#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.18.19 2:48 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 593 posts ]  Go to page Previous 116 17 18 19 2023 Next
Author Message
PostPosted: Oct.27.10 2:50 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.19.08 6:08 pm
Posts: 160
Location: The First Banned Member of 2009, 2010, 2011 & 2012.
Опоzit - Үнэнч эрчүүдийн сүлд дуу.

?ey hffjhfy ;ee .t666

_________________
Banned... :mrgreen:


Top
   
PostPosted: Oct.27.10 3:15 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.19.08 6:08 pm
Posts: 160
Location: The First Banned Member of 2009, 2010, 2011 & 2012.
Африкт 15-тай хүүхэд АК-47 бариад нүцгэн хувьсгал хийгээд гүйж байх юм. Америкт 13-тай жаал банкны сүлжээнд нэвтрээд мөнгө цохиж байна гэнэ. Европд 17-той банди квант физикээр доктор хамгааллаа гэнэ. Япон охин 22 оронтой тоог хэдхэн секундэд үржүүлээд хээв нэг сууж байх юм... Харин бид...

_________________
Banned... :mrgreen:


Top
   
PostPosted: Oct.27.10 3:35 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.19.08 6:08 pm
Posts: 160
Location: The First Banned Member of 2009, 2010, 2011 & 2012.
Уран юмнууд ихдээд байх юм аа...
Уран зохиол, уран сайхны кино, уран үзэгтэн, уран хүн...
Одоо ч үнэнг биш урныг нь л ярих дуртай болж дээ.

_________________
Banned... :mrgreen:


Top
   
PostPosted: Oct.27.10 3:47 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.19.08 6:08 pm
Posts: 160
Location: The First Banned Member of 2009, 2010, 2011 & 2012.
Дөөлөө нэг утас авсан чинь хуучин мсж-үүд нь байсын. Тэгээд харсан чинь "Жи нь нү ийжаан" л гэхийн "дио? яар гоийн" л гэхийн... Монгол хэл зааж өгдиймүү хаашайн, миний Монгол хэл ч гэж дээ ЭнСи-н хэлдгээр НОХОЙН БААС.

_________________
Banned... :mrgreen:


Top
   
PostPosted: Oct.31.10 2:13 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдармаар байсан юмсан...
Үxмээр байна


Над хорогдоод бх юу ч үлдсэнгүй
Цаг нь болсон би үхмээр байна
Муу ёр биш энэ бол тавилан
Ахиад юуны ч талаар бодохгүй би үнэхээр ядарчээ
Амьдрал ямар ч үнэ цэнэгүйг надаас харж бай
Би бол xүн алдаа намайг хүн болгодог
Бүгдийг бодлогогүй хийнэ алхам тутмыг минь хүнд болгодог
Өрөвч сэтгэлгүй хорвоо өрөвдвөл өр өшиглөнө
Өөрөс чинь өөр xань үгүй өр зүрхнээс чинь эхлээд бүгдийг сэглэнэ
Үхэн үхтлээ хатуу дэглэм хамгийн тэвчээртэй нь амьдрана
Дайсантайгаа нөхөрлөнө дайсантайгаа xамтрана
Даанч шудрага бус ямарч утгагуй
Та нарыг баярлуулах болно би тун удахгүй
Бие минь чийгт шороон доор үүрд шингэнэ
Xэн ч гашуудах хэрэггүй түүний оронд инээ
Xулчгар новшийн араас харуусах хэрэггүй
Xарамсдаггүй юм нэрийг минь ч дурсаад хэрэггүй


Би үхмээр вээн би зүгээр л үхмээр вээн хориглоод хэрэггүй
Би үхмээр вээн би зүгээр л үхмээр вээн өөр юу ч хүсэхгү


Xүн бүрт төрдөг мэдрэмж биш хүчтэй мэдрмж
Xүсч байвал хүрч ирээд авж болно хүрэлцээтэй иx
Би xөтлөлцөж байгаад хамтдаа үсэрсэн ч яахав
Xүссэн хэмжээгээрээ Демодрол хөнтөрсөн ч яахав
Юунд хорогдоно гэж угаасаа үхлээс зугтсан оргодол
Байх ёстой газраа буцаж очих гэсэн өргөдөл
Xориглоод хэрэггүй одоо ямарч нэмэргүй
Орчлонд ганц сондгой хүн солгой хоолой арилна
Таньдаг бүх хүмүүстээ 49 хоногийн нулимс бэлэглэе
Өөр ч яахавдээ эцсийн удаа шулэглэе
Гарцаагүй амьдралд ганц чаддаг зүйл минь энэ
Ганц зүйлээ бузарлахгүйн тулд эртхэн зүйл дуусгана
Нүдний чинь үзүүрт буланд согтуу хэвтэхгүй
Нүцгэн эхнэрийг чинь эдэлж сэтгэлийг чинь сэвтээхгүй
Эртхэн халуун дээрээ тонилоод өгье тантай танилцалгүй
Таны хамгийн сайн найз танихгүй залуу


Би үхмээр вээн би зүгээр л үхмээр вээн хориглоод хэрэггүй
Би үхмээр вээн би зүгээр л үхмээр вээн өөр юу ч хүсэхгү


Xэнч намайг гэхээ байсан хүн бүгд дайсан
Xүч минь хүрхээ байлаа үлдсэн амьдралаа гээсэн
Гатлаж туулаад өдий хүрлээ энэ новшийн амьдралд
Гацаж эцээд хүнээ байлаа энэ хөгийн байрлалд
Одоо болсон ороогдох хэрэг алга надад
Огтxон ч xэрэггүй өрнөx амьдрал дунд байхад
Амьд тамд ганцxан би л байх шиг үхмээр байна
Алтан хайрцганд хэвтэж тэнгэрлүү нисмээр байна
Xэвтээд хийсээд явхаар хэнч харуусахгуй
Xэнд ч хэрэггүй үхээд өгөхөд амьдралд ямарч хуульгүй
Дараа насандаа хүн шиг амьдрая одоо дууссан
Дарагдах шороонд дороо xуучнаа би дуурсана
Надад хурэхэд маш хол газар би оршино
Нар сарнаас ч хол тийм л орчлонд би байршина
Энэ бол мэдээж үхэл бас миний хусэл
Ингэх учир нь үнэ цэнэгүй амьдарсны минь харамсал

Би үхмээр вээн би зүгээр л үхмээр вээн хориглоод хэрэггүй
Би үхмээр вээн би зүгээр л үхмээр вээн өөр юу ч хүсэхгү

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Oct.31.10 4:04 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Хуудас болгоныг эргүүлэх болгонд өөр өөр зүйл. Өөр өөр мэдрэмж.
Сонин блог вэ яадаг...

За яахав. Ганц 2 юм биччий. cahbaatpah-р юм бичий гэсэн ядаргаа санагдлаа.

2 жилийн өмнөх гэмтлийн эмнэлэгийн дурсамжаас жаахан бичье.
...Уул нь ч Монголд хэцүүхэн хийгддэг хагалгаа юм билээ. Угаас миний авсан гэмтэлтэй хамгийн ойролцоо эмчилгээ явуулдаг газар нь гэмтэлийн тархи, нуруу нугасны тасаг болж таарсан. Яаая гэхэв, гадаадад эмчлүүлэх мөнгө байсан ч биш. Юутай ч азандаа найдаад эндээ хагалгаанд орох болсон. Аавийн нулимсыг амьдралдаа ганц харсан удаа. Ээжийн тамхи татаж суухыг харсан удаа. Ах нар маань эмнэлэг дээр ч байж чадахгүй явчихсан байсан үе.
Өчнөөн зүйл хийж амжуулаагүйдээ харамсаж байлаа. Надад маш том мөрөөдлүүд, зорилгууд байсан. Тэр болгоныг хүнд хэлээгүй болхоор үхсэн хойно тэд нарыг амьдралд биеллээ олохгүй гэж бодход өөрийнхөө өчүүхэн амьдралыг улам өрөвдсөн. Залгаж, захиж хэлэх зүйлсээ жагсаан байж эхнээс нь залгах гэсэн ч ганц л найзтайгаа ярьж амжсан. Хамгийн чухал зүйлээ ч хэлж амжаагүй араас нь мессэж бичиж билээ. Каталкан дээр гарч хэвтхэд доор хөнжил дэвссэн байсан ч төмөрний хайрах хүйтэн мэдрэгдэж байсан. Хэн ч намайг дагаж яваагүй. Хүмүүс хагалгаанд орох гэж байхад нь хагалгааны өрөө хүртэл дагаж, 3 4 цагаар үүдэнд нь хүлээдэг. Тэгтэл намайг хүмүүс зүгээр л ЯВУУЛЧИХСАН. Хагалгааны өрөө цаанаасаа л нэг зэврүүн юм билээ. Хүйтэн, гадаад орчноос тасархай, гэрэл нь ч сүүмийгээд байгаа юм шиг. Ингээд ул мөргүй алга болно гэхээс ёстой өмдөндөө шээнэ гэдэг шиг л айж байсан. Тэгсэн хирнээ нэг л юм өөр... Уул нь эртийн хагалгаа байсан ч их орой гарч ирсэнээ сандаг юм. Толгой дээр хэдэн ТОНН юм тавьчихсан шиг өвдөөд... Гэхдээ сонин хэвээрээ байсан.
Хагалгаа төдийлөн амжилттай болоогүй. Үр дүнд хүрэхгүй удсан болхоор тэгэс гээд гаргасан юм билээ. Харин дараа нь дахиж шинэчилсэн бүрэлдхүүнтэй хагалгаанд орох гэж байхдаа өөрөө бүх юмаа хийсэн. Каталкаа хүртэл өөрөө оруулж ирээд хэвтчихэж билээ. Гэнэтийн хагалгаа байсан болхоор хүмүүс юу ч мэдээгүй, ээж ах 2-с өөр хүнгүй. Тэр 2 юу болоод байгааг ч ойлохгүй байсан нь аягүй тод байдаг юм. Харин надад яагаад ч юм удаан хайсан хүнтэйгээ уулзах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд баяр баясгалантай болж байсан... Сонин мэдрэмж...

Аан тийм, тэхэд намайг зөвлөх эмч гэдэг шиг ЗӨВЛӨХ ӨВЧТӨН гэдэг байсан. Зүгээр сууж чадахгүй болхоор дандаа л хэвтрийн дэглэмээ сахихгүй. Ер нь их сахилгагүй өвчтөн байсан. Тэр үед намайг нэг давхар даяараа хөндлөн гулдгүй таньдаг байсан. Тэгж явахдаа өөр шигээ 3 найз олж авсан. Даанч нэрийг нь сандаггүй ээ. Нэг нь нугасны гэмтэл авчихсан явж чадахгүй. Нөгөө 2 нь тархины цус хуралт гэдэг оноштой. Баясгалан гэдэг нэг нь их яриа хөөрөөтэй, хөгжилтэй, үргэлж л алиалж явдаг. Нөгөө нэг нь Баянхонгор аймгаас ирсэн, аялагтай ярьдаг, их л хүүхэмсэг, эмнэлэгээс оргож гадуур тэнэж, орой нь сувилагч нарыг ангуучилах анд гарна. Ер нь л өөрөө өөрийгөө сайхан завгүй байлгачихна. Бид хэд үйлчлэгч эгчийг найрч байгаад морог орох болсон юм. Арай гэж орой болгоод эгчийг дагаж доошоо B2-луу буугаад эгчийг наана үлдээчихээд морогруу зүглэв ээ. Арай гэж том төмөр хаалгынх нь гадаа ирчихээд чи ор, би ор болдог юм байна. Тэгээд нөгөө Баянхонгорын хүүхэмсэг найз маань орох болсон.Ороод хархад 7 8 цогцос байсан. Хаалгаар ороод л хөшиж бичлээ. Нэг цогцос нь бие нь хөөгөөд босоод ирчихсэн байсан. Хэдий тийм юм байдаг гэж сонсож байсан ч яг хархад эвгүй юм билээ. Ядаж байхад зарим нь удчихсан болхоор арьс нь ногоорчихсон, үнэр танар үнэртээд шалвалай эд байна лээ. Нөгөө том том яриад байсан бид нар чинь ороод үхдэлүүдийг сэрээчихвий гэсэн шиг таг болчихсон. Инээдтэй...
Зөвлөх өвчтөний хувьд гэвэл хийх юмгүй байхдаа оройн тооллого этр-г би хийдэг байлаа. Одоо бодход сувилагч нарын ажил их багассан юм шиг санагдаад байгаан. Орой болгон орж ирээд л за тэр тэр байна уу? Маргааш тэр хагалгаатай, тэдийн үед бэлэн байгаарай гээд л... Таарсан болгоныхоо дуслыг сольж, хурааж өгнө. Хэрэв зүү хатгаж чаддаг байсан бол тариа хийх байсан байх даа хэхэ Хагалгаанаас хүн гаргаж, хүлээн авхаас өвчтөнийг авчирч,хагалгаанд оруулж өгөх гээд их юм хийнэ дээ. Анх орж ирж байгаа хүмүүсийг учраа олохгүй байхад нь ингэ тэг гээд л ахлах өвчтөний хувиар зөвлөж гарна хэхэ тэгээд л шинээр ирсэн хүмүүс намайг энд ажилладаг юм уу, эмчлүүлдэг юм уу гэж гайхсан байгаан. Зарим нь бүр “Энд ажилладаг байж байгаад өөрөө гэмтэл авчихаад эмчлүүлж байгаа юм байна” гэж бодсон байгаан. Уул нь сайхан таамаг шүү хэхэ
Бага эмч надад амь байлаа. Компьютер гайгүй ухчихдаг болхоор надаар ажлаа хийлгэнэ. Уул нь надад бол ком этр ашиглах хориотой. Одоо ч гэсэн. Ер нь надад унтах-м бусад юм хориотой л доо. Би л болсон хойно... этр хэхэ Бага эмчийн ажлыг хийж, тэр хариуд нь надад интернэт ашиглах боломж олгоно. Хурлын танхимд ганцаараа суугаад жаргана шүү дээ. Гэхдээ бага эмч-н надаар хийлгэдэг байсан юм нь тайлан, санхүүгийн орлого зарлагын баримтууд байсан. Байнга харсаар байгаад сүүлдээ учрыг нь сайн олсон шүү. Бага эмч хүртэл тэгж их цавчаа хийж болдог гэдгийг би мэдээгүй. Харин ч их эмч этр-г бодуул мөнгө хийчихдэг юм шиг санагдсан.
Би ч тэр эмнэлэгт их удсан даа. Хүмүүс солигдоод л... Би ганцаараа үлдэнэ. Миний таньдаг хүмүүс бүгд гараад би л үлдэнэ. Тэгээд бага зэрэг уйдах үед ахтайгаа ярина. Тэнэж яваад нэг дүүтэй болсон. Морь унаж байгаад унаад гараа хугалчихсан гээд. Сав л хийвэл 4 давхараас бууж ирээд намайг барааддаг болсон. Нэг удаа ахтай шашны талаар сонирхолтой юм ярьж байхад тэр дүү ярианд орох гээд болдоггүй. Даанч нэг л ойлгож өгөхгүй, итгэхгүй байхаар нь ах бид 2 жаахан уйтгараа гаргах санаатай түүгээр баахан тоглоод... Би гараа ширээн дээр тавьж байгаад бүтэн эргүүлж, ах цонхон дээр байгаа шүдэнзийг 2 3 метр-н цаанаас аваад л... Дүү бүр эргүүтэж гарсан. Нүдээр харсан юм болхоороо тиймэрхүү ид шидийн юм байдаг гээд бат итгэж билээ. Тэгээл намайг 4 давхрын найзууддаа гайхуулхаар дагуулаад явна. Эргэдэг юм, харж бай гээд л... Би ч залхтал нь гараа эргүүлж үзүүлнэ. Бүгд таамаг дэвшүүлээд л... Мөр мулталж байна гэнэ, зарим нь гар нь гэмтэлтэй ГАЖ хүн гэж хүртэл үзнэ. Ганц л ах яаж хийгээд байгаа учирыг олсон доо. Одоо ч тэр дүү хүртэл харсан юмандаа эргэлзэж явдаг байх даа.
Тэр үед хоол иднэ гэдэг том асуудал байж билээ. Ам ангаахгүй хоол орохгүй.. Хүмүүс бууз, цуйван хийгээд л авчирна. Тэгсэн ам 1 хуруугаас илүү онгоохгүй таталдана. Дандаа бантан идээд ёстой бүр нэг... хахаха манай тасгийнхан нэг нэгэндээ амаа хир ангайж байгаагаар шарыг нь малтана. Баясаа найзынх 2 хуруу хагастай, Баянхонгор-н залуу 4 хуруу ангайлгана. Нөгөө нурууны гэмтэлтэй залуу толгойны хагалгаа хийлгээгүй болхоор бид нарыг их л өднө дөө. Хоолны үеэр өрөөнийхөө үүдээр харж байгаад бид 3-н нэгийг явж харагдвал том том бууз гаргаж ирээд л иднэ. Би бантандаад л... Нөгөө 2 маань арай гайгүй, гурилтай шөл, будаатай хоолнууд этр идээд л... Хийх юмгүй хүмүүсээ гэж...
Сүүлрүүгээ гэмтэл аймшигтай болж эхэлсэн. Миний таньдаг хүмүүс ч бараг байхгүй болж, кинон дээр л хардаг шиг хүмүүс 2 долоо хоног тасраагүй дээ. Би ч ихэвчлэн хүлээн авхаар оргодог болхоор бүх л тасагт ирж байгаа хүмүүсийг харна. Хамгийн эвгүй нь 3 давхарын түлэнхийд ирж байгаа хүмүүс. Нэг өдөр бензинд нороод шатсан гээд нэг ах ирсэн. Ээ бурхан минь... Одоо яаж явдаг юм бол доо. Амьд мэнд юм болуу даа...
2 дахь удаагаа үхэлтэй таарсан энэ үе их сонирхолтой байж билээ. Зун шоорттой ирсэн хүн чинь цас ордогийн даваан дээр гарч ирж билээ. Тэгээд хийж амжаагүй гэсэн юмнуудаа эхнээс нь хийж эхэлсэн ч 20 орчмыг нь хийгээд л залхачихаж билээ. Уурлуулж гомдоосон хүмүүсээсээ уучлал гуйж, алдаагаа залруулж гээд л жагсаалтад байсан 60 гаран зүйлийг хийх гэсэн оролдлого миний хуучин амьдралаасаа салах эхлэл болж өгч билээ.
Тэрнээс хойш эмчдээ үзүүлэх гэж их очсон доо. Даанч одоо хархад байгаа байдал нь их л хэцүү. Хонгилоор хүн амьтаны бараа ч харагдахгүй, таньдаг хүмүүс маань ажлаасаа гарсан, эсвэл өөр тасагруу шилжсэн. Үлдсэн хүмүүс нь ажилдаа болоод намайг ч танихгүй.Амралтын өрөөнд нийлж хоол хийж идэж байсан этр гээд дурсамж л үлдэж дээ. Одоо бол өрөө болгонд өвчиндөө шаналсан, айсан хүмүүсийн бодол хонгилыг ч хүйтэн болгож байгаа нь илт мэдрэгддэг.
Энэ жилээс намар болгон өөрийнхөө байсан өрөөнд байгаа хүнийг эргэж байх шинэ уламжлал өөртөө бий болгосон. Мөнгө муутай байсан болхоор хэдэн жимс л авч очсон доо. Миний өрөөнд 30 гаран насны залуухан эгч орсон байсан. Орой харих гээд явж байхад нь согтуу залуу хоргоогоод байхаар нь өөрөөсөө холдуулах гээд түлхэчихэж л дээ. Хөл муутайм болхоороо өнөө согтуу толгой газар уначихаад уурандаа чулуу аваад цохичихсон юм шиг байгаан. Заваан хогнууд хүнийг эрүүл мэндээр нь насан туршид нь боож байгаан.
Үстэй байсан үеийнхаа зургийг үзүүлж санаа алдана. Тэгсэнээ л үс бол ургачихна гэж ирээд л инээмсэглэнэ. Би тэгээд эмнээлгт яаж байса дурсамжуудаа, эмч нарыг өрөөндөө байхдаа юу хийдэгийг, сувилагч нарт дурласан залуучуудын тухай ярьж өгнө. Надад оюутан байсан үеэ, анхны хайр, одоогийн найз залуутайгаа яаж пагталж байснаа хэлж өгч баахан инээлдсэн. Тэр газар дахин хэн нэгний инээдээр жавар үргээсэндээ их сэтгэл ханаж билээ. Биеийн өвчинг биш сэтгэлийн өвчтэй байх л хэцүү шиг ээ...

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Oct.31.10 5:01 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Уйтгартай байна...

Яагаад энэ үгийг бага насны хүүхдүүд хэлдэггүй юм болоо?
Яагаад жаахан дүү нар уйтгартай байна, уйдаж байна гэж хэлдэггүйм бол?
Бид нарын ялгаа нь юу юм болоо...

Уйтгарлах, уйтгартай байх гэдэг нь соёл иргэншил, нийгэмшилээс үүддэг өвчин юм болов уу?
Хөгжиж дэвшихээс улам бүр л залхаад байх боллоо.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.02.10 1:24 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Би бүтэн өдөржингөө АС-г ухаж, уншчихмаар юм хайлаа... Арай ч дээ. Бүр арай ч дээ л байна.

- Найз нь ном бичдэг юм билүү...
- Яасан?
- Харин уншчихмаар олигтой ном олддоггүй...

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.02.10 1:58 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
nc-н бичсэн

Хэрвээ намайг хайрлавал хоосон хонохоос айснуу чи
Хайр идээд ходоод цадахгүй, мэдээж би амьд хүнийг
Хэзээ ч ингэж чадахгүй...

гэсэн мөрүүд дуу болсон байсан. Даанч сураггүй гарууд бусад хэсгээр нь энэ хэдэн мөрийг алаад хаячихсан. Ая нь ч тэр. Ер нь энэ хэдэн мөрний утгаас бусдыг бүгдийг алаад хаячихсан. Энэ хүнтэй егөөдөлцөж суухад гоё байж дээ. Одоо ч асуултад яг гоё биччихдэг хүн ч олдохгүй юм.
Ганцаардал гэдэг энэ зүйлийг хэн ч дийлэхгүй юм даа. Өөрийг нь ганцаардлаас аварсан хүн нь хэн ч бай тэрнийхээ төлөө үхэн хатан гүйдэг. Тэр нь адгийн шаар байсан ч... Ганцаараа л байдаггүй юм бол бусдыг алсандаа ч яахав дээ...
Зуун жилийн ганцаардал...


_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.02.10 2:42 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Quote:
1. Өглөө бүр мэдлэгтээ 3 цагийг зориул. Ном, сэтгүүл унш, сонгодог сонс. (Өдрийн эрч хүчээ ав)
2. Yргэлж шинийг эрэлхийлж эрч хүчтэй бай. Лекц, номын дэлгүүр, номын сан, үзэсгэлэн, клубуудыг сонирхож танилц.
3. Танилын хүрээгээ байнга өргөжүүлж бай.
4. Хэрэггүй зүйлд цагаа дэмий бүү үр. Ямар нэгэн юм сонирхон судал.
5. Биеийнхээ эд эс бүрийг, нүүрний арьс, дотоод эрхтэн, тэр ч байтугай хөлийн хумсаа хүртэл арчлан торд. Тэгснээр та сэтгэл хангалуун өөртөө итгэлтэйгээр инээмсэглэн алхах болно.
6. Өөрийгөө хэний ч хувьд чухал хүн нь биш гэж бүү гутар. Хэн ч чиний талд орохгүй байсан ч хамаагүй өөртөө итгэлтэйгээр алх.
7. Дуртай хувцсаа өмсөж зүү, эдэлж хэрэглэ. Хүмүүс ямар гаж стильтэй юм бэ гэсэн ч хамаагүй бусдаас сонин содон өвөрмөц бай.
8. Гарын дүйтэй бай. Жижиг хэрэглээний юу ч бай янзалж өөрчил, өвөрмөц сонирхолтой болго. Ингэвэл амьдрал илүү сонирхолтой болно.
гэнээ. Мартахгүйн тулд хааяа хааяа харж байхаар ийш нь чирчихлээ.

Би тэр газарлуу очхоосоо өмнө өлмийгөө зүрхнийхээ цусаар угаана. Цочрох чадвараа алдсан хойноо л би чихнийхээ бөглөөг авах болно. Хэл минь харин хор хүргэж, худал зүйл өгүүлхээ больсон хойно амаа нээж үг хэлнэ. Тэр болтол нэр төрд дурлах хүслээ устгаж, амьдрах хүслээ ч алдаж, цэнгэн жаргах хүслээ ч үгүй болгочихоод нэр алдарт дурлагсдын адил хөдөлмөрлөж, амьдрал шунан дурлагсдын адил тэмцэж, жаргалтайгаар орших болно. Өөрийн ЭГО-г олоод үндсийг нь суглан хаяна. Зүрх минь урагдан цус сад тавин асгарч амьдрал мөхсөн мэт санагдаж...
Гэснээс гэрэл яагаад алсран холдоод байна аа? Эсвэл би түүнээс холдоод байгаа юм болов уу? Одоо эргээд алхвал болох болов уу? Их удаагүй ч эндээс хархад л аль нь гэрэл, аль нь сүүдэр вэ гэхийн аргагүй болчихож... Би яах бол? Гэрэл яах бол? Харанхуй яах бол... Энэ айдас хир удах юм бол? Хэзээ чи намайг нэвт сүлбэх юм бэ??? Хоосон хүлээлт... Үхэл ч чамаас илүү өвдөхгүй. Хүлээлт чи хамгийн адгийн. Хүмүүс тэгж боддоггүй.
Ингэж хүлээлгэж байхаар яагаад чи намайг нэвт сүлбэчихгүй байгаам!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


Буруу ууланд зөв аврих, зөв ууланд буруу авирах...
Бурхан зөв үр дүнгийн төлөө муугаар тэмцэж, чөтгөр чи буруу зүйлийн төлөө сайнаар тэмцээд байгаамуу?
Эсвэл яг энний эсрэг бол яах уу... Та 2 хоёул ялгаагүй адгийн амьтад гэхээс өөр гоё үг олдсонгүй...

Гуйсан хүмүүс аваг..,
Бүтээхийг хүсэгчид бүтээг..,
Мэдэхийг эрмэлзэгчид мэдэг..,
Жаргахыг хүсэгчид ч жаргаж байг...


except me... it's not just that I don't deserve. It's just I don't want to... And I won't... If I die, let "IF" die too...


Рүн эү эху цүжлб.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.02.10 2:48 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
...
Баян болон явбал бардам сэтгэлийг даралтай
Баахан болон явбал гуниг сэтгэлийг даралтай
Тойн болон явбал ариун санваараа сахилтай
Тун ганцаар суувал хатуу сэтгэлийг барилтай.
Нанчид нанчид гэвч нарийн хар архи
Нарийвчлан шинжилбэл найман тамын нэг нь
Там там гэвч там хаанаас байх вэ
Тамтаггүй явбад там чинь тэр буй заа...

Равжаа хутагтын "Лам гурван эрдэнэ" шүлгээс...

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.08.10 5:31 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Эргэж санах:....

Их хэцүү зүйл болж өнгөрлөө...
Гэхдээ би хэлсэн... хэлэх гэснээ л хэлсэн... чи ч гэсэн...
:hi: :(

_________________
We. did. it.


Top
   
PostPosted: Nov.10.10 8:59 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэг

Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ
Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.
Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй өнгөрвөл их зан гаргалаа гэж уйлчих шахна.
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй
Мөнгөгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ?
Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангvй.
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг vмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.10.10 10:34 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Image

Би уул нь үзмэрч болон Бөө нарт итгээд байдаг хүн биш л дээ. Гэхдээ хэлсэн болгон нь эхнээсээ белээд байгаа нэг хүнд итгэхгүй байж чадахгүй юм. Дөнгөж 10 жил төгсөөд байхад ээжид хандаж нэг юм хэлж билээ. "Хүүгээ дараа зун нэг хүүхэдтэй эмэгтэй дагуулаад ирвэл битгий гайхаарай..." гэж.
Анхааруулж байгаа нь тэр юм байх. Тэр үед надад хэн нэгэн эмэгтэй хүнтэй дахиж нийлнэ гэхээс уур минь хүрдэг байсан үе. Бүр тийм ноцтой зүйл сонсоод багтарч үхэхээ шахаж удган эгчтэйгээ хэрэлдэж билээ. Тэгээд уурласан удган эгч маань "За Тулгаа минь, эгч нь ийм юмаар тоглоом хийх хүн биш шүү. Хэлсэн үгнүүдээ санаж л яваарай." гэж их уурсангуй хэлж билээ. Он дөхөөд ирхэд анхааруулж байсан юмнаас нь болж золтой л талийчихаагүй. Анхааруулж байсан юман дээр нь бүдчин байж зун болход бас л хэлсэнээр нь... Дараа нь дахиад л хэлсэнээр нь болсон... Уур хүрмээр.
Нилээд хугацаа өнгөрч дээ.
Одоо болхоор дахиад л тэр үе шиг юм болоод байгаа. Дургүй хүрмээр нь намайг 3 гэрлэнэ гэсэн. Айдас хүрмээр нь нэг нь болхоор... :(
Хараал ид гэж. Урьд нь болно гэж анхааруулж хэлсэн үр дүнгээс нь зугтааж өчнөөн юм хийхэд нэг л мэдхэд мухардалд ордог. Нэгэнт болох үр дүн юм болуу гээд сүүлдээ тэмцэхээ больсон. Зүгээр л шуурга намдтал нөмөр хайн хорогддог. Сүүлийн шуурга 9 сарын 28нд шуурсан...

Харин өдий хүртэл нэг зүйлийг би онцолж анзаараагүй явсан. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө л инстинкт гэдэг шиг толгойнд зурс хийн орж ирсэн. Тэгсэн тэр нь хамгийн харамсмаар зүйл болох юм гэж яаж бодох билээ.
Үхлийн өмнө хэзээ ч ийм сул дорой байсангүй.
Image


_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.10.10 11:45 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Image
Оюун санааны хоосролоос болж
Сэтгэхүйн дайн дэгдэн гарсан...
...
Маргааш хүн бүхэнд хамаатай
Үүнээс болж бүгд амиа боддог
Эргэн тойрондоо хэзээ ч итгэхгүй
Харамч бурханы амьдрал энд байхгүй...

Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй ээ!!!
Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй ээ!!!!!!
Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй ээ!!!!!!!!!
Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй ээ!!!!!!!!!!!!...
...
Satan гэдгийн "n" үсгийг хэд урагшлуулаад хүүхдүүдийн хайрладаг нэгэн болох юм...

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.14.10 3:57 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Image
Амралтын өдрүүд үнэхээр сайхан өнгөрлөө... Хүссэнээр...
Image


За 5 настай байх үеийн зураг. Эгч маань намайг Бүдүүка гэдэг байлаа. Хөөрхөн байжээ нтр :l2:
Аав, ээж 2 тэгхэд зураг авсаныг ч мэдээгүй байсан. Түрүү жил байна уу даа энэ зургийг анх харсан байна лээ. Би ч хар багын л нинжа байж дээ :razz:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.24.10 6:01 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Нэг ийм түүх байдаг...

Хэлмэгдүүлэлтийн үеэр нэг ламыг гэрээс нь авч явхыг шавь нь хараад хар хурдаараа гэрлүүгээ яаран гүйдэг юм. Бараг гэрийн гадаа ирэх үед лам багшийг нь машинд ачаад хөдлөх нь тэр. Шавь хэдий тамирдсан байсан ч дахиад л өөрийгөө хүчлэн байж машины араас хөөн гүйдэг. Шавийн амнаас гарч байсан үг нь гэвэл:
- Багшаа та намайг хаяж бурханы оронд очих гээ юу? Намайг аваад яваач! гэж орилж өчнөөн гүйсний эцэст өнөөх цэргүүд шавийг нь бас авч очин буудсан гэдэг.

Саяхан би зүүд зүүдлэсэн. Сарлуу би хэзээ ч явахгүй. Би ганцаар хэзээ ч амьдрахгүй. Тэнд ямар байсныг би бодит юм шиг мэдэрсэн. Хэрвээ тийм зүйл болвол... Би ганцаар амьдрахгүй!

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Dec.06.10 10:19 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
delete

_________________
We. did. it.


Last edited by bestplayer on Dec.18.14 7:11 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.08.10 3:56 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
delete

_________________
We. did. it.


Last edited by bestplayer on Dec.18.14 7:11 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.23.10 9:17 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9660
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Өнөөдөр яг чихэвчээр дуу сонсоод, ном уншиж байхад Ану мсж бичсэн. Хэлсэн 3-аас чинь 2 нь яг зөв. Би бүр үхтлээ инээсэн. Ойрд ч инээх гэдэг юмыг мартчихсан байлаа шүү дээ. Чиний хэлсэнээр өнөөдөр харьцангуй дажгүй өнгөрсөн. Баяраллаа. :angel:

Хүн болгон л намайг хүссэнээ хийдэг, хүссэн үедээ учир нь олдохгүй юмны төлөө бүх юмаа хаяад явчихдаг гэдэг... Одоо даанч тийм биш болж дээ. Өрөөний мухарт. Ганцаараа. Өнгөрсөнтэйгөө зууралдаад л... Дурсаад... Харамсаад...
Харин өчигдөр надад нэг сайхан бодоод олоогүй юмыг минь хамгийн сайн найз маань хэлж өгсөн. "Бид нар шиг нэгэн хувийн, энгийн амьдралаар чи нэгэнт амьдардаггүйгээс хойш New York яваад, онгоцноос ямар ч мөнгөгүй буугаад аялал. Ядаж л чи хүссэнээ хийнэ. Өөрийгөө олно..." Туршиж үзмээр санаа. Туршлагатайгаар нь Амайтай л их ойртоё доо. Одоо л нэг өдөр аргацаасан амьдралаас гарах жижигхэн сэжүүр ч гэсэн олов. Тийм ч муу өдөр байсангүй.



mp-н дээр нь энэ дууг нэмээд нэг фолдэрт хэдэн дуутай хийчихсэн. Гэрээс гарахдаа энийг сонсдог зуршилтай. Нээрээ би чинь унтдаг болсон юм байна шүү дээ...


_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Dec.31.10 5:35 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Хайрт найзууддаа бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе...
Шоогий шинэ оноо сайхан угтаарай... андаа

_________________
We. did. it.


Top
   
PostPosted: Jan.03.11 7:29 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
би хүн гомдооцон... өөрөө ч бас гомдсон

намайг уучлаарай

_________________
We. did. it.


Top
   
PostPosted: Jan.05.11 3:27 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
delete

_________________
We. did. it.


Last edited by bestplayer on Dec.18.14 7:12 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jan.11.11 12:34 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.19.08 6:08 pm
Posts: 160
Location: The First Banned Member of 2009, 2010, 2011 & 2012.

Энэ хувилбар нь их гоё. Ганс н Рөүзэсээс ч магадгүй хамаагүй илүү. Анх Кобэйн өөрөө юм болуу гээд гайхаж билээ, тэгсэн нэг франц залуу байсан. Бухимдал зовлон дүүрэн хоолой. Бусдад хог байж болох ч I Love It!!! I love him! :l2:

Бусдаар өөрийгөө гэрчлүүлж байгаа цагт чи тэдний нүдэнд аятай таатай харагдах гэж чармайна. Ёс журам, зан суртахууны гоёл зүүсгэл зүүнэ. Энэ бүхэн чинь бусдын дур таашаалыг татах гэсэн ов мэх. Гадна талын гэрчлэлд шүтдэг хүн гарцаагүй аялдан дагагч болдог. Нийгмийн хэрэгцээ шаардлагад хүлцэнгүй номхоноор хүчин зүтгэдэг. Амьдрал нь тэр чигээрээ төөрөгдөл байх болно. Яагаад гэвэл нийгэм өөрөө төөрөгдөл болон мунхаглалд нүдэн балай, чихэн дүлий болсон хүмүүсээс тогтдог.


Ану мээнь уулзах юу болсон бэ?

Ашгүй өнөөдөр нэг бан гарах нь... Тэгээд л бүх юм эхлэх нь дээ :инээх гэж мушилзах:

_________________
Banned... :mrgreen:


Top
   
PostPosted: Jan.17.11 3:01 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
delete

_________________
We. did. it.


Last edited by bestplayer on Dec.18.14 7:12 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.22.11 3:08 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
delete

_________________
We. did. it.


Last edited by bestplayer on Dec.18.14 7:12 pm, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 593 posts ]  Go to page Previous 116 17 18 19 2023 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited