#AsuultSambar :
https://forum.asuult.net/

[Bestplayer and Shougy] ~~ Jukebox of memories ~~
https://forum.asuult.net/viewtopic.php?f=111&t=127312
Page 19 of 23

Author:  Молекул [ Feb.10.11 6:26 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ Хоосон :| :| :| ~

"The more you sweat in practice, the less you bleed in battle." Anu --- :wd: :hi:

Author:  Shougy. [ Feb.17.11 5:59 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ Хоосон :| :| :| ~

Үхлээс айдаг хүмүүс байхад амьдралаас айдаг хүмүүс байх юм. Үхэл аймаар уу, айдас аймаар уу гэхээр үхэлийг сонгох нэгэн байх юм...

Author:  ♣°MarS°♣ [ Feb.28.11 4:30 am ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ Хоосон :| :| :| ~

8)
гэхдээ л тусласан байх... надад баярлаж байгаа байлгүй дээ...
би муу хүн бишийш дээ... сайн хүмүүст тусладаг сайн охин байхгүй юу...
кэкэкэ...
эцэст би ану л байсан... хүмүүс ану гэж мэдкү бол тэр л биз...
ану гэдэг утгаар минь бодож чадку бол тэр л биз...


хүмүүсээ хүн хүнээ байгаагаар нь хайрлаарай...

Author:  †Vαмp!яє♥Hєαя† [ Mar.07.11 6:02 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ ФОКУС TALK ~

Quote:
Ам 1 байхад чих 2 байдаг юм үгээ мэд
Амьдрал 1 байхад сонголт олон байдаг юм замаа мэд
Хань нэг байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд
Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд.
Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян.
Ээж тань эсэн мэнд, эрүүл саруул байгаа бол та хамгийн азтай хүн.
Харин та үүнийг уншаад баярлаж байгаа бол бичиг үсэггүй 2 миллиард хүнээс азтай юм.
Тиймээс одоо байгаа зүйлдээ бүү гутарч амьдраарай :|

гэсэн юм мэссэнжэр-р ирлээ. Хааяа уншиж байя гээд энд хадгалчихья :wink:
Энийг ч бас...

9:14 PM 11/4 Мєнгєєр та байшин худалдан авч болно, харин гэр бvлийг чадахгvй.Та мєнгєєр цаг худалдаж авч болно, харин цаг хугацааг чадахгvй.Та мєнгєєр ор худалдан авч болно, харин сайхан амралт, нойрыг чадахгvй.Та мєнгєєр ном худалдан авч болно, харин мэдлэгийг чадахгvй.Мєнгєєр та сайн эмчийг єєрийн болгож болно, харин сайн эрvvл мэндийг худалдан авч чадахгvй.Та мєнгєєр єндєр байр суурийг худалдан авч болно, харин хvндэтгэлийг чадахгvй.Та мєнгєєр цус авч болно, харин амь амьдралыг чадахгvй.

наис лаик ийт

Author:  Shougy. [ Mar.07.11 7:05 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ Хоосон :| :| :| ~

Хүүх, нилээн эртийн үейин бичлэг байна. Ямар учраас ингэж олон хуудас уншсан юм бол доо.
Юутай ч мэнд! :hi:





Аль 10 сараас хойш үсэндээ ганц ч хайч хүргээгүй. Хүний урманд төө битгий хэл сөөм ч ургаагүй. Уур хүрээд үсчинд ороод... Тэгсэн одоо үсээ харах болгондоо Нисванис-н Үсчний газар дуу санаанд ороод байна. :hihi:

Author:  tedy_5 [ Mar.07.11 11:26 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ Хоосон :| :| :| ~

:hi: тэмдэг
чи ирцэн үү :razz:

Author:  bestplayer [ Mar.07.11 11:43 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ Хоосон :| :| :| ~

Чи минь ч их алдартай юмаа даа... Хаагуур юу хийж явна даа...

Би нээрээ энэ нийслэл хотодоо дургүй болж эхэлж байнааа
Ямар их түгжрээ бэ?.. яасан их хүмүүс... банк занк нь
яасан ч их хүнтэй юм... хаа ч очсон юм хүлээстэй байх

ойрын өдрүүдээр дулаарах юм шиг байна...
сайхан дулаараад эхэлчиxвэл алхаад явахсан...

маргааш 3 сарын 8 гээд хүмүүс чинь яасан сүрхий болчоо вээ
монголчуудын баярууд арай ихэднээ....

за тэр яахав Ай Кан Фийл Ёор Хойртбийт

Author:  Молекул [ Mar.08.11 2:36 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ Хоосон :| :| :| ~

Nice blog. Unshaad duussan bolno

Author:  mendoukusaina [ Mar.08.11 2:49 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ Хоосон :| :| :| ~

Image
hairtai unsii bayriin mend

Author:  Shougy. [ Mar.09.11 10:31 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ Хоосон :| :| :| ~

Quote:
Чи минь ч их алдартай юмаа даа... Хаагуур юу хийж явна даа...
Юу нь алдартай байхав дээ, хэсэг хийх юмгүй хэдэн сэдэв нээж дүрсгүйтэхгүй юу. :razz: Алдартай гэвэл Зочин л байх даа. Мэдэхгүй хүн байхгүй, мэддэггүй хүн байхгүй... Блогоор нь орж мэндэлдэггүйгээс л биш хэхэ

Өнөөдөржингөө л алахлаа, чамтай таарах болов уу гэсэн байхгүй шүү хэхэ
Зав зай хир байнаа? Аль дээр л нэг уулзана этр гэж байсан сан... Би гэж нэг завны тулам. Блог хамтарч хөтөлдөг хирнээ чи бид 2 шиг сураг нь тасарцан хүн байхгүй байхаа, тиймээ? :mrgreen: Нээрээ хэд хоногийн өмнө бичилийн пс-нд чамайг харах шиг болсон...?
Гэснээс чамдаа Баярын мэнд :-D
Блогоор орж гардаг эмэгтэйчүүддээ ч мөн адил. :wink:


@Тэди:
Чамтай хэд хоногийн өмнө сансарт таарах шиг болсон, танайх тэнд байдаг уу эсүүл би андуурав уу?
Би нэг ирээд тэр чигтээ эндээ үлдэхээр шийдсэн шд. Гэхдээ тэр буудалцаж муудалцах бол ч өнгөрсөн байх аа :mrgreen:

@Молекул:
хээх эхнээс нь уншиж дуустал уйдаахгүй, сонирхолтой байхаар юмнууд байна уу? Эхэндээ ч Ану бид 2 гоё л хөтөлдөг байлаа. Одоо харин амьдардаг газар ч холдоод, ордог цаг нь ч багасаад... Юутай ч мэнд :hi:




I Want to Be Buried in Your Backyard.

Author:  bestplayer [ Mar.16.11 10:55 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

Энэ дууг их л сонсдог байлаа гэж...


Author:  Shougy. [ Mar.19.11 9:25 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~



Хөх тэнгэр хөмрөөд унасан ч
Хөрст дэлхий үгүйрч сүйрсэн ч
Хамаагүй ээ, чи минь л надад хайртай бол
Хамаг дэлхий яавал чиг яаг

Өглөө бүрийг маань хайр хаман урсаж
Өргөн гарын чинь дор би чичрэн суулаа ч
Өөрт минь чи хайртайгаас л хойш
Өө, энэ бүхэн юуны хамаатай билээ

Хүсвэл чинь би
Хүй орчлонгийн төгсгөл хүртэл явъя
Хүрэн үсээ шараар будуулчихъя

Хүсвэл чинь би
Хүйтэн сарыг доош буулгаад өгье
Хүний тавиланг хулгайлаад ирье

Хүсвэл чинь би
Эх нутгаа ч орхьё
Эрхэм нөхдөөсөө ч хагацъя

Хүмүүс намайг шоолж, хөхин инээлдэж байсан ч
Хүндтэй чи минь л хүсвээс
Хүчирч бүгдийг хийх болно би.

Хэзээ нэг өдөр амьдрал чамайг надаас салгаж
Хэцүү үхлийн адагт цөлж орхивол
Энэ ч бас хамаагүй ээ, чи минь л надад хайртай бол
Эргээд бид нийлнээ, би ч бас үхэх болохоор...

Тэгээд, хязгааргүй цэнхэр мандалын дунд
Хэмжээлшгүй цэнгэлт тэнгэрийн орноо
Мөнхийн жаргалаа бид цогцлоох болноо,
Мөнхүү хайрандаа чи харин итгэдэг биз дээ?

Бие биендээ хайртай хэн бүхнийг
Бурхан ахин учруулдаг юм шүү.

:l2:
:|
:l2:
:(
:l2:
:crysad:
Сонсох тусам...

Author:  bestplayer [ Mar.20.11 3:45 am ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

You carry no love in you

You draw nervously on your cigarette.
You started smoking again.
You asked me for my condition.
As you can see everything went well in my life.

You are silent and lower your eyes.
With your new friend it is already over.
It seems that happens to you again and again.
Can never be with anyone for long.

You are still pretty damned good-looking
But I would not rely on that for too long

Because you carry no love in you
Not for me and not for anybody
Because you carry no love in you
To you trust has no meaning anymore
Because you carry no love in you
To forget you was not very difficult
Because you carry no love in you

Your eyes look doubtful.
Your laugh sounds fake.
I figure it’s me, or have I perhaps after
such a long time still caused harm?

I’ve never seen you like this
You ask me, whether we will be together again.
But there is no going back
and you no longer need me.

Author:  bestplayer [ Mar.20.11 4:37 am ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

delete

Author:  bestplayer [ Mar.21.11 4:33 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

delete

Author:  SearchEr! [ Mar.21.11 5:51 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

Гоё блог байна :wd: :hi:

mark

Author:  bestplayer [ Mar.23.11 6:04 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

delete

Author:  mendoukusaina [ Mar.25.11 1:15 am ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

Image
bayriin mend! unseh :*
zun uulzaad urgeljluulii :laugh5:

Author:  Shougy. [ Apr.02.11 8:34 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

....-д:
Надтай уулзаж ганц сөгнөөч. Хоорондоо үг солилцох шаардлага байхгүй ээ, угаас чи хүсэхгүй биз. Зүгээр л хань болж хамт ууж суугаач л гэж...

Author:  bestplayer [ Apr.07.11 7:25 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

4 үсэгтэй таньдаг асуултын хүн бил ээ...
гэссс....

Author:  Shougy. [ Apr.14.11 3:18 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

хэхэ за угаас энэ дээр байгаа пост ч бүтхээсээ өнгөрөв бололтой хэхэ

Бичих хэдэн үгтэй орж ирсэн чинь....
- I got it. I got it!...
- sh*t I lost it! :haha:

Дарханд ирсэн сэтгэл санаа дээрдээд л ирлээ. 2 хөл 2-уулаа боолттой, гутал өмсөхөөр багтахгүй, холгож баацагнаад гэрээс гарж чадахгүй ёстой алиа байнаа хэхэ

Зээлэх нэгэнд нь зээлээд, зээлдэх нэгээс нь зээлдээд л... Тамираа тасартал бодол болж алхаж байсан өдрүүд... Одоо буцаад УБ-руу, тэр өдрүүдрүү очих нь дээ. Хүн болгон л нэг юм давтан давтан үглэх юм. Тэдний надад өгөх гээд хүчлээд байгаа жаргал нь надад зовлон болоод байгааг хэцээ ойлгож намайг амраах юм бол доо. Уулын оргил мац гэж найзууд ч хүртэл хэлэх юм. Хүрэх цэгээ буулгаад босоо биш хэвтээ чиглэлд тавьчихвал их л амар байх юм. Хүн болгон нэг зүйлрүү хүсээд алхаад л байдаг. Би ч алхаж л байсан. Одоо хөл өвдөөд байна, сууж байгаад араас чинь алхая гэлээ. Байдаггүй шүү. Алх, алх л гэх юм, алах гэсэн юм байх даа намайг? Та нарыг сууж байхад би алхаж байсан, алхаж эхлэхэд чинь би зөрөөд суухыг л хүссэн юм.

Хөгжим сонсохгүй хэдхэн цаг болход л биенээс нэг юм авчих шиг болох юмаа. Энэ нэг жижигхэн юмыг байхгүй болвол дагаад үхэх байхаа хэхэ Сонсгол ч гэж авах юм алга, шинэ чихэвч авсан бүр аймаар цацах юм аа. Тал дээрээ байхад л хэнгэрэг хагалчих гээд байх юм. Насны доройтолоосоо өмнө дүлийрэх нь байна даа :haha:

Удаан байх дэмий юм.

Author:  Shougy. [ Apr.14.11 5:22 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

Эсрэгээрээ

Бvх зvйл эсрэгээрээ байж амьдрал чинь vхлээр эхэлдэг байсан бол хорвоог яаж туулах байсан бол гэсэн бодол таны толгойд орж ирж байсан уу?

Та нэг тєсєєлєєд vздээ:
Эхлээд хvмvvс чиний араас баахан ном уншуул, идэж ууж байснаа булшнаас чинь гаргаад гэрт оруулна. Тэгснээ бvгд уйлан хайлаан байж чамайг ямар сайн хvн байсан, энэ тэр гээд хайр зарлана.
Тэгээд чи хэсэг хугацаанд гэртээ хийх юмгvйт гиюvрч хvн болгонд зааж зєвлєн дургvйг нь хvргэхийн зэрэгцээ ач нараа эрхлvvлэн, оройдоо хєрштэйгээ хамт ганц юм задлан цаг сайхан байхад ямар их аз жаргалтай байснаа дурсана.
Дараа нь ганц ч тєгрєгний гарлаггvйгээр аяндаа залуужин хаа нэг албан газар настай хvмvvст тохиромжтой аятан ажил хийж ширээ дэрлэн унтдаг болно.
Тэгсээр нэг мэдэхнээ гэв гэнэт амьдралд хєлєє олчихсон том болсон хvvхдvvдтэй санаа зовох юмгvй амьдарч эхэлнэ. Хоол унд гэр орны ажил гэж санаа зовохгvй юмгvй болж хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгvй аав, ээж хоёртоо хамаг юмаа даалгаад сайхан байх болно.
Яваандаа хvvхдvvд залуужихад чи нэг мэдэхнээ тэднийхээ хонхны баярын мєнгийг олчихсон додигор амьтан сууж байх болно. Цаашлаад нэг мэдэхэд хvvхдvvд чинь дээд сургуульд орчихсон байна. Тэгээд ахиад хоёр мэдэхэд чинь хvvхдvvд чинь сургуульд орчихсон байна. Гурав мэдэхэд чинь эхнэр чинь жирэмсэн болчихсон байна.
Тэгээд цаашлаад нэг харахнээ чи залуухан царайлаг бvсгvйтэй гэр бvл болж хvмvvсээс баахан хуримын бэлэг авна. Тун удалгvй єєрєє мэдэллгvй нэг бvсгvйтэй анх удаагаа секс хийж их таашаал авна.Тэгсээр нэг харахад чи сургуулиа тєгсєєд ээж аав хоёроосоо хонхны баярын мєнгє нэхэж сууна.
Цаашдаа бvр жаргалтай болж чи бvр юмны учрыг мэдэхгvй жаргалтай мангар пацан болж ээж аавдаа эрхэлж, он жилvvд улиран єнгєрєхийн хэрээр эрхлэх чинь улам нэмэгдсээ яваандаа хvссэн vедээ, дуртай газраа морь харьдаг, хvндэрдэг болж хэн ч чамд юу ч хэлж загнахгvй болоод ирнэ. Цаашлаад бvр гоё болж єдєр шєнєгvй ээжийнхээ мєємжийг хєхдєг болно
Тэгээд нэг мэдэхнээ усаар дvvрэн саван дотор эрхий хуруугаа хєхєєд тайван хєвж явна. Тэгээд нэг мэдэхнээ чи хоёр задраад нэг тал чинь аавынхаа тємсєг рvv, нєгєє тал нь ээжийнхээ vтрээрvv салан одохыг мэдрээд зовж шанлах зvйлгvйрээ аз жаргалтай vгvй болно.


Author:  bestplayer [ Apr.20.11 8:30 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

Олон жил ашиглаж байсан юүтюбын акаунт устчихжээ...
чухам яагаад гэснийг мэдсэнгүй... өөрөө 40өөд видеостай..
ихэнх нь теннис, тэгээд нэг хэдэн миний хийсэн бичлэгүүд байсан юм...
овоо их хүмүүс үзсэн... нэг нь бараг 300 мянган хүн үзсэн...

тэгсэн устчихжэээ... ямар нэгэн юм хулгайлж санаалаагүй юмсан...
заа яахав.. .ахиад л нэгийг нээхээс...уул нь дурсгалтай байсымсан... :(

энэ их гоё дуу...



Author:  Shougy. [ Apr.20.11 10:47 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

Үнэхээр сэтгэл хөдөлгөм анимэ, сэтгэл хөдлөм ч дуу... Ойрд ер сэтгэл хөдлөөгүй байсан, энийг үзсэнээс хойш хэдхэн хоног өнгөрсөн ч хэтэрхий их зүйл өөрчлөгджээ...

Секундэд 5 см.






Author:  Shougy. [ Apr.24.11 2:14 am ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

Боргио ууж, Bee Gees-ийн Alone сонсоод л...
Айраг ууж, авъяслаг морин хуурчийн Чилүүгэн, Морин төвөргөөн тоглохыг сонсоод л...
Уул нь сайхан өдөр байх шиг...

Шинээр бүхнийг эхэлсэн хэдий ч хэзээ ч одоогийнх шигээ харамсаж байсангүй. Чамаас бусдыг нь бодвол жаргалтай, гэлээ ч чамайг бодохгүй байна гэдэг боломжгүй. Өөр хүн байсан ч би түүнийг харахдаа чамайг санаж... Чиний намайг зовоох/алах өдрийг догдолж хүлээсээр...

За з, энэ ч ямар хамаа байхав. Жаст энжой дэ мюзик


Author:  bestplayer [ Apr.29.11 10:18 pm ]
Post subject:  Re: (Bestplayer & Shougy.) ~ 300 Words Per Day ~

Энэ охин сайн дуулж байна шүү...



Саяхан нэг Аз Ойрхон гээд монгол кино үзлээ...
Кино нь нээх гоё биш ээ... нэг жижкэн атман хүүхэд ... сайн жүжиглэж байна лээ шүү...

Тэгээд энэ дуу их таалагдлаа.. Нэг хэсэгтээ сонсоно байхдаа...
Дууны үгийг нь хайгаад олсонгүй...




Page 19 of 23 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/