#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.21.19 5:29 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 224 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next
Author Message
PostPosted: Aug.29.14 7:25 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Quote:
За баяр хүргэе ээ!
Баярлалаа

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Sep.02.14 11:10 am 
Offline
ЧИНИЙ ИНЭЭД Ü

Joined: Apr.16.05 6:29 am
Posts: 24876
HUUE BAYAR HURGiE Ü !
HUU N SURGUULiD 0RTS0N BSN UU ?
fB HARSAN :hi:


Top
   
PostPosted: Sep.03.14 4:40 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Баярлалаа.
Цэцэрлэг ээ хөө.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Sep.12.14 10:45 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Бэлтгэл дууслаа ... маргааш, нөгөөдөр 2 өдөр тэмцээнтэй

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Oct.29.14 4:31 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Нүдний хараа сайжруулах дасгал!

Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг шийдэл болно.

Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Нэг комплексийг хийхэд ердөө 5 минут л хангалттай. Тавхан минут дасгал хийх цаг завгүй хүн гэж залхуу хүнийг л хэлэх байх. Өдөр цайныхаа цагаар, орой ажил тараад хийгээд байхад л хангалттай
1-р Комплекс Хараа сайжруулах цогц дасгалууд
/Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана./

· Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.

· Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.

· Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.

· Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.

· Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.

· Нүдээ хооронд нь ойртуулна.

· Ойр ойрхон анивчих.

· Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас эсвэлойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ.
Image
2-р комплекс Холын хараа муудахаас сэргийлэх цогц дасгал

· Сандлын түшлэгийг налан хойшлохдоо амьсгаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.

· Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ.

· Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.

· Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.

· Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.

· Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.

Нүдний массаж
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана
Image

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Dec.08.14 2:52 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
I want to learning ...
accountant
laws
languages
history
... more than

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Dec.18.14 12:37 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
2 нарны хоорондох амьдрал гэдэг ч утгаараа болж байна даа.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Dec.30.14 6:15 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Би өдий 30н хэдэн жил наслахдаа ямар нэгэн хүнийг хол байхад нь хэр их санаж байсан бэ гэж бодож үзлээ л дээ.
Хүүгээсээ хол 8 сар байсан авч сард дунджаар 2 удаа хүү дээрээ ирж очдог, цаг ямагт шинэ зураг бичлэгийг нь үзчихдэг "орчин үе"-д болохоор санагалзах сэтгэл харьцангуй гайгүй байжээ.
89 билүү 90 оны хавцаа гэрээсээ 1 сар хол авга ахындаа амарсан амралтаар бага дүүгээ мөн ч их санасан юмдаг. Ой гарантай байсан юм байна бага дүү минь. Би 7-8 настай сургуулийн сурагч болоод удаагүй байсан үе. Гэрт лав утас байгаагүй юм. Бага дүү ээж, аавтай хамт хотод байсан би орой вагонд суугаад өглөө хурдан болоосой дүүгээ үнсэх юмсааааан гэж маш их хүлээсэн. Аав, ээжийгээ тэгж их санаагүй хирнээ дүүгээ л санаад байсан юм.
Одоо миний тэр жаахан дүү маань өнөө маргаашгүй төрөх дөхчихсөн айлын эзэгтэй болжээ. Том болсон юм шиг ерөөсөө санагддаггүй юм.
3-н дүүдээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.05.15 12:59 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Quote:
Ирэх МОРЬ жилд 2014 онд юу хийх вэ гэвэл могой жилийн дуусаагүй ажлууд, хүрээгүй үр дүндээ хүрэх. Сүүлийн 3-ыг 100% болгох.
Морь жилийн төлөвлөгөө:
1. Жилийн ерөнхий байдалтай адил зүйл
2. ПИЭРЛ /үргэлжлүүлэх/
3. Тохижилт дуусгах
4. Мэдээж өөрийгөө болон гэр бүлийнхнээ хөгжүүлэх тал дээр анхаарах (эрүүл бие + толгой тархи)
5. Гүзээгээ багасгаж / \ хэлбэртэй биш \ / хэлбэр лүү дөхөж очих.
2014 оны хийж бүтээсэн гол ажлуудаа дүгнэвэл:
1. 20 оноо /бүрэн/
2. 20 оноо
3. 16 оноо /1 дутуу/
4. 10 оноо /маш хангалтгүй/
5. 11 оноо /хичээсээн хичээсэн/
Нийт 100 онооноос 77 оноотой дуусав.

2015 онд юу хийх вэ гэвэл 2014 оны дуусаагүй ажлууд, хүрээгүй үр дүндээ хүрэх. Сүүлийн 3-ыг 100% болгох.
1. Өөрийгөө болон гэр бүлийнхнээ хөгжүүлэх тал дээр анхаарах (эрүүл бие + толгой тархи)
2. Гүзээг ор мөргүй арилгах, ямар нэгэн спортоор тууштай хичээллэх
3. Тохижилтоо бүрмөсөн дуусгах
4. Санхүүгийн тогтвортой эх үүсвэр үүсгэх /орлогоо хуримтлуулах/
5. Унаагаа юүлэх

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.06.15 12:21 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Хаа сайгүй юу ч хамаагүй эрээчиж, сараачиж явахдаа аав, ээж 2-ынхоо тухай, тэр 2-ыгоо эрүүл энх, урт удаан хамтдаа жаргалтай байгаасай гэж боддогоо ерөөсөө бичдэггүй юм шиг байна.
Үр хүүхэдтэй болсноосоо хойш хүүхдүүдийнхээ талаар л бичдэг, ярьдаг болчдог юм билээ.
Миний аав, ээж намайг төрөхөд яаж баярлаж байсан бол? намайг толгойгоо дөнгөж даахад, намайг мөлхөхөд, хөл дээрээ зогсоход, тэнтэр тунтар ганц 2 алхахад яаж баярлаж, бахархаж байсан бол. Ганц нэг үг зөв буруу холбоод хэлэхэд яаж өхөөрдөж байсан бол. Сургуульд ороод сурагч болоход, анх удаа онц авахад, эцэг эхийн хуралд багш намайг магтахад надаар яаж бахархаж байсан бол. Би огт мэдэхгүй, тэр бүх мэдрэмжээ бидэнд хэрхэн гаргаж байгааг нь огт мэдээгүй мөртлөө ийм гутал авч өгөхгүй байна, энэ цамцыг өмсөхгүй, энэ миний дургүй хоол байна гэж хичнээн их зовоож байсан бол. Одоо ч бидний төлөө хэрхэн шаналж байгааг нь мэдэхгүй. Өөрийн үр хүүхдээр төсөөлж л энэ бүхнийг яс махаараа ойлгодог юм байна.
Орой бүр хамтдаа салхилж явахдаа тэд юу ярьдаг бол. Үр хүүхдүүдийнхээ талаарх яриа дийлэнх нь байгаа даа.
Тэр 2 минь олон жил хамтдаа жаргалтай байгаасай гэж хүсэж байна.
Хамгийн муу хүү нь аав ээж 2-ыгоо мөн ч их зовоох юм даа. Гэлээ ч надад 1 удаа ч болов муухайгаар хандаж, нүд буландаж муухай харцаар над руу хараагүй юм.
Аав шигээ үлгэр жишээ аав болох гэж хичээх юм. Өр зөөлөн, сайхан сэтгэлтэй, шудрага шулуун боловч цөөн хэдэн голчтой үг хэлдэг танаас сурах юм их байна даа аав минь.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.10.15 3:10 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Dec.13.10 3:54 pm
Posts: 99
Location: Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол улс
Хоёр буянтанаа санаад л
Хоолой зангируулж дууллаа би
Холын шаргал харгуйг нь
Эвхэн эвхсээр харьна даа

_________________
Криллээрээ бичиж байхыг хичээе.


Top
   
PostPosted: Jan.14.15 5:43 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Хүн чамд гомдож байвал чи тэр хүн хэтэрхий сайн хандсаных гэж уншлаа л даа саяхан.
Би тэгсэн хүмүүсийг гомдоохоороо би ч их муу хүн юм дөө хүн амьтан гомдоогоод гээд л, дараа нь яаж уучлал гуйх уу энэ тэр гээд л боддог байлаа. Гэтэл харин ч эсрэгээрээ би их сайн хүн юм байна. Олон хүнийг гомдооноо гэдэг чинь олон хүнд хэтэрхий сайн хандсаных юм бишүү. Надаас ирж уучлалт гуйтал чинь та нартай харьцахгүй ээ би.

Өөртөө итгэлтэй байдал өөртөө шингээхсэн дээ. Нээх үлбийсэн, үхээнц, ямар ч өөртөө итгэлгүй би ч дээ бүтэхгүй ээ...
Чанга тод дуутай, өөртөө итгэлтэй байхад яаж суралдагийн байгаан бүү мэд.
Өөрийнхөө зөв гэдгийг зөвөөр ч батлаж чадахгүй. Нэгэнт миний зөв учраас цаг хугацаа чамд харуулна энэ тэр гээд барууны кино шиг лаг бодноо. Гэхдээ цаг хугацааны "уртад" миний зөв гэдэг нь тодорч байгаам л даа. Гэтэл энэ их урт хугацаа, нэг үгээр алдсан цаг хугацаанд бүгд намайг буруугаар бодоод буруугаар шийдвэрлээд цаг хугацааны турш би хожигдцон байдын байшд.
Чичирч сурах хэрэгтэй юм байна бас.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Mar.18.15 12:14 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Fifth straight volleyball title, 3 straight 2 different title champs and two years straight three different title in a division.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Mar.19.15 1:15 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Өчигдөр орой хүүтэйгээ ухамсарын ярилцлага хийв.
Ярилцлага ч гэж дээ лекц ч юм уу 1 нь сонсоод байсныг бодоход лекц бололтой. Манай эхнэр 2 эгчтэй юм. Дунд эгчийнх нь охин манай хүү 2 нийлээд тэдний хөргөгч рүү авирч гараад бүтэн байсан чихрийн цуглуулга /набор/-ыг хуссан байна.
Чи яасан муу хүүхэд вэ? /Өөрөө чихрийн харшилтай болохоор барагтай л бол чихэр иддэггүй юм хөөрхий минь./ Хүзүү чинь загатнавал чи яахын, орой унтахгүй хүзүүгээ маажаад байдаг биз дээ чи, хүний юмыг зөвшөөрөлгүй авдаг муу хүүхэд юм даа гээл явж өглөө.
Өнөөх чинь бүлтэлзээл зогсож байснаа -ААВАА ОЙЛГОЛОО гээл хэлжийнэ. Дотроо хүүгээ өрөвдөөл байлаа. Чихэр ч идэж болохгүй болохоор аав ээжээсээ нэхдэггүй юм. Тэгээд л тэсэхгүй идэж дээ гэж бодоод тэгсгээд өнгөрсөн юм.
Баахан лекц, загналт дуусаад явж наад гар нүүрээ угаачаад ир гэсэн явчаад иржийнаа. Ааваа би уг нь идээгүй байсан юм. Тэгсэн чинь амт нь амтагдаал байсын гэдэг байна шд. Аав нь бараг уйлсан байх аа. Эвий дээ миний хүү, хүүхэд л юм чинь идье гэж хүсдэг л байх гэж бодов. Аав нь ч тэр юмыг чинь багадаа одоогийн хүүхдүүд шиг байнга иддэг байсан ч биш. Баахан өөрийнхөө бага насыг бодож бодож унтахаар хэвтсэн чинь дахиад 1 юм хэлье л гэнэ. Тэр чихрийг чинь би аваагүй шд. Мишээл надад төрсөн өдрийн бэлэг гээл өгсийн /нөгөө хадам эгчийн охин/. Хамаг хэрэг Мишээл-с үүдэлтэй байх нь. Юун хэзээ хаа байсан төрсөн өдөр мөдөр. Сайхан гар чинь өөрөө хусаж миний хүүд өгч задлуулж идүүлчиж.
4, 5 хүрэх гэж байгаа 2 нөхөр инээд ч хүргэх шиг. Сайхан гарууд шүү нээрээ. Өнөө хэргийн эзэн Мишээл гуай намайг хүүгээ аваад жижиг өрөөнд ороод хаалгыг нь хаагаад лекцдэж байх хойгуур манай хүнийг хүртэл оруулахгүй -Маргад аавдаа зодуулжына орж болохгүй гэцэн ярьсан байгаам аа.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Mar.19.15 7:21 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6566
Эвий дээ, сайн жаал бнаа. Хүүхдийг зөв бодолтой, зөв хүн болгох хамгийн хэцүү юм шиг. аав ээж минь намайг яаж хүмүүжүүлсэн тэр үарчимаар л оролдоно доо хэхэ

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: May.15.15 1:04 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Сахилгагүй болдог үе нь юм байх даа. Одоо бүр цэцэрлэгийн багшийн зүгээс хүртэл чих халууцуулсан мэдээ үе үе ирэх боллоо. Их л ухамсартай даа миний хүү чинь.
Найзууддаа хир халдаахгүй байна гэсэн. Аавыгаа дууриаж дээ гэж дотроо битүүхэн бахархаж хүүгээ өмөөрлөө. :shands01:
Ерөөсөө үгэнд орохоо больцон байх юм. Гөжүүд зан гарч байгаа нь тэр юм бол уу, охин дүүтэйгээ барьцаад байдгийн бол уу... :??:
Аавдаа хайртай шүү гэж панал үсэргэж байгаад машинд суунгуутаа хүүхэлдэйгээ үзчихнээ бас их зальтай :l3:

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.18.15 10:46 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Хурим аа гэж... Заавал хийх ёстой юу, хийцэн байхад дурсгалтай юу, хийгээгүй зөндөө л хүмүүс байна... Бөөн эргэлзээ...
Төсөвт өртөг нь яасан ч өндөр юм.
Image

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.20.15 10:36 pm 
Offline
ЧИНИЙ ИНЭЭД Ü

Joined: Apr.16.05 6:29 am
Posts: 24876
Hiih estoi bhaa :)

Bi hiigeegu l dee :| hmeer l bdiin. Hogshirohgu bhaa te hiihed :P


Top
   
PostPosted: Jan.27.16 8:58 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Энд байдаг энэ дэвтрээ дэлгэлгүй их уджээ. Яг хагас жил ийшээ тухтай орж ирсэнгүй. Өөрчлөгдсөн томоохон өөрчлөлтүүд байна аа бас. А үсэг нэмсэн... за дараа тухтай бичнээ ...

УМ МА НИ БАД МЭ ХУМ
Ах минь та өнөөдөр 35 нас хүрэх байжээ.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.28.16 4:22 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Quote:
Quote:
Ирэх МОРЬ жилд 2014 онд юу хийх вэ гэвэл могой жилийн дуусаагүй ажлууд, хүрээгүй үр дүндээ хүрэх. Сүүлийн 3-ыг 100% болгох.
Морь жилийн төлөвлөгөө:
1. Жилийн ерөнхий байдалтай адил зүйл
2. ПИЭРЛ /үргэлжлүүлэх/
3. Тохижилт дуусгах
4. Мэдээж өөрийгөө болон гэр бүлийнхнээ хөгжүүлэх тал дээр анхаарах (эрүүл бие + толгой тархи)
5. Гүзээгээ багасгаж / \ хэлбэртэй биш \ / хэлбэр лүү дөхөж очих.
2014 оны хийж бүтээсэн гол ажлуудаа дүгнэвэл:
1. 20 оноо /бүрэн/
2. 20 оноо
3. 16 оноо /1 дутуу/
4. 10 оноо /маш хангалтгүй/
5. 11 оноо /хичээсээн хичээсэн/
Нийт 100 онооноос 77 оноотой дуусав.

2015 онд юу хийх вэ гэвэл 2014 оны дуусаагүй ажлууд, хүрээгүй үр дүндээ хүрэх. Сүүлийн 3-ыг 100% болгох.
1. Өөрийгөө болон гэр бүлийнхнээ хөгжүүлэх тал дээр анхаарах (эрүүл бие + толгой тархи)
2. Гүзээг ор мөргүй арилгах, ямар нэгэн спортоор тууштай хичээллэх
3. Тохижилтоо бүрмөсөн дуусгах
4. Санхүүгийн тогтвортой эх үүсвэр үүсгэх /орлогоо хуримтлуулах/
5. Унаагаа юүлэх

2015 оны ажлаа дүгнээд биччихэд болох байх.
1. Эхлүүлээд явж байгаа гэдэг бол том амжилт шүү 12 оноо өгнө өө.
2. 2 сар тасралтгүй спортоор хичээллэж системийн хэмжээнд тодорхой үр дүн гаргасан учраас 20 оноо өглөө.
3. Гэртээ тавилгууд нэмсэн, үндсэндээ одоо дууссан гэж хэлж болно гэхдээ ганц 1 зүйл дутуу 18 оноо авлаа.
4. Албан тушаал нэмэгдсэн учраас цалин тодорхой хэмжээнд нэмэгдсэн байна тэгэхээр 20 оноо өгчихье яадын.
5. Машинаа зарсан тул 10 оноо.
За ингээд нийт 100 оноо авахаас 80 оноо авлаа.

2016 онд хийх ажил, хүрэх үр дүн
1. Өөрийгөө, гэр бүлээ хөгжүүлэх /жил бүр хөгжүүлэх ёстой/
элссэн сургуулиа амжилттай заавал төгсөх
2. Өөрийн болон гэр бүлийн эрүүл мэндэд анхаарах. Спортоор хичээллэх.
3. ПС эсвэл Нөүтбүүк худалдан авах
4. Орлого хуримтлуулах /6 оронтой тооны хэмжээнд хадгаламжтай байх түүнээс илүү байж болно/
5. Унаатай болох ёстой /аятайхан сэтгэлдээ нийцсэн :-P /
6. Ажил албан тушаал дээрээ туршлага хуримтлуулах, ахиж дэвших эсвэл тодорхой амжилт гаргах.
7. Гэр бүлээрээ зуны наадмын амралтын үеэр аль 1 очиж үзээгүй аймаг, газар орон үзэх, амрах.
8. Зуслангийн газартай болох талаар хөөцөлдөх, ер нь нэмж ҮХЭХ-тэй болох.
9. Ямар 1 шинэ санаа, санаачлага гаргах, хэрэгжүүлэх.
10. Маш олон ажил хэрэгч хүмүүстэй танилцах, танилын хүрээг эрс нэмэгдүүлэх.

За шуналтаад өмнөх жилүүдийг бодвол олон юм төлөвлөж үзнээээ. Тэр хирээр зүтгэх ёстой.
2016 онд хүн бүрт өөрийн зорьсон зорилгодоо заавал хүрэх, ядаж түүнийг эхлүүлэхийг хүсэн ерөөе.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Feb.25.16 12:17 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ гэдэг харь хэлний үг болоод ч тэр үү, эссэ бичнэ гэдэг бидэнд нэлээд хэцүү даалгавар байдаг билээ. Тэгвэл чамд эссэ бичихийн энгийн нууцыг нээе. Энэхүү бяцхан нууцыг судлан мэдээд, өөрийн гарт оруулсан байхад чиний хувьд санаагаа олох, дэлгэрүүлэн бичих, төгсгөл хийх гээд эссэтэй холбоотой, тархи гашилгасан олон асуудлууд үгүй болж, ямар ч сэдвийн дагуу цэгцтэй, ойлгомжтой, сайн эссэг бичихэд хагас цаг л хангалттай байх болно.
Эссэ гэж юу вэ?
Эссэ гэдгийн утга учрыг сайтар ойлгоогүй тохиолдолд эссэ бичихийн тухай санахын ч хэрэггүй биз ээ. Үүнийг ойлгохын тулд эхлээд нь хүн төрөлхтний нийгэмшин амьдрах болсны цаад шалтгаан тийш анхаарлаа хандуулъя. Нийгмээрээр амьдрах нь юугаараа давуутай вэ?Олуулаа байхын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсны дүнд бүгдээрээ хөгжиж байдагт оршдог байна. Тэгэхээр ийнхүү мэдээлэл солилцохын тулд, мөн өөрийгөө бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг ойлгуулахын тулд хэл яриа бий болсон билээ. Харин бидний авч үзэж буй үндсэн асуудал болох эссэг агуулдаг бичгийн хэлний хувьд бол харьцангуй сүүлд үүссэн боловч бас л хүмүүсийн харилцааны хэлбэр юм. Товчхондоо эссэ бол "Хүн хүндээ өөрийн үзэл бодол болон сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэхэд зориулагдсан бичгийн хэлний нэгэн хэлбэр юм." Бидний өдөр тутмын амьдралд тааралдаж байдаг бусад бичгийн хэлнүүд буюу лекц, сонингийн мэдээ зэргээс ялгарах онцлог нь гэвэл эссэ бол чиний өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломж гэдэг утгаараа илүү ойр дөхөм давуу талтай байдаг. Өөрөөр хэлбэл, эссэ бол бидний уур хүрэм дайсан байх зүйл биш харин ч бидний хамгийн ойрын анд нөхөр болох учиртай юм аа.
Зөвлөмж
Энэхүү "Эссэ хэрхэн бичих вэ?" гэсэн "микро сурах бичгийг" ашиглан өөрөө багахан хөдөлмөрлөөд эссэчин болохыг хүсэгч танд энэхүү зөвлөмжийг зориулж байна. Юуны өмнө үүнийг нэг бүрчлэн уншаад үзэх хэрэгтэй. Дараа нь хичээлийн өөрийн хуваарийг гаргаад тусгайлан цаг гаргаж судлаад үзээрэй. Үүнд ердөө л аравхан хоногийн хэдхэн цагийг зарцуулахад хангалттай байх болно. Хэрвээ чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чадвал нэг л мэдэхэд чи зорьсондоо хүрч эссэ гэдэг толгойны өвчнөөс ангижрах болно гэдгийг амлая.
Эссэ хэрхэн бүтдэг вэ?
Эссэг бид олон олныг уншиж өөрсдөө бичихийг хичнээн олон оролдож үздэг боловч нэг л болж өгөхгүй байгаа биз. Тэгэхээр эссэг яг яаж бичдэг болохыг танд харуулъя.Багш чинь чамд хоёр хуудас эссэ бичиж ирэх даалгавар өгсөн гэе. Хэрвээ урьд нь чи эссэ бичиж байгаагүй бол энэ нь хэтэрхий том даалгавар мэт санагдах вий. Тэгэхээр хэрхэн бүхэл бүтэн хоёр хуудсыг дүүргэх вэ?Эхлээд чамд хоёр калибр, нэг гар буу, бас нэг карбин, шувууны хоёр амтай буу байдаг гэж үзье. Ердөө энэ таван буу чинь л чиний бэлэн таван параграф болох болно.Гэхдээ түр азнаарай. Юу ч гэсэн таван буу байж байг. Тэгэхээр чи эднээр юу хийж чадах вэ? "Миний таван буу их сонирхолтой гэртэй" гэсэн өгүүлбэрийг аваад үзье. Тэгвэл ойлгомжтой чиний эссэ нь буу бүрийн сонирхолтой гэрний тухай өгүүлэх болно. Эсвэл чи өөрийн туршлагаас үндэслэн "Анчин ямар ч ан хийх байлаа гэсэн түүнд таван ширхэг буу байхад л хангалттай" гэж хэлсэн ч болох юм. Тэгвэл чиний дараа, дараагийн параграфуудад буу тус бүрийг хэрхэн хэрэглэх тухай өгүүлэх болно. Эссэний сэдэв олох ба түүнийгээ дэлгэрүүлэлт хийх нь хичнээн энгийн асуудал болохыг бид харж байна. Үүнээс гадна "Бууг хэрхэн цэвэрлэх вэ?", "Бууны үнэ хэрхэн бүрэлддэг вэ?" гэх мэтээр гарчгаа чи дураараа сонгож болох юм. Өөр хэд хэдэн гарчиг бодож олоод бичээд үзсэн ч болно. Гэтэл надад ямар ч буу байхгүй бол яах вэ? гэж санаа зовох хэрэггүй. Магадгүй чамд нохой байгаа байж болох юм. Хоёр гурван нохой нь хоёр гурван бууг сайн орлож чадна. Эсвэл чамд ах, эгч, найз нар, багш нар ядаж ямар нэгэн хобби байгаа биз дээ. Тэгэхээр чамд байгаа ямар ч гэсэн дотроо задардаг сэдэв бүр нь чиний хувьд эссэний сэдэв болж чадах нь байна. Энэ толгой эргэм олон эссэний сэдвийг мэдэж авсны дараа таныг түр зуур амсхийхыг зөвлөж байна. Эднийг одоо яаж эссэ болгох гэж та бодож байна?Эссэ бичих нь хичнээн хялбар болохыг нотлон харуулахын тулд чамд тав биш гурван буу байсан бөгөөд гарчиг нь "Ангийн буунууд" гэж өгье. Эссэний гол өгүүлбэрт гурван буундаа энгийн байдлаар тодорхойлолт өгөх болно. Жишээ нь Турван буу бол энэ нутагт ан хийхэд хэрэгтэй бүх зүйл мөн." гэсэн өгүүлбэрийг авч үзье. Мэдээж зөвхөн энэ өгүүлбэрийг бичих нь эвгүй учраас өөрийн хувийн туршлага болон мэдээлэлд тулгуурлан багахан дэлгэрүүлэх хэрэгтэй. Эхний параграф:"Яг одоо надад Ругер маркийн гар буу, Ремингтон 600 загварын карбин, унэгний хоёр амтай буу гэсэн гурван ширхэг буу бий. Эд нар бол энэ нутагт ан хийхэд хэрэг болох бүх зуйл мөн юм. Үунийг одоо тайлбарлая л даа."Энд гурваас олон өгүүлбэрийн шаардлагагүй. Эссэний танилцуулгын хэсгийн үүрэг бол уншигчийн сонирхлыг татах ба эссэний цаашдын явцын үндсэн төрхийг томьёолох явдал байдаг. Чиний зүгээс эссэндээ хамгийн эхлээд гар бууг дурдсан байгаа билээ. Энэ нь чиний хоёрдугаар параграфын гарчиг болно. Үүнд түүнийгээдүрслэн тайлбарлан бичих хэрэгтэй."Миний эхний буу бол Ругер маркийн гар буу юм. Энэ буу маань .22-ийн калибртай, 9 сумтай дайзтай бөгөөд 42 унцийн жинтэй. Бас чамин улаан гадаргатай, буудахад их эвтэйхэн байдаг.юм. Туунийг би зөвхөн бап унахад төдийгуп ууль, шар шувуу зэргийг буудахад ашигладаг. Энгийн амарч суух далимдаа зугаа болгож буудах нь тун таатай. Олон ч хагас сайн өдрийг буу бид хоёр эргэн тойрон гуйлдэх хулгана, зурмыг агнаж өнгөрүулсэн дээ."Гуравдугаар параграф нь мэдээжийн хэрэг дараагийн бууны тухай байх болно."Дараагийн буу маань Ремингтон 600 загварын карбин юм. .308-ын энэхуү буу винчестерийн уйлдвэрийн 5 ууртэй дапзтай бөгөөд 5,5 фунтын жинтэй. Бас автомат хамгаалалт 2,75 инчийн гоёмсог гэртэй билээ. Үугээр туулай, чандага агнахад төгс зохицсон бөгөөд гэрийн ойролцоох цөөрөмд ирдэг нугаснуудад мөн ч их тохирсон эд юм шуү."Үүний дараа дөрөвдүгээр параграф буюу гуравдугаар бууны тухай өгүүлэх болно."Миний гурав дахь буу бол үнэгний хоёр амт юм. Энэ .12-ийн хэмжээтэп богино буу бол миний бахархал миний зугаа юм. Хорио тавигдах үеэр буга агнахад хамгийн тохирсон зэвсэг билээ. Энд буганууд нь өтгөн ойн гүнд байдаг болохоор хүчтэйхэн, хурдан буу хэрэгтэй байдаг юм. Энэ бууныхаа ачаар би жилийн 3 улиралд гэртээ байнга антай ирдэг билээ."Одоо чамд төгсгөлийн параграф хэрэгтэй бөгөөд энэ нь эхлэлтэй холбогдсон байх ёстой. "Ойрын үед би дахиад хэдэн буу авах санаатай байна. Гэхдээ одоогоор манай хотын ойролцоох нэг өдрийн амжилттай анг явуулахад миний гурван буу маань хангалттай зэвсэг болдог юм аа."Одоо эдгээр таван параграфыг дараалуулан тавиад л эссэ бэлэн боллоо. Дүгнэж үзвэл, эссэ нь чиний өгүүлэх гээд байгаа санаатай яг тохирсон гарчигтай бөгөөд гол санаа нь чиний танилцуулах параграфт тодорхой тусгагджээ. Үргэлжлэлд нь тус бүр нэг бууны тухай агуулсан гурван параграфыг авсан байна. Дараа нь дүгнэлт буюу төгсгөл хэсэгт бүх санаагаа нэг дор "базаж" өгсөн бөгөөд гол өгүүлбэрээрээ ончтой төгсгөсөн байна. Мэдээжийн хэрэг энэ нь нэлээд механик шинжтэй учраас үүний параграфуудыг илүү жишээ баримт болон сэтгэл татах зарим үгсээр баяжуулах нь зүйтэй юм.Энэ эссэг бичихийн өмнө эссэ бичиж болох хэд хэдэн эх үүсвэрийн тухай ярилцсан билээ. Багш, ах, эгч нар болон хоббиныхоо тухай нэгэн эссэг дараахь хүснэгтийн дагуу бичээд үзээрэй.
Миний гурван
___________________________________Эхний параграфт гол өгүүлбэр байна. Миний гурван_____________________ ____________________________________2 дахь параграфын гарчиг өгүүлбэр. Миний эхний____________________________________________3 дахь параграфын гарчиг өгүүлбэр. Миний дараах_______________________________________4 дахь параграфын гарчиг өгүүлбэр. Миний гурав дахь_____________________________________________________5 дахь параграф эссэгээ дүгнэнэ. Эд нар бол миний гурван___________________________________________ Энд орхисон хоосон зайнуудад хамгийн багадаа 3 өгүүлбэр бичснээр чиний эссэ чинь бэлэн болох болно.
Гэвч параграф гэж юу вэ?
Бид өмнөх сэдвүүдэд параграфын тухай зөндөө их ярилаа. Харин одоо параграф гэж чухам юу болох, түүний бүтэц ямар болох, яаж түүнийг бичдэг тухай авч үзье. Тэгэхээр эссэ бичихийн тулд параграср гэж юу болох тухай маш сайн мэддэг байх ёстой. Хүн төрөлхтний нийгэмшин амьдардгийн гол утга учир нь хоорондоо харилцах ба бичихүйн гол шалтгаан бол цаг хугацаа хийгээд орон зайг алгасан өөр нэгэнд санаа бодлоо илэрхийлэх болох тухай өмнө нь өгүүлсэн. Параграф бол уншигчдад хаана шинэ санаа эхлээд хаана дусч байгааг мэдэгдэх бичгийн хэлний соёл юм. Хамгийн түгээмэл бөгөөд өөрийн санааг илэрхийлэхэд дөхөмтэй параграфын хэлбэр бол "тайлбар" параграф байдаг. Параграф хэрхэн бичдэг тухай энэ параграфын жишээн дээр үзье.Тайлбар параграфыг төлөвлөх нь эгээ л нэг жижигхэн байшин барихтай адил юм. Юуны өмнө чи яах гэж тэр байшинг барьж. байгаа тухайгаа мэдэж байх ёстой. Үнэхээр, яах гэж байгаагаа мэдэлгүй зүгээр л нэг байшин барья гэвэл утгагүй хэрэг болно биз дээ. Үүний дараа байшин нь өөрийн зорилгод хамгийн их нийцэж байхаар бодож зураг төслөө зурна. Тэгээд зурсан зураг чинь чиний тавьсан зорилгод тохирох эсэхийг дахин сайтар шинжилж үзсний эцэст л хэрвээ чиний сэтгэлд бүрэн дүүрэн нийлж байвал сая байшингаа барьж эхлэнэ. Хэрвээ ямар нэгэн өөрчлөлт хийхээр бол эхлээд зурган дээрээ засвар хийгээд дараа нь л байшингаа засдаг.Параграфыг зохион байгуулах нь байшин барихтай адилхан юм. Зорилго буюу гол санаагүйгээр "толгой" өгүүлбэрийг эхлүүлэх хэрэггүй юм. Харин гол санаагаа тов тодорхой болгосны дараа бол чиний хувьд төлөвлөлтийг хийж бүрэн болно. Зөвхөн үүний дараа л чиний өөрийн санааг хүмүүст зөв хүргэхээр бичих ээлж ирэх ёстой. Мэдээжийн хэрэг ямар ч барилгачин өөрийн барьсан байшинг аятайхан цонхтой байгаасай гэж боддог шиг чиний эссэ цэгцтэй, тодорхой төгсгөл хийх хэрэгтэй.Товчхондоо тайлбар параграф гэдэг нь хоорондоо холбоотой бүлэг өгүүлбэрээр өрнөдөг. Гол санаа нь толгой өгүүлбэрээр танилцуулагдах бөгөөд энэ нь логик утгаар энэ өгүүбэрийг баяжуулж чадах бүлэг өгүүлбэрээр дамжигдан өрнөх болно. Мэдээж хэрэг хүчтэй дүгнэлт бол ус агаар шиг чухал юм.
Гол санаа.
Энэ бол чиний параграфын тусгалын цэг, анхаарлын төвд байх, чиний зорих тэр л зүйл юм. Төлөвлөлт хийх ба бичилт эхлэхийхн өмнө чамд юуг илэрхийлэхийг хүсч байгаа тухай тодорхой санаа байх ёстой. Жолооч хүн хаана хүрэхээ мэдэж байж хамгийн дөт сайн замыг сонгож чаддагчлан бичигч хүн өөрийн юуг илэрхийлэхийг мэдэж байж сайн зохиол, бүтээл гаргах болно. Сонирхолтой гол санаанууд нь тунхгийн шинжтэй байх нь тохиромжой бөгөөд ерөнхий байсан нь зохимжтой байдаг. Жишээ нь "Би эсрэг хүйснийхэнтэйгээ найрсаг харилцаа тогтоож чаддаггүй." гэж хэт субъектив шинжтэй гарчгийг өгснөөс "Зарим хүмүүс эсрэг хүйснийхэнтэйгээр найрсаг харилцаа тогтоож чаддаггүй" гэсэн нь илүү дээр байх болно.
Төлөвлөлт.
Гол санаа буюу гарчгийг олсны дараа төлөвлөлт хийх нь хялбархан байх болно. Чиний гол санаа чинь эссэний бичлэгийн хэлбэрийг тодорхойлж өгөх учир чиний хувьд өөрийн санааг тодотгоход шаардлагатай гэж үзсэн түлхүүр үгс болон илэрхийллүүдийг бичихэд л хангалттай юм. Дараа нь эдгээр нь үнэхээр гол санааг илэрхийлэхэд ямар үр нөлөөтэй болохыг шүүн үзээд хэрэггүй бол шууд дарах хэрэгтэй. Үлдсэн үгс чинь дараагийн ажилд чинь хэрэг болно.
Толгой өгүүлбэр.
Гол санаагаа олох явдал бичиж байгаа хүнд хичнээн чухал байдаг вэ, толгой өгүүлбэр бол уншигчдад төчнөөн чухал байдаг юм. Энэ нь гол санаатайгаа ижил утгатай, өдөөх сонирхол төрлүүлэхүйц байх ёстой. чиний өмнө суугаад сонсож байгаа хүнээс ялгаатай нь уншигчид чамаас ойлгомжгүй зүйлээ асууж чадахгүй бөгөөд чи түүнд өөрийн үгийг засаж хэлж чадахгүй. өөрөөр хэлбэл, хэрвээ толгой өгүүлбэр нь сонирхолгүй байвал уншигч тэр дороо чиний эссэг орхиод явчихаж ч болох боловч. чиний баталгаа нотолгооны хэсэг хичнээн сайхан байгаад ч нэмэргүй юм. Толгой өгүүлбэр нь шууд, шууд биш, яруу гэсэн хувилбартай байж болдоог. Шууд гэдэг нь "Оюутны хөдөлгөөн нь сургуулийн удирдлагын шийдвэрт нөлөөлж чадна." Шууд биш гэдэг нь: "Саяхан би нэгэн хуульчтай телевизын тухай ярилцлаа." Яруу гэдэг нь "Засгийн газрын гишүүнчлэлийн тоо нь хэнд хэрэгтэй вэ?" гэсэн байж болно.Эдгээр бол мэдээж хэрэг параграфын бүх зүйл биш ч гэсэн хамгийн гол амин сүнс нь учир үүнийг сайтар судлан үзэж өөртөө эзэмших хэрэгтэй. Ийнхүү бид эссэ бичихийн хамгийн энгийн асуудлуудыг авч үзлээ. Одоо бүгдээрээ эссэ бичихэд анхаарах зүйлсийн тухай авч үзье.
Эссэг эхлүүлэх аргууд.
Суут Пифагор "Аливаа үйлийн эхлэл нь тэн хагастайгаа тэнцүү байдаг." гэж хэлсэн нь бий. Эссэ бичих цаг хугацааны хувьд үнэн ч юм шиг. Оюутнууд үнэхээр эхний параграфыг бичихэд маш их цаг зарцуулдаг билээ. Эхний танилцуулах параграфын гол зорилго нь ямар нэгэн аргаар уншигчдын анхаарлыг татах явдал юм гэдгийг санах хэрэгтэй. Доор зарим жишээг өглөө:
1. Эхний ээлжинд ямар нэгэн асуулт тавиад түүндээ өгөх өөрийн хариултыг тайлбарлах замаар эссэг эхлүүлж болно.
2. Номноос буюу хүний хэлсэн үгнээс тохирсон ишлэл авах
3. Толгой өгүүлбэрээ бичээд түүнийгээ хамгаалж бичих
4. Хүүрнэл буюу цөөн мөр харилцан яриагаар эхлэж болно.
5. Өөрт болон хэн нэгэнд тохиолдсон сонирхолтой үйл явдал, онигоогоор эхэлж болно.
6. Эсвэл дараахь бэлэн загвараас ашиглаж болно:
Эссэг өрнүүлэх аргуудӨөрийн бодлыг зөв, цэгцтэй илэрхийлэхэд эссэгээ тодорхой нэгэн аргад баригдаж бичих нь сайн байдаг тэгэхээр эссэ бичдэг хэд хэдэн аргыг авч үзье.
1. Дедуктив арга. Өөрийн гол санаагаа илэрхийлэхийн тулд хөндөх шаардалагтай хэд хэдэн санаа байгаа үед хэрэглэдэг арга юм. Энэхүү энгийн арга нь нийт эссэний 75% д ашиглагддаг байна. Жишээ нь "Би чамд дургүй, яагаад гэвэл чи харамч, муу хүн" гэсэн өгүүлбэрээр толгой өгүүлыэр хийсэн гэвэл эссэ нь яагаад дургүй тухайгаа, мөн харамч хүн гэж, муу хүн гэж ямар хүнийг хэлдгийг тайбарлах шаардлагатай болно. Энд энэ аргыг хэрэглэн эссэ бичиж болох 3-н аргыг өгсөн байгаа.
a.Хэрхэн суралцах вэ? b.Гурван төрлийн оюутан c.Миний амьдралын зарчим
1. Индуктив арга. Дедуктив аргын урвуу арга: Хэрвээ өөрийн гол санааг эссэний төгсгөлд хүртэл хадгалахыг хүсвэл энэхүү аргыг хэрэглэнэ. Дээр авч үзсэн жишээ өгүүлбэр энэ тохиолдолд "Чи харамч, муу хүн учир би дургүй болж өөрчлөгдөнө. өөрөөр хэлбэл эссэний эхний хэсгүүдэд харамч, ба муу хүний тухай бичээд дараа нь төгсгөл хэсэгт түүнд муу тухайгаа бичнэ.
a.Машины даатгал b.Бидний ёс суртхууныг хэн үгүй хийв? c.Би сонссон байх ёстой
1. Хронологийн арга. Үйл явдлыг цаг хугацааны дарааллын дагуу өгүүлэх арга юм. Хэрвээ чиний эссэнд бүхэлдээ цаг хугацаа чухал үүрэг хүлээж байвал энэхүү арга нь үнэхээр үр дүнтэй араг юм. Гэвч ийм төрлийн эссэнд зарим дутагдал гээд ... үүнд нэгдүгээрт, бүх зүйлийг нэг бүрчлэн өгүүлвэл уншигчдад таагүй сэтгэгдэл үлдэнэ.
a.Миний хамгипн дурсгатай өдөр b.Хүн төрөлхтөн байгальд дайсагнасан байдлыг зогсооё c.Тамирчны диваажин
1. Дүрслэн бичих арга. Хэрвээ'чи бичиж байгаа зүйлийнхээ тухай уншигчдаас ямар ч байсан илүү мэднэ гэдэгтэй итгэлтэй байгаа тохиолдолд болон сэтгэл хөдлөн үйл явдлын тухай бичихэд хэрэглэгддэг арга юм. Аргын зорилго бол уншигчдад өөрийн мэдэж байгаа зүйлийн тухай өөртэйгээ ижил төсөөлөл өгөх байдаг.
a.Гайхалтай машин b.Миний их сургууль c.Дотуур байрны нэгэн өрөө
1. Аналогийн арга. Ямар нэгэн нийлмэл төвөгтэй зүйлийг өөр энгийн зүйлтэй зүйрлэн тайлбарлах арга юм. Ихэвчлэн хоёр зүйлийг авч хооронд нь харьцуулдаг.
a. Зураг зурах ба эссэ бичих b.Хуучин ба шинэ үе c.Шашин ба сэтгэл зүй
1. Шалтгаан ур дагаврын арга. Ямар нэгэн үйл явдал санаа бодол нь ямар үр дүнд хүрснийг үзүүлэхэд хэрэглэнэ. Ийм төрлийн эссэг шалтгаан нь үр дагавраа хэрхэн бий болгож байгаа байдлаар болон үр дагавар нь шалтгаанаа хэрхэн бий болгож байгаа байдлаар зохиомжлон бичиж болно.
a.Шалгалтанд унагчид b.Багш нар шуүгчид болох нь c.Яагаад хүмүүс уурладаг вэ?
Эссэг хэрхэн төгсгөх вэ?
Эссэний төгсгөл нь эхлэлээсээ дутахааргүй чухал юм. Анхлан бичигч хүмүүст зориулсан энгийн нэгэн чухал дүрэм байдаг. Энэ бол "Хэрвээ чи хэлье гэснээ хэлж болсон бол одоо зогс." Хэтэрхий сунжирсан нуршуу төгсгөл чиний эссэг тэр чигт нь унтраачихаж ч магадгүй юм шүү. Эссэний төгсгөл ихэвчлэн дүгнэсэн байдалтай байдаг. Өөрөөр хэлбэл, чиний эссэ нь зорилгодоо хүрсэн гэсэн сэтгэгдлийг уншигчид үлдээхийн тулд чи эссэгээ заавал дуусгаж дүгнэх хэрэгтэй байдаг. Эссэг хэрхэн төгсгөх зарим аргыг авч үзье:
1. "Бид ийм байдлыг үргэлжлүүлсээр л байх уу?" гэсэн асуултаар төгсгөж болно.
2. Толгой өгүүлбэртэйгээ хамааралтай ишлэлээр төгсгөж болно.
3. Чиний зорилго ямар цэгт хүргэж байна вэ?
4. Өөрийн дэвшүүлсэн санаагаа хоёр талаас нь харж дүгнэх маягаар төгсгөж болно.
5. Энэ сэдвийн дагуу уншигчид өөр ном эссэнээс уншихаар бодож төгсгөж болно.
6. Эссэ нь мөн уншигчдад амлалт, тангараг өгөх болон анхааруулгаар төгсөж болох юм. Гэвч хэзээ ч дараахь маягаар эссэгээ бүү төгсгөж байгаарай.
1. Уншигчаас цагийг нь үрсэн болон сонирхолд нь нийцээгүй байж магад гэх мэтээр уучлал гуйх. Энэ нь өөрийн хөдөлмөрийн хүндэтгээгүй мөн уншиж буй хүний хөдөлмөрийг ч хүндэтгээгүй хэрэг болно.
2. Өөр нэгэн гол санаа болон гарчгийг санал болгох
Төгсгөл
Энэхүү бичвэрийг уншиж эхлэхэд таны өмнө эссэ гэсэн аварга том хар үүл сүртэй нь аргагүй зогсож байсан бол одоо эссэ гэДэг бол тийм аймаар эд биш бөгөөд харин ч хэн бүхний хийж чадах энгийн зүйл юм гэдгийг ойлгосон бол миний зорилго биелж байгаа юм. Дахин сануулж хэлэхэд аливаа зүйлийг өөрийн болгон эзэмшихэд хөдөлмөр тэвчээр хоёр хамгийн чухал учир шилдгийн шилдэг эссэ бичиж чаддаг болохын төлөө хөдөлмөрлөхийг та бүхнээс хүсье. Нэгэн залхуу хүний тухай үлгэрт "...аймшигтай залхуу хүүгээ засахын тулд хөөрхий эцэг эх нь гэртээ орхиод явж гэнэ. Тэгээд өлсөж үхүүлэхгүй тулд гэрийнхээ унинаас хоолыг нь зүүгээд явжээ. Тэгээд хэд хоногийн дараа- ирэхэд хүү өлгөөтэй хоолыг харсаар үхсэн байсан" гэж өгүүлдэг. Монголын өнөөгийн залуусын дотор тиймэрхүү залхуус мэр сэр байсаар байгаа бөгөөд харин үүнийг уншигч та тэдний өрөөсөн дугуй биш учир миний зөвлөсний дагууд хөдөлмөрлөж чадна гэдэгт итгэлтэй байна.

COPY -> PASTE

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Mar.16.16 8:12 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Ажил <----> Хичээл давхар зохицуулах бас чанга байна шүү. Гэхдээ номын дуу сонсох үнэхээр сайхан байна аа.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.08.16 9:50 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Орлогч дарга гэж сайхан орон тоо бөглөсөн нөхөр ирж дээ янз нь.
Өмнө нь орлогчгүй орлоод л яваад байдаг байсан одоо орлогчийг орлоно гэж бас 1 ажил нэмэгдэх янзтай :|

Сонгуулийн үр дүнгээр хэдэн найзуудтайгаа мөрийцөж мөрүүгөө авлаа. МАН дийлэнх олон болноо гэж 50+ суудал авчих байх гээд таамаг дэвшүүллээ. МАН-ын үр дүн 2 найзаас нийлээд 20,0 мянга хожив хаха. МАН ч ашигтай эхлүүүлж байна шүүү нтр :hehe:

Наадмын бөхийн тааварт тэр энэ гэх таамаг сүүлийн 6-7 жилд хэцүү байгаа. Түрүүлэх бөх нь энэ жилдээ Увсаас биш байх. Гарьд Б.Гантогтох Увс нуур бөхийн дэвжээний ахлах дасгалжуулагчийн ажлаа өгцөн юм чинь эдний бэлтгэл ямар байгааг мэдэх юм алга. Манай зүүн чиглэлийн бөх болох Оюунболд-ыг дэмжих байх даа. :bigthumpup:

Ер нь энэ нутаг, жалга довны үзлээр биднийг хагаралдуулах гэж л дэвэргэдэг юм байгаам даа. Тэрэнд нь хөөрөөд л манай аймаг, манай сум, манай сургууль, манай төгсөлт, манай анги гээд л анги дотроо хүртэл манай салаа, танай салаа ч гэж байх шиг... Бид эвтэй байвал мэдэхгүй чадахгүй зүйл үгүй болж цэнгэлийн манлайд хэрхэн хүрч болдогийг Олимпын алтан медальтнууд харуулсан шүү дээ. Энэ олимп-д тэгэх болтугай. :cheerleader:

Гэснээс Португали - Франц 2-ын аль нь хожих вэ... Португали биш л бол, К.Рональду биш л бол хэн ч яахав. Би ч анти Леброн, анти Рональду гээл явж байдын. :whip:

Хэсэг юу ч хамаагүй хольж манаргав... Энэ бол наадмын манараа байлаа ... Гэхдээ ууж эхлээгүй эрүүл байгаа шүү... :wahaha:
Траш ток хиймээр өдөр байхчив... :aa:

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Aug.03.16 11:30 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
За энчодоо урсах нь уу дээ... Бараг +40 градус хүрээд байгаан бишүү дээ.
Ажил дээрээ сууж байхад л боодог болчих гээд байх бололтоймоо.

Яг л сайхан голын эрэг бараадаад суужых ёстой өдрүүд нь ажлын өдрүүдээр таарчих ч гэж дээ :whip: Амраагүй байхад ингэхиймүү тээ. :col:


Attachments:
tsagagaar.png
tsagagaar.png [ 146.94 KiB | Viewed 1483 times ]

_________________
MarSon \_ :-D_/
Top
   
PostPosted: Aug.24.16 12:06 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Хэрхэн илтгэж, ярьж сурах вэ?


XXI зууны хүмүүсийн зайлшгүй суралцах ёстой зүйлүүдийн нэг бол илтгэх урлаг юм. Та ажилдаа амжилт гаргахыг хүсэж байгаа бол, үзэл бодлоо олны өмнө чөлөөтэй илэрхийлж сурахыг хүсэж байгаа бол, нийтийн өмнө итгэлтэй яриж сурахыг хүсэж байгаа бол энэ эрдмийг зайлшгүй эзэмших шаардлагатай юм. Хүн болгон өөр хоорондоо өдөр тутам ярилцдаг л даа. Харин олны өмнө ярих гэхлээр л зүгээр яриж чаддаг байсан хүний дуу гарахаа байдаал, тэвдэж сандраад л, гар хөл чичрээд л нэг л хүнд хэцүү санагддаг шүү дээ. Гэхдээ үүнийг өөрчилж болно. Учир нь энэ мэдрэмж хүн бүрт л байдаг. Өдгөө сайн лекторууд гэгдэх Ц.Элбэгдорж, С.Ганбаатар нар ч гэсэн анх олны өмнө гарч ярихдаа, яг л тань шиг сандарч, тэвдэж байсан тухайгаа дурссан байдаг. Гагцхүү тэд үүнийг цаашид улам бүр лавшруулан, дасгал сургуулилт хийсээр сайн яриж сурсан байдагаараа л онцлогтой. Тиймээс та ч гэсэн тэдгээр илтгэгчид шиг яриж чадна гэдэгт итгэлтэй байж болно. Ингэхдээ харин дараах зөвлөгөө, зааврыг анхааран уншаад хэрэгжүүлээд үзээрэй гэж хэлэх байна. Үүнд:

Ярих гэж байгаа сэдвийнхээ талаар мэдээлэл сайтай бай, та сэдвийнхээ хэдий чинээ их мэдлэг мэдээлэлтэй байна, төдий чинээ өөртөө итгэх итгэлтэй байх болно.
Бич, дахин дахин бичээрэй. Эхлэн суралцаж байгаа хүн ярих зүйлээ цаасан дээр буулгах нь юунаас ч чухал. Буулгасан зүйлээ уншиж засах нь үг сонголтыг сайжруулж, ярианы алдааг улам бүр багасгах бололцоог олгодог. Үүний дараа бичсэн зүйлээ товчлон хураангуйлж схем, диаграмд оруулаад түүндээ тулгуурлаад яриад үзээрэй.
Олны өмнө ярих гэж байгаа бол эхлээд түүнийгээ өөртөө болон ойр дотныхондоо яриад үз. Тэдний саналыг ав. Алдаа дутагдал гаргаж байгаа эсэхээ, үг нуршиж байгаа эсэхээ, сул үг хэрэглэж байгаа эсэх тэднээс асуу. Тэрхүү алдаагаа засаад дахиад л яриад үз. Та ярих зүйлээ өөрийн болгоход энэ их тус болно гэдгийг байнга сана.
Яриагаа дууны өнгө, хэмнэлээр ялгаад үз. Тухайн яриж байгаа зүйлийнхээ агуулгатай холбогдуулан өнгө, хэмнэлээ өөрчил. Зарим зүйлийг энгийн намуун, найрсаг байдлаар ярих бол заримыг нь дуугаа өндөрсгөж, чухал, ширүүн, дайсагнасан өнгөөр ярьсан ч болно.
Үгээ хэлэхдээ хэт хурдан юмуу удаан бүү хэл. Шаардлагатай бол зарим үгээ хурдан, зарим үгээ зөөж удаан яриж болно. Бас зарим үгээ хэлэхдээ өмнө нь бодлогоширсон байдлаар түр зогсоц ав. Энэ нь 2-5 секунтээс удаан байх хэрэггүй. Тэгээд цааш яриагаа үргэлжлүүлэн ярь.
Харилцагч болон сонсогчдын нүдрүү харж ярьж сур. Хэрвээ олны өмнө яриж байгаа бол харцаа нэгнээс нэгрүү ч чөлөөтэй шилжүүлж сур. Энэ нь таныг ярьж байгаа зүйлдээ итгэлтэй байгаа байдлыг тэдэнд төрүүлэхээс гадна таныг хүндэтгэх хандлагыг бий болгоно.
Зарим чухал үгийг давтан хэл. Гэхдээ зүгээр л нэг давтах төдий бус, давтан хэлж байгаа үгээ өнгө, хэмнэлээр ялгаж хэл. Энэ нь сонсогчидод их гүн мэдрэмж төрүүлдэг.
Яриагаа баримт, статистик мэдээлэл, жишээгээр баяжуул. “Баримтгүй яриа давсгүй цайтай адил” гэсэн үг байдгийг санаарай. Гэхдээ бүх яриагаа баримт дурьдаад өнгөрнө гэсэн үг биш шүү.
Шүлэг, онч мэргэн үг, хошигнол зэргийг яриандаа үе үе оруулж болно. Энэ нь яриаг улам бүр чимэглэж, сонирхолтой болгодог гэдгийг сана.
Одоо та эдгэр реторик зөвлөгөөнд тулгуурлан яриагаа цэгцлээд нэг үзээрэй. Таны ярианд ямар нэг байдлаар дэвшилт гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Бид дараагийн удаа улам нарийвчилсан реторика зөвлөгөө, хичээлүүдийг цувралаар нийтлэх болно.

За ингээд сайн илтгэгч болохын тулд урагшаа залуусаа.


ХУУЛАВ

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.25.17 6:47 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5859
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Quote:

2016 онд хийх ажил, хүрэх үр дүн
1. Өөрийгөө, гэр бүлээ хөгжүүлэх /жил бүр хөгжүүлэх ёстой/
элссэн сургуулиа амжилттай заавал төгсөх
2. Өөрийн болон гэр бүлийн эрүүл мэндэд анхаарах. Спортоор хичээллэх.
3. ПС эсвэл Нөүтбүүк худалдан авах
4. Орлого хуримтлуулах /6 оронтой тооны хэмжээнд хадгаламжтай байх түүнээс илүү байж болно/
5. Унаатай болох ёстой /аятайхан сэтгэлдээ нийцсэн :-P /
6. Ажил албан тушаал дээрээ туршлага хуримтлуулах, ахиж дэвших эсвэл тодорхой амжилт гаргах.
7. Гэр бүлээрээ зуны наадмын амралтын үеэр аль 1 очиж үзээгүй аймаг, газар орон үзэх, амрах.
8. Зуслангийн газартай болох талаар хөөцөлдөх, ер нь нэмж ҮХЭХ-тэй болох.
9. Ямар 1 шинэ санаа, санаачлага гаргах, хэрэгжүүлэх.
10. Маш олон ажил хэрэгч хүмүүстэй танилцах, танилын хүрээг эрс нэмэгдүүлэх.

За шуналтаад өмнөх жилүүдийг бодвол олон юм төлөвлөж үзнээээ. Тэр хирээр зүтгэх ёстой.
2016 онд хүн бүрт өөрийн зорьсон зорилгодоо заавал хүрэх, ядаж түүнийг эхлүүлэхийг хүсэн ерөөе.
За 2016 оны ажлаа дүгнэж, 2017 оны зорилтуудаа бичих гэж санан санан орж ирлээ гэж...
2016 онд 10 зорилт тавьсан байна. 1-10 оноо өгөөд явчихъя
1. Элсэж орсон сургуулиа амжилттай төгссөн учраас 10 оноо өгнө өө. :wd:
2. Гэртээ турник хийлгээд хааяа 1 зүүгдээд байгаа учраас гайгүй өндөр оноо өгчихье 9 :bigthumpup:
3. 0 оноо :?
4. Бас л 0 :?
5. 10 оноо өгнө :wd:
6. 10 оноо өгчихье. Нам улс төрийн нөлөөнөөс хол байж ажил, албан тушаалтайгаа үлдсэн байна. Жич: Би өөрөө зууралдаж үлдээгүйг онцлох хэрэгтэй :wd:
7. За ёстой хэцүү юм байна. Наадмаар амарсан уу амарсан, явсан уу явсан гэвч шинэ газар очоогүй. Харин сүүлд нь Шилийн богд, Алтан дарь овоонд очиж үзсэн 10 оноо өгнө :wd:
8. 0 оноо :?
9. Ажил дээр хийсэн өөрчлөлтөө тооцуулбал 10 байж болох л юм гэхдээ 9 гэхээс :bigthumpup:
10. Тодорхой хэмжээнд хүмүүстэй танилцсан гэхдээ хангалттай бус гэж үзээд 5 оноо өгнө өө :wink:

За тэгээд нийлбэр оноогоо үзвэл дөнгөж 63 болж байна :| Муу байна гэж үзлээ. Хангалттай бус. За тэгээд 2017 оны зорилгоо бичихдээ 0 оноо авсан зорилтуудыг заавал биелүүлнэ гэж оруулъя даа.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 224 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited