#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.22.19 10:48 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 28 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Jul.01.19 10:51 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10688
Location: Диваажинд
Би бол үсээр нь таньсан

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Aug.20.19 2:13 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12093
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Ганцаардаад ч байгаа юм шиг, зожигроод ч байгаа юм шиг. Хүн амьтантай уулзах гэхээр яах ч гэжгаан гэсэн бодол төрнө. Ер нь яах ч гэжгаан л байхгүй юу.
Ингэдгийн. Оюутан явахаас эхлээд хүн хүнээр дамжуулж танилцсан хоёр нөхөр байдгийн. Амины найз гээд хэлчихвэл хэлчихээр 2хон амьтантай хүн л дээ. Нэг нь со-д сураад, гэрлээд төвхнөөд удаж байгаа. Жилдээ нэг хоёр ирнэ. Нөгөө нь надтайгаа тяг таарцан түлээ гар. Энд нэг тэнд нэг хөдөө нэг гэх маягаар тэнэж амьдардаг. Бид 3 бол жилдээ ганц эсвэл хоёр л уулздаг хүмүүс юм. Ууж идээд сүйд болохгүй ээ. Эсвэл ууж идсэн нь юм болдоггүй ч байж мэднэ. Ер нь яадаг ч байж мэднэ. Барьцгүй мөртлөө мөрөөрөө гурав л даа хаха. Ер нь энд тэнд муудаад унавал бид гурвыг байтугай ганцыг нь зөөх гэж овоо ажил болохоор. Зовлогоо мэдээд бие махбодь нь өөрөө зохицуулчдаг ч байж мэдэхээр.
Дээр эхнэртэй алхаж явтал Түлээ таарч байна. Нэг ийм юм болсын
Эхнэр: Өө танай Түлээ явжээнэ (Үнэндээ бол бүтэн нэрээр нь их гоё хэлсэн л дээ. Нөхрийн амины ганц найз шд)
Би: Өө тийм байна гэсгээд ойртоод халз туллаа даа.
Түлээ рүү би хэдэн алхмын зайнаас толгой дохиж мэндлэв. Өнөөх зөрүүлээд дохиж байна. Зам халз таарсных гар барилаа.
Би: Сонин юутай
Түлээ: Тайван дөө. Гэр зуураа л... Хэд хоногоос загасанд явдгиймуу
Би: Аан
Түлээ: Тамхитай юу
Би гаргаад өглөө. Нөхөр нэгийг авч асаалаа.
Би: ярий ярий
нөхөр толгой дохиод алхан одвой.

Харин үүний дараа эхнэрийн нүд... Ээ бурхан минь. Ёстой Христийг амьдаар нь харсан аятай. Эрүү нь өвчүүн дээрээ нам наалдаастай. Мэдкүэ. Дараа нь эхнэрт нэлэн загнуулснаа санаж байна. Ер нь яах ёстой ч юм бүү мэд. Юу ч ярихым бүү мэд. Хорин жил бараг найзаллаа даа. Ярих юм үлдээгүй байхөө. Гэхдээ өмнө нь ч олон юм ярьдаг байсан гэж бодохгүй л байна.
Нөхөр Со-г амралтаараа ирэхээр нь харин ч нэг тэнэнэ дээ. Би нэгмуу машинтай. Багаажиндаа баахан архи пиво ачиж аваад л хаа нэг хөдөө (ихэнхдээ харсан зүгтээ л) газар юм дэвсэж дээшээ харж хэвтэж байгаад л хаа нэг юм ярингаа амарч хэвтдэг хоббитой байж.
Шалчига далчига гээд байхгүй нь гоё л доо. Ажил ярихгүй, амьдрал (болж бүтэхгүй зовлон гуниг) ярихгүй. Эдгээрийг бол өөр хүмүүсээс хангалттай сонсчихдог.

Өөрөөр энэ Асуултаас олж авсан алт шиг хэдэн нөхөд бас байна. Орлуулшгүй л дээ. Хүн бүхэн өөр өөрийн характертай. Замтай. Холихгүй, Надад сайхан л санагддаг. Уулзалтын олноор би ер нь нөхөрлөлийг хэмжих дургүй. Магадгүй энэ нь над шиг зөнгөр хүний өөрийгөө хамгаалж гаргасан шалгуур байх. Нэг занзгар уулзалдах байхаа л гэж харж явдаг шүү хэнүүсээ.

Би яагаад өнөөдөр энэ бүхнийг дурсаад, тоочоод байна вэ.
Яагаад гэвэл юм бүхэн хугацаатай. Хугацаа харин өршөөлгүй богинохон. Энэ бага хугацаанд хүн амьдралын бүх асуудлаа багтааж шийдэх хэрэгтэй болдог. Хөрөнгө, овсгоо, боловсрол, өөр бусад зүйлс байлаа ч хугацааг нэг секундээр ч сунгаж чадахгүй. Урсаад өнгөрсөн агшин ахиад нэг таарна гэж үгүй. Дөнгөж сая хөвгүүдээ унтуулсан энэ мөч ахин давтагдашгүй. Мэдээж би эд нарыг улаан нялзрайгаас энэ хүртэл өсгөсөн, хооллосон, унтуулсан. Гэвч тохиол болгон өөр мөчид болдог учраас өөр өөр. Ив ижил гэж үгүй. Оногдсон хугацаагаа юунд зарцуулахаа хүн өөрөө л шийддэг. Надад бусдын зарцуулалт хамаагүй. Би өөрийнхийгөө л анхаардаг. Эдний өсөх, хөгжих, хэлд, хөлд, цэцэрлэгт, сургуульд орох агшин бүрийг би мэднэ. Би уянгалах бус үнэлэхийг сонгосон. Тэгээд л болоо.

Миний хувьд амьдрал бол ердөө л гэр бүл. Миний босгосон, хэл амнаас хамгаалсан, аргаа ядаад мөнгө зээлэх гэж гуйж очоод эхнэрээ ажилгүйгээр нь дуудуулж доромжлуулаад хөмхийгөө зуугаад гарсан ч за зүгээр дээ хэнд хамаатай юм гэж тайвшруулчихаад дотроо багтарч явж босгосон энэ л атгасан гар шиг 5 хүн.
Жижиг бизнес хийгээд захиалагчдаа муриулж шатаад машинаа хадгаламжаа бас энд тэнд байсан юмнуудаа борлуулж ажилчдынхаа цалинг тавьж данс дугуйлчихаад халган халган гэртээ ороход хоолоо хийчихээд хүлээж суусан эхнэр, урдуур хойгуур гүйлдсэн гурван хүүгээ хараад л нуруун дээрээс нээх том ачаа авчих шиг санагдаж билээ. ГЭР БҮЛ гэдэг хэзээ ч бие биенийхээ төлөө байх тэр л нэгдэл.

Үлдэх юм нь энэ 3 хүүхэд. Хичээх юм маань энд үлдээх дурсамж. Одоо бол үүний л төлөө тоос манаргаж яваа эр. Өмнө нь өөр зүйлс миний амьдралд орон зай эзэлдэг байж. Ер нь хүний нас насны онцлог доо. Цаг үеэсээ хамаараад янз бүрийн л зүйлс голлох байр суурь эзэлдэг, цаг авдаг. Ингэж явсаар нэг чигээ олох юмандаа байна л даа бас.

_________________
six feet from the edge


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 28 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited