#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.18 1:22 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 151 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Sep.17.10 10:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.22.03 1:12 am
Posts: 5373
Location: Энэ хорвоо ертєнцийн хувьд чи ердєє хэн нэгэн... Харин хэн нэгний хувьд чи єєрєє хорвоо ертєнц =]
hi5 shuud ordog bolchij .www.hi5.com geed kk

_________________
走很多路,读很多书


Top
   
PostPosted: Sep.20.10 1:49 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
FB ээр рекламддаг юм хийцэн чинь орж гарах нь аймар удаан болчихлоо.


Top
   
PostPosted: Sep.20.10 11:04 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.22.03 1:12 am
Posts: 5373
Location: Энэ хорвоо ертєнцийн хувьд чи ердєє хэн нэгэн... Харин хэн нэгний хувьд чи єєрєє хорвоо ертєнц =]
harin tiimee , as orohoos zalhu hurmer

_________________
走很多路,读很多书


Top
   
PostPosted: Sep.30.10 1:37 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
АНУ, Хятад хоёрын хооронд худалдааны дайн эхэллээ




Image


Юанийн дуулиан тасрахгүй л байна. АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер Хятадын бодлого боловсруулагчдад хандаж, валютын ханшаа дорвитойхон шиг өсгөөд өгөөч хэмээн аргадах, уурлахын дундуур хэлсэн нь саяхан.

Үүнээс нь эмээсэндээ ч юм уу үнэхээр л Хятадын төв банкнаас юанийн ханшийг хэдэн өдөр дараалан өсгөснөөр нэг ам.доллар 6.711 юаньтай тэнцэх болов. Энэ нь 2008 онд валютаа ам.доллараас уяж байсан үеийнхээс даруй 1.8 хувиар чангарсан дүн байв.

Гэхдээ зүгээр ч нэг өсгөсөнгүй. Төв банкны мэргэжилтэн, эдийн засагчид нь удаа дараалан мэдэгдэл хийж, америкчуудыг удахгүй болох сонгуульдаа бэлтгэж, хий сүржигнэн шоу хийж байна гэх утгатай зүйл ярьсан нь бий.

Барак Обамагийн засаг захиргааныхны үзэж буйгаар Хятадын бодлого боловсруулагчид юанийн ханшийг чөлөөлнө гэсэн амлалтаа биелүүлэхэд хэтэрхий хойрго хандаж байгаа аж.

Сүүлийн үед дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн эдийн засаг хүндхэн байдалд ороод байгаа. Тэд дотоод зах зээлдээ түшиглэхээс илүү экспортоо нэмэгдүүлэх замаар хөл дээрээ босохыг чармайж байна. Ингэхийн тулд хямд валютаар үнэлэгдсэн бараа бүтээгдэхүүн худалдах хэрэгтэй. Тиймээс хөгжингүй орнууд валютынхаа ханшийг сулруулахын тулд юу ч хийхээс буцахаа больсон гэхэд болно. Тэдний нэг нь АНУ.

Америкчууд өнгөрсөн зургадугаар сард Хятадын талтай тохиролцоонд хүрч байв. Хятадын Ерөнхий сайд Вэн Зябао юанийн ханшийг 20 хүртэл хувиар чангаруулж болно хэмээн зөвшөөрсөн. Тэгэхдээ аажим бөгөөд алгуурхан хөдөлнө гэдгээ мэдэгдсэн юм. Америкчууд үүнийг зөвшөөрсөн боловч одоо "Хэтэрхий удаан байна" хэмээн ундууцах болжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Б.Обама, Вэн Зябао нар ганцаарчилж уулзан юанийн ханшийн талаар нухацтай хэлэлцсэн билээ. Гэхдээ сүүлийн үед олон улсын хэвлэлүүдээр шуугиад байгаа худалдааны дайны талаар ярилцаагүй аж.

Уг нь тэд аль хэдийнэ хоёр улс хоорондын худалдаандаа хориг тавиад эхэлсэн юм.

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Конгресс валютын ханшаа хүчээр тогтоон барьж буй орнуудаас импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татвараа нэмнэ хэмээн мэдэгдсэн. Үүнийгээ Конгрессын хороогоор хэлэлцэн баталжээ.

Тэдний энэ бодлого шууд Хятадын эсрэг чиглэсэн гэдгийг ажиглагчид нотолж байна. АНУ-ын Худалдааны яамнаас дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд ийм шийдвэр гаргасан гэдгийг онцолсон нь мэдээж.

Үнэхээр Хятадын талынхны шантаачилж байгаачлан Б.Обамагийн засаг захиргаа ирэх арваннэгдүгээр сарын 2-нд болох сонгуульд бэлтгэж, иргэддээ дорвитой юм хийсэн болж харагдах гэж ч байж магадгүй.

Тус улсын Сангийн сайд Т.Гайтнер хоёр долоо хоногийн өмнө Конгрессын хуралдаан дээр АНУ Их 20-ийн орнуудтай хамтарч, Хятадыг валютын бодлогоо хурдан өөрчлөхөд хүргэнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Уржигдар Бразилийн төв банкны тэргүүн Хенрик Мейриллис Т.Гайтнерийн саналыг дэмжиж, "Их 20-ийн орнууд валют арилжааны тэнцвэрт байдлыг хангах нь зайлшгүй юм" хэмээн онцолсон байна.

Хэдийгээр бусад орны санхүүгийн зохицуулагчдын зүгээс ямар нэг хариу өгөөгүй боловч АНУ Хятадыг "чангалах"-ын тулд эгнээгээ өргөтгөхөөр давших нь зайлшгүй юм.

Хариуд нь Хятадын тал ч зүгээр суусангүй. Тус улсын Засгийн газар АНУ-аас орж ирдэг тахианы маханд импортын татвар ноогдуулахаар болсон. Тус улсын Худалдааны яамны мэдэгдэлд дурьдсанаар АНУ-аас авах импортын татвар 105.4 хувиар нэмэгдэх аж. Ингэхдээ мөн л дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж байна хэмээн гэмгүй сайхан тайлбарлажээ.

Уг шийдвэрээ өнгөрсөн даваа гарагаас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ойрын таван жилд хүчин төгөлдөр байх аж. Энэ нь АНУ-ын тахианы махны үйлдвэрлэлийг тун хүнд байдалд оруулах нь ойлгомжтой юм.


Хоёр орны харилцааг муутгах шалтгаан ганц юань ч биш юм. АНУ Тайваньд зэвсэг нийлүүлсэн явдал,
Далай ламын айлчлал, "Google"-ийн дуулиан, хамгийн сүүлд АНУ-ын холбоотон Япон, Өмнөд Солонгостой Хятадын харилцаа муудсан нь хоёр их гүрний асуудалд нэрмээс болно уу гэхээс өөр зүйлгүй.

Үүнтэй зэрэгцээд эдийн засагчдын дунд юанийн ханшийн өсөлт нь америкчуудад үнэхээр хэрэгтэй эсэхэд эргэлзэх хүн олон байна.

Нобелийн шагналт эдийн засагч Роберт Манделл энэ талаар "Bloomberg"-т өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэрбээр "Б.Обамагийн засаг захиргааныхны онцлоод байгаа ажилгүйдлийн түвшний үзүүлэлт юанийн ханшийн өөрчлөлтөөс хамаарч буурахгүй" гэсэн байна. "Энэ бол зүгээр л гамшиг" хэмээн тэрбээр нэрлэжээ.

Колумбийн их сургуулийн профессор Р.Манделлийн үзэж буйгаар АНУ-ын төсвийн алдагдал 1980-аад оноос хойш зах зээлийн жамаараа өсөн нэмэгдэж эхэлсэн аж. Түүнээс Хятадын бодлого боловсруулагчид юанийн ханшийг ам.доллартай уяснаас болсон хэрэг биш юм. Одоо тэднийг валютын бодлогоо өөрчлөхийг хүчээр шахаж шаардах болсон. Гэтэл энэ нь ам.доллар, еврогийн ханшийн хэлбэлзэл дээр тоглох боломжийг Хятадад олгож байгаа аж.

Тус улс түүхий эдийн эрэлтийг дангаараа бүрдүүлж байна. Хэрэв тэднийг хүчээр юанийн ханшаа чангаруулахаас өөр аргагүйд хүргэвэл, газрын тос зэрэг түүхий эдийн үнэд нөлөөлөх замаар валютын ханшаа дахин сулруулж мэдэх юм. Энэ нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, томоохон аюул дагуулна гэдгийг ч Нобелийн шагналт эрдэмтэн онцолжээ.


Top
   
PostPosted: Oct.01.10 5:45 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад дэлхийг удирдахгүйн учир



Image



Энгийн ухамсрын түвшинд бий болсон аливаа ойлголтыг няцаана гэдэг тун ч амаргүй эд. Жишээ татъя. Өнөөдөр болж буй их хямралаас Хятад л хамгийн их хожлоо гэж хүн болгон ярьж, бичиж байна. Өнгөцхөн ажиглавал илт үнэн гэмээр.

Эдийн засаг нь унаж санхүүгийн институциүд нь сүйрлийн ирмэгт ойртсон АНУ болон барууны бусад орнуудтай харьцуулбал Хятадын эдийн засаг өссөөр л байна. Хэдхэн жилийн өмнө ирээдүй нь бүрхэг байсан Хятадын банк санхүүгийн статистик барууныхны хувьд зөвхөн мөрөөдөж л чадах тийм тайлангийн үзүүлэлт, зах зээлийн үнэ цэнээрээ гайхуулав.

Төлөвлөснөөрөө 2010 онд 9 хувь өсвөл Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж Японы өмнө хөл тавина. Английн нэрт сэтгүүлч Мартин Жак мэт хүмүүсийн таамаглалаар Хятад улс тун удахгүй шууд биш юм гэхэд шууд бус утгаараа дэлхийг удирдаж эхлэх гэнэ. Нээрээ гэж үү, Эсвэл эргэлзээ байна уу.

Гэвч бусдыг дуурайн “Хятадын зуун ирлээ” гэж зарлахаа түр азнаад 2010 онд Хятадад үнэн хэрэгтээ яг юу болоод өнгөрснийг харъя.

Хамгийн хачирхалтай нэг зүйл бол Хятад давамгайлна гэдэг төсөөлөл гадныхныг л шагшруулаад байгаа болохоос хятадууд өөрснөө тэгж үзэхгүй байгаа юм. Хятадын эдийн засгийн сэргэлтийн гайхамшиг гэгч юу вэ? Бээжин хямралыг хэрхэн амжилттай давж байгааг дэлхийн бизнесийнхэн үгээ олохгүй магтаж буй ч Хятадын удирдагчид байнга түгшүүртэй байна. Тэд банкууд нь утга учир багатай асар их зээл олгож байгаад нэн тааламжгүй ханддаг. Үүнээс болж “бүх төрлийн эрсдэл өслөө” гэдгийг Хятадын банкны ерөнхий зохицуулагч Лиу Мингканг өнгөрсөн оны есдүгээр сард сэрэмжлүүлэн хэлж байсныг Хятадыг дөвийлгөгчид анзаарсан болов уу. Хятадын банкыг зохицуулагчийн хувьд ингэхээс ч аргагүй.

2009 оны эхний хагаст Хятадын банкууд ойролцоогоор 1.2 триллион америк долларын зээл цацсан. Энэ нь ирээдүйд найдваргүй зээлийн цунами үүсгэх суурь биш гэж үү. Энэ их зээлийг авсан улсын үйлдвэрийн газрууд түүнийхээ нэлээдийг үл хөдлөх хөрөнгийн болоод хувьцааны зах зээлд аз сорин зарсан эсвэл эргэлзээтэй зүйлд хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаагаа тэлсэн. Үүнээс болж 2008-2010 онд олгогдсон бүх зээлийн 15-16 хувь огт эргэн төлөгдөхгүй гэж Бээжинд төвтэй Драгономикс зөвлөх төв тооцжээ. Гэвч ингэхгүйгээр хөгжиж чадахгүй гэж харуулахгүйн үүднээс Бээжин зээлийн энэ сувгаа хаахаас тээнэгэлзсээр ирлээ.

Харин Хятадын удирдагчид амжилтаа хэт үнэлэхэд болгоомжтой хандаж байгаа. Даруухан загнаж эсвэл Хятадын аюулын тухай барууныхны айдсыг зөөллөх гэж оролдож байж мэднэ. Гэхдээ тэд үнэнээ хэлж байна гэж үзэх үндэс илүү магадлалтай болов уу. Хятад улс дэлхийн хамгийн хүнд хямралыг гайхалтай сайн давсан ч энэ нь харьцангуй амжилт бөгөөд хэтдээ үүндээ өндөр үнэ төлнө гэдгээ тэд мэдэж байгаа. Хөрөнгө оруулалтад чиглэсэн, эдийн засгаа дэмжих бодлого нь ирээдүйн найдваргүй авлагын үндсийг тавьсан. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн хүчин чадлаа ихээхэн нэмэгдүүлсэн ч тэр нь дотоодын өрхийн хэрэглээгээ өсгөх хөшүүрэг болж чадаагүй зэрэг нь улсын эдийн засгийн зохисгүй бүтцийг улам лавшруулж байгаа юм. Өөрөөр хэлвэл Хятадын үйлдвэрүүд урьдынхаасаа илүү телевиз, автомашин, тоглоом үйлдвэрлэнэ харин түүнийг нь Хятадууд худалдаж авахгүй. Сул шахуу банкны зээлээс хамгийн их хожсон нь улсын үйлдвэрүүд. Үр ашиг муутай нүсэр, болхи эдгээр аваргууд улам томорч харин зээлд хамрагдаж чадаагүй хувийн салбар хохирч үлдэв. Тодруулбал Хятад эдийн засгийн хувийн сектороо боож алснаар хэтдээ гарах муу үр дагаврыг тооцоолж чадаж байна.

Ингэснээр Хятад улс хямд бараа үйлдвэрлэх хэт илүүдэл хүчин чадал бий болгосныхоо горыг амсахтай тулж ирнэ гэдэг нь онолоор батлагдсан учраас хаашаа ч зайлж чадахгүй. Энэ хямд зүйлсийг Америкчууд хамаад авч байсан их өсөлтийн үед хятадын экспорт жилээс жилд хоёр оронтой хувиар өсч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн бараг 25 хувийг эзэлж байлаа. Харин өнөөдөр өрөнд баригдаж тэвдсэн Америкийн хэрэглэгчид халаасаа хумьж Хятад бараа гүйлгээгүй боллоо. Үүнтэй уялдуулаад Бээжин экспортын баримжаатай олон үйлдвэрийг хаах, дотоодын өрхийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийгмийн хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэх зэрэг нэн тааламжгүй бүтцийн өөрчлөлтүүдийг заавал хийхэд хүрээд буй. Хятадын удирдагчид үүнийг сайн мэдэж байгаа. Гэвч тэдэнд энэхүү ангалыг тойрох зам үгүй.

Ахиулаад ажихад энэ хямралаас Хятад улс яг юу хожив гэдэг нь харагддаггүй. Харин ч алдсан нь илүү нь анзаарагдана. Жишээ нь хятадууд бусад улс орнуудаас үнэ хүрэхүйц баялаг олж авч чадаагүй явдал. Сүүлийн жилүүдэд Хятадын удирдагчид гадаад улс орнуудын нефть, уул уурхай, түүхий эдийн салбарт бодитой хяналт тогтоох, хувьцаа эзэмших замаар баялгийн нөөцөө баталгаажуулахад ихээхэн анхаарал тавьсан. Энэ нь Хятадын урт хугацааны аюулгүй байдлын баталгаа гэж тэд үздэг. Гэвч энэ жанжин шугамыг хэрэгжүүлэх гэсэн Хятадын бэлэн мөнгөтэй улсын компаниудын олон оролдлого нь тийм ч санааны зоргоор бүтэх зүйл биш төдийгүй захаасаа эрсдэл хүлээснээ тэмдэглэж байна. Хямралын эхэн үед хятадын дээрхи компаниуд, төрийн мэдлийн хөрөнгийн сан эрдэс баялгийн зарим багавтар компаниудын хувьцааны тодорхой хэсгийг авчихсан нь бий. Гэхдээ тэд “том тул барьж” чадаагүй тэр ч байтугай маш эвгүйгээр бүтэлгүйтэж байсан тохиолдлууд ч гарсан. Жишээ нь 2008 оны эцсээр хятадын хөнгөн цагааны Чиналко компани (УҮГ) 19.5 тэрбум ам. доллар төлж дэлхийн уул уурхайн аваргуудын нэг Рио Тинтод эзэмших хувьцаагаа нэмэгдүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрээд байв. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн ширүүн эсэргүүцэл, Австралийн зохицуулах байгууллагуудын эргэлзээ энэ тохиролцоог цуцалсан нь Бээжингийн хувьд том цохилт болсон юм. Хятадын нэг зүйр үгээр бол Чиналкогийн “шарсан нугас нь нисээд явчихсан” хэрэг. Энэ нь 2005 онд хятадын CNOOC хэмээх газрын тосны УҮГ Америкийн Унокал эрчим хүч үйлдвэрлэгчийг авах гэхэд нь конгресс эсэргүүцэж болиулан Хятадуудыг булай болгож бүтэлгүйтүүлсэн түүхийг давтсан явдал юм.

Бас нэгэн ойлгомжгүй зүйл бий. Хэрэв Хятад тийм хүч нөлөөтэй юм бол яагаад дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд манлайлан оролцдоггүй юм бэ? Хятадын төлөөлөгчид дэлхийн бүх л том хурал цуглаанд алгасалгүй шахам оролцдог. Гэхдээ Тэд эдгээр хурал дээр төдийлөн идэвхи гаргалгүй, өөрийнхөө л эрх ашгийг түлхүү анхаарч хүч нөлөөгөө нийтийн эрх ашгийн төлөө ашиглахаас зайлсхийж ирсэн. Жишээ нь 2009 онд Лондонд болсон их 20-ийн дээд хэмжээний уулзалт дээр Хятадууд Хонгконгийг оффшор бүсийн татварын хөнгөлөлттэй улсуудын жагсаалтаас хасуулахгүй байхаас өөр юу ч яриагүй. Бээжингийн валютын сан хөмрөг 2.1 их наяд америк доллараа багтааж ядаж байхад энэ их мөнгийг хямралаас гарахад ашиглах талаар тэд тодорхой санал гаргадаггүй. Олон улсын нөөцийн шинэ валют хэрэгтэй гэж уриалдаг ч дэлхийн санхүүгийн тогтолцоог яг хэрхэн шинэчлэх тухайд тэд тодорхой зүйл санал болголгүй явж ирэв. 2009 оны арван хоёрдугаар сард болсон, цаг уурын өөрчлөлтийн асуудлаархи Копенгагены шийдвэрлэх бага хурлын босгон дээр ч хятадууд тууштай байр суурь илэрхийлэлгүй л өнгөрсөн. Ер нь л Бээжингийн гадаад бодлого бусдыг харзнасан, араас нь дагасан байдалтай явж байна.

Хятадын удирдагчид хүч бололцоогоо олон улсын тавцанд бодит үр дүн болгож чадахгүй байгаадаа санаа зовнидоггүй бололтой. Учир нь тэд улс орныхоо дотоодын тогтвортой байдалд гол анхаарлаа тавьдаг. Гэхдээ энэ салбарт ч байдал нь нэн таагүй. Засгийн газрын эсрэг үймээн, олон нийтийн тэмцэл хөдөлгөөн Хятад даяар нэмэгдэж байна. Авилга хээл хахууль гаарсаар. 2009 онд дотоод яамны дэд сайдаас эхлээд аварга том УҮГ-ын гүйцэтгэх захирал хүртэлх дээд зиндааны арав гаруй албан тушаалтан баривчлагдав. 2012 онд болох удирдлагын халаа солионы тэмцэл аль хэдийн эхэлсэн бөгөөд өчүүхэн алдаа гаргахад л улс төрийн үхдэл болох учир тэд улам ухарсаар байна.

Дотоод байдалтай нь холбоотой хамгийн муу мэдээ бол Хятадын байгалийн баялгийн их нөөцтэй хил орчмын бүс нутгуудад салан тусгаарлах хөдөлгөөн сэргэж буй явдал юм. 2009 оны 7-р сард Шинжааны төв Өрөмчид дэгдэж 200 орчим хүний аминд хүрч 1000 гаруй хүн шархдуулсан цуст үймээн сүүлийн 30 жилийн үндэстэн хоорондын хамгийн аймшигтай мөргөлдөөн байв. Түвдийн асуудалтай давхардсан Уйгарчуудын Хятадын удирдлагын эсрэг хөдөлгөөн Бээжингийн толгойг олон жил зовооно. Иймд тэд дотоодын асуудлаа нүд салгалгүй хянаж байх хэрэгтэй болно.

Дээрх олон шалтгаануудын улмаас, хэдийгээр дэлхийн эдийн засгийн хямралын хамгийн хэцүүг давлаа гэж санаа амарч болох ч баярлаад байх зүйл байхгүй гэдгийг Хятадын удирдлага мэдэж байна. Хямралын “ачаар” АНУ, Япон зэрэг эвлэршгүй өрсөлдөгч нартайгаа эдийн засгийн үзүүлэлтийн үүдээр дөхөж очсон тал бий. Бас хятадын тухай ерөнхий магтаал, их гүрэн гэгдэх шинэ дүр төрхийг хятадын удирдлага дотоодын улс төрдөө гайгүй сайн ашиглаж байна. Гэхдээ тэд өөрсдийгөө хуурах тэнэгүүд биш. Ямар хэцүү сорилт хүлээж байгааг, хувь заяа нь хаашаа ч эргэж болохыг тэд туйлын сайн мэдэж байгаа. Гаднынхан л үүнийг сайн ойлгох хэрэгтэйсэн. “Хятадууд хямралаас хамгийн их хожлоо” гэж эндүүрэн бодож байгаад хятадууд дотроо баярлаж л суугаа. Тэгэхээс ч яах вэ. Энд хямралыг амжилттай давсан биш зүгээр л хамгийн бага хохиролтой гэтэлсэн гэдгээ хятадууд өөрсдөө сайн мэдэж байгаад хэргийн учир байгаа юм.


Top
   
PostPosted: Oct.01.10 5:49 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
[img]Могойн%20голыг%20өмчлөгч%20нь%20Хятадын%20Ли%20Пэн%20даргын%20охин,%20харин%20Монгол%20талынх%20нь...[/img]


Image



-Ли Шиао Лин нь Хятадын цахилгаан эрчим хүчний тэргүүлэгч компанийг удирддаг бөгөөд энэ компани сүүлийн жилүүдэд 43 компанийнхаа үүдийг барьжээ-

Өнгөрөгч зун, наадмын өмнөхөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд нэгэн томоохон баяр болсон. Энэ нь Могойн голын цахилгаан станцын шав тавих ёслол байлаа.

Хоёр оны зааг дээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын дур мэдэн байгуулсан гэрээний дараахан тун удалгүй болсон үйл явдал. Ардчилсан намын бүлэг энэ асуудлаар хуралдаж дөрвөн зүйл заалт бүхий тогтоолыг сайдад хүргүүлсэн байдаг.

Уг дөрвөн заалтын хамгийн эхнийх нь 110 сая ам.долларын өртөг бүхий цахилгаан станцыг хөрөнгө оруулагч тал барих, ашиглaх, урт хугацаагаар эзэмших нөхцөлтэй байгуулсан тус гэрээг хүчингүй болгох тухай байв.

Гэвч үүнийг хэн ч тоосонгүй. Хөвсгөл аймгаас сонгогдсон АН-ын гурван гишүүн энэ гэрээг эрс эсэргүүцэж, нэг хэсэг овоо цор цор хийгээд байсан, сүүлийн үед ус балгасан мэт дуугаа хураацгаажээ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл намуудын бүлгийн дарга нартай нийлээд цахилгаан станцын шав тавих ёслолыг түр хойшлуулъя, гэрээг эргэж харъя, зөв гарцыг олъё хэмээн тохиролцоод байтал юу болов гэмээр гэнэт хувийн компанийн онгоцоор хэсэг нөхөд очоод сүр дуулиан бадруулан станцын шав тавих ёслолыг гардан хийчихээд ирснийг бахдан сайшаахаасаа гайхан хоцрогсод олон байсан.

Өнөөдөр УИХ-ын чуулган эхлэх учраас энэ асуудлыг дахин сонордуулмаар санагдлаа.

Засгийн газраас ямар ч хүн оролцоогүй, харин Завхан, Говь-Алтайгаас сонгогдсон эрхэм гишүүд давхиж очоод шав тавих ёслолд нь Монгол төрийг төлөөлөөд оролцоод ирсэн хэрэг. Үндсэндээ цахилгаан станцыг барихаар Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай "Юундай" групп болон "Шинэ Азиа майнинг" гэх Хятадын компанитай гэрээ хийсэн гэх.

Гэрээ хийхдээ УИХ, Засгийн газарт аль алинд нь дуулгасангүй. Сэмхэн тохиролцчихсон гэсэн үг. Энэхүү гэрээний амин сүнс нь барих, эзэмших, өмчлөх гэсэн гуравхан нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл, хятадууд 100 хувь хөрөнгө оруулж, эцэст нь бүр өөрийн болгож өмчлөх тухай гэрээ. Ийм гэрээг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тус компанитай хийчихсэн л байгаа юм.

Хулгайгаар хийсэн энэ гэрээг албан ёсных гэж эндүүрсэн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж, Д.Оюунхорол, Д.Балдан-Очир, Ө.Энхтүвшин, А.Тлейхан нарын гишүүд станцын шав тавих ёслолд хөл алдан очсон нь тийм ч гайхаад байх зүйл биш.

Яахав баруун аймгуудаас сонгогдсон тэд тойргийнхноо цахилгаанаар хангах нь хэмээн жижиг сэтгэж хөөрцөглөсөн юм байгаа биз. Гэхдээ тэд Монгол төрийн хүчгүйг далимдуулсан нь гарцаагүй үнэн.

Арилжаа наймаа хийх хүмүүс эхлээд мөнгө төгрөгөө тохирч байж өгч авалцдаг бол гэрээ нь тодорхой биш, 110 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн ганц өгүүлбэрт найдаж улс орноо харийнханд худалдчихаад байгааг юу гэх вэ.

Ямар ч тооцоо судалгаагүй ийм гэрээ байгуулж л байдаг Монгол төр ч гэж төр, бүдэг бадаг сонссон зүйлдээ итгэчихээд салбаганаж очоод шав тавилцаж, тууз хайчилж байдаг түшээд ч гэж түшээд. Үүнийг манайхан таарсан таар шуудайнууд, далдганасан юмнууд энэ тэр гэж хэлдэг. Яг л тийм юм болчихоод буй.

Энэхүү албан ёсны бус арга хэмжээнд уг нь төр засгийн өндөрлөг, Засгийн газрынхныг урьсан ч тэд арай цаагуур нь тойруулж бодсоноос очоогүй юм билээ. Энэ шав тавих ёслолыг гардан зохион байгуулж гүйцэтгэсэн хүн нь "Шинэ Азиа майнинг"-ийн захирал гэгдэх яруу найрагч Л.Төрбаяр гэгч залуу.

Арга хэмжээнд нь олигтой гялайж гялтайх хүн ирэхгүйг мэдээд Ардын уран зохиолч Д.Урианхай, Д.Цоодол мэтийн хөгшчүүдийг аваачиж гарт нь хадаг бариулж, амнаас нь Могойн голыг магтсан үгсийг албаар унагаалгаж "дарамталсан" нь үнэн.

УИХ-ын дээрх зургаан гишүүний хувьд Могойн голын жинхэнэ эздийн дэргэд юу ч биш, үдийн будаа байхгүй юу. Ёстой алингаа мэдэхгүй, ангайгаад яваад оччихсон хэрэг. Манай нэг уран сайхны кинон дээр гардаг даа. "Биш ээ, цаад эзнийг нь..." гэж ирээд л Сүх жанжин уурлаж байдаггүй юу. Тэрэн шиг зургаан гишүүн, Л.Төрбаяр нар бол зүгээр л хошин шогчид. Тэдний цаана Монгол төрийн том түшээ, Хятадын төр засгийн удирдагчийн охин байдаг гэчихвэл олон хүний ам ангайж, цөөхөн хэдэн хүний шээс нь гоожих биз.

ЭБЭХ-ний яамтай гэрээ байгуулж, Монголчуудыг эдийн засгийн эрхшээлдээ оруулахаар санаархаж буй "Юундай" группийн жинхэнэ эзэн нь Ли Ли Пок гэгч хятад хүүхэн байдаг бөгөөд тэр Хятадын Төрийн зөвлөлийн дарга асан Ли Пэний төрсөн охин юм гэнэ лээ.

Бид гадаадын сайтуудаас Ли Пэний охины тухай мэдээллийг хайж үзэхэд Хятадын Ли Пэн удирдагчийн охин Ли Шиао Лин гэх 50 орчим насны эмэгтэйн тухай мэдээлэл олдсон бөгөөд энэ эмэгтэй "China Power International Development Ltd" гэдэг компанитайг олж мэдсэн юм.

Энэ компани нь Цахилгаан эрчим хүчний олон улсын хөгжлийн компани ажээ. Хятадын бүх ард түмний зөвлөлдөх хурлын гишүүн энэ эмэгтэйн дээрх компани нь 20 гаруй жил энэ чиглэлээр ажилласан бөгөөд сүүлийн жилүүдэд 43 цахилгаан станцынхаа хаалгыг барьжээ.

Үүнийг нүүрсний үнэ өссөнөөс компанийнх нь ашиг буурсан, хятадууд цөмийн эрчим хүчний талаар томоохон тоглогч болох ёстой хэмээн хоёр жилийн өмнө ярьж байсан аж. Иймд "Юундай" группийг цахилгаан эрчим хүчний салбарт Хятад улсдаа тэргүүлэгч тус компанийн салбар компани байх өндөр магадлалтай бөгөөд эх сурвалжийн хэлсэн хятад эмэгтэйн нас зүс, овог нэр нь ч таарч байгаа юм.

Хэрэв энэ үнэн бол Хятадын төрийн бодлого Монгол Улсыг маань онилсон байж таарах нь. Хятад хүний санааг Монголчууд мэдэхийн дээдээр мэднэ. Ямар ч ашиггүй станцад маш их хэмжээний хөрөнгийг 20 жилийн хугацаатай зарцуулах гэдэг нь лав л ашиг хонжоо хайсан наймаачин хүний ухаан биш.

Харин үүний цаана улс орны маань хойморт эрх дархаа дархалж, мөнхийн эзэн суух гэсэн дотор хүний санаанаас өөрцгүй.

Маш товч хэлбэл, хятадуудын хөрөнгөө байршуулах гэсэн холын бодол. Зүгээр ч үгүй Монголын хойморт. Стратегийн чанартай салбараа ийм маягаар гадны хөрөнгө оруулагчдын мэдэлд шилжүүлэх эхлэлийг тавьсан Монгол төр, түүний түшээд үүнд буруутай.

Могойн голын уурхайн нөөцийг 1978 онд оросууд тогтоосон байдаг. Ерөнхийдөө таамаг нөөцийг нь 13 сая тонн гэж гаргаад, ашиглаж болох нөөцийг нь 2.2 сая тонн гэж тооцоолсон байдаг. Энэхүү ашиглаж болох нөөцийн 10-15 хувь буюу 250-350 орчим мянган нь эрчим хүчинд шатааж болох нөөц гэж Дорнод Сибирийн нөөцийн институт гаргасан гэдэг. Могойн голын нүүрсний нөөцийн ихэнх нь өндөр чанарын нүүрс болох нь тогтоогдсон.

Харин дулааны цахилгаан станцад өндөр илчлэгтэй коксжих нүүрс ашигладаггүй юм гэнэ лээ. Хамаг тогоо шанагыг нь хайлуулчихаад шатааж болдоггүй юм гэсэн. Дээрх 250-350 орчим мянган тонн нүүрс нь цахилгаан станцыг ойролцоогоор 4-5 жил л хангах нөөц гэж байгаа. Тэгэхээр станцыг барилаа гэхэд хангах нүүрсний нөөц хангалттай биш байх нь. Хятадууд иймэрхүү юмыг аль хэдийнэ судалчихсан л байгаа. Гэхдээ л Монголд хөрөнгө оруулж, газар нутгийг нь өмчилж авахаар санаархаж буй нь илт.

Энэ мэтчилэн Могойн голыг тойрсон элдэв асуудлуудыг бид цаашид ч дэлгэх тул энэ удаад түр завсарлая. Могойн голын Монгол талын эрхэм нь МАХН-ын томоохон лидер бөгөөд их гарын "тоглоомчин". Түүнийг төлөөлдөг нэг жижиг гарын нөхөр ч бас бий гэнэ лээ.


Top
   
PostPosted: Oct.05.10 5:53 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: May.21.05 3:14 am
Posts: 370
Location: ********
За тэгэхээр Бээжингийн Зам харилцааны их сургуулийн (Jao da) ОЧИР хэмээх нэгэн оюутанд Дисс хийжээ. Бодвол найзынхаа түрүүвчнээс мөнгө хулгайлсан бололтой татаад сонс. Гайгүй л юм.
Татах


Top
   
PostPosted: Oct.11.10 4:52 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
Insurance -iin talaar shine medeelel baina. 2009-2010 onii hicheeliin shine jild hiatadiin bolovsroliin huulind uurchlult garsan ium baina. Uursdiin eh orondoo daatgalaa hiilgeed irsen humuusiinhiig huleej avdag baisan bol ene hicheeliin jilees zaaval surch bui hotiinhoo daatgaliin company-s daatgalaa avah iostoi bolj baigaa ium baina. 1 semester-iin 300 yuan 1 jiliin 600 yuan ium baina.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Oct.11.10 8:12 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.22.03 1:12 am
Posts: 5373
Location: Энэ хорвоо ертєнцийн хувьд чи ердєє хэн нэгэн... Харин хэн нэгний хувьд чи єєрєє хорвоо ертєнц =]
hainan , shangdong muj haviar hachig garsan suragtai ?

_________________
走很多路,读很多书


Top
   
PostPosted: Oct.23.10 2:29 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: May.09.06 1:52 pm
Posts: 5200
GlamoRouZ wrote:
Insurance -iin talaar shine medeelel baina. 2009-2010 onii hicheeliin shine jild hiatadiin bolovsroliin huulind uurchlult garsan ium baina. Uursdiin eh orondoo daatgalaa hiilgeed irsen humuusiinhiig huleej avdag baisan bol ene hicheeliin jilees zaaval surch bui hotiinhoo daatgaliin company-s daatgalaa avah iostoi bolj baigaa ium baina. 1 semester-iin 300 yuan 1 jiliin 600 yuan ium baina.

harin tiin tehdee bas hot hotoosoo hamaaraad uur ym bn le
bi jiliin 800-g tulsun :|

_________________
*&^@%%#% special


Top
   
PostPosted: Oct.23.10 1:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
БНХАУ-ын гэр бүл салалт эрс нэмэгджээ


Image


БНХАУ-ын иргэд маш ихээр гэрлэлтээ цуцлуулж байна. Өнөөдрийн байдлаар хоногт 4500 хос гэрлэлтээ цуцлуулж байгаа аж. Өнгөрсөн онд л гэхэд нийт 2,46 сая гэр бүл салсан гэсэн тоо баримт байна. Энэ нь 2001 оныхоос бараг хоёр дахин их тоо юм.
Урьд цагт гэрлэлтээ цуцлуулна гэдэг бараг нүгэл хэмээн үздэг байсан хятадуудын дунд энэ үзэгдэл 1979 оноос хойш ихсэж байгаа юм. “Нэгэнт гэрлэсэн бол бууралтатлаа гэрлэсэн гэсэн үг” хэмээн хуучны үг байдаг бөгөөд эмэгтэйчүүд хоёр дахиа нөхөрт гарна гэдэг гутамшиг байжээ. Харин орчин үед эдийн засгийн байдал эрс сэргэж, гэр бүлийн харьцаанд эмэгтэйчүүдийн үүрэг нэмэгдсэн нь гэр бүл салалтад нөлөөлж байгаа юм. Түүнчлэн 2003 онд гэрлэлт бүртгэх болон цуцлалтын системд өөрчлөлт хийсэн уг процессыг хялбаршуулжээ. Шинэ хууль гарахаас өмнө гэрлэлтээ цуцлуулах гэж буй хосууд үүнийхээ шалтгааныг тайлбарлах ёстойгоос гадна ажил, хөршүүдээс үүнийг дэмжсэн бичиг авах шаардлагатай байжээ.


Top
   
PostPosted: Oct.23.10 1:05 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад ховор металлаа АНУ, Европт худалдахгүй



Image


Хятад ховор металлын худалдаагаа АНУ ба Европт худалдахаа зогсоожээ. Энэ тухай өөрийн эх сурвалжаас үндэслэн The New York Times сонин бичсэн байна. Сонинд өгүүлснээр өнгөрсөн сард Хятад Японд металл нийлүүлэхээ зогсоосон байлаа. Гэхдээ Хятад стратегийн ач холбогдолтой ашигт малтмалдаа хориг тавиагүй гэж хэлж байгаа.

Одоо Хятадад ховор металлын дэлхийн нийт хэмжээний 95 хувийг олборлодог. Тэдний тоонд самарий, тербий, лантан, лютеций, тулий ба бусад металлууд ордог байна. Тэд өндөр технологийн бүтээгдэхүүн, зэр зэвсэг, цахим техник, салхин сэнс мөн лазер ба гар утасны үйлдвэрлэлд ашиглагддаг.

Наймдугаар сарын эхээр Хятад 17 ховор металлын экспортод жилийн сүүлийн хагасын хугацаанд хязгаарлалт тавьсан байв. Хязгаарлалт нь нийт хэмжээний 72 хувь болжээ. Мөн ирэх жилд ховор металлын хязгаарлалтыг 30 хувиар бууруулах боломжийг Хятад авч үзэж байгаа гэнэ.

АНУ-ын худалдааны танхимын төлөөлөгч ховор металлын нийлүүлэлтийг Хятад хязгаарлаж байгаа нь дэлхийн аж үйлдвэрт маш чухал асуудал үүсгэж байгаа учраас түүнийг Сөүлд болох G20 саммит дээр ярилцах хэрэгтэй гэв. Мөн АНУ Дэлхийн худалдааны байгууллагад хандан Хятадын энэ алхам журам зөрчсөн үү гэдгийг шалгуулах гэнэ.


Top
   
PostPosted: Oct.23.10 1:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
БНХАУ НҮБ-ын мэдээллийг нуухыг оролдож байна



Image


Дарфур хотод болсон энхийг сахиулагчдын эсрэг зэвсэгт бүлэглэлийн халдлагад ашигласан сум БНХАУ-д үйлдвэрлэсэн байсан гэх НҮБ-ын мэдэгдлийг БНХАУ нуун дарагдуулахыг оролдож байна хэмээн дипломатчид хэлж байна. Бээжингийн зүгээс энэ мэдээлэлд утгын алдаа болон маш их буруу мэдээлэл агуулж байгаа гэж булзайруулж байгаа гэнэ. Мэдээллээс харахад Дарфурт БНХАУ-д үйлдвэрлэсэн сумны дайз олдсон байна. НҮБ-ын цэргүүд рүү гал нээсэн газраас мөн ийм дайз олдсон аж.

Гал зогсоох болон энхийн хэлэлцээр Суданы энэ бүс нутагт үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсоож чадахгүй байгаа билээ.

НҮБ-ын хуралдаанд Суданы босогчдыг аль нэг улс их хэмжээний зэр зэвсэг хууль бусаар нийлүүлж байгаа талаар хэлэлцэж байсан бөгөөд сүүлийн мэдээллээс харахад үүнд БНХАУ-ын оролцоо байж болох магадлал өндөр байгаа аж. Үүнийг Хятадын төлөөлөгч Жао Баоганг эрс эсэргүүцсэн байна.

Тэрбээр эх сурвалж, баримт нотолгоо хангалтгүй байна хэмээгээд баримт олох аргачлалаа сайжруулахыг сануулжээ.


Top
   
PostPosted: Oct.25.10 12:43 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Apr.29.06 8:06 pm
Posts: 39
Location: yesterday is history, tomorrow is mystery,and today is gift..
Хятадын статистикийн үндэсний газрын мэдээлснээр энэ оны эхний гурван улиралд тус улсын эдийн засаг өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.6 хувиар өсчээ.

Статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Шэн Лайюнь “Хятадын эдийн засгийг ерөнхийд нь авч үзвэл сайн байна. Эдийн засгийн сайн хандлага улмаар бэхжиж, макро зохицуулалтын төлөвлөгөөний чиглэлээр хөгжиж байна” гэжээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар тус улс гадаад худалдаа 26 их наяд 866 тэрбум юаньд хүрчээ.

Мөн үүний сацуу хөрөнгө оруулалт, хэрэглээ нь нэлээд түргэн өсөлттэй байгаа аж. Эдийн засагчид энэхүү өсөлтийг Хятадын юанийн ханшийн хатуу бодлогоос үүдэлтэй хэмээн тайлбарласан байна. Харин АНУ-ын эдийн засгийн өсөлт тун тааруу байгаа. Энэ нь мөн юанийн бодлоготой холбоотой байх магадлалтай гэнэ.


Top
   
PostPosted: Nov.01.10 8:09 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.07.06 3:20 pm
Posts: 1707
Location: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
энэ чинь харин сонирхолтой бүлэг байндаа.

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Top
   
PostPosted: Nov.02.10 12:11 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
erchuud mini gantsaardaad bval endees negiig zahialahgui yu :P
让宅男远离寂寞 哈哈哈哈
http://www.wwmaze.com/


Top
   
PostPosted: Nov.02.10 12:22 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: May.09.06 1:52 pm
Posts: 5200
ene site luu ordoggui ee

_________________
*&^@%%#% special


Top
   
PostPosted: Nov.02.10 9:18 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад дэлхийн эдийн засгийг тодорхойлох уу?


АНУ-БНХАУ ирээдүйн дайснууд уу?

Image


Нэгэн зууны өмнө хурдацтай өссөн Германы эдийн засгийн айдас дэлхийн дайныг өдөөж байв. Өнөөдөр харин БНХАУ-ын гэрлийн хурдацтай хөгжил АНУ-д айдас төрүүлж, дажин дэгдээх вий гэж зарим шинжээчид таамаглаж байна. Үнэхээр БНХАУ-ын хөгжил цаашид дэлхийн эдийн засаг, ирээдүйг тодорхойлох уу?

Герман улсын аж үйлдвэрлэлийн хөгжил Британийнхаас давж, Кайзер Вильхелм дэлхийд чиглэсэн гадаад бодлого баримталсан нь агуу гүрнүүдийг хагаралдуулсан. Харин БНХАУ эдийн засаг, цэрэг зэвсгийн талаар ч АНУ-ын ард хоцорсон, зөвхөн өөрийн бүс нутаг, улс орныхоо эдийн засагт илүүтэй чиглэсэн бодлого баримталж буй. Хятадын Ленинист загварын эдийн засгийн бодлого бусад орнуудад төдийлөн халгүй гэж Кэмбрижийн их сургуулийн профессор Жосеф С.Най хэлж байна.

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2030 онд АНУ-ынхаас давсан ч эдийн засгийн цар хүрээ ижил төвшинд байна гэж тэрбээр үзэж байгаа аж. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2030 онд зургаан хувь, харин АНУ-ынх хоёр хувь байлаа гэхэд Хятад капитал орлогын хэмжээнд АНУ-ыг энэ зууны хагас хүртэл давж гарч чадахгүй. Нэгэнт ардчилсан замаар хөгжөөгүй БНХАУ улс төрийн хэмжээнд ихээхэн шалгуур даван гарах шаардлагатай. Тус улсын улс төрийн байдал, бүсийн эрх тэгш байдал, автономит улсууд зэргийн ирээдүй цаашид ямар байх нь таамаг төдий л байгаа юм.

Хятад улс АНУ-тай дэлхийн хэмжээнд сөргөлдөх чадваргүй байгаа ч Ази тивд ихээхэн нөлөө үзүүлэх боломжтой. Гэхдээ хоёр улс эдийн засгийн тогтвортой байдал, кибер хамгаалалт болон цаг уурын өөрчлөлт зэрэг ижил асуудалтай тулгарах нь тодорхой тул хамтран ажиллаж чадвал хамаагүй ихийг бүтээх боломжтой хэмээн CNN агентлаг бичжээ.

Одоо АНУ, Хятадын хооронд валютын ханшийн талаар зөрчилдөөн үүсээд байгаа. Хятад экспортын бүтээгдэхүүнээ хямд байлгахын тулд мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хүчээр барьж байгаа. Импортлогч орнуудад хямд үнэтэй бараа нийлүүлж, гадаад худалдаанаас ашиг олж чадсанаар БНХАУ сүүлийн 30 жилийн дотор огцом хөгжиж чадсан. Гэвч зохиомлоор юанийн ханшийг бага байлгаж байгаа нь бусад орнуудын гадаад худалдаанд муугаар нөлөөлж байгаа юм. АНУ үүнийг хамгийн ихээр буруушааж, шударга өрсөлдөөний эсрэг заль хэрэглэж байна хэмээн мэдэгдэж байгаа билээ. Юанийн ханшийг аргамжаанаас нь тавибал Хятадын гадаад худалдаа эрс буурах эрсдэлтэй байгаа. Иймээс Бээжин гадаад худалдаанд муугаар нөлөөлөхгүйгээр юанийн ханшийг өсгөх бодлого боловсруулахаар ажиллаж байгаа гэж буй. Тэдний хувьд мөнгөний зах зээлд бусад оронтой нэгдмэл байдлаар хандах нь хамгийн гол асуудал болж байгаа юм. Хэдийгээр олон улсын зүгээс Хятадыг мөнгөн тэмдэгтийн ханшаа чөлөөлөх ёстой хэмээн шахалт үзүүлж байгаа ч ойрын ирээдүйд дорвитой алхам хийхгүй шинжтэй хэвээр байна.

Даваа гаригт гарсан тайлангаас харахад БНХАУ-ын аж үйлдвэрлэл аравдугаар сард хурдацтай өссөн байгаа. Тус улсын худалдан авагч менежерүүдийн индекс буюу “PMI” энэ сард 54,7 байгаа юм. Энэ индекс сүүлийн 20 сар дараалан 50-аас дээш гарч байгаа билээ. Хамгийн бага төвшин нь 2008 оны арваннэгдүгээр сард харагдаж, ердөө 38,8 байсан юм.

Image

Хятадын эдийн засгийн өсөлт хэдийгээр гуравдугаар улиралд 9,6 хувь болон буурсан ч ирээдүйд тогтвортой өсөх хандлагатай байгаа. Харин Азийн бусад орнуудад байдал тийм ч сайн биш байгаа. Тивдээ тэргүүлэгч Өмнөд Солонгос, Тайвань болон Японы PMI индекс удаа дараа сөрөг гарч байгаа нь дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын нөлөө юм. Харин БНХАУ санхүүгийн хямралд цохигдолгүй асар хурдацтай хөгжсөөр байна.

“HSBC” банкны тооцоолсноор Тайванийн PMI индекс 48,6 хувь хүртэл буурч, гурван сар дараалсан унаж байгаа. Харин Өмнөд Солонгосынх 46,7 хувь Японы PMI 47,2 хувь хүртэл буурсан. Азийн орнууд дэлхийн эдийн засгийн хямралын дараа асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь зохих үр дүнгээ үзүүлсэн ч өсөлтөө хадгалж чадахгүй байгаа. Японоос бусад орны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дунджаар есөн хувь, аж үйлдвэрлэл 25 хувийн өсөлттэй байна. Хэдийгээр энэ нь сайн мэдээ мэт харагдаж байгаа ч дотоодын худалдаа илүүтэй нэмэгдэж, экспортын хэмжээ буурч байгаа. Экспортод тулгуурласан зарим орны хувьд таатай нөхцөл биш. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутгийн аж үйлдвэрийн өсөлт гадаад бус, дотоодын хэрэглээнээс үүдэлтэй гэсэн үг юм.

БНХАУ-ын нөлөө дэлхийн хөрөнгийн биржүүд дээр хүчтэй байгаа. Даваа гаригт аж үйлдвэрлэлийн индексийн тайлангийн дараа Азийн хөрөнгийн биржүүд “үсрэв”. “MSCI” биржийн индекс 1,6 хувиар өсч, Хонгконг, Шанхайн биржид ч өсөлт харагдаж байна. Шинжээчид хэрэглээний өртгийн индексийг бараг хоёр жилийн өндөрлөгт хүрсэн гэж тооцоолж байна. Тус улсын өсөлт өнгөрсөн жилтэй харьцуулахад бага зэрэг удааширч байгаа билээ. Оны эхний улиралд 11,9 хувиар өссөн эдийн засаг гуравдугаар улиралд 10,3 хувь болж буураад байгаа.

Түүнчлэн БНХАУ металлын том импортлогч. Дэлхийн хэмжээнд төмрийн хүдрийн хэрэглээ өсч буйгаас тус салбартаа тэргүүлэгч Бразилийн “Vale” компанийн ашиг эрс нэмэгдэж, татвараас өмнөх нийт орлого 8,8 тэрбум ам.доллар болсон нь нь мөн л БНХАУ-тай холбоотой. БНХАУ-ын тус компаниас худалдан авсан төмрийн хүдрийн хэмжээ 46 хувиар өссөн байгаа юм. Хятадын Засгийн газар бага орлоготой нийгмийн бүлэгт зориулан 5,8 сая айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа нь төмрийн хүдрийн хэрэгцээг нэмж байна. Түүнчлэн аж үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт асар их хөрөнгө оруулалт хийж байгаа нь зэс, хөнгөн цагааны хэрэглээг нэмэгдүүлж, дэлхийн хөрөнгийн биржүүд дээрх металлын үнийг тодорхойлох нэг хүчин зүйл болж байгаа юм.

Гэхдээ Хятадын хамгийн том асуудал нь инфляцийн төвшин болон эдийн засгийн хэт халалт. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад БНХАУ-ын ДНБ сүүлийн гурван сарын дотор 9,6 хувиар өссөн. Үүнийг дагаад инфляцийн төвшин есдүгээр сард 3.6 хувь буюу бараг хоёр жилийн турш харагдаагүй хэмжээнд хүрээд байгаа юм. Дөрөвдүгээр сараас хойш БНХАУ-ын бодлого боловсруулагчид зээл төлөлтийн шаардлагыг чангатгаж, гурав дахь орон сууц авах зээлийг түр зогсоож, өмчийн татварт илүү чанга бодлого тавих санал дэвшүүлээд байгаа. Ингэж чадвал эдийн засгийг хэт халахаас сэргийлж, инфляцийг барьж чадна гэж тооцоолж байна.

Азидаа хоёр дахь том эдийн засаг болох Японд дифляцийн аюул нүүрлэж байна. Энэ онд иенийн ханш ам.долларын эсрэг 13 хувиар өссөн нь эдийн засгийг хөдөлгөгч гол хүчин экспорттой холбоотой. Гэвч буурч буй экспортын хэмжээ цаашид ч сэргэх шинжгүй байгаа нь Японы байр суурьт муугаар нөлөөлөхөөр байна. Азийн гурав дахь том эдийн засгийн бүс Энэтхэгт аравдугаар сарын байдлаар аж үйлдвэрийн индекс 57,2 болон өссөн нь тус улсыг Хятадаас дутахааргүй хүчирхэг байгааг илтгэж байна. Тэгэхээр БНХАУ болон Энэтхэг Азийн эдийн засгийн хамгийн гол тоглогч болох нь гарцаагүй. Тэд Япон төдийгүй, АНУ, Европын дийлэнх улсын эдийн засаг суларч буй энэ мөчид хүч түрэн гарч ирж байна.


Top
   
PostPosted: Nov.12.10 5:39 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Монгол Хятадын хоёр дахь том импортлогч болжээ





Image



Коксжсон нүүрсний үнэ өнгөрсөн саруудад харьцангуй тогтвортой байлаа. Гэхдээ ирэх оны эхээр үнэ нь нэмэгдэх магадлалтай хэмээн "agmetalminer.com" сайтад дурьджээ.

"Ройтерс" агентлагийн мэдээлж буйгаар ам.долларын ханш суларч байгаа нь ихэнх түүхий эдийн үнийг хөөргөх болсон. Гэхдээ коксжсон нүүрсний зах зээлд учрах дарамт нь харьцангуй бага байгаа юм. Нүүрсний экспортоор тэргүүлэгч таван орны хувьд нүүрсний олборлолтын өртөг нь дотоодын валютаар тооцогдож, харин гадагшаа гаргахдаа тонн тутмыг нь ам.доллараар үнэлж байгаа.

Ам.доллар Австрали доллар, Өмнөд Африкийн рэндийн эсрэг сулрах болсон нь нүүрс олборлогч компаниудын ашигт нөлөөлж байгаа аж.

Коксжсон нүүрсний хамгийн том хэрэглэгч, үйлдвэрлэгч орон бол Хятад. Гэхдээ тус улс далайн боомтын импортоор хараахан тэргүүлж чадахгүй байна. Хятадаас гадна Энэтхэгийн нүүрсний эрэлт хурдацтай өсч байгаа. Дэлхийн нүүрсний институт болон "Gredit Suisse"-ээс гаргасан тооцоогоор тус улсын нүүрсний хэрэглээ 2013 он гэхэд 38 сая тонн болж өсөх юм.

"Steel Business Briefing" сэтгүүлд Монголоос Хятад руу нийлүүлэх коксжсон нүүрсний экспорт нэмэгдэж байгааг онцолжээ. Тяньжины хөрөнгө оруулагч "Бид өмнө нь Монголын тухай тун бага мэддэг байсан. Гэхдээ Хятадын коксжсон нүүрсний эрэлт нэмэгдэж байгаатай зэрэгцээд Монголын экспорт өссөн учир сонирхохоос өөр аргагүй юм" гэсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар Монголоос Хятад руу экспортолсон коксжсон нүүрсний хэмжээ 1.2 сая тоннд хүрсэн болохыг "Steel Business Briefing''-д тэмдэглэжээ. Тухайн үед зуны улирал эхэлж, нүүрсний хэрэглээ багасах хандлагатай болсон ч экспорт буурсангүй. Энэ үед cap тутамд нэг сая тонн нүүрс экспортолж байжээ.

Хятадын статистикийн газраас мэдэгдсэнээр энэ нь Австралиас Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээнээс давж гарсан байна. Гэхдээ одоо өвлийн улирал эхэлж буйтай зэрэгцэн Австралийн экспорт өссөн аж.

Өнгөрсөн есдүгээр сард Хятад Австралиас 1.8 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь өнгөрсөн наймдугаар сард 850 мянган тонн байснаас 112 хувиар ихэссэн дүн юм. Харин тухайн үед Монголоос 1.5 сая тонн нүүрс импортолж байжээ.

"Steel Business Briefing''-д мэдээлснээр Монголын нүүрс Австралийнхтай харьцуулахад өртөг багатай. Ялангуяа далайн боомт байхгүй, Хятадын төв хэсгийн Шанси зэрэг мужид нэлээд хямд үнээр тээвэрлэн хүргэх боломжтой юм.

Түүнчлэн Монголын коксжсон нүүрсний чанар нь маш сайн учир зай хураагуур зэрэг олон зүйл хийхэд ашиглахад нэн тохиромжтой байгаа гэнэ. Гэсэн ч Австралийн хувьд коксжсон нүүрний экспортоороо Хятадын зах зээлд тэргүүлж байна.

Хятад энэ оны нэгдүгээр сараас есдүгээр cap хүртэлх хугацаанд 33.5 сая тонн нүүрс импортолсон бол түүний 39 хувийг буюу 13.2 сая тонныг Австралиас авчээ. Манайхаас импортолсон хэмжээ нь 9.9 сая тонн буюу нийт импортын 30 хувьтай тэнцэж байгаа аж. Тиймээс "Steel Business Briefing”-ийнхний үзэж буйгаар коксжсон нүүрсний зах зээлд Монголын гол харилцагч нь Хятад болж байгаатай нэг адил Хятадын хувьд ч Монголоос импортлох түүхий эд чухалд тооцогдох болсон байна.

Монголоос Хятад руу нийлүүлж буй нүүрсний хэмжээ өмнөх оныхоос 241 хувиар ихэссэн гэх мэдээ байгаа юм.

"Evolution Securities"-ийн шинжээч Чарлез Кернот "Валютын ханшийн хэлбэлзэл нүүрсний үнэд нөлөөлж байна. Ойрын хугацаанд эрчим хүчний үнэ нэмэгдэх магадлалтай" хэмээн дүгнэжээ.

"ВНР Billi-ton", "Anglo American", "Рио Тинто", "Xstrata" зэрэг уул уурхайн гигантуудын хувьд нүүрсний олборлолтын зардал нь өндөр гарч, харин зах зээл дээр борлуулахад хямд тусч байгаагаас энэ салбар
дахь ашиг нь харьцангуй багасчээ.

"Улс орнуудын валютын ханш чанга байгаа. Тиймээс гигантуудын хувьд тухайн нэг түүхий эдийн үнэ олон улсын зах зээл дээр 10 хувиар ихэслээ гэхэд ашигт төдийлөн нөлөөлөхгүй байх магадлалтай" хэмээн “Ambriап Capital''-ын шинжээч Петер Дэви дүгнэсэн байна.

Оросын хувьд хамгийн өндөр өртөгтэй нүүрс экспортлогч орон юм. Гэхдээ энэ онд рублийн ам.доллартай харьцах ханшийн хэлбэлзэл тун бага байна. Өнгөрсөн оны эхээр ОХУ-аас экспортолж буй коксжсон нүүрс тонн тутам нь 80-85 ам.доллар байсан. Харин 2009 оны дунд үе хүрэхэд 68-71 ам.доллар болж буурсан юм. Энэ нь Оросын нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадварыг сайжруулжээ.

Өнгөрсөн онд Австрали, Өмнөд Африкийн нүүрс нэг тонн нь 60-80 ам.доллар байсан бол энэ онд үнэ нь нэмэгдэж, 85-95 ам.доллар болсон байна. Гэхдээ үүнд тээвэрлэлтийн зардал ихээхэн нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.

Сиднейд төвтэй "UBS''-ын шинжээч Том Прайс "Австрали долларын ханш чангарч байгаа нь австраличуудын хувьд нэг ёсондоо дарамт болж байна. Уул уурхайн компаниудын ашиг үүнээс болж буурч байгаа. Харин Азид түүхий эдийн эрэлт их байгаагаас удахгүй зах зээлийн үнэлгээ нь дээшилнэ гэх хүлээлт бий болсон" хэмээн дүгнэжээ.

Харин томоохон компаниудын хувьд коксжсон нүүрсний нийлүүлэлтээ хязгаарлах замаар үнийг нь өсгөх хандлага ажиглагдаж байна. Австралийн үйлдвэрлэгчид л гэхэд далайд гарах ачааны хөлөг онгоцуудаа цөөлж байгаа тухай "Wall Street Journal" мэдээлжээ.

Өвлийн улирал эхэлж буйтай зэрэгцээд Хятад, ОХУ нүүрсний үйлдвэрлэлд хяналт тавих болсон нь экспортлогчдод нөлөөлж байгаа. Энэ бүхний дүнд 2011 онд нэг тонн нүүрс тутамд үнэ нь таван ам.доллараар нэмэгдэх бололтой хэмээн "Credit Suisse''-гийн шинжээчид үзжээ. Гэхдээ энэ оны сүүлээр гангийн үнэ буурах хандлагатай байна. Тиймээс нүүрсний үнэ ч мөн адил буурна гэх хүлээлт зарим үйлдвэрлэгчдийн дунд байгааг шинжээчид үгүйсгэсэнгүй.


Top
   
PostPosted: Nov.18.10 5:48 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад зэвсгээрээ АНУ-ыг айлгаж байна



Image


Хятад улс Ази дахь Америкийн цэргийн зургаан том баазын тавыг нь пуужингийн цохилтоор устгах чадвартай хэмээн АНУ-ын Конгрессын Америк-Хятадын харилцааны асуудал хариуцсан комиссын илтгэлд онцолжээ.

Илтгэл маргааш олон нийтэд ил болох ёстой ч зарим хэсэг нь хэвлэл мэдээллийнхний гарт оржээ. “Хятадтай мөргөлдөөнд хүрсэн тохиолдолд зөвхөн Ази дахь Америкийн цэргийн баазууд бус, мөн Америкийн тээвэрлэгч хөлөг онгоцууд аюулд орно” гэж дээрх илтгэлд бичсэн байна.

Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар, Хятадын армид одоогоор 600 км-ийн тус- галтай 1150 баллистик пуужин, 1600-2800 км-т тусдаг 115 далавчит пуужин байгаа аж. “Хятадууд пуужингийнхаа тоог нэмээд зогсохгүй байнд тусах цэц, нислэгийн алслалтыг нь нэмэгдүүлж байна” хэмээн илтгэлд онцолсон байна.

Хятадын арми Өмнөд Солонгосын Осан, Кун- сан, Японы Футэмма, Мисава, Йокото дахь АНУ- ын цэргийн баазуудад пуужингийн цохилт өгөх бүрэн чадвартай болжээ. Хятадаас бараг гурван мянган км-ийн зайтай Гуам арал дээр байдаг авиа баазыг пуужингийн тусламжтайгаар устгах хэцүү ч хятадууд орчин үеийн сөнөөгч онгоц ашиглан үүнийг хийх боломжтой хэмээн илтгэлд бичсэн байна. Тиймээс АНУ Хятадын өсөн нэмэгдэж буй цэргийн хүчнээс болгоомжлохоос өөр аргагүй болж байгаа ажээ.


Top
   
PostPosted: Dec.18.10 11:56 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Aug.19.07 9:23 pm
Posts: 5224
Location: Нарны охин
Image
Бидний мэдэх, Биднийг мэдэхгvй ємнєд хєрш

Монголчууд буюу зэрлэгvvд
Монгол хэлэнд хятад гаралтай vг цєєнгvй бий. Бид тэднийг яг монгол vг шигээ ойлгож, хэрэглэдэг. Цонх, шинэ, цай гэх мэт єдєр бvр таны амнаас гарах энгийн vг ч хятадынх. Олон зууны турш хаяа хатгаж ирсэн хоёр улсын хэл соёлд ойролцоо зvйл байлгvй яахав.

Гэхдээ энд хятадууд монголчуудыг хэрхэн ойлгож, хvндэлдгийг ойлгуулсан нэг зvйл бол тэд бидэнд ямар “ханз нэр” єгсєн явдал юм. Тэд биднийг Монгу гэж нэрлэдэг. Энэ нь тэдний тайлбар толиос харахад “зэрлэг бvдvvлэг“ гэсэн утга агуулдаг юм. Харин Америк, Франц гэх мэт улсуудад тэд ханзнаасаа хамгийн шилдгийг нь зvслэн єгч, хєєрхєн, сайхан гэх мэт vгс оноожээ.
Монгол гэсэн нэрийг улсдаа єгсний нууцыг эрдэмтэд олон жил хайж, vнэнийг тогтоох гэж явааг хальт дуулж байлаа. Зарим нь Мон гэдэг гол байсан гэж хvртэл бичиж байсан.

Ер нь манайх нvvдэл суудал гэсээр єв соёлоо маруухан авч vлдсэн нь тодорхой. Ямартаа л “ Монголын нууц товчоо “ –гоо хvртэл эх хэлээрээ биш хятадаар хєрвvvлсэн байсныг бид эргvvлж орчуулж байхав дээ.

Мєнгєє шидэж єг, биенд нь бvv хvр

Хятадууд уг гарвал сайтай улс огтхон ч биш. Тэд манжуудад дарлагдсаар ирсэн тvvхтэй. Манж vндэстэн манайхыг ч 220 жил дарлахдаа хятадын хар ажилчдыг багагvй нэвтрvvлсэн гэдэг. Хятадууд манжуудыг “ Та дээшээ суу, би хийчихье” гэсээр ажил хийх, амьдрах чадварыг vгvй хийж, улмаар vгvй хийсэн гэдэг. Манайхан хvнд юм єгєхдєє шидэж єгдєггvй уламжлалтай. Дэлгvvрийн худалдагчид мєнгє шидээд єгвєл буцаагаад чулуудхаас ч сийхгvй. Харин хятадууд хvнд юм єгєхдєє шидэх “хобби” –той. Мєн худалдагч нарт нь мєнгєє алган дээрээ тавиад аажуухан єгєхєд булаагаад авах нь эвгvй. Тиймээс хятадуудтай цэмцэрхээд байх явдалгvй. Мєнгєє шидэж, єгєєд л булааж аваад л байхад хангалттай.

Хятадууд нэг зvйлд их дургvй. Энэ бол тэдний биед хvрэх. Хичнээн шоргоолж шиг олуулаа байлаа ч тэд араас нь алхаж яваа хvн гараараа биед нь санаандгvй хvрэхэд цочин, эгдvvцдэг. Манайхан бол “ Уучлаарай “ гэж хэлсэн болчихоод єнгєрєх зvйл дээр тэд тун дургvй ханддаг.

Монголчууд биднийг vзэн яддаг юм уу?
Монгол цустай хэнбугай ч хятад гэхээр толгойтой vс нь єрвийдєг. Гэтэл хятадууд биднийг vнэндээ сайн мэддэггvй. Монгол гэж ямар улс байдаг, хаана оршдгийг ихэнх иргэд мэдэх ч vгvй дуулаа ч vгvй. Тэгэхээр мэдэхгvй, дуулаагvй хvмvvсийгээ тэд хэрхэн vзэн ядах билээ. Биднийг Япон юмуу солонгосчуудтай байнга андуурна. Эрээний хужаа нар л биднийгээ андахгvй болохоос тєв, ємнєд хятадад монголчуудыг мэддэг хvн нэн цєєн. Саяхан нэгэн хятад сурвалжлагч бvсгvй манай улсад ажилаад, эх нутагтаа буцахдаа нэлээд дуулиан тарисан материал бичсэн юм. Монголчууд тэднийг vзэн яддаггийг сурвалжлагч анх удаагаа мэдэрч, тэр сэтгэгдлээ ний нуугуй бичсэн хэрэг. Vvнийг хятадууд уншаад ихэд гайхаж, бас зэцvvvцсэн биз.

Тэр бичлэгийг уншсан нэгэн багш монгол оюутнаасаа “ Танайхан манайхныг vзэн яддаг юм уу? “ гэж асуусан гэнэ. Залуу, хvний нутагт сурч байгаагийн хувьд “ Тийм ээ “ гээд хэлчихсэнгvй. “ vгvй яалаа гэж дээ. Би таныг vзэн ядахгvй байгаа биз дээ “ гэх мэт vг хэлээд єнгєрчээ.

Муу хvний дуу чанга
Хятадууд их чанга ярьдаг хvмvvс. Бид “ Муу хvний дуу чанга “ гэдэг нь тэдэнтэй ч холбоотой байхыг vгvйсгэх аргагvй. Хэл нь дєрвєн хєгтэй болохоор тэд их чанга дуудаж байж, хєгєє зєв гаргаж ойлголцдог хэрэг. Харин манайхан хєг аялгаа хос эгшгээр илэрхийлчихдэг болохоор чанга яриад байх шаардлага бараг байдаггvй.

Ингээд чанга ярьдаг хятадууд УБ-н гудамжаар ярилцаад єнгєрєх нь орилолдож, хашгаралдаж байгаа юм шиг сонстоно. Ер нь тэд хоорондоо ярьж байгаа нь хэрэлдээд байгаа юм шиг их чанга дуутай хvмvvс л дээ. Vнэндээ бол хэлний онцлог нь л тэр аж.

Хятадууд Монголд хэрхэн амьдардаг вэ?
Охидоо хужаа нарт алдлаа, хятад ажилчид монголчуудын ажлын байрыг булаалаа гэсэн яриаг бид єдєр бvр сонсдог. Монголд ажиллаж, амьдарч буй хятадууд vнэхээр тансаг, зоргоороо байдаг гэсэн vзэл тархсан. Гэтэл vнэн хэрэгтээ хятадуудыг vзэн ядаж, vргэлж нvд vзvvрлэдэг болохоор тэд тайван алхаж, эх хэлээрээ манай нутагт чанга ч ярьж чаддаггvй. Цайны газар ороод суувал монгол залуус дайрахаас ч буцахгvй. УБ-д байх тэдний хувьд vнэхээр осолтой болохоор vргэлж такси барих мєнгєє халаасандаа тэмтэрч явдаг гэдэг. Харин тэдэнд орчуулга хийж єгч буй залуугийн хувьд хятадуудтай яваа гэдэгээ аль болох нуухыг хичээнэ. Тvvнийг хятадаар ярьдаг гэж мэдвэл хятад л гэж хэлнэ. Иймэрхvv туйлшарсан гэмээр vзэл байдаг ч бид тэрбумуулаа биш ердєє 2-хон сая болохоор єєрсдийгєє ингэж л хамгаалж байхаас єєр аргагvй санагдана.
Харин хятадад монгол залуус хаан шиг амьдардаг гэвэл хилсдvvлсэн болохгvй ээ. Манайхан шєнийн цэнгээний газраар нь хэсч, маш хямдхан шар айргийг гvйзээлэхдээ яг л эх орондоо байгаа юм шиг аашилна. Тэнд чанга хашгирч хичнээн дураараа байсан ч монгол гэж гадуурхахгvй, мэдэх ч vгvй. Гэхдээ л хvний нутаг бол хvний нутаг гэдгийг ойлгож явах учиртай билээ.

Vнэгvй сургууль буюу ємнєдийнхний урхи
Нэг л хvvхэдтэй болох эрхтэй єрх хvvг илvvд vзэж, охин хvvхэдтэй болохоос татгалзах болсон юм. Тиймээс ємнєд хєршид охидын тоо эрс цєєрч, гэрлэх насны залуус гэргийгээ олж чадахгvйд хvрэх болов. Эмэгтэйчvvдийн тоо нь эрчvvдээс эрс дутуу болж ирсэн нь энэ vед 30 сая хятад залуу “ илvvдээд “ байгаа гэдэг. Тиймээс хятадууд бодлогоо єєр тийш хандуулах болсныг vгvйсгэх аргагvй. Энэ бол гадаадын олон тооны эмэгтэй оюутанг эх орондоо vнэгvй сургах явдал. Манайхан “ vнэгvй юманд нугасгvй “ тул олдсон боломжийг ашиглах гэж ємнєд хєршийг зорино. Харин тэндээ очоод олон жил суралцах хугацаандаа, монгол оюутан битгий хэл энгийн нэгэн монгол эртэй таарч, гэр бvл болох боломж олдохгvй. Ингээд ойр тойрноосоо хvнтэй суух болоход єнєєх л хятадуудаас сонгох магадлал єндєр болох юм.

Монгол бvсгvйчvvд хятад хvнтэй суух vнэхээр дургvйг хэлэх хэрэгтэй. Гэлээ ч цєєн хувь нь ч гэсэн тэдний “ тогооны хvн “ болж байгааг vгvйсгэх аргагvй. Гэхдээ гадаад бvсгvйчvvд хятад залуустай гэрлэх тун дургvй байдаг гэдэг. Єрх бvрт єєрийн гэсэн жаргал, зовлон бий гэдэгтэй адил ємнєд хєршид ч багагvй асуудал байдгийн нэг нь энэ.

Нийтэлсэн Оюуномин
oyunomin_01.blog.gogo.mn
2010 оны 12-р сарын 12, Хятад.

_________________
Гилийн Хатан!!!


Last edited by Rosana on Dec.18.10 11:57 am, edited 1 time in total.
энэ нийтлэл маш их таалагдсан болохоор энд оруулчихлаа,.


Top
   
PostPosted: Dec.27.10 12:36 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад улс Европын эдийн засагт туслахад бэлэн


Image

Европын санхүүгийн хямралд дэмжлэг үзүүлэхэд Хятад улс бэлэн гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн Хятад улс Португалын бондыг олон сая тэрбум доллароор худалдан авах боломжтой гэдгээ мөн илэрхийлсэн байна.
Хятад улс Европын бүс нутгийн санхүүгийн хямралыг намжаахад дэмжлэг үзүүлж чадна. Түүнчлэн эдийн засаг, санхүүгийн сэргэлтийг тэргүүлэн ажиллана гэж тус улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй мэдэгдсэн байна.
Хятад улс ирэх оны эхээр Португалын өрөнд хамааралтай таван тэрбум долларын бондыг худалдан авна гэж Португалын орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Энэ мэдээний нөлөөгөөр доллартай харьцах еврогийн ханш бага зэрэг өсчээ. Харин Хятадын Төв банк дээрх мэдээллийг нотлоогүй юм.

Түүнчлэн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мөн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. Гэсэн хэдий ч Азийн хүчирхэг эдийн засагтай тус улс Европын гадаад валютын нөөцөд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Европын Холбоо Хятадын гадаадын валютын хөрөнгө оруулалтын гол зах зээлийн нэг хэвээр байна гэж Хятадын төлөөлөгч хэлжээ.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао 10 дугаар сард Афин хотноо айлчлах үеэрээ Грекийн бондыг худалдан авах санал тавьсан байна. Үүнээс нэг сарын дараа Хятадын төрийн тэргүүн Ху Жиньтао Португалид айлчилсан ч тэрбээр тус улсын бондыг худалдан авах санал тавиагүй билээ. Харин Португалийн сул эдийн засагт туслах санал тавьсан байна.
Португалийн Сангийн сайд өнгөрсөн долоо хоногт Хятадын Сангийн сайд болон Хятадын Төв банкны тэргүүнтэй уулзжээ. Хятад улс гадаад валютын нөөцийн дэлхийн хамгийн том эзэмшигч билээ. Европын хэд хэдэн улс санхүүгийн алдагдалтай гарсны улмаас Европын Холбоо энэ жил санхүүгийн томоохон бэрхшээлтэй нүүр тулжээ. Энэ хямралд Грек, Ирланд улс хамгийн ихээр өртсөн бөгөөд үүний дараагийн хохирогч нь Португал, Испани улс гэж нэрлэж байгаа юм.


Top
   
PostPosted: Dec.29.10 6:25 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Nov.10.04 8:14 pm
Posts: 992
Location: UB, Mongolia
хэрэгтэй сонирхолтой сайхан сэдэв байна.

_________________
Regards,
Kide


Top
   
PostPosted: Jan.04.11 12:33 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
ОХУ-аас Хятад руу нефть дамжуулж эхэллээ


Image

Энэ 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ОХУ-аас БНХАУ руу хоолойгоор нефть дамжуулан арилжаалж эхэллээ. Энэ талаар ВВС дамжуулснаас үзвэл хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээний дагуу ОХУ-ын Роснефть, Транснефть, БНХАУ-ын Үндэсний нефть хийн корпорацийн хооронд 20 жилийн хугацаатай, жил тутам 15 сая тонн нефть нийлүүлэх гэрээ байгуулжээ. Өдгөөг хүртэл Оросын талаас Хятадад төмөр замаар нефть нийлүүлж байсан юм.

Нефть дамжуулах хоолой нь Оросын Сковородино сууринаас эхэлж хилийн Мохэ сууринаар дамжин Хятадын Дацин хүрч байгаа бөгөөд Дорнод Сибирь-Номхон далай чиглэлийн дамжуулах системээс салбарлуулан байгуулжээ. Хоолойн урт Оросын нутаг дэвсгэр дээгүүр 63,58 км, Хятадын нутаг дээгүүр 960 км үргэлжилж байна.


Top
   
PostPosted: Jan.17.11 1:59 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Америкчууд Хятадаар амьсгална



Image


БНХАУ-ын дарга Ху Жин Тао энэ сарын 19-нд АНУ-д айлчлах гэж байна. Харин өнгөрсөн долоо хоногт Америкийн Батлан хамгаалахын сайд Р.Гэйтс Бээжинд хөл тавьж, хоёр орны харилцааг сэргээхийн төлөө багагүй хичээсэн. Түүний айлчлал талуудын дунд үүссэн таагүй уур амьсгалыг зөөлрүүлэх байх гэсэн найдвар, хүлээлт дэлхий нийтэд үүсээд байлаа.

Гэвч Хятадын тал Ерөнхийлөгчийнхөө хийх айлчлалд бэлтгээд Р.Гэйтст төдийлөн анхаарал хандуулаагүй гэж болно. Тэр ч байтугай тав дахь үеийн буюу радарт үл баригдагч сөнөөгч онгоцны туршилт хийж, Бээжин цэргийн сүр хүчээ гайхуулсан нь дээрхийг батлах шиг боллоо. Америкчууд Батлан хамгаалахын сайдынхаа айлчлалаар далимдуулан Хятадын зэвсэгт хүчний шинэчлэлд багагүй сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, олон улсын анхаарлыг Бээжин уруу чиглүүлэхийг оролдсон.

"Харамсалтай нь тэдний эл алхам бүтэлгүйтэж, Р.Гэйтсийн айлчлал сөнөөгч онгоцны сүүдэрт дарагдлаа" хэмээн дэлхийн хэвлэлүүд бичсэн. Харин Ху Жин Таогийн Вашингтонд хийх айлчлал талуудын бэрхшээлийг нимгэлнэ. Тэр ч байтугай Хятад, Америкийн харилцаанд шинэ хуудас нээнэ хэмээн ажиглагчид таамаглаж буй. Хятадын болон Америкийн албаны хүмүүс уг таамаглалтай санал нэг байгаагаач илэрхийлжээ.

Р.Гэйтсийн Хятадад хийсэн айлчлалыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүхэн үйл явдал хэмээн нэрлэсэн бол Ху Жин Таогийн айлчлалыг сүүлийн 30 жилд анх удаа болж буй гоц үзэгдэл хэмээн АНУ-ын ажиглагчид онцолж байна. Ерөнхийлөгч Б.Обама нөгөөдөр Ху Жин Таог Цагаан ордонд хүлээн авч уулзах бөгөөд эдийн засгийн салбарт голчлон анхаарал хандуулах төлөвтэй байна. БНХАУ-ын Төрийн тэргүүн дөрвөн жилийн өмнө буюу дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал эхлэхээс өмнө АНУ-д айлчилж байлаа.

Тухайн үед Вашингтон дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай байсан. Гэвч тэр цагаас хойш Хятад хүчирхэгжиж, америкчуудыг суудлаас нь бараг ховхлох дөхсөн билээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон өнгөрсөн баасан гарагт Хятадын Төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулан мэдэгдэл хийсэн юм. Түүний мэдэгдлийн гол санаа Вашингтон Бээжингийн аль аль нь идэвх зүтгэл гаргах хэрэгтэйг зөвлөж, Б.Обама, Ху Жин Тао нарыг бодит үр дүн гаргахыг шаардахад чиглэсэн байв.

"Хоёр Төрийн тэргүүн уулзалтынхаа үеэр томоохон амлалтуудыг өгөх нь тодорхой. Гэхдээ амлалтаа бодит зүйл болгох шаардлагатай байна" гэж Х.Клинтон анхааруулжээ. Хоёр орны лидерүүд уулзалтынхаа үеэр эдийн засаг, Бээжингийн зэр зэвсгийн шинэчлэлт зэрэг хоёр орны дунд маргаан дэгдээсэн хэд хэдэн асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцон чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж. Мөн Умард Солонгос, Ираны цөмийн асуудал тэргүүтэй дэлхийн хэмжээний асуудлаар ч зөвлөлдөнө гэж холбогдох албаны хүмүүс нь мэдээллээ. Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн сарын эхээр Ху Жин Таотой утсаар холбогдож, Умард Солонгосын эсрэг хатуу байр суурь баримтлахыг ятгаж, хүсэлтийг нь биелүүлсэн тохиолдолд Бээжингийн мөнгөн тэмдэгтийн бодлогыг хүлээн зөвшөөрөх тухай ярилцсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Тиймээс ч Ху Жин Таогийн Вашингтонд хийх айлчлал бол "G-2" буюу Их 2-ын уулзалт байх болно гэж ажиглагчид онцолжээ. Харин Х.Клинтон өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ Хятадын төрийн тэргүүний айлчлал Их 2-ын уулзалт байх учиргүй гэдгийг ч сануулсан байна. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулснаар Ху Жин Таогийн айлчлалын үеэр америкчууд Хятадаар амьсгалах нь ээ. У чир нь Хятадын Ерөнхийлөгчийн айлчлалыг хариуцан ажиллаж буй албаны хүмүүсийн мэдээлснээр Ху Жин Таогийн айлчлалын үеэр АНУ-ын хэвлэл мэдээллүүдээр Хятадыг сурталчилсан олон тооны сурталчилгаа цацагдах аж.

Одоогийн байдлаар уг сурталчилгааг аяны бэлтгэл ажил бараг дууссан гэнэ. Хятадын анхны сансрын нисгэгч Ян Ливей, сагсан бөмбөгчин Яо Мин зэрэг алдартнуудыг багтаасан нэг минутын хугацаатай видео сурталчилгааг АНУ-ын бүх телевизийн сувгаар дамжуулан тус улс даяар цацна хэмээн Хятадын төв телевиз мэдээлсэн байна. Энэхүү сурталчилгаа нь хоёр орны ард түмнийг улам ойртуулахад сайнаар нөлөөлнө гэж Хятадын Засгийн газар тооцоолсон байна.

БНХАУ-ын Ерөнхийлөгч энэ удаагийн айлчлалынхаа гол зорилгыг Бээжин, Вашингтоны дунд үүссэн таагүй байдлыг намжааж, хоёр орны ард түмнийг улам ойртуулах хэмээн тодорхойлжээ. Харин АНУ-ын Засгийн газар Ху Жин Таогийн айлчлалын хүчээр талуудын батлан хамгаалах салбарт гарсан хямралыг үгүй хийхийг чухалчилж байгаа. Түүнчлэн өөрсдийн давуу байр суурийг ашиглан Хятадын зэвсэгт хүчний шинэчлэлд аль болох шүүмжлэлтэй хандаж, өмнөө оруулахгүй байхыг хичээж байгаа гэж ажиглагчид дүгнэв. АНУ-ын Засгийн газар хоёр орны худалдааг өргөтгөх нэрийдлээр нисэх онгоц, автомашины сэлбэг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үхрийн мах зэрэг хэдэн арван тэрбум ам.долларын өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг Хятадын талаас хүсч байсан юм.

Хүсэх ч гэж бараг шаардаж байсан гэдэг. Харин Хятад зэр зэвсэг, эдийн засгийн үзүүлэлтээрээ АНУ-ын өмнө гарахад маш ойрхон ирсэн нь америкчуудыг сандралд ороход хүргэсэн. Р.Гэйтсийн айлчлалын өмнө Б.Обамагийн засаг захиргаа Хятад тив алгасах баллистик пуужинтай болохоор ажиллаж байгаад сэтгэл зовж буйгаа илэрхийлж, бүр аюулгүй байдалд нь заналхийллээ хэмээн мэдэгдсэн. Хэрэв Вашингтон Ху Жин Таогийн айлчлалын үеэр санасандаа хүрч чадалгүй цаашид байдал улам дордож, барьц алдахын цагт баллистик пуужингийн асуудлаар Бээжинг шахаанд оруулахыг оролдож болохыг ажиглагчид үгүйсгэхгүй байна.


Top
   
PostPosted: Jan.27.11 9:46 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад улс “Mega City” байгуулна



Image


Өмнөд Хятадын хот төлөвлөлтийн албаныхан “Пийрл” голын цутгалан хавьцаа байрлах есөн хотыг нэгтгэн 42 сая оршин суугчидтай дэлхийн хамгийн том “Mega City” байгуулахаар төлөвлөсөн байна.

Уг хот нь газар зүйн хувьд 42 мянган километр квадрат газар нутгийг хамрах бөгөөд энэ нь Лондон хотыг 26 дахин томруулсан хэмжээтэй тэнцэх аж.

Хятадын аж үйлдвэрлэлийн томоохон хотууд болох Гуаньжу, Шиньжин болон Фошан, Донгуан, Зионшан, Зухай, Жианьмин, Хуйзу, Заогинь хотуудыг ийнхүү нэгтгэхээр төлөвлөсөн байна.

Шинэ “Mega City” нь Хятадын эдийн засгийн тэргүүлэгч суурин газар болох юм. Шинэ хотын дэд бүтэц болох авто болон төмөр зам, метро, холбооны болон ус сувгийн шугамууд гэх мэт 150 төслүүдэд ойрын 6 жилд 300 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байна.

Жишээ нь 26 чиглэлийн төмөр зам тавигдаж шинэ сургууль, эмнэлэг олон нийтийн байгууллагууд баригдахаар төлөвлөгджээ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 151 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited