#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.16.18 12:24 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 49 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Apr.03.07 7:11 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Jun.17.05 8:02 pm
Posts: 124
Gaiguihen shig hoolnii nernuudiig tiim tiim mah, toms, luuvan ene tertei geed saihan tailbarlaad bichetsgeerei,, heregtei l baih.. Tgd bas goyo muuhaig ni bicheerei


Top
   
 Post subject: Re: Хоолны нэр
PostPosted: Apr.03.07 7:21 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7218
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
За тэгээд манай тогооч нар хоолнийхоо нэрсийг бичээд байдаг хэргээ би хийгээд л байядаа


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.07 10:02 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.26.04 10:00 pm
Posts: 25497
Location: Бодол
[align=center]土豆炒牛肉-Бүгд хэлүүлтгүй мэдэж байгаа биз дээ :mrgreen: Үхрийн махтай төмс... :razz:

Өөр тэгээд хоолны нэр бич л дээ.. Хааяа гадуур хоол идэх гээд гарахаар ямар ч хоол авахаа мэдэхгүй тэнэг юм байлээ.. Энд биччүүл бас айн :razz: Мэддэг хүн шиг хоол захиалахгүй юу хихи :hihi:[/align]

_________________
Нууцлаг


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.08.07 7:28 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.26.06 9:01 pm
Posts: 706
Location: behind you
:frog:

_________________
:hi:


Last edited by enguuhen on Apr.16.11 1:24 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.11.07 2:26 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.22.07 2:22 pm
Posts: 239
Location: Jishig horoolol
Konzo_gej_konzo wrote:
[align=center]Анх өндөгний шөл буузтай иддэг байж дээ :lol: :razz: Тэр үед туранхай ч байж гэсэн хэхэ... Одоо бол нээрээ юу ч идээд байгаан гахай болж дууслаа [/align]



Ter ch saihan dajgvi amttai taalagdsan


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.13.07 2:14 am 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23717
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Бээжинд ирж Вьетнам зууш зооглоорой
Image Image
үүлий жилүүдэд манай Бээжин хот улам л олон улсын болох чиглэлээр хөгжиж, хоол ундааны талаар, Бээжинд ирсэн жуулчин гийчид маань шарсан нугас, халуун тогоо зэрэг Бээжингийн нутгийн хоол зууш зооглож болох төдийгүй дэлхийн олон газрын, янз бүрийн үнэр амттай " гадаад хоол зууш"ны гуанзаар орж, тэр сайхан хоол зуушнаас амсаж болох болсон байна. Хятадын аялал жуулчлал нэвтрүүлгийн өнөөдрийн шинэ дугаараар та бүхэнд Бээжинд байрлаж байгаа Вьетнам хоолны хоёр гуанзийг танилцуульяа.

Бээжингийн олон газраар их явдаг гадаадын иргэд " Сан ли түн" гэсэн гудамжыг андахгүй. Хотын зүүн дүүрэг буюу Дүн чэн дүүргийн элчингийн районд байрлаж байгаа Сан ли түн бол баар, Европ хоолны ресторан төвлөрөн байрласан газар юм. Энэ Сан ли түний гадаад оронд зардаг хувцас хунирыг бөөнөөр буюу жижиглэн худалдах наймаа ч маш хөгжилтэй байдаг юм.

Сан ли түний баарын гудамжинд " нам нам" гэсэн нэртэй жижигхэн хоёр давхар байшин байна. Энэ бол Вьетнам хоолны ресторан болох юм.

Энэ рестораньг гадар талаас нь харахад төдийл тансаг том биш ч, дотогш нь орж очиход харин өөр янзаар харагдах юм. Хоолонд орох саруул сайхан танхимд нь хуучны дүүжлүүр сэнстэй, модон цонхон дээр нь хурц өнгийн чимэглэл тохируулж, орсон болгонд дотно сайхан санагдуулна. Бээжинд өнөө хэдийгээр хахир өвлийн хүйтэн цаг боловч, энэ ресторанд тавьж байгаа улаан өнгөт архины шүгий, хулсаар хийж бүтээсэн сандал ширээ, жич жигдрүүлэн тавьсан халуун бүсийн цэцэг навчууд нь зочдод зүүн өмнөд Азийн халуун бүсэд хүрсэн шиг сэтгэгдэл төрүүлнэ.

Энэ ресторанд тавьж байгаа цөөн бус тавьлага болон эд хэрэгслийг рестораны эзэн нь Вьетнамын Сайгон зэрэг газраас Хятадад авчирсан юм байна.

Энэ рестораны нэрийн тухай, энд ажиллаж байгаа ноён Ли И тайлварлаж хэлэхдээ:

" Нам нам гэсэн нэрийг Вьетнам гэсэн нэрийн сүүлийн гурван үсгийн дагуу нэрлэсэн юм. Манай энэ рестораны хоол маш амттай гэснийг ч нам нам гэсэн үгээр илтгэж байгаа юм гэжээ.
" Нам нам" рестораны тогооч нар нь Вьетнамын зүүн нутаг, хойд нутаг, өмнө нутагаас ирсэн болохоор энэ гуанзанд орсон гийчид Вьетнамын олон газрын бүх хоолыг амсаж болох юм. Эндэх Вьетнам зууш нь жигнэх, чанах, шарах, хүйтэн зууш зэргээр гол болгож, зууш хуурлага гаргахдаа тос багатай байлгахыг анхаарч, тосонд буцалгасан буюу шарж болгохдоо ч шинэ соргог цагаан ногоо, журагба зэргийг хольж хийдэг болохоор үнэр амт нь маш онцлогтой байдаг юм. Энэ гуанзанд уламжлалт Вьетнам зууш хуурахаас гадна мөн Хятад зууш, Тайланд зууш, Малайз зууш, Франц зууш зэрэг олон орны зууш хуурлагатай.

Бээжинд ажиллаж байгаа Вьетнам хүүхэн Бич Туан Инго бол " нам нам" гуанзанд байнга зочлон буудаг хүн юм. Тэрээр хэлэхдээ:

" Энд зарж байгаа үхрийн шөлтөй гурил хоол маш амттай. Тэд шөлний амтлагчаа тусгайлан Вьетнамаас оруулж байгаагаас тйим гоё амттай болж байгаа байх, Бээжинд тэдний хэрэглэж байгаа шиг амтлагч байхгүй. Манай Вьетнамчууд шөлтэй гурил хоол хийхдээ дотор нь бас шинэ соргог нимбэгний шүүс холих сонирхолтой байдаг. Вьетнамд хөх өнгийн нимбэг байдаг, харин Бээжинд бол тийм хөх өнгийн нимбэг байдаггүй. Вьетнамын нимбэг шиг тим сайхан үнэр амттай нимбэг Бээжинд байхгүй гэжээ.
Image Image

ImageImage

Бээжинд Вьетнам рестрон ховорхон байдаг бөгөөд нэг ресторанд Вьетнам, Тайланд хоёр орны хоолыг зэргээр зарж байгаа нь нэн ч ховор юм. Чан ань гудамжны Жян гүө зочид буудлын ойролцоо Вьетнам хоол болон Тайланди хоол зэргээр зардаг Тай хэ гүн ресторан байрлаж байна. Тай хэ гүн рестораны үүдэнд Тайландаас авчирсан Тайланди цахирмаа цэцэг тавиастай л харагдаж байдаг. Дотор нь орж очвол, том танхимаа Вьетнам зуушны болон Тайланди зуушны гэж хоёр хэсэгт хуваасан байлаа. Тайланди зуушны хэсгээ улаан ногооноор гялайтал засан чимэглэж, ёстой л Вангийн ордон шиг харагдаж байхад, Вьетнам зуушны хэсгээ харин эртний бор боровжуун стелээр засан чимэглэж, өвсөн малгай, нутгийн янзаар нэхсэн бүс давуугаар чимэглэж, хөдөөгийн онцлогыг харуулсан байна.

Тай хэ гүн ресторанд ирж хоолонд ордог хүмүүсийн олонх нь Бээжинд нэлээд хэсэг хугацаа ажиллаж амьдарч байгаа Вьетнамчууд болон Тайландчууд болох юм. Вьетнамаас Хятадад суугаа элчин сайдын яаманд ажилладаг ноён До Нам трон бол хэд хоног болохгүй л тэр Тай хэ гүн ресторанд хүрч хоолонд ордог хүн юм. Тэрээр хэлэхдээ:

Энд миний хамгаас идэх дуртай жигнэсэн будаан ороомогтой. Эдний хийж байгаа будаан хоол ч болж байна. Манай Ханойд маш том ресторан цөөн байдаг, бид бүр л нэлээд жижиг ресторанд ийм хоолыг идэж байдаг. Жижиг гуанзуудын хоол маш амттай юм гэжээ.

Вьетнам зууш нь тос багатай байдаг болохоор Хятадын цөөн бус зочид энд ирж хоолонд ордог байна. Ялангуяа нарийхан гоолиг галбир төрхтөй байхыг хөөцөлдөж байдаг хүүхэнчүүд Вьетнам зуушинд сонирхолтой байгаа юм. Энэ ресторанд байнга хоолонд ордог Тан Линлин гэсэн хүүхэн хэлэхдээ:

Миний үзэхээр Вьетнам зууш болон хятад зуушны хамаг их ялгаа нь энэ хоёр зуушны үнэр амт адилгүйд байна.Вьетнам зууш нь тос багатай, чихэрлэг, шорволог, халуун зэрэг янз бүрийн амттай. Үүнээс гадна Юй лүү буюу загсан махаар хийсэн амтлагч нь хятадын жянюүтэй адил маш амттай. Энэ рестораны маш олон зууш нь юй лүү гэдэг амтлагчинд дүрж идэх болохоор мариалахаас айх явдалгүй гэжээ. /Пэрлаймаа орчуулав/

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.13.07 2:26 am 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23717
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Бээжин нугас
Бээжинд ирбэл заавал цагаан хэрэм үзэж, шарсан нугас идэх хэрэгтэй гэлцдэг. Үнэхээр тийм юм. Цагаан хэрэм бол дэлхийн долоон гайхамшгийн нэг, шарсан нушас бол Бээжингийн өнө удаан түүхтэй амтат идгээний нэг юм.
700 гаруй жилийн өмнө Бээжингийн баяд ноёдууд хүндэт зочноо шарсан нугасаар дайлж байсан аж. Бээжингийн шарсан нугасыг болгох арга нь хоёр зүйлийн байдаг. Нэг нь том зуухан дотор нугасаа өлгөж, чавга, тоорын модны галын сороор шардаг. Энэ нь өнгөрсөнд хааны угсааныхны гахайн торой шардаг байсан арга барилаас ирэлтэй юм байна. Нөгөө нэг арга нь нугасаа том битүүхэн зуухан дотор галын сороор биш галын илчинд улайсан зуухны хананы илчээр болгодог. Энэ нь халис нь хүүрэг бөгөөд мах нь шүүслэг зөөлөн, шандуунгүй болдог байна.
[align=center]Image[/align]
Бээжингийн шарсан нугасны хамгийн урт удаан түүхтэй зоогийн газар нь Бяньифан гэж байдаг юм. Энэ нь 600 гаруй жилийн түүхтэй болоод байгаа аж. Энэ зоогийн газар олон салбартай. Бээжинд байгаа дотроо хамгийн нэртэй нь Бээжингийн Чяьмэнь гудамжний тоонолзон замын уулзраас ойрхон байдаг. Эндээс Тяньаньмэний талбай ороход 20 хэдэн минут алхаад хүрчихэнэ. Энэ газар нь өнөө зоогийн газар төдий биш аялал жуулчлалын дархан газар болсон байна. Энэ газар нь нугасаа зуухныхаа илчээр болгодог. Ингэж болгох нь үнэндээ галын сороор болгохоос илүү ажил ордог аж. Үүнд хэрэглэх нугасыг маш нарийн сонгодог байна. Өндгөнөөсөө гараад заавал 60 хоног л болсон бөгөөд эрхбиш 2900 орчим жинтэй байх хэрэгтэй юм байна. Тэр мөртөө удам дамжин уламжилж ирсэн удаан жилийн арга туршилгаараа болгох тул үнэр амт нь онцгой сайхан байдаг юм.

Үүнээс гадна Бээжингийн Чюаньжюйдэ хэмээх зоогийн газрын шарсан нугас нь дэлхийд алдартай юм. Өнөө энэ нь корпурац болж хөгжсөн бөгөөд дэлхийд олон салбартай болсон байна. Энэ зоогийн газар нь мөн Чяньмэньд байдаг. Зуугаад жилийн түүхтэй болж байгаа энэ зоогийн газар нь ч аялал жуулчлалын дархан газар болоод байгаа юм. Тянь ань мэний талбайгаас хоёр км л зайтай оршдог төв газраа эрт дээр үед хэрэглэж байсан эд хэрэгслүүдээ бүгдийг нь дэлгэн үзүүлж байна.

Энэ Чюаньжюйдэ хэмээх зоогийн газар нь нугасыг галын сороор болгодог. Туршлагатай тогооч нь шарсан нэг нугасыг халиулж хэрчихдээ 108 хэрчим гаргаж чаддаг гэнэ. Үүнийг хэрчсэн сонгино, өргөст хэмхэ, амтат жянтай хольж, нимгэн хайрсан цагаан гурлын боовон дотор боож иддэг.

Өнөө Хятадынхан дөдийгүй гадаадынхан ч шарсан нугас их сонирхдог болсон байна.

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.13.07 2:26 am 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23717
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Бээжингийн амтат идгээний 24 цагаар нээлттэй Гүй же гудамж

Бээжингийн Гүй же гудамжны Хуа жиа и юань гэдэг бол өнөө энэ гудамжны хамгийн том нь болох зоогийн газар юм. Уг гудамжны хойт талд түүний 2 салбар газар байдаг. Хоёулаа бүр ижил нь үгүй дөрвөлжин хүрээ байшин юм. Уг зоогийн газар нь эрт дээр үедээ том жанжны сууц байсан аж. Бээжингийн дөрвөлжин хүрээ байшинд эртний онцолгийг их хадгалсан байдаг. Эдгээр дөрвөлжин хүрээ байшинд хуучин зуршлыг мөрдөж, гүлис тавьж нүүрс шатааж, дулуулдаг. Энэ газар нь бас хоолны нэрээ бүр Англиар орчуулчигсан байдаг. Ийм болохоор гадаадынхны Хятад хоолны соёлтой танилцахад маш дөхөм байдаг.

Хуа жиа и юань зоогийн газрын хоол нь ч их онцлог юм. Дорно Өрнийн хоол хүнсний соёлыг уялдуулснаараа хүмүүсийн анхаарлыг их татдаг байна. Жишээлбэл энд эрдэнэ шиш, өндөг, амтат сонгино, гогод зэргээр хийсэн хятад писаа гэдэг боорцог байна. Энэ нь маш хүүрэг зөөлөн амттай болохоор дотоод гадаадынхан бүр их сонирхдог.

Гүй же гэж хэлэхэд хүмүүс юуны түрүүнд санаж олдог нь энэ газрын бараг бүх зоогийн газарт байдаг "Ма шяо" гэдэг хоол болно. Энэ нь бараг л энэ гудамжны нэрийн хуудас болсон зүйл юм. Энэ нь умарыг халуун ногоо, перстэй хуурсан хоол болно. Энэ хоол нь гал улаан өнгөтэй, онцгой сайхан үнэр амттай болохоор энэ гудамжинд хоололдог хүний олонхи нь бүр үүнийг сонирхож очдог юм гэнэ.

Гүй же гудамжныхан уг ма шяо гэдэг хоолонд өдөрт 10 мянган кг орчмын умар боловсруулдаг аж. Жил болгоны зун уг гудамжинд бас ма шяогийн баяр зохиодог. Наадмаар хэдэн арван мянган зочид гүй жед ирэж хоололдог.

Бээжингийн залуус шөнө орой юм идэмээр санагдахаараа гүй же ордог байна.

Гүй же өрөгжихийн хирээр эндэхий барилга байгуулалт сайжирч, зам харилцаа ч их хөгжиж, тал талдаа их дөхөм болсон байна.

Энд барууны онцлогтой зоогийн газар ч олон бий. Өрнийн онцлогтой шарсан мах, шорлог, Японы жимстэй будаа, өмнөд солонгосын шарсан мах гээд бүх зүйл байдаг. Дотоодын хүмүүс нь гадаадын онцлогтой хоолыг, гадаадын хүмүүс нь дотоодын онцлогтой хоолыг их сонирхдог.

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.13.07 2:27 am 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23717
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Бээжингийн жижиг гуанзанд Итали хоол зооглоорой
Та Бээжинд ирэх юм бол Хятадын хоол ундааны соёлыг ойлгож, амтат сайхан Хятад хоолоор зочлуулах сан гэж бодох нь гарцаагvй. Гэвч Хятад улсад удаан хугацаа суусан хvн харин єєрийн нутаг орныхоо хоол ундыг амсах сан гэж санах нь зєв. Тэхэд Бээжин Шанхай зэрэг том хотуудад гадаадын хоол зардаг ресторан гуанз цєєн бус байдагыг танд танилцуулмаар байна. Єнєєдрийн нэвтрvvлгээр танд Бээжинд байгаа Итали хоолтой хоёр гуанзыг танилцуульяа.

Сvvлийн жилvvдэд алдарт пизза бингийн салбарууд Хятадын эх газрын том том хотуудад ажиллаж эхэлсэнээс хойш, Италийн энэхvv нимгэн бин борлуулга сайтай болсон тєдийгvй маш олон хятадчуудын сониуч сэтгэлийг хангаж, мєн цєєн бус гярхай наймаачид тэр дундаас худалдааны аз тохиол олж авсан юм. Ингэсний улмаар Хятадын том дунд хотуудад Итали зууш зардаг цєєн бус гуанз ресторан ажиллуулж эхэлсэн байна. Бээжин хотод ийм ресторан цєєн бус байгаа бєгєєд зарим нь цаашлавал Итали тогооч залан зууш хуурлага хийлгэж байна.

Их сургуулийн дvvрэгт Тафи гэсэн нэгэн гуанз байдаг юм. Энэ гуанз нь Y дао коv гудамжны ойролцоо байдаг бєгєєд гуанз нь тєдий л том биш ч єєрийн онцлогтой сайхан хоол зууштай байдагаар Бээжин хотод маш алдартай. Энэ гуанзанд гол нь Итали хоол зардаг. Гуанзанд нь олонхдоо гадаадын оюутан буудаг байна. Бээжингийн гадаад хэлний их сургуульд сурч байгаа Япон охин Охигаши Чихару энэ гуанзанд байнга ирж хоол иддэг юм байна. Энэ гуанзны хоол нь хямд байдаг болохоор маш олон зочинтой байдаг гэж тэр vзэж байлаа. Охигаши хэлэхдээ:

" Энэ гуанзанд зочин олширч чихэлдэхгvй ч мєн цєєн бус зочин ирж байдаг болохоор маш аятайхан юм. Yvнээ гадна эндэх vйлчилгээ маш сайн, ирсэн зочинд яг л єєрийн гэртээ байх шиг сайхан сэтгэгдэл тєрvvлдэг. Бээжингийн зvvн талаар бас маш олон Итали хоолны ресторан гуанзууд байдаг боловч хоол нь олонхдоо нэлээд vнэтэй, харин энд бол хоол нь хямд болохоор надад таалагдаж байдаг гэжээ.

Тафигийн захирал нь Имабаши Мичихиро гэсэн япон хvн, тогооч нь харин олонх нь Хятад хvн байлаа. Би єєрєє болон манай тогоочуудын хэн нь ч Итали иргэн биш ч Итали зуушийг сайн хийдэг юм гэж захирал Мичихиро ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ:

" Би єнгєрсєнд Японд байхдаа Итали зууш хийж байсан болохоор нэлээд туршлагатай болсон юм. Зочидоо сэтгэл ханхлуун байлгахын тєлєє єєрєє ч маш их чармайж байна гэлээ.

Бусад ресторан гунзуудтай зэрэгцvvлбэл, Тафигийн зууш маш онцлогтой. Тафигийн зуушны тєрєл нэг олон биш ч уламжлалт Итали зууш зардаг. Тухайлбал пизза бин, Итали гуйман зэргийг бvр хангаж байгаагын зэрэгцээ мєн маш их амттай Итали боорцог хангаж байна.

Одоо та бvхэнд Бээжинд байгаа анне кофи гэсэн нэртэй нэгэн рестораныг танилцуульяа. Энэ ресторанд мєн Итали зууш зарж байна. Энэ гуанз Бээжингийн зvvн биеийн Чао ян цэцэрлэгт хvрээлэнгийн хавьд байрлаж байна. Элчингийн дvvргээс холгvй байрлаж байгаа болохоор зочдын олонх нь гадаадын иргэн байгаа юм.

Энэ гуанзны гол зууш нь пизза бин бєгєєд бараг хорь гаруй тєрлийн пизза бин зарж байдаг. Манай гуанзны хамаг амтат хоол бол Анне пизза бин юм гэж гуанзны удирдах хvн Хэ Шяодvн хэлсэн юм.

Энэ бол манай дэлгvvрийн нэрээр нэрийдсэн нэг тєрлийн бизза бин юм. Бас ч манай єєрийн зохиосон бизза бин. Хятад иргэн болон гадаадын иргэн бvр идэх сонирхолтой байна. Туслах материалд нь ногооны vндэс, сусаге, тахианы мах, хатаасан халуун ногоо зэрэг байдаг юм гэжээ.

Анне бизза бингээс гадна энэ рестораны " дєрвєн цагийн бин" нь ч зочдын сонирхлыг маш их татаж байдаг юм. Хятадын страдийн дуучин Цан Тяншv бол энэ бизза бинд маш сонирхолтой хvн юм. Тэрээр хэлэхдээ:

Энэ газар нээрэн сайн, утаанд утсан загас, бярууны мах болон мєєг, Итали далайн хорхойтой гуйман, бизза бин зэрэг нь маш амттай юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.13.07 2:35 am 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23717
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Бээжин дэх Тайланд хоолны гуанз
Бээжинд байгаа нэгэн Тайланд хоолны гуанзанд сурвалжлагч Сv Шюе гэсэн vйлчлэгч хvvхэнээс ярилцлага авсанд тэрээр бидэнд хэлэхдээ: " хоолны ширээний дэргэдvvр урсаж байгаа ус хэдийгээр тийм их биш ч гэсэн усны хазууд байна гэсэн сэтгэгдэл тєрvvлэх юм. Хоолонд орж байхдаа усны дуу чимээ сонсох нь яг л Тайландад хvрээд Микон голын эргэд хоолонд орж байгаатай адилхан санагддаг гэжээ. Бээжингийн баруун дvvргэд байгаа " Прик Тай" гэсэн Тайланд хоолны гуанзанд ирэх юм бол тайландын нутгийн хоол ундаар зочлуулан, Сv овогт хvvхэний хэлсэн шиг усаны дэргэд суугаад хоол идэж болох юм.

Тайландын уламжлалт хувцасаар хувцасласан Тайланд vйлчлэг хоёр гараараа залбиран, мэхvйн ёслож ирсэн зочин болгонд мэнд хvргэж байна.Тэр цагаас эхлэн Тайланд нутгийн зан vйл зочны ємнє илрэх юм. Гуанзны орцын vvдэнд ямар ч засал чимэглэл хийгээгvй урсгал устай ханатай. Дээр нь Тайландаас авчирсан чулуун сийлмэл бурханы толгойн хєрєгтєй. Прик тай гэсэн энэ гуанзны захирал ноён Лv Вэймин танилцуулж хэлэхдээ:

Гуанзны дотор засвар хийхдээ бид урсгал устай хана гаргасан, тэр ханаас ус татан гуанзандаа оруулсан нь Тайландын стелийг vзvvлэх гэсэн санаа юм. Тайланд бол хєдєє аж ахуйг хєгжvvлэхийг хvндэтгэн vздэг орон юм. Хєдєє аж ахуй хєгжсєн орны соёл нь гол мєрнєєс эхэлсэн юм. Хятадын соёл Хатан гол, Хєх мєрнєєс ирэлттэй, тэдний соёл нь Менам голоос ирэлтэй болохоор бид ийм ухаагдахуунаар гуанзаа зассан юм гэжээ.

Ноён Лv Вэй мин бол Сянганы гэрийн дотор засварын зураг тєлєвлєгєє хийгч мэрэгжилтэн хvн юм. Тvvний Прик тай гуанзанд ороход єєрийнх нь зураг тєслийн сэтгэмж газар болгонд нь харагдаж байна. Гуанзны гэрэл нь бvvдэнг гэрэлтэй модон чийдэнгvvд бєгєєд ширээ нь бvгд гоё тансаг хийцтэй бєгєєд хувь хувиндаа нэгэн жижиг тавцан шиг юм. Гуанзны тэг дунд нь арав гаруй хvн хоол зооглож болох сэрvvн тавцантай, vvнийг бол тэрээр Тайландын замын хазуу дах сэрvvн тагтын дууриалган зогоосон юм байна. Лv Вэй мин хэлэхдээ:

Би гуанзандаа эх байгалийн орчин ахуйг буй болгохыг бодсон юм. Манай гуанзны дунд байгаа шиг ийм сэрvvн тагт Тайландын хєдєє тосгонд зvндээ харагдна. Энэхvv шовгор оройтой барилга бол Тайландын онцлогт барилга болох юм. Манай гуанзны энэ дотор засварын стель нь Тайландын маш эртний бор боровжуун байдлыг харуулах гэсэнд байгаа юм гэжээ.

Тайландын бор боровжуун хэв стелийг ноён Лv Вэй мин єєрийн гуанзандаа маш их илрvvлсэн байна. Прик Тай гуанзанд тансаг сайхан таван тусгаар єрєєтєй. Тэр таван таслага єрєє нь єєр єєрийн онцлогтой бєгєєд тэдгээрийн доторхи нэг єрєєг нь Тайландын жирийн айлын янзаар зассан байлаа. Тайландын айлын гэр шиг тэр єрєєнд хатагтай Нурах хэлэхдээ:

Энэ єрєєнд орж ирэхтэй зэрэг єєрийнхєє гэрт ирсэн шиг бодогдох юм. Энд ортой, бас хувцас єлгєх єлгvvр, будаан ширээ зэрэг эдлэлдтэй. Би энд орж ирээд, гэртээ харьсан шиг боддог гэжээ.

Прик Тай гуанз нь хатагтай нурахд гэр нутагтаа буцсан шиг сайхан сэтгэгдэл тєрvvлэх тєдийгvй хvрсэн зочид болгонд Тайланд хоол зуушаар vйлчилж байна. Тэд Тайланд зуушаа ёстой тэр нутгийн vнэр амттай хийхийн тєлєє олонх тvvхий материалаа Тайландаас шууд оруулж байгаа бєгєєд тогооч нь ч Тайланд хvн болохоор зууш нь маш амттай. Энэ гуанзны хоол ундын ажил хариуцсан захирал Лю Жин янь хэлэхдээ:

Тvvхий материалаа бид шууд Тайландаас оруулж байна. Манай авчирсан материалыг тогооч нар єєрєє бэлдэж байна. Тогооч нар бvр Тайланд хvн болохоор хийх хоол нь ч Тайланд vнэр амттай юм гэжээ.
Прик Тай гуанзанд буусан зочид нутгийн vнэр амттай Тайланд хоол идэж болох тєдийгvй Тайландын дуу бvжгийн тоглолтыг ч сонирхож болох юм.

Дуулан бvжиглэх авьяастай эдгээр залуучуудыг хатагтай нурах Тайландын нутгаасаа Бээжинд авчирсан юм. Бээжинд хэдийгээр хэсэг хугацаа амьдарсан боловч гэр нутгаа санан мєрєєдєх сэтгэл нь хэзээд давамгайлж байдаг юм байна. Нурах хэлэхдээ: Прик Тай гуанзыг єєрийнхєє бээжинд байгаа гэрээр бодож, ХОУА-ын мєнгєн долгионоор дамжуулан, Тайландын нэн олон найз нараа Бээжин дэх энэ гэрт нь морилон саатахыг урьж байна гэжээ.

Тайландын найз нар энэ нэвтрvvлгийг сонссоныхоо дараа, Бээжинд аялан жуулчлахаар ирэх буюу ажлаар ирэх аз дохиовол, манай энэ гуанзанд ирж, гэр нутгийнхаа зоог дэлгэн, Тайланд хоол амсаж, дуу бvжиг сонирхохыг хvсч байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/

[align=center]ImageImageImage
ImageImageImage[/align]

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.13.07 2:38 am 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23717
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Бээжингийн Гvйже гудамж
Шєнє дундын алдад Бээжингийн Гvйже гудамжинд хєл хєгжєєнтєй, тэрэг унаа нааш цааш цовролдож, хvн хар маш наргиан хєєртєй байдаг юм. Гудамжын хоёр хазуугаар жигдэрсэн барилгуудын vvдээр солонгорсон дэнvvд олон янзаар дулалзан туяарч, тэрэг унаа, хvн харын хєл хєдєлгєєн их байдаг болохоор ёстой л Бээжин хотод ховорхон vзэгдэл гэж хэлж болох юм. Энэ гудамж бол даруй Бээжин хотын Дvн чэн дvvргийн гуанз рестрон тєвлєрсєн хоол ундын алдарт гудамж юм.

Шєнє дунд болж,, хотын олон гудамж хороололууд дуг нойртоо орсон байхад, Гvйже гудамж гvvн нойроосоо сая л сэрж байгаа шиг хєл хєдєлгєєн ихтэй болж ирэх юм. 1500 метр ч хvрэхгvй энэхvv гудамжны хоёр хазуугын модон салаанд буюу гуанзын vvдэнд таван зуун том дэнлvv, мянга гаруй жижиг дэнлvv єлгєж, Хятадын уламжлалт эртний євєрмєц уур амьсгалыг орчин vеийн хотын амьдралтай хослуулсан нь сонирхолтой юм.

Гvйже гудамжинд янз болгоны амтат хоолтой зуу гаруй гуанз байна. Тэдний зарим нь Сьчуан зууштай, зарим нь Шандунгын хоол зууш зарж, бас Гуандунгын хоол зууш зэрэг Хятадын тєрєл бvрийн хоол зуушаар vйлчилж байна. Энэ гудамжны зvйл бvрийн хоол зуушаас амталж vзэх сонирхолтой хvн єдєр болгон нэг гуанзанд л буухад, хэдэн сарын хугацаа хэрэгтэй болно. Yvрийн хоёр цаг болчхосон байхад, гуанзууд мєн л зочин гийчнээр дvvрэн харагдана.

Би " Хуа жиа и юань" гэсэн нэгэн гуанзанд орлоо. Эдний гуанзны эртний маягийн барилга болон дотор засвараас нь хуучин Бээжингийн дєрвєлжин хашаат байшингийн стель харагдаж байна. Энэ гуанзны захирал Жиан Жин жиань танилцуулж хэлэхдээ: манай энэ гуанзны байшин уул нь Чин улсын сvvлчийн vеийн том генералын хувийн орон сууц байсан юм. Бээжингийн дєрвєлжин хашаат байшныг ер нь эртний хэлбэр маягаар нь байлгахыг хичээдэг учраас бид рестроныхаа дулаалгын тоног тєхєєрємжийг дєрвєлжин хашаат байшингийн соёлын онцлогтой уялдуулан том гvлис тавьж, гvлистээ цог хийж, гэрээ дулаалж байна. Манай гуанзны хоол зуушны танилцуулгаа ч Хятад Англи хоёр тєрлийн vсэг бичгээр бичсэн. Бид бас Англи хэлний орчуулагчтай. Гадаадын найз нар манай Хятадын уламжлалт идээ унданы соёлыг илvvхэн ойлгохыг бид хvсч байна гэлээ.

Гvйже гудамжны хамгийн амттай хоол бол " халуун умар" болох юм. Маш их хуажvv болон халуун ногоотой хамт хуурч болгосон умарыг харахад гал улаан єнгєтєй. Идэхэд их амттай байдаг болохоор олон мянган хvн энэ сайхан хоолоор vйлчлvvлж байдаг юм. Энэ зуушыг маш нарийн хийдэг юм гэнээ. Урьдаар амьд умаруудыг сонгон гаргаж, дараа нь мах ихтэйг нь шилэн авч, цэнгэг усанд хоёр хоног тэжээгээд сая зууш хуурлагад хэрэглэдэг байна. Зун болгон Гvйже гудамжинд " халуун умар" зуушны баяр болж, хэдэн арван мянган хvн энэ сайхан зуушыг зооглодог юм.

Сvvлийн жилvvдэд Гvйже гудамж нь газар болгоны амтат хоол зардаг олон сайхан гуанзтайгаараа хvмvvсийн сонирхлыг татаж байна. Энэ гудамжинд олон гуанз тєвлєрснєєс гадна, маш их онцлогтой жижиг дэлгvvрvvд ч харагдах боллоо. Арван ам метр ч зайгvй зарим дэлгvvрт орчин vеийн том хотын соёлын vнэр амт бялхаж байдгыг хэлмээр байна.

Гvйже гудамжаар явж байхдаа та нарийн ажиглабал маш олон утга учиртай зvйлийг ойлгож болох юм. Гvйже гудамжны нэгэн єнцєгт хоёр хєєрхєн хятад хvvхдийн барьмал байдаг. Нэг нь бараг хэдэн зуун кг хvнд. Нэг хvvхэд нь тэнгэр єєд харан, асар том хvрэл луувюныг сугалан авах гэж хvчлэн чангааж байна. Нєгєє нь Хятадын уламжлалт торгон дээл ємсчхєєд, баяртай инээмсэглэн, хvрэл тээрмээр дєvфv тээрэмдэж байна. Энэ ах дvv хоёрын нэг нь алтан дэлхийн амтат идээн бvхнийг хайж, нєгєє нь алтан дэлхийн хамгийн сайн тогооч болохоор мэрийж байгаа бололтой.
[align=center]

ImageImage[/align]

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.13.07 2:38 am 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23717
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Хятад хоолны цэс


Гvйлсэн цємтєй лянхуан vндэсний нунтагны зутан
Гvйлсэн цємтєй лянхуан vндэсний нунтагтай зутан бол халууныг дарж биеийг тайвруулах vvрэг гvйцэтгэж байдаг юм. Та бvхэн ийм зутан хийж vзэх уу. Энэ зутанд ямар ямар материал ордог тухай тодруулбал ийм байна. Лянхуан vндэсний нунтаг 30 гр, гvйлсэн цєм 30 гр, яламын хатаамал 10 гр, элсэн чихэр нэг том халбага байбал болчхоно.

Зутан хийх арга: 1, лянхуан vндсэн нунтаг болон гvйлсэн цємийн нунтагаа аяганд хийж сайн зуурна, дараа нь 300 гр ус хийнэ. 2, ялмын хатаамал болон элсэн чихрээ дээр нь хийж бэлэн болгоно.

Ногоон буурцаг шvлхий будааны зутан
Ногоон буурцаг болон шvлхий будааны зутан нь халууныг хєєж, цус нєхєх бєгєєд хоолой ам хатахыг намдаах vvрэг гvйцэтгэх юм. Ийм зутанг хийхэд ямар ямар материал хэрэгтэй гэвэл: ногоон буурцаг 150 гр, лимоны хэрчмэл 3 ширхэг, яламны хатаамал 30 гр, шvлхий будуу хоёр том халбага, мєсєн чихэр хоёр халбага, чардуул нэг халбага хэрэглэнэ.

Хийх арга: тогоондоо дєрвєн аяга ус хийж, ногоон буурцаг болон шvлхий будаагаа ялз буцалгаж, мєсєн чихэр, лимоны хальс, яламны хатаамалаа хийж буцалгасны дараа цардуулаа хийж жигд зууран идэхэд бэлэн болгоно.

Чавга чємтєй зутан
Чавга чємтєй зутан идвэл хvний уушгийг тамиржуулж, халууныг хєєж цэр арилгана. Ийм чавга болон цємтєй зутанг ямар материалаар хийдэг тухай тодрулан хэлбэл: Хушганы цєм 30 гр, цагаан гаа 20 гр, улаан чавга арван ширхэг, шvлхий будуу 50 гр хэрэглэнэ. Зутан хийх арга: Нэгд, Шvлхий будуу, улаан чавга, хушганы цємєє угааж, цагаан гааныхаа хальсыг арилгаж нимгэн хэрчнэ. Хоёрт, тогоондоо дєрвєн аяга ус хийж шvлхий будаагаа хийж буцалгасны дараабусад материалуудаа хийж 30 минут буцалгана. Хамгийн сvvлд нь мєсєн чихэр хийж идэхэд бэлэн болгоно.

Сvлжээ ашиглагч найз нєхєдєє єє, та бvхэн саяийн танилцуулсан аргаар энэ гурван тєрлийн зутанг хийж, vр хvvхэд євгєд настандаа амсуулж vзээрэй. Єдрийн гурван цагийн хийж дадсан хоол ундаас бусад тєрлийн хоол ундыг хийж сурах нь нэгэн ёсны мэргэжил тєдийгvй єєрийн болон гэр бvлийн хvмvvсийн эрvvл энх байхад ч ашигтай юм.

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.13.07 2:47 am 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Mar.25.05 9:31 pm
Posts: 23717
Location: Эрдэмээр биеээ чимнээ.....
Тутаргаар зүйл бүрийн гоё хоол хийж байна
Image
Хүмүүсийн өдөр бүр идэж байгаа бөгөөд яаж идсэн ч хаширдаггүй нэг зүйлийн идээн нь тутарга юм. Өнөө Бээжин хотод тутаргын төрөл зүйл маш олон байгаа бөгөөд хийх арга нь ч жигнэх, чанах, хуурах, агшаах зэрэг янз яанзын байдаг.

Танилцуулсаныг үзвэл, дэлхийд тутаргын төрөл 40 мянга гаруй байгаа бөгөөд түүний зохилох тоог нь Азийд тариж ургуулсан юм. Манай оронд тутаргыг анх тарисанаас өнөө хүртэл 10 мянга гаруй жилийн түүхтэй болжээ.
Image
Сурвалжлагч Бээжингийн захаар явж үзэхэд цагаан будааг олонхдоо уутанд савлаад зарж байгаа нь харагдсан юм. 25 килийн жинтэй байна, 5 килийн жинтэй байгаагаар хүмүүс өөрийн шаардлагын дагуу адил бус жинтэйгээс сонгож болдог. Зарим супер маркетад том модон саванд хийчгээд зарж байна. Үнэхээр ч үр тарианы агуулах мат харагдна. Ерийн иддэг цагаан будаагаас гадна хүрин будаа, хр будаа, шүлхий будаа, сайхан үнэртэй будааг ч адил бусын саванд ангилан зарж, Бээжин дэх цагаан будаагийн захыг баялагжуулж байгаа юм.
Image
Супер маркетийн ажилтны танилцуулж байгаагаар, сүүлийн үе шинээр тариж бойжуулсан ногоон будаа, угаах шаардлагагүй будаа, сувад будаа, урганиг будаа, генийг өөрчилсөн будаа зэрэг нь ч хүмүүсийн анхаарлыг татах болсон байна. Тэтэгвэрдээ гарсан Мао настан хэлэхдээ, өнгөрсөнд тутарга худалдан авахад тусхай тасалбар шаардагдах бөгөөд авах хэмжээ нь ч хязгаартай юм. Өнөө зүйл бүрийн тутаргыг хараад алиа сонгохоо ч мэдэхгүй болжээ. Тарьсан газраас нь үзэхэд даруй Хармүрэн муж, Лионин муж, Хунань, Гуанжю зэрэг олон газрынх байна гэжээ.
Image
Дэлгүүрт бас дөхөм будаа гэж зарж байдаг. Тэр нь бэлэн гоминтой адилхан, ус юм үү тогоонд хийгэд халаавал болчхоно. Үүний дотор үхрийн махтай хоол, халуун жагасны хоол, махтай шингэн будаа гэх зэргээр олон байдаг, амттай бөгөөд идэхэд маш дөхөм юм.

Бээжин хотод тутаргын төрөл олон байгаа нь Хятадын олон нутгийн тутаргыг бойжуулан ургуулж, үйлдвэрлж байгаа төвшин нь өндөр байгааг харуулж байгаа бөгөөд Бээжингийн оршин суугчид сайн тутаргыг идэхээр барахгүй эрүүл мэндэд ашигтай, өвөрмөц онцлогтой хоолонд сонирхолтой байгааг харуулж байгаа юм.

_________________
http://debe.blog.banjig.net/


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.08.07 4:39 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.26.06 9:01 pm
Posts: 706
Location: behind you
:frog:

_________________
:hi:


Last edited by enguuhen on Apr.16.11 1:24 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Oct.08.07 8:19 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Sep.25.07 6:13 pm
Posts: 233
coolbaby wrote:
hheh neeree bi neg goe hoolnii nom abnaa
odoo hujaad surch baij bas hujaa hool hiij medehgui
goe nom medeh hun bnyy


...
wanfujing nomiin sand hogooroo baigaa...


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.08 6:21 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.21.04 1:45 am
Posts: 65
[size=12][font=Arial]Hamgiin amarhan bogood amttai, hun buhnii meddeg hool zaaj ogoh uu 西红柿炒鸡蛋 durtai biz dee?
2 ondog, 2 ulaan looli, jaahan jiangyou, davs, sahar, ur/tos,us, 1hums sarmis, bas jaahan nogoon songino bj bolno. tegeel boloo. Hiihdee ehleed hairuuliin tavgaa halaagaad jaahan tos hiigeed 2 ondgoo hagalj hiigeed jaahan davs tsatsaj 2 talaar ni gyals dutuuvtar sharna. ondgoo dunduur ni halbagaaraa hed heden heseg huvaagaad gargana. daraa ni hairuuliin tavgandaa jaahan sarims huuraag(hairuliin tavgaa jaahan horgovol zugeer, tehgui bol sarims ni mash hurdan shatchihdag yum bilee :razz: ) pomidoroo 8 huvaaj hercheed hamt sharna. deerees ni jaahan jiangyou hiij huuraad tal ayga orchim us hiij 2 min butsalgana. daraa ni ondgoo nemj hiigeed 1 jijig halbaga saharhiine. davsiig ni bas amsaj uzeerei. tegeed l bolno doo.[/font]
[/size]


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.08 6:43 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.21.04 1:45 am
Posts: 65
土豆烧牛肉    

主  料: 土豆 牛肉

辅  料: 香菜 葱 老姜 蒜 豆瓣酱 白糖 酱油 料酒

用料:
1、牛肉一斤半。
2、土豆一斤半。
3、香菜两棵。
4、葱半两。
5、老姜一块。
6、蒜半个。
7、豆瓣酱两大匙。
8、白糖一大匙。
9、酱油半汤匙。
10、香油一大匙。
11、料酒三大匙。
12、盐、味精适量。


做法:
1、将牛肉过沸水去血沫;土豆去皮切滚切块;葱切段;姜、蒜切末。
2、锅中放油烧至五成热,依次放入花椒、豆瓣酱、姜蒜末、葱段用小火炒出香味。
3、烹料酒后加约一斤半汤或水,用大火烧沸后改中小火熬五分钟。
4、用漏勺打去渣料。
5、放盐、味精、白糖、酱油、牛肉,烧沸后倒入高压锅,加盖用大火烧沸后,改小火压约四十分钟。
6、关火让锅冷却,开盖放入土豆、盐,加盖(不用盖死)用中火烧至土豆软熟。
7、放香油铲匀后起锅装汤钵内,撒上香菜即成。


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.08 6:58 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Apr.04.04 6:45 am
Posts: 625
[font=Century Gothic]
Nogootoi shul

Songin, sarmis, luuwan, toms, mah, baitsaa, chinjvv, tos, daws, tomatnii sauce esvvl uur amtlagch baij bolno. (Uur turliin nogoo hiij boliishuu)
Tosoo sain halaaj baigaad songin, sarmis, chinjvvgee saitar huurna.(Tvlwee) Tegeed jaahan daws hiine 1/4 jijig halbaga, mahaa baitsaataigaa hiij huurna. Tvvnii daraagaar nogoonuudaa hiigeed jaahan daws hiigeed hutgaj baigaad tagiin tawiad 4-10 min bolsnii daraa usaa hiigeel (neeh ih bish) butslagana. Butsalsanii daraa ni amtlagchaa hiigeed galaa bagasgaad 10-20 min zuulun gal deer butsalgana. Talh baiwal tegeel bolno doo, yooy bvr ulschluu
[/font]


Last edited by *Mind* on Feb.22.08 7:09 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.08 7:19 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.21.04 1:45 am
Posts: 65
Hamgiin amarhan arga zaaj ogoh uu? supermarketuudiin amtlagchnii tasagt 鱼香肉丝,京酱肉丝 geh met hoolnii amtlagchuud zardiisht. nutag butsahdaa ternees hed hediig avaad ard tald ni bdag joroor ni hiichihed eldev amtlagch orohgui amar. hamaatnuud naizuuddaa hiigeed ogchihod yamar goy bolsiin l geed bdiishd. :razz:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.26.08 8:46 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.21.04 1:45 am
Posts: 65
Tudou de niurou

Toms 750g
Uhriin mah 750g
Yanshui 2 bagts
Nogoon songino 25g
Tsagaan gaa 1sh
Sarmis tal
Buurtsagnii sums 2 tom halbaga
Elsen chiher 1 tom halbaga
Jan sholnii halbaganii talaar
Hunsnii vino 3 tom halbaga
Amtat tos xiangyou 1 tom halbaga
davs, usu tohiruulj

1. Herchsen uhriin mahaa butsalj bgaa usand hiij deeguur ni uussen hoosiig ni avch hayna. tomsoo halislaad tom tom herchine. nogoon songiniig boginohon herchine. tsagaan gaa, sarmisaa bur jijiglej herchine. 2. Togoondoo tos hiij saitar halaagaad huajiao buyu sichuan chinjuu hiigeed daraa ni buurtsagnii sums, herchsen tsagaan gaa, sarmis, songinoo hiij galaa bagasgan saihan uner gartal huurna.3. Daraa ni 750g shol yum uu us hiij ih galaar halaaj butsalj ehlehed ni galaa bagasgaj 5 min orchim jignene. 4.Shuuren shanagaar amtlagchnuudaa shuuj avna. 5. uldsen sholoo turgen butsalgagchid hiigeed deerees ni davs, uusuu, sahar, jan, uhriin mahaa hiij ih galaar butsalgaad, butsalj ehleheer ni galaa bagasgaad savaa taglaj 40 min chanana. 6. galaa untraagaad togoogo jaahan horgood taglaag ni avch toms, davs hiigeed tagiig ni hagas tavij dund zergiin galaar tomsoo boltol butsalgana.7. bolsnii ni daraa amtat tosoo hiigeed yanshuigaar chimeglene.


Top
   
PostPosted: Apr.12.09 2:02 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.04.09 3:32 am
Posts: 9028
Location: .:Асуулт Самбар:.
uur goy goy hoolnii ner bn uuu???

_________________
:bolzoo: :iloveu:


Top
   
PostPosted: Mar.14.11 6:45 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Aug.19.07 9:23 pm
Posts: 5224
Location: Нарны охин
за энэ сэдвийг ерөөсөө өөд нь татахаар шийдлээ
хоолны нэрийг чадвал зурагтай нь оруулах болно.
хятадад ирсэнийх сонин сонин хоол их идэж үзэж байна дөө
харин хийх аргыг нь би сайн мэдэхгүй ээ, мэддэг хүмүүс байвал оруулж болно шүү :hi:

_________________
Гилийн Хатан!!!


Top
   
PostPosted: Mar.14.11 8:04 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Aug.19.07 9:23 pm
Posts: 5224
Location: Нарны охин
за эхний удаад хүн болгоны сайн мэддэг хоолнуудыг оруулъя
анх хятадад ирсэн хүмүүс зарим нь мэдэхгүй байж магад


宫保鸡丁
gong bao ji ding
Image
энэ хоол аягүй гоё :frog: , дотроо тахианы мах, сонгино, самар, бага зэрэг халуун ногоотой, ер нь их дажгүй хоол.

西红柿炒鸡蛋
xi hong shi chao ji dan

Image
улаан лооль өндөр 2г хооронд нь холиж шарсан хоол
хамгийн эхэнд нэрийг нь сурч байсан ккк, хямдхан хэрнээ амттай :]



红烧肉
hongshao rou

Image
гахайн мах, сонгино, төмс орцонд нь ордог
яг яаж хийдгийг нь сайн мэдэхгүй байна, амт нь нэг тиймэрхүү чихэрлэг мөртлөө гоё амттай :wd:
红烧牛肉-hongshao niu rou гэхээр яг энэн шг хэрнээ үхрийн махтай болно :laugh5:


鱼香肉丝
yuxiang rousi

Image
гахайн махтай, луувантай, хар мөөг, чинжүү, сармистай хоол
бага зэрэг халуун ногоотой,


土豆烧牛肉
tudou shao niurou

Image
за нэг иймэрхүү хоол, мах төмс 2г цугт нь жигнэж шарж хийсэн гэх юм уу даа
монголчуудад нэлээн тохирсон хоол, гэхдээ энэ зураг хэтэрхий гоёдчихсон шүү


牛肉拉面
niurou lamian

Image
үхрийн махтай гурилтай шөл
ланжөү, шинжан хоолны газар ер нь их зардаг

_________________
Гилийн Хатан!!!


Top
   
PostPosted: Mar.14.11 8:06 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: May.04.02 6:04 pm
Posts: 2310
Location: ...
энэ заваан заваан юмнуудыг яаж иддэг байнаа

_________________
Дунд хуруу


Top
   
PostPosted: Mar.14.11 8:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.22.03 1:12 am
Posts: 5373
Location: Энэ хорвоо ертєнцийн хувьд чи ердєє хэн нэгэн... Харин хэн нэгний хувьд чи єєрєє хорвоо ертєнц =]
hehe . hyatad hool goyo shde .idej suraagui bol hetsuu l baih . gehdee tegeed udaan baihaar ideed surchihdag yumdo

_________________
走很多路,读很多书


Top
   
PostPosted: Mar.14.11 11:52 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
росана өөрөө хятад хоол хэр хийдэг вэ?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 49 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited