын өр Хятадын дотоодын нийт бү­тээгдэхүүний 20 гаруй хувьтай тэнцжээ. Энэ нь арилжааны бан­куудын тоотой харьцуулахад хэ­тэр­хий их юм. Гэтэл Хятадын эдийн засаг хамгийн хүнд байдалд орчихоод байсан үед буюу 1990-ээд он болон 2000 оны эхээр иймэрхүү үзүүлэлтүүд ажиглагдаж байжээ. “Тиймээс одоо Хятадын банкны тог­толцоо намаг балчигт шигдсэнтэй адил болжээ” хэмээн “Киникос Ассошэйтс”-ийн шинжээч Жим Чанос дүгнэсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард “Credit Suisse”-ийн шинжээчид “Чанаргүй зээлийн хэм­жээ хэтэрхий их болсон нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэл, мужуудын засаг захиргааны үйл ажиллагаанд хамгийн их нөлөөлж байна” хэмээн онцолсон юм. Одоо­гийн байдлаар чанаргүй зээ­лийн хэмжээ банкуудын өөрийн хө­рөн­гийн гуравны хоёр хувьтай тэнцээд байгаа тухай “Wall Street Journal” мэдээлэв. Харин Олон улсын валютын сангаас Хятадын банк­ны тогтолцоо хямарч эхэлснийг албан ёсоор зарлажээ. Хэрэв эдийн засгийн хямрал гүнзгийрвэл Хятадын банкууд тэр эрсдэлийг хүлээх чадваргүй болсон гэсэн үг.

Дэлхийн олон орон 2008 онд АНУ-ын моргейжийн зах зээлээс үүдэл­тэй санхүүгийн хямралд өрт­сөн. Тэр үед эдийн засгаа тогтвортой байлгах зорилгоор Хятадын Засгийн газар их хэмжээний зээл гаргаж, ажлын байр бий болгох, бүтээн байгуулалт өрнүүлэх ажлыг хийсэн юм. Түүнээс хойшхи хоёр жилийн хугацаанд Хятадын арилжааны бан­­куудын чанаргүй зээлийн хэм­жээ тасралтгүй өсчээ. Түүнчлэн сүүлийн үед орон сууцны зах зээл дэх үнийн хөөрөгдөл гаарч байгаа нь банкуудын байдлыг тогтворгүй болгосон байна. Тиймээс Хятадын Засгийн газар юун түрүүнд үнийн өсөлттэй тэмцсэн юм. Олон улсын валютын сангийн шинжээчдийн гаргасан судалгаагаар өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ нэлээд хувиар буурсан байна. Гэтэл энэ нь банкны салбарын үйл ажиллагаанд үл ялиг нөлөө үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн үнийг буулгах төдийгөөр чанаргүй зээлийг багасгаж чадахгүй болсон гэсэн үг.

Эдийн засаг “хөрч” байх үед хөрөнгө оруулалт буурч, түүнээс олох орлого багасдаг гэх ойлголт бий. Хятадын Засгийн газар сүүлийн үед мөнгөний бодлогоо хумьж эхэлсэн. Үүнээс болж тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нэг оронтой тоонд хүрсэн билээ. Тиймээс бүтээн байгуулалтаас олох орлого нь багасаж, барилгын компаниуд зээлээ төлөх чадваргүй болж эхэлсэн байна. Гэхдээ Хятадын гадаад валютын нөөц гурван их наяд ам.долларт хүрсэн. Асар их хэмжээний бэлэн мөнгө Хятадад төвлөрсөн гэсэн үг. Ийм тохиолдолд төр нь санхүүгийн салбарынхаа эрс­дэлийг үүрч явах чадвартай. Тиймээс банкны хямралыг намжаах боломж бий бололтой. Хятадын Засгийн газар бодлогын хүүгээ нэмж, зээлээ хумих бодлого баримталж эхэлсэн. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн юм. Өнгөрсөн 2010 оны байдлаар 7.5 их наяд юанийн зээл олгосон. Харин энэ оны эхний гурван улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 хувиар бага хэмжээтэй зээл гаргажээ. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсын төв банк санхүүгийн бай­гууллагуудад нөөцийн хөрөнгөө нэмэх үүрэг өгсөн билээ. Үүний үр дүнд Хятадын томоохон банкуудын нөөцийн хөрөнгө нийт хөрөнгийнх нь 21.5, жижиг банкуудынх 19 хувьд хүрсэн. Харин Хятадын төв банк энэ хэмжээг 0.5 хувиар бууруулах шийдвэрийг саяхан гаргасан юм. Энэ бол сүүлийн гурван жил дэх анхны тохиолдол. Хэдийгээр төв банкны төлөөлөгчид нь үүнийг Европын хямралтай холбон тайл­барлаж байгаа боловч олон улсын шинжээчдийн дүгнэснээр бол банк­ны тогтолцоогоо шинэчлэхийн тулд ийм алхам хийсэн бололтой. Ямартай ч “Bloomberg”-ээс явуулсан нэгэн судалгаагаар хөрөнгө оруу­лагчдын дийлэнх нь Хятадын банкны тогтолцоог тогтворгүй бол­сон хэмээн дүгнэжээ.


Top
   
PostPosted: Dec.14.11 12:09 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Aug.28.07 11:57 am
Posts: 171
Thanksall hytadad surdag ym uu, ene medeeg uuruu beltgedeg ym uu


Top
   
PostPosted: Dec.14.11 9:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Аанха хятадад сурдаг гэхдээ энэ мэдээг эсэн шидийн монгол сайтнаас цуглуулдымаа :mrgreen: .


Top
   
PostPosted: Dec.14.11 9:23 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Feb.10.09 4:01 am
Posts: 1191
Location: Тэгж их мэдмээр байна уу?
Thankall хаана сурдын??

Бас хятадад олон улсын Мастер карт аль банканаас авж болхуу??

_________________
Сүүлд үзэх эрт үзсэнээс аюултай!


Top
   
PostPosted: Dec.15.11 8:09 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Aug.28.07 11:57 am
Posts: 171
Harin tiim bna. neg sited bj bna lee, hicheel nom sn bizdee


Top
   
PostPosted: Apr.04.12 3:32 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадад юу болоод байна: тэд “толгой хагаравч малгай дотроо” байж чадах уу?




Энэ жил Хятадад халаа сэлгээ болно гэсэн шиг л он гарсаар дуулиан шуугиан тасрахаа байлаа. Ирэх намар Ху Зиньтао намын ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа Си Зиньпинд шилжүүлэх юм байгаан.

Он гараад 2 сарын 2-нд Чунцин хотын дэд дарга Ван Лизүнь АНУ-ын Консулын газарт ганцаар давхиж очоод Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силайгийн талаар нарийн ширийн мэдээлэл өгсөн байж болзошгүй талаар шуугив. Энэ тухай албан ёсны сайтуудаар тухайн үед юу ч гараагүй боловч Ван Лизүнь ч, Бо Силай ч ар араасаа албан тушаалаасаа хусагдсанаар мэдээлэл зүгээр цуу яриа байгаагүйг баталж өглөө.
Бо Силайг 3 сарын 15-нд огцоруулсны дараа 20-ны өдөр Намын төв хорооны Улс төр хуулийн хорооны дарга Жоу Юнкан төрийн эргэлт хийхээр завдсан тухай цуурхал дэгдэв. Гэхдээ энэ удаад цуу яриа байсныг Жоу Юнкан одоо болтол ажлаа хэвийн хийж байгаагаар нотолж болох юм. Яагаад заавал Жоу Юнканыг төрийн эргэлт хийхээр завдсан тухай яриа дэгдсэн шалтгаан нь Бо Силай, Жоу Юнкан нар нэг фракцын нөхөд, мөн Улс төрийн товчооны Байнгын хорооны 9 гишүүнээс Бо Силайг хамгийн их дэмждэг нь Жоу Юнкан байсан, түүнээс гадна Жоу Юнканы тэргүүлдэг Улс төр хуулийн хороо нь тагнуул, цагдаа, хууль, прокурорын байгууллагыг харяъалдаг учраас чадамжийн хувьд хамгийн боломжит нөхөр байж таарсан бололтой.

Ийнхүү оны эхний улиралд Хятадын улс төрд “урвагч” илэрч, улс төрийн ноцтой хэрэг дэгдсэнээр хамгийн ирээдүйтэй “том гар”-ын нэг Бо Силайн карьер нэг мөсөн хаагдаж, залгуулаад цуу яриа дэгдэж, ямар ч байсан коммунист нам дотор “нэг юм” болох нь болоод авлаа. Цаашид ч зарим “цэвэрлэгээ” хийгдэж магадгүй, цуу яриа ч тархаж магадгүй. Гэхдээ гол нь хятадын удирдлага “толгой хагаравч малгай дотроо” байж чадах уу?

БНХАУ байгуулагдсанаас хойш гарсан үймээн самуун нь дандаа коммунист намын удирдлага дотроо зөрчилдсөнтэй холбоотой байдаг. Соёлын хувьсгалын хар он жилүүд Мао Зөдун, Лю Шаоци нарын зөрчлөөс улбаатай. 1989 оны Тень Аньмэний оюутны бослого ч мөн адил зөвхөн оюутны тэмцэл төдий байгаагүй. Тухайн үед социалист систем бүхэлдээ нуран унаж байсан тул социализмыг буруу гэх хандлага дэлгэрч, бүр эрх баригчидын дотор ч улс төрийн эрх чөлөөг хангах хэрэгтэй гэх маягийн үзэл санаа цухуйх болсны хамгийн том дэмжигч нь тухайн үеийн ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Жао Зыян байлаа. Тэрээр уг сонирхлоо оюутнуудын хөдөлгөөнийг дэмжих замаар хэрэгжүүлэн, замд нь саад болж буй консервативуудын байр суурийг ганхаах зорилготой байжээ. Ингээд хятадын дээд удирдлагад улс төрийн шинэчлэл хийхийг дэмжигч тал, үүнийг эсэргүүцэн “хятадын онцлогтой социализм”-аа хэвээр хадгалахыг дэмжигч тал хэмээн дотроо хуваагдаж, жагсаал хийж байсан оюутнууд шинэчлэгчдийн талаас улс төрийн том дэмжлэг авч байсны хүчинд нэлээд амжилттай байжээ. Гэвч Дөн Сяопин хятадад тогтворгүй байдал хэрэггүй, улс төрийн шинэчлэлт ч хэрэггүй гэж үзсэн учраас Жао Зыяныг албан тушаалаас нь огцоруулж, 1989 оны 6 сарын 4-нд оюутны бослогыг хүчээр нухчин дарснаар улс төрийн хагарал намжсан билээ. Тень Аньмэний бослогыг дарсан явдал нь эрх баригчид иргэдээ номхоруулсан хэрэг огт биш, харин улс төрийн дотоод зөрчлөө дарж авсан намын удирдлагын дотоод том сорилт байсан юм.

Тэгвэл эдүгээ хятадын дээд удирдлагад ямартаа ч зөрчил гарсан гэх шинж тэмдгийг он гарсаар болсон явдлууд илтгэж байна. Үүнийг Ху Зиньтао тогтоон барьж чадах уу? Ху Зиньтао Дөн Сяопин шиг нэр нөлөөтэй биш ч, түүнээс дутахгүй чанга хатуу хүн гэдгээ Төвдөд байхдаа бослого дарж харуулсан этгээд, мөн дуулгаваргүй нөхдүүдийг зайлуулж чадна гэдгээ 2008 онд Шанхай хотын нарийн бичгийн дарга Чэнь Ланюйг, сая Бо Силайг огцоруулж харууллаа. Мань хүн одоо 2014 он хүртэл цэргийн дээд эрх мэдлийг атгасан хэвээр байхын зэрэгцээ өөрийн фракц болох Коммунист залуучуудын эвлэлийн хүмүүсийг нам төрийн албан тушаалд амжилттай томилж, гар хөлөө бэхжүүлсээр байна. Энэ нь нөгөө фракц болох Хунтайжийн бүлгийнхэнд таалагдахгүй боловч тэд удахгүй төрийн дээд удирдлагыг эзэмшиж, Хунтайжийн гол хүн Си Зиньпин улсын дарга болно. Хэдийгээр Ху эрх мэдлээ Си-д шилжүүлэх боловч 2022 онд өөрийн залгамжлагч Ху Чуньхуаг зургаа дахь үеийн удирдагчаар тодруулаад байгаа. Хятадын гол хоёр фракц ингэж ээлжээр төр барих “механизм” бий болсон яг энэ үндэсллээр хятадад фракц хоорондын тэмцлээс үүдэлтэй төрийн эргэлт гарахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч болно. Төр гүнзгий хямрахдаа тулбал шалтгаан нь арай өөр, эдийн засгийн хэт уналт болбол улс төрийн хямрал дагуулах, эсвэл одоогийн авилга хээл хахуульдаа баригдсан захиргааны ужиг арга барил нь эдийн засгийн хямралд хүргэснээр улс төр нь дампуурах гэсэн арай өөр замналтай байх болов уу. Тэгэхээр дээр тавьсан асуултдаа хариу хэлэхэд эдийн засаг нь хөгжиж байх тохиолдолд улс төрд үүсэх ямарваа зөрчил нь “олгой хагаравч тогоон дотроо” байсаар өнгөрнө гэж таамаглаж болох юм.

Нэмж хэлэхэд Вэнь Зябао улс төрийн шинэчлэлт хийхээр сүүлийн жилүүдэд сүрхий чанга дугарах болсон нь 1989 оных шиг улс төрийн эрх чөлөө энэ тэртэй холбоогүй, харин дээр дурдсанчлан одоогийн засаг захиргааны ужиг арга барил нь эдийн засгийн хямрал дагуулах вий гэсэн болгоомжлолтой илүү холбоотой. Өөрөөр хэлбэл гадна доторгүй хүлээн зөвшөөрдөг хятадын эдийн засгийн шинэчлэлтийг улс төрийн хойрго шинэчлэлт нь хойш чангааж байгааг мань эр сануулж, даруй арга хэмжээ авахыг шаардаж байгаа хэрэг юм. Тиймдээ ч хятадын ярьж буй улс төрийн ардчилсан шинэчлэлт хэмээгч нь засаг захиргааны л хүрээнд яригдах болохоос бус улс төрийн дэглэмээ өөрчлөөд ардчилсан болох тухай ойлголт огтоос биш. Гагцхүү энэ шинэчлэлтийг хийснээр гарах үр дүн нь Вэний бодсончлон байх уу, эсрэгээр эргэх үү гэдэг нь цаг хугацааны хэрэг билээ.

Юутай ч урд хөршийн энэ намрын эрх мэдлийн “буухиа”, эдийн засгийн 7,5 хувь, улс төрийн шинэчлэлтийг харж л байя. Хөрш маань гэртээ зодоон нүдээн хийгээд уйлаан майлаан болоод байхгүй бол бидэнд ч амар, ядаж л ашиг орлогоо аривжуулахад маань гүймөн тустай юмсан.




Нийтлэлч Б.Индра


Top
   
PostPosted: May.31.12 2:37 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Apr.06.06 2:42 pm
Posts: 6256
Location: Traveler™
Beijing-d tsagdaa nar gaduur shalgalt hiigeed gadnii irgediin bvgdiig ni shalgaj bna le. Bie-dee zaaval passport-oo avch yavaarai. Juulchid ih yavdag gazraar bvr ih yavj bna gsn shv

_________________
:eviii:


Last edited by Frank_Gardine on May.31.12 11:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.31.12 9:54 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.12 3:49 pm
Posts: 101
Хятадууд ингэж бичээд, монголчуудын мулгуу залхууг тоочиж байна.

蒙古国女子在呼和浩特一足疗店当按摩工

一蒙古国女子阿某为了能长期留在呼和浩特市,在一家足疗店当按摩工,所得利润与老板三七分成。就在民警查获阿某时,牵出另一名非法居留和非法就业的蒙古国女子达某。13日,记者从呼和浩特市公安局赛罕区分局出入境管理科获悉,3月13日,涉嫌非法居留和非法就业的达某被警方遣送出境。
23岁的蒙古国公民阿某,在2012年2月8日入境到呼市访友,在内蒙古工业大学一名蒙古籍留学生家中住宿,后打算长期在此地居住。2月28日,阿某来到长乐宫街铸管路斯某开设的一家足疗店当按摩师,双方约定按摩师的收入按照三七分成,斯某百分之三十,阿某百分之七十,斯某付给阿某700元作为工资。
而21岁的蒙古国公民达某,在2011年9月14日从二连口岸入境,来到呼市租住在成吉思汗广场附近,之后多次往返于呼市和二连,一直未办理居留延期手续,达某也在长乐宫街铸管路斯某开设的一家足疗店当按摩师,斯某已付达某400元工资,
3月2日,警方突击检查时,发现阿某的行为已构成非法就业,而达某非法居留和非法就业,依据《中华人民共和国外国人入境出境管理实施细则》规定,警方依法对阿某进行1000元的罚款,对斯某处以10000元的罚款,依法对达某行政拘留10日,待拘留期满后将对达某遣送出境。


Top
   
PostPosted: Jul.31.12 4:52 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: May.26.05 4:11 pm
Posts: 195
Location: беттерманы дотор хүн
массаж нэрийн доор нөгөө ажлаа хийж байсаныг л барьсан гэж байхад бас залхуу ажилгүйг нь дурдлаа гэнэ шүү, хүний толгой эргүүлээд ажлын хажуугаар цагын садаа болж ямар ч хэрэггүй юм уншуулчих юмаа.

_________________
S.Uuganbaatar


Top
   
PostPosted: Sep.13.12 5:00 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Nov.10.04 8:14 pm
Posts: 992
Location: UB, Mongolia
Хятадууд хямраад л байвал сайн л байна даа хэхэ

_________________
Regards,
Kide


Top
   
PostPosted: Sep.13.12 5:38 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадууд хямрах гэсээр байтал чи өлсөөд үхчих байлгүй.


Top
   
PostPosted: Sep.14.12 3:02 pm 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Apr.22.02 5:12 pm
Posts: 2784
http://mongol.cri.cn/everydaychinese/Lessons/19/3.html
нэг ийм сайт байх юм

_________________
www.autohelp.mn


Top
   
PostPosted: Aug.10.13 4:54 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: May.27.04 12:18 am
Posts: 42
Location: Worm Hole
Published on Aug 9, 2013
【中国禁闻_中国新闻评论】
中共领导人习近平上任后提出了所谓的中国梦口号,引发了大陆各地方政府的追捧。近日,­一系列〝中国梦〞公益广告在北京街头突然冒了出来,包括社会主义好等标语。网友惊叹:­一夜醒来,重回文革。请看报导。

据中共官媒报导,〝中国梦〞系列公益广告近日亮相北京街头,包括所谓的社会主义好、共­产党好,百姓乐等直白表达的文革式标语。

《德国之声》指出,对于这一系列公益广告的讨论,仅在网易就有13万多人参与,但多是­负面评价。有网友感叹一夜醒来,重回文革,很多的网友也以标语回应:社会主义好,社会­主义瓜农被城管打死了。

北京市民吴田丽表示,好不好不是自己说出来的,也不是口号喊出来的,是做出来的。

中国社会民主党中央委员会主持人刘因全则向《新唐人》表示,以太子党为主的既得利益集­团,他们占有了中国80%以上的财富,并控制了整个中国。而老百姓生存的环境、食品、­空气等都不安全。这种情况下,老百姓怎么会说共产党好?!

中国反政治迫害同盟主席刘因全:〝老百姓一睁开眼就看到了共产党的居委会主任来欺骗他­、看到共产党的警察欺负他、看到共产党的城管欺压他、看到了共产党的拆迁队强拆他的房­子、看到了共产党的计划生育办公室在那里抓他的孩子门,抓他的太太、抓他的女儿去流产­、去结扎、带环。〞

刘因全指出,中共这样做,恰恰暴露了它的信仰危机和执政危机。

今年在3月17号的中共人大会议闭幕式上,习近平呼吁13亿中国人实现所谓的民族伟大­复兴的中国梦。

今年3月起,中共官媒旗下的《人民论坛》发起一个名为信心、信念、信仰的网路问卷调查­,投票结果显示有超过80%的人对中国梦说不。

今年4月,现任中共常委,主管宣传的刘云山下令将习近平提出的中国梦植入教材、课堂和­进入学生头脑;此次大规模的标语口号直接亮相,被认为可能是中国梦宣传的再升级。

大陆资深传媒人高瑜指出,中国梦的核心就是中共一党专政的政治体制不能变。

中国知名历史学者章立凡对《德国之声》表示,特别是习近平今年一月提出的〝两个不能否­定〞,完全打破了公众此前对新政的希望

dirty, full-of-lie, corrupted chinese CCP gov't...

_________________
Endless Concern - Weak Mo n g ol


Top
   
PostPosted: Jul.24.14 1:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.16.03 10:38 am
Posts: 6946
Location: Гудамжинд...
Бээжинд хэн байнаа??


Top
   
PostPosted: Jul.25.14 7:30 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.08.02 4:00 am
Posts: 5347
Location: байх ёстой нэг газарт л байгаа биз. Дэвжээ: Бүдүүнүүд
Z gdg gishuun baigaa

_________________
New Life.


Top
   
PostPosted: Dec.11.14 1:36 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Nov.10.04 8:14 pm
Posts: 992
Location: UB, Mongolia
Quote:
Хятадууд ингэж бичээд, монголчуудын мулгуу залхууг тоочиж байна.

蒙古国女子在呼和浩特一足疗店当按摩工

一蒙古国女子阿某为了能长期留在呼和浩特市,在一家足疗店当按摩工,所得利润与老板三七分成。就在民警查获阿某时,牵出另一名非法居留和非法就业的蒙古国女子达某。13日,记者从呼和浩特市公安局赛罕区分局出入境管理科获悉,3月13日,涉嫌非法居留和非法就业的达某被警方遣送出境。
23岁的蒙古国公民阿某,在2012年2月8日入境到呼市访友,在内蒙古工业大学一名蒙古籍留学生家中住宿,后打算长期在此地居住。2月28日,阿某来到长乐宫街铸管路斯某开设的一家足疗店当按摩师,双方约定按摩师的收入按照三七分成,斯某百分之三十,阿某百分之七十,斯某付给阿某700元作为工资。
而21岁的蒙古国公民达某,在2011年9月14日从二连口岸入境,来到呼市租住在成吉思汗广场附近,之后多次往返于呼市和二连,一直未办理居留延期手续,达某也在长乐宫街铸管路斯某开设的一家足疗店当按摩师,斯某已付达某400元工资,
3月2日,警方突击检查时,发现阿某的行为已构成非法就业,而达某非法居留和非法就业,依据《中华人民共和国外国人入境出境管理实施细则》规定,警方依法对阿某进行1000元的罚款,对斯某处以10000元的罚款,依法对达某行政拘留10日,待拘留期满后将对达某遣送出境。
Need translation

_________________
Regards,
Kide


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited