#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.16.19 9:07 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 23 posts ] 
Author Message
PostPosted: Sep.14.15 8:46 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Би энэ оны 3-р сард Хятадын хэд хэдэн хотоор аялсан тэмдэглэлээ оруулж байна.

_________________
Амьдралын партизан


Last edited by Шинэ Гүүр on Oct.04.15 8:31 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.14.15 8:48 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
3-р сарын тэмдэглэл
Эрээн хот
2015.03.16 даваа гараг, 13:11
Одоо Эрээний төмөр замын вокзалын хажууд байрлах буудлынхаа жижиг өрөөнд суугаад тэмдэглэл бичиж байна. Өглөө 09 цаг өнгөрж байхад Эрээний автобус вокзал дээр буугаад явган алхсаар 10 цагын орчимд Эрээний т/з-ын вокзал орж, Жинин орох маргаашийн 13:45-ын хатуу суудлын билет авлаа. Өнөөдрийнх байсангүй. Үүний дараа энэхүү жижиг буудлын жижиг өрөөг 30 юаниар аваад, бага зэрэг юмсаа цэгцэлж, цуйвангаа идсэнийхээ дараа ойр орчмоор явж, зээл орж ..-тэй утсаар ярилаа. Замынхаа туршид 40 орчим зураг авж, компьютертээ орууллаа. Одоо цуйвангаа идээд, жаал амрах бодолтой байна.
16 цаг өнгөрж байхад сэрээд, цуйвангаа идсэний дараа гадагш гарж, зээл орон, компьютерийн цэнэглэгч хайлаа, олсонгүй. 19 цагын үед өрөөндөө ирж, ундаа ус уун, банька идэв. Мөн утсаа цэнэглэж, зарим хэрэгтэй үг хэллэг, галт тэрэгний хувиар зэргийг бичиж тэмдэглэн зургийг нь авлаа. ТВ үзэж, ФМ радио сонслоо.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Sep.14.15 8:52 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Жанчхүү хот
3-р сарын 18 лхагва гараг, 12:01
Энэхүү тэмдэглэлийг Жанчхүү хотын төвөөр урсдаг (нилээд мөстэй) голын эргийн ойролцоо суун бичиж байна. Түрүүний тэмдэглэлээс хойш болсон үйл явдлын тухайд гэвэл нилээд будилсан бас азтай байсан.3-р сарын 17-ны мягмар гарагийн өглөө сэрээд цайгаа уусны дараа (талх, банька идэж, ундаа уув) 9 цагын орчимд гарж, зээлийн наахнаас Iphone-ийн цэнэглэгч авсан нь том дэвшил болж, харин Макбүүкнийхээ цэнэгийг барсандаа харамсав. Хөгжим сонсон, зурагт үзэн, юм хумаа цэгцлэх зэргийг хийсээр 12:00 орчимд буудлын өрөөнөөсөө гарж, вокзал руу явлаа. Хүлээлгийн танхимд хүлээж суусны эцэст вагондоо суун, Жининийг зорин хөдлөв. Замын туршид ... хэмээх Өвөрмонгол залуутай буу халсаар цагын уртыг (5 цаг гаруй) мэдрэлгүй өнгөрж, хөгжилтэй байсаар, харанхуй болох үед Жининий өмнөд вокзал дээр буух нь тэр. 19-ны 03:50-ийн билет авчаад, гудмаар алхаж гарлаа. Гэтэл Жининий автобус эрт зогсдог юм санжээ. Бас хотын шөнийн амьдрал ч идэвхтэй биш байлаа. Алхаад л байлаа, төв талбайг нь олчих санаатай. Хөл ч их ядарж байна, бас нилээд сэрүүхэн болоод явчих нь тэр. Төв талбайг ч оллоо л доо, гэхдээ тохиромжтой буудал олсонгүй. Бас л иймэрхүү маягаар бүтэн өдөр байх ямар ч сонирхолгүй болж эхлэв.
Харин аз болж, билетээ 18-ных болгож чадлаа, гэвч чилийсэн 4-5 цаг харанхуй хотын гудманд байх байдалд орлоо. Тэгээд удалгүй 3 цаг түр буудалд унтахаар болж, 20 юань төллөө, бас Жианбингуози, ундаа авлаа. Тэр жижиг өрөө туйлын тохь тухгүйгээс гадна аймшигтай орчинд байдаг байр байв. Ер нь унтсанаасаа унтаагүй байсан нь илүү байсаар 02:40 орчимд буудлын хүн сэрээж, тэгээд босоод вокзал ороод вагоноо хүлээж эхлэх нь тэр. Вагонд орсны хойно цаг тоолон хүлээсээр 2 цаг 10 минут орчим явж, Жанчхүүгийн Өмнөд вокзал дээр буулаа. Харин хаа очиж Жанчхүү надад ивээлтэй байлаа гэж бодож сууна.Буугаад Бээжингийн билет авав. Интернэтээс уншиж байсны дагууд 1 номерын автобусанд сууж явсаар, Жанчхүүгийн төв рүү орж ирэх үед их эрт буюу 7 цаг орчим л болж байлаа. Бас санаснаас нилээд сэрүүхэн байсан юмаа. Энэ хооронд бас нилээд юм амжууллаа шүү. Маогын хөшөөтэй музей гэх юмуудаа тэрийг үзлээ. Гол нь аппаратны батерейгаа 50 минут орчим цэнэглүүлээд, хуучин Жанчхүүгийн үлдэгдэл болох гайхалтай газрын зураг, бас бусад зургуудыг авлаа. Шпротоо задалж, талхтайгаа хольж идсэн, энэ нь маш чухал зүйл болов. Одоо тэгээд тэмдэглэлээ бичээд сууж байнаа. Маргааш үргэлжлэлийг Бээжингийн буудалд бичнээ гэж төлөвлөж байгаа.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Sep.14.15 9:14 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Бээжин
2015.03.20 баасан гараг, 08:49
Төлөвлөж байсны дагууд Бээжингийн буудалд тэмдэглэлээ бичиж байна. Жанчхүү хотын төвөөр урсдаг голын эрэг дээр сууж байгаад өмнөх тэмдэглэлийг бичсэнийхээ дараа бяцхан цэцэрлэгийн сандал дээр суун, шөнө вагонд суух хүртлээ юу хийхээ бодлоо. Мэдээж, ядарсан бас хамгийн гол нь нойр хүрж байв. Ингээд 1 номерийн автобусандаа суун, өмнөд вокзал дээр очив. Буудал хайн явсаар яг вокзалын хажууд байдаг буудалд 40 юань төлөн буулаа. Ороод нойр авахаар хэвтэн, жаал унтав. Мөн сэрсний дараа хөгжим сонсон, юм хумаа цэгцлэв. Явахаас өмнө бас бас цаг орчим нойр авсан байхаа. Ингээд 00:23-д вагондоо суулаа. 3 цаг 30 орчим минут орчим явсан боловч нилээд зүдэргээтэй аялал байлаа. Юм хумаа харж байх гээд дугхийж чадсангүй, тэгээд ч суугаагаараа унтах амаргүй байх л даа.
03:58 орчимд Бээжингийн төв вокзал дээр буугаад, KFC-д жаал хүлээн суусаар, метронд суун, Бээжингийн баруун вокзал орлоо. Тэндээс билетээ авж, нэг автобусанд суусан нь удаан ч гэлээ компьютерийн захад хүргэлээ. Эрт очсон тул (08:20 орчим) бас л Mcdonalds-т хүлээж байгаад цэнэглэгчээ авлаа. Тэндээс Лишүй гүүрний буудал орсон боловч тун үнэтэй байсан тул буцаж, Бээжингийн төв вокзал орчмоос нэг хүнээр дамжуулан, энэхүү буудлыг олсон юмаа. Буудалд орж ирэхэд 15:19 болж байлаа. Орж ирээд хурдхан шиг цүнх 3 ш, футболк зэргээ угаасны дараа нет орж, аялсан зургаа багцлах зэргээр байсаар 19 цаг орчимд унтсан байхаа.01 цаг орчимд сэрж үлдсэн хувцаг хувцас хунар, эд зүйлсээсэ угааж, усанд орж, нет орж мэдээлэл үзсэний дараа унтаж 07:30 орчимд угаасан юмсаа эргүүлж тойруулан тавьж, одоо энэхүү тэмдэглэлийг бичиж сууна. Тэмдэглэлийн үргэлжлэлийг 2 хоногын дараа Шеньженд бичнээ гэж төлөвлөж байна.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Sep.15.15 8:25 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Эрээн хотод


Attachments:
13.JPG
13.JPG [ 159.75 KiB | Viewed 1159 times ]
18.JPG
18.JPG [ 161.41 KiB | Viewed 1159 times ]
19.JPG
19.JPG [ 173.85 KiB | Viewed 1159 times ]
20.JPG
20.JPG [ 143.79 KiB | Viewed 1159 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Sep.15.15 8:26 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Жинин орох замд


Attachments:
49.JPG
49.JPG [ 145.43 KiB | Viewed 1158 times ]
48.JPG
48.JPG [ 132.57 KiB | Viewed 1158 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Sep.15.15 8:37 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Жинин хотод. 1. Төв вокзал 2. Энэ дэлгүүр их алдартай юм шиг билээ. 3. Жинингийн төв талбай 4. Энэ реклам их таалагдав.


Attachments:
54.JPG
54.JPG [ 94.53 KiB | Viewed 1157 times ]
58.JPG
58.JPG [ 102.39 KiB | Viewed 1157 times ]
59.JPG
59.JPG [ 83.99 KiB | Viewed 1157 times ]
66.JPG
66.JPG [ 69.58 KiB | Viewed 1157 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Sep.15.15 9:07 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Орчин үеийн Жанчхүү


Attachments:
72.JPG
72.JPG [ 116.03 KiB | Viewed 1155 times ]
76.JPG
76.JPG [ 157.14 KiB | Viewed 1155 times ]
77.JPG
77.JPG [ 111.45 KiB | Viewed 1155 times ]
82.JPG
82.JPG [ 96.29 KiB | Viewed 1155 times ]
85.JPG
85.JPG [ 141.06 KiB | Viewed 1155 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Sep.15.15 9:13 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Орчин үеийн Жанчхүү ба түүний хуучин хотын эргэн тойронд


Attachments:
170.JPG
170.JPG [ 113.52 KiB | Viewed 1155 times ]
97.JPG
97.JPG [ 185.66 KiB | Viewed 1155 times ]
98.JPG
98.JPG [ 177.35 KiB | Viewed 1155 times ]
104.JPG
104.JPG [ 172.85 KiB | Viewed 1155 times ]
108.JPG
108.JPG [ 168.78 KiB | Viewed 1155 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Sep.15.15 9:16 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Жанчхүүгийн хуучин хотын эргэн тойронд


Attachments:
115.JPG
115.JPG [ 172.29 KiB | Viewed 1155 times ]
118.JPG
118.JPG [ 187.76 KiB | Viewed 1155 times ]
147.JPG
147.JPG [ 167.42 KiB | Viewed 1155 times ]
154.JPG
154.JPG [ 138.46 KiB | Viewed 1155 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Sep.15.15 9:18 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Жанчхүүгийн хуучин хотын эргэн тойронд


Attachments:
161.JPG
161.JPG [ 44.04 KiB | Viewed 1155 times ]
163.JPG
163.JPG [ 38.92 KiB | Viewed 1155 times ]
164.JPG
164.JPG [ 189.93 KiB | Viewed 1155 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Sep.16.15 1:26 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Шеньжень
2015.03.23 даваа гараг, 08:58
Энэхүү тэмдэглэлийг Шеньжений Shun Bo буудалд бичиж байна. Бээжингийн буудалд байж байгаад 11:45 гэхэд гарж, алхангаа хүнээс асуун явсаар Тэнгэрийн сүмийн хажууханд байх гүүр рүү явж очлоо. Тэнд байрлах шарсан нугасны газраас шарсан нугас 35 юаниар аваад, хажууханд нь орших хоолны газраас нэг аяга будаа авлаа, ойлголцож чадсангүй, арай ихийг авах байсансан. Тэнгэрийн сүмийн билет аван ороод үзэж сонирхож эхэллээ. Үнэхээрийн том зай талбайтай (хааш хаашаа 3-5 км орчим болов уу) учраас алхаж амарж явсаар 16 цаг ч дөхөж, Zhu Shi Kou-г асууж сурагласаар олж очлоо. Тяньаньмений талбай дээр зураг авангаа амарлаа. Үүний дараа метронд суун, нэг их удалгүй Бээжингийн Баруун Вокзал дээр хүрээд ирсэн байв. Энд цаг нөхцөөхийн тулд энүүгээр тэрүүгээр хэсэж, сууж боссоор 23:20-д Шеньжень орох вагондоо суулаа. Урт хугацааны залхмаар, тав тухгүй боловч маш сонирхолтой 29 цаг 20 минутын аялал байлаа. Тэгээд 3-р сарын 22-ны ням гарагийн 04:30-д Шеньжений төв вокзал дээр буулаа. Юуны түрүүн вокзалын ойр орчмоор явж үзэв, 8 жилд энэ вокзалын орчим нэг их өөрчлөгдсөнгүй, танил дотно байлаа. Бас Wal-Mart орчмоор алхав. Маш эрт байсан болохоор хүн амьтангүй сэлүүхэн байв. Эцэст нь аз туршихаар шийдэн 1 номерын автобусанд сууж орхилоо. Эцсийн буудал дээр нь буугаад диспетчерээс нь асууж лавласны эцэст тэр өрөөнд байсан нэг хүн намайг дагуулан явсаар (М386?) автобусанд суун 2 буудал атал нилээд зайтай газар явсны эцэст намайг ...-д хүргэж өгөв. Талархан 10 юань өгсөн боловч авсангүй. ... хавиараа явахад сайхан байлаа, дараа нь зураг авна гэж тооцов. Байр олдвол зав хангалттай гарах байх. Тэгээд тэндээсээ автобусаар Luohu орчимд буугаад, харж явсаар энэ буудалд буух үед 09 цаг болж байлаа. Буудалд буугаад цэнэглэх зүйлсүүдээ цэнэглэж эхлэн, интернэт орон, хүмүүстэй чаталлаа. Бас шүршүүрт оров. Гадагш гарж бэлэн гоймон, ундаа, жигнэмэг зэрэг зүйлс авав. Оройдоо компьютер дээрээ юм хийв. Дараа нь унтан өглөө 07 цаг өнгөрж байхад сэрлээ. Өглөө сэрээд цайгаа уусны дараа, интернэт оронгоо тэмдэглэл бичиж сууна.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Sep.16.15 1:42 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Шеньжен
2015.03.26 пүрэв гараг, 03:14
Тэмдэглэлийг мөнхүү буудалдаа бичиж байна. Өнгөрсөн даваа гарагийн үд хүртэл нет орж мэдээлэл хайж байгаад, үдээс хойш гарж, Luohu вокзал орон, Филиппин, Монгол, Энэтхэг хүн хайсан боловч төдийлөн байсангүй. Зорилго маань байр олох шүү дээ. Харин тэр хавиар ямар барааг Хонгконгоос оруулж ирж зарж байгааг хүмүүсээс асууж судлав. Вокзалын үүднээс тамхи, чихэр жимс, хуурай сүү, хүүхдийн тэжээл гэх мэт ориг гэгдэх зүйлсийг Хонгконгоос ирж буй хүмүүсээс худалдан авж байгаа бүлэг хүмүүс ажилладаг болжээ, цагдаа нь ч энэ асуудлыг тоохгүй байх шиг. Орой нь Wal-Mart орж, хүнсний зүйлс цуглууллаа, Шеньжендээ хамгийн хямд дэлгүүр гэж би боддог, сонголт ч арвин. Буудалдаа ирэн, хоол ундаа идэв. Тэгээд оройд нь унтаж амарсан юм.
Мягмар гарагийн тухайд үд хүртэл байр хөлслөх талаар зарим хүнтэй уулзаж 2 байр үзлээ. Үдээс хойшдоо Хонгконг руу аялав. Оройн 9 цагын үед замаараа Wal-Mart орлоо, сурсан зангаараа, хоол хүнсээ цуглууллаа.
Лхагва гарагийн тухайд зарим нэг байрны тухайд нааштай хандлага гарсан ч Монгол руу буцах шаардлага гарсан тул байр хайхаа зогсоов. Тэгээд Dong Men хавиар бараа энэ тэр хайж, Ден Сяопины том зурагтай төв цэцэрлэг хүртэл зураг авж алхаллаа. Өнөөдөр Бээжин рүү хүлгийн жолоо зална.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Sep.16.15 2:11 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Жанчхүү хот
2015.03.28 бямба, 10:34
Энэхүү тэмдэглэлийг Жанчхүү хотын өмнөд вокзалын хажууд байрлах жижиг буудалд бичиж байна. Өнгөрсөн 4 дэх өдрийн өглөө 07 цаг орчимд сэрээд ... руу явлаа. Очоод зураг хөрөг аваад буцахдаа, төв цэцэрлэгийн зураг аваад буудалдаа ирэх үед 11:25 болж байв. 12:45-д буудлаасаа гарахаар ярьж тохироод, тэр болтол юмнуудаа цэнэглэж, шүршүүрт орж, юм хумнуудаа цэгцэлж амжлаа. 12:45-д буудлаасаа гаран, Донгменээс жаал жуул юм аваад, бас Wal-Mart орж, замдаа идэж уух зүйлсээ базаагаад 14:20 орчимд Шеньжений төв вокзал дээр ирсэн юм.Эрт л очсон ч бас л яарж сандран, хөлсөө гоожуулж оров. Цагыг нь тулгаж оруулдагаас энэ асуудал эхтэй л дээ. Бүүр захын вагон учраас юм хумаа бариад хурдан гүйх хэрэгтэй байлаа. Вагонд замын туршид бага зэрэг дугхийж, (вагонд унтаж сураад байгаа ч юм уу) хөгжим сонсож, энэ тэрийг харж явсаар Бээжингийн баруун вокзал дээр ирлээ. Мэдээж, Шеньжен рүү явсаныг бодвол богино хугацааны аялал учраас айхтар зүдэргээтэй хол санагдсангүй. Бокзал дээр буугаад ачаа тээшээ хадгалуулахаар болж, 20 юань төллөө. Тэгээд Тяньаньмень орж, Хятадын түүхийн музей үзэв. Үзээд байвал их ч үзвэртэй, барилга байшин тохижилт гэж гайхалтай байсан, ер нь ажиглаад байхад Хятадын ихэнхи музейнүүд үнэгүй байх нь биширмээр бодлого гэж ойлгогдлоо.Талбайн тэр хэсэгтээ хэдэн зураг аваад, Баруун вокзал руугаа явлаа. Вокзал дээрээс уух ус ундаа, бэлэн гоймон зэргээ авж, 5 бууз (гахайн мах бололтой) авж идэв. Хадгалуулсан тээшээ авах гэж будиллаа, учир нь ийм тээш хадгалах газар их олон, ижилдүү хаягтай, хоорондоо их ойрхон байдаг юм байна. Вагондоо суугаад 3 цаг 30 минутын дараа Жанчхүүгийн өмнөд вокзал дээр ирлээ. Цахар түмний нутаг байсан Улаанцав аймаг буюу Жинин хот, Жанчхүү хот намайг татан дуудсаар байсан юм. Буугаад Жинин орох билетээ захиалахад байсанд нь их баярлав. Шеньжен явахдаа буусан буудалдаа бас дахин буув. Буудлын эзэн юм уу үйлчлэгч хүүхэн халуун ус барьж гүйгээд их баярлаж байгаа бололтой. Юундаа ч баярлаад байгаан болдоо л гэж бодож байв. Урьд нь буусан учраас намайг танимхайрж, бас гар утасны орчуулагч дээрээ хэдэн ханз бичсэн нь орчуулагдахад "Би бол Монгол хүн" гэж бичсэн байлаа. Миний нүдэнд нулимс цийлэгнэхээ шахаж, эелдэгээр гарыг нь барьсан юм.Өрөөндөө ороод хурдхан унтахын түйс боллоо. 01 цаг орчимд унтсан болов уу даа, 08:30 орчимд сэрлээ. Сэрээд бие засаж, бэлэн гоймонгоо найруулж идлээ. Тэгээд компьютер дээрээ жаахан юм хийгээд, энэхүү тэмдэглэлийг бичиж сууна.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Sep.16.15 2:28 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Ийнхүү 3-р сард бичсэн аяны тэмдэглэл маань дуусаж байна. Одоо зарим зүйлсийг нэмж бичихэд Жинин хот бол Өвөрмонголын Улаанцав хот (аймаг)-ын нэг дүүрэг гэж явдаг боловч хотожсон төв хэсэг нь юм билээ. Голдуу 5-6 давхар байшин голлосон, хөгжиж эхэлж буй жижиг хот боловч хүмүүсийнх нь биеэ авж явах байдал нь эрхгүй анхаарал татсан юм. Залуус нь ялангуяа маш цэвэрхэн, стильтэй хувцасладаг, хараад байхад энэ монгол хүн биш байгаа гэх хүмүүс нилээдгүй харагдана, хүмүүс нь ерөнхийдөө өнгө зүс их сайтай. Энэ хооронд хүний олонд уусан шингэж буй Цахар түмний тухай эмзэглэн бодож билээ. Жининд монгол гэх 2 ч хүнтэй таарсан боловч 2-уулаа монголоор ярьж чадахгүй байсан юм. Гэвч зүрхэн дээрээ гараа тавьчаад надад бурхан мэт мэхийн ёсолж буй хижээл эрийн төрх одоо ч нүдэнд харагдсаар. Би санаа зовон хамтдаа хоолонд орьё гэж ойлгуулав. Энэ хүний дүрх төрх надад аль ч монгол хүнээс ялгарахгүй байлаа, миний зургийг битгий аваарай гэж дахин дахин гуйж байхад нь их өрөвдсөн. Тэр хоолны газар 2 хүний 120 юань төлсөн нь энэ хотын жишгээр тансаг газар байсан л даа, тэр эр үйлчлэгчид 100 юань өгөөд надаас 20 юань авж билээ. Би 60 юаныг нь өгөөд байхад огт авсангүй ээ. Энэ хүн одоо ч санаанаас гардаггүй юм.Баян чинээлэгтээ бус, монгол хүнээ хүндэлсний илэрхийлэл биз ээ.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Oct.04.15 8:36 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Аялал-2-оос зарим зураг оруулья!

Энэ их хөөрхөн охин, ааш зайтай, цэвэрч, бас надад их сайн хандаж байсан. Энэ нүдийг хар даа, бурхан ивээг, түүнийг!


Attachments:
P9250005.JPG
P9250005.JPG [ 87.54 KiB | Viewed 1116 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Oct.04.15 8:45 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Энэ буудал Гуангжоугын төв вокзалаас 1.5 км-д байсан. Гуангжоуд буухад шууд саун мэдрэгдэж билээ.


Attachments:
P9290079.JPG
P9290079.JPG [ 78.19 KiB | Viewed 1116 times ]
P9290080.JPG
P9290080.JPG [ 78.37 KiB | Viewed 1116 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Oct.04.15 8:52 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Солонгос хувцасны дэлгүүр бололтой.


Attachments:
P9290089.JPG
P9290089.JPG [ 146.89 KiB | Viewed 1115 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Oct.04.15 8:55 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Алиалагч хүү хүүхдүүдтэй ямар гоё харьцаж байваа.


Attachments:
PA030122.JPG
PA030122.JPG [ 153.03 KiB | Viewed 1115 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Oct.04.15 8:57 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Зуны аагим халуун өдрүүд үргэлжилсээр л


Attachments:
PA030125.JPG
PA030125.JPG [ 153.39 KiB | Viewed 1115 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Oct.04.15 9:00 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Аадар бороонд шалба норов, шүхэр байгаад ч тус бага, үер болонгоо алдлаа. Тосгоны зам гэхэд бас нямбай хийж дээ, ус зайлуулах системийг мартаагүй байна.


Attachments:
PA040141.JPG
PA040141.JPG [ 132.83 KiB | Viewed 1108 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Oct.04.15 9:04 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Ном л биднийг аварна.


Attachments:
PA030128.JPG
PA030128.JPG [ 97.69 KiB | Viewed 1108 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Oct.04.15 9:07 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
1953 онд барьсан тосгоны сургууль гэнэ, бас л донжтой хөөрхөн барилга юмаа.


Attachments:
PA040140.JPG
PA040140.JPG [ 116.46 KiB | Viewed 1108 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 23 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited